Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/38

 

 

 

 

 

                                                                                        2024/ШЦТ/38

 

 

 

 

                                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг дарГж

Улсын яллагч: А.А

Хохирогч: А.Э /онлайнаар/

Шүүгдэгч: Б.С  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Бын Сд холбогдох эрүүгийн 2412................... тоот хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ............ аймгийн ............ сумын ........... багийн ................. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Г овогт Бын С /РД:................./

 

                                          Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.С нь 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ............ аймгийн .......... сумын ............... багийн .................... тоот хашааны гадна хохирогч А.Эыг “зээлүүлсэн мөнгө нэхлээ” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцааны улмаас, гараараа нүүрэн тус газар нь цохиж биед нь баруун доод зовхинд шарх, зовхинд цус хуралт, доод уруулд шарх бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

            Хохирогч А.Эын шүүх хуралдаанд мэдүүлсэн /цахимаар/: “...2023 оны 11 сарын 11-ний хавиар бид хоёр анх марГдахдаа авах ёстой байсан мөнгө нь дээрээс болж марГдсан, тухайн үедээ надад хэлэхдээ 5 хоногийн хугацаа өгчих 5 хоногт багтаад мөнгөө өгнө өө гэж хэлж байсан. Тэгээд одоо хүртэл өгөөгүй. Энэ хэргээс болж би хохирсон, аймаг руу наашаа цаашаа явсан зардлын мөнгө буудлын мөнгийг нэхэмжилж байна...” гэжээ.

 

            *Эрүүгийн 2412.................... тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч А.Эын өгсөн:

“...Би 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос Архангай аймгийн Хайрхан суманд ирээд авлагатай байсан залуу болох Б.Стэй уулзаад гэрийн гадна дуудаж уулзахад мөнгө хэзээ өгөх гэж байна гэхэд өгнө шүү дээ гээд байхаар нь би урдаас нь цээж хэсэг рүү нь 2 удаа түлхээд нүүр хэсэг рүү гараараа түлхсэн тэгсэн над руу гараараа шууд цохисон тэгсэн миний нүдний шил хагарсан. Тэгээд миний баруун зовхины доод хэсэгт түлхүүртэй гараараа 2 удаа цохиод баруун нүд хэсэг рүү гараараа 2 удаа цохисон би хариуд нь гар хүрсэн зүйл байхгүй....Би цохиж зодсон зүйл байхгүй. Үг хэлээр марГдсан нь үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 дугаар тал/

 

           *Хохирогч А.Эын дахин өгсөн:

“...би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршигийн зэрэглэлийг тогтоох дүгнэлт гаргуулахгүй. Надад цохиулж зодуулсан талаар гомдол санал байхгүй. Харин надаас зээлсэн мөнгөө эргүүлэн хурдан авмаар байна. Энэ зодуулах асуудал мөнгө өгөхгүй байснаас л үүдэлтэй...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар тал/

          

* Б.Сгийн яллагдагчаар өгсөн:

“…би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна, миний үйлдэл тохирч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 410 дугаартай

1. А.Эын биед баруун доод зовхинд шарх, зовхинд цус хуралт, доод уруулд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...”гэх  дүгнэлт /хх-ийн 11 дүгээр тал/

                                                                                                                                                             

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

  Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн Дэнж хорооллын 04-01 тоот хашааны гадна иргэн А.Э нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Б.С нь 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ............. аймгийн ........... сумын ............ багийн ............... хашааны гадна хохирогч А.Эыг “зээлүүлсэн мөнгө нэхлээ” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, гараараа нүүрэн тус газар нь цохиж биед нь баруун доод зовхинд шарх, зовхинд цус хуралт, доод уруулд шарх бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч А.Эын өгсөн: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос Архангай аймгийн Хайрхан суманд ирээд авлагатай байсан залуу болох Б.Стэй уулзаад гэрийн гадна дуудаж уулзахад мөнгө хэзээ өгөх гэж байна гэхэд өгнө шүү дээ гээд байхаар нь би урдаас нь цээж хэсэг рүү нь 2 удаа түлхээд нүүр хэсэг рүү гараараа түлхсэн тэгсэн над руу гараараа шууд цохисон тэгсэн миний нүдний шил хагарсан. Тэгээд миний баруун зовхины доод хэсэгт түлхүүртэй гараараа 2 удаа цохиод баруун нүд хэсэг рүү гараараа 2 удаа цохисон би хариуд нь гар хүрсэн зүйл байхгүй....Би цохиж зодсон зүйл байхгүй. Үг хэлээр марГдсан нь үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 дугаар тал/, өөрийн гэмт буруугаа хүлээж мөрдөн байцаалтын шатанд Б.Сгийн яллагдагчаар өгсөн: “…би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна, миний үйлдэл тохирч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар тал/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 410  дугаартай дүгнэлт /хх-ийн 10-11 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

 Шүүгдэгч Б.С нь хохирогчийн эрүүл мэндэд баруун доод зовхинд шарх, зовхинд цус хуралт, доод уруулд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.  

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг ханГттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Б.Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч А.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан,  хохирогч А.Э нь хохиролтой холбоотой баримтуудыг шүүхэд ирүүлсэн байх ба шүүх хохирол хор уршигт хамааралтай, нотлох баримтын шаардлага хангасан 181.000 /нэг зуун наян нэг мянга/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч ............. хотын ............ дүүргийн ................. дугаар хороо, ........... тоотод оршин суух Б овогт Ан Э /РД:................/-д олгохоор шийдвэрснийг шүүгдэгч Б.С нь шүүх хуралдаанаас завсарлага авч хохирогчийн 5076...............тоот дансанд 181.000 төгрөгийг шилжүүлсэн, хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Б.Сг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.     

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Б.С нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харГзан түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан шүүгдэгч Б.Сд торгох ял оногдуулах зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчийн орлого олох боломжийг харГзан оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.   

                                                                                                                                                                                       Шүүгдэгч Б.Сг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өөрийгөө өмгөөлж,  өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох талаар хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г овогт Бын Сг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сг  600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь шүүхээс оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.   

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

 

                              ДАРГАГЧ ШҮҮГЧ                                     Б.ОТГОНЦЭЦЭГ