Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/148

 

 

 

 

2024         02            22                                   2024/ШЦТ/148

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа, улсын яллагч Г.Булаг-Ундрал, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч П.Дэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бт холбогдох эрүүгийн “2311004561429” дугаартай, 186/2024/0119/Э индекстэй хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.                                                                                                          

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, ххх  тоотод орших суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Б,

Холбогдсон хэргийн талаар:

    Шүүгдэгч Б.Б нь зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн О.Агээс 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах “MN tower’’-т “плаж оёж өгнө” гэж 2.000.000 төгрөг, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 25 дугаар байрны 6 тоот гэртээ байх үед нь “байр худалдаж авч байгаа юм мөнгө дутчихлаа 2 хоногийн хугацаатай өгөөч” гэж 5.000.000 төгрөг нийт 2 удаагийн гүйлгээгээр 7.000.000 төгрөгийг авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс  мэдүүлсэн мэдүүлэг:

     1.1.Шүүгдэгч Б.Б нь  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...би хохирогч О.Агээс мөнгө зээлсэн нь үнэн, гэм буруу дээрээ маргахгүй байна. Миний бие өвдөөд эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан учраас хөдөлмөрийн чадвар алдагдсан. Улмаар 11 дүгээр сараас эхлэн ажилдаа ороод 12 дугаар сарын орлогоос хамгийн эхлээд 4.000.000 төгрөгийг хохиролд барагдуулсан. Үлдэгдэл 3.000.000 төгрөгийг цаашдаа төлөх болно гэв.

           Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.Агийн:...2022 оны 10 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд надруу танихгүй дугаараас залгаад Оюунбат чиний дугаарыг өгсөн юм аа чамтай ярьмаар байна уулзмаар байна гэхээр нь завгүй байна дараа болъё гэхэд намайг яаруулаад байсан тэгээд       29-ний өдөр тэнгис кино театрын хажууд байх МН таур дээр Болорцэцэг гэх хүнтэй уулзсан тэр үед надад би шаглаа гэдэг компанитай “Яг түүн шиг” шоуны хувцсыг би оёдог гээд фейсбүүкээр одуудтай хамт авхуулсан зураг үзүүлсэн чи ямар загвар хүснэ би яг адилхан оёж чадна гэж хэлсэн болохоор нь 12 дугаар сарын 01-ний өдөр плажаа авахаар болоод миний биеийн хэмжээг аваад урьдчилгаа 2.000.000 төгрөгийг аваад баримт бичиж өгсөн хэд хоногийн дараа Болорцэцэг өөрийн хөлсөлж амьдардаг байрандаа намайг дуудаад би очиход дотрын биеийн өнгөтэй материалыг миний бие дээр тавиад хэмжээ авсан тухайн өдрөөс хойш удалгүй Болорцэцэг надруу залгаад 5.000.000 төгрөг зээлээч гээд байхаар нь би хүнд мөнгө зээлдэггүй гэхэд үнэхээр хэрэг болоод байна чамайг гомдоохгүй 2 хоногийн дараа хүүг нь бодоод өгнө гэж хэлэхээр нь би Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 25-6 тоот гэрээсээ өөрийн хаан банкны 5700579867 дугаарын данснаасаа интернэт банкаар 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд 2 хоног өнгөрөөд би мөнгөө нэхсэн мөн дараа нь маш олон удаа залгаж мөнгөө асуухад удахгүй өгнө нэг ажлын хөлс орж ирэх ёстой гэх мэтээр намайг аргалаад байдаг байсан. 12 дугаар сард плажаа бэлэн болсон уу гэхэд удахгүй гэдэг би сүүлдээ тэгүүл плажаа больё мөнгөө авмаар байна чи угаасаа худлаа хүн байна битгий санаа зов би плаж болон мөнгийг чинь өгнө л гэж хэлдэг байсан. Тэгээд плаж ч байхгүй мөнгө ч байхгүй болсон сүүлдээ утсаа ч авахгүй Б.Бийн надад өмсүүлж үзүүлсэн гэх пермерк нь зүгээр л нэг даавуу миний бие дээр барьж үзсэн тэрнээс ямар нэгэн загвар гаргаж эсгэсэн зүйл байгаагүй. Надад 7.000.000 төгрөгийн бодит хохирол учирсан үнэндээ Б.Б надад цаг тухайд нь плаж оёж өгөөгүйгээс болж би зөндөө хохирсон. Би одоо болтол мөнгөө аваагүй байгаа гэх мэдүүлэг. /хх-ийн 17 дугаар тал/,

          2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Атарсайханы:...Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо 615 дугаар байр 30 тоотод байх 2 өрөө байрыг түрээсэлдэг. Тухайн Болорцэцэг гэх эмэгтэй Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо 615 дугаар байр 30 тоот байрыг манай байрыг 1 cap түрээслээд мөнгийг нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 457103923 дугаартай данснаас миний 5429110802 гэсэн дансруу 30 тоот гэж гүйлгээний утга дээр нь бичээд 1.500.000 төгрөгийг шилжүүлэн өгч байсан гэх мэдүүлэг. хх-ийн 27 дугаар тал/,

          2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Оюунбатын:...О.А надаас гоё хувцас оёдог хүн байна уу гэхээр нь миний ажиллаж байсан үйлдвэрт Б.Б гэдэг хүүхэн байна шаглаа брэндийн эзэн хувцас оёдог гээд байна чи уулзаж үзэх үү гэж тэр хүүхэн “Яг түүн шиг шоу”- ны хувцас оёдог гэж надад хэлж байсан гэхэд О.А надаас чи Б.Бийг сайн таних юм уу гэхээр нь би ганц 2 удаа л харж байсан чи өөрөө уулзаад үз гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 11 дүгээр сарын эхээр Б.Б надад хэлэхдээ танай найз О.Ас плаж оёулах захилга авсан гэж хэлсэн. Тэгтэл 2022 оны 11 дүгээр сарын дундуур О.А надруу яриад би Б.Бт плаж оюулахаар урьдчилгаа өгсөн байгаа гэсэн тэгээд 12 дугаар cap гараад ирэхэд Б.Бт урьдчилгаан дээрээ мөнгө нэмээд зээлчихсэн гэдгээ хэлсэн нийт 7-8 сая төгрөг гэсэн байх сайн санахгүй байна. Тухайн үед би О.А чи 10-20 хувийг нь өгөхгүй яасан юм бэ хувцас бэлэн болсны дараа 100 хувь төлж авдаг шүү дээ гэж хэлтэл О.А за за одоо өнгөрсөн нэгэнт захиалчихсан юм чинь гэсэн 12 дугаар сарын сүүлээр О.А, Б.Бээс захиалсан хувцсаа болон мөнгөө авч чадаагүй гээд намайг буруутгасан янзтай хэлсэн. Б.Б өөрийгөө шаглаа гэдэг брэндийн эзэн гээд фейсбүүк дээрх зураг хийсэн хувцаснуудаа надад үзүүлж байсан О.А надад хэлэхдээ Б.Б байр хувь лизингээр худалдаж авч байгаа одоо 5 сая төгрөг өгвөл энэ байр минийх болно яаралтай мөнгө зээлээч 10-20 хувийн хүүтэй ч хамаагүй 7 хоногийн дараа өгнө гэж хэлсэн байна лээ. Болорцэцэг мөнгөө өгөхгүй бас плажаа оёж өгөхгүй байхаар нь О.А бид хоёр гэрт нь очсон тэр үед хоёр хүүхэд нь аавтайгаа байсан, ээж гэртээ ирэхгүй байгаа гэж хэлж байсан. Үйлдвэр дээр байхад нь Б.Бтэй уулзаад чи О.Аийн плаж болон мөнгийг нь өгөөч ээ гэхэд Б.Б, О.А бид хоёр хооронд ярьж хэлж тохирсон зүйл байгаа чи дундуур битгий шалчигнаж орж ирээд бай гэж хэлсэн. Би Б.Б, О.Аийн адилаар шинэ жилээр өмсөх плажаа захиалсан байсан гэтэл ямар ч оёсон зүйл харуулаагүй байж манай ажил дээр ирээд мөнгө нэхээд тасралтгүй залгаад 7 хоног болсон энэ нь надад маш төвөгтэй санагдаад би захиалгаа цуцалсан аавдаа хослол оёулах тал дээр би үнэхээр гоё оёчих байх гэж итгээд хар хөх өнгөтэй хослол захиалаад маргааш нь аавдаа өмсүүлтэл өмдний 2 тал нь өөр өөр хэмжээтэй байсан болохоор Б.Бийн гарт нь буцаагаад өгсөн үүнээс бид хоёрын дунд хувцас болон мөнгө төгрөгийн өгөө аваа огт байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 24 дүгээр тал/,

          2.4. Худалдаа хөгжлийн банкнаас 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 06/7249 албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн дансны хуулга. /хх-ийн       66-96 дугаар дугаар тал/,

           2.5. “Хаан банкнаас 2023 оны 7 дугаар 06-ны өдрийн 29/6822 дугаартай албан бичиг түүний хавсралтаар ирүүлсэн дансны хуулга. /хх-ийн 49-50 дугаар тал/, 

           Гурав: хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Улсын яллагч хавтас хэргээс: хохирогч О.Агийн мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/, гэрч Оюунбатын мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/, гэрч Атарсайханы мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар хуудас/, худалдаа хөгжлийн банкнаас 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 06/7249 албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн дансны хуулга /хавтаст хэргийн 66-96 дугаар хуудас/, “Хаан” банкнаас 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 29/6822 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн дансны хуулга /хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас/, фейсбүүк цахим орчинд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл болон бичгийн бусад нотлох баримтууд /хавтаст хэргийн     30-33 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           3.2. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хавтас хэргээс: тусгайлан шинжлэн судлуулах баримт байхгүй гэв.

      Гэм буруугийн талаар:

 Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

          Шүүгдэгч Б.Б нь зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн О.Агээс 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах “MN tower’’-т “плаж оёж өгнө” гэж 2.000.000 төгрөг, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 25 дугаар байрны 6 тоот гэртээ байх үед нь “байр худалдаж авч байгаа юм мөнгө дутчихлаа 2 хоногийн хугацаатай өгөөч” гэж 5.000.000 төгрөг нийт 2 удаагийн гүйлгээгээр 7.000.000 төгрөгийг авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

           - хохирогч О.Агийн:...2022 оны 10 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд надруу танихгүй дугаараас залгаад Оюунбат чиний дугаарыг өгсөн юм аа чамтай ярьмаар байна уулзмаар байна гэхээр нь завгүй байна дараа болъё гэхэд намайг яаруулаад байсан тэгээд 29-ний өдөр тэнгис кино театрын хажууд байх МН таур дээр Б.Б гэх хүнтэй уулзсан тэр үед надад би шаглаа гэдэг компанитай “Яг түүн шиг” шоуны хувцсыг би оёдог гээд фейсбүүкээр одуудтай хамт авхуулсан зураг үзүүлсэн чи ямар загвар хүснэ би яг адилхан оёж чадна гэж хэлсэн болохоор нь 12 дугаар сарын 01-ний өдөр плажаа авахаар болоод миний биеийн хэмжээг аваад урьдчилгаа 2.000.000 төгрөгийг аваад баримт бичиж өгсөн хэд хоногийн дараа Б.Б өөрийн хөлсөлж амьдардаг байрандаа намайг дуудаад би очиход дотрын биеийн өнгөтэй материалыг миний бие дээр тавиад хэмжээ авсан тухайн өдрөөс хойш удалгүй Б надруу залгаад 5.000.000 төгрөг зээлээч гээд байхаар нь би хүнд мөнгө зээлдэггүй гэхэд үнэхээр хэрэг болоод байна чамайг гомдоохгүй хоёр хоногийн дараа хүүг нь бодоод өгнө гэж хэлэхээр нь би Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 25-6 тоот гэрээсээ өөрийн хаан банкны 5700579867 дугаарын данснаасаа интернэт банкаар 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд 2 хоног өнгөрөөд би мөнгөө нэхсэн мөн дараа нь маш олон удаа залгаж мөнгөө асуухад удахгүй өгнө нэг ажлын хөлс орж ирэх ёстой гэх мэтээр намайг аргалаад байдаг байсан. 12 дугаар сард плажаа бэлэн болсон уу гэхэд удахгүй гэдэг би сүүлдээ тэгвэл плажаа больё мөнгөө авмаар байна чи угаасаа худлаа хүн байна битгий санаа зов би плаж болон мөнгийг чинь өгнө л гэж хэлдэг байсан. Тэгээд плаж ч байхгүй мөнгө ч байхгүй болсон сүүлдээ утсаа ч авахгүй Б.Бийн надад өмсүүлж үзүүлсэн гэх пермерк нь зүгээр л нэг даавуу миний бие дээр барьж үзсэн тэрнээс ямар нэгэн загвар гаргаж эсгэсэн зүйл байгаагүй. Надад 7.000.000 төгрөгийн бодит хохирол учирсан үнэндээ Б.Б надад цаг тухайд нь плаж оёж өгөөгүйгээс болж би зөндөө хохирсон. Би одоо болтол мөнгөө аваагүй байгаа гэх мэдүүлэг. /хх-ийн 17 дугаар тал/,

        -гэрч Атарсайханы:...Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо, 615 дугаар байр 30 тоотод байх 2 өрөө байрыг түрээсэлдэг. Тухайн Болорцэцэг гэх эмэгтэй Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 615 дугаар байр 30 тоот манай байрыг 1 cap түрээслээд мөнгийг нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 457103923 дугаартай данснаас миний 5429110802 гэсэн дансруу 30 тоот гэж гүйлгээний утга дээр нь бичээд 1.500.000 төгрөгийг шилжүүлэн өгч байсан гэх мэдүүлэг. хх-ийн 27 дугаар тал/,

       - гэрч Оюунбатын:...О.А надаас гоё хувцас оёдог хүн байна уу гэхээр нь миний ажиллаж байсан үйлдвэрт Болорцэцэг гэдэг хүүхэн байна шаглаа брэндийн эзэн хувцас оёдог гээд байна чи уулзаж үзэх үү гэж тэр хүүхэн “Яг түүн шиг шоу”- ны хувцас оёдог гэж надад хэлж байсан гэхэд О.А надаас чи Б.Бийг сайн таних юм уу гэхээр нь би ганц 2 удаа л харж байсан чи өөрөө уулзаад үз гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 11 дүгээр сарын эхээр Б.Б надад хэлэхдээ танай найз О.Аээс плаж оёулах захилга авсан гэж хэлсэн. Тэгтэл 2022 оны 11 дүгээр сарын дундуур О.А надруу яриад би Б.Бт плаж оюулахаар урьдчилгаа өгсөн байгаа гэсэн тэгээд 12 дугаар cap гараад ирэхэд Болорцэцэгт урьдчилгаан дээрээ мөнгө нэмээд зээлчихсэн гэдгээ хэлсэн нийт 7-8 сая төгрөг гэсэн байх сайн санахгүй байна. Тухайн үед би Адъяахүүд чи 10-20 хувийг нь өгөхгүй яасан юм бэ хувцас бэлэн болсны дараа 100 хувь төлж авдаг шүү дээ гэж хэлтэл О.А за за одоо өнгөрсөн нэгэнт захиалчихсан юм чинь гэсэн 12 дугаар сарын сүүлээр О.Бээс захиалсан хувцсаа болон мөнгөө авч чадаагүй гээд намайг буруутгасан янзтай хэлсэн. Б.Б өөрийгөө шаглаа гэдэг брэндийн эзэн гээд фейсбүүк дээрх зураг хийсэн хувцаснуудаа надад үзүүлж байсан О.А надад хэлэхдээ Б.Б байр хувь лизингээр худалдаж авч байгаа одоо 5 сая төгрөг өгвөл энэ байр минийх болно яаралтай мөнгө зээлээч 10-20 хувийн хүүтэй ч хамаагүй 7 хоногийн дараа өгнө гэж хэлсэн байна лээ. Б.Б мөнгөө өгөхгүй бас плажаа оёж өгөхгүй байхаар нь О.А бид хоёр гэрт нь очсон тэр үед  хоёр хүүхэд нь аавтайгаа байсан, ээж гэртээ ирэхгүй байгаа гэж хэлж байсан. Үйлдвэр дээр байхад нь Б.Бтэй уулзаад чи О.Аийн плаж болон мөнгийг нь өгөөч ээ гэхэд Б.Б, О.А бид  хоёр хооронд ярьж хэлж тохирсон зүйл байгаа чи дундуур битгий шалчигнаж орж ирээд бай гэж хэлсэн. Би Б.Бт О.Аийн адилаар шинэ жилээр өмсөх плажаа захиалсан байсан гэтэл ямар ч оёсон зүйл харуулаагүй байж манай ажил дээр ирээд мөнгө нэхээд тасралтгүй залгаад 7 хоног болсон энэ нь надад маш төвөгтэй санагдаад би захиалгаа цуцалсан аавдаа хослол оёулах тал дээр би үнэхээр гоё оёчих байх гэж итгээд хар хөх өнгөтэй хослол захиалаад маргааш нь аавдаа өмсүүлтэл өмдний 2 тал нь өөр өөр хэмжээтэй байсан болохоор Б.Бийн гарт нь буцаагаад өгсөн үүнээс бид 2-ын дунд хувцас болон мөнгө төгрөгийн өгөө аваа огт байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 24 дүгээр тал/,

           - Худалдаа хөгжлийн банкнаас 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 06/7249 албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн дансны хуулга. /хх-ийн 66-96 дугаар дугаар тал/,

           - Хаан банкнаас 2023 оны 7 дугаар 06-ны өдрийн 29/6822 дугаартай албан бичиг түүний хавсралтаар ирүүлсэн дансны хуулга. /хх-ийн 49-50 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч эд зүйлээ бусдад өгч хохирсныг, шүүгдэгч хохирсон иргэний эд хөрөнгийг хуурч,  өмчлөгчийн эд хөрөнгийг залилж авсаныг  шүүгдэгч, хохирогч,  хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн  мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх, шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүгдэгч нь зохиомол байдлыг зориудаар бий болгон,  бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, О.Агээс  “плаж оёж өгнө” гэж 2 удаагийн үйлдлээр нийт 7.000.000 төгрөгийг  шилжүүлэн  авч байгаа Б.Бийн дээрх үйлдэл  нь гэм буруугийн санаатай үйлдэл байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогч,  гэрчүүд болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Б.Бийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгчийн зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Бийг “ бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон,  бодит байдлыг нуух замаар бусдыг  төөрөгдөлд оруулж  залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

            Хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг  шинжлэн судлахад   шүүгдэгч нь хохирогчид нийт 7.000.000 төгрөгнөөс 4.500.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь  хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Бээс 2.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Ад олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулахдаа дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь  зүйтэй байна гэж  шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь  шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж,  эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, уг ялын хамрах хүрээг түүний оршин суух газар болох Улаанбатар хот Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 1 /нэг/ жилийн хугацаанд гадагш явахыг хориглож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Б.Бийн Сүхбаатар дүүргийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/1077 дугаар шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 7 хоногийн зорчих эрх хязгаарлах ял дээр 1 жил хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 9 сар 7 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон                                                                                                          

                                                                                                           ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон,  бодит байдлыг нуух замаар бусдыг  төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг  журамлан шүүгдэгч Б.Бийн Сүхбаатар дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/1077 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 9 /есөн/  сар,  7 /долоо/ хоногийн зорчих эрх хязгаарлах ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг  1 /нэг/ жил, 9 /есөн/ сар, 7 /долоо/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Улаанбаатар хот Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглосугай.

5.Шүүгдэгч Б.Б нь шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчихыг анхааруулсугай.

6. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

          8. Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд  хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй болохыг  тус тус дурдсугай.

           9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт  тус тус зааснаар шүүгдэгч Б.Бээс 2.500.000 / хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулж О.Ад  олгосугай.

          10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           11. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.БАТЖАРГАЛ