Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/141

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мичидмаа хөтлөн,

улсын яллагч М.Билгүүтэй /томилолтоор/

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ын *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2310026511525 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 01 дүгээр сарын 30-нд Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” хэвлэлийн компанид график дизайнер ажилтай, ам бүл 3, эх, дүү нарын хамт, Баянзүрх дүүрэг*******, ******* *******од оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:ФД*******/, ******* овогт *******ын *******.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, ы гэртээ байхад нь ийн дугаарын утас руу “ тоот дугаарын дансанд 160к” гэх зурвас илгээн Хаан банк дахь өөрийн эзэмшлийн дугаарын дансаар 160.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2023 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах анд байрлалтай зуслангийн байшиндаа байхад нь ын дугаарын утас руу “ тоот дугаарын дансанд 160к хаан банк" гэх зурвасыг илгээж 160.000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн эзэмшлийн дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ганзам коллежийн хажууд байх “” ХХК-ийн байранд байхдаа ын дугаарын утас руу “, 160к” гэх зурвасыг илгээж, 160.000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн эзэмшлийн дугаарын дансаар шилжүүлэн авч залилан бусдад нийт 480.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “Би “” гэх нэртэй газар ажиллаж байхад манайхаар байнга үйлчлүүлдэг байсан ах касс хаасны дараа орж ирсэн бөгөөд тооцоогоо маргааш өдөр нь хийе гээд утасны дугаараа үлдээгээд явсан юм. Гэтэл би утасны дугаарын сүүлийн 2 орныг санахгүй байсан учир зохиож 2 дугаар руу мессеж бичихэд тухайн 2 дугаарын нэг дугаар нь тооцоо хийх хүний утас мөн байсан. Тэгээд 2 дугаараас над руу мөнгө хийчихсэн байхаар нь андуурч бичсэн дугаар руу буцааж мөнгийг нь хийсэн. Тэгээд энэ аргаар мөнгө олж болох юм байна гэж бодсон. Би тэр үед 1 X Bet” нэртэй цахим бооцоот тоглоом тоглоод өрөнд орсон байсан. Хохирогч нараас мөнгө авсан үйлдэл нь хууль бус гэдгийг мэдэж байсан маш их харамсаж байна. Хохирогч нарт учруулсан хохирлоо төлсөн. Би одоогоор “*******” хэвлэлийн компанид ажилладаг бөгөөд сард 1.100.000 төгрөгийг цалинтай.” гэв.

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос

*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг бусад бичгийн нотлох баримт зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг үйлдэл тус бүрээр нь шүүх дүгнэвэл;

Нэг. Шүүгдэгч ******* нь 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, ы гэртээ байхад нь ийн дугаарын утас руу “ тоот дугаарын дансанд 160к” гэх зурвас илгээн Хаан банк дахь өөрийн эзэмшлийн тоот дугаарын дансаар 160.000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь:

1.1 Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 47 дахь тал),

1.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ийн хохирогчоор өгсөн: “Би Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, ы 8 дугаар байрны 8 тоотод 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн орой гэртээ байж байтал миний дугаарын утсанд дугаарын утаснаас " тоот дугаарын дансанд 160к, мөнгөө хийгээрэй" гэсэн зурвас ирсэн. Тэр үед нь би мал эмнэлэгт төлбөр төлөх ёстой байсан болохоор тэрний төлбөрийг нэхэж байна гэж бодоод тэр даруйд нь өөрийн Төрийн банкны тоот дугаарын данснаас Хаан банкны тоот дугаарын данс руу гүйлгээний утга дээр нь “Хар нохой спэй” гэж бичээд 160.000 төгрөг шилжүүлсэн. Тэгтэл маргааш нь буюу 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр мал эмнэлгээс над руу утсаар яриад төлбөрөө төлөөрэй гэхээр нь өчигдөр шилжүүлсэн шүү дээ гэтэл манайх төлбөр хүлээж аваагүй, та андуурсан юм шиг байна гэхээр нь дансыг нь тулгаж лавлаж асуухад нэр, данс нь зөрж байсан. Тэгэхээр нь тоот дугаарын утас руу хэд хэдэн удаа залгахад утсаа авахгүй байсан болохоор нь мессеж буюу зурвас бичиж мөнгө андуурч шилжүүлсэн байна, эргүүлээд шилжүүлээрэй гэж бичихэд хариу өгөөгүй, тэгэхээр нь би цагдаад хандлаа шүү гэж зурвас бичээд цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 51 дэх тал),

1.3 *******гийн Хаан банкны тоот дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, депозит дансны хуулга (хавтаст хэргийн 137-153 дахь тал),

1.4 Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******гийн сэжигтнээр өгсөн: “...Тэр үед мөнгөгүй болчихсон байсан учраас хүмүүс рүү өөрийнхөө дансны дугаарыг бичиж 160к гэсэн утгатай зурвасыг илгээж эхэлсэн. Түүний дагуу 2023 оны 6 дугаар сарын 11-ний өдөр , зэрэг дугааруудаас над руу 160.000 төгрөг шилжүүлсэн. Тэр үед тоот дугаарын данснаас 160.000 төгрөгийг дугаарын эзэмшигч тоот дугаарын дансанд шилжүүлсэн байсан. Харин тоот дугаарын данснаас 160.000 төгрөгийг тоот дугаарын эзэмшигч миний тоот дугаарын дансанд шилжүүлж хийсэн байсан. Тухайн хүмүүсээс авсан мөнгөөрөө дахин “1 x bet” бооцоот тоглоомын сайтад бооцоо тавьж тэр мөнгөө алдсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

1.5 Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******гийн яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 6 дугаар сард “1 X Bet” нэртэй цахим бооцоот тоглоом тоглож спортын багуудын тоглолт дээр аль баг нь хожихыг нь өөрийн таамгаар тааж бооцоо тавьж ба хэмжээгээр мөнгө аваад түүндээ урамшиж өндөр дүнтэй бооцоо тавиад мөнгө олж болдог юм байна гэх ойлголттой болсон...гэнэт урд өмнө хүний гар утас руу дансны дугаараа явуулаад мөнгө авсан маань санаанд орж дугаартай утсыг тааж өөрийн дугаартай гар утасны “ тоот дугаарын дансанд 160к “Хаан” банк гэх зурвас илгээсэн гэтэл удалгүй миний “Хаан” банкны дансанд 160.000 төгрөг орж ирсэн бөгөөд тус мөнгөө дахин “1 X Bet” тоглоом тоглож үрсэн. Би “Хаан” банкны тоот данс эзэмшдэг бөгөөд миний нэр өөр арилжааны банкнуудын данс байдаггүй. Мөн дээрх 160.000 төгрөгийг би өөрөө эзэмшдэг “Хаан” банкны тоот дансаар хүлээн авсан. Би бусдаас хууль бусаар мөнгө авч байгаагаа гэмт хэрэг гэдгийг мэдэж байсан. Тухайн үед би “1 X Bet” цахим бооцоот тоглоом тоглож бусдаас хууль бусаар авсан мөнгөө алдсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хоёр. Шүүгдэгч ******* нь 2023 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах анд байрлалтай зуслангийн байшиндаа байхад нь ын ашигладаг дугаарын утас руу “ тоот дугаарын дансанд 160к хаан банк" гэх зурвасыг илгээж 160.000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн эзэмшлийн тоот дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

2.1 Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 08 дахь тал),

2.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ын хохирогчоор өгсөн: “Би Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах анд байрлалтай зуслангийн байшиндаа 2023 оны 6 дугаар сарын 11-ний өдөр байж байтал миний дугаарын утсанд дугаарын утаснаас " тоот дугаарын дансанд 160к хаан банк" гэсэн зурвас ирсэн. Тэр үед нь би дүүгээ 100 худалдааны төв рүү плита авхуулахаар явуулсан байсан болохоор тэрний төлбөрийг шилжүүл гэж мессеж ирж байгаа юм байна гэж бодоод тэр даруйд нь өөрийн Төрийн банкны тоот дугаарын данснаас Хаан банкны тоот дугаарын данс руу гүйлгээний утга дээр нь плита гэж бичээд 160.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлчхээд шилжүүлсэн гэж хариу мессеж бичсэн. Тэгтэл удаа ч үгүй байж байхад тухайн дугаарын утаснаас мөнгөө хийгээрэй гэсэн зурвас ирэхээр нь гайхаад дүүтэйгээ утсаар яриад тодруулж асуутал би юу гэж танд хэлэлгүй данс явуулах юм бэ тантай ярьж байж данс юм явуулж үнийн дүнг нь хэлнэ шүү дээ гэхээр нь залилуулсан байна гэж бодсон. Тэгээд дугаарын утас руу би өөрөө болон дүү нараараа хэд хэдэн удаа залгаж, залгуулахад утсаа авахгүй байж байгаад унтраачхаж байгаа бололтой холбогдох боломжгүй болсон. Тэгэхээр нь би мөнгө эргүүлж хийгээрэй, ******* залилан хүн шийтгэлтэй шүү, цагдаад хандлаа шүү гэж зурвас илгээсэн. Тэгээд хариу өгөхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

2.3 *******гийн Хаан банкны тоот дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, депозит дансны хуулга (хавтаст хэргийн 57-58 дахь тал),

2.4 Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******гийн сэжигтнээр өгсөн: “...Болсон асуудлын тухайд гэвэл би анх “” гэх нэртэй газар ажиллаж байхдаа 2023 оны 01 дүгээр сард манайхаар үйлчлүүлсэн үйлчлүүлэгч касс хаасны дараа пиво захиалж тооцоогүй хийлгүй, дараа нь надад шилжүүлэхээр болоод гараад явсан. Тэгээд түүний дараа маргааш өглөө нь тухайн хүний өгсөн утасны дугаарын сүүлийн 2 орныг мартсан байсан учир ойролцоо 3 дугаар руу үнийн дүнг нь бичээд дансны дугаараа явуулж аль нэг мөн байж мөнгөө шилжүүлнэ гэж бодсон. Тэгтэл нэг дугаар нь мөн байж над руу тухайн төлбөрөө шилжүүлсэн. Ингээд дараа нь өдөр тэр дүнгээр нь миний дансанд мөнгө орж ирсэн. Тэгэхээр нь энэ байдлаар нь мөнгө авчхаж болох юм байна гэж бодоод маргааш нь тэр мөнгө шилжүүлсэн дугаар руу нь дахин дансны дугаараа бичээд мөнгөн дүн тавьтал дахиад мөнгө шилжүүлчихсэн. Тэгээд ер нь тэгж хүнээс мөнгө авч болох юм байна гэж бодсон. Улмаар 2023 оны 6 дугаар сард би  гэх нэртэй цахим бооцоот тоглоом тоглож  и спортын багуудын тоглолт дээр бооцоо тавьж эхэлсэн. Улмаар мөнгөө алдсан, тэгээд нэг найзынхаа зөөврийн компьютерыг барьцаанд тавьж тэр мөнгөөр нь тоглосон байсан юм. Тэгээд тэр мөнгөө алдсан учраас эрсдэлээ талаар нь хувааж би 3 сая төгрөгийн өрөнд орсон. Тэр мөнгөө олж өгөхийн тулд дахин бооцоо тавьж мөнгөө өсгөнө гэж бодсон. Тэр үед мөнгөгүй болчихсон байсан учраас хүмүүс рүү өөрийнхөө дансны дугаарыг бичиж 160к гэсэн утгатай зурвасыг илгээж эхэлсэн. Түүний дагуу 2023 оны 6 дугаар сарын 11-ний өдөр , зэрэг дугааруудаас над руу 160.000 төгрөг шилжүүлсэн. Тэр үед тоот дугаарын данснаас 160.000 төгрөгийг дугаарын эзэмшигч тоот дугаарын дансанд шилжүүлсэн байсан. Харин тоот дугаарын данснаас 160.000 төгрөгийг тоот дугаарын эзэмшигч миний тоот дугаарын дансанд шилжүүлж хийсэн байсан. Тухайн хүмүүсээс авсан мөнгөөрөө дахин “1 x bet” бооцоот тоглоомын сайтад бооцоо тавьж тэр мөнгөө алдсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

2.5 Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******гийн яллагдагчаар өгсөн: “Би урд өмнө “” нэртэй газарт зөөгч албан тушаал дээр ажиллаж байсан бөгөөд тухайн үед буюу 2023 оны 01 дүгээр сарын дундуур надаар үйлчлүүлж байсан иргэн касс хаасны дараа согтууруулах ундааны зүйл авна төлбөрөө хийе гэж надаас гуйсан. Тухайн үед касс хаасан мөн тус хүний интернэт банк нь мөнгөнөөс шилжүүлэх боломжгүй байсан тул дараа маргааш өдөр нь төлбөрөө буцаан авахаар амаар ярилцан тохирсон юм. Маргааш өглөө нь би зээлээр бараа өгсөн хүнээс төлбөрийн буцаан авахаар гар утас руу нь залгах гэтэл арын 2 дугаарыг нь санахгүй байсан тул ойролцоо 2 дугаар таагаад “, 90.000 ХААН банк” гэж бичээд мессеж илгээсэн гэтэл удалгүй миний тоот данс руу зээлээр бараа авсан хүн 90.000 төгрөг шилжүүлэн хийж өгсний дараа шууд миний дугаар руу залгаад төлбөрөө хийсэн талаар надад хэлсэн. Хэсэг хугацааны дараа буюу үдээс хойш миний андуурч мессеж бичсэн дугаараар 90.000 төгрөг “утгыг нь санахгүй байна” шилжин ирсэн бөгөөд тухайн өдөртөө надаас мөнгө нэхсэн ямар нэгэн хүн байгаагүй тул би баярлаад өнгөрсөн. Би 2023 оны 6 дугаар сард “1 X Bet” нэртэй цахим бооцоот тоглоом тоглож спортын багуудын тоглолт дээр аль баг нь хожихыг нь өөрийн таамгаар тааж бооцоо тавьж ба хэмжээгээр мөнгө аваад түүндээ урамшиж өндөр дүнтэй бооцоо тавиад мөнгө олж болдог юм байна гэх ойлголттой болсон. Тухайн үед би хүнээс 5.000.000 төгрөг зээлж аваад цахим бооцоот тоглоомын сайт дээр спортын багуудын тоглолтод 5.000.000 төгрөгөөр бооцоо тавьсан боловч миний бооцоо тавьсан спортын баг хожигдож 5.000.000 төгрөгөө алдсан бөгөөд хүнээс зээлж авсан мөнгөө буцаан өгөхөөр мөнгө хайж байгаад гэнэт урд өмнө хүний гар утас руу дансны дугаараа явуулаад мөнгө авсан маань санаанд орж дугаартай утсыг тааж өөрийн дугаартай гар утасны “ тоот дугаарын дансанд 160к “Хаан” банк гэх зурвас илгээсэн гэтэл удалгүй миний “Хаан” банкны дансанд 160.000 төгрөг орж ирсэн бөгөөд тус мөнгөө дахин “1 X Bet” тоглоом тоглож үрсэн. Би “Хаан” банкны тоот данс эзэмшдэг бөгөөд миний нэр өөр арилжааны банкнуудын данс байдаггүй. Мөн дээрх 160.000 төгрөгийг би өөрөө эзэмшдэг “Хаан” банкны тоот дансаар хүлээн авсан. Би бусдаас хууль бусаар мөнгө авч байгаагаа гэмт хэрэг гэдгийг мэдэж байсан. Тухайн үед би “1 X Bet” цахим бооцоот тоглоом тоглож бусдаас хууль бусаар авсан мөнгөө алдсан. Дээрх мөнгийг би “1 X Bet” цахим бооцоот тоглоом тоглож хожоод буцааж өгөх зорилготой байсан боловч байнга бооцоо тавьж мөнгөө алддаг байсан. Би өөрийн гэм бурууг ухамсарлаж байна. Мөн би бусдыг хохироосон хохирол төлбөрийг төлж барагдуулах болно.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Гурав. Шүүгдэгч ******* нь 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ганзам коллежийн хажууд байх “” ХХК-ийн байранд байхдаа ын дугаарын утас руу “, 160к” гэх зурвасыг илгээж, 160.000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн эзэмшлийн дугаарын дансаар шилжүүлэн авч залилан болох нь:

3.1 ын Өмнөговь аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 98 дахь тал),

3.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад ын хохирогчоор өгсөн: “...Миний дугаарт 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр гэсэн дугаараас “ 160К хаан банк” гэсэн мессеж ирсэн. Би тухайн үед өөрийн найз гэдэг нөхрийнхөө найз руу 160.000 төгрөг шилжүүлэх ёстой байсан болохоор ыг данс явуулж байна гэж бодоод 160.000 төгрөгийг өөрийн хаан банкны 5134048648 тоот данснаас хаан банкны тоот ******* гэсэн данс руу хийчихсэн. Тэгсэн чинь манай нөхрийн найз манай дэлгүүр рүү орж ирсэн. Тэгэхээр нь би чиний явуулсан данс руу мөнгө хийчихсэн шүү гэж хэлсэн чинь над руу ямар нэг мөнгө ороогүй, би өөрийнхөө дансыг явуулаагүй гэж хэлсэн. Би энэ дансыг болон данс эзэмшигчийн талаар огт мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 104-105 дахь тал),

3.3 *******гийн Хаан банкны тоот дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, депозит дансны хуулга (хавтаст хэргийн 158-160 дахь тал),

3.4 Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Отгонбаярын гэрчээр өгсөн: “...Миний хүү ******* нь 2002 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, бага насаа цэцэрлэг сургуулиар хүмүүжсэн юм...Миний мэдэхээр ******* нь цэргээс халагдсаны дараа 2-3 газарт ажил хийж байсан харин яг хаана ямар ажил хийж байсныг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас 2023 оны 4 дүгээр сарын орчимд хэрэг үүсгэж залгаад танай хүү ******* нь үл таних хүн рүү дансны дугаараа явуулж бусдаас мөнгө авсан байна гэж надад хэлж байсан. Тухайн үед би эмнэлэгт хэвтэж байсан тул хүү *******г над дээр ирэхэд нь уулзахад буруу зүйл хийсэн намайг уучлаарай гэж хэлж байсан. Тухайн үед бусдаас авсан мөнгөөр чи юу хийсэн гэж асуухад ******* хэлэхдээ би цахим бооцоот тоглоом тоглоод дээрх мөнгийг алга болгосон гэж надад хэлсэн тул дахин бооцоот тоглоом тоглож болохгүй гэж захиж хэлээд бусдад учруулсан хохирлыг бүрэн барагдуулж дуусгаж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 86 дахь тал),

3.5 Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******гийн яллагдагчаар өгсөн: “...Дээрх аргаар мөнгө авч болох юм байна гэх бодол надад төрж дугаарын утас руу “, 160к” гэж өөрийн дугаарын утаснаас мессеж бичихэд хэсэг хугацааны дараа миний ашигладаг Хаан банкны тоот дансанд 160.000 төгрөг гэх хүнээс шилжиж ирсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 131 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Залилах гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч ******* нь тус гэмт хэргийг амар хялбар аргаар буюу үнэ төлбөргүйгээр өөрийн хувийн хэрэгцээг хангах зорилгоор “ тоот дансанд 160к” гэх зурвасыг хохирогч нарын дугаарын утас руу илгээж 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хохирогч нь мал эмнэлгийн төлбөр гэж төөрөгдөж өөрийн эзэмшлийн Төрийн банкны тоот данснаас 160.000 төгрөгийг, 2023 оны 6 дугаар сарын 11-ний өдөр нь эд зүйл худалдаж авсан төлбөр гэж төөрөгдөж өөрийн эзэмшлийн Төрийн банкны тоот данснаас 160.000 төгрөгийг, 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр нь бусдад шилжүүлэх ёстой мөнгө гэж төөрөгдөж Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5134048648 тоот данснаас 160.000 төгрөгийг тус тус Хаан банк дахь өөрийн эзэмшлийн тоот дансаар шилжүүлэн авч бусдад нийт 480.000 төгрөгийн хохирол учруулж залилсан нь гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай үйлдлээр, шунахай сэдэлттэй үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч ******* нь бусдын дугаарын утас руу төлбөр авах гэж байгаа мэтээр зурвас илгээж бусдыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар нөгөө талаар хохироох зорилгоор хийгдсэн байх ба, анхнаасаа бусдын эд хөрөнгийг буцааж өгөх бодит боломжгүй байсан нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдсон, хохирогч тал хууртаж байгаагаа мэдээгүй байсан нь залилах гэмт хэрэг гэж үзнэ.

Шүүгдэгч *******гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” буюу “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.    

Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Хохирлын тухайд

Хэргийн хохирогч , , нарт шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдэхэд гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн байх ба шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн дансны хуулга бүхий баримтуудаар хохирогч нарт учирсан нийт 480.000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул түүнийг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Эрүүгийн хариуцлагын талаар

Улсын яллагчаас *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал дүгнэлтийг гаргалаа.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирлоо нөхөн төлж хохирогчийн зөрчигдсөн эрх сэргээгдсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох  ял шийтгэв.

Бусад асуудлын талаар

Хэрэгт ******* бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                                               ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ын *******г “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

5. Хэрэгт ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ДАЙРИЙЖАВ