| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2024/0004/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/15 |
| Огноо | 2024-02-14 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Т.Батсүх |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/15
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч: Т.Батсүх,
Нарийн бичгийн дарга: Б.Төмөрчөдөр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Оюунцэцэг,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин суaм дахь Сум дундын Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 22270007301 дугаартай, 146/2024/0004/Э индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1971 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *******ы ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын ******* баг******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хархорин сум дахь Сум дундын 2-р шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 05 жил 01 хоногийн хорих ялаар, 2014 оны 10 дүгээр сарын 22-ны өдрийн дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж байсан, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын -ны өдрийн дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан. Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 02 жил 05 сар 03 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон,
******* овогт *******ийн ******* /РД:/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 26-наас 2022 оны 03 дугаар сарын 27-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын ******* баг Эрдэнэзуугийн гудамж 1-48 тоотод байрлах гэртээ тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас г хэвлийн тус газарт нь нэг удаа өшиглөж биед нь элэг, цөсний хүүдий гэмтээсэн хэвлийн битүү гэмтэл, элэгний гялтан, цөсний орчмын цусан хураа, хэвлийн хөндийд шингэн хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах талаас нэгдүгээр хавтаст хэргийн 11-12, 116, 228 дугаар талаас хохирогч гийн мэдүүлэг, 57 дугаар талаас н мэдүүлэг, 22-23 дугаар хуудас гар утсанд хийсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас шүүхийн шинжээч эмчийн дүгнэлт, мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэл CD зэрэг баримтуудыг,
Өмгөөлөх талаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: нэгдүгээр хавтаст хэргийн 7 дугаар хуудас гэмт хэргийн мэдээлэл, хавтаст хэргийн 11 дүгээр хуудасны тал гийн мэдүүлэг, хавтаст хэргийн 14 дүгээр хуудасны тал гийн мэдүүлэг, хавтаст хэргийн 20-22 дугаар хуудас, хавтаст хэргийн 25 дугаар хуудас, хавтаст хэргийн 26 дугаар хуудас гэрч , хавтаст хэргийн 37 дугаар хуудас гэрч , хавтаст хэргийн 45 дугаар хуудас хохирогч , хавтаст хэргийн дугаар хуудас гэрч гийн мэдүүлэг, хавтаст хэргийн 56 дугаар хуудасны тал , хавтаст хэргийн 70 дугаар хуудас багийн засаг даргын тодорхойлолт, 72 дугаар хуудас иргэний үнэмлэхийн хуулбар, 74 дүгээр хуудас ял сонсгох, 84-113 дугаар хуудас шийтгэх тогтоолууд, 116 дугаар хуудас хохирогчоор өгсөн мэдүүлэг, 157 дугаар хуудас өмгөөлөгчийн тайлбарууд, 200 дугаар хуудас давж заалдах шатны шүүхийн тайлбар, хавтаст хэргийн 222 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргээс 94 дүгээр хуудас гэрч гийн мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргээс 94 дүгээр хуудас, гийн мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргээс 96 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргээс 113 дугаар хуудас шинээр гаргаж өгсөн баримт зэрэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэхдээ: Ажлын байр гэр хоёр нь нэг дороо байдаг. Хаалганы баруун талд микроны суудал байдаг. Хойд тал нь будаг халцарсан авдар түүний хойд талд жижиг авдар, хийж байгаа зүйлийн үзүүлэн тавьдаг сервант, хүрэн ширээ, ажлын ширээ, хажуу талд дөш тийм зүйлс байдаг гэв.
Гэрч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос Өвөрхангай Хархорин чиглэл рүү Архангай аймгийн оройны 7 цагийн автобусанд сууж гэртээ шөнийн 1 цагт ирсэн юм. Манай гэр эмх замбараатай байсан. Зодоон болсон шинжгүй байсан. Манай нөхөр эрүүл байсан. Бага зэрэг үнэртүүлсэн байсан” гэв.
Гэрч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Бид 3 нэг шил архи хувааж уусан. *******ийн өөдөөс харж суусан байсан. Би дээд талд нь миний доор суусан байсан. Би түрүүлээд гарч явсан” гэв.
1.Гэм буруугийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан болно.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 26-наас 2022 оны 03 дугаар сарын 27-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын ******* баг Эрдэнэзуугийн гудамж 1-48 тоотод байрлах гэртээ тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас г хэвлийн тус газарт нь нэг удаа өшиглөж биед нь элэг, цөсний хүүдий гэмтээсэн хэвлийн битүү гэмтэл, элэгний гялтан, цөсний орчмын цусан хураа, хэвлийн хөндийд шингэн хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гэх хүний хамт алт, мөнгөний дархан гийн гэрт очиж бид хоёр нэг шил архи гаргаж бид 3 ууж дуусаад байж байтал өрөөнөөсөө нэг шил архи гаргаж ирээд уусан. бид хоёр маргалдаж намайг сандал дээр сууж байхад босож ирээд миний хэвлий хэсэг рүү нэг удаа өшиглөсөн тэгээд би ухаан алдсан нэг сэрээд ухаан ортол дээд өргөн чөлөөнд хэвтэж байсан. Тэгээд гэр рүүгээ алхахад амьсгал бөглөчих гээд байсан. Гэртээ ороод цаг харахад 01 цаг өнгөрч байсан. Би унтлагын өрөөнд ороод хэвтээд бие өвдөөд унтаж чадаагүй 05 цаг өнгөрч байхад босоод эд зүйлээ үзэхэд хиймэл шүд, утас байхгүй байхаар нь хэвтэж байсан газраа очиж үзэхэд хиймэл шүд байсан. Буцаж гэртээ очоод хэвтэж байтал бие нэг л биш болохоор нь түргэн дуудаж үзүүлэхэд намайг түргэн шууд эмнэлэг рүү аваад явсан. Очоод ЭХО-д харуулахад элэг чинь задралтай байна гэж эмч хэлсэн. Удалгүй ирээд миний утас, бичиг баримтыг авч ирж өгөхөөр нь би хаанаас олсон юм бэ гэхэд гадуур тараагаад хаясан байна гэж хэлсэн. Би өмнө нь тэй архи уучихаад гэр рүүгээ эхнэрээр нь хүргүүлэхэд зайл гээд хэлсэн гэж надад уурлаж маргалдсан. Би *******ийн гэрээс гараад өөр хэн нэгэнтэй маргалдаж зодолдоогүй. /1 хх 11-12 тал/... бид гурав эхлээд нэг шил 0,5 л хараа архи уугаад дараа нь нэг шил архи гаргаж ууж байхад надад хандаж та урьд манайд архи уучихаад эхнэр, хүүхэд хоёроор хүргүүлчихээд зайл гэж хөөсөн байна лээ гээд байхаар нь би өө тэгсэн бол ахыгаа уучлаарай гэж 2-3 удаа хэлсэн. Тэгсэн гэнэт миний хэвлий хэсэг рүү хөлөөрөө өшиглөж би ухаан алдсан. Нэг сэрсэн чинь би дээд өргөн чөлөөний дэлгэрэх дэлгүүрийн ойролцоо хашааны буанд хэвтэж байсан. Сумын хөдөлгөөн зогссон, дэлгүүрээд хаасан байсан. Би босоод арай гэж гэртээ очсон. өөрөө *******ы ажил хийдэг хүн. Гэр нь ажилтайгаа хамт байдаг ба тухайн үед бид 3 ажлынх нь хэсэгт архи уусан. лангуу түшээд зогссон, би наад талд жижиг сандал дээр суусан, миний баруун гар талд мөн сандал дээр сууж байсан. лангуу түшээд зогсож архи аягалж байгаад манай эхнэрийг зайл гэж хөөсөн байна лээ гээд миний хэвлий хэсэг рүү өшиглөсөн. Яг тэр үед хамт байсан. /1 хх 116 тал/, тухайн үед би архи хэрэглэсэн байсан учраас нэг хэсэг ухаан алдсан, тэгээд сэрсэн чинь гийн гэрийн хажуу талын Морин жимийн үүдэнд хэвтэж байсан би босоод гэрийн зүг дээд өргөн чөлөө рүү эргээд засмал зам дагаад алхсан. Алхаж байхад миний хэвлийн хэсгээр өвдөөд босон суун явсаар дээд өргөн чөлөөний Дэлгэрэх дэлгүүрийн хойд талд хашааны буланд хэвтсэн, тэгээд хэсэг зуур уусан архиндаа ч юм уу өвдөөд ч гэх юм уу хэсэг зуур унтчихсан байсан. Сэрсэн чинь сумын хөдөлгөөн зогсчихсон, гудамжны гэрлүүд унтарчихсан, дэлгүүрүүд хаачихсан байсан. Тэгээд би босож гэртээ очсон д өшиглүүлээд хэсэг ухаан алдаад Морин жимийн үүдэнд сэрэхэд л хэвлийгээр өвдөж байсан. Түүнээс хойш өвдөлт нэмэгдсээр тэсэлгүй өглөө нь түргэн дуудсан гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 228 тал/,
Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Тухайн өдөр 19 цаг өнгөрсөн гэртээ байж байхад утсаар залгаад ах манайд ирээд архи уугаад муудчихсан байна. Та манайд хүрээд ирэх үү гэхээр нь би амжихгүй өөрөө хүрээд ирнэ биз гэж хэлсэн. 00 цаг өнгөрч байхад ******* залгаад ах манайхаас гараад явлаа та өмнөөс нь гараарай гэж хэлэхээр нь би зам дагаад ирж байгаа бол би тосож авна гэж хэлэхэд замаар яваагүй хойшоо явчихлаа гэж хэлсэн тэгэхээр нь дээд өргөн чөлөө рүү явсан юм байна даа гэж бодоод орой болсон тул айгаад явж чадаагүй. Унтаж байхад хүн хаалга нүдээд байхаар нь очиход манай нөхөр хувцас нь битүү шороо болчихсон зогсож байсан. Би цаг харахад 4 цаг болж байсан. Тэгээд би хайчаад ирж байгаа юм гэж асуухад би унтлаа гээд том өрөө рүү явчихсан. Би хойд өрөөндөө унтаж байтал ёолоод байсан. Очиход ус уумаар байна гэхээр нь ус өгсөн. Нэг сэрэхэд манай нөхөр босчихсон миний хиймэл шүд болон бусад эд зүйлс алга байна гэж хэлээд явсан газраараа яваад ирэх үү гэж хэлчхээд гараад явсан. Тэгээд нэг их удалгүй орж ирсэн. Зогсоо зайгүй ёолоод унтуулахгүй байхаар нь би босоод цай чанах гэтэл ус байхгүй байхаар нь 10 литрийн усны сав бариад хойд айл руу орсон. Тухайн айлд ойролцоогоор 30 минут болоод гэртээ орж ирэх үед хүн байгаагүй. Утсаа аваад харахад манай хажуу айлын залгачихсан байхаар нь эргүүлээд залгатал “та чинь яагаад утсаа авахгүй байгаа юм бэ гэсэн” юу болсон талаар асуухад ах манайд орж ирээд түргэн дуудаад өг гэхээр нь түргэн дуудаж өгсөн. Намайг харахад дотуур цус алдаж байж магадгүй, царай нь их эвгүй болчихсон байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би ******* рүү залгаад ах чинь танайхаас ганцаараа гарсан уу? Айлд очно гэж хэлж байсан уу гэхэд манайхаас ганцаараа гарсан, яасан юм болоо, манайхаас гарахдаа зүгээр гарсан, одоо эмнэлэг дээр байгаа юм уу би түрүүлээд очиж байя гэж хэлсэн. Тэгээд намайг явж байх замд би эмнэлэг дээр ирчихлээ гэж залгаж хэлсэн. Намайг чи зодчихлоо гэж хэлээгүй байхад дүү нь ёстой зодоогүй шүү, та дүүгээ мэдэж байгаа биз дээ гээд байсан. Тэгээд эхнэр нь болон өөрөө байн байн залгаад байсан. Манай нөхрийн хувцас нил шороо болчихсон байсан. Би бодохдоо ухаан алдаад газар хөрвөөж байгаад ирсэн байх гэж бодоод байгаа юм. Гаднаас нь харахад шарх сорви байгаагүй. Би эхлээд манай нөхрийг гудамжинд явж байхад нь залуучууд зодчихсон гэж итгэчихсэн байсан. Тэгээд очиж архи уусан айлдаа гай болчих байх гэж бодоод байсан юм. Манай нөхөр архи уухаараа элдэв янзын зан ааш гаргадаггүй..” гэх мэдүүлэг/ 1-р хавтаст хэргийн 37-38 тал/, “Би тухайн үед *******ийг шоронд суугаад гарч ирээд удаагүй байгаа болохоор гай болчих байх гэж бодоод мессеж бичиж байсан. Мөн ******* надад хандаж “та дүүгээ мэдэж байгаа биз дээ, дүүд нь янз бүрийн асуудал байхгүй шүү" гэх мэт үгнүүд хэлээд байсан нь их хачин санагдаад байгаа” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 91 тал/,
Гэрч н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...Би 2022 оны хавар цаг хугацааг нь сайн хэлж мэдэхгүй байна. Хархорин сумын төвд ахтай таарч бид 2 нэг шил архи уучхаад, дэлгүүрээс дахиад 1 шил архи аваад ******* ахынд очсон. Очиход ******* ах ганцаараа байсан ба ах, ******* ах бид гурав авсан архиа ууж суусан. Тэгсэн чинь ******* ах ахад хандаж “Чи манай эхнэрийг янхан гэсэн байна лээ" гээд хоорондоо хэрэлдэж эхэлсэн. Тухайн үед би согтож байсан учраас яг юу юу ярьсан болохыг санахгүй байна. Хэрүүлээс нь залхаад гараад явсан. Түүнээс хойш би тэр хоёртой таараагүй холбоо ч бариагүй. Намайг байхад тэр хоёр хоорондоо зодолдоогүй хэрэлдээд л байсан тэгээд би гараад явсан, эргэж ороогүй гэжээ. /1-р хавтаст хэргийн 56-57 тал/,
Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Б.Ганзоригийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан “...1.гийн биед элэг, цөсний хүүдий гэмтээсэн хэвлийн битүү гэмтэл, элэгний гялтан, цөсний орчмын цусан хураа, хэвлийн хөндийд шингэн хуралт. гэмтлийн шалтгаант цөсний хүүдийг авсан мэс заслын дараах байдал тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх 55 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 30-31 тал/,
Хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд “Морин жимийн үүднээс буюу хохирогчийн хэвтэж байсан гэх газраас гэртээ харих хүртэлх замын уртыг тээврийн хэрэгслээр явж үзэхэд 1,1 км зайтай, уг замаар өөрийн энгийн алхаагаар явж үзэхэд 27 минутын хугацаа зарцуулж байв.” гэсэн хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /2-р хавтаст хэргийн 98-99 тал/,
Шинжээч эмч Л.Амгалангийн “Тухайн гэмтлийг авсан хүн өдөр тутмынхаа үйл хөдөлгөөнийг хийгээд яваад байх боломжтой. Гэмтэл авснаас хойш өөрт хэвлийгээр өвдөх, зовиурлах шинж тэмдэг илэрч болно. Элэг гэмтсэн тохиолдолд өвдөхгүй, зовиурлахгүй байх боломжтой юу? гэсэн асуултад Тухайн гэмтлийн хэмжээ, байрлал зэргээс шалтгаалан өвдөх, зовиурлах шинж тэмдэг хүч багатай, зарим тохиолдолд илрэхгүй ч байж болно. Гэхдээ дээрх тохиолдолд шинж тэмдэг хүнд илэрнэ. Дээрх гэмтлийг хүн 00 цагийн орчимд аваад 05 цаг хүртэлх хугацаанд хэвтэх, унтах, сууж босох, ууж идэх, бусадтай харилцах зэрэг үйлдэл хийх боломжтой. Дээрх гэмтлийг авсан хүн дээд тал нь 48 цагийн хугацаанд эмнэлгийн тусламж үйлчилгээ авалгүй өөрөөрөө үйл хөдлөл хийгээд байх боломжтой. Гэхдээ хүний биеийн онцлог байдал /нас, хүйс, хорт зуршил, биеийн хүчний ачаалалтай ажилладаг г.м/-аас хамаарч харилцан адилгүй байж болно” гэсэн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 100 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
2022 оны 03 дугаар сарын 26-наас 2022 оны 03 дугаар сарын 27-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын ******* баг Эрдэнэзуугийн гудамж 1-48 тоотод байрлах гэртээ шүүгдэгч ******* нь , нарын хамт архи уусан үедээ шүүгдэгч *******, д хандаж “та урьд манайд архи уучихаад эхнэр, хүүхэд хоёроор хүргүүлчихээд зайл гэж хөөсөн байна лээ “ гэж маргалдаж улмаар ******* гийн хэвлий хэсэг рүү нэг удаа хөлөөрөө өшиглөсөн үүний улмаас хохирогч гийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан болох нь хохирогч гийн мэдүүлэг, гэрч гийн мэдүүлэг, гэрч н мэдүүлэг, шинжээчийн 55 дугаартай дүгнэлт, хохирогчийн мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, шинжээч О.Амгаланг асуусан мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Хохирогч гийн хэвлий хэсэг рүү ******* хөлөөрөө нэг удаа өшиглөхөд байхгүй гараад явсан байсан нь шүүгдэгч болон гэрч н мэдүүлгээр тогтоогдсон.
Шүүгдэгч *******ийн хохирогч гийн хэвлий хэсэг рүү нэг удаа өшиглөсөн идэвхитэй үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учрах боломжтойг мэдсээр байж шууд санаатай үйлдлээр гийн биед элэг, цөсний хүүдий гэмтээсэн хэвлийн битүү гэмтэл, элэгний гялтан, цөсний орчмын цусан хураа, хэвлийн хөндийд шингэн хуралт гэмтэл учруулсан нь шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч ******* өөрийн үйлдлийн хууль бус нийгэмд аюултай шинжийг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн үүний улмаас хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ.
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан нь үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
2.Хохирлын хувьд:
Хохирогч нь эмчилгээний зардал, хохирлоо нэхэмжилнэ гэж мэдүүлдэг боловч шүүхэд хохирлын баримт гаргаж өгөөгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцоогүй болно.
Шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.
3.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчаас шүүх хуралдаанд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил 02 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэгт үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршиг, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил 02 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, шүүгдэгч *******ийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын -ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 02 жил 05 сар 03 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон байна.
Энэ хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зохицуулжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 01 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 05 сар 03 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 04 жил 07 сар 03 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоох нь зүйтэй.
4.Бусад асуудлаар:
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдаж, хэрэгт хавсаргаж ирсэн нэг ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг 02 (хоёр) жил 02 (хоёр) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчид оногдуулсан 02 (хоёр) жил 02 (хоёр) сарын хорих ял дээр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын -ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 05 сар 03 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 04 (дөрвөн) жил 07 (долоо) сар 03 (гурав) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдаж, хэрэгт хавсаргаж ирсэн нэг ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, хохирогч цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛГЧ, ШҮҮГЧ Э.ДУЛМАА