Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 27

 

 

                                            П.*******ид холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дамба даргалж, шүүгч М.Нямбаяр, Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Т.Өсөхболд, шүүгдэгч П.******* түүний өмгөөлөгч Д.Нямдорж, нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нарыг оролцуулан

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 61 шийтгэх тогтоолтой, П.*******ид холбогдох эрүүгийн 2036000490056 тай хэргийг шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн, 20 оны 05 сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч Н.Туяагийн илтгэснээр нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 Монгол улсын иргэн, 1986 оны 06 сарын 16-ны  өдөр  Ховд аймгийн******* суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, эмэгтэй, бага боловсролтой, урьд ял шийтгэлгүй, ******* ын регистртэй, ******* ******* ******* ******* нь 20 оны сарын 09-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* тоот хашаанд байрлах иргэн ын амбаар буюу тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрч 25 кг махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн ад 200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Шүүгдэгч ******* ******* ******* *******ийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч П.*******ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч П.*******ид оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 зүйлийн  497.1, 510 зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч П.*******оос 200000 /хоёр зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч ад олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.******* түүний өмгөөлөгч Д.Нямдорж нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч П.******* нь гэмт хэрэг хийсэн үйлдэлдээ гэмшин, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэн хянан шийдвэрлэж өгнө үү гэв.

Прокурор шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолтой танилцаад хариу тайлбар болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Шүүх шүүгдэгч П.*******ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, үйлдсэн арга, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан түүнд ял оногдуулсан байх ба түүнчлэн шүүгдэгч П.*******ид ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй юм. Шүүгдэгч П.******* нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Харин шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэх эсэх нь шүүхийн бүрэн эрхийн асуудал юм гэв.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь: 

            Давж заалдах шатны шүүх шүүгдэгч П.*******ид холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д    мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гомдолд дурдсанаар хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагааг бүхэлд хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох, үндэслэл бүхий байх зарчмуудад нийцжээ.

Шүүгдэгч П.******* нь 20 оны сарын 09-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* тоот хашаанд оршин суух иргэн ын амбаар буюу тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч 25 кг мах хулгайлж, 200.000 төгрөгийн хохирол учруулж,бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 20 оны сарын  09-ний өглөө босоод амбаарлуу харсан чинь амбаарын хаалга онгорхой, цоожийг нь эвдсэн байдалтай байсан,тэгээд амбаарт орж хөлдөөгчинд байсан махаа харахад алга болсон байсан учраас цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Амбаарын цүүг нь татаад гаргасан байсан. Дотор нь үхрийн өвчүү, ямааны хаа, гуя 4 ширхэг, сээр, хонины бүтэн өвчүү, үхрийн бага зэрэг мах байсан, ойролцоогоор 25 кг мах байсан байх гэж бодож байна.”гэх мэдүүлэг / хэргийн 10-11 тал/

 Гэрч   гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “20 оны сарын 09-ний өглөө би ажил дээрээ байж байтал аав Бааст залгаад манай амбаарт хулгай орсон байна чи хүрээд ирнэ үү гэж ярьсан,яваад  очиход амбаарын хаалгыг эвдэж дотор нь байсан мах хулгайлагдсан байсан. Би 20 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Мөст сумаас аавдаа үхрийн  өвчүү,бусад жижиглэсэн махнуудыг авчирч өгсөн  ”...гэх мэдүүлэг / хэргийн 16-17 тал/

Гэрч  Ж.Алимаагийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... ******* нэг бог малын өвчүүний толгой, цагаан мах,4 ширхэг хавирга бариад орж ирсэн,тэгээд би хаанаас ямар мах авч ирсэн бэ гэхэд гэрт очоод хадам ээжийн гэрээс аваад ирсэн гэж хэлсэн  ...гэх мэдүүлэг / хэргийн 26-28 тал/

Насанд хүрээгүй гэрч гийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... ******* ах бид хоёр манай хашааны доод талын хашааны гадна ирээд чи наанаа хүн хараад байж бай гэж хэлээд хашаа даваад дотогшоо орсон. Тэгээд хашааны дотроос  цэнхэр ууттай мах давуулж шийдсэн. Удалгүй ******* ах гарч ирээд махыг үүрч аваад дээшээ явсан. ******* ах надыг гэртээ орж унт ахын дүү гэж хэлэхээр нь би түрүүлж гэрт ороод удалгүй миний араас ******* ах цулгүй, жижиг мах бариад ороод ирсэн..гэх мэдүүлэг /хэргийн 29-30   тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 3-9 дүгээр тал/, эд зүйл үнэлсэн тухай тайлан /хэргийн 43 тал/, хураан авсан эд зүйлд үзлэг хийж,хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургууд /хэргийн 48-52 тал/зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэрэгт шалгавал зохих байдлуудыг  хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч П.*******ийн үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч П.******* болон түүний өмгөөлөгч нар  нь “үйлдсэн хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн болон хувийн байдал, хохирогчийн   хүсэлтийг харгалзан үзэж түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлийн 1.3.-д зааснаар хөнгөрүүлэн шийдвэрлэж өгөхийг   хүсч давж заалдах журмаар гомдол гаргажээ. 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судалж, хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Шүүгдэгч П.******* нь шийтгэх тогтоол гарсны  дараа хохирогч Б.Баастад 25 кг махны үнэ 200.000 төгрөгийг  төлсөн  болох нь  хохирлыг хүлээн авсан тухай баримтаар нотлогдож байх бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч хохирол төлбөрөө хүлээн авсан, гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх төлбөргүй талаар бичгийн баримтаа ирүүлсэн байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний ар гэрийн болон хувийн байдал, хохирол төлбөрийг барагдуулсан байдлыг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгч  П.*******ид оногдуулсан  2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан 1 жилийн хугацаагаар  хорих ял оногдуулж, энэ талаар гаргасан шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг  хүлээн авч  тогтоолд өөрчлөлт оруулах нь  зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Шийтгэх тогтоол гарснаас хойш шүүгдэгч П.******* нь 63 хоног цагдан хоригдсоныг  эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэв. Шийтгэх тогтоол үг үсгийн алдаатай байгааг цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр  зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/61 тай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “2 /хоёр/ ” гэснийг “1/нэг/” гэж, 3 дахь заалтын  “2 /хоёр жилийн хуггацаагаар/ ” гэснийг “1/нэг/ жилийн хугацаагаар/” гэж  өөрчилж тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.******* болон түүний өмгөөлөгч Д.Нямдорж нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 зүйлийн 1-д зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоос хойш давж заалдах шатны шүүхээр хэрэг хэлэлцэх хүртэл шүүгдэгч П.******* нь 63 /жаран гурван/ хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

            3. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

                   

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.ДАМБА

                                               ШҮҮГЧИД                                              М.НЯМБАЯР

                                                                                                             Н.ТУЯА