| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 160/2021/0133/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/31 |
| Огноо | 2024-02-06 |
| Зүйл хэсэг | 21.2.1., 10.1.2.1., |
| Улсын яллагч | А.Амарсанаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/31
2024/ШЦТ/31
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж, ерөнхий шүүгч П.Гандолгор, шүүгч Х.Отгонжаргал нарын бүрэлдэхүүнтэй,
Улсын яллагч: А.Амарсанаа
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ж.Э
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ
Иргэдийн төлөөлөгч: Ц.Ч
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Н.Э, Г.Энхбаяр, С.Пүрэвсүрэн
Шүүгдэгч: Х.А, Д.Н, Х.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өовогт Хгийн А, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Дийн Н, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Хгийн С нарт холбогдох 2012000000373 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт А аймгийн Ө сумын Т багийн .. гэх газарт оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Өовогт Хгийн А /РД: ../
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт А аймгийн Ө сумын Т багийн .. гэх газарт оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Дийн Н /РД: ../
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт А аймгийн Ө сумын Т багийн .. гэх газарт оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Хгийн С /РД: ../
Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Х.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн нутаг дэвсгэр “Долоотын Эрүү” гэх газарт 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Ч.Мыг согтуурсан үед нь онц харгис хэрцгийгээр эрүүл мэндэд нь зулайн хэсгээр хуйхан доорх болон ясны хальсан доорх цус хуралт, баруун гарын сарвууны ард, дунд хурууны угийн шивнүүрийн дээд хэсэгт угийн үе, алганы шивнүүрийн доод хэсгийг хамарсан хөхөлбөр хүрэн ягаан цус хуралт, духны голд үстэй хэсгийн заагт, духны голд зүүн доош чиглэсэн, духны баруун хэсэгт, баруун хөмсөгний гадна дээд хэсэгт, баруун нүдний гадна тал, баруун хацар ясыг хамарсан зурагдсан мэт, зүүн нүдний гадна талд, доод эрүүний оочны зүүн талд босоо чиглэлтэй өнгөц шинэ зулгаралтууд үүсгэж, улмаар гуян тус газарт нь хутгалж, цочмог болон их хэмжээний цус алдалт үүсгэсэн зүүн хөлийн гуяны дотор доод хэсэгт босоо чиглэлтэй, гүн ангайсан шарх бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулан, усанд живүүлж амьсгал бүтэлтэнд хүргэж алсан буюу хүнийг алсан,
шүүгдэгч Д.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Х.С, Х.Жнартай бүлэглэж мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын Цагдаагийн хэсгийн өрөөнд, 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн нутагт байх түүний гэрт тус тус “Х.С, Х.А, Х.Ж, Ч.М нарын хамт архи согтууруулах ундааны зүйл уугаагүй” гэж зориуд худал гэрчийн мэдүүлэг өгсөн,
шүүгдэгч Х.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Д.Н, Х.Жнартай бүлэглэж мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын Цагдаагийн хэсгийн өрөөнд “Гэмт хэрэг үйлдэгдсэн газар Х.А, Х.Жнарын хамт очоогүй, Д.Н, Х.А, Х.Ж, Ч.М нарын хамт архи, согтууруулах ундааны зүйл уугаагүй” гэж зориуд худал гэрчийн мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э мэдүүлэхдээ: “...Энэ хэрэг 3 жил гаруй хугацаанд үргэлжилж байна. Хэрэг тодорхой. Энэ 3 хүн хамжиж алсан. Миний бодлоор нэг нь дааж байна. Хэргийг хурдан шийдүүлэх хүсэлттэй байна. Би бие муутай, олон дахин ирэхэд хүндрэлтэй, хавдар ихсээд хүнд байгаа. Нэхэмжлэх зүйл байна, оршуулга болон ирж очсон зардалд 44.799.997 төгрөг нэхэмжилнэ. Гэмт хэргийн улмаас миний хүүг алсан хохирлыг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн сэтгэл санаанд учирсан хохиролд 137.500.000 төгрөг, нийт 182.299.997 төгрөгийг нэхэмжилнэ. Маш их гомдолтой байгаа бөгөөд хэргийг хурдан шийдвэрлүүлмээр байна. Их бачимдаж байна. Эхнэр ирж чадахгүй зүрх муутай, би олон дахин явах боломжгүй, элэгний хавдартай, сахартай. Энэ хүн нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Гэмт хэрэг хийгээд гэмшсэн зүйл байхгүй. Санаатай алсан, энэ 3 хамжиж миний хүүхдийг алсан. Түүнээс биш миний хүүхэд алуулах хүүхэд биш. Үүний өмнөх шүүх хуралдаанд согтуу орж ирсэн бөгөөд шүүх хуулийн байгууллагыг, намайг доромжилж байна. Өмнөх шүүх хурал дээр хөнгөн ял өгсөн, би их гомдолтой байна. Хэргийг хурдан шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Олон дахин нааш, цааш яваад цөхөрч байна…” гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 2012000000373 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Чийн мэдүүлсэн: ...Би болсон асуудлын талаар сайн мэдэхгүй. Тухайн асуудал болох үед би Архангай аймгийн төвд байсан. Амь хохирогч Ч.М нь Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн Долоотын булан гэх газарт ганц гэрээрээ нутагладаг. Хамгийн ойр байх айл нь 2-3 километр зайтай нутгийн айл Н, С, Ц нарынх байдаг. Амь хохирогч Ч.М нь ээж, аав, дүү Нандинбилэг /13 настай/ нарын хамт амьдардаг байсан. Манайд хар иштэй хутга 2 ширхэг, цагаан иштэй хутга 1 ширхэг, бор иштэй хутга 1 ширхэг, жижиг хэмжээтэй хутга 3 ширхэг буюу нийт 6 ширхэг хутга байдаг. Манай хутганууд бүгд бүрэн, тоо ёсоороо гэрт байгаа. Миний хүү Ч.М нь Архангай аймгийн Өгийнуур сумын төвд 2001 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 4 хүүхэдтэй айлын 2 дахь хүүхэд болж төрсөн. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Лаборатори 1 дүгээр сургуульд 9 дүгээр анги хүртэл сурч байгаад сургуулиас гарч байсан. Мэргэжилгүй. Эрдэнэт хотод байдаг 110 дугаар цэргийн ангид алба хааж байсан. Зан байдлын хувьд зан ааш сайтай, хүний үгэнд сайн ордог, ажил төрөлд сайн. Найз нөхөд гээд байх юм хөдөө байдаггүй. Даруу, төлөв зантай хүүхэд байсан юм. Амь хохирогч нь миний нэрээр овоглодог. Маш их гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлүүлмээр байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 37-39 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Эгийн мэдүүлсэн: ...Миний төрсөн хүү Мыг Х.А нь хутгалж алсан хэрэгт түүний төрсөн эх Ч оролцож байгаа боловч даралт нь маш өндөр, ухаан санаа нь эрүүл биш, бачуурч, би 2 хүүгийнхээ амь насыг алчихлаа гээд хямраад байна. Манай нэг хүү 2020 оны 06 дугаар сард өөрийгөө боомилж нас барсан юм. 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн амьдардаг гэр болох Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн Долоотын булан гэх газраас би эхнэр Чтэйгээ хамт Эрдэнэбулган сумын төвд эмнэлэгт хэвтэх ажлаар ирсэн. Хүү М маань гэрээ сахиад, малаа хараад гэртээ үлдсэн. 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 16 цагийн үед манай дүү Н над руу залгаад М усанд мотоцикльтой ороод нас барсан байна гэж хэлсэн. Би тэр мэдээг сонсоод чи эгч Чтээ эвтэйхэн хэлээрэй, тайвшруулах тариа хийж байгаад хэлээрэй гэж хэлсэн. Тэгтэл хэлээгүй байсан. Би өөрөө эхнэртээ хэлсэн. Түүний дараа би хэсгийн төлөөлөгч М руу залгаад миний хүү мотоцикльтойгоо усанд унаад нас барсан байна гэж хэлсэн. М хэсгийн төлөөлөгч Архангай аймгийн Цагдаагийн газарт дуудлага мэдээллээ бүртгүүл гээд хэлэхээр нь би 7033102 дугаарт дуудлага мэдээлэл өгсөн. 17 цагийн үед би нутгийн иргэн Нийн эхнэр Э рүү утсаар залгаад М яаж нас барсан байгааг та очоод үзэж шалгаадах гэж хэлсэн. Тэгтэл гадны нөлөөтэй байж магадгүй байна, голын эргээр цус гоожсон байна, мөн нэг ширхэг мяндсан уяа байна гэж хэлсэн. Би үүнийг хэсгийн төлөөлөгч Мд мэдэгдсэн. Би уг өдрөө 18 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвөөс Өгийнуур сумын төв рүү гараад явсан. Өгийнуур суманд очиход 22 цаг болж байсан. Би эхнэрийг гэр рүү нь ойртохоор газарт буулгаад би хэргийн газарт очиход Цагдаагийн байгууллагаас хүмүүс ирчихсэн, уг газарт нутгийн иргэн Б, Б, С, Ж, Д гэх мэтийн хүмүүс ирчихсэн зогсож байсан. Би голын эрэг дээр очтол мотоцикльтойгоо усанд унасан гэмээр харагдсан. Голын эргээр хүн чирсэн мэт өвс налсан мөр үлдсэн, цусны толбо үүссэн байсан. Голын эргээс гаргаад иртэл гутал нь сугарсан байсан бөгөөд уг хөлд нь ороолт байхгүй харагдсан. Цагдаагийнхан бид нарыг ойртуулахгүй цогцсыг аваад явсан. Мыг шинжилгээнд орохоос өмнө харахад гуянд нь маш гүн шарх үүссэн, хацар, духан дээгүүр нь зүссэн ул мөр үлдсэн байсан. 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр талийгаачийг оршуулахад зүүн гарын сарвууны ар талыг нь юмаар цохисон мэт мөр үлдсэн харагдаж байсан. Тухайн үед би хэргийн талаар юу болсныг сайн мэдээгүй байсан. 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Н ахын эхнэр Э над руу утсаар залгаад Мын ороолтыг манай байран дээр угаагаад дэлгэж тавьсан байна, чи ирээд үзээдэх гэж хэлсэн. Би өдөр яваад очтол миний хүүгийн ороолт мөн байсан. Тэгэхээр нь би уг ороолтын зургийг аваад НавгаДоос юу болсон талаар уулзаж сууж байгаад асуутал би юу болсон талаар мэдэхгүй байна, манай гэрээр М ирээгүй гэсэн. Би дахин та нар тэр өдөр архи уусан уу гэж асуутал уугаагүй гэж хэлж байсан. Тэгэхээр нь би та битгий худлаа яриад бай гэж хэлтэл бид нар нэг шил архи уусан байсан гэж хэлснээ за за 2 шил архи, 2 сав пиво С, А, Ж, бид нар Сын гэрт уусан гэж хэлсэн. Өөр зүйлийг хэлж яриагүй. Би тулгаж шаардаад энэ ороолт танай гэрт яахаараа байдаг билээ гэхээр Н ах Ждээлээ дэлгэж тавиад хатааж байсан. Би ороолт яасан талаар сайн санахгүй байна гэж хэлсэн. Хэрэг гарах өдөр Нийн гэрт бас зодоон болсон байх магадлалтай байна. Э эгч надад хэлэхдээ 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр би өглөө гэрээс гарахдаа тоосоо арчаад гарсан бөгөөд тэгэхэд манай шкафны шил бүтэн байсан. 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Оийд хоноод гэртээ ирээд 11 дүгээр сарын 13-ны өдөр тоосоо арчтал шкафны толь цуурсан байна гэж надад хэлсэн. Э эгч А, М 2 намайг Оийд хонож байхад шөнө ирсэн. Тэдний гэрт ирээд М орон дээр хэвтсэнээ намайг хэвтэж байсан чинь Чимэгээ эгч энд байгаа юм уу, за би одоо харилаа, мал эзэнгүй боллоо гээд хамт гараад явсан гэсэн. Би энэ хэргийн талаар өөр зүйлийг мэдэхгүй байна. Би маш их гомдолтой байна. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлмээр байна. Оршуулгын зардалтай холбоотой баримтыг бүрдүүлж байгаа. Үүнийг хэргийн материалд хавсаргуулмаар байна...гэх мэдүүлэг /2хх-ийн 09-11 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд Х.Сын гэрчээр мэдүүлсэн: ...2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр малдаа явж байгаад өдрийн 13 цагийн үед Долоотын булан гэх газарт байдаг Жаал толгой гэх уулан дээрээс бэлчээрт байсан малаа харсан. Тэгтэл уг уулын доор бэлд байх Тамирын голын тогтоол хар усанд үзмэн ягаан өнгийн мотоцикль байхыг харсан. Мөн тогтоол усанд байсан мотоциклийн чанх урд талд цэнхэр өнгийн бүдэг дээл, шар өнгийн дурдан бүстэй хүний цогцос Жаал толгойн уулан дээрээс харагдсан. Тэгээд миний бие сандраад уг уулнаас хурдан буугаад мотоциклио асааж унаад малын бэлчээрт малаа хариулж явсан Н ах дээр очоод Жаал толгойн доор байх тогтоол хар усанд үзмэн ягаан өнгийн мотоцикль усанд орсон байна, уг мотоциклийн чанх урд талд цэнхэр өнгийн дээлтэй хүний цогцос байна гэж хэлсэн. Миний бие цааш мотоцикльтойгоо явсаар Д.Оэ ахын гэрт очиж тогтоол хар усанд мотоцикль болон хүний цогцос байгаа талаар хэлсэн. Мөн Тоглох багийн эмчээр ажиллаж байсан Б.Э болон түүний гэрт байсан Д.Б нарт мотоцикль болон хүний цогцос тогтоол хар усанд байгаа талаар хэлсэн. Тухайн үед Д.Б, Б.Э нар мотоцикль болон цогцос байгаа газрыг очиж үзэхээр гэрээсээ явсан. Миний бие цааш явсаар Ц гэх айлын суурин утсаар Х.Б ахын гэрийн утас руу залгаж тогтоол хар усанд үзмэн ягаан өнгийн мотоцикль болон хүний цогцос байсан талаар хэлсэн. Цын гэрээс гараад миний бие гэртээ очсон. Миний бие тухайн үед Жаал толгой гэх уулын доор байх тогтоол хар усанд байсан үзмэн ягаан өнгийн мотоциклийг хэний мотоцикль байсныг таньсан. Манай тэнд ганцхан Э.М л үзмэн ягаан өнгийн шинэвтэр мотоцикльтой. Мөн Э.Мын цогцос байна гэж бодсон. Учир нь өмнөх өдөр нь буюу 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Э.М цэнхэр өнгийн дээл, шар өнгийн дурдан бүс бүсэлсэн байсан бөгөөд дээлийнхээ гадуураа бор саарал өнгийн хүрэм өмссөн байсан. Миний бие 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 19 цаг өнгөрч байхад Архангай аймгаас Батцэнгэл суманд, Батцэнгэл сумаас аймаг сумын хооронд явдаг “Истаракс” маркийн машинаар өөрийн эхнэр М.А болон төрсөн охин С.Оийн хамтаар ирсэн. Батцэнгэл сумын төв дээр миний төрсөн дүү Х.А болон Э.М нар нэг, нэг мотоцикльтой эхнэр, хүүхэд бид гурвыг тосож авсан. Миний бие Х.Аийн унаж явсан улаан шаргал өнгийн “Даюун” маркийн мотоциклийн ард суусан. Э.Мын үзмэн ягаан өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийн ард манай эхнэр М.А, төрсөн охин С.О нар сууж явсан. Бид нар мотоцикльтойгоо хөдлөөд Батцэнгэл сумын “Петровис” шатахуун түгээх станцаас хоёр мотоцикльд хоёуланд нь 5.000 төгрөгт бензин хийгээд Тоглох багийн Бага булан гэх газарт байх манай гэр рүү хөдөлсөн. Орой 21 цагийн үед бид манай гэрт ирсэн. Манай гэрээс Х.А, Э.М, Н болон Х.Жнар хамт гарсан. Түүнээс хойш миний бие Х.Мтай уулзаагүй. Намайг эхнэр, хүүхдийн хамт Батцэнгэл суманд ирэхэд Х.А, Э.М нар тосч авсан. Тухайн үед дээрх хоёр хүний амнаас архи үнэртэж байсан. Э.М, Х.А нарын хооронд ямар нэгэн хэрүүл, маргаан гэх зүйл болоогүй. Замдаа дээрх хоёр хүн архи уугаагүй. Э.Мын өвөрт нэг шил архи байсан. Э.Мын өвөрт архи байгаа нь надад мэдэгдсэн. Э.Мын өвөр түнтийсэн, шилтэй архи байгаа нь мэдэгдэж байсан. Э.М, Х.А нар хоорондоо 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймагт маргалдаад Э.М нь Х.Аийн баруун талын нүдний дээд зовхийг цохиж гэмтээсэн байсан. Х.А надтай Архангай аймгийн төвд байх гэртээ таараад Э.М нүд рүү нь цохисон талаар хэлж байсан. Тухайн шөнө Х.А гэртээ ирж хоноогүй. Харин 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн өглөөний 08 цагт Х.А манай гэрт ганцаараа орж ирээд би Архангай аймаг явлаа гэж хэлсэн. Тухайн үед би Х.Ат хандан өнөөдөр чи надтай үхрийн хашаа барих ажилтай, чамд Архангай аймаг руу явах ажил байхгүй шүү дээ гэж хэлтэл Архангай аймаг руу явлаа гээд гэрээс гараад миний төрсөн дүү Х.Жгийн улаан шаргал өнгийн “Даюун” маркийн мотоциклийг Х.А унаад Архангай аймаг руу явсан байсан. Х.А хаана хоносон талаараа надад юу ч хэлээгүй. Хар ногоон өнгийн нударгатай монгол дээлтэй бөгөөд уг дээлийн энгэр хэсэг 30 см орчим урагдсан байсан. Уг дээлийн доод хормой хоёр, нударга нойтон байсан. Мөн дээлийн ар хормой хэсэг шавар болсон байсан. Х.А хүрэн бор өнгийн хээтэй урт түрийтэй гутал өмссөн байсан. Уг гутал нь мөн норсон байсан. Х.Аийн өөрийн хонодог гэр бол манай гэрийн баруун талд байх 4 ханатай монгол гэртээ ганцаараа хонодог...гэх мэдүүлэг /1хх-ийн 60-62 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд Х.Сын гэрчээр дахин мэдүүлсэн: ...2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн өглөө 11 цагийн үед шиг санагдаж байна, Жтай хамт хашаагаа бариад байж байтал Жнадад хандаж А ах Мыг алаад голын ус руу хийсэн гэж хэлэхээр нь би худлаа яриад байгаарай гэтэл нээрээ очиж харах уу гэхээр нь сандраад шууд голын усанд хийсэн гэх Долоотын булан гэх газар руу явахаар нь айгаад би уулан дээрээс харъя гэж хэлээд Тамирын голын усны хажуугаас 100 метр зайтай Жаал толгой гэх намхан толгой дээр гараад доош ус руу нүдээрээ харахад М нь 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өмсөж явсан цэнхэр дээлтэйгээ усанд унасан байдалтай байсан. Түүний хойд талд унаж явсан мотоцикль нь харагдаж байсан. Би айгаад угаасаа голын эрэг дээр очиж чадаагүй. Жаал толгойн тэнд малдаа явж байсан Н ах дээр очоод Тамирын голын усанд мотоцикльтой хүн унасан байсан, энэ бол М мөн байна, хувцас нь мөн байна гэсэн. Н ах одоо яана гэхээр нь би хэл дуулгая гээд Оэ ахынд очоод ах дүү нарт нь хэл гэж хэлсэн. Би ах дүү нарт нь хэлэх үед 14 цаг л болж байсан байх. Би цагийг нарийн санахгүй байна. Тэр хоёрын амнаас нь архи үнэртэж байсан. Мөрдөгч М асуулт асуухдаа танай гэрт архи уусан уу, та нар архи уусан уу гэж асуугаагүй учир би Х.А, Э.М нарыг архи уусан гэж хэлсэн. Манай гэрт архи уусан талаар асуугаагүй тул мэдүүлээгүй. Би санаатайгаар худал мэдүүлэг өгөөгүй. Н ах хэрэг гарах өдөр намайг очоод М голын усанд живж үхсэн байна гэтэл Н ах архи уусан талаараа огт хэлж, мэдүүлэг өгч болохгүй шүү, тэгвэл бөөн асуудал болно шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаа танай гэрт архи уусан уу гэж асуутал архи уусан асуудлыг хэлэхгүй гэж бодсон. Н ахыг нутгийн хүмүүс худалч Навган гэж дууддаг. Хэнд, юу гэж ч худлаа хэлж магадгүй. Би тухайн үед сандраад Х.А нь амь хохирогч Ч.Мыг алсан хэргийн талаар яриагүй. Голын усанд живсэн байна гэж хэлсэн. Би дүү Аийн хэргийг хэлэлгүй, хүмүүсээс нууя гэж бодсон. Би тэр хэрэг гарсан болохыг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мэдсэн. Хэрэг гарсан газарт очоогүй. Маргааш нь очиж харсан...гэх мэдүүлэг /2хх-ийн 22-25 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Жгийн мэдүүлсэн: ...2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр малдаа явж байгаад өдрийн 13 цагийн үед Долоотын булан гэх газар байдаг Жаал толгой гэх уулан дээрээс бэлчээрт байсан малаа харахаар өөрийн төрсөн ах Х.Сын хамтаар уг уулан дээрээс бургасанд байсан малаа харсан. Тэгтэл уг уулын доор бэлд байх Тамирын голын тогтоол хар усанд үзмэн ягаан өнгийн мотоцикль байхыг Х.С ах, бид хоёр харсан. Мөн тогтоол усанд байсан мотоциклийн чанх урд талд цэнхэр өнгийн бүдэг дээлтэй, шар өнгийн дурдан бүстэй хүний цогцос Жаал толгойн уулан дээрээс харагдсан. Тэгээд төрсөн ах Х.С болон миний бие сандраад уг уулнаас хурдан буугаад мотоциклио асааж унаад малын бэлчээрт малаа хариулж явсан нутгийн хүн болох Д.Н ах дээр очоод Жаал толгойн доор байх тогтоол хар усанд үзмэн ягаан өнгийн мотоцикль усанд орсон байна, уг мотоциклийн чанх урд талд цэнхэр өнгийн дээлтэй хүний цогцос харагдаж байна гэж хэлсэн. Х.С ах, бид хоёр цааш мотоцикльтойгоо сундалж явсаар Д.Оэ ахын гэрт очиж тогтоол хар усанд мотоцикль болон хүний цогцос байгаа талаар хэлсэн. Мөн Тоглох багийн эмчээр ажиллаж байсан манай гэртэй ойрхон нутагладаг Б.Э болон түүний гэрт байсан Бадгаа буюу Д.Б нарт мотоцикль болон хүний цогцос тогтоол хар усанд байгаа талаар хэлсэн. Тухайн үед Д.Б ах, Б.Э эгч нар мотоцикль болон цогцос байгаа газрыг очиж үзэхээр гэрээсээ өөрсдийн “Микро” маркийн саарал өнгийн машинтайгаа явсан. Миний бие цааш Х.С ахтай хамт явсаар нутгийн хүн болох Ц гэх айлд орж уг айлын “Жи мобайл”-ын суурин утсаар Х.Б ахын гэрийн утас руу залгаж Х.С ах Х.Бт тогтоол хар усанд үзмэн ягаан өнгийн мотоцикль болон хүний байсан талаар тодорхой хэлсэн. Цын гэрээс төрсөн ах Х.С бид хоёр гараад Х.С ахын гэрт ирсэн. Миний бие тухайн үед Жаал толгой гэх уулын доор байх тогтоол хар усанд байсан үзмэн ягаан өнгийн мотоциклийг хэний мотоцикль байсныг таньсан. Манай тэнд ганцхан Э.М л үзмэн ягаан өнгийн шинэвтэр мотоцикльтой бөгөөд уг мотоциклийн дэргэд байсан цогцос хэн болохыг нь уулан дээрээс таниагүй. Тогтоол усанд байсан хүний цогцос гадуураа цэнхэр өнгийн дээл, шар өнгийн дурдан бүс бүсэлсэн, дээлийн гадуураа бор саарал өнгийн хүрэм өмссөн байсан нь уулан дээрээс харагдаж байсан. Уг ус хөлдөөгүй байсан тул уулан дээрээс дээрх зүйлс надад харагдсан. Миний бие 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 21 цаг өнгөрч байхад төрсөн ах Х.Сн гэрийг хараад нутгийн хүн болох Д.Н ахтай Х.С ахын гэрт зурагт үзээд сууж байхад гаднаас Х.А, Э.М, Х.С ах болон ахын эхнэр М.А, Х.С ахын төрсөн охин С.О нар гэрт орж ирсэн. Удалгүй Х.С ахын гэрээс Х.А, Э.М, Д.Н ах, бид дөрөв гарч хоёр мотоцикльтой сундлаад Д.Н ахынд очсон. Уг айлд бид дөрөв хуучилж суусан. Удалгүй Д.Н ахын гэрээс Х.А, Э.М нар Д.Оэ ахынд очно гээд гараад явсан. Дээрх хоёр хүн мотоцикльтой явсан. Тухайн өдөр Х.А, Э.М нар надтай уулзаж хууч хөөрөхөд дээрх хоёр хүний амнаас архи үнэртэж байсан. Э.М, Х.А нар хоорондоо 2020 оны 10 дугаар сарын 20-ны үед Архангай аймагт маргалдаад Э.М нь Х.Аийн баруун талын нүдний дээд зовхийг цохиж гэмтээсэн талаар Х.А надтай Архангай аймгийн төвд байх гэртээ таараад Э.Мт нүд рүүгээ цохиулсан талаар хэлж байсан. Тухайн шөнө миний бие Д.Н ахын гэрт Д.Н ахтай хоёулахнаа хоносон. Д.Н ахын гэрт тухайн шөнө миний бие хонохдоо уг айлын гэрээс гараагүй. 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн өглөөний 08 цагийн үед миний бие Д.Н ахын гэрт хоночихоод Х.С ахын гэрийн гадаа мотоцикльтойгоо ирээд Х.С ахын гэрт ортол Х.А ах гэрийн баруун талын орон дээр сууж байсан. Тухайн үед Х.А ах надад хандан мотоциклио өгчих, би Архангай аймаг руу орчихоод хурдан хүрээд ирье гэж хэлсэн. Тэгээд миний бие өөрийн улаан шаргал өнгийн “Даюун” маркийн мотоциклийг Х.А ахад өгсөн. Хар ногоон өнгийн нударгатай монгол дээлтэй. Уг дээлийн энгэр хэсэг нь оёдол дагаад урагдсан байсан. Х.А хүрэн бор өнгийн хээтэй урт түрийтэй гутал өмссөн байсан. Х.Аийн өмсөж явсан дээл, гутал норсон байсан эсэхийг би сайн анзаарч хараагүй. Х.А миний мотоцикльтой ганцаараа Архангай аймаг руу явсан. Х.С ахын ногоон өнгийн “Даюун” маркийн мотоцикльтой явсан. Уг мотоциклийг Х.С ах жолоодож явсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 63-65 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Жгийн дахин мэдүүлсэн: ...2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн шөнө 01 цагийн үед намайг Н ахын гэрт унтаж байтал мотоцикль ирээд гаднаас А ах Жгараад ир гэж дуудсан. Би гадаа гартал А ах надад би хүн алчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би худлаа яриад бай гэтэл нээрээ алсан гэж хэлэхээр нь гэрт ороод дээлээ өмссөн. Намайг дээлээ өмсөж гарахад Н ах гэртээ унтаж байсан. Би гэрээс гараад А ахын унаж ирсэн Мын мотоцикль дээр сундалтал ах мотоциклио жолоодоод дээшээ Долоотын булан гэх газарт очоод би Мыг энд алчихсан гэж хэлэхээр нь би голын эрэг дээр очтол голын эргийн ойролцоо Тамирын голын усанд унасан байдалтай харагдсан. Тиймээс би энэ чинь амьд юм уу, би ороод авчихъя гэтэл яах юм бэ, наадах чинь гүнзгий ус гэж хэлсэн. Тэр үед А ах араас нь би ороод үхье, би амиа хорлоод үхлээ, манай хүү болон аав, ээжийг сайн хараарай гээд хэлэхээр нь би тайвшруулах гэж нилээн зууралдаж суугаад та залуу хүн юм чинь гараад ирнэ, танд цаашаагаа зөндөө амьдрал байгаа гэж хэлсэн. Намайг тэгж хэлсэн хэдий ч А би нэгэнт ийм хэрэг хийсэн юм чинь үхнэ гээд байсан. Би аргадаж тайвшруулаад суугаад байсан. Би сандраад хэнд хандаж, яахаа мэдэхгүй байсан. Тэр газарт уйлаад нилээн сууж байгаад А ахыг би харьцгаая гэтэл А ах энэ мотоциклийг би усанд нь хийе гэхээр нь яах юм бэ гэтэл усанд унасан юм шиг харагдуулна гэж хэлээд А ах Мын мотоциклийг голын ус руу хийсэн. Түүний дараа бид 2 явган голыг гатлаад гэрийн зүг алхаад явж байгаад ах гэр рүүгээ явсан. Би хонож байсан Н ахын гэртээ очсон. Би мотоциклийг голын ус руу хийхэд хамт хийгээгүй. А өөрөө мотоциклийг ганцаараа түлхээд хийсэн. Би боль гэсэн хэдий ч хийчихсэн. Би энэ хэргийн талаар үнэнийг хэлэхээсээ айж сандраад өөрөөр ярьсан. Үнэнийг хэлээгүй. Энэ өгч байгаа миний мэдүүлэг үнэн. Манай төрсөн ах Сын гэрт би Н ах, С ах, А ах, М нарын хамт 2 шил 0.5 литрийн “Хараа” нэртэй архийг, 2.5 литрийн 2 сав пиво уусан. Би нэг их уугаагүй. Архинаас нууцаар ганц нэг хундагыг уусан. А эгч гэртээ байсан боловч архи уугаагүй. Би 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хашаа барьж байхдаа А ах өчигдөр Мыг алаад усанд хийсэн гэж хэлтэл үгүй байлгүй гээд байхаар нь би очоод харах уу гэтэл ах тэгье гэж хэлээд хамт очоод харснаа итгээд Н ахад хэлье гээд гэрийнхээ цаад талд малдаа явж байхад нь очоод хэлтэл Н одоо яана гээд байсан. Тэгээд Оэ гэх хүний гэр рүү С, Н ах 2 очсон. Би малыг нь хараад, морийг нь унаад үлдсэн. А энэ хэргийн талаар хүнд битгий хэлээрэй гэж надаас гуйсан болохоор би хүнд хэлээгүй. Ганцхан С ахад хэлсэн. С ах энэ хэргийн талаар өөр хүнд хэлээгүй. Н ахад М мотоцикльтойгоо нас барсан байна гэж очоод хэлэх үед Н ах архи уусан талаараа битгий хэл гэж хэлсэн. Н ахыг нутгийн хүмүүс худалч гэдгээр нь мэднэ. Айхтар худлаа ярьдаг хүн байгаа юм. Би 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 01 цаг болсон байх, тэр үед гэрээс нь гараад буцаад 03 цагийн үед очсон гэж бодож байна. Цагийг багцаагаар хэлж байна. Цаг хараагүй. Миний дээл норсон байсан болохоор би хатаасан. Би хэрэг гарсан газарт Мыг усанд хийсний дараа хамт очсон. Цус цэвэрлээгүй. Тэнд юу байгааг ч би анзаараагүй. Би ороолт хаяагүй. Энэ талаар мэдэхгүй байна. Намайг гэрээс гарах үед Н ах мэдээгүй. Надтай хамт гараагүй. Н ах бид нартай архи уухаас гадна өдөр үхэртээ явж байхдаа архи уусан байсан. Нилээн согтуу байсан...гэх мэдүүлэг /2хх-ийн 18-21 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Бын мэдүүлсэн: ...2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр манай гэрт өдрийн 15 цагийн үед Х.С миний төрсөн ах Д.Нтой хамт мотоцикльтой ирээд Долоотын булан гэх газарт байдаг Жаал толгой гэх уулан дээрээс бэлчээрт байсан малаа харахаар Х.Жын хамтаар уг уулан дээрээс бургасанд байсан малаа хартал уг уулын доор бэлд байх Тамирын голын тогтоол хар усанд үзмэн ягаан өнгийн мотоцикль байна, мөн цэнхэр өнгийн бүдэг дээлтэй, шар өнгийн дурдан бүстэй хүний цогцос Жаал толгой уулан дээрээс харагдаж байна гэж Б.Э бид хоёрт Х.С хэлсэн. Тэгээд Б.Э бид хоёр мотоцикль болон цогцос байсан газрыг үзэхээр миний саарал өнгийн “Микро” маркийн машинтай явсан. Жаал толгойн доор байх тогтоол хар усны дэргэд ирэхэд эргээс 2-3 метр зайд усан дотор үзмэн ягаан өнгийн шинэвтэр мотоцикль, уг мотоциклийн чанх урд талд цэнхэр өнгийн дээлтэй, шар өнгийн дурдан бүс бүсэлсэн хар саарал өнгийн хүрэм гадуураа өмссөн эрэгтэй хүний цогцос доош харсан байрлалтай байсан. Уг эрэгтэй хүний цогцосны толгой мотоциклийн рул хэсэг рүү харсан байрлалтай байсан. Мотоцикль усанд зайрмагтаж хөлдсөн байсан. Харин цогцосны ойр орчмын ус хөлдөөгүй байсан. Б.Э бид хоёр Ц гэх айлд очоод уг айлын “Жи мобайл”-ын суурин утаснаас Ж.Эгийн гар утас руу залгаад танай төрсөн хүү Э.Мын мотоцикль тогтоол хар усанд байна, мотоциклийн дэргэд цэнхэр өнгийн дээлтэй гадуураа хүрэм өмссөн эрэгтэй хүний цогцос байна, танай хүү Э.Мын цогцос мөн байж мэднэ, биеийн хэмжээ их адилхан хүний цогцос байна, хурдан Архангай аймгаас ир гэж утсаар хэлсэн. 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 23 цаг өнгөрч байхад Х.А, Э.М нар хоёр мотоцикльтой Д.Оийн гэрт ирээд хууч хөөрч сууж байгаад удалгүй гарсан. Уг айлаас гарахдаа Э.М манай мал эзэнгүй байгаа, харихгүй бол болохгүй гээд гэрээс Х.Аийн хамтаар гарсан. Үүнээс хойш дахин Х.А болон Э.Мтай уулзаагүй. Тухайн өдөр Х.А, Э.М нар надтай уулзаж хууч хөөрөхөд дээрх хоёр хүний амнаас архи үнэртэж байсан. Э.М, Х.А нар хоорондоо маргалдаж байсан талаар миний бие харж байгаагүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 66-67 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд Д.Нийн гэрчээр мэдүүлсэн: ...2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 10 цаг өнгөрч байхад С, Жхоёр манайд мотоцикльтой ирээд Н.М юм шиг байна, Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багт байх Долоотын булангийн уулан дээр малаа харах гээд гарсан чинь Тамирын голын усанд мотоцикль болон цэнхэр дээлтэй хүн усанд унаад нас барчихсан юм шиг байна гэсээр ирж хэлсэн. Тэгээд бид нар ойр хавийн айл руу залгаж хэлээд тэр нь Н.М болж таарсан. ...Би гэр рүүгээ харихаар болоод Жөөрийнхөө мотоциклийг унаад би ард нь суугаад М, А хоёр бас нэг мотоцикльтой дөрвүүлээ манайд ирээд жаал юм ярьж байгаад М өөрийнхөө мотоциклийг унаад манайхаас Оийд очно гээд гарсан. Тэгээд манайд би Ж, бид 2 хоносон. Шөнө Жманайхаас гараагүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 68-73 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд Д.Нийн гэрчээр дахин мэдүүлсэн: ...2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн орой 21 цагийн үед байх, цаг хэд болж байсныг сайн мэдэхгүй байна, А, М хоёр манайд мотоцикльтой ирээд явсан. Тэр хоёр манайд ирээд удалгүй явсан. Хаанаас хаа хүрч яваа талаар юм яриагүй. А, М хоёр явсны дараа Жманайд ирж хоносон. Маргааш өглөө нь 09 цагийн үед А ганцаараа манайд орж ирээд өөрийнхөө унаж явсан мотоциклио үлдээгээд Жгийн шар өнгийн мотоциклийг унаад явсан. Хаашаа явсныг нь би мэдээгүй. Тэр шөнө А, М хоёр манайд орж ирэхдээ эрүүл байсан байх. Манайд орж ирээд буцаад гараад явсан. Би тэр хоёрыг эрүүл, согтуу байгаа эсэхийг нь анзаараагүй бөгөөд би унтах гэж байсан юм. Тэр хоёр манайд орж ирээд хоорондоо хэрэлдэж, маргалдсан зүйл байхгүй. А нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн өглөө манайд орж ирэхдээ ямар хувцастай явж байсныг нь би анзаараагүй. Маргааш өглөө нь А манайд орж ирэхдээ ямар дээл, хувцастай явж байсныг нь би анзаараагүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 92-94 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд Д.Нийн гэрчээр дахин мэдүүлсэн: ...Миний өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн, зөв байсан. Харин би өөрөө архи уугаагүй гэж сандраад буруу хэлсэн. Би архи ууснаас өөрөөр худал, буруу мэдүүлэг өгөөгүй. Манай гэрийн мах хэрчдэг бор өнгийн иштэй хутга олдохгүй байгаа. Манайх нэг хутга, нэг заазууртай бөгөөд өөр хутга байхгүй. Хэрэг болохын өмнөх өдөр бор иштэй хутга манайд байсан юм. Надад үзүүлсэн зураг дээр байх хутга манай хутга яг мөн байна. Энэ хутгыг манайхаас хэзээ, хэн, яаж авсныг мэдэхгүй байна. Хэрэг болдог өдөр Сгийн гэрт А, Ж, М, С, Сгийн эхнэр, бид нар байсан. Би С, Жнартай 2 шил архи уусан. А, М нар пиво уугаад байсан. Одоогоос 2-3 хоногийн өмнө буюу 2020 оны 11 дүгээр сарын 15-наас 16-ны үед манай малын хашааны ар талд Мын ороолт байна гэж манай эхнэр Э надад хэлсэн. Тэр ороолт хэзээ тэнд ирснийг би мэдэхгүй. Надад нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан бүгд үнэн. 2020 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Жнамайг гэртээ унтаж байхад гаднаас орж ирээд миний ар талаар унтсан юм. Тэр үед Ждээлээ тайлаад хормойгоо хатаагаад зуухны хажуугийн дөрвөлж дээр тээж тавиад байсныг санаж байна. Тийм болохоор Жхэрэгт хамаатай байж магадгүй гэж бодож байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 95-96 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд Д.Нийн гэрчээр дахин мэдүүлсэн: ...2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр манай нутгийн иргэн С Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төв рүү ирсэн. Тэгэхээр нь би 20.000 төгрөг өгөөд 2 шил “Хараа” нэртэй 0.5 литрийн архи захисан. Тэр архийг оройн 20 цагийн үед би очиж Сын гэрт Ж, А, С, М нарын хамт уусан. С тухайн өдөр “Нийслэл” нэртэй 2.5 литрийн пиво авч ирсэн байсан. Тэрийг бид нар ууж дуусаад Жнамайг хүргэж өгөхөөр манай гэрт очсон. /Анх Жнадтай тугал хашчихаад Сын гэрт авч ирсэн байсан/. Жтэр өдрөө надтай хонохоор болсон. Шөнө Жбид 2 хэвтэж байтал Оийн гэрээс А, М нар ирээд манай гэрт байж байгаад тэр 2 гараад явсан. Жнадтай хамт хэвтээд үлдсэн. Тэгээд бид 2 унтаж байтал гадаа мотоцикль дуугарч иртэл Жгэрээс гарсан. Би архи уугаад унтаж байсан болохоор хэн орж ирээд, хэн гаднаас дуудсан эсэхийг нь санахгүй байна. Үүрээр Жманай гэрт орж иртэл дээл нь нороод хөлдчихсөн юм шиг таг, таг гэж дуугарч байснаа дээлээ 2 баганын дунд хэц татаад тавьсан. Өглөө босоод харахад дээл нь нойтон харагдаж байсан. 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр цагийг нь сайн санахгүй байна, С, Жнар манай гэрт ирээд С нь надад М мотоцикльтойгоо явж байгаад ус руу ороод нас барсан юм шиг байна гэж хэлэхээр нь би сандраад юу болчихов гээд л гар, хөл салганаад эвгүй байдалд орсон. Тиймээс би ар гэрийнхэнд нь дуулгахаар Оийд очоод утсаар яриулсан. Би тэр талаар хараагүй болохоор мэдэхгүй байна. Хэн алсан болохыг бол би мэдэхгүй байна. Мотоцикль ирээд гадаа зогссон. Би унтаж байсан болохоор анзаараагүй. Хүн орж ирж авч гарсан. Гаднаас дуудсан эсэхийг бол үнэндээ мэдэхгүй байна. Манай гэрт байсан бор иштэй хутгыг хэн авсан талаар би мэдэхгүй байна. Бид 5 нийлээд 2 шил 0.5 литрийн архи, 2.5 литрийн 2 сав пиво уусан. Би нойрмоглосон байдалтай согтуу байсан. Дуг хийгээд л сэрээд байсан. Жбол архи уусан. А архи уугаагүй. Би хамт архи уусан гэдгээ хэлээд хэрэггүй, тэгвэл балрах байх шүү гэж хэлсэн. Мэдүүлэг өгөхдөө архи ууснаа битгий хэл гэж бол хэлээгүй. Би сандраад өмнөх мэдүүлэгтээ Х.Ж, Х.А, С, амь хохирогч Ч.М нартай хамт архи уусан талаараа хэлээгүй юм. Хамт архи уусан гэдгээ хэлээгүй. Би айгаад байсан. Юу гэж мэдүүлэх учраагүй олоогүй, архи уусан эсэхийг мэдэхгүй байна гэж худлаа хэлсэн. Тийм, цагаан өнгийн ороолт байсан. Энэ бол миний ороолт биш байсан. Мын аав нь түүний ороолт байхгүй байна гэж хайгаад байсан бөгөөд ороолтыг тэнд хаясан байсан. Би хэн тэнд, ямар зорилгоор хаясан эсэхийг нь мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /2хх-ийн 13-16 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Мгийн мэдүүлсэн: ...2020 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө 22 цаг нилээн өнгөрчихсөн байхад М, А нар мотоцикльтой хоёулаа хамт орж ирээд гараад явсан. Манай хүүхэд төрөөд удаагүй, би нялх биетэй байсан болохоор шөнө орж ирээд үүдэнд зогсож байгаад гараад явсан. Манай нөхөр Оэтэй мэндэлж харагдсан. Манай гэр бүлийнхэн унтаж байсан. Нялх хүүхэдтэй, хүүхэд нь айчихна гэж сонсогдож байсан. Би унтаж байсан болохоор ямар байдалтай байсныг нь сайн ажиглаж хараагүй. Манай гэрийн гаднаас мотоциклио унаад хөдлөөд явсан. Хаашаа явсныг нь мэдэхгүй байна. Х.А нь манай нутгийн малчин залуу. Ч.М нь саяхан сарын өмнө цэргээс халагдаж ирсэн бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нас барсан талаар сонсоод манай нөхөр буяны ажилд явсан, ирээгүй байгаа болохоор юу болсон талаар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 62-64 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ө.Хгийн мэдүүлсэн: ...Өчигдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 10-11 цагийн үед ирсэн байх, /цаг хараагүй болохоор нарийн хэлж мэдэхгүй байна/ хүү ганцаараа өөрийнхөө мотоцикльтой ирсэн. Аийн хүү У ханиалгаад байхаар нь 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр аавд нь хэлсэн чинь хүрээд ирсэн. А ирэхдээ зүгээр л орж ирээд мэнд ус мэдээд, мал сүрэг сайн байгаа гээд л өөр сонин хачин гэх зүйл ярилгүй, гэр зуур өнжсөн. Манайд ирсэн өдрөө гэрээс гараагүй, орой унтахын өмнө гэрээс гарч хүүхдэдээ ундаа авч өгсөн байсан. Гэтэл 2020 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө миний утас руу цагдаа яриад Аийг аваад явсан. Ямар шалтгааны улмаас цагдаа авч явсан талаар нь мэдээгүй. А өмнө нь байдаг шигээ л байсан. Эрүүл байх шиг байсан. Ямар нэгэн гэмтэл анзаараагүй. Ил харагдах юм байгаагүй байх. А орж ирээд мэнд ус мэдэлцээд, ойр зуурын юм ярьж байсан. Гэхдээ өмнө нь ярьдаг шигээ ямар нэгэн зүйл ярихгүй, дуу муутай, огт дуугарахгүй суугаад байсан. Өдөр би гарч мод хурааж байгаад ороод ирсэн чинь хүүхдээ тэвэрчихсэн, уйлчихсан сууж байхаар нь чи яагаад байгаа юм, юу болсон юм бэ гэж асуусан чинь хүүхдээ өрөвдөөд, корона тусчихаж юм биш биз дээ, айгаад гэж байсан. Өөр ямар нэг юм ярихгүй байсан. Өмсөж ирсэн хувцастайгаа цагдаатай хамт явсан бөгөөд урагдаж ханзарсан, цус болсон зүйл анзаараагүй. Тэр 2 айл саахалт байсан болохоор хоорондоо сайхан харьцаатай байсан. Маргалдаж, муудалцаж, зодоон, цохион хийж байгаагүй. М цэргээс ирээд удаагүй байгаа. Мэнд ус сайтай. Айл саахалт байдаг болохоор сайхан харьцаатай хүүхэд байсан. Ахаа, эгчээ гээд л явдаг байсан. Манай хүү хүнтэй ямар нэгэн зүйл яриад байдаггүй, дуу цөөтэй, хулгай хийхгүй, худал яриад байдаггүй, өмнө нь хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, томоотой, архи уугаад байдаггүй байсан. Сүүлийн үед пиво уугаад байгаа юм шиг байна лээ. Гэхдээ надад согтуу харагдаж үзээгүй. А 5 жилийн өмнө Бын Э гэдэг Хайрхан сумын охинтой гэр бүл болж, өнгөрсөн жил эхнэр нь Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэхээр явсан чинь тэрнээс хойш огт ирээгүй. Одоо хаана яваа талаар нь мэдэхгүй. Ер нь салаад явсан юм шиг байна лээ. Энэ талаар анзаараагүй. Манайх 4 хүүтэй. А манай 3 дахь хүүхэд болж 1990 онд төрсөн. Бага насаа хөдөө мал дээр өнгөрөөж Архангай аймгийн Өгийнуур сумын сургуульд 4 дүгээр анги хүртэл суугаад мал дээр гаргасан. Цэрэгт 2009 онд явж Улаанбаатар хотод цэргийн алба хаасан. Хаасан ангийг нь мэдэхгүй байна. Цэргээс ирээд гэртээ байж байгаад эхнэр авч тусдаа гарсан боловч салсан. Одоо хөдөө мал дээр мал маллаж амьдарч байна. Хүү Уыг нь эхнэр бид 2 цэцэрлэгт зөөж, харж хандаж байна. А нь одоо албан ёсоор хүү Уын хамт амьдарч байна. Тийм зүйл байхгүй. Тэр талаар хэлж ярьсан зүйл байхгүй. А дуу муутай хүн. Гэхдээ дуугаа хураасан байдалтай байсан. Бас хүүхдээ тэвэрчихсэн уйлж суухаар нь яагаад байгаа юм гэж асуусан чинь корона тусч байгаа юм биш биз дээ гэж айгаад гэж байсан. Өөр сүртэй өөрчлөгдсөн зүйл анзаараагүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 78-81 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Эын мэдүүлсэн: ...2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байсан шиг санагдаж байна, орой 19 цаг болж байсан байх, яг хэдэн цаг болж байсныг сайн мэдэхгүй байна, Архангай аймгийн Өгийнуур сумын харъяат байх манай дэлгүүрээр өмнө нь үйлчлүүлж байсан зүс таних залуу нэг танихгүй залуугийн хамт орж ирсэн. Тэр залуугийн нэрийг мэдэхгүй. Тэр хоёр залуу манай дэлгүүрт орж ирээд 2 шил 0.5 литрийн “Хараа” нэртэй архи худалдаж аваад гарсан. Миний зүс таних залуугийн нөгөө залуу нь тооцоо хийсэн бөгөөд 2 шил архи нийтдээ 19.000 төгрөг болсон. Тэр хоёр залуу дээлтэй явж байсан санагдаж байна. Би тухайн үед ямар хувцастай явж байсныг нь анзаарч хараагүй. Тэр хоёр мотоцикльтой явж байсан байх. Тухайн үед тэр хоёр залуу эрүүл байсан. Архи уусан зүйл мэдэгдээгүй. Манайхаас архи авсны маргааш өглөө нь 09 цаг өнгөрч байхад зүс таних залуу нь орж ирээд тамхи авах гээд карт уншуулсан боловч карт дахь мөнгө нь хүрээгүй учир буцаад гараад явсан. Өглөө орж ирсэн залуу нь ногоон өнгийн дээлтэй явж байсан. Даарсан бололтой байсан. Мотоцикльтой явж байсан. Миний зүс таних залуу нь намхан нуруутай бөгөөд багцаагаар 160 гаруй метр өндөртэй байх. 30 орчим насных байх. Нөгөө танихгүй залуу нөгөө залуугаасаа өндөр байсан. Багцаагаар 20 орчим настай болов уу гэмээр залуу байсан. Манай дэлгүүрт байхдаа хэрэлдэж, маргалдсан асуудал байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 82-84 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Ан мэдүүлсэн: ...Би өөрийн нөхөр С, охин О нарын хамт 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 17 цагийн үед Батцэнгэл сум руу хөдөлсөн. Тэгэхдээ А руу 98139283 дугаарын утсаар залгаж, бид 3 одоо гарч байна гэж хэлсэн. Тэгээд орой Батцэнгэл суманд ирэхэд А, Мягмарбаяр нар дэлгүүрийн гадна хүлээгээд байж байсан. Тэгээд бид 3 хоёр мотоцикльд хуваагдаж суугаад орой 21 цагийн үед ирсэн. Тэгээд бид гурав унтах гээд байж байхад А, М нар гараад явсан бөгөөд буцаж манайд ирээгүй. Би А, М нарыг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг нь мэдээгүй. Манай нөхөр С энэ хоёроос архи үнэртэж байна гэж байсан. Батцэнгэл сумын төвөөс шууд яваад манайд ирсэн бөгөөд манайд ирээд архи дарс хэрэглээгүй байж байгаад явсан. Энэ хоёр хүн хоорондоо хэрэлдэж маргалдсан зүйл ажиглагдаагүй. Манайд ирээд шууд явцгаасан. Энэ хоёр хүний нүүр, царай хэсэгт ямар нэгэн шарх сорви байгаагүй. Манайхаас гарч яваад буцаж ирээгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 85-88 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Ан дахин мэдүүлсэн: ...Манайх Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн Долоотын өвөр гэх газар ганц гэрээрээ нөхөр С, С/9 настай/, Ц /7 настай/, О /4 настай/ нарын хамт амьдардаг. Манай хажууд хадам аав Хгийн бага гэр бариастай байдаг. Тухайн гэрт хадам аав байхгүй, эзгүй байж байгаад 2020 оны 11 дүгээр сарын 09, 10-ны өдрийн үед манай нөхрийн дүү А, Жнар мал харах, нүүдэл суудал хийж өгөх гээд ирчихсэн байсан. Тухайн үед нь нөхөр, бид хоёр аймгийн төвд ажилтай байсан болохоор дуудуулсан байсан. Манайх Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн Долоотын өвөр гэх газарт ганц гэрээрээ нутаглаж байсан. Манайхтай Ж.Э, Н, Ц /эмээ/ нарынх 2-3 километр зайтай нутаглаж байсан. 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нөхөр бид хоёр Архангай аймгийн төвөөс Өгийнуур сум руу орох унаа байхгүй болохоор нь Батцэнгэл сум орох унаанд суугаад нөхрийн дүү Х.Ааар Батцэнгэл сумаас тосуулахаар дуудуулсан. Тэгтэл тухайн өдөр Х.А, амь хохирогч Ч.М нар нөхөр бид хоёрыг тус тусынхаа мотоциклиор Батцэнгэл сумаас ирж аваад бид нар манай гэрт 21 цагийн үед ирцгээхэд Д.Н, Жнар манай гэрт байсан. Тэгээд тухайн үед Жхоол хийчихсэн байсан болохоор нь бид хоол, унд идчихээд сууж байтал амь хохирогч Ч.М нь ширээн доор 2.5 литрийн савтай пиво аягалаад, Жнь 0.5 литртэй архи аягалаад Д.Н, Х.А, Х.Ж, Х.С, амь хохирогч Ч.М нар нь ууцгааж байсан. Тэгээд цаг нилээн орой болчихсон байсан болохоор би унтлаа гэж хэлэхэд амь хохирогч Ч.М нь “За за нэг тамхи татчихаад бид хэд явлаа” гэж хэлээд Д.Н, Х.А, Х.Ж, амь хохирогч Ч.М нар тамхиа асаагаад манайхаас гараад явсан. Тэгээд манай гадаа байсан Ж, амь хохирогч Ч.М нарын мотоциклийг асаагаад Д.Н, Х.А, Х.Ж, амь хохирогч Ч.М нар нь Д.Н ахын гэрийн зүг явах шиг болсон. Тухайн үед би хэн жолоо бариад, хэн нь хэнтэй суугаад хаашаа явсныг хараагүй. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 08 цагийн үед Жнь Д.Н ахынд хоночихоод ирлээ гээд мотоцикльтойгоо ганцаараа ирж байсан. 2020 оны 11 дүгээр сарын 11-нээс 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр шилжих шөнө манай гэрт иргэн Д.Н, Х.А, Х.Ж, Х.С, амь хохирогч Ч.М нар нь 0.5 литртэй архи 2 ширхэг, 2.5 литртэй “Боргио” нэртэй пиво 2 ширхэг зэргийг ууцгаасан байсныг би маргааш нь сав, шилийг нь гэрээсээ гаргаж хаяхдаа мэдсэн. Х.А, Х.Ж, Х.С, амь хохирогч Ч.М нар нь хоорондоо хэрүүл, маргаан хийсэн асуудал байхгүй, гаргаагүй. Манайд хар иштэй хутга 1 ширхэг, бор иштэй хутга 1 ширхэг, шар цоохор иштэй хутга 1 ширхэг буюу нийт 3 ширхэг хутга байдаг. Дээрх хутгануудаас бор иштэй 1 ширхэг хутгийг хэзээ алга болсныг нь мэдэхгүй байна. Тухайн үед аймгаас ирээд үзэхэд байхгүй болчихсон байсан. Одоо тухайн бор иштэй хутгийг хаана байгааг нь мэдэхгүй байна. Би 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хувийнхаа малаас нэг тооны үхэр гаргаж янзлаад Архангай аймгийн төв рүү явсан. Тухайн үед үхэр гаргаж байхад манай хутганууд бүрэн, дээрх бор иштэй хутга байсан. Тэгээд аймгаас ирсний маргааш буюу 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр амь хохирогч Ч.М нь бусдад хутгалуулсан талаарх асуудал үүсэхээр нь би өмнөх шөнө нь манайд архи, дарс ууцгаасан болохоор гэртээ байх хутгануудаа үзэхэд бор иштэй хутга байхгүй байсан. Тухайн хутга нь 20 см орчим урттай, өргөн, зузаан, төмөр сайтай, эвхэгддэггүй, арын иш нь хүрэн циллодон, ишэн дээрээ ямар нэгэн судал, загваргүй энгийн хутга байсан. Би тухайн хутгийг хараад танина. Би нэг хутганы 2 ширхэг гэрэл зураг үзлээ. Манай хутга биш байна. Учир нь тухайн гэрэл зураг дээрх хутга нь манай алга болсон гэх хутгатай ерөнхий байдлаараа төстэй боловч манай хутганы ишэн дээр гэрэл зураг дээрх хутганы ишэн дээрх шиг төмөр мэт 3 зураас байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 89-91 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Ан дахин мэдүүлсэн: ...Х.А миний нөхөр Сын төрсөн дүү, миний хадам дүү байгаа юм. Харин М бол манай нутгийн хүн бөгөөд төрөл садан, найз нөхдийн холбоо байхгүй. Батцэнгэл сумын хэсгийн төлөөлөгч Б гэх хүн бол гэрчийн эрх, үүргийг надад уншиж танилцуулаагүйгээр мэдүүлэг авсан. Намайг унш гэхээр нь би уншаагүй. Харин З гэх мөрдөгч надаас мэдүүлэг авахдаа гэрчийн эрх, үүргийг уншиж танилцуулахаар нь би манай гэрт архи уусан асуудлыг хэлэхгүй бол хуулийн хариуцлага хүлээнэ гэхээр нь бүх үнэнээ хэлж, үнэн зөв мэдүүлэг өгсөн. Уг хутга хаана байгааг олоогүй. 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр алга болсон бөгөөд ир муутай хутга байсан. Үхэр гаргаж байсан хүмүүс малын баастайгаа асгаад хаясан байх. 11 дүгээр сарын 12-ны өдөр үзэхэд байхгүй байсан. Тийм зүйлийг огт хэлээгүй. Надад хэлсэн бол би З мөрдөгчид мэдүүлэг өгөхдөө би энэ талаар хэлэх байсан. Н ах хэрэг гарсны маргааш надад тэгж хэлж байсан. Гэхдээ надаас Б мөрдөгч танай гэрт архи уусан уу, та нар архи согтууруулах ундаа хамт хэрэглэсэн үү гэж асуусан бол би энэ талаар хэлж мэдүүлэх байсан. Уг хэрэгт би санаатай худал мэдүүлэг өгөөгүй. З мөрдөгчийг хууль сануулахаар нь бүх үнэнээ хэлсэн. Н ах худлаа, үнэн юм яриад байдаг. Энэ хүний үгэнд итгэдэг хүн бараг байдаггүй юм. Миний нөхөр С даруу, төлөв зантай. Бид ханилаад 12 жил болж байна. Ам бүл 5. 3 хүүхдийн хамт амьдардаг. Амьжиргааны түвшин дунд өрхийн тоонд ордог бөгөөд 80 толгой бог малтай. Х.Ж, Х.А нар бол даруу, төлөв зантай сайн хүүхдүүд байгаа юм...гэх мэдүүлэг /2хх-ийн 26-28 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Зын мэдүүлсэн: ...Н.А нь Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн Арын бургас гэх газар амьдарч байсан. Эхнэр, нэг хүүхэдтэй амьдарч байгаад 2020 оны хавар гэр бүл салж тусдаа амьдарч байсан. Эхнэр нь хүүхдээ аваад Хайрхан сум руу явсан байсан. Х.А нь мал цөөтэй, амьжиргааны түвшин доогуур өрхийн гишүүн байсан. Эхнэр, хүүхэд нь тусдаа амьдарч байгаа ч албан ёсны гэр бүл салж, хаяг өөрчлөөгүй учир би тодорхойлолт дээр ам бүл 3 гэж бичсэн. А нь зан байдлын хувьд хүнд тусархуу, төлөв даруу зантай, архи уудаг гэсэн дам сураг сонсогдож байсан. Цэргийн алба хааж байсан бөгөөд сумандаа сургуульд сурч байсан, мал маллаж амьдардаг хүн юм. Талийгаач М нь Аийн гэрийн хойд хэсэгт 500 орчим метр зайд амьдардаг бөгөөд мал идээ багатай, амьжиргааны түвшин доогуур, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг байсан. Иргэний бүртгэлд ганц бие гэж явдаг. Зан байдлын хувьд төлөв, даруу зантай, манай багийн тэргүүний залуусын нэг байсан. Энэ намар цэргийн алба хаагаад ирсэн. Сумандаа сургуульд сурч байсан. Элдэв буруу ааш зангүй хүн байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 97-98 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Эгийн мэдүүлсэн: ...М нь манай хоёр дахь хүүхэд бөгөөд ээжийнхээ нэрээр овоглож явдаг. Эхнэр, бид хоёр гэр бүл болоогүй байхад гарсан учир ээжээрээ овоглож явдаг байсан. А нь манай нутгийн хүн. Би эхнэрийн хамт 2020 оны 11 дүгээр сарын 08-ны буюу бүтэн сайн өдрийн орой аймгийн төв рүү эмнэлэгт хэвтэхээр явсан. Манай хүү М гэртээ ганцаараа малаа хараад үлдсэн. 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 16 цагийн үед Мыг нас барсан байна гэдгийг надад хэлсэн. Би тэр орой аймгаас гэртээ иртэл М гэрийнхээ баруун талын усан дотор мотоцикльтойгоо ороод нас барчихсан, газарт цусан толбо гараад чирэгдсэн мэт мөр үлдсэн байсан. Хажууд нь нэг уяа үлдсэн байсан. Сураг сонсоод байхад А, Ж, Н, С нар манай хүүтэй хамт 2 шил архи уусан байсан. Тэгээд миний хүү М, А нар хамт явж байсан гэсэн яриа сонссон. Миний хүүгийн өмсөж байсан дээл зүүн талын суга хэсэгт ар талаасаа 2 удаа хутгаар хатгасан мөр үлдсэн байсан. Гутлын өрөөсөн ороолт, малгай, бээлий зэрэг зүйлс нь олдохгүй байсан. Ороолт нь Нийн өвөлжөөний хашаанд байхад нь олсон. Талийгаачийг хэн, хэн, хэрхэн амь насыг нь хохироосныг мэдэхгүй байна. Хэд, хэдэн хүн алсан байх гэж бодож байна. Манай талийгаач хүү нэг хүнд тийм амархан алуулчих бие хаатай хүн биш. Талийгаач гэртээ аав, ээж, нэг дүү нарын хамт амьдардаг. Ганцаараа өрх тусгаарласан байсан. Манайх ганц гэрээрээ амьдардаг. Манай гэрээс 1 км орчим зайд Н, Х, С гэх 3 айл ойрхон байдаг. Манай гэрт 10 гаруй ширхэг хутга байдаг. Бор иштэй хутга манайд байдаггүй. Нийн бор иштэй хутга байхгүй байна гэж тэдний гэрийнхэн надад хэлсэн. Миний хүү Ч овогтой М нь 2001 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Өгийнуур суманд төрсөн. РД:АЖ01231713 дугаартай. Бага насандаа хөдөө мал дээр аав, ээж, ах, дүүгийн хамт өссөн. 1 дүгээр ангид Өгийнуур суманд сурч байгаад аймгийн 01 дүгээр сургуульд 9 дүгээр анги төгсөж байсан. Тэгээд мал дээр гарсан. 2020 оны намар Эрдэнэт хотын цэргийн ангид 1 жил цэргийн алба хаагаад халагдаж ирсэн. Ааш зан тогтуун сайн, ажилсаг, хөдөлмөрч, илүү, дутуу буруу зан аашгүй хүүхэд байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 99-100 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Эийн мэдүүлсэн: ...Би Өгийнуур сумын Тоглох багийн эмчээр 30 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан болохоор А, М нарыг танина. Төрөл, садны холбоо байхгүй. Би нөхөр Нийн хамт амьдардаг бөгөөд хүнс цуглуулах гээд 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр яваад хүнсээ цуглуулаад Оийн хүүхдүүдийг авч буцаж ирсэн. Орой харанхуй болсон байхад Оийн гэрт очсон бөгөөд хүүхдүүд нь уйлаад байхаар нь би гэртээ харилгүй тэнд хоносон юм. Оэ нь миний нөхрийн төрсөн дүү байгаа юм. Шөнө намайг унтаж байхад 23 цагийн үед А, М нар мотоцикльтой ирээд Оийн гэрт ороод малдаа явж байна гэж хэлээд буцаад гарсан. Тэр үед би бага зэрэг архи уусан халамцуу явж байна даа гэж тэр хоёрыг хараад бодсон. Тэгээд маргааш нь Мыг нас барсан гэдгийг мэдсэн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Надад үзүүлсэн хутганы зургийг харлаа. Манай хутга яг мөн байна. Манайх 1 хутга, 1 заазууртай. Манайх хутгаа хайгаад олохгүй байсан юм. Би 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Батцэнгэл сум руу явахад манай хутга гэрт байсан. Тэрнээс хойш хутга олдоогүй юм. 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр би малын баас арилгаад явж байтал хонины байрны шургааг завсар цагаан тааран даавуу байхаар нь гайхаад үзтэл хөлийн ороолт байсан. Тэр ороолтыг талийгаачийн хөлийн ороолт мөн байна гээд аав нь ирээд авч явсан. Мөн хувцасны шкафны хоёр толь хагарсан байна лээ. Тэр толь яагаад хагарсан талаар манай нөхөр мэдэхгүй байна лээ...гэх мэдүүлэг /1хх-ийн 104-105 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд шинжээч С.Хгийн мэдүүлсэн: ...Живэлтийн улмаас нас барсан гэж би дүгнэлтдээ дурдсан байгаа. Учир нь шинжилгээ хийх явцад, биеийн гадна үзлэгээр усанд живэх үед үүсэх, хоёр гар тохойн үеэр нугаларч биеэс урагш тавигдсан, 2 хөл өвдөгний үеэр нугаларсан шинж буюу усанд амьд байх үедээ орж доош харсан байдалтай байсны шинж тэмдгүүд, ам хамраас хөөсөрхөг, усархаг шингэн гарсан байсан. Дотор үзлэгээр 2 уушгины ард Рассказова-Пальт-Ауфын толбо болох 2 уушгины хойд хэсгээр зөв бус хэлбэртэй хүрэн ягаан хонхордуу өөрчлөлтүүд, багажны ором тод гарсан байдал, уушгины зүслэгийн талбайгаас хөөсөрхөг цус гарсан, цагаан мөгөөрсөн хоолойн хөөсөрхөг агууламжтай гэх амьд үедээ усанд живсэн шинжүүд илэрсэн. Зүүн гуяны дотор талын шархнаас их хэмжээний цус гарч дотуур өмдөн дотор бүлэгнэсэн бөгөөд гадна талын өмднүүд рүү нэвчсэн байдалтай, баруун гарын эрхий хурууны дотор талд гүн шарх, зүүн хацар ясны гадна талд 2 ширхэг шархнаас гарсан цус нь усанд угаагдсан байгаагаас үзэхэд цочмог цус алдалтын шокийн байдалд амьд байх үедээ усанд живж нас барсныг илтгэж байна. Цус алдалтаас болоод шокийн байдалд орж амьсгал, зүрх судас зогсоогүй байхад усанд живүүлэхэд хамар, амаар ус орж амьсгалсан үед живэлтийн дээрх шинжүүд илэрнэ. Хэрэв цус алдалтаас болж нас бараад голын усанд живүүлсэн бол живэлтийн шинжүүд огт илрэхгүй. Миний гаргасан 129 дугаартай дүгнэлтийн 3-т заасан гэмтлүүд нь амь хохирогчийг амьд байхад үүссэн гэмтлүүд нь шинж байдлаараа амь хохирогчийг амьд байх үед үүссэн гэмтэл байсан. Үүнийг тогтоох боломжгүй. Хэрэв эмнэлгийн тусламжийг түргэн хугацаанд авсан бол амьдрах боломжтой...гэх мэдүүлэг /1хх-ийн 116-117 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Аын мэдүүлсэн: ...Өгийнуур сумын Тоглох багт оршин сууж байсан. Миний найз Х.А бол надтай Өгийнуур сумын Ерөнхий боловсролын сургуульд 1999 оноос 2007 он хүртэл 8 жил хамт нэг ангид сурсан. Хамт сурч байхад Х.А анги хамт олонтойгоо эвсэг найрсаг харилцаатай, хичээл сурлагадаа сайн хүүхэд байсан. Анги хамт олон болон сургуулиас зохион байгуулдаг олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог байсан. 2007 онд бүрэн бус дунд боловсрол эзэмшиж төгсөөд Х.А цаашаа суралцаагүй. Удалгүй 2009 онд цэргийн алба хаахаар явсан. Цэргийн албаа хаагаад 2010 онд халагдаж ирсэн. Миний бие Х.Атай сүүлийн 2 жил уулзаагүй. Учир нь миний бие Улаанбаатар хот руу Өмнөговь аймагт ажил хөдөлмөр эрхэлж байгаа. Өгийнуур сумын Зэгстэй багт эмийн сан ажиллуулдаг А.Этэй нэг ширээнд суудаг байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 205-206 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Уийн мэдүүлсэн: ...Өгийнуур сумын Тоглох багт хамт бага ахуй насандаа тоглож, найзалж, нөхөрлөж байсан. Х.Атай олон жил найзалж нөхөрлөж байна. Өгийнуур сумын Тоглох багт оршин сууж байсан. Миний найз Х.А бол надтай Өгийнуур сумын Ерөнхий боловсролын сургуульд 1999 оноос 2007 он хүртэл 8 жил хамт нэг ангид сурсан. Суралцах хугацаандаа Х.А анги хамт олонтойгоо эвсэг, найрсаг харилцаатай, хүүхдэд тусархуу, хичээл сурлагадаа сайн хүүхэд байсан. Анги хамт олон болон сургуулиас зохион байгуулдаг олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 207-208 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Бгийн мэдүүлсэн: ...Өгийнуур сумын Тоглох багт оршин сууж байсан миний найз Х.А бол надтай Өгийнуур сумын Ерөнхий боловсролын сургуульд 1999 оноос 2007 он хүртэл 8 жил хамт нэг ангид сурсан. Хамт сурч байхад Х.А анги хамт олонтойгоо эвсэг, найрсаг харилцаатай, хичээл сурлагадаа сайн хүүхэд байсан. Анги хамт олон болон сургуулиас зохион байгуулдаг олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог байсан. 2007 онд бүрэн бус дунд боловсрол эзэмшиж төгсөөд Х.А цаашаа суралцаагүй. Удалгүй 2009 онд цэргийн алба хаахаар явсан бөгөөд цэргийн албаа хаагаад 2010 онд халагдаж ирсэн. Миний бие Х.Атай сүүлийн 4 жил уулзаагүй. Нийтлэг бүх хичээлдээ дуртай байсан. Сонгон судлах болон секц дугуйланд явдаггүй байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 209-210 хуу/
Шинжээч С.Хгийн мэдүүлсэн: ...Амь хохирогч Ч.Мын биед ир ирмэгтэй зүйл болон мохоо зүйлийн нийт 13 удаагийн үйлдлээр 13 гэмтэл шарх үүссэн. Дээрх гэмтлүүд нь тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед ээлж дараагаар учирсан шинэ гэмтлүүд байсан..., 2.5 промилли гэдэг нь тухайн үед дунд зэргийн согтолттой байна гэсэн үг. Дунд зэргийн согтолттой байсан хүн биеэ хамгаалах чадвартай байна. 2.5 промиль согтолттой хүн биеэ удирдан жолоодох чадвар бага хэмжээгээр алдана...гэх мэдүүлэг /5хх-ийн 137-141 хуу/,
Гэрч Ч.Эын дахин мэдүүлсэн: ...Би шинжээч С.Мын хамтаар хэргийн газрын үзлэгийг эхэлж, нарийвчлан хийхэд голын эрэг орчимд байх хэсэг газрын өвс цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, өвс гол руу чиглэсэн байдалтай ханарсан байсан...гэх мэдүүлэг /5хх-ийн 148-149 хуу/
Гэрч С.Мын мэдүүлсэн: ...Бид анх дуудлага мэдээлэл авч очих үед осол болсон, мөн талийгаачийн цогцос болон мотоцикль голд байсан. Үзлэгийг нарийвчлан хийх үед голын эрэг дээр цус мэт зүйл өвсийг бохирдуулсан байсан. Мөн амь хохирогчийг голоос гаргаж ирэх үед зүүн гуя, зүүн шанаа болон зүүн гарын эрхий хурууны дотор талд хурц үзүүртэй зүйлээр үүссэн мэт гэмтэл шархтай байсан...гэх мэдүүлэг /5хх-ийн 152-153/
Мөрдөн байцаалтын шатанд Х.Аийн яллагдагчаар дахин мэдүүлсэн: ...2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр манай ах, эгч, хүүхэдтэйгээ Архангай аймгаас Батцэнгэл суманд очсон. Тэднийг тосч авахаар М, бид 2 тус, тусдаа 2 мотоцикль унаад Батцэнгэл сумын төв рүү орж ирээд тосч авсан. Сумаас гарахдаа бид хоёр 2 шил архи авсан. Сумын төвөөс гараад Сынд очсон. Тэр гурвыг гэрт нь хүргэж өгчихөөд Мын гэрт нь очсон. Тэнд архи уусан бөгөөд нэг шил архийг ууж дуусгаад нэгийг нь талд нь үлдээчихээд Мын ээжийнх нь дүү Оийд очсон. Оийн гэрээс гараад буцаж Мын гэрт очоод Мын гэрт үлдээсэн байсан тал шил архиа хувааж уутал М үхэр рүү явчихаад ирье, тугалаа хашсан байгаа, үхэр ирж үү, үгүй юу гээд хойд талынхаа малын байран дээр очоод гэнэтхэн сонин болсон бөгөөд уурлаад мотоциклио хаазлаад, орилоод л байсан. Би түүнээс яаж байна гэтэл би ална, үхмээр байна гэж орилж байсан. Мотоциклийнх нь ард сундлаад явж байтал орилж давхиж байснаа мотоциклиосоо нэг удаа ойчсон. Тэгээд мотоциклио босгоод хэрэг болсон газар руу явсан. Тэр газарт очсоноо мотоциклио унагаад намайг барьж аваад 2-3 удаа цохисон. Би Мт чи яагаад байгаа юм бэ гэж хэлтэл орилж, чарлаад, би энэ малын байрыг харахаар ингээд байна, миний сайхан дүү энэ байран дээр үхсэн, алсан гэж орилсон. Уурлаад над руу дайраад байхаар нь би урдаас нь барьж авсан. Тэгээд бид 2 тэнд ноцолдсон, зодолдсон, нилээн зодоон хийж байхад намайг есөн шидээр доромжилсон, сэтгэл санаа нь тайван бус болсон байсан. Над руу хутга гаргаж ирээд дайрсан. Би уг хутгыг булааж аваад гуянд нь хатгасан. Би гуя руу нь хутгалснаа мэдээгүй, ноцолдож байхдаа хутгалсан байх. Миний араас гүйж байснаа гэнэт унаад чи намайг хутгалчихлаа гээд байсан. Би харж зогсож байснаа очтол гуянаас нь их хэмжээний цус гарч ирж байсан. Нэвт аймар их гоожиж байсан. Мал цусалсан мэт л гоожиж байсан. Би цусыг нь тогтоох гэтэл намайг ойртуулахгүй ална гэж тонгочоод байсан. Тэгж, тэгж байж байгаад ёо, ёо, ёо гээд хөдөлгөөн нь удаашрахаар нь би гараараа дарах гэж оролдсон боловч цус гоожоод гарын салаагаар сад гоожоод, цус нь тогтохгүй байсан. Би цусыг нь тогтоох гэж дээлийнх нь хормойгоор ороох гэсэн ч болоогүй. Би Мыг сэгсрээд дуудсан боловч сэрэхгүй байсан. Би амьсгалахгүй болчихлоо, үхчихлээ гэж бодоод ус руу хийсэн. Ус руу хийсний дараа мотоциклийг нь араас нь түлхэж хийгээд тэр цус болсон хэсэг газрыг ундааны сав олж байгаад цусыг урсгаад чулуугаар хусаад цусыг арилгасан. Би тэгээд гэр рүүгээ явж очоод хоносон. Би хэрэг гарах өдөр нилээн согтсон байсан. Гэхдээ болсон хэргийн талаар сайн санаж байна. Би өөрөө ч тэр талаар сайн мэдэхгүй байна. Мыг үхчихлээ гээд их айсан, их сандарсан, сүүлдээ айснаасаа болоод өөрийнхөө юу хийж байгаагаа ч мэдээгүй. Би дандаа хамт байсан. Мын гэрт М бид 2 хоёулахнаа архи уусан. 2 шил 0.5 литрийн “Хараа” нэртэй архийг уусан. Би гэрчүүдтэй нүүрэлдэж мэдүүлэг өгөх боломжтой. М уг хутгыг гутлынхаа түрийнээс гаргаж ирсэн. Надад уг хутга байгаагүй. Би тэр талаар мэдэхгүй байна. Би ганцхан гуя хэсэгт нь хутгалсан. Мтай хутга булаацалдаж байхдаа нүүр, ам, гаранд үүссэн шархыг үүсгэсэн байх гэж бодож байна. Би тэрийг мэдэхгүй байна. Өөрийнхөө гэрт гутлаа тайлсан. Би тэрийг сайн мэдэхгүй байна. Бээлийгүй явсан. Хар өнгийн малгайтай явсан. Сумын төв рүү хар өнгийн малгайтай гарсан. Гэртээ малгайгаа орхисон байж магадгүй. Хэрэг гарах өдөр бид нар архи согтууруулах ундаа хэрэглээгүй. Гэртээ байхдаа Бадгааг ална гээд хутга хайгаад байсан. Архийг нь очиж авна гээд байсан. Тэгэхдээ хутга аваагүй. Бадгааг ална гэхдээ хутга авсан гэж бодсон. Би бодохдоо гэрээсээ хутга авсан байх гэж бодсон. Гутлын түрийнээсээ гаргаж ирсэн. Гадаа саргүй, харанхуй байсан. Мотоцикль газарт уначихсан, гэрэлтэй байсан. Мотоциклийн гэрэлд харсан. Би Н ахын гэрээр дайрсан санагдаад байна. Би нэг хэсэг их согтсон байсан. Очсон байж магадгүй. Очсон бол нэг их удаагүй, хаяагаар нь гарсан байж магадгүй. Бид 2 Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд байж байхдаа нэг удаа зодоон хийсэн байсан. Би тухайн үед архи уугаад тасарсан байсан. Миний хөмсгийг М хага цохисон, уруул хавдсан байсан. Энэ талаар С ах, Шагай эгч нар мэднэ. Би тэр талаар мэдэхгүй байна. Н ахыг хүргэж өгөх гэж явсан байх. Би ганцаараа уг гэмт хэргийг үйлдсэн. Би алъя гэж бодоогүй. Хутгыг булаацалдсан. Бид 2 зодолдоод байж байгаад хутгалалцсан. Би хутгыг булаацалдаж аваад л гуя хэсэгт нь хутгалсан. Хутгаар намайг алах гээд байхаар нь би арай үхчихгүй байх гээд гуян тус газарт нь хутгалсан. Ингээд хутгалчихвал намайг арай алчихгүй, хүч нь сулрах байх гээд хутгалсан. Алъя гэж хутгалаагүй. Алах байсан бол амин газар буюу цээжинд нь хутгалчих байсан. М нь намайг алахаас буцахгүй аймар дайраад байсан. Хутгыг булааж хутгалаагүй байсан бол би Мт алуулах байсан байх. Надад түргэн тусламж үзүүлэх боломж байсан. 1-2 км зайтай ойрхон айл байсан. Би өөрөө цусыг тогтоох гэсэн боловч цус нь тогтоогүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би эрүүл байсан бол Мыг хутгалж биш, өөрөө над руу дайрч байхад нь хүчийг сааруулах арга байсан байх. Би хутгалсан үйлдэлдээ харамсаж байна...гэх мэдүүлэг /2хх-ийн 63-68 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Нийн мэдүүлсэн: ...Тайлбар, санал, хүсэлт байхгүй байна. Би ойлгож мэдлээ. Худал мэдүүлэг өгсөн зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /2хх-ийн 97-99 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Х.Сын мэдүүлсэн: ...Тайлбар, санал, хүсэлт байхгүй байна. Би ойлгож мэдлээ. Худал мэдүүлэг өгсөн зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /2хх-ийн 108-110 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 129 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Амь хохирогч Ч.Мын цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр оношны 1.А-д тусгагдсан нойтон живэлтийн шинж тэмдгүүд, 1.Б-д тусгагдсан шархнууд болон 2-рт тусгагдсан хүндрэлүүд, 3-рт тусгагдсан биеийн гадаргуугийн шинэ гэмтлүүд тогтоогдсон. 2. Оношны 1.Б-Д тусгагдсан шархнууд нь ир үзүүртэй зүйлийн хатгах, хатгагдах, зүсэх, зүсэгдэх 4 удаагийн үйлчлэлээр, 3-рт биеийн гадаргуугийн цус хуралт, зулгаралтууд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх олон удаагийн үйлчлэлээр үүсэх ба шинж байдлаараа бүгд амьд үед үүссэн шинэ гэмтлүүд байна. 3. Нойтон живэлт нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.3.9-д зааснаар амьсгал бүтэлтэд хүргэсэн, цочмог болон их хэмжээний цус алдалт үүсгэсэн зүүн хөлийн гуяны дотор доод хэсэгт босоо чиглэлтэй, гүн ангайсан шарх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.3.3-д зааснаар тус тус амь насанд аюултай хүнд гэмтлүүдэд, зүүн хацар, баруун гарын эрхий хурууны дотор талын шарх, баруун гарын сарвууны ард, дунд хурууны угийн шивнүүрийн дээд хэсэгт угийн үе, алганы шивнүүрийн доод хэсгийг хамарсан цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгт тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, биеийн гадаргуугийн бусад гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгт тогтоох журам”-ын 2.6-д зааснаар биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Ч.М нь зүүн гуяны дотор доод хэсэгт босоо чиглэлтэй, гүн ангайсан шархны улмаас шархнаас гадагш их хэмжээний цус алдаж, хурц цус алдалтын шокийн байдалд байх үедээ нойтон живэлтийн улмаас амьсгал бүтэж нас баржээ. 5. Шинжилгээгээр үхэлд хүргэх архаг өвчин эмгэг тогтоогдоогүй. 6. Амь хохирогчийн цусанд 2,5 промилли спиртийн агууламж илэрсэн нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байсныг харуулж байна. 7. Амь хохирогч нь 3-р бүлгийн цустай байжээ. 8. 2020 оны 11 дүгээр сарын 13-ны 10:00 цагийн үед шинжилгээнд ороход илэрч байсан шинж тэмдгүүдээр нас бараад 24-с дээш цаг болсон байх боломжтой байсан...гэх дүгнэлт /1хх-ийн 109-111 хуу/
Монгол Улсын Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 6261 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.2. Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Э М” гэж хаягласан цусанд 2.5 промилли спирт илэрсэн. Цусан дахь 2.5 промилли спирт нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /1хх-ийн 214-215 хуу/
Монгол Улсын Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6262 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Шинжилгээнд ирүүлсэн Х.Аийн гэх ногоон өнгийн дээл, хэргийн газрын үзлэгийн гэх №1, №4 дугаартай хөрсний дээж гэх өвс шороо, цус мэт зүйл гэсэн цаасан уутанд хийсэн хүрэн өнгийн нунтаг зүйл, мотоциклийн зүүн талын гишгүүрийн хар өнгийн резин Ч.Мын гэх саарал өнгийн бэлтгэлийн өмд, хар өнгийн дотуур өмд, хар хөх өнгийн бэлтгэлийн өмд, бор өнгийн модон оруулгатай 12 см иштэй, 24 см урттай хутган дээр цус илэрсэн. 2. Х.Аийн гэх ногоон өнгийн дээл, хэргийн газрын үзлэгийн гэх цус мэт зүйл гэсэн цаасан уутанд хийсэн хүрэн өнгийн нунтаг зүйл, Ч.Мын гэх саарал өнгийн бэлтгэлийн өмд, бор өнгийн модон оруулгатай 12 см иштэй, 24 см урттай хутган дээрх цус нь АВО системээр В/III/ бүлгийн харьяалалтай хүний цус байна. 3. Хэргийн газрын үзлэгийн гэх №1, №4 дугаартай хөрсний дээж гэх өвс шороо, мотоциклийн зүүн талын гишгүүрийн хар өнгийн резин, Ч.Мын гэх хар өнгийн дотуур өмд, хар хөх өнгийн бэлтгэлийн өмдөн дээрх цусны бүлгийн харьяалал болон хүн амьтны цус аль нь болохыг тогтоох боломжгүй байна. Жич: Цаашид хохирогчийн хувцас эд зүйл, холбогдогчийн хувцас эд зүйл, хэргийн газрын ул мөр, эд зүйл зэргийг тус тусад нь битүүмжлэн тус тусад нь тогтоол бичин шинжилгээнд ирүүлж байхыг анхаарна уу...гэх дүгнэлт /1хх-ийн 238-239 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 08 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.2. Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн дээлэнд хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлтүүд, татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ болон хуучин ханзралтууд, эдэлгээ хэрэглээний явцад гарсан цооролтууд, дулааны үйлчлэлээр гарсан хуучин түлэгдэлтүүд, татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн хуучин урагдалт, хар өнгийн түрийтэй 1 хос гутлын баруун өмсгөлийн гутланд шинэ зүсэгдэлт, хар өнгийн монгол хүрмэнд хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан зүсэгдэлтүүд, дулааны үйлчлэлээр гарсан түлэгдэлт, хар өнгийн хүрмэнд татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан ханзралт, татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн хуучин урагдалт, саарал өнгийн өмдөнд хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан зүсэгдэлтүүд, эдэлгээ хэрэглээний явцад гарсан цооролт, татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн ханзралт, урагдалт, хар өнгийн өмдөнд хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлт, хөх өнгийн өмдөнд хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлт, хар ногоон өнгийн дээлэнд хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан хуучин зүсэгдэлт, татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ ханзралт байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад шинээр үүссэн гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...гэх дүгнэлт /2хх-ийн 45-49 хуу/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 03-11 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 12-18, 27-29, 56-59, 112-115, 240-241, 2хх-ийн 05-06, 50-53 хуу/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 19-26 хуу/
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 30-31 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 248-249, 2хх-ийн 03-04 хуу/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-ийн 51-55 хуу/
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-ийн 246-247 хуу/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 121 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /1хх-ийн 132, 225-227, 2хх-ийн 116, 117, 118, 3хх-ийн 216 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1хх-ийн 196, 2хх-ийн 124-125 хуу/
Х.Аийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 229-230 хуу/
Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /2хх-ийн 104-107 хуу/,
Хохиролтой холбоотой баримтууд /2хх-ийн 249-3хх-ийн 57 хуу, 4хх-ийн 40-49хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.А нь Архангай аймгийн Өгийнуур сумын “Тоглох” багийн нутаг дэвсгэр “Долоотын Эрүү” гэх газарт 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Ч.Мыг согтуурсан үед нь онц харгис хэрцгийгээр эрүүл мэндэд нь зулайн хэсгээр хуйхан доорх болон ясны хальсан доорх цус хуралт, баруун гарын сарвууны ард, дунд хурууны угны шивнүүрийн дээд хэсэгт угийн үе, алганы шивнүүрийн доод хэсгийг хамарсан хөхөлбөр хүрэн ягаан цус хуралт, духны голд үстэй хэсгийн заагт, духны голд зүүн доош чиглэсэн, духны баруун хэсэгт баруун хөмсөгний гадна дээд хэсэгт, баруун нүдний гадна тал, баруун хацар ясыг хамарсан зурагдсан мэт, зүүн нүдний гадна талд, доод эрүүний оочны зүүн талд босоо чиглэлтэй өнгөц шинэ зулгаралтууд үүсгэж, улмаар гуяны тус газарт нь хутгалж, цочмог болон их хэмжээний цус алдалт үүсгэсэн зүүн хөлийн гуяны дотор доод хэсэгт босоо чиглэлтэй, гүн ангайсан шарх бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулан, усанд живүүлж амьсгал бүтэлтэнд хүргэж алсан буюу “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 3 дугаар зүйлд “...Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй...”, “Монгол Улсын Үндсэн Хууль”-ийн Арван зургаадугаар зүйлийн 1 дэх “...Амьд явах эрхтэй...” гэж тус тус заасан бөгөөд Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрхийн эсрэг,
шүүгдэгч Д.Н нь Х.С, Х.Жнартай бүлэглэн зохион байгуулж мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын Цагдаагийн хэсгийн өрөөнд, 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн нутагт байх түүний гэрт тус тус “Х.С, Х.А, Х.Ж, Ч.М нарын хамт архи согтууруулах ундааны зүйл уугаагүй” гэж зориуд худал гэрчийн мэдүүлэг өгсөн,
шүүгдэгч Х.С нь Д.Н, Х.Жнартай бүлэглэж мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын Цагдаагийн хэсгийн өрөөнд “Гэмт хэрэг үйлдэгдсэн газар Х.А, Х.Жнарын хамт очоогүй, Д.Н, Х.А, Х.Ж, Ч.М нарын хамт архи, согтууруулах ундааны зүйл уугаагүй” гэж зориуд худал гэрчийн мэдүүлэг өгсөн гэх үйл баримтууд тус тус тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг тус тус мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.А нь Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн нутаг дэвсгэр “Долоотын Эрүү” гэх газарт 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Ч.Мыг согтуурсан үед нь онц харгис хэрцгийгээр эрүүл мэндэд нь зулайн хэсгээр хуйхан доорх болон ясны хальсан доорх цас хуралт, баруун гарын сарвууны ард, дунд хурууны угны шивнүүрийн дээд хэсэгт угийн үе, алганы шивнүүрийн доод хэсгийг хамарсан хөхөлбөр хүрэн ягаан цус хуралт, духны голд үстэй хэсгийн заагт, духны голд зүүн доош чиглэсэн, духны баруун хэсэгт баруун хөмсөгний гадна дээд хэсэгт, баруун нүдний гадна тал, баруун хацар ясыг хамарсан зурагдсан мэт, зүүн нүдний гадна талд, доод эрүүний оочны зүүн талд босоо чиглэлтэй өнгөц шинэ зулгаралтууд үүсгэж, улмаар гуяны тус газарт нь хутгалж, цочмог болон их хэмжээний цус алдалт үүсгэсэн зүүн хөлийн гуяны дотор доод хэсэгт босоо чиглэлтэй, гүн ангайсан шарх бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулан, усанд живүүлж амьсгал бүтэлтэнд хүргэж алсан буюу хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан: хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Чийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “Тухайн асуудал болох үед би Архангай аймгийн төвд байсан. Амь хохирогч Ч.М нь Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн Долоотын булан гэх газар ганц гэрээрээ нутагладаг. Хамгийн ойр байх айл нь 2-3 километр зайтай нутгийн айл Н, С, Ц нарынх байдаг” гэх мэдүүлэг /1хх-ийн 37-39/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн амьдардаг гэр болох Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн Долоотын булан гэх газраас би эхнэр Чтэй хамт Эрдэнэбулган сумын төвд эмнэлэгт хэвтэх ажлаар ирсэн. Хүү М маань гэрээ сахиад, малаа хараад гэртээ үлдсэн. 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 16 цагийн үед манай дүү Н над руу залгаад М усанд мотоцикльтой ороод нас барсан байна гэж хэлсэн. 17 цагийн үед би нутгийн иргэн Нийн эхнэр Э рүү утсаар залгаад М яаж нас барсан байгааг та очоод үзэж шалгаадах гэж хэлсэн. Тэгтэл гадны нөлөөтэй байж магадгүй байна, голын эргээр цус гоожсон байна, мөн нэг ширхэг мяндсан уяа байна гэж хэлсэн. Би үүнийг хэсгийн төлөөлөгч Мд мэдэгдсэн. Намайг хэргийн газарт очиход Цагдаагийн байгууллагаас хүмүүс ирчихсэн, уг газарт нутгийн иргэн Б, Б, С, Ж, Д гэх мэтийн хүмүүс зогсож байсан. Би голын эрэг дээр очтол мотоцикльтойгоо усанд унасан гэмээр харагдсан. Голын эргээр хүн чирсэн мэт өвс налсан мөр үлдсэн, цусны толбо үүссэн байсан. Голын эргээс гаргаад иртэл гутал нь сугарсан байсан бөгөөд уг хөлд нь ороолт байхгүй харагдсан. Цагдаагийнхан бид нарыг ойртуулахгүй цогцсыг аваад явсан. Мыг шинжилгээнд орохоос өмнө харахад гуянд нь маш гүн шарх үүссэн, хацар, духан дээгүүр нь зүссэн ул мөр үлдсэн байсан”, “би маш их гомдолтой байна. Миний хүүг Х.А бусадтай бүлэглэж алсан гэж бодож байна” гэх мэдүүлэг /2хх-ийн 09-11/,
гэрч Х.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн өглөө 11 цагийн үед шиг санагдаж байна, Жтай хамт хашаагаа бариад байж байтал ЖА ах Мыг алаад голын ус руу хийсэн гэж хэлэхээр нь сандраад голын усанд хийсэн гэх Долоотын булан гэх газар руу явахаас айгаад уулан дээрээс Тамирын голын усны хажуугаас 100 метр зайтай Жаал толгой гэх намхан толгой дээр гараад доош ус руу нүдээрээ харахад М нь 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өмсөж явсан цэнхэр дээлтэйгээ усанд унасан байдалтай байсан. Түүний хойд талд унаж явсан мотоцикль нь харагдаж байсан. Жаал толгойн тэнд малдаа явж байсан Н ах дээр очоод Тамирын голын усанд мотоцикльтой хүн унасан байсан, энэ бол М мөн байна, хувцас нь мөн байна гэсэн. Н ах одоо яана гэхээр нь би хэл дуулгая гээд Оэ ахынд очоод ах дүү нарт нь хэл гэж хэлсэн. Би тухайн үед сандраад Х.А нь амь хохирогч Ч.Мыг алсан хэргийн талаар яриагүй. Голын усанд живсэн байна гэж хэлсэн. Би дүү Аийн хэргийг хэлэлгүй, хүмүүсээс нууя гэж бодсон” гэх мэдүүлэг /2хх-ийн 22-25/,
гэрч Х.Жгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “2020 оны 11 дүгээр сарын 12-ны шөнө 01 цагийн үед намайг Н ахын гэрт унтаж байтал мотоцикль ирээд гаднаас А ах Жгараад ир гэж дуудсан. Би гадаа гартал А ах надад би хүн алчихлаа гэж хэлээд би гэрт ороод дээлээ өмссөн. Намайг дээлээ өмсөөд гарахад Н ах гэртээ унтаж байсан. Би гэрээс гараад А ахын унаж ирсэн Мын мотоцикль дээр сундалтал ах мотоциклио жолоодоод дээшээ Долоотын булан гэх газарт очоод би Мыг энд алчихсан гэж хэлэхээр нь би голын эрэг дээр очтол голын эргийн ойролцоо Тамирын голын усанд унасан байдалтай харагдсан. Би энэ чинь амьд юм уу, би ороод авчихъя гэтэл яах юм бэ, наадах чинь гүнзгий ус гэж хэлсэн. Тэр үед А ах араас нь би ороод үхье, би амиа хорлоод үхлээ, манай хүү болон аав, ээжийг сайн хараарай гэж хэлэхээр нь би тайвшруулах гэж нилээн зууралдаж суугаад та залуу хүн юм чинь гараад ирнэ, танд цаашаа зөндөө амьдрал байгаа гэхэд А би нэгэнт ийм хэрэг хийсэн юм чинь үхнэ гээд байсан. Тэр газарт уйлаад нилээн сууж байгаад А ахыг би харъцгаая гэтэл А ах энэ мотоциклийг би усанд нь хийе гэхээр нь яах юм бэ гэтэл усанд унасан юм шиг харагдуулна гэж хэлээд А ах Мын мотоциклийг голын ус руу хийсэн. Түүний дараа бид 2 явган голыг гатлаад гэрийн зүг алхаад явж байгаад ах гэр рүүгээ явсан. Би хонож байсан Н ахын гэртээ очсон. А энэ хэргийн талаар хүнд битгий хэлээрэй гэж надаас гуйсан болохоор би хүнд хэлээгүй. Ганцхан С ахад хэлсэн. С ах энэ хэргийн талаар өөр хүнд хэлээгүй” гэх мэдүүлэг /2хх-ийн 18-21/,
гэрч Т.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 15 цагийн үед Х.С миний төрсөн ах Д.Нтой хамт мотоцикльтой ирээд Долоотын булан гэх газарт байдаг Жаал толгой гэх уулан дээрээс бэлчээрт байсан малаа харахаар Х.Жын хамтаар уг уулан дээрээс бургасанд байсан малаа хартал уг уулын доор бэлд байх Тамирын голын тогтоол хар усанд үзмэн ягаан өнгийн мотоцикль байна, мөн цэнхэр өнгийн бүдэг дээлтэй, шар өнгийн дурдан бүстэй хүний цогцос Жаал толгой уулан дээрээс харагдаж байна гэж Б.Э, бид хоёрт Х.С хэлсэн. Тэгээд Б.Э, бид хоёр мотоцикль болон цогцос байсан газрыг үзэхээр миний саарал өнгийн “Микро” маркийн машинтай явсан. Жаал толгойн доор байх тогтоол хар усны дэргэд ирэхэд эргээс 2-3 метр зайд усан дотор үзмэн ягаан өнгийн шинэвтэр мотоцикль, уг мотоциклийн чанх урд талд цэнхэр өнгийн дээлтэй, шар өнгийн дурдан бүс бүсэлсэн хар саарал өнгийн хүрэм гадуураа өмссөн эрэгтэй хүний цогцос доош харсан байрлалтай байсан. Уг эрэгтэй хүний цогцосны толгой мотоциклийн руль хэсэг рүү харсан байрлалтай, мотоцикль усанд зайрмагтаж хөлдсөн байсан. Харин цогцосны ойр орчмын ус хөлдөөгүй байсан. Б.Э, бид хоёр Ц гэх айлд очоод уг айлын “Жи мобайл”-ын суурин утаснаас Ж.Эгийн гар утас руу залгаад танай төрсөн хүү Э.Мын мотоцикль тогтоол хар усанд байна, мотоциклийн дэргэд цэнхэр өнгийн дээлтэй гадуураа хүрэм өмссөн эрэгтэй хүний цогцос байна, танай хүү Э.Мын цогцос мөн байж мэднэ, биеийн хэмжээ их адилхан хүний цогцос байна, хурдан Архангай аймгаас ир гэж утсаар хэлсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 66-67/,
гэрч Д.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “Манай гэрийн мах хэрчдэг бор өнгийн иштэй хутга олдохгүй байгаа. Хэрэг болохын өмнөх өдөр бор иштэй хутга манайд байсан юм. Надад үзүүлсэн зураг дээр байх хутга манай хутга яг мөн байна. Хэрэг болдог өдөр Сгийн гэрт А, Ж, М, С, Сгийн эхнэр, бид нар байсан. Би С, Жнартай 2 шил архи уусан. А, М нар пиво уугаад байсан. Одоогоос 2-3 хоногийн өмнө буюу 2020 оны 11 дүгээр сарын 15-наас 16-ны үед манай малын хашааны ар талд Мын ороолт байна гэж манай эхнэр Э надад хэлсэн. 2020 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Жнамайг гэртээ унтаж байхад гаднаас орж ирээд миний ар талаар унтсан юм. Тэр үед Ждээлээ тайлаад хормойгоо хатаагаад зуухны хажуугийн дөрвөлж дээр тээж тавиад байсныг санаж байна”, “шөнө Ж, бид 2 хэвтэж байтал Оийн гэрээс А, М нар ирээд манай гэрт байж байгаад тэр 2 гараад явсан. Жнадтай хамт хэвтээд үлдсэн. Тэгээд бид 2 унтаж байтал гадаа мотоцикль дуугарч иртэл Жгэрээс гарсан. Үүрээр Жманай гэрт орж иртэл дээл нь нороод хөлдчихсөн юм шиг таг, таг гэж дуугарч байснаа дээлээ 2 баганын дунд хэц татаад тавьсан. Өглөө босоод харахад дээл нь нойтон харагдаж байсан. 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр цагийг нь сайн санахгүй байна, С, Жнар манай гэрт ирээд С нь надад М мотоцикльтойгоо явж байгаад ус руу ороод нас барсан юм шиг байна гэж хэлэхээр нь би сандраад юу болчихов гээд л гар, хөл салганаад эвгүй байдалд орсон. Би тиймээс ар гэрийнхэнд нь дуулгахаар Оийд очоод утсаар яриулсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 95-96, 2хх-ийн 13-16/,
гэрч Ө.Хгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “2020 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө миний утас руу цагдаа яриад Аийг аваад явсан. Өдөр би гарч мод хурааж байгаад ороод ирсэн чинь хүүхдээ тэвэрчихсэн, уйлчихсан сууж байхаар нь чи яагаад байгаа юм, юу болсон юм бэ гэж асуусан чинь хүүхдээ өрөвдөөд, корона тусчихаж байгаа юм биш биз дээ, айгаад гэж байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 78-81/,
гэрч М.Ан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “тухайн үед Жхоол хийчихсэн байсан болохоор нь бид хоол, унд идчихээд сууж байтал амь хохирогч Ч.М нь ширээн доор 2.5 литрийн савтай пиво аягалаад, Жнь 0.5 литртэй архи аягалаад Д.Н, Х.А, Х.Ж, Х.С, амь хохирогч Ч.М нар нь ууцгааж байсан. Тэгээд цаг нилээн орой болчихсон байсан болохоор би унтлаа гэж хэлэхэд амь хохирогч Ч.М нь “За, за нэг тамхи татчихаад бид хэд явлаа” гэж хэлээд Д.Н, Х.А, Х.Ж, амь хохирогч Ч.М нар тамхиа асаагаад манайхаас гараад явсан. Тэгээд манай гадаа байсан Ж, амь хохирогч Ч.М нарын мотоциклийг асаагаад Д.Н, Х.А, Х.Ж, амь хохирогч Ч.М нар нь Д.Н ахын гэрийн зүг явах шиг болсон” гэх мэдүүлэг /1хх-ийн 89-91/,
гэрч Б.Эийн мэдүүлсэн “Шөнө намайг унтаж байхад 23 цагийн үед А, М нар мотоцикльтой ирээд Оийн гэрт ороод малдаа явж байна гэж хэлээд буцаад гарсан. Тэр үед би бага зэрэг архи уусан халамцуу явж байна даа гэж тэр хоёрыг хараад бодсон. Тэгээд маргааш нь Мыг нас барсан гэдгийг мэдсэн. Надад үзүүлсэн хутганы зургийг харлаа. Манай хутга яг мөн байна. Манайх 1 хутга, 1 заазууртай. Манайх хутгаа хайгаад олохгүй байсан юм. 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр би малын баас арилгаад явж байтал хонины байрны шургааг завсар цагаан тааран даавуу байхаар нь гайхаад үзтэл хөлийн ороолт байсан. Тэр ороолтыг талийгаачийн хөлийн ороолт мөн байна гээд аав нь ирээд авч явсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 104-105/,
шинжээч С.Хгийн мэдүүлсэн “Живэлтийн улмаас нас барсан гэж би дүгнэлтдээ дурдсан байгаа. Учир нь шинжилгээ хийх явцад, биеийн гадна үзлэгээр усанд живэх үед үүсэх, хоёр гар тохойн үеэр нугларч биеэс урагш тавигдсан, 2 хөл өвдөгний үеэр нугларсан шинж буюу усанд амьд байх үедээ орж доош харсан байдалтай байсны шинж тэмдгүүд, ам хамраас хөөсөрхөг, усархаг шингэн гарсан байсан. Дотор үзлэгээр 2 уушгины ард Рассказова-Пальт-Ауфын толбо болох 2 уушгины хойд хэсгээр зөв бус хэлбэртэй хүрэн ягаан хонхордуу өөрчлөлтүүд, багажны ором тод гарсан байдал, уушгины зүслэгийн талбайгаас хөөсөрхөг цус гарсан, цагаан мөгөөрсөн хоолойн хөөсөрхөг агууламжтай гэх амьд үедээ усанд живсэн шинжүүд илэрсэн. Зүүн гуяны дотор талын шархнаас их хэмжээний цус гарч дотуур өмдөн дотор бүлэгнэсэн бөгөөд гадна талын өмднүүд рүү нэвчсэн байдалтай, баруун гарын эрхий хурууны дотор талд гүн шарх, зүүн хацар ясны гадна талд 2 ширхэг шархнаас гарсан цус нь усанд угаагдсан байгаагаас үзэхэд цочмог цус алдалтын шокийн байдалд амьд байх үедээ усанд живж нас барсныг илтгэж байна. Цус алдалтаас болоод шокийн байдалд орж амьсгал, зүрх судас зогсоогүй байхад усанд живүүлэхэд хамар, амаар ус орж амьсгалах үед живэлтийн дээрх шинжүүд илэрнэ. Миний гаргасан 129 дугаартай дүгнэлтийн 3-т заасан гэмтлүүд нь амь хохирогчийг амьд байхад үүссэн гэмтлүүд нь шинж байдлаараа амь хохирогчийг амьд байх үед үүссэн гэмтэл байсан. Үүнийг тогтоох боломжгүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 116-117/,
шинжээч С.Хгийн дахин мэдүүлсэн “Амь хохирогч Ч.Мын биед ир ирмэгтэй зүйл болон мохоо зүйлийн нийт 13 удаагийн үйлдлээр 13 гэмтэл шарх үүссэн. Дээрх гэмтлүүд нь тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед ээлж дараагаар учирсан шинэ гэмтлүүд байсан..., 2.5 промилли гэдэг нь тухайн үед дунд зэргийн согтолттой байна гэсэн үг. Дунд зэргийн согтолттой байсан. Хүн биеэ хамгаалах чадвартай байна. 2.5 промилли согтолттой хүн биеэ удирдан жолоодох чадвар бага хэмжээгээр алдана” гэх мэдүүлэг /5хх-ийн 137-141/,
гэрч Ч.Эын дахин мэдүүлсэн “Би шинжээч С.Мын хамтаар хэргийн газрын үзлэгийг эхэлж, нарийвчлан хийхэд голын эрэг орчимд байх хэсэг газрын өвс цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, өвс гол руу чиглэсэн байдалтай ханарсан байсан” гэх мэдүүлэг /5хх-ийн 148-149/,
гэрч С.Мын мэдүүлсэн “Бид анх дуудлага мэдээлэл авч очих үед осол болсон, мөн талийгаачийн цогцос болон мотоцикль голд байсан. Үзлэгийг нарийвчлан хийх үед голын эрэг дээр цус мэт зүйл өвсийг бохирдуулсан байсан. Мөн амь хохирогчийг голоос гаргаж ирэх үед зүүн гуя, зүүн шанаа болон зүүн гарын эрхий хурууны дотор талд хурц үзүүртэй зүйлээр үүссэн мэт гэмтэл шархтай байсан” гэх мэдүүлэг /5хх-ийн 152-153/,
өөрийн гэм бурууг хүлээж Х.Аийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 63-68/,
хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 129 тоот шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 109-111/,
Монгол Улсын Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6262 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 238-239/,
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 08 тоот шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 45-49/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 03-11/,
гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 12-18, 27-29/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 19-26/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-ийн 51-55/ зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Д.Н нь шүүгдэгч Х.С, Х.Жнартай бүлэглэн зохион байгуулж, мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын Цагдаагийн хэсгийн өрөөнд, 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн нутагт байх түүний гэрт тус тус “Х.С, Х.А, Х.Ж, Ч.М нарын хамт архи согтууруулах ундааны зүйл уугаагүй” гэж зориуд худал гэрчийн мэдүүлэг өгсөн,
Шүүгдэгч Х.С нь шүүгдэгч Д.Н, Х.Жнартай бүлэглэж мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын Цагдаагийн хэсгийн өрөөнд “Гэмт хэрэг үйлдэгдсэн газар Х.А, Х.Жнарын хамт очоогүй, Д.Н, Х.А, Х.Ж, Ч.М нарын хамт архи, согтууруулах ундааны зүйл уугаагүй” гэж зориуд худал гэрчийн мэдүүлэг өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Эгийн мэдүүлсэн “би Ноос юу болсон талаар асуутал би юу болсон талаар мэдэхгүй байна, манай гэрээр М ирээгүй гэсэн. Би дахин та нар тэр өдөр архи уусан уу гэж асуутал уугаагүй гэж хэлж байсан. Тэгэхээр нь та битгий худлаа яриад бай гээд хэлтэл бид нар нэг шил архи уусан байсан гэсэн чинь за, за 2 шил архи, 2 сав пиво С, А, Ж, бид нар Сын гэрт уусан гэж хэлсэн. Би тулгаж асуугаад энэ ороолт яахаараа танай гэрт байдаг билээ гэхэд Н ах Ждээлээ дэлгэж тавиад хатааж байсан. Би ороолт яасан талаар санахгүй байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /2хх-ийн 10-11/,
гэрч Х.Жгийн мэдүүлсэн “2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр малдаа явж байгаад өдрийн 13 цагийн үед Долоотын булан гэх газарт байдаг Жаал толгой гэх уулан дээрээс бэлчээрт байсан малаа харахаар өөрийн төрсөн ах Х.Сын хамтаар уг уулан дээрээс бургасанд байсан малаа харсан. Тэгтэл уг уулын доор бэлд байх Тамирын голын тогтоол хар усанд үзмэн ягаан өнгийн мотоцикль байхыг Х.С ах, бид хоёр харсан. Мөн тогтоол усанд байсан мотоциклийн чанх урд талд цэнхэр өнгийн бүдэг дээлтэй, шар өнгийн дурдан бүстэй хүний цогцос Жаал толгойн уулан дээрээс харагдсан. Тэгээд төрсөн ах Х.С болон миний бие сандраад уг уулнаас хурдан буугаад мотоциклио асааж унаад малын бэлчээрт малаа хариулж явсан нутгийн хүн болох Д.Н ах дээр очоод Жаал толгойн доор байх тогтоол хар усанд үзмэн ягаан өнгийн мотоцикль усанд орсон байна, уг мотоциклийн чанх урд талд цэнхэр өнгийн дээлтэй хүний цогцос харагдаж байна гэж хэлсэн. Х.С ах, бид хоёр цааш мотоцикльтойгоо сундалж явсаар Д.Оэ ахын гэрт очиж тогтоол хар усанд мотоцикль болон хүний цогцос байгаа талаар хэлсэн. Мөн Тоглох багийн эмчээр ажиллаж байсан манай гэртэй ойрхон нутагладаг Б.Э болон түүний гэрт байсан Бадгаа буюу Д.Б нарт мотоцикль болон хүний цогцос тогтоол хар усанд байгаа талаар хэлсэн. Тухайн үед Д.Б ах, Б.Э эгч нар мотоцикль болон цогцос байгаа газрыг очиж үзэхээр гэрээсээ өөрсдийн “Микро” маркийн саарал өнгийн машинтайгаа явсан. Миний бие цааш Х.С ахтай хамт явсаар нутгийн хүн болох Ц гэх айлд орж уг айлын Жи-Мобайлын суурин утсаар Х.Б ахын гэрийн утас руу залгаж Х.С ах Х.Бт тогтоол хар усанд үзмэн ягаан өнгийн мотоцикль болон хүний цогцос уг усанд байсан талаар тодорхой хэлсэн. Миний бие 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 21 цаг өнгөрч байхад төрсөн ах Х.Сын гэрийг би хараад нутгийн хүн болох Д.Н ахтай Х.С ахын гэрт зурагт үзээд сууж байхад гаднаас Х.А, Э.М, Х.С ах болон ахын эхнэр М.А болон Х.С ахын төрсөн охин С.О нар гэрт орж ирсэн. Удалгүй Х.С ахын гэрээс Х.А, Э.М, Д.Н ах, бид дөрөв гарч хоёр мотоцикльтой сундлаад Д.Н ахынд очсон. Уг айлд бид дөрөв хуучилж суусан. Удалгүй Д.Н ахын гэрээс Х.А, Э.М нар Д.Оэ ахынд очно гээд гэрээс гараад явсан”, “Би энэ хэргийн талаар үнэнийг хэлэхээсээ айж сандраад өөрөөр ярьсан, үнэнийг хэлээгүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 63-65, 2хх-ийн 19-21/,
гэрч М.Ан мэдүүлсэн “тухайн үед Жманай гэрт байсан болохоор нь хоол унд идчихээд сууж байтал амь хохирогч М нь ширээн доор 2.5 литрийн савтай пиво аягалаад Жнь 0.5 литрийн архи аягалаад Д.Н, Х.А, Х.Ж, Х.С, амь хохирогч М нар нь ууцгааж байсан. 2020 оны 11 дүгээр сарын 11-нээс 2020 оны 11 дүгээр сарын 12-нд шилжих шөнө манай гэрт иргэн Х.А, Х.Ж, Х.С, амь хохирогч Ч.М нар нь 0.5 литртэй архи 2 ширхэг, 2.5 литртэй “Боргио” нэртэй пиво 2 ширхэг зэргийг ууцгаасан байсныг би маргааш нь сав, шилийг нь гэрээсээ гаргаж хаяхдаа мэдсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 89-91/,
гэм буруугаа хүлээж шүүгдэгч Д.Н, Х.С нарын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд /2хх-ийн 97-99, 108-110/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Яллагдагч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа учир яллагдагч нарын мэдүүлгийг нотлох баримтаар тооцсон болно.
Эдгээр үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Х.Аийн Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн нутаг дэвсгэр “Долоотын Эрүү” гэх газарт 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Ч.Мыг согтуурсан үед нь онц харгис хэрцгийгээр эрүүл мэндэд нь зулайн хэсгээр хуйхан доорх болон ясны хальсан доорх цус хуралт, баруун гарын сарвууны ард, дунд хурууны угийн шивнүүрийн дээд хэсэгт угийн үе, алганы шивнүүрийн доод хэсгийг хамарсан хөхөлбөр хүрэн ягаан цус хуралт, духны голд үстэй хэсгийн заагт, духны голд зүүн доош чиглэсэн, духны баруун хэсэгт, баруун хөмсөгний гадна дээд хэсэгт, баруун нүдний гадна тал, баруун хацар ясыг хамарсан зурагдсан мэт, зүүн нүдний гадна талд, доод эрүүний оочны зүүн талд босоо чиглэлтэй өнгөц шинэ зулгаралтууд үүсгэж, улмаар гуяны тус газарт нь хутгалж, цочмог болон их хэмжээний цус алдалт үүсгэсэн зүүн хөлийн гуяны дотор доод хэсэгт босоо чиглэлтэй, гүн ангайсан шарх бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулан, усанд живүүлж амьсгал бүтэлтэнд оруулж хохирогчийн амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдлийн улмаас хохирогч Ч.Мын амь нас хохирсон хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон дээр дурдсан хэргийн үйл баримтад үндэслэн шүүгдэгч Х.А нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, амь хохирогч Ч.Мын зулайн хэсгээр хуйхан доорх болон ясны хальсан доорх цус хуралт, баруун гарын сарвууны ард, дунд хурууны угийн шивнүүрийн дээд хэсэгт угийн үе, алганы шивнүүрийн доод хэсгийг хамарсан хөхөлбөр хүрэн ягаан цус хуралт, духны голд үстэй хэсгийн заагт, духны голд зүүн доош чиглэсэн, духны баруун хэсэгт баруун хөмсөгний гадна дээд хэсэгт, баруун нүдний гадна тал,баруун хацар ясыг хамарсан зурагдсан мэт, зүүн нүдний гадна талд, доод эрүүний оочны зүүн талд босоо чиглэлтэй өнгөц шинэ зулгаралтууд үүсгэж, улмаар гуяны тус газарт нь хутгалж, цочмог болон их хэмжээний цус алдалт үүсгэсэн зүүн хөлийн гуяны дотор доод хэсэгт босоо чиглэлтэй, гүн ангайсан шарх бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулан, усанд живүүлж амьсгал бүтэлтэнд оруулж амь насыг хохироосон гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн”,
шүүгдэгч Х.С, Д.Н нар нь үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа удаа дараа зориуд худал мэдүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан худал мэдүүлэх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэгт хохирогчийг алахын өмнө буюу алах явцдаа олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон, ийм үйлчилгээ үзүүлэх бодис зориуд хэрэглэсэн, түүнчлэн өлсгөж, цангаасан, осгоосон, хөлдөөсөн, амьдаар нь шатаан түлсэн, хайрсан, ойр дотны хүмүүсийнх нь дэргэд алж тэдгээрийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан зэргийг хамааруулан үздэг бөгөөд энэхүү нөхцөл байдал нь хавтаст хэрэгт авагдсан Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 129 дугаартай шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Дээрх гэмт хэргүүдэд шүүгдэгч Х.А, Д.Н, Х.С нар нь гэм буруутай байна.
Иймд шүүгдэгч Өовогт Хгийн Аийг хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Дийн Нийг мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг зохион байгуулж, бүлэглэж үйлдсэн, шүүгдэгч Б овогт Хгийн Сыг мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Х.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, шүүгдэгч Д.Нид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Х.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ц.Ч нь “шүүгдэгч Х.А, Х.С, Д.Н нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэсэн дүгнэлтийг гаргасан нь хэргийн нөхцөл байдал, шүүхээс гаргасан шийдвэртэй нийцэж байгаа бөгөөд үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э нь хэрэгт 44.799.997 /дөчин дөрвөн сая долоон зуун ерэн есөн мянга есөн зуун ерэн долоо/ төгрөг, сэтгэл санааны хохиролд 137.500.000 /нэг зуун гучин долоон сая таван зуун мянга/ төгрөг тус тус нэхэмжилсэн.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 44.799.997 /дөчин дөрвөн сая долоон зуун ерэн есөн мянга есөн зуун ерэн долоо/ төгрөгийн хохирлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Үүнд: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Эгийн шүүхэд ирүүлсэн гэм хорын хохирлын баримтаас хохирогчийн оршуулгын болон 49 хоногийн зан үйлийн зардалд хэрэглэсэн бараа, бензиний үнэ, болон доорх нотлох баримтуудыг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
2020.11.14 – “Гост”-оос авсан барааны үнэ – 11.883.600 төгрөг /2-р хх-ийн 249/
2020.11.14 – “Гост”-оос авсан барааны үнэ – 2.265.050 төгрөг /2-р хх-ийн 250/
2020.11.28 – “Хадат-2”-аас авсан барааны үнэ – 1.175.500 төгрөг /3-р хх-ийн 1/
2020.12.30 - “Гост”-оос авсан барааны үнэ – 5.779.550 төгрөг /3-р хх-ийн 2/
2020.11.12 11.14 – “Ганданд ном уншуулсан” – 80.000 төгрөг /3-р хх-ийн 5/
2020.11.12-“МТ” шатахууны баримт 8.1-42.900 /3-р хх-ийн 6/
2020.11.12-“Эрдэнэ дээд орой”-оос авсан барааны үнэ 8.2-127.200 /3-р хх-ийн 6/
2020.11.14-“МТ” шатахууны баримт 8.3-19.090 /3-р хх-ийн 6/
2020.11.14-“Эрдэнэ дээд орой”-оос авсан барааны үнэ 9.1 -47.130 /3-р хх-ийн 7/
2020.12.23 шатахууны үнэ баримт 10.1-50.000 /3-р хх-ийн 8/
2020.11.16 шатахууны үнэ баримт 11.1-30.000 /3-р хх-ийн 09/
2020.11.16 шатахууны үнэ баримт 11.2-11.674 /3-р хх-ийн 09/
2020.11.16 шатахууны үнэ баримт 11.3-30.000 /3-р хх-ийн 09/
2020.11.16 шатахууны үнэ баримт 12.1-38.180 /3-р хх-ийн 10/
2020.11.16 шатахууны үнэ баримт 12.2-36.432 /3-р хх-ийн 10/
2020.11.19 шатахууны үнэ баримт 12.3-10.000 /3-р хх-ийн 10/
2020.11.18 шатахууны үнэ баримт 13.3-36.302 /3-р хх-ийн 11/
2020.11.29 шатахууны үнэ баримт 13.4-20.000 /3-р хх-ийн 11/
2020.11.20 шатахууны үнэ баримт 14.3-20.000 /3-р хх-ийн 12/
2020.11.14 барааны үнэ 15.1-112930 /3-р хх-ийн 13/
2020.11.14 барааны үнэ 15.2-1.612.788 /3-р хх-ийн 13/
2020.11.14 барааны үнэ 16.1-275.564 /3-р хх-ийн 14/
2020.11.14 барааны үнэ 16.2-57.100 /3-р хх-ийн 14/
2020.11.14 шатахууны үнэ 17.2-62.600 /3-р хх-ийн 15/
2020.11.23 Хаш эмийн сан эмийн баримт 18.1-1.000 /3-р хх-ийн 16/
2020.11.20 шатахууны баримт 20.1-69.000 /3-р хх-ийн 18/
2020.11.21 барааны үнэ 20.2-46.930 /3-р хх-ийн 18/
2020.12.15 барааны үнэ 20.3-28.000 /3-р хх-ийн 18/
2021.01.07 шатахууны үнэ баримт 20.4-20.000 /3-р хх-ийн 18/
2020.12.14 шатахууны үнэ баримт 21.2-40.000 /3-р хх-ийн 19/
2020.12.15 барааны үнэ баримт 21.3-144.000 /3-р хх-ийн 19/
2020.12.11 шатахууны үнэ баримт 21.4-40.005 /3-р хх-ийн 19/
2020.12.16 шатахууны үнэ баримт 22.1-43.248 /3-р хх-ийн 20/
2020.12.15 барааны үнэ баримт 22.2-9.000 /3-р хх-ийн 20/
2020.12.11 шатахууны үнэ баримт 23.3-76.500 /3-р хх-ийн 20/
2020.12.12 шатахууны үнэ баримт 23.1-9.461 /3-р хх-ийн 21/
2020.12.16 шатахууны үнэ баримт 23.2-6.034 /3-р хх-ийн 21/
2020.12.12 шатахууны үнэ баримт 25.2-20.013 /3-р хх-ийн 23/
2020.12.21 шатахууны үнэ баримт 25.3-14.000 /3-р хх-ийн 23/
2020.12.21 Хаш эмийн сан эмийн баримт 26.2-11.950 /3-р хх-ийн 24/
2020.12.21 Замбал Аривжих эмийн баримт 26.3-14.700 /3-р хх-ийн 24/
2020.12.15 шатахууны үнэ баримт 26.4-87.281 /3-р хх-ийн 24/
2020.12.19 шатахууны үнэ баримт 27.1-40.000 /3-р хх-ийн 25/
2020.12.21 Хаш эмийн сан эмийн баримт 27.3-3.500 /3-р хх-ийн 25/
2020.12.15 шатахууны үнэ баримт 28.2-30.000 /3-р хх-ийн 26/
2020.12.30 шатахууны үнэ баримт 29.2-24.200 /3-р хх-ийн 27/
2020.11.19 шатахууны үнэ баримт 32.5-10.000 /3-р хх-ийн 30/
2020.12.03 шатахууны үнэ баримт 33.4-26.300 /3-р хх-ийн 31/
2020.12.03 шатахууны үнэ баримт 34.3-67.925 /3-р хх-ийн 32/
2020.12.03 шатахууны үнэ баримт 34.4-14.688 /3-р хх-ийн 32/
2020.12.24 шатахууны үнэ баримт 35.1-15.000 /3-р хх-ийн 33/
2020.11.24 шатахууны үнэ баримт 35.2-45.870 /3-р хх-ийн 33/
2020.11.24 шатахууны үнэ баримт 35.4-59.042 /3-р хх-ийн 33/
2020.12.21 шатахууны үнэ баримт 36.1-40.026 /3-р хх-ийн 34/
2020.12.21 шатахууны үнэ баримт 36.2-7.402 /3-р хх-ийн 34/
2020.12.21 шатахууны үнэ баримт 36.3-7.704 /3-р хх-ийн 34/
2020.12.25 шатахууны үнэ баримт 37.1-15.773 /3-р хх-ийн 35/
2020.12.25 барааны үнэ баримт 39.2-2.000 /3-р хх-ийн 37/
2020.12.30 шатахууны үнэ баримт 41.3-25.000 /3-р хх-ийн 39/
2021.01.13 шатахууны үнэ баримт 42.3-45.340 /3-р хх-ийн 40/
2020.12.31 шатахууны үнэ баримт 43.1-7.891 /3-р хх-ийн 41/
2020.12.31 шатахууны үнэ баримт 43.2-23.235 /3-хх-ийн 41/
2020.12.31 шатахууны үнэ баримт 43.3-6.509 /3-р хх-ийн 41/
2021.01.07 шатахууны үнэ баримт 44.1-35.100 /3-р хх-ийн 42/
2021.01.04 шатахууны үнэ баримт 44.2-25.000 /3-р хх-ийн 42/
2021.01.08 шатахууны үнэ баримт 44.3-29.000 /3-р хх-ийн 42/
2021.01.09 шатахууны үнэ баримт 45.1-30.000 /3-р хх-ийн 43/
2021.01.01 эмийн үнэ баримт 46.1-5.000 /3-р хх-ийн 44/
2021.01.10 шатахууны үнэ баримт 46.3-23.000 /3-р хх-ийн 44/
2021.01.09 шатахууны үнэ баримт 47.1-20.000 /3-р хх-ийн 45/
2021.01.09 шатахууны үнэ баримт 47.2-29.189 /3-р хх-ийн 45/
2020.01.20 шатахууны үнэ баримт 48.1-20.000 /3-р хх-ийн 46/
2021.01.17 шатахууны үнэ баримт 49.4-31.000 /3-р хх-ийн 47/
2021.01.13 шатахууны үнэ баримт 50.3-30.000 /3-р хх-ийн 48/
2021.07.06 шатахууны үнэ баримт 52.1-79.680 /3-р хх-ийн 49/
2020.11.14 Гост барааны үнэ баримт-9.790.500 /3-р хх-ийн 50/
2021.07.09 авто газ баримт 55-66.050 /3-р хх-ийн 53/
2021.08.20 шатахууны үнэ баримт 56-95.550 /3-р хх-ийн 54/
2021.08.20 шатахууны үнэ баримт 56-3.500 /3-р хх-ийн 54/
2021.08.20 шатахууны үнэ баримт 56-53.000 /3-р хх-ийн 54/
2021.08.20 шатахууны үнэ баримт 57-24.500 /3-р хх-ийн 55/
2021.08.15 шатахууны үнэ баримт 57-30.000 /3-р хх-ийн 55/
2021.08.31 шатахууны үнэ баримт 58-40.000 /3-р хх-ийн 56/
2021.08.31 шатахууны үнэ баримт 58-40.000 /3-р хх-ийн 56/
2021.08.31 шатахууны үнэ баримт 58-70.000 /3-р хх-ийн 56/
2021.08.26 шатахууны үнэ баримт 58-73.000 /3-р хх-ийн 56/
2021.09.21 шатахууны үнэ баримт 59-72.000 /3-р хх-ийн 57/
2021.09.21 шатахууны үнэ баримт 59-45.000 /3-р хх-ийн 57/
2021.09.20 шатахууны үнэ баримт 59-63.000 /3-р хх-ийн 57/
2021.09.23 шатахууны үнэ баримт 1-151.900 /4-р хх-ийн 40/
2021.09.30 шатахууны үнэ баримт 1-109.000 /4-р хх-ийн 40/
2021.11.08 шатахууны үнэ баримт 2-68.096 /4-р хх-ийн 41/
2021.11.09 шатахууны үнэ баримт 2-115.020 /4-р хх-ийн 41/
2021.11.10 барааны үнэ баримт 3-389.148 /4-р хх-ийн 42/
2021.11.19 шатахууны үнэ баримт 6-89.000 /4-р хх-ийн 45/
2021.11.19 шатахууны үнэ баримт 6-97.000 /4-р хх-ийн 45/
2021.10.21 шатахууны үнэ баримт 6-111.027 /4-р хх-ийн 45/
2021.12.19 шатахууны үнэ баримт 7-69.500 /4-р хх-ийн 46/
2022.03.13 шатахууны үнэ баримт 9-55.900 /4-р хх-ийн 48/
2022.03.13 шатахууны үнэ баримт 9-39.214 /4-р хх-ийн 48/
2022.03.22 шатахууны үнэ баримт 10-58.500 /4-р хх-ийн 49/
2022.04.23 шатахууны үнэ баримт 60-40.050 /6-р хх-ийн 44/
2022.05.13 шатахууны үнэ баримт 60-60.000 /6-р хх-ийн 44/
2022.05.23 шатахууны үнэ баримт 61-90.000 /6-р хх-ийн 45/
2023.06.20 шатахууны үнэ баримт 62-87.100 /6-р хх-ийн 46/
2023.11.01 шатахууны үнэ баримт 62-55.000 /6-р хх-ийн 46/
2023.10.01 шатахууны үнэ баримт 63-30.000 /6-р хх-ийн 47/
2023.10.01 шатахууны үнэ баримт 63-30.000 /6-р хх-ийн 47/
2023.10.02 шатахууны үнэ баримт 63-50.000 /6-р хх-ийн 47/
2023.12.06 шатахууны үнэ баримт 64-60.400 /6-р хх-ийн 48/
2023.12.06 шатахууны үнэ баримт 64-46.000 /6-р хх-ийн 48/
2023.12.06 шатахууны үнэ баримт 64-41.000 /6-р хх-ийн 48/
2023.12.07 шатахууны үнэ баримт 64-53.432 /6-р хх-ийн 48/
2024.01.03 шатахууны үнэ баримт 65-92.000 /6-р хх-ийн 49/
2024.01.04 шатахууны үнэ баримт 65-100.000 /6-р хх-ийн 49/
2024.01.04 шатахууны үнэ баримт 65-64.180 /6-р хх-ийн 49/
2024.02.05 шатахууны үнэ баримт 66-77.962 /6-р хх-ийн 50/ нийт 38.175.565 /гучин найман сая нэг зуун далан таван мянга таван зуун жаран тав/ төгрөгийг шүүгдэгч Х.Ааас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Эд олгохоор шийдвэрлэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Эгийн нэхэмжлэлээс давхардсан болон он, сар, өдөр харагдахгүй болсон, юу авсан нь тодорхойгүй, хэрэгт хамааралгүй:
2021.12.06- Хадат-2 –оос авсан барааны үнэ-1.175.500 үнийн дүн, барааны нэр, төрөл, хэмжээ давхардсан /3-р хх-ийн 03/
2020.01.03- Хадат-2-оос авсан барааны үнэ-2.541.000 хэрэг учрал болохоос өмнөх баримт /3-р хх-ийн 4/
Баримт 9.2 -34600 хэзээ, юу авсан нь тодорхойгүй /3-р хх-ийн 07/
Баримт 9.3-95206 хэзээ, юу авсан нь тодорхойгүй /3-р хх-ийн 07/
2020.11.09 МТ шатахууны баримт 10.2-20.000 хэрэг учрал болохоос өмнөх баримт /3-р хх-ийн 8/
Баримт 10.3-37180 дугаартай баримт нь он, сар, өдөр, хэзээ, юу авсан харагдахгүй /3-р хх-ийн 08/
2020.11.19 “Орхон лхам” ХХК -13.1-20.000 юу авсан нь тодорхойгүй /3-р хх-ийн 11/
13.2-29.100 он, сар, өдөр, юу авсан талаар тодорхойгүй /3-р хх-ийн 11/
2020.11.11 14.2-2500 холболтын хураамж хэрэгт хамааралгүй /3-р хх-ийн 12/
Шатахууны баримт 14.1-10.000 он, сар, өдөр харагдахгүй болсон /3-р хх-ийн 12/
Баримт 17.1-он, сар, өдөр, юу авсан нь тодорхойгүй арилсан /3-р хх-ийн 15/
Баримт 17.3-5.000 хэрэгт хамааралгүй /3-р хх-ийн 15/
Баримт 18.2-22.500 он, сар, өдөр, юу авсан талаар тодорхойгүй /3-р хх-ийн 16/
Баримт 18.3-3.800 он, сар, өдөр, юу авсан талаар тодорхойгүй /3-р хх-ийн 16/
Баримт 19.1-он, сар өдөр, юу авсан, мөнгөн дүнгийн хэмжээ тодорхойгүй /3-р хх-ийн 17/
Баримт 19.2- он, сар, өдөр, юу авсан мөнгөн дүнгийн хэмжээ тодорхойгүй /3-р хх-ийн 17/
Баримт 19.3-5.200 хэрэгт хамааралгүй /3-р хх-ийн 17/
Баримт 19.4- он, сар, өдөр, юу авсан, мөнгөн дүнгийн хэмжээ тодорхойгүй /3-р хх-ийн 17/
Баримт 19.5- он, сар, өдөр, юу авсан, мөнгөн дүнгийн хэмжээ тодорхойгүй /3-р хх-ийн 17/
Баримт 21.1-12.600 хэрэгт хамааралгүй /3-р хх-ийн 19/
Баримт 23.4-71.270 он, сар, өдөр, юу авсан талаар тодорхойгүй /3-р хх-ийн 20/
Баримт 23.3- он, сар, өдөр, юу авсан мөнгөн дүнгийн хэмжээ тодорхойгүй /3-р хх-ийн 21/
Баримт 25.1- он, сар, өдөр, юу авсан мөнгөн дүнгийн хэмжээ тодорхойгүй /3-р хх-ийн 23/
Баримт 26.1-3.300 хэрэгт хамааралгүй /3-р хх-ийн 24/
Баримт 27.2-20.000 юу авсан талаар тодорхойгүй /3-р хх-ийн 25/
Баримт 27.4- он, сар, өдөр, юу авсан мөнгөн дүнгийн хэмжээ тодорхойгүй /3-р хх-ийн 25/
Баримт 28.1-58.115 он, сар, өдөр, юу авсан талаар тодорхойгүй /3-р хх-ийн 26/
Баримт 28.3- он, сар, өдөр, юу авсан мөнгөн дүнгийн хэмжээ тодорхойгүй /3-р хх-ийн 26/
Баримт 29.1-15.910 он, сар, өдөр, юу авсан талаар тодорхойгүй /3-р хх-ийн 27/
Баримт 29.3-23520 он, сар, өдөр, юу авсан талаар тодорхойгүй /3-р хх-ийн 27/
Баримт 30.1-13.330 он, сар, өдөр, юу авсан талаар тодорхойгүй /3-р хх-ийн 28/
Баримт 30.2- он, сар, өдөр, юу авсан, мөнгөн дүнгийн хэмжээ тодорхойгүй /3-р хх-ийн 28/
Баримт 30.3- он, сар, өдөр, юу авсан мөнгөн дүнгийн хэмжээ тодорхойгүй /3-р хх-ийн 28/
Баримт 30.4- он, сар, өдөр, юу авсан мөнгөн дүнгийн хэмжээ тодорхойгүй /3-р хх-ийн 28/
Баримт 31.1- он, сар, өдөр, юу авсан мөнгөн дүнгийн хэмжээ тодорхойгүй /3-р хх-ийн 29/
Баримт 31.2- он, сар, өдөр, юу авсан мөнгөн дүнгийн хэмжээ тодорхойгүй /3-р хх-ийн 29/
Баримт 31.3- он, сар, өдөр, юу авсан мөнгөн дүнгийн хэмжээ тодорхойгүй /3-р хх-ийн 29/
Баримт 32.1- он, сар, өдөр, юу авсан мөнгөн дүнгийн хэмжээ тодорхойгүй /3-р хх-ийн 30/
Баримт 32.2- 9.700 он, сар, өдөр, юу авсан талаар тодорхойгүй /3-р хх-ийн 30/
Баримт 32.3- он, сар, өдөр, юу авсан мөнгөн дүнгийн хэмжээ тодорхойгүй /3-р хх-ийн 30/
Баримт 32.4- он, сар, өдөр, юу авсан мөнгөн дүнгийн хэмжээ тодорхойгүй /3-р хх-ийн 30/
Баримт 33.1- он, сар, өдөр, юу авсан мөнгөн дүнгийн хэмжээ тодорхойгүй /3-р хх-ийн 31/
2020.11.30 барааны үнэ баримт 33.2- 4500 хэрэгт хамааралгүй /3-р хх-ийн31/
2020.11.24 барааны үнэ баримт 34.1-26.800 юу авсан талаар тодорхойгүй /3-р хх-ийн 32/
Баримт 34.2- он, сар, өдөр, юу авсан мөнгөн дүнгийн хэмжээ тодорхойгүй /3-р хх-ийн 32/
2020.12.23 барааны үнэ баримт 34.5-33.650 юу авсан талаар тодорхойгүй /3-р хх-ийн 32/
2020.12.24 барааны үнэ баримт 35.3-56.760 юу авсан талаар тодорхойгүй /3-р хх-ийн 33/
2020.12.25 барааны үнэ баримт 37.2-204.500 юу авсан талаар тодорхойгүй /3-р хх-ийн 35/
2020.12.25 барааны үнэ баримт 37.3-4.500 хэрэгт хамааралгүй /3-р хх-ийн 35/
Баримт 38.1- он, сар, өдөр, юу авсан мөнгөн дүнгийн хэмжээ тодорхойгүй /3-р хх-ийн 36/
Баримт 38.2- он, сар, өдөр, юу авсан мөнгөн дүнгийн хэмжээ тодорхойгүй /3-р хх-ийн 36/
Баримт 38.3- он, сар, өдөр, юу авсан мөнгөн дүнгийн хэмжээ тодорхойгүй /3-р хх-ийн 36/
Баримт 38.4-109.040 он, сар, өдөр, юу авсан талаар тодорхойгүй /3-р хх-ийн 36/
Баримт 39.1- он, сар, өдөр, юу авсан мөнгөн дүнгийн хэмжээ тодорхойгүй /3-р хх-ийн 37/
Баримт 39.3-79.051 он, сар, өдөр, юу авсан талаар тодорхойгүй /3-р хх-ийн 37/
Баримт 40.1-100.560 он, сар, өдөр, юу авсан талаар тодорхойгүй /3-р хх-ийн 38/
Баримт 40.2-62.710 он, сар, өдөр, юу авсан талаар тодорхойгүй /3-р хх-ийн 38/
Баримт 41.1- он, сар, өдөр, юу авсан мөнгөн дүнгийн хэмжээ тодорхойгүй /3-р хх-ийн 39/
Баримт 41.2- он, сар, өдөр, юу авсан мөнгөн дүнгийн хэмжээ тодорхойгүй /3-р хх-ийн 39/
Баримт 42.1- 12.510 он, сар, өдөр, юу авсан талаар тодорхойгүй /3-р хх-ийн 40/
Баримт 42.2-34.000 он, сар, өдөр, юу авсан талаар тодорхойгүй /3-р хх-ийн 40/
2021.01.07 барааны үнэ баримт 45.2-14.000 юу авсан талаар тодорхойгүй /3-р хх-ийн 43/
Баримт 45.3- он, сар, өдөр, юу авсан мөнгөн дүнгийн хэмжээ тодорхойгүй /3-р хх-ийн 43/
Баримт 46.2-40.665 он, сар, өдөр, юу авсан талаар тодорхойгүй /3-р хх-ийн 43/
Баримт 46.4- он, сар, өдөр, юу авсан мөнгөн дүнгийн хэмжээ тодорхойгүй /3-р хх-ийн 44/
Баримт 47.3- он, сар, өдөр, юу авсан мөнгөн дүнгийн хэмжээ тодорхойгүй /3-р хх-ийн 45/
2021.01.16 барааны үнэ баримт 47.4-43.000 хэрэгт хамаарахгүй /3-р хх-ийн 45/
Баримт 48.2- он, сар, өдөр, юу авсан мөнгөн дүнгийн хэмжээ тодорхойгүй /3-р хх-ийн 46/
2021.01.16 барааны үнэ баримт 48.3-12.000 юу авсан талаар тодорхойгүй /3-р хх-ийн 46/
Баримт 49.1-5.500 он, сар, өдөр, юу авсан талаар тодорхойгүй /3-р хх-ийн 47/
2021.01.12 барааны үнэ баримт 49.2-7.900 хэрэгт хамааралгүй /3-р хх-ийн 47/
Баримт 49.3- он, сар, өдөр, юу авсан мөнгөн дүнгийн хэмжээ тодорхойгүй /3-р хх-ийн 47/
2021.01.18 барааны үнэ баримт 50.1-18.760 юу авсан талаар тодорхойгүй /3-р хх-ийн 48/
Баримт 50.2-38.510 он, сар, өдөр, юу авсан талаар тодорхойгүй /3-р хх-ийн 48/
Шатахууны баримт 52.2-25.153 сар, өдөр тодорхойгүй /3-р хх-ийн 49/
Шатахууны баримт 52.3-6.992 сар, өдөр тодорхойгүй /3-р хх-ийн 49/
2021.07.07 авто газ баримт 52.4-мөнгөн дүн тодорхойгүй /3-р хх-ийн 49/
Шатахууны баримт 52.5-21.344 сар, өдөр тодорхойгүй /3-р хх-ийн 49/
Шатахууны баримт 53-13.969 сар, өдөр тодорхойгүй /3-р хх-ийн 51/
Шатахууны баримт 53-10.000 сар, өдөр тодорхойгүй /3-р хх-ийн 51/
Шатахууны баримт 53-16.417 сар, өдөр тодорхойгүй /3-р хх-ийн 51/
Шатахууны баримт 53-9.778 сар ,өдөр тодорхойгүй /3-р хх-ийн 51/
Шатахууны баримт 54-20.000 сар, өдөр тодорхойгүй /3-р хх-ийн 52/
Шатахууны баримт 54-20.854 сар, өдөр тодорхойгүй /3-р хх-ийн 52/
“Уран дөш мини маркет” барааны үнэ баримт 57-26.200 хэрэгт хамааралгүй /3-р хх-ийн 55/
Гост барааны баримт 4-он, сар, өдөр, барааны дүн тодорхойгүй /4-р хх-ийн 43/
Гост барааны баримт 5-он, сар, өдөр, авсан бараа, барааны дүн тодорхойгүй /4-р хх-ийн 44/
Шатахууны баримт 7-106.408 сар, өдөр тодорхойгүй /4-р хх-ийн 46/
2022.03.12 Доктор авто сүлжээ баримт 8-17.900 хэрэгт хамааралгүй /4-р хх-ийн 47/
2022.03.12 Доктор авто сүлжээ баримт 8-23.100 хэрэгт хамааралгүй /4-р хх-ийн 47/ нийт 5.456.362 /таван сая дөрвөн зуун тавин зургаа мянга гурван зуун жаран хоёр/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн нэхэмжлэлээс хэрэгт нотлох баримтаар авагдаагүй 1.168.620 /нэг сая нэг зуун жаран найман мянга зургаан зуун хорь/ төгрөгийг, сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 137.500.000 /нэг зуун гучин долоон сая таван зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Учир нь: Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт “…Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө…” гэж,
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “...Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг /Хүний амьд явах эрхийн эсрэг/…”-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана гэж заасан бөгөөд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон дүгнэлт гаргасны үндсэн дээр сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар шүүхээс тогтоохоор байна.
Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д “...гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно...” гэж тус тус заасан.
Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд зааснаар дээрх заалтыг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.
Гэмт хэрэг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр үйлдэгдсэн бөгөөд Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хуульд зааснаас бусад тохиолдолд Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэж заасан тул Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасны дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах боломжгүй юм.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасан “...гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно...” гэж зааснаар 137.500.000 төгрөг нэхэмжилсэн. Үндэсний статистикийн хорооны даргын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01/149 тоот тушаалаар батлагдсан “Хүн амын статистикийн үндсэн үзүүлэлтүүдийг тооцох аргачлал” код 265-аар дундаж наслалтыг тооцсон. Талийгаач нь 21 настай нас барсан. Архангай аймгийн хувьд хангайн бүсэд хамаардаг бөгөөд хүн амын дундаж наслалтыг 71 гэж тогтоосон. Эрэгтэй дундаж наслалт болох 71 наснаас 21 насыг хасаж талийгаачийг 50 жил амьдрах боломжтой байсан гэж үзээд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550.000 төгрөгөөр тооцож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлж, 50 жилийн насаар үржүүлэн 137.500.000 төгрөгийн сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжилсэн...” нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан боловч Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах боломжгүй, харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрийн сэтгэл санаанд учирсан хохирлыг мэргэжлийн байгууллагад хандан тогтоолгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Х.А нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй, шүүх хуралдаанаас хохирол төлөхөөр завсарлага авах хүсэлт гаргаагүй, цаашид хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд хохирол хор уршигт хамааралтай, нотлох баримтын шаардлага хангасан хохирол болох 38.175.565 төгрөгийг шүүгдэгч Х.Ааас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Эд олгож, шүүгдэгч Д.Н, Х.С нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Архангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2012000000373 дугаартай тогтоолоор Х.Жд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан үндэслэлээр Х.Жд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Х.А, Д.Н, Х.С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Мөн шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэрэг нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс өмнөх цаг хугацаанд үйлдэгдсэн боловч Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжгүй байна.
Шүүгдэгч Х.А, Д.Н, Х.С нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Х.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч Д.Нид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Х.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Н, Х.С нар нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Ат хорих ял, шүүгдэгч Д.Н, Х.С нарт торгох ял тус тус оногдуулсан тул шүүгдэгч Х.Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Д.Н, Х.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.А нь энэ хэрэгт 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2020/ЦХШЗ/125 дугаартай “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” шүүгчийн захирамжаар, 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ЦХШЗ/130 дугаартай “яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай” шүүгчийн захирамжаар, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 09 дугаартай “яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай” шүүгчийн захирамжаар, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаартай “яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай” шүүгчийн захирамжаар, 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЗ/512 дугаартай “яллагдагч нарт таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” шүүгчийн захирамжаар, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ЦХШЗ/105 дугаартай “яллагдагчид цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээ авах тухай” шүүгчийн захирамжаар, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2022/ЦХШЗ/05 дугаартай “яллагдагчид цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээ авах тухай” шүүгчийн захирамжаар, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ЦХШЗ/17 дугаартай “яллагдагчид цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээ авах тухай” шүүгчийн захирамжаар, 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЗ/251 дугаартай “яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” шүүгчийн захирамжаар, 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 68 дугаартай “яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай” шүүгчийн захирамжаар, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 103 дугаартай “яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” шүүгчийн захирамжаар, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай” шүүгчийн захирамжаар, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 09 дугаартай “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай” шүүгчийн захирамжаар, 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2023 /ШТ/11 дугаартай “шүүх хуралдааныг хойшлуулж, шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай” шүүхийн тогтоолоор тус тус 734 /долоон зуун гучин дөрөв/ хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 734 /долоон зуун гучин дөрөв/ хоногийг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар бор өнгийн иштэй хутга 1 ширхэг, цус мэт зүйл, бүдэг ногоон өнгийн дээл 1 ширхэг, цэнхэр өнгийн дээл 1 ширхэг, хар өнгийн түрийтэй хос гутал, хар өнгийн монгол хүрэм 1 ширхэг, хар өнгийн куртик 1 ширхэг, саарал өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн дотуур өмд 1 ширхэг, хар хөх өнгийн өмд 1 ширхэг, мотоциклийн ачааны гишгүүр 1 ширхэг, гутлын ороолт 1 ширхэг зэргийг устгаж, хэрэгт хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.Н, Х.С нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.Н, Х.С нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Д.Н, Х.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР
ШҮҮГЧИД П.ГАНДОЛГОР
Х.ОТГОНЖАРГАЛ