Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 89

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, ******* сум, ******* багийн ******* тоотод оршин суух, ПЭ........ дугаарын регистртэй, ******* овогт Ч.Б...гийн хүсэлттэй хариуцагч Ү.*******ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ч.Б..., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ч.Б... нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн овогтой ******* нь /утас: *******/ 019 оны 09 дүгээр 19-ны өдөр надаас нэг ямааг 67.000 төгрөгөөр бодож 0 толгой малыг нийт 1.340.000 төгрөгөөр нотариатаар батлуулан авсан болно. Ингээд 09 дүгээр 0-нд дахиж 30 эм ямаа 10 сэрх өгөхөөр болж, .500.000 төгрөгийг эхнэр *******ийн дансанд ******* тоот дансанд нийт 3.840.000 төгрөг шилжүүлж өгсөн болно. Нотариатын гэрээний мал авчирч өгөх хугацаа өнгөрч удаа дараа маргааш нөгөөдөр гэж худлаа хэлээд утасаа авалгүй оршин суугаа хаяг нь тодорхой бус болж оргон зугтаж алга болсон болно. Иймд тухайн иргэн овогтой *******ийг эрэн сурвалжилж өгнө үү. Эрэн сурвалжилж байгаа хүн маань одоогоор Ховд аймгийн Булган сумын цагдаагийн хэлтэст машин нь РRADO95 ******* ХОҮ дугаартай машин нь саатуулагдсан байж болзошгүй сураг байна. Мөн тэд нар Булган суманд ээжийндээ байгаа ба Улаанбаатар хот руу явах гэж байна гэсэн мэдээлэл байна. Иймд Булган сумаас яаралтай эрэн сурвалжлуулж өгнө үү гэв.

Шүүх хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.... нь хариуцагч дугаарын регистртэй,  овогт гийн *******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд  гаргажээ.

Хариуцагч дугаарын регистртэй,  овогт гийн ******* нь Ховд аймгийн ******* сумын багийн айлын орон сууц, тоотод оршин суудаг гэх боловч энэ хаягаа байнга өөрчлөн, тогтоосон хаяганд оршин суудаггүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй хаягаа өөрчлөн олдохгүй байгаа тухай хүсэлт гаргагчийн тайлбар, Ховд аймгийн ******* сумын багийн Засаг даргын 019 оны 1 дугаар сарын 04-ний өдрийн 803 дугаар албан бичиг зэргээр тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Ч....гийн хүсэлтийг хангаж, хариуцагч дугаарын регистртэй,  овогт гийн *******ийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

хариуцагч дугаарын регистртэй,  овогт гийн *******ийг эрэн сурвалжлах ажиллагааг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаар зүйлийн 115..1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хариуцагч БД....... дугаарын регистртэй,  овогт гийн Ц...... эрэн сурвалжилсугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагч БД...... дугаарын регистртэй,  овогт гийн Ц....... эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. .Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Ч....гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Шийдвэрийн нэг хувийг Ховд аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Алтанзаяад даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ