Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 0017

 

1 П.А-д холбогдох эрүүгийн хэргийн тухай Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй Шүүх хуралдаанд: Прокурор Л.Э Шүүгдэгч П.А Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О Хохирогч Б.Э Н арийн бичгийн даргаЭ.Булгантамир нарыг оролцуулан хийж Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 16 дугаар цагаатгах тогтоолтой, П.А-д холбогдох,  эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Орхон аймагт төрсөн,  Орхон аймаг Баян-Өндөр суманд оршин суудаг,  Т овогт П-ын А. Шүүгдэгч П.А нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны орой 23 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот багийн 6-10-80 тоотод өөрийн хүү 2 настай А.Т-д Ибупрофен нэртэй эмийг уулгасны улмаас амьсгалын замын бөглөрөл үүсгэн амьсгал бүтэлтэнд оруулж амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 16 дугаар цагаатгах тогтоолоор: 2 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 хэсэгт зааснаар Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овгийн П-ын А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлд зааснаар П.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Шүүгдэгч цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хуванцар савтай 235 ширхэг хүрэн өнгөтэй “IBUPROFEN” нэртэй эм, задлан шинжилгээний явцад бэхжүүлэн авсан нунтаг эм мэт зүйлийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Цагаатгах тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ. Прокурор Л.Э эсэргүүцэлдээ: ...1.Анхан шатны шүүх цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгтээ П.А нь өөрийн төрсөн хүү 2 нас 6 сартай А.Т ханиад хүрсэн байсан .... Ибупрофен нэртэй таблетик эмийг уулгахаар бүхлээр нь аманд нь хийсэн ба улмаар хүү эмэнд хахаж амьсгалын зам бөглөрснөөс механик амьсгал бүтэлт болж нас барсан байна гэж дүгнэлт хийсэн атлаа амь хохирогч А.Т-д уулгасан Ибупрофен нэртэй эм амьсгалын замын бөглөрөл үүсгэсний улмаас амьсгал бүтэлтэнд орж амь хохирсон нь П.А-ын хууль бус ямар нэг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байдал үгүйсгэгдэж байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байх ба “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна. Шүүгдэгч П.А нь бага насны буюу 2 нас 6 сартай хүүхэддээ эмийг бүхлээр нь өгсний улмаас амьсгалын замын бөглөрөл үүсч, улмаар амьсгал бүтэлтэнд орж нас барсан болох нь шүүгдэгч П.А-ын “..хүүгийнхээ эмийг өгөх гээд аманд нь эмээ хийчхээд ус аваад эргэтэл хүү хахсан гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албан шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 86 дугаартай дүгнэлтэд “ талийгаачийн үхлийн шалтгаан нь амьсгалын зам гаднын биетээр бөглөрснөөс үүссэн механик амьсгал бүтэлт болно гэх дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар тогтоогддог. Гэтэл шүүх “П.А-н үйлдэл нь хууль бус болох нь, мөн түүнийгээ хууль бус гэж ухамсарлаж байсан болох нь баримтаар нотлогдохгүй байна. Амь хохирогч А.Т-д уулгасан ...эм амьсгалын замын бөглөрөл үүсгэсний улмаас 3 амьсгал бүтэлтэнд орж амь нас хохирсон нь П.А-н хууль бус ямар нэг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байдал үгүйсгэгдэж байна гэж дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй байх ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас амь хохирогч нас барсан үр дагавартай шалтгаант холбоотой эсэх талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй. 2. Анхан шатны шүүх шүүгдэгч Ибупрофен нэртэй таблетик эмийг бага насны хүүхдэд уулгасан нь яагаад хууль бус болох талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч П.А-ын гэм буруу нотлох баримтаар тогтоогдоогүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор ур шиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч П.А нь бага насны хүүхдэдээ эмийг бүхлээр нь уулгавал хахах эрсдэлтэй, магадлалтай гэдийг мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч тийм үр дагаварт хүргэхгүй гэж найдаж хөнгөмсгөөр хандсаны улмаас амь нас хохирсон. Өөрөөр хэлбэл шүүгдэгч хохирогчийн амь насанд нь аюултай үйлдэл хийж байгаагаа мэдэх ёстой боловч мэдээгүй бол хайхрамжгүй хандлагаар, мэдсэн боловч тийм үр дагаварт хүргэхгүй гэж найдсан бол хөнгөмсөг хандлагаар уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж болгоомжгүйгээр бусдын амь насыг хохироох гэмт хэрэгт гэм буруутайд тооцох нь хуульд нийцнэ гэтэл шүүх Эрүүгийн хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж П.А-ын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг буюу хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. 3. Гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр буюу хохирол, хор уршиг учирч болзошгүйг мэдэх боломжтой байсан ч мэдэлгүй үйлдсэн гэх ойлголт нь хууль зүйн ойлголтод хамаарахаар байтал шүүх шүүгдэгч өөрийн үйлдлийг хууль бус гэж ухамсарлаж байсан болох нь баримтаар нотлогдохгүй байна гэж хүний сэтгэхүйн харьцаа, ойлголтыг нотлох баримтаар нотлохыг шаардсан нь хуульд нийцэхгүй байна. Мөн шүүх Ибупрофен нэртэй эмийг бага насны хүүхдэд уулгасан нь яагаад хууль бус болох талаар баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, П.А-ыг хүүхдээ эмчлэхийн тулд эм уулгаж байгаа субьектив хандлагыг буруутгаагүй харин эмийг өгөхдөө бүхлээр өгсөн үйлдлийн улмаас 1 хүний амь нас хохирсон үйлдэлд түүнийг буруутгаж, ялласан болно. 4. Хүүхдийг эмчид үзүүлсэн тухай баримт. эм уух эмчийн зааварчилгаа болон уг Ибупрофен нэртэй таблетик эмийг ямар өвчинд зориулсан. бага нась^. хүүхдэд яаж хэрэглэх тухай зааварчилгаа баримт хэргийг хэрэгт шалгаж бэхжүүлээгүй, эд мөрийн баримтаар хураасан эмийн шошго орчуулагдаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 6071 дугаартай дүгнэлтээр эд мөрийн баримтаар хураагдсан эм 4 нь...ибупрофен гэсэн ижил найрлагатай бодис болох нь тогтоогдсон ба эмийн нэрийг орчуулах боломжгүй, тухайн эмийн олон улсын нэршил буюу уг эмийн албан ёсны ерөнхий нэр юм. Хүүхдийг эмчид үзүүлсэн тухай баримт, эм уух эмчийн зааварчилгаа болон уг Ибупрофен нэртэй таблетик эмийг ямар өвчинд зориулсан зэргийг заавал баримтаар шалгаж тогтоох нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хохирогч, шүүгдэгч нар амь хохирогчийг эмчид үзүүлсэн талаараа мэдүүлдэг, эмийн зааварчилгаа, тухайн эмийг ямар өвчинд уудаг зэргийг шалгаж тогтоох нь хэргийг нотлох ажиллагаанд зайлшгүй хийгдэх ажиллагаа биш гэж үзэж байна. Амь хохирогч нь эмийн үйлчлэлийн улмаас бус уг эмэнд хахаж нас барсан болно. 5. Шүүх хэргийг цагаатгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах эсэхийг шийдвэрлэлгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 16 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Э дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна. Цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч П.А-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлээр давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. Шүүгдэгч П.А-ыг 2019 оны 10 дугаар сарын 08-ны орой 23 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот багийн 6-10-80 тоотод өөрийн хүү 2 настай А.Т-д “Ибупрофен” нэртэй эмийг уулгасны улмаас амьсгалын замын бөглөрөл үүсгэн амьсгал бүтэлтэнд оруулж амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зкүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн прокурор хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар П.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэснийг прокурор эс зөвшөөрч Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэдэг үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн байна. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд 5 шүүгдэгч П.А-н гэм бурууг хянан хэлэлцэж, түүний үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргажээ. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр П.А нь өөрийн төрсөн хүү 2 нас 6 сартай А.Т-г ханиад хүрсэн, урд шөнө нь өвдөж халуурч хоносон байсан тул өрхийн эмчид үзүүлж, эмчийн бичиж өгсөн эмийг эмийн сангаас авч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-10-80 дугаар байранд байх гэртээ оройн 23 цагийн орчим эмчийн зөвлөснөөр урд нь уулгаж байсан “IBUPROFEN” нэртэй шахмал эмийг уулгахаар хүү А.Т-н аманд нь хийж уулгасан ба улмаар хүү эмэнд хахаж амьсгалын зам нь бөглөрснөөс механик амьсгал бүтэлт болж нас барсан үйл баримт тогтоогдсон байна. Шүүх хэргийн үйл явдлыг нотлох баримтанд тулгуурлан тогтоож үнэлэлт дүгнэлт өгөхдөө шүүгдэгчийг гэм буруугийн ямар хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн болохыг зөв тодорхойлж ял шийтгэл оногдуулах эсэх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байдаг. Хэрэгт хүүхдийг эмчид үзүүлсэн тухай баримт, эм уулгахаар бичиж өгсөн эмчийн зааварчилгаа, “IBUPROFEN” нэртэй шахмал эмийг бага насны буюу 2 нас 6 сартай хүүхдэд яаж хэрэглэх тухай дүрэм журам зааварчилгаа, эд мөрийн баримтаар хураасан эмийн шошгыг орчуулаагүй, энэ эмийг П.А хүүхэддээ уулгаснаар яагаад хууль бус болох, шахмал эмийн гадаад шинж байдал, хэлбэр, хэмжээг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт зэрэг баримтууд авагдаагүй байх тул шүүгдэгч П.А-н гэм буруутай гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй, шүүгдэгчийн үйлдлийг хууль бус шинжтэй гэж буруутгах үндэслэлгүй байна гэж дүгнэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ. Харин хохирогчийг үхэлд хүргэсэн шалтгаан нь “IBUPROFEN” нэртэй шахмал эмийг бүхлээр нь өгснөөс эмэнд хахаж, амьсгалын зам нь бөглөрснөөс механик амьсгал бүтэлт болсон гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байгаа боловч эцэг нь хүүхдээ өдөр нь өөрөө өрхийн эмчид аваачиж үзүүлсэн, эмчийн уулгаарай гэсэн эмийг хүүхдээ эрүүл болгох зорилгоор уулгасан, шинжээчийн 86 дугаартай дүгнэлтийн цогцосны гадна хийсэн үзлэгээр ...амь хохирогчийн үзэгдэх шүднүүд бүтэн...гэсэн байдал, хохирогч Б.Э-н ...Тэр орой хүүхдээ унтахын өмнө “ибупрофен” гэдэг эмийг эмч үргэлжлүүлэн уулгаарай гэж зөвлөсний дагуу хүүдээ эм уулгаж байсан нөхөр маань хахчихлаа гээд хашгирсан. Би бага хүүхдээ нөгөө өрөөнд хөхүүлж байсан...Урд нь хүү маань таблетк эмийг өөрөө зажилаад уучихдаг байсан. Би нөхөртөө нухаж өгөөрэй гэж сануулж хэлээгүй... гэсэн мэдүүлэг зэргээс үзэхэд шүүгдэгч П.А-ын 2 нас 6 сартай хүүхэддээ шахмал эмийг уулгасан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугүйгээр энэ 6 хуульд заасан хохирол хор уршиг учруулсан шинжийг агуулж байна. Дээр дурьдсан үйл явдлын улмаас хүний амь нас хохирсон байгаа боловч шүүгдэгчийн үйлдэл, тухайн үйлдэлд хандаж буй сэтгэхүй нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрт хамаарахгүй ба хавтаст хэрэгт хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон болохыг нотолсон нотлох баримтууд хангалттай авагдаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 16 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ С.ЦЭЦЭГМАА