| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2020/00316/И |
| Дугаар | 141/ШШ2020/00366 |
| Огноо | 2020-08-31 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 141/ШШ2020/00366
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, нэхэмжлэгч Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гг оролцуулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нарангэрэлээр тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй явуулсан шүүх хуралдаанаар М гийн нэхэмжлэлтэй, Зд холбогдох Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 9,995,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...М нь 2007-2012 онд Нутгийн салхи хөтөлбөрөөр ЕБС-иудыг Үндэсний бөхийн сургалтын иж бүрдэл хэрэглэгдэхүүнээр хангах зорилт тавин ажиллаж, хот хөдөөгийн төрийн өмчит бүх сургуулийн 80 орчим хувийг дээрх иж бүрдэл хэрэглэгдэхүүнтэй болгож ажилласан бөгөөд сумдыг мөн ийм хэрэглэгдэхүүнтэй болгох ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа билээ. Сумдын хувьд ганц монгол бөхийн биш эрийн гурван наадмын иж бүрдэл хэрэглэгдэхүүнтэй болгох зорилт тавин ажиллаж байгаа юм. Энэхүү эрийн гурван наадмын иж бүрдэл хэрэглэгдэхүүн нь 108м2 хивс, 8 зодог шуудаг, 10 ширхэг гарын авлагаас бүрдэх монгол бөхийн иж бүрдэл, морь цоллогчийн малгай, додиг, цоллуулах хүүхдийн малгай 10 ширхэг, 5 хос өмд, цамц, 10 ширхэг гарын авлагаас бүрдэх үндэсний сурын иж бүрдэл бүрддэг. Бид 2015 оны 1 дүгээр сард тухайн үед Завхан аймгийн засаг даргаар ажиллаж байсан Ж.Жд энэ асуудлаар хандахад Ж.Ж дарга Мгаас өөрийн аймгийн 12 суманд Эрийн гурван наадмын иж бүрдэл хэрэглэгдэхүүн худалдан авахаар шийдвэрлэж, МБХ сангийн удирдлагатай аман хэлцэл хийж тохирсон. Ингээд Мгаас 2015 оны 3 дугаар сард Завхан аймагт өөрийн зардлаар тээвэрлэн хүргэж өгөх үедээ Их-Уул, Тосонцэнгэл, Идэр, Улиастай сумдад хүлээлгэн өгсөн иж бүрдлийн үнэ төлөгдөөгүй байна. Энэ асуудлаар Завхан аймгийн засаг дарга Д.Бд 2016 оноос хойш хандсан боловч арга саам хийж хойшлуулсаар өдийг хүрсэн бөгөөд төлбөр баримт бүрэн биш, зарим зүйл байгаа эсэх нь тодорхойгүй байна. Гэсэн тул Мгийн Удирдах зөвлөлийн дарга Д.Д нь 2019 оны 3 дугаар сарын 27-29-ний өдөр Завхан аймагт ажиллан Их-Уул сумын Засаг даргын Тамгын газар хүлээлгэн өгсөн Эрийн гурван наадмын иж бүрдэл хэрэглэгдэхүүний байдалтай танилцан, нэг бүрчлэн үзэхэд 9,995,000 төгрөгийн иж бүрдэл байна. Иймд Зын Засаг даргын Тамгын газраас Эрийн гурван наадмын иж бүрдлийн үнэ 9,995,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...М нь Занд 9,995,000 төгрөгийн үнэ бүхий эрийн гурван наадмын хэрэглэгдэхүүнийг худалдсан боловч одоог хүртэл мөнгөө төлөөгүй. Хариуцагч З нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад ямар нэгэн хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд ирээгүй байгаа зэргийг нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд 9,995,000 төгрөгийг Зын Засаг даргын тамгын газраас гаргуулж, Мд олгож өгнө үү... гэв
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М нь хариуцагч Зд холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 9,995,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж хуульчилсан ба хариуцагч З М.Гансүх нь 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан аваад, шүүхээс тогтоосон хугацаа болох 14 хоногийн хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй, 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул нэхэмжлэгч Мгаас ирүүлсэн нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ггаас гаргасан тайлбар зэрэг баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл шүүхээс хариуцагчид эрхийнх нь дагуу нэхэмжлэлийн шаардлагын талаар маргах боломжийг олгосон хэдий ч хариуцагч маргаагүй тул нэхэмжлэгчийн тайлбар болон түүнээс ирүүлсэн баримтуудыг үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.
Нэхэмжлэгч М нь 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Занд 9,995,000 төгрөгийн үнэ бүхий эрийн гурван наадмын хэрэглэгдэхүүн хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан зарлагын паданы хуулбар, Зын засаг даргын орлогч Г.Бавууусүрэнгээс Завхан аймгийн засаг дарга Д.Бд 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүргүүлсэн 2/163 дугаартай албан бичгийн хуулбар, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж хуульчилсан хэдий ч худалдах, худалдан авах гэрээг анх амаар байгуулсан байх ба үүрэг гүйцэтгэж дуусах сүүлийн хугацааг тодорхойлоогүй байх тул хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуульд заасан ерөнхий хугацаа буюу 10 жилээр тооцох нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.
Иймд нэхэмжлэгч Мгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 9,995,000 төгрөгийг Зын Засаг даргын тамгын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт Шүүхээс эрх зүйн маргаан шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно гэж хуульчилсан.
Дээрх хуулийн заалтын үндсэн дээр нэхэмжлэгч М нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 174,870 төгрөгийг төлсөн тул уг мөнгийг хариуцагч Зын Засаг даргын тамгын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар З-аас 9,995,000 /есөн сая есөн зуун ерэн таван мянга/ төгрөгийг гаргуулан Мд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар З-аас 174,870 /нэг зуун далан дөрвөн мянга найман зуун дал/ төгрөгийг гаргуулан Мд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн доторЗавхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН