Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 153/ШШ2020/00676

 

 

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 153/ШШ2020/00676

Жаргалант сум

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал, нэхэмжлэгч  Ховд аймгийн .......тоотод оршин суух ..... овогт Ц-ын М //-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн ......... оршин суух, Ш овогт Х-ийн Н //-д холбогдох зээл 562,500 /таван зуун жаран хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 06ы өдөр 153/2020/00697/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Машбат нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Х.НямОсороос мал авахаар болж малын үнэ 450,000 төгрөг авсан бөгөөд одоо хүртэл өгөхгүй байгаа тул гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч нь Х.Ням-Осор нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь Ц.Машбатын нэхэмжлэлтэй танилцлаа. Энэ асуудалтай манай эхнэр ямар ч холбоогүй би мал авч өгнө гэж мөнгө авсан. Эхнэрийнхээ дугаар өг гэхээр нь дугаарыг нь өгсөн өөр асуудал байхгүй. Нэхэмжлэлийн шаардлага болох 562,500 төгрөгийг төлнө татгалзах зүйлгүй зөвшөөрч байна

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Ц.М нь хариуцагч Х.Н  холбогдуулан зээл 562,500 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Н нь нэхэмжлэлийн шаардлага 562,500 төгрөгийг нэхэмжлэгч Ц.М-д төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  нэхэмжлэгч Ц.М-ын 2020 оны 7 дугаар сарын 7-ны  өдөр Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,587 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 8294 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Х.Ням-Осороос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох  8294  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.М-д олгохоор тогтов.

Хариуцагч Х.Н нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.М-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Н-т холбогдох 562,500 /таван зуун жаран хоёр мянга таван зуу/ төгрөг  гаргуулах тухай  иргэний хэрэгт хариуцагч  Х.Н нь нэхэмжлэлийн шаардлага болох  562,500 төгрөгийг  төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  нэхэмжлэгч Ц.М-ын 2020 оны 7 дугаар сарын 7-ны  өдөр Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,587 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 8294 /найман мянга хоёр зуун ерэн дөрөв/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Х.Н-оос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох  8294 /найман мянга хоёр зуун ерэн дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.М-д  олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч  Х.Н нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                                      Х.ОТГОНЖАРГАЛ