| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0034/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/37 |
| Огноо | 2024-02-14 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Ж.У |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/37
2024/ШЦТ/37
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж,
Улсын яллагч: Ж.У
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Э
Шүүгдэгч: Ц.Р
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Цийн Рид холбогдох эрүүгийн 2412............... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, Таван толгой ХХК-д арматурчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ............. аймгийн ................. сумын .............. баг, ................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, тус шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 сар 01 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, мөн тус шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 197 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, Д овогт Цийн Р /РД:.............../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Р нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Архангай аймгийн Булган сумын Зуун мод баг Залуусын 5 тоотод 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэн Г.Т нь бусдад зодуулж, эрүүл мэндэд нь 9, 10-р хавирганы хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ц.Р нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Булган сумын Зуун мод баг Залуусын 5 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.Ттай “архи уулаа” гэж маргалдсаны улмаас өшиглөж Г.Тын биед 9, 10-р хавирганы хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулж буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Г.Тын “...Би 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр манай нөхөр Р уурлаад намайг зодоод өшиглөсөн. Тэгээд миний зүүн талын хавирга хэсгээр өвдөөд хөдөлж чадахгүй байсан. Тэгээд 2 хоногийн дараа намайг гэрийн ажлаа хийсэнгүй гээд дахин зодсон. Тэгээд би эмнэлгийн байгууллагад хандаад Архангай аймгийн эмнэлэгт рентген зураг авхуулахад миний 2 хувирга хугарсан байна гэсэн. Одоо би Булган сумын эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байна. 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр зодохдоо согтуу байсан. 12 дугаар сарын 28-ны өдөр эрүүл байсан. Намайг гэрийн ажлаа хийсэнгүй гэж уурлаад маргалдсан тэгээд намайг зодсон. Миний хоёр хавирга хугарсан, зүү далны хавьд хөхөрч, халцарсан, мөн зүүн нүд хөхөрч хавдсан байсан одоо эдгэрсэн. Би гомдолтой байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 дугаар тал/, хохирогч дахин “......” гэх мэдүүлэг /хх-ийн дүгээр тал/, гэрч С.С “...Би дуудлагын дагуу Т гэх хүний гэрт очиход Т уйлсан айж сандарсан байдалтай, биеийн байдал зовиур ихтэй хүндэвтэр байсан. Зүүн нүдний доор болон хэвлий, зүүн талын хавирганы нум, нуруу, бөөр орчмоор олон тооны хөхөрсөн толботой, 2-3 тооны шархтай байсан, артерийн даралт баруундаа 180/130 ММУБ, зүүндээ 170/99, зүрхний цохилт 87, амьсгал 23, температур 36.5 амин үзүүлэлтэй байсан. Тэгээд би өвчин намдаах тариа болон, даралт буулгах эм уулган эрүүл мэндийн төв дээр тээвэрлэн авчирсан. Тэгээд би Архангай аймгийн төв рүү авъя явж цээжний рентгэн болон хэвлийн эход харуулсан. Цээжний рентгэнээр зүүн талын 9, 10 дугаар хавирга хугарч зөрсөн байдалтай байсан. Т надад хэлэхдээ манай нөхөр Р 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр намайг зодсон, мөн хоёр хоногийн өмнө буюу 2023 оны 12 дугаар сарын 26-ны намайг зодсон түүнээс хойш хөдөлж чадахгүй хавиргаар өвдөж эхэлсэн тэгэхэд миний хавирга хугарсан байх гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 дугаар тал/, гэрч Б.Мын “...2023 оны 12 дугаар сарын 28-ны өглөө Р, Т нар хоорондоо маргалдаад Т Рийг галын хайчаар цохисон хариуд нь Р цохиж аваад өшиглөсөн. Бие биеэ архи уулаа гэж маргалдсан. 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр бид нар архи ууж байгаад би тасарчихсан байсан тэгээд сэрсэн чинь Тын бие их зовиуртай ёолоод хөдөлж чадахгүй байсан. Би тэр хоорондоо зодолдсон юм байна гэж бодсон. Т аймгийн төвд явж үзүүлснийхээ дараа миний хоёр хавирга хугарсан байна гэж хэлж байсан. Би мэдэхгүй байна. Рийн биед ил харагдаж зүйл байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр тал/, иргэний нэхэмжлэгч Ч.Мгийн “...Би Архангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэрийн өмнөөс эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлыг нөхөн түлүүлэхээр иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Учир нь гэвэл Архангай аймгийн Булган сумын “Зуун мод” багийн иргэн ВТ............... регистрийн дугаартай Г Т нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өөрийн нөхөр А............... регистрийн дугаартай Цийн Рийг “архи уулаа” гэж маргалдсаны улмаас өшиглөж Г.Тын биед 9, 10 дугаар хавирганы хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан бөгөөд Г.Т нь эрүүл мэндийн даатгалын сангаас 440.000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байсан. Үүнийг буруутай этгээдээс нийт 440.000 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлбөрийг төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 дугаар тал/, яллагдагч Ц.Рийн “...миний үйлдэл тохирч байна, зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 дугаар тал/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 38 дугаартай “...Г.Тын биед зүүн талын 9, 10-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Р нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн эрүүл мэндэд зүүн талын 9, 10-р хавирганы хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна, ...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” гэж тус тус заасан шүүгдэгч Ц.Р нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Г.Тыг зодож эрүүл мэндэд нь 9, 10-р хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Рийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн хамт оролцсон бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.
Иймд шүүгдэгч Ц.Рийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Г.Тын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч мөрдөн байцаалтын шатанд “...надад хохирол төлбөртэй холбоотой ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Харин Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д дэх хэсэгт заасны дагуу тус хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Эрүүл мэндийн даатгалын газраас холбогдох баримтын дагуу нэхэмжилсэн нэхэмжлэлийг шүүгдэгч Ц.Роос 440.000 /дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б овогт Ч М /РД:............./-д олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Ц.Р нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Рид Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг
хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд прокурорын сонсгосон ял Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын үр дагаварыг хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.Рид хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Рид оршин суух газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.Рид хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Рид оршин суух газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Р нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч Ц.Рид хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Роос 440.000 /дөрвөн зуун дөчин мянга/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б овогт Ч М /РД:............./-д олгосугай.
7. Шүүгдэгч Ц.Р нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Рид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР