Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/63

 

 

 

                        

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Д.Ганчимэг

Хохирогч Б.

Иргэний нэхэмжлэгч Х.

Шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс   Монгол Улсын Эрүүгийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын эрүүл мэндийн төвд сантехникч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 2-р хороо хэсэг цэргийн хотхон 1 гудамж *** тоотод оршин суух үндсэн хаягтай боловч одоогоор Дорнод аймгийн Цагаан-Овоо сум, 6 дугаар баг, 3 дугаар хороо, ******* оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* /РД: *******/.

 

Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг “ *******” гэх газарт 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 19 цагийн орчимд согтуугаар Тоёота Приус-20 маркийн УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.7.а-д “...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 11.1-т “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.б, 5.11.а, 5.11.б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно”, 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Портер маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж, хохирогч З. эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч Б. эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Тухайн өдөр бид хоёр аймаг руу ажил явдлаар явах замдаа пиво уусан. Би осол болохоос өмнөх үйл явдлыг бүгдийг нь санаж байна. Харин жолоочийн эсрэг талын дугуй буудах үед ухаан балартсан. Нэг мэдэхэд автомашинтай мөргөлдсөн байсан...гэв.

 

Хохирогч Б. шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тухайн осол болсон гэх газарт ямар нэгэн том саад байхгүй байсан. Бид нар өөдөөс автомашин ирээд мөргөлөө шүү дээ гэж хэлээд удаагүй байхад ирээд мөргөсөн. Нэг мэдэхэд осол болж хамт явж байсан хүмүүсийн хамт гадаа гараад сууж байсан. Би нөгөө хоёртоо хандан “нөгөө автомашин доторх хүмүүс гайгүй байна уу хараад ирээ” гээд явуулахад ямар ч байсан хөдөлж байна гэсэн. Ингээд бид нар түргэн тусламж, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Аймагт ирээд хөлний хугарал гуяны бүдүүн судастай ойрхон байсан учир яаралтай хагалгаанд орсон. Хагалгааны дараа 2 сарын хугацаанд гэртээ хэвтрийн дэглэмтэй байсан ба сүүлийн 1 сард нь физик эмчилгээ хийлгэсэн. Манай аав, ээж Н.******* руу утсаар ярихад “шүүхээрээ шийдвэрлүүлнэ” гэсэн. Би гомдолтой байна. Осол болсноос хойш надаас баримтгүй зардал зөндөө гарсан...гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Х. шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би Портероо 11,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Хэрэгт Үнэлгээ хийлгэхэд 7,000,000 төгрөгөөр үнэлсэн байсан. Гэтэл одоогийн зах зээлийн ханшаар Портерын үнэ 15,000,000 төгрөг байгаа шүү дээ...гэв.

 

Гэрч З. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 11 сарын 24-ний өдөр 16 цаг өнгөрч байхад *******гийн эзэмшлийн цагаан өнгийн Prius-20 маркийн автомашинтай *******гийн хамт аймгийн төв рүү хөдөлсөн. Машинаа ******* жолоодож явсан. *******гийн машины гэрэл муу, жолооч талын урд гэрэл нь асдаггүй юм байна лээ. Харанхуй болчихсон бүдэг гэрэлтэй яваад байсан. Цагаан-Овоо сумаас гарахдаа ******* нь дэлгүүрээс том савлагаатай Сэрүүн нэртэй пиво авч уг пивийг сумаас гарахдаа талд нь ортол хувааж уусан. Улмаар сумаас гарч яваад би замдаа унтаад өгсөн нэг мэдсэн зам дээр автомашинтай мөргөлдсөн байсан..” гэжээ. /хх-ийн 23-24 тал/

 

Гэрч И.Дагвадорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ... тай утсаар холбогдоод ... хамт Баян-Уул сумын залуу бид 3 өдөр 16 цагийн орчим аймгийн төвөөс Баян-Уул сум руу хөдөлсөн. Ингээд Дорнод аймаг Цагаан-Овоо сумын нутаг дэвсгэр “Галын гол”-ын наахан талд явж байхад ертөнцийн зүгээр хойд зүгээс буюу Цагаан-Овоо сумын чиглэлээс Prius-20 маркийн тээврийн хэрэгсэл хурдтай ирж байсан. Тэр үед зам тавьж өгөөд зам руугаа шахаж явсан боловч тухайн Prius-20 маркийн тээврийн хэрэгсэл жолооч талыг мөргөөд осол болсон. Улмаар жолоочийн эсрэг талаараа машин унасан. ... машинаас гараад харахад нөгөө Prius-20 маркийн тээврийн хэрэгсэл баруун хойд зүгт хараад зогссон байсан. Машинаас хүн гарч ирээгүй байсан. Ингээд би тухайн Prius-20 маркийн тээврийн хэрэгсэл рүү очиж ойртоод цонхоор нь харахад дотор нь цусандаа холилдсон хоёр хүн байсан. Улмаар замд тааралдсан машинаар дуудлага өгүүлээд эмнэлэг, цагдаа ирэхийг хүлээсэн...” гэжээ. /хх-ийн 38 тал/

 

Гэрч Ч. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 11 сарын 24-ний өдөр Баян-Уул сум руу мал руугаа явах гэтэл унаа байхгүй. Манай нутгийн гэх залуу Портер маркийн автомашинтай явна гэхээр нь хамт явахаар болсон. Ингээд явж байтал гэгээ тасраад харуй бүрий болсон. Бид хоорондоо энэ хавиар цас ихтэй байна даа, хойшлоод зам хэр байгаа юм бол гэж ярилцаад явж байтал өөдөөс нэг машин замаа олохгүй шахуу мурилзаад ирж яваа харагдсан. Тэгэхээр нь баруун гар тал руугаа шахаад “согтуу юм биш үү, ирээд мөргөчихвийдээ” гэж ярилцаж байтал гэнэт л өөдөөс мурилзаж ирээд мөргөсөн. Тэрээр яг бидний явах эгнээ рүү нэг  орж ирээд их л ширүүн орж ирээд, нь баруун гар тал руу дараад зам тавьж өгсөн боловч эсрэг урсгалаас орж ирээд бидний машиныг мөргөж онхолдуулсан...” гэжээ. /хх-ийн 39 тал/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 640 тоот дүгнэлтэд:

1. Б. биед зүүн дунд чөмөг, шилбэ ясны ил хугарал, баруун гуянд цус хуралт, зүүн сарвуу, баруун шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэл, зам тээврийн ослын улмаас үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна.

4. Дээрх зүүн дунд чөмөг, шилбэ ясны ил хугарал гэмтлүүд нь тус бүрдээ амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд, баруун гуяны цус хуралт, зүүн сарвуу, баруун шилбэний зулгаралт гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ. /хх-ийн 67-70 тал/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 641 тоот дүгнэлтэд:

1. З. биед зүүн түнхний үений мултрал, зулай, зүүн чамархайд шарх гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэл, зам тээврийн ослын улмаас үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна.

4. Дээрх зүүн түнхний үений мултрал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг, зулай, зүүн чамархайн шарх гэмтэл эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 79-81 тал/

 

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн химийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 271 дугаартай дүгнэлт: “Н.******* 29 эр 2023.11.24” гэж хаягласан цусанд 1.4 промилли спиртийн агууламж илэрсэн. Согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ. /хх-ийн 57-58 тал/

 

Мөрдөгчийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №17 дугаартай магадлагаанд: “Уг зам тээврийн осол нь жолооч овогтой ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.7.а Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох. 11.1. Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.б, 5.11.а, 5.11.б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно. 11.3 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн дүрмийн 4-р хавсралтын 3.6 Нэг тэнхлэгт өөр хэмжээ, хээтэй буюу шинэ ба хуучин, хадаастай ба хадаасгүй дугуйнууд тавьсан гэсэн заалтуудыг зөрчсөн байна” гэжээ. /хх-ийн 88-90 тал/

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08 тал/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-13 тал/

- Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 15 тал/

- Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 132-137 тал/

- Н.*******ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 114-115 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь согтуугаар 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 19 цагийн орчимд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг “ *******” гэх газарт Toyota Prius-20 маркийн УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.7.а-д “...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 11.1-т “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.б, 5.11.а, 5.11.б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно”, 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Hyundai Porter маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж, хохирогч З. эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч Б. эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч З., Б., иргэний нэхэмжлэгч Х., Ч. нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол дээр тогтоосон акт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч Н.*******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг согтуугаар, автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Н.*******г согтуугаар, автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын зарим хэсгийг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгч Н.*******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.*******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б. эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч З. эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч Ч.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч З.д шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй шүүгдэгчид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн,

 хохирогч Ч.т шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй өөрт учирсан хохирлыг гаргуулах хүсэлтэй байна” гэж шүүхийн мэдэгдэх хуудсан тэмдэглүүлсэн бөгөөд шүүгдэгч нь хохирогч Ч.ын эрүүл мэндэд учруулсан шууд хохирлын төлбөрийг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд төлж барагдуулсан,

хохирогч Б.д учруулсан эрүүл мэндийн шууд хохирлын төлбөрийг шүүгдэгч Н.******* нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тус тус төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Н.*******г хохирогч нарт энэ шийтгэх тогтоолоор эрүүл мэнд болон бусад хохирлын талаар төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч Б. сэтгэцэд учирсан хор уршгийг тавдугаар зэрэглэлтэй гэж хүснэгтээр тогтоосон ба шүүгдэгч нь хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг төлөхөө илэрхийлж байх тул шүүхээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 46 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 511 дүгээр зүйлийн 3, 230 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.*******гээс сэтгэцэд учирсан хор уршигт 25,300,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 Мөн гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Х.ийн автомашинд хохирол учирсан бөгөөд уг хохирлыг “БАН ХАС” хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний компаниас 7,418,831 төгрөгөөр тогтоосон тул төлбөрийг шүүгдэгч Н.*******гээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гаргуулж, иргэний нэхэмжлэгч Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр баг, Ононгийн 426 тоотод оршин суух, Х. /РД: /-д олгохоор шийдвэрлэв.

Хохирогч Б., Ч. нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид хийлгэх эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Н.*******гээс жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй шүүгдэгч Н.******* нь хохирогч Б.д 2,500,000 төгрөг, хохирогч Ч.т 848,000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Н.*******гийн ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд даруй хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар шүүгдэгч Н.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жил хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510 1, 511 дүгээр зүйлийн 3, 230 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.*******гээс сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрт 25,300,000 /хорин таван сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, Дорнод аймгийн Баян-Уул сумын 1 дүгээр баг гэх газарт оршин суух, хохирогч Б. //-д,

шүүгдэгч Н.*******гээс автомашины үнэлгээгээр тогтоогдсон 7,418,831 төгрөгийг гаргуулж, Дорнод аймгийн Баян-Уул  сумын 4 дүгээр баг Ононгийн *** тоотод оршин суух, иргэний нэхэмжлэгч Х. /РД: /-д тус тус олгосугай. 

6. Хохирогч Б., Ч. нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид хийлгэх эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Н.*******гээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй шүүгдэгч Н.******* нь хохирогч Б.д 2,500,000 төгрөг, хохирогч Ч.т 848,000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Н.*******гийн ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд даруй хүргүүлсүгэй.

 

          8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.БАТЖАРГАЛ