Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/112

 

 

 

 

  2024        02          06                                   2024/ШЦТ/112

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүгч Д.Сувд-Эрдэнэ, Г.Ууганбаатар нарын  бүрэлдэхүүнтэй  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гүндалай, улсын яллагч Ц.Хулан, шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан, шүүгдэгч Б.Л, Н.А, тэдгээрийн өмгөөлөгч Х.Баатарбилэг, иргэдийн төлөөлөгч Р.Дэлгэр нарыг оролцуулан  тус шүүхийн шүүх  хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Л,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.А,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ц нарт холбогдох эрүүгийн “2201 00051 0372” дугаартай, 186/2024/0105/Э индекстэй хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.                                                                                                               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, ххх  оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б.Л,

2. Монгол Улсын иргэн, ххх  тоотод оршин суух хаягтай боловч, ххх  сууж байгаа гэх, урьд ял шийтгүүлж байгаагүй, Н.А,

          3. Монгол Улсын иргэн, ххх  тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгүүлж байгаагүй, Г.Ц,

          Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Б.Л нь Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:

          - Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “...шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасныг,

          - Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” зөрчлийг хориглоно гэж заасныг,

           - Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, мөн зүйлийн 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.13-т “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэж заасныг тус тус зөрчиж,

          - өөрийн эхнэр Н.Атай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, хахууль өгөгч Г.Цгийн өөртөө газар эзэмших болон иргэн Г.Цэнгэлмаа, Г.Номин, Б.Ганхуяг, П.Цэрэнханд, Г.Мөнхсоёл, Н.Марал, С.Лүдэвсүрэн, Г.Мөнхсүлд, Ш.Ганбат, Р.Адъяабат, М.Энхбаатар нарт газар эзэмшүүлэх ашиг сонирхлын үүднээс тэдгээрийн газар эзэмших өргөдлийг хүлээн авч холбогдох албан тушаалтанд шилжүүлж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/784 дугаартай “Газар эзэмших эрх олгох тухай” захирамжаар дээрх 12 иргэнд газар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавих албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд бусдаар дамжуулан нийт 43.200.000 /дөчин гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийн хахууль авсан гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

          - Шүүгдэгч Н.А нь Г.Цгийн өөртөө газар эзэмших болон иргэн Г.Цэнгэлмаа, Г.Номин, Б.Ганхуяг, П.Цэрэнханд, Г.Мөнхсоёл, Н.Марал, С.Лүдэвсүрэн, Г.Мөнхсүлд, Ш.Ганбат, Р.Адъяабат, М.Энхбаатар нарт газар эзэмшүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс, уг ашиг сонирхлыг гүйцэлдүүлж, бусдад давуу байдал бий болгох зорилгоор, гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, өөрийн нөхөр болох Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Атой гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, хахууль өгөгч Г.Цгаас нэр бүхий 12 хүний газар эзэмших өргөдлийг хүлээн авч, Н.Аид дамжуулан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд бусдаар дамжуулан нийт 43.200.000 /дөчин гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийн хахууль авах гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон,

           - Шүүгдэгч Г.Ц нь өөртөө болон өөрийн хамаарал бүхий хүмүүст газар эзэмшүүлж давуу байдал бий болгох зорилгоор Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Аийн албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд бусдаар дамжуулан нийт 43.200.000 /дөчин гурван сая хоёр зуун мянга / төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.         

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас  мэдүүлсэн мэдүүлэг:

    1.1. Шүүгдэгч Б.Л нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.   

    1.2. Шүүгдэгч Н.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.   

           1.3. Шүүгдэгч Г.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... танилцахдаа болон гарын үсэг зурахынхаа өмнө би хэлж байсан. Яллах дүгнэлтэд намайг Н.Аийг газрын албаны дарга гэдгийг мэдэж байж мөнгө өгсөн гэж бичсэн байна. Гэтэл би түүнийг танихгүй, би Н.А гэдэг хүнийг ч мэдэхгүй, Н.А бол манай дүүгийн найз. Анх мессенжерээр холбогдсон. Н.Атай нэг л удаа уулзсан. Би Н.Аг газар зарж байгаа хүн л гэж ойлгосон, энэ хүмүүсийг эхнэр нөхөр гэдгийг мэдэхгүй гэв.

          Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

         2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Энхбаатарын:...манай эхнэр Г.Ц нь өнгөрсөн жилийн намар зуслангийн газар авах гэж байгаа дүү Г.Цн найз нь 12 айлын газрыг нэг газрыг нь 4 сая төгрөгөөр тооцоод авах гэж байгаа уул нь 48 сая төгрөг болно тэр дүүгийн найз нь хямдруулаад 45 сая төгрөгт өгнө гэсэн гэж надад анх хэлсэн. Тэгээд 2022 оны 9 дүгээр сард урьдчилгаа төлбөр гээд 5 сая төгрөгийг шилжүүлсэн. Түүний дараагаас бичиг баримтуудыг нь манай эхнэр бүрдүүлээд өгчихлөө гээд гэрчилгээгээ хүлээж эхэлсэн. Тэгж байгаад манай эхнэр тэр эмэгтэй рүү мөнгийг нь цувуулаад л өгөөд байсан. Би яг энэ ажилд оролцоогүй манай эхнэр л хөөцөлдөөд яваад байсан. Хамгийн сүүлийн мөнгийг бол 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр эхнэр намайг шилжүүлчих гээд би шилжүүлсэн. Юу болсон бэ гэхээр газрын гэрээ, гэрчилгээ нь гарчихлаа чи очоод аваадах гээд би тэр эмэгтэйн дугаар болох 99922728 дугаарын утас руу залгаж яриад мессежээр гэрийнх нь хаягийг заалгаад гэрт нь очиж авсан. Тэгсэн чинь миний нэр дээрх газрын гэрчилгээ нь гараагүй байсан. Н.Агийн өгсөн данс руу нь манай эхнэр шилжүүлсэн. Эхнэр бид хоёр дундаа данстай сүүлийн мөнгийг би эхнэрийн хэлснийх нь дагуу өгсөн данс руу нь шилжүүлсэн. Би дансныхаа хуулгыг харахад нийт 43.200.000 төгрөгийг шилжүүлсэн. Би яг нарийн зүйлүүдийг нь мэдэхгүй, манай эхнэр хөөцөлдөж л явсан. Би эхнэрийгээ энэ Н.Агаас газар худалдаж авч байна л гэж ойлгосон. Би Н.Агийн гэрт нь очиж 11 хүний газрын гэрчилгээ, кадастрын зураг, гэрээг авсан. Эдгээр баримтууд надад байгаа би мэдүүлэгт энэ баримт, дансны хуулгыг хавсаргуулъя. Би бол 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 5094159022 дугаарын данс руу 18.200.000 төгрөгийг л шилжүүлсэн. 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 1165104951 дугаарын данс руу 5 сая төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 5156027938 дугаарын данс руу 10 сая төгрөгийг бол Г.Ц шилжүүлсэн. Эхнэр Г.Ц бид хоёр бол дансаа хамтран эзэмшдэг мөнгө шилжүүлэхдээ хэн нь ч шилжүүлэх эрхтэй байдаг. 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр бол би Н.Агаас гэрчилгээнүүдийг гэрээс нь буюу Их дэлгүүрийн хажуу талын байрнаас очиж аваад байрнаас нь гараад л тэндээ интернэт банкаар шилжүүлсэн гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 40-41, 3 дугаар хавтас, 49 дүгээр талд/,

          2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Мөнхбатын:...ер нь газар эзэмшихээр гаргасан иргэдийн хүсэлт бол картлагдаад бичиг хэргээр дамжиж надад ирдэг. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/784 дугаартай захирамж бол нийт 1021 иргэнд газар олгох захирамж уг захирамжаар олгосон 1021 хүний газар нь газар зохин байгуулалтын 2022 оны төлөвлөгөөнд тусгагдсан газар. Заримдаа газрын нөхөн олговор олгох, үер усны хориглолт хамгаалалтын бүсээс шилжүүлж байгаа газар гэх мэт хүсэлтүүд бол дарга өөрөө цохоод өрөөндөө дуудаад өгдөг. Дээрх хүмүүсийн хүсэлтийг хэрхэн яаж хүлээж авснаа санахгүй байна. Дээрх хүмүүсийн хүсэлтүүд Газрын тухай хуулийн 32.2 дугаар зүйлд заасан шаардлагуудыг хангасан байсан гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 111 дүгээр тал/,

           2.3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.Буянтогтохын:…Н.А нь манай Жүгдэржавын эгч Нарантуяагийн хүүхэд байгаа. Бид хоёр үеэлүүд, Н.А эгч надруу утсаар яриад эгчдээ дансаа өгчих, мөнгө хийлгээдэхье гээд би дансаа өгсөн. Тэгтэл миний дансанд 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 10.000.000 төгрөг орж ирсэн. Би тэр өдөр нь Их дэлгүүрийн хажууд талын АТМ-ээс тэр мөнгийг нь аваад гэрт ороод бэлнээр Н.А эгчид өгсөн гэх мэдүүлэг. /3 дугаар хавтас, 39 дүгээр тал/,

          2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч  Д.Сувдаагийн:...Би Н.Агийн төрсөн эх, Н.А манай хүргэн байгаа. Манай охин Н.А нь ээж та дансаа өгч байгаач би таны данс руу мөнгө хийгээдэхье, та бэлнээр аваад надад авчраад өгчих гэсэн. Би дансаа өгсөн чинь 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 18.200.000 төгрөгийн орлого орсон. Би Н.Агийн хэлсний дагуу түүний хэлсэн данс руу шилжүүлсэн. Н.А нь ямар учиртай мөнгө гэдгийг хэлээгүй гэх мэдүүлэг. /3 дугаар хавтас, 41 дүгээр тал/,

          2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ш.Ганбатын:...Г.Ц бол манай хүү Г.Мөнхсоёлын эхнэр Г.Цэнгэлмаагийн төрсөн эгч байгаа,  өргөдөл бол бичээгүй. Тэгээд цааш юу болсныг бол мэдэхгүй. Газар эзэмшсэн талаар ч мэдэхгүй байна гэх мэдүүлэг. /3 дугаар хавтас, 51 дүгээр тал/,

           2.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Р.Адъяабатын:...Г.Ц бол манай хүү Г.Мөнхсоёлын эхнэр Г.Цэнгэлмаагийн төрсөн эгч байгаа. Манай хүү Г.Мөнхсоёл нь Солонгос Улсад ажиллаж амьдардаг, надруу яриад хүнээс газар худалдаж авах гэсэн юм аа, иргэний үнэмлэхийг хуулбарлаад өгчих гээд манай нөхөр Ш.Ганбат, хүү Г.Мөнхсүлд бид гурав иргэнийхээ үнэмлэхийн зургийг явуулсан. Өргөдөл бол бичээгүй. Бусад зүйлийн талаар бол мэдэхгүй байна, газар эзэмшүүлэх шийдвэрийн талаар ч мэдэхгүй гэх мэдүүлэг. /3 дугаар хавтас, 53 дугаар дугаар тал/,

           2.7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Мөнхсүлдийн:...би өргөдөл бичээгүй, ямар нэгэн өргөдөл гаргаагүй. Би энэ газрын талаар тодорхой юм мэдэхгүй байна гэх мэдүүлэг. /3 дугаар хавтас, 55 дугаар тал/,

           2.8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Маралын:...тэгээд цаашаа юу болсныг мэдэхгүй, газар эзэмшсэнээ ч мэдээгүй, одоо л мэдэж байна. Би өөрөө бол өргөдөл бичээгүй гэх мэдүүлэг. /3 дугаар хавтас, 57 дугаар тал/,

           2.9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч П.Цэрэнхандын:...манай охин Г.Ц хүнээс газар хямдхан худалдаж авах гэж байгаа юм, та иргэнийхээ үнэмлэхийг өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу ч мэдээгүй, ямар ч байсан газар худалдаж авах гэж байгаа юм байна гэж бодоод иргэнийхээ үнэмлэхийг өгсөн. Түүнээс биш би өргөдөл өгсөн зүйл байхгүй. Газар эзэмшсэн талаар ч мэдэхгүй гэх мэдүүлэг. /3 дугаар хавтас, 59 дүгээр тал/,

           2.10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Ганхуягийн:...манай охин Г.Ц болон хүүхдүүд маань зуслангийн газар худалдаж авна гээд юм яриад байсан. Миний иргэний үнэмлэхийг аваад явсан, түүнээс хойш юу болсон талаар бол мэдэхгүй, би газар эзэмшүүлэх шийдвэр гарсан талаар ч мэдээгүй. Би өргөдөл бичсэн зүйл байхгүй. Газар эзэмшсэн талаар ч мэдэхгүй гэх мэдүүлэг. /3 дугаар хавтас, 61 дүгээр тал/,

           2.11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Аптаншагайн:..... 2020-2023 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж байна. Дээрх захирамж нь иргэдэд зуслангийн газар олгохтой холбоотой захирамж байсан санагдаж байна. 2021 онд дүүргийн иргэдийн хурлаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталдаг, үүний дагуу холбогдох газраас ирүүлсэн төсөлтэй танилцаад гарын үсгээ зурж баталгаажуулдаг. Надаас өмнө Газрын алба болон Хуулийн хэлтэс тухайн төслийг хянадаг. Захирамж гарахтай холбоотой надаас хэн нэгэн хүн гуйсан, нөлөөлсөн зүйл байхгүй гэх мэдүүлэг. /3 дугаар хавтас, 63 дугаар тал/,

          2.12.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Амарбаясгалангийн:...2020 оны 12 дугаар сараас хойш Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байна. Өдөрт 10-20 удаа захирамж, тушаалын төсөл орж ирдэг тэрний нэг байх. Тухайн захирамж нь Газар зохион байгуулалтын 2 дугаар албанаас боловсруулж ирүүлсэн газар эзэмших эрх болгосон захирамжийн төсөл байсан. 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан 1000 орчим иргэний газар эзэмших эрхийг шийдвэрлэх төсөл байсан, танилцаад хууль зүйн үндэслэлтэй байсан учраас албажуулахаар засаг даргад танилцуулаад албажиж гарсан. Дээрх нэрсийг захирамжид оруулахаар хэн нэгэн надаас гуйсан зүйл байхгүй. Мөн хэн нэгнээс нөлөөлсөн зүйл байхгүй гэх мэдүүлэг. /3 дугаар хавтас, 65 дугаар тал/,

           2.13. 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр М.Энхбаатараас гаргаж өгсөн баримт бичгийг хүлээн авч, хавтаст хэрэгт тусгасан мөрдөгчийн тэмдэглэл, иргэний газар эзэмших эрхийн 0000149749, 0000149729, 0000149602, 0000149719, 0000149622, 0000151637, 0000149715, 0000149726, 0000149740, 0000149634, 0000149745 дугаартай гэрчилгээнүүдийн хуулбар /1 дүгээр хавтас, 42-109 дүгээр тал/,

           2.14. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, 185-205 дугаар тал/,

           2.15. “Хаан” банкны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Н-29/399 дугаартай албан бичиг, түүний хавсралт.  /2 дугаар хавтас, 14, 36 дугаар талд/

           2.16. “Голомт” банкны 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 30/хх/03, -2720 дугаартай албан бичиг, түүний хавсралт. /2 дугаар хавтас, 53, 58, 60 дугаар талд/,

           2.17. Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 22/1173 дугаартай албан бичиг, түүний хавсрал. /2 дугаар хавтас,136-147 дугаар тал/,

           2.18. Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 22/1172 дугаартай албан бичиг, түүний хавсралт.  /2 дугаар хавтас,150-203 дугаар тал/,

           Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

    3.1. Улсын яллагч хавтас хэргээс:шүүгдэгч Н.А, Н.А, Г.Ц нарын гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргээс гэрч М.Энхбаатарын мэдүүлэг / 1 дүгээр хавтас, 40-41 дүгээр тал/, 3 дугаар хавтас  49 дүгээр тал/, гэрч Г.Мөнхбатын мэдүүлэг /1 дүгээр хавтас 111 дүгээр тал/, шүүгдэгч Н.Аийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг /1 хавтас 116-117 дугаар тал/,  шүүгдэгч Г.Цгийн мэдүүлэг /3 дугаар хавтас 28 дугаар тал/, гэрч Ж.Буянтогтохын мэдүүлэг /3 дугаар хавтас 39 дүгээр тал/, гэрч Д.Сувдаагийн мэдүүлэг /3 дугаар хавтас 41 дүгээр тал/, гэрч Ш.Ганбатын мэдүүлэг /3 дугаар хавтас 51 дүгээр тал/, гэрч О.Адъяабатын мэдүүлэг /3 дугаар хавтас 53 дугаар тал/, гэрч Г.Мөнхсүлдийн мэдүүлэг /3 дугаар хавтас 55 дугаар тал/, гэрч Н.Маралын мэдүүлэг /3 дугаар хавтас 57 дугаар тал/, гэрч П.Цэрэнхандын мэдүүлэг /3 дугаар хавтас 59 дүгээр тал/, гэрч Б.Ганхуягийн мэдүүлэг /3 дугаар хавтас 61 дүгээр тал/, гэрч Н.Алтаншагайн мэдүүлэг /3 дугаар хавтас 63 дугаар тал/, гэрч Д.Амарбаясгалангийн мэдүүлэг /3 дугаар хавтас 65 дугаар тал/, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр М.Энхбаатараас гаргаж өгсөн баримт бичгийг хүлээн авч, хавтаст хэрэгт тусгасан мөрдөгчийн тэмдэглэл, иргэний газар эзэмших эрхийн 0000149749, 0000149729, 0000149602, 0000149719, 0000149622, 0000151637, 0000149715, 0000149726, 0000149740, 0000149634, 0000149745 дугаартай гэрчилгээнүүдийн хуулбар /1 дүгээр хавтас 42-109 дүгээр тал/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтас 185-205 дугаар тал/, Хаан банкны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Н-29/399 дугаартай албан бичиг, түүний хавсралт /2 дугаар хавтаст хэргийн 14,36 дугаар талд/, Голомт банкны 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2720 дугаартай албан бичиг, түүний хавсралт /2 дугаар хавтас 53, 58,60 дугаар талд/, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 22/1173 дугаартай албан бичиг, түүний хавсралт /2 дугаар хавтас 136-147 дугаар тал/, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 22/1172 дугаартай албан бичиг, түүний хавсралт /2 дугаар хавтас 150-203 дугаар тал/, шүүгдэгч Н.Агийн Голомт банкны 1165104951 дугаарын, Ж.Буянтогтохын Хаан банкны 5156027938 дугаарын, Д.Сувдаагийн Хаан банкны 5094159022 дугаарын, М.Энхбаатарын Хаан банкны 5057553384 дугаарын дансны хуулгануудад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /3 дугаар хавтас 66-74 дүгээр тал/, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгааны мэдээ-1-16 /магадалгааны 8-14 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв.

    3.2. Шүүгдэгч Г.Цгийн өмгөөлөгч хавтас хэргээс: хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хавтас 1 дүгээр тал/, шүүгдэгч Н.Агийн мэдүүлэг /2 дугаар хавтас 16 дугаар тал/,  шүүгдэгч Г.Цгийн ял шийтгэл шалгасан хуудас /3 дугаар хавтас 77 дугаар тал/, шүүгдэгч Г.Цгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /3 дугаар хавтас 159 дүгээр тал/, Бакалаврын дипломын хуулбар /3 дугаар хавтас 163 дугаар хуудас/, Э.Шүүдэрцэцэгийн төрсний бүртгэлийн лавлагаа, Э.Гэрэлцэцэгийн төрсний бүртгэлийн лавлагаа, хуулбар зэргийг шинжлэн судалъя гэв.  

     3.3. Шүүгдэгч Б.Л, Н.А нарын өмгөөлөгч хавтас хэргээс: 3 хавтаст хэргийн 75,76 дугаар тал/ , 3 дугаар хавтас 187-249 дугаар тал/, 4 хавтас 37 дугаар тал/-д авагдсан нотлох баримтыг шинжлэн судлуулсанд тооцож, мөн өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд буюу гэмт хэргийн замаар олсон орлогоос урьд 17.000.000 төгрөгийг төлсөн байсан бөгөөд одоо үлдэгдэл мөнгө болох 26.200.000 төгрөгийг төлсөн баримт, Н.Аийг ажлаас чөлөөлсөн тухай тушаал, шүүгдэгч Н.Агийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх тодорхойлолт, шүүгдэгч Н.Аийн мал тооллогын лавлагаа, гэмт хэргийн улмаас олсон орлогыг эргүүлэн төлсөн талаарх баримт, тэдний хүүхдийн төрсний гэрчилгээний лавлагаа гээд нийт зургаан хуудас нотлох баримтыг шинээр гарган өгч, шинжлэн судалъя гэв.  

           3.4. Шүүгдэгч нар хавтас хэргээс: тусгайлан судлуулах зүйлгүй гэв.

            Гэм буруугийн талаар:

            Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

          Шүүгдэгч Н.А нь Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:

           - Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “...шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасныг,

           - Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” зөрчлийг хориглоно гэж заасныг,

           - Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, мөн зүйлийн 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.13-т “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1дэх хэсгийн 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэж заасныг тус тус зөрчиж,

           - өөрийн эхнэр Н.Атай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, хахууль өгөгч Г.Цгийн өөртөө газар эзэмших болон иргэн Г.Цэнгэлмаа, Г.Номин, Б.Ганхуяг, П.Цэрэнханд, Г.Мөнхсоёл, Н.Марал, С.Лүдэвсүрэн, Г.Мөнхсүлд, Ш.Ганбат, Р.Адъяабат, М.Энхбаатар нарт газар эзэмшүүлэх ашиг сонирхлын үүднээс тэдгээрийн газар эзэмших өргөдлийг хүлээн авч холбогдох албан тушаалтанд шилжүүлж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/784 дугаартай “газар эзэмших эрх олгох тухай” захирамжаар дээрх 12 иргэнд газар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавих албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд бусдаар дамжуулан нийт 43.200.000 /дөчин гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийн хахууль авсан гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

          - Шүүгдэгч Н.А нь Г.Цгийн өөртөө газар эзэмших болон иргэн Г.Цэнгэлмаа, Г.Номин, Б.Ганхуяг, П.Цэрэнханд, Г.Мөнхсоёл, Н.Марал, С.Лүдэвсүрэн, Г.Мөнхсүлд, Ш.Ганбат, Р.Адъяабат, М.Энхбаатар нарт газар эзэмшүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс, уг ашиг сонирхлыг гүйцэлдүүлж, бусдад давуу байдал бий болгох зорилгоор, гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, өөрийн нөхөр болох Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Атой гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж,  хахууль өгөгч Г.Цгаас нэр бүхий 12 хүний газар эзэмших өргөдлийг хүлээн авч, Н.Аид дамжуулан өгч, 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд бусдаар дамжуулан нийт 43.200.000 /дөчин гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийн хахууль авах гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон,

         - Шүүгдэгч Г.Ц нь өөртөө болон өөрийн хамаарал бүхий хүмүүст газар эзэмшүүлж давуу байдал бий болгох зорилгоор Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Аийн албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд бусдаар дамжуулан нийт 43.200.000 /дөчин гурван сая хоёр зуун мянга / төгрөгийн хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

          - гэрч М.Энхбаатарын:...манай эхнэр Г.Ц нь өнгөрсөн жилийн намар зуслангийн газар авах гэж байгаа дүү Г.Цн найз нь 12 айлын газрыг нэг газрыг нь 4 сая төгрөгөөр тооцоод авах гэж байгаа уул нь 48 сая төгрөг болно тэр дүүгийн найз нь хямдруулаад 45 сая төгрөгт өгнө гэсэн гэж надад анх хэлсэн. Тэгээд 2022 оны 9 дүгээр сард урьдчилгаа төлбөр гээд 5 сая төгрөгийг шилжүүлсэн.Түүний дараагаас бичиг баримтуудыг нь манай эхнэр бүрдүүлээд өгчихлөө гээд гэрчилгээгээ хүлээж эхэлсэн. Тэгж байгаад манай эхнэр тэр эмэгтэй рүү мөнгийг нь цувуулаад л өгөөд байсан. Би яг энэ ажилд оролцоогүй манай эхнэр л хөөцөлдөөд яваад байсан. Хамгийн сүүлийн мөнгийг бол 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр эхнэр намайг шилжүүлчих гээд би шилжүүлсэн. Юу болсон бэ гэхээр газрын гэрээ, гэрчилгээ нь гарчихлаа чи очоод аваадах гээд би тэр эмэгтэйн дугаар болох 99922728 дугаарын утас руу залгаж яриад мессежээр гэрийнх нь хаягийг заалгаад гэрт нь очиж авсан. Тэгсэн чинь миний нэр дээрх газрын гэрчилгээ нь гараагүй байсан. Н.Агийн өгсөн данс руу нь манай эхнэр шилжүүлсэн. Эхнэр бид хоёр дундаа данстай сүүлийн мөнгийг би эхнэрийн хэлснийх нь дагуу өгсөн данс руу нь шилжүүлсэн. Би дансныхаа хуулгыг харахад нийт 43.200.000 төгрөгийг шилжүүлсэн. Би яг нарийн зүйлүүдийг нь мэдэхгүй, манай эхнэр хөөцөлдөж л явсан. Би эхнэрийгээ энэ Н.Агаас газар худалдаж авч байна л гэж ойлгосон. Би Н.Агийн гэрт нь очиж 11 хүний газрын гэрчилгээ, кадастрын зураг, гэрээг авсан. Эдгээр баримтууд надад байгаа би мэдүүлэгт энэ баримт, дансны хуулгыг хавсаргуулъя. Би бол 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 5094159022 дугаарын данс руу 18.200.000 төгрөгийг л шилжүүлсэн. 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 1165104951 дугаарын данс руу 5 сая төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 5156027938 дугаарын данс руу 10 сая төгрөгийг бол Г.Ц шилжүүлсэн. Эхнэр Г.Ц бид хоёр бол дансаа хамтран эзэмшдэг мөнгө шилжүүлэхдээ хэн нь ч шилжүүлэх эрхтэй байдаг. 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр бол би Н.Агаас гэрчилгээнүүдийг гэрээс нь буюу Их дэлгүүрийн хажуу талын байрнаас очиж аваад байрнаас нь гараад л тэндээ интернэт банкаар шилжүүлсэн гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 40-41, 3 дугаар хавтас, 49 дүгээр талд/,

          -  гэрч Г.Мөнхбатын:...ер нь газар эзэмшихээр гаргасан иргэдийн хүсэлт бол картлагдаад бичиг хэргээр дамжиж надад ирдэг. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/784 дугаартай захирамж бол нийт 1021 иргэнд газар олгох захирамж уг захирамжаар олгосон 1021 хүний газар нь газар зохин байгуулалтын 2022 оны төлөвлөгөөнд тусгагдсан газар. Заримдаа газрын нөхөн олговор олгох, үер усны хориглолт хамгаалалтын бүсээс шилжүүлж байгаа газар гэх мэт хүсэлтүүд бол дарга өөрөө цохоод өрөөндөө дуудаад өгдөг. Дээрх хүмүүсийн хүсэлтийг хэрхэн яаж хүлээж авснаа санахгүй байна. Дээрх хүмүүсийн хүсэлтүүд Газрын тухай хуулийн 32.2 дугаар зүйлд заасан шаардлагуудыг хангасан байсан гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 111 дүгээр тал/,

            - гэрч Ж.Буянтогтохын:...Н.А нь манай Жүгдэржавын эгч Нарантуяагийн хүүхэд байгаа. Бид хоёр үеэлүүд, Н.А эгч надруу утсаар яриад эгчдээ дансаа өгчих, мөнгө хийлгээдэхье гээд би дансаа өгсөн. Тэгтэл миний дансанд 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 10.000.000 төгрөг орж ирсэн. Би тэр өдөр нь Их дэлгүүрийн хажууд талын АТМ-ээс тэр мөнгийг нь аваад гэрт ороод бэлнээр Н.А эгчид өгсөн гэх мэдүүлэг. /3 дугаар хавтас, 39 дүгээр тал/,

           - гэрч  Д.Сувдаагийн:...Би Н.Агийн төрсөн эх, Н.А манай хүргэн байгаа. Манай охин Н.А нь ээж та дансаа өгч байгаач би таны данс руу мөнгө хийгээдэхье, та бэлнээр аваад надад авчраад өгчих гэсэн. Би дансаа өгсөн чинь 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 18.200.000 төгрөгийн орлого орсон. Би Н.Агийн хэлсний дагуу түүний хэлсэн данс руу шилжүүлсэн. Н.А нь ямар учиртай мөнгө гэдгийг хэлээгүй гэх мэдүүлэг. /3 дугаар хавтас, 41 дүгээр тал/,

          - гэрч Ш.Ганбатын:...Г.Ц бол манай хүү Г.Мөнхсоёлын эхнэр Г.Цэнгэлмаагийн төрсөн эгч байгаа,  өргөдөл бол бичээгүй. Тэгээд цааш юу болсныг бол мэдэхгүй. Газар эзэмшсэн талаар ч мэдэхгүй байна гэх мэдүүлэг. /3 дугаар хавтас, 51 дүгээр тал/,

           - гэрч Р.Адъяабатын:...Г.Ц бол манай хүү Г.Мөнхсоёлын эхнэр Г.Цэнгэлмаагийн төрсөн эгч байгаа. Манай хүү Г.Мөнхсоёл нь Солонгос Улсад ажиллаж амьдардаг бид нар руу яриад хүнээс газар худалдаж авах гэсэн юм аа, иргэний үнэмлэхийг хуулбарлаад өгчих гээд манай нөхөр Ш.Ганбат, хүү Г.Мөнхсүлд бид гурав иргэнийхээ үнэмлэхийн зургийг явуулсан. Өргөдөл бол бичээгүй. Бусад зүйлийн талаар бол мэдэхгүй байна, газар эзэмшүүлэх шийдвэрийн талаар ч мэдэхгүй гэх мэдүүлэг. /3 дугаар хавтас, 53 дугаар дугаар тал/,

            - гэрч Г.Мөнхсүлдийн:...би өргөдөл бичээгүй, ямар нэгэн өргөдөл гаргаагүй. Би энэ газрын талаар тодорхой юм мэдэхгүй байна гэх мэдүүлэг. /3 дугаар хавтас, 55 дугаар тал/,

           - гэрч Н.Маралын:...тэгээд цаашаа юу болсныг мэдэхгүй, газар эзэмшсэнээ ч мэдээгүй, одоо л мэдэж байна. Би өөрөө бол өргөдөл бичээгүй гэх мэдүүлэг. /3 дугаар хавтас, 57 дугаар тал/,

           - гэрч П.Цэрэнхандын:...манай охин Г.Ц хүнээс газар хямдхан худалдаж авах гэж байгаа юм, та иргэнийхээ үнэмлэхийг өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу ч мэдээгүй, ямар ч байсан газар худалдаж авах гэж байгаа юм байна гэж бодоод иргэнийхээ үнэмлэхийг өгсөн. Түүнээс биш би өргөдөл өгсөн зүйл байхгүй. Газар эзэмшсэн талаар ч мэдэхгүй гэх мэдүүлэг. /3 дугаар хавтас, 59 дүгээр тал/,

           - гэрч Б.Ганхуягийн:...манай охин Г.Ц болон хүүхдүүд маань зуслангийн газар худалдаж авна гээд юм яриад байсан. Миний иргэний үнэмлэхийг аваад явсан, түүнээс хойш юу болсон талаар бол мэдэхгүй, би газар эзэмшүүлэх шийдвэр гарсан талаар ч мэдээгүй. Би өргөдөл бичсэн зүйл байхгүй. Газар эзэмшсэн талаар ч мэдэхгүй гэх мэдүүлэг. /3 дугаар хавтас, 61 дүгээр тал/,

            - гэрч Н.Алтаншагайн:...2020-2023 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж байна. Дээрх захирамж нь иргэдэд зуслангийн газар олгохтой холбоотой захирамж байсан санагдаж байна. 2021 онд дүүргийн иргэдийн хурлаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталдаг, үүний дагуу холбогдох газраас ирүүлсэн төсөлтэй танилцаад гарын үсгээ зурж баталгаажуулдаг. Надаас өмнө Газрын алба болон Хуулийн хэлтэс тухайн төслийг хянадаг. Захирамж гарахтай холбоотой надаас хэн нэгэн хүн гуйсан, нөлөөлсөн зүйл байхгүй гэх мэдүүлэг. /3 дугаар хавтас, 63 дугаар тал/,

          - гэрч Д.Амарбаясгалангийн:...2020 оны 12 дугаар сараас хойш Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт Хуулийн хэлтсийн даргаа ажиллаж байна.. Өдөрт 10-20 удаа захирамж, тушаалын төсөл орж ирдэг тэрний нэг байх. Тухайн захирамж нь Газар зохион байгуулалтын 2 дугаар албанаас боловсруулж ирүүлсэн газар эзэмших эрх болгосон захирамжийн төсөл байсан. 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан 1000 орчим иргэний газар эзэмших эрхийг шийдвэрлэх төсөл байсан, танилцаад хууль зүйн үндэслэлтэй байсан учраас албажуулахаар засаг даргад танилцуулаад албажиж гарсан. Дээрх нэрсийг захирамжид оруулахаар хэн нэгэн надаас гуйсан зүйл байхгүй. Мөн хэн нэгнээс нөлөөлсөн зүйл байхгүй гэх мэдүүлэг. /3 дугаар хавтас, 65 дугаар тал/,

           - 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр М.Энхбаатараас гаргаж өгсөн баримт бичгийг хүлээн авч, хавтаст хэрэгт тусгасан мөрдөгчийн тэмдэглэл, иргэний газар эзэмших эрхийн 0000149749, 0000149729, 0000149602, 0000149719, 0000149622, 0000151637, 0000149715, 0000149726, 0000149740, 0000149634, 0000149745 дугаартай гэрчилгээнүүдийн хуулбар /1 дүгээр хавтас, 42-109 дүгээр тал/,

           - Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, 185-205 дугаар тал/,

            - “Хаан” банкны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Н-29/399 дугаартай албан бичиг, түүний хавсралт.  /2 дугаар хавтас, 14, 36 дугаар талд/

            - “Голомт” банкны 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 30/хх/03, -2720 дугаартай албан бичиг, түүний хавсралт. /2 дугаар хавтас, 53, 58, 60 дугаар талд/,

            - Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 22/1173 дугаартай албан бичиг, түүний хавсрал. /2 дугаар хавтас,136-147 дугаар тал/,

 - Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 22/1172 дугаартай албан бичиг, түүний хавсралт.  /2 дугаар хавтас,150-203 дугаар тал/ болон бичгийн бусад нотлох баримтууд, шүүх хуралдааны хэлцүүлгийн  шатанд шүүгдэгч нарын  хэргээ хүлээн мэдүүлж байгаа  мэдүүлэг  зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын  зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нарын бусдад хээл  хахууль өгсөн, авсан түүнийг зохион байгуулсан талаараа зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх, шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “ Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн диспозиц шинжийг “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол  гэж хуульчилжээ.

            Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэг нь сонгуульт болон томилолтын албан тушаалтан хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, хүлээлгэсэн чиг үүргийг албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглах байдлаар илрэн гардаг билээ.

            Өөрөөр хэлбэл, албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх замаар хувьдаа ашиг хонжоо олсон, эсхүл өөр хүн, хуулийн этгээдэд ийм боломж олгосон байх нь дээрх бүлэгт заасан гэмт хэргийн нийтлэг шинж болно.

            Харин мөн хуулийн 22.4 дүгээр зүйлд заасан хахууль авах гэмт хэрэг нь дээр дурдсан нийтлэг шинжээс гадна бусдын хууль бус зорилгыг гүйцэлдүүлсэн болон гүйцэлдүүлэхээр амласны төлөө албан тушаалтан нь хувьдаа ашиг хичээж, шунахай сэдэлтээр эдийн ба эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрх, төлбөргүй хийгээд хөнгөлөлттэй ажил, үйлчилгээ авсан үндсэн шинжийг хангасан байх шаардлагатай юм.

            Түүнчлэн Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлд заасан хахууль өгөх гэмт хэрэг нь өөртөө болон бусдад эдийн ба эдийн бус баялаг, ашигтай байдал бий болгох зорилготой, шунахай эсхүл хувийн бусад сэдэлтээр үйлдэгддэг онцлогтой.

            Шүүгдэгч Б.Лийн дээрх үйлдлүүд нь Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:

          - Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “...шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасныг,

          - Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” зөрчлийг хориглоно гэж заасныг,

          - Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, мөн зүйлийн 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.13-т “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1дэх хэсгийн 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэж заасныг тус тус зөрчиж, өөрийн эхнэр Н.Атай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, хахууль өгөгч Г.Цгийн өөртөө газар эзэмших болон иргэн Г.Цэнгэлмаа, Г.Номин, Б.Ганхуяг, П.Цэрэнханд, Г.Мөнхсоёл, Н.Марал, С.Лүдэвсүрэн, Г.Мөнхсүлд, Ш.Ганбат, Р.Адъяабат, М.Энхбаатар нарт газар эзэмшүүлэх ашиг сонирхлын үүднээс тэдгээрийн газар эзэмших өргөдлийг хүлээн авч холбогдох албан тушаалтанд шилжүүлж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/784 дугаартай “Газар эзэмших эрх олгох тухай” захирамжаар дээрх 12 иргэнд газар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавих албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд бусдаар дамжуулан нийт 43.200.000 /дөчин гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийн хахууль авах гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

       - Шүүгдэгч Н.А нь Г.Цгийн өөртөө газар эзэмших болон иргэн Г.Цэнгэлмаа, Г.Номин, Б.Ганхуяг, П.Цэрэнханд, Г.Мөнхсоёл, Н.Марал, С.Лүдэвсүрэн, Г.Мөнхсүлд, Ш.Ганбат, Р.Адъяабат, М.Энхбаатар нарт газар эзэмшүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс, уг ашиг сонирхлыг гүйцэлдүүлж, бусдад давуу байдал бий болгох зорилгоор, гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, өөрийн нөхөр болох Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Атой гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж,  хахууль өгөгч Г.Цгаас нэр бүхий 12 хүний газар эзэмших өргөдлийг хүлээн авч, Н.Аид дамжуулан өгч 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд бусдаар дамжуулан нийт 43.200.000 /дөчин гурван сая хоёр зуун мянга) төгрөгийн хахууль авах гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон,

           - Шүүгдэгч Г.Ц нь өөртөө болон өөрийн хамаарал бүхий хүмүүст газар эзэмшүүлж давуу байдал бий болгох зорилгоор Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Аийн албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын         14-ний өдрийн хооронд бусдаар дамжуулан нийт 43.200.000 /дөчин гурван сая хоёр зуун мянга / төгрөгийн хахууль өгсөн  гэм буруугийн  санаатай  үйлдлүүд  байна.

        Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох гэрч  нарын мэдүүлэг, банкны хуулга зэргээр  хангалттай нотлогдож байна.

         Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Н.Аийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий  1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.Агийн үйлдэлд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн  22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Цгийн  үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн  22.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  тус тус  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.Аийг “үргэлжилсэн үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцож, хахууль авах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон“, шүүгдэгч Н.Аг  “үргэлжилсэн үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцож, хахууль авах гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон”, шүүгдэгч Г.Цг  “үргэлжилсэн үйлдлээр, хахууль өгөх”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

 Хохирол, хор уршигийн талаар:

 Шүүгдэгч Н.А, Н.А нар нь гэмт  хэрэг үйлдэж олсон 43.200.000 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Авлигатай тэмцэх газрын Төрийн сангийн 100900033401 дугаарын дансанд 43.200.000 /дөчин гурван сая хоёр зуун/ төгрөг шилжүүлсэнийг улсын орлого болгож, шүүгдэгч Г.Ц нь хохирол төлбөргүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1566 дугаартай прокурорын зөвшөөрлөөр Н.Аийн өмчлөлд бүргэлтэй улсын бүртгэлийн Y-2201033434 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хороолол, толгойт гудамжны 108 дугаар байрны 43 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын тогтоолыг хүчингүй болгох, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1567 дугаартай прокурорын зөвшөөрлөөр Н.Агийн өмчлөлд бүртгэлтэй нэгж талбарын 1802105376 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гэр, орон сууц, хашааны зориулалттай  400мк газрын шилжилт хөдөлгөөнийг  хязгаарласан, Шагдарын Ганбат /РД:ШЖ59112015/-ын өмчлөлд бүртгэлтэй нэгж талбарын 1802629290 дугаартай, Ганхуягийн Цэвэлмаа /РД:ОС85112707/-ын өмчлөлд бүртгэлтэй нэгж талбарын 1802629218 дугаартай, Ганхуягийн Цэнгэлмаа /РД:ОС88041506/-ын өмчлөлд бүртгэлтэй нэгж талбарын 1802629217 дугаартай, Роломын Адъяабат /РД:ЦЖ61021505/-ын өмчлөлд бүртгэлтэй нэгж талбарын 1802629214 дугаартай, Ганбатын Мөнхсоёл /РД:У389092232/-ын өмчлөлд бүртгэлтэй нэгж талбарын 1802629286 дугаартай, Ганбатын Мөнхсүлд /РД:У397060312/-ийн өмчлөлд бүртгэлтэй нэгж талбарын 1802629227 дугаартай, Санжмятавын Лүдэвсүрэн /РД:ЧГ53040761/-ийн өмчлөлд бүртгэлтэй нэгж талбарын 1802629216 дугаартай, Нямбаярын Марал /РД:УИ97101722/-ын өмчлөлд бүртгэлтэй нэгж талбарын 1802629291 дугаартай, Ганхуягийн Номин /РД:ОС97040401/-ийн өмчлөлд бүртгэлтэй нэгжталбарын 1802629219 дугаартай, Пунцагийн Цэрэнханд /РД:ОС630ЮЮ0/-ын өмчлөлд бүртгэлтэй нэгж талбарын 1802629215 дугаартай, Базарваанийн Ганхуяг /РД: ОС60021612/-ийн өмчлөлд бүртгэлтэй нэгж талбарын 1802629220 дугаартай, Мягмаржалбуугийн Энхбаатар /РД:ЦГ80111077/-ын өмчлөлд бүртгэлтэй нэгж талбарын 1802630458 дугаартай газруудын шилжилт хөдөлгөөнийг тус тус хязгаарласан прокурорын тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй  гэж шүүх  бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.      

         Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.

Эрүүгийн  хуулийн  ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг  хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн  байдлыг дордуулсан хуулийг  буцаан хэрэглэхгүй” гэж  тус тус хуульчилжээ.

          Шүүгдэгч нарын  үйлдсэн гэмт хэрэг нь 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд үйлдэгдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдсан  баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд  2022 оны 12 дугаар сарын 16-ний  өдрийн  хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн  22 дугаар бүлэгт заасан хахууль авах, өгөх гэмт хэрэгт оногдуулах ял нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн  хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэрэгт оногдуулах  ялаас хүндэрсэн, шүүгдэгч нарын  эрх зүйн байдлыг дордуулсан  байх тул  шүүхээс Эрүүгийн  хуулийн  ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг  журамлан ял  оногдуулах нь  хууль  зүйн  үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

        Хэргийн үйл баримтыг ийнхүү тогтоосноор прокуророос тэдгээрийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан хахууль авах, өгөх гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа, шүүгдэгч нарын гэм буруу, Эрүүгийн аль хуулийг хэрэглэх болон хэргийн зүйлчлэл, оногдуулах ялын төрөл, хэмжээ, хэдэн төгрөгийн орлогыг хэнээс албадан гаргуулах талаар хийсэн хууль зүйн дүгнэлт, гаргасан шийдвэр нь хууль ёсны ба үндэслэлтэй  байна. 

         Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэж  ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгч нарын  хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Аийг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгж буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар,

      - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Аг нийтийн албанд томилогдох эрхийг нь 5 жилийн хугацаагаар хасаж, 7000 нэгж буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ялаар,

      -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Цг нийтийн албанд томилогдох эрхийг 2  жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгж буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

           Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А, Н.А, Г.Ц  нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.

          Шүүгдэгч Г.Ц, Н.А нар нь цагдан  хоригдсон хоноггүй,  эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны нууцын магадлал 31 хуудас,  2 ширхэг СД-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргахыг тус шүүхийн нууцын ажилтанд даалгаж, шүүгдэгч Н.Аийн саатуулагдсан 2 хоногийн нь  түүний эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэлээ. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                                                        

                                                                                                                     ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Б.Лг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “  үргэлжилсэн үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцож,  бүлэглэн хахууль авах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон”, 

          -шүүгдэгч Н.А. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан, “ үргэлжилсэн үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн хахууль авах  гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон”, 

         - шүүгдэгч Г.Цг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ үргэлжилсэн үйлдлээр хахууль өгөх ” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тус тус тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Аийг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгж буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар,

         - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Аг нийтийн албанд томилогдох эрхийг  5 жилийн хугацаагаар хасаж, 7000 нэгж буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ялаар,

           - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Цг нийтийн албанд  томилогдох эрхийг 2  жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгж буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

           3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А, Н.А, Г.Ц нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр  тус тус тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А, Н.А, Г.Ц нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон 1/ нэг/ жилийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

           5. Шүүгдэгч Н.А, Г.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лн саатуулагдсан 2 хоногийг нь ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож түүний торгох ялыг 9.970.000 / нэг сая есөн зуун далан мянган төгрөгөөр тогтоосугай.

           7. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт  зааснаар  шүүгдэгч Н.А, Б.Л нарын Авлигатай тэмцэх газрын Төрийн сангийн 100900033401 дугаарын дансанд  байршуулсан 43.200.000 /дөчин гурван сая хоёр зуун/ төгрөгийг  улсын орлого болгосугай.

 

           8. 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1566 дугаартай прокурорын зөвшөөрлөөр Н.Аийн өмчлөлд бүргэлтэй улсын бүртгэлийн Y-2201033434 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хороолол, толгойт гудамжны 108 дугаар байрны 43 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

 

            9. 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1567 дугаартай прокурорын зөвшөөрлөөр Н.Агийн өмчлөлд бүртгэлтэй нэгж талбарын 1802105376 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гэр, орон сууц, хашааны зориулалттай  400мк газрын шилжилт хөдөлгөөнийг  хязгаарласан, Шагдарын Ганбат /РД:ШЖ59112015/-ын өмчлөлд бүртгэлтэй нэгж талбарын 1802629290 дугаартай, Ганхуягийн Цэвэлмаа /РД:ОС85112707/-ын өмчлөлд бүртгэлтэй нэгж талбарын 1802629218 дугаартай, Ганхуягийн Цэнгэлмаа /РД:ОС88041506/-ын өмчлөлд бүртгэлтэй нэгж талбарын 1802629217 дугаартай, Роломын Адъяабат /РД:ЦЖ61021505/-ын өмчлөлд бүртгэлтэй нэгж талбарын 1802629214 дугаартай, Ганбатын Мөнхсоёл /РД:У389092232/-ын өмчлөлд бүртгэлтэй нэгж талбарын 1802629286 дугаартай, Ганбатын Мөнхсүлд /РД:У397060312/-ийн өмчлөлд бүртгэлтэй нэгж талбарын 1802629227 дугаартай, Санжмятавын Лүдэвсүрэн /РД:ЧГ53040761/-ийн өмчлөлд бүртгэлтэй нэгж талбарын 1802629216 дугаартай, Нямбаярын Марал /РД:УИ97101722/-ын өмчлөлд бүртгэлтэй нэгж талбарын 1802629291 дугаартай, Ганхуягийн Номин /РД:ОС97040401/-ийн өмчлөлд бүртгэлтэй нэгжталбарын 1802629219 дугаартай, Пунцагийн Цэрэнханд /РД:ОС630ЮЮ0/-ын өмчлөлд бүртгэлтэй нэгж талбарын 1802629215 дугаартай, Базарваанийн Ганхуяг /РД: ОС60021612/-ийн өмчлөлд бүртгэлтэй нэгж талбарын 1802629220 дугаартай, Мягмаржалбуугийн Энхбаатар /РД:ЦГ80111077/-ын өмчлөлд бүртгэлтэй нэгж талбарын 1802630458 дугаартай газруудын шилжилт хөдөлгөөнийг тус тус хязгаарласан прокурорын тогтоолыг хэвээр  үргэжлүүлсүгэй.

 

        10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагааны нууцын магадлал 31 хуудас, хавсаргагдаж ирсэн 2 ширхэг СД-ийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн нууцын ажилтанд хэрэгт хавсаргахыг даалгасугай.

        11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч,  улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

        12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.А, Б.Л, Г.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэжлүүлсүгэй.

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          С.БАТЖАРГАЛ

                                        ШҮҮГЧИД                              Д.СУВД-ЭРДЭНЭ      

                                                                                      Г.УУГАНБААТАР