| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00734/и |
| Дугаар | 153/ШШ2020/00675 |
| Огноо | 2020-08-18 |
| Маргааны төрөл | Нас тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 153/ШШ2020/00675
| 2020 оны 09 сарын 18 өдөр | Дугаар 153/ШШ2020/00675 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар, Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Эко хороололд оршин суух, Ховогт Ч-ын Б-ийн нэхэмжлэлтэй, нас тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 153/2020/00734/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, нэхэмжлэгч Ч.Бн, гэрч Ч.Дархижав, Н.Бэгз нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний иргэний үнэмлэх 1963 оноор олгогдсон байдаг. Тухайн үед миний насыг асуухар нь насаа хэлсэн юм байгаа юм тэр үедээ хэлсэн насыг тооцож үзээд 1963 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөр гэрчилгээ олгосон байдаг. Түүнийг залруулахгүйгээр тэр чигт явсаар 1963 онд цэргийн албанд татаж цэргийн алба хааж ирсэн. Одоо нас өндөр болсон тул тэтгэвэрт гарахад зөрүү үүсэх учраас бодит насаа тогтоолгохоор шүүхэд хандсан. Би хурууны хээгээ уншуулж лавлагаа авахад Ч.Баасансүрэн гэдэг нэрээр гарч ирдэг, Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа авахад Дэмбэрэл гэдэг нэрээр гарч ирсэн бөгөөд энэ зөрчлөө арилгуулахын тулд би шүүхэд хандсан юм гэв. 1962 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 7 дугаар сарын 01-ний өдөр бүртгэсэн байсан, энэ асуудлыг шийдэхийн тулд шүүхэд хандсан миний нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Баасансүрэн нь тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Ч.Б нь 1962 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төрсөн болохыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.
1.Улсын бүртгэлийн Ерөнхий газрын лавлагаа /хх-ийн 4 дүгээр тал/
2.Гэрч Ч.Дархижав шүүхийн хэлэлцүүлэг мэдүүлэхдээ: Би Б-ийн ээж нь байгаа юм. Б би 1962 онд төрүүлсэн. Сар өдрийг нь мартсан байна. Зуны улирал байсан 6 дугаар сар байх гэж бодож байна. Ч.Б-ийн төрсний гэрчилгээг
Буянт сумаас олгож байсан байх. Тухайн үед би нас залуу байсан учраас сайн мэдэхгүй байна. Миний аав төрсний гэрчилгээг нь авч байсан. Ч. Дэмбэрэл нь Б-ийн дүү нь байсан нас барчихсан юм. Би Баасансүрэнг 17 настайдаа төрүүлсэн.
3.Гэрч Н.Бэгз шүүхийн хэлэлцүүлэг мэдүүлэхдээ:Би Ч.Баасансүрэнг танина. Ч.Баасансүрэн нь 1962 оны 6 дугаар сард төрсөн. Зуны улирал болж байсан. Би 1962 онд цэрэгт явсан учраас мэдэж байна. Тухайн үед би 19 настай байсан. Ч.Баасансүрэн айлын хоёр дахь хүүхэд. Баттулга гэдэг ахтай байсан ах нь цэрэгт явж ирээд нас барчихсан... гэв
4. 08 дугаартай Чулуунбаатарын Б нь 1962 оны 6 сарын 30-нд төрсөн гэх БНМАУ-ын төрөгсдийн гэрчилгээ зэрэг баримтуудаар нэхэмжлэгч нь 1962 оны 06 сарын 30-ны өдөр төрсөн болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-д зааснаар Хөх дархан овогт Ч-ын Б-г 1962 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төрсөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ