Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/80

 

 

 

 

     2024         01           16                                          2024/ШЦТ/80

                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чаминчулуун,

улсын яллагч М.Сүхчулуун,

хохирогч П.Б,

шүүгдэгч Л.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Л От холбогдох эрүүгийн 2306 00678 2478 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.О нь кибер орчин, цахим сүлжээнд байрлах хохирогч П.Бийн эзэмшлийн “П Б” нэртэй фейсбүүк хаягт хууль бусаар халдаж нэвтрэн орсон, мэдээллийг гэмтээсэн, өөрчилсөн, ашиглах боломжгүй болгосон, тус хаягнаас П.Бийн төрсөн ах, хохирогч П.Б рүү 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “150 000 төгрөг зээлээч, эмний мөнгө хэрэгтэй байна” гэх утгатай захидал бичиж Хаан банкны 50118877599 дугаарын дансаар 630.000 төгрөг, 5114309355 дугаарын дансаар 420.000 төгрөг нийт 1.050.000 төгрөгийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж залилан авсан,

2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр кибер орчин, цахим сүлжээнд байрлах хохирогч Д.Гын эзэмшлийн "Garamkhand Dorj" нэртэй фейсбүүк, хаягт хууль бусаар халдаж нэвтрэн орсон, мэдээллийг гэмтээсэн, өөрчилсөн, ашиглах боломжгүй болгосон, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух хохирогч Б.А руу уг цахим хаягийг ашиглаж "би хүн рүү эмчилгээний мөнгө өгөх гэсэн юм, миний данс блоклогдчихлоо түр 150.000 төгрөг хэрэгтэй байна, зээлээч" гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хаан банкны А.Б гэх хүний эзэмшлийн 5618045219 тоот дансаар 150.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс кибер орчин, цахим сүлжээнд байрлах хохирогч Н.Ды “LD LD” нэртэй фейсбүүк хаягт хууль бусаар халдаж нэвтрэн орсон, мэдээллийг гэмтээсэн, өөрчилсөн, ашиглах боломжгүй болгосон, уг хаягнаас хохирогч Э.Цэрмаатай фейсбүүк хаягаар нь холбогдон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Төрийн банкны А.Эийн эзэмшлийн 109201854945 тоот дансаар 4.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс кибер орчин, цахим сүлжээнд байрлах хохирогч Н.Ды “LD LD” нэртэй фейсбүүк хаягт хууль бусаар халдаж нэвтрэн орсон, мэдээллийг гэмтээсэн, өөрчилсөн, ашиглах боломжгүй болгосон, уг хаягнаас хохирогч Ц.Атэй фейсбүүк хаягаар нь холбогдон хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Төрийн банкны А.Эийн эзэмшлийн 109201854945 тоот дансаар 4.500.000 төгрөгийг шилжүүлэн авч,

2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр кибер орчин, цахим сүлжээнд байрлах хохирогч Т.Ягийн "Төгсбүрэн Я" гэсэн нэртэй фэйсбүүк хаягт хууль бусаар халдаж нэвтрэн орсон, мэдээллийг гэмтээсэн, өөрчилсөн, ашиглах боломжгүй болгосон, уг хаягнаас хохирогч Э.Наранчимэгтэй харилцан "Шинжилгээ өгсөн ходоод маш муу гарсан эм авах гэсэн юм 500.000 төгрөг зээлээч маргааш буцаагаад өгнө, эмийн сангийн данс руу хийгээд өгөөч" гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 450.000 төгрөгийг Хаан банкны Д.Тийн эзэмшлийн 5064903592 дугаартай дансаар шилжүүлэн 5 удаагийн үйлдлээр бусдын 10.650.000 төгрөгийг авч залилах гэмт хэрэгт холбогджээ.                         

                                                                       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2306 00678 2478 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судалхад

1. Шүүгдэгч Л.О нь кибер орчин, цахим сүлжээнд байрлах хохирогч П.Бийн эзэмшлийн “Пүрэв Б” нэртэй фейсбүүк хаягт хууль бусаар халдаж нэвтрэн орсон, мэдээллийг гэмтээсэн, өөрчилсөн, ашиглах боломжгүй болгосон, тус хаягнаас П.Бийн төрсөн ах, хохирогч П.Б рүү 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “150 000 төгрөг зээлээч, эмний мөнгө хэрэгтэй байна” гэх утгатай захидал бичиж Хаан банкны 50118877599 дугаарын дансаар 630.000 төгрөг, 5114309355 дугаарын дансаар 420.000 төгрөг нийт 1.050.000 төгрөгийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж залилан авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /1хх-ийн 08-09/,

 

Хаан банкны 5039575683, 5018877599, 5845607961 дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, Хаан банкны дансны хуулга /1хх-ийн 17-21/,

 

Хохирогч П.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр манай дүү Б 12 цаг 30 минутад надаас 150.000 төгрөг байна уу гэж асуухаар нь би өөрийнхөө данс руу 150.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд удалгүй 13 цаг 19 минутад байна уу танд 500.000 төгрөг байна уу байвал хүн рүү явуулаад өгөөч би өөрийн дансыг блок хийчихлээ, дансаа болохоор би буцаагаад явуулъя гэсэн чат ирсэн. Тэгэхээр би за гэж хэлэхэд 5625076917 Одончимэг гэх хүний данс явуулсан. Би тухайн хүний данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл яваагүй байна, та хуулгаа явуулаач гэж хэлэхээр би хуулгаа явуулсан. Удалгүй буцаагаад миний данс руу хийгээд өөр хүний данс руу хийгээрэй гэж хэлэхээр нь би өөрийн 5039575683 тоот данснаас 5018877599 тоот Болор-Эрдэнэ гэх хүний данс руу 500.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд удалгүй дахин 130.000 төгрөг нэмээд шилжүүлчих гэхээр нь би 630.000 төгрөгийг шилжүүлсэн. Шөнө 23 цагийн үед би эмийн санд байна, над руу 420.000 төгрөг шилжүүл гэж бичсэн байсан. Тэгэхээр нь би 5114309355 Надмид гэх үний данс руу 420.000 төгрөгийг шилжүүлж гүйлгээний утга дээр эмийн мөнгө гэж хийсэн. 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр би дүү Б рүү мөнгө яасан бэ би чам руу дээлний мөнгө, эмний мөнгө хийсэн, мөнгөө авъя гэж хэлээд манай дүү фэйсбүүкээ хакардуулсан гэдгийг мэдсэн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25-26/,

 

Хохирогч П.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Би 2022 оны 12 дугаар сарын 31-ний би эмнэлэгт хэвтэж байхад манай ах Б над руу 99641316 гэх дугаараас миний 99635254 дугаар луу залгаад би чам руу 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр мөнгө шилжүүлсэн, мөнгөө авъя, чамд мөнгө хэрэг болсон юм уу, ямар нэгэн асуудал гарсан уу, эмчилгээ хийлгэх гэж байгаа юм уу гэж асуухаар нь би надад мөнгө хэрэг болоогүй ээ, би таниас ямар нэгэн байдлаар мөнгө гуйж холбогдоогүй гэхэд Б чиний чатнаас над руу шөнө 00 цагийн үед чат бичээд мөнгө гуйгаад авсан шүү дээ гэж хэлэхээр нь би фэйсбүүкээ хакардуулсанаа мэдсэн. Тэгээд ахыгаа цагдаад ханд гэж хэлсэн. Би эмнэлэгт хэвтэж байсан болхоор цагдаад хандаж чадаагүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29-30/,

 

Гэрч Б.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2022 оны 12 дугаар сарын 29-ний шөнө 23 цагийн үед
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатарын талбайн зүүн талд
байрлах
I Loft баарны үүдэнд зогсож байхад үл таних эрэгтэй хүн над дээр гар утсаа
алга болгосон тул би чиний утсаар чат ороод өгье гэж хэл
эхээр нь би гар утсаа
хэрэглүүлсэн
. Миний данс руу мөнгө хийлгээд авчих уу гэж асуухаар нь би тэг
тэг гэж хэлсэн
. Тэгтэл миний дансны дугаараар 420.000 төгрөгийг аваад надтай
хамт баар
луу ороод миний хажууд зогсож байгаад ойролцоогоор миний гар утсыг
ашиглаж өөрийн фэйсбүүк чатаа оруулж байгаад хамаг мэдээллээ
устгаад миний гар утсыг буцааж өгөөд эхлээд хүн рүү 250.000 төгрөг шилжүүлсэн
ба 25 дугаар эмнийн сан орчмоос архи согтууруулах ундааны зүйл авсан. Кино
үйлдвэр орчмоос идэж уух юм авсан ба тухайн газраас бид хоёр салсан
гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-33/,

 

Гэрч Л.Болор-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Миний Хаан банкны 5018877599 дугаарын дансанд 2022 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 5039575683 дугаарын данснаас 16 цагийн орчимд дээл гэх гүйлгээний утгатай мөнгө орж ирсэн. Энэ нь манай төрсөн дүү болох О нь манай найзын ээж нь дээлний мөнгө шилжүүлэх гэсэн юм, таны дансанд хийгээд картаа авъя гэхээр нь надад карт байхгүй шүү дээ гэхэд та ээжийн данс руу шилжүүлчих гэхээр нь би өөрийн төрсөн эх Цэвээний эзэмшлийн 5845607961 дугаарын данс руу шилжүүлсэн. О ээжээс карт аваад явсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-37/,

 

Гэрч Ц.Цэвээний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Миний Хаан банкны 5845607961 дугаарын дансанд 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 5018877599 дугаарын данснаас 17 цагийн орчимд 1 гэх гүйлгээний утгатай мөнгө орж ирсэн. Энэ нь манай хүү О нь манай төрсөн охин Болор-Эрдэнийн данснаас миний данс руу мөнгө шилжүүлээд картаар нь авах гэсэн боловч картгүй байсан болохоор миний данс руу шилжүүлж картаар нь мөнгө авчаад О картаа буцаан авч ирж өгөөд явсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40/,

 

2. 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр кибер орчин, цахим сүлжээнд байрлах хохирогч Д.Гын эзэмшлийн "Garamkhand Dorj" нэртэй фейсбүүк, хаягт хууль бусаар халдаж нэвтрэн орсон, мэдээллийг гэмтээсэн, өөрчилсөн, ашиглах боломжгүй болгосон, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух хохирогч Б.А руу уг цахим хаягийг ашиглаж "би хүн рүү эмчилгээний мөнгө өгөх гэсэн юм, миний данс блоклогдчихлоо түр 150.000 төгрөг хэрэгтэй байна, зээлээч" гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хаан банкны А.Б гэх хүний эзэмшлийн 5618045219 тоот дансаар 150.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 84/,

Ө.Баяржавхлангийн Хаан банкны 5618045219 тоот дансны хуулга, сиди бичлэг /1хх-ийн 123-129, 131/,

 

Хохирогч Б.Аы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 14 цагийн үед УБ их
дэлгүүрийн баруун талд ажил дээрээ байж байх үед миний “Bumuu Amarsaihan”
нэртэй фэйсбүүк хаягт манай 8 жилийн ангийн охин Д.Г “Garamkhand
Dorj” хаягнаас “Эм авах гэсэн чинь утсаа блоклочихлоо
яаралтай 150.000 төгрөг
шилжүүлээч, 2 цагийн дараа өгчихнө” гэхээр нь би дансаа шалгаж байтал
“өгөхгүй бол эртхэн хэлчихгүй яасан юм” гэхээр нь “
уучлаарай жаахан удчихлаа”
гээд Хаан банкны 5618045219 дугаартай Баяржавхлан гэдэг хүний данс руу
150.000 төгрөг шилжүүлчихээд Г руу утсаар залгаж хэлтэл “Чи юун мөнгө
яриад байгаа юм бэ?
би фэйсбүүк рүүгээ орж чадахгүй байна, чи утсаар ярихгүй
яасан юм бэ?” гэсэн. Өмнө нь эмнэлэгт хэвтэхэд нь эргэж чадаагүй учраас хэдэн
төгрөг шилжүүлчихье гэж бодоод байж байсан учраас дансанд байсан 150.000
төгрөгөө шилжүүлчихсэн. Тэгээд байж байтал дахиад 300.000 төгрөг асууж бичсэн
байсан гэх мэдүүлэг /
1хх-ийн 98/,

 

Гэрч Ө.Баяржавхлангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Миний бие нь дээрх дансыг 2021 оноос хойш эзэмшиж ашиглаж байна. ...өөрийн найзаар дамжуулан О гэх залуутай 2022 онд танилцаж найзууд болсон. Дээр мөнгөн гүйлгээг О “найз нь покер тоглох гээд байна, чиний данс руу мөнгө шилжүүлье, чи өөр данс руу шилжүүлээд өг” гэж хэлсэн. Миний Хаан банкны 5618045219 тоот данс руу уг 150.000 төгрөгийг шилжүүлж, өөр данс руу авсан. Ямар нэртэй покерын данс байсан талаар одоо би сайн санахгүй байна. ...ямар учиртай мөнгө болохыг асуухаар аавын бие муу, хүмүүсээс эмийн мөнгө гэж авч байна. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс над руу уг асуудлаар холбогдож мэдүүлэг өгөх талаар хэлсэн боловч би тухайн үед хар тамхины хэргээр 3 жил 6 сар 26 хоног хорих ялаар шийтгүүлэн тэр өдрөө хоригдсон юм. 

 

3. 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс кибер орчин, цахим сүлжээнд байрлах хохирогч Н.Ды “LD LD” нэртэй фейсбүүк хаягт хууль бусаар халдаж нэвтрэн орсон, мэдээллийг гэмтээсэн, өөрчилсөн, ашиглах боломжгүй болгосон, уг хаягнаас хохирогч Э.Цэрмаатай фейсбүүк хаягаар нь холбогдон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Төрийн банкны А.Эийн эзэмшлийн 109201854945 тоот дансаар 4.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /1хх-ийн 173-174/,

Э.Цэрмаагийн Хаан банкны 5030298038 тоот дансны хуулга /1хх-ийн 175/,

Фэйсбүүк мэссэнжэр чат /1хх-ийн 176/,

 А.Эийн Төрийн банкны харилцах дансны хуулга /1хх-ийн 207, 2хх-ийн 71/,

 

Хохирогч Э.Цэрмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Би 2022 оны 09 сарын 29-ны өдрийн 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо Драгон төв ажил дээрээ байхад манай авга эгч Д миний фейсбүүк хаяг руу мөнгө зээлээч гэхээр нь 4.500.000 төгрөг үл таних хүний Төрийн банкны 109201854945 дугаарын дансруу шилжүүлсэн. Тэгээд төд удалгүй эгч Д 91110464 утасны дугаараас над руу залгаж фейсбүүкээс мөнгө асуувал битгий хийгээрээй фейсбүүкээ алдсан гэж хэлэхээр нь залилуулсан талаар мэдээд цагдаад хандсан гэх мэдүүлэг /1хх-ийн 183-184/,

 

Гэрч А.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Монголоос миний танил Бэрсээ гэх ах залуу “Компьютер тоглоомын газар сууж байна, данс нь ажиллаж байна уу? мөнгө шилжүүлье, өөр данс руу шилжүүлээд өгөөч" гэхээр нь би өөрийн Төрийн банкны 109201854945 дугаарын дансыг өгсөн юм. Тэгсэн 10 орчим минутын дараагаар 9,000,000 төгрөгийн орлого хийгдсэн. Би буцааж “Ямар учиртай мөнгө” болох талаар асуух зорилготой залгахад цагдаагийн ажилтан утсыг нь аваад “Баянзүрх дүүргийн цагдаагаас байна. Гэмт хэргийн замаар алдагдсан мөнгө чиний дансанд орсон байна. Данснууд руу нь буцаагаад шилжүүлээрэй” гэхээр нь би шилжүүлэх гэж оролдсон. Тэгсэн хүлээгдэж байна гэж гарч ирээд болохгүй байсан гэх мэдүүлэг /1хх-ийн 192/

 

Эд зүйл хүлээн авсан 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн:

Гэрч Алтангэрэлийн Эээс сайн дураараа гаргаж өгсөн 20.000 төгрөгийн 400 ширхэг буюу 8.000.000 төгрөг, 5.000 төгрөгийн 200 ширхэг буюу 1.000.000 төгрөг нийт 9.000.000 төгрөгийг бэлнээр гарган өгснийг Эрүүгийн цагдаагийн албаны уулзалт мэдүүлгийн 3 тоот албан тоотод 2023 оны 07 сарын 18-ны өдрийн 15 цаг 40 минутад хүлээн авч, тэмдэглэл үйлдэв гэх тэмдэглэл, Төрийн банкны зарлагын мэдүүлэг, Хаан банкны орлогын мэдүүлэг /2хх-ийн 18-20/,

 

4. 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс кибер орчин, цахим сүлжээнд байрлах хохирогч Н.Ды “LD LD” нэртэй фейсбүүк хаягт хууль бусаар халдаж нэвтрэн орсон, мэдээллийг гэмтээсэн, өөрчилсөн, ашиглах боломжгүй болгосон, уг хаягнаас хохирогч Ц.Атэй фейсбүүк хаягаар нь холбогдон хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Төрийн банкны А.Эийн эзэмшлийн 109201854945 тоот дансаар 4.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх-ийн 63/,

Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх-ийн 112/,

Т.Цэдэн-Ишийн Хас банкны дансны хуулга /2хх-ийн 115/,

А.Хатанбаатарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-ийн 219-220/,

 

Хохирогч Ц.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Би 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 13 цаг 02 минутын үед манай найз Ды фэйсбүүк хаяг болох “LD LD” гэх хаягаас над руу миний найз найз руугаа яаралтай 4,500,000 төгрөг шилжүүлэх хэрэгтэй байна гэж чат бичсэн. Тэгэхээр нь юм бодоогүй дансаа явуулчих гэж чат бичсэн. Тэгээд над руу “LD LD” гэх хаягаас Төрийн банкны 109201854945 гэх дансны дугаарыг явуулахаар нь би өөрийн дүү болох Т.Цэдэн-Ишийн Хас банкны интернет аппликейшныг ашиглан 5005192944 гэх данснаас Төрийн банкны 109201854945 гэх дугаартай Алтангэрэл Э гэх хүний нэртэй данс руу 4,500,000 төгрөгийг шилжүүлсэн утга дээр нь Daria baraa гэж бичсэн байгаа. Уг данс руу мөнгөө шилжүүлээд өөрийн найз Н.Д руу залгаад найзаа, найз нь чиний данс руу мөнгө шилжүүлсэн шүү гэхэд Н.Д найз минь би мөнгө аваагүй шүү дээ, би мөн фэйсбүүкээ хакердуулсан юм шиг байна гэж хэлэхэд нь би гар утсаа таслаад шууд цагдаагийн газарт ирсэн. Би бодохдоо Н.Дыг надтай харилцаж байна гэж бодож байсан. Харин хэн нэгэн хүн Н.Ды фэйбүүк хаягийг хакердаж надаас мөнгө залилсан байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /2хх-ийн74/,

 

Хохирогч Н.Ды мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Миний бие нь 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 12-оос 13 цагийн үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монтел ажил дээрээ байх үед манай худалдагч эмэгтэй над руу залгаад таны фэйсбүүк хаягыг чинь хакердчихсан байна” гэж хэлэхээр нь би өөрийн эзэмшлийн “LD LD” гэсэн хаяг руу орох гэхэд алдаа заагаад байсан. Тэгээд удаагүй байтал цахим тоглоомын газрын админ гэх үл таних эрэгтэй хүн залгаад /утасны дугаарыг нь одоо санахгүй байна/ “таны фэйсбүүк хаяг руу чинь хүн ороод хүмүүсээс мөнгө нэхээд байна, би цахим тоглоомын газраас хараад танд хэлж байна, та яаралтай ир” гэж хэлэхээр нь би өөрийн нөхрийгөө тухайн цахим тоглоомын газар луу нь /би нэрийг нь мэдэхгүй/ очоод миний хаяг руу нэвтэрсэн хүнийг олж авч ирээд цагдаад хандсан байсан. Миний хаяг руу нэвтэрч найз Цэрмаа, А гэх хүмүүсээс тус бүрээс нь 4.500.000 төгрөгийг Төрийн банкны А.Э гэх хүний данс руу шилжүүлж авсан байсан. Гэхдээ одоогоор Цэрмаа, А хоёр хохиролоо бүрэн барагдуулж авсан байгаа. Миний бие ч өөрийн фэйсбүүк хаягаа тухайн үед нь сэргээлгээд авч байсан. Одоо хэвийн ашиглаж байгаа гэх мэдүүлэг /2хх-ийн 208/,

 

Хохирогч Д.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Миний бие нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 15 цагийн үед байх Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо Мандал-Овоо 14-23 тоот гэртээ байх үед манай ангийн найз А залгаад над руу хурдан эмийн мөнгө шилжүүл гэж хэлэхээр чинь мөнгө шилжүүлсэн, чамайг баярлалаа гэхгүй болохоор чинь би гайхаад залгаж байна" гэж хэлэхээр нь би “огт мөнгө нэхээгүй шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд би өөрийн эзэмшлийн “Garamkhand Dorj” гэх фэсйбүүк хаяг руугаа нэвтрэх гэхэд болохгүй байсан. Найз Ааас өөр хүн мөнгө шилжүүлээгүй. Би хүүхдээрээ өөрийнхөө фэйсбүүк хаягаа сэргээлгэж аваад, одоог хүртэл хэвийн ашиглаж байгаа гэх мэдүүлэг /2хх-ийн 216/,

 

Гэрч А.Хатанбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Миний бие нь одоо нарийн сайн санахгүй байна. Гэхдээ ямартай ч тухайн үед буюу 2023 оны 04 дүгээр сарын үеэр намайг ажил дээрээ байхад үл таних 20 гаруй насны 173 сантимерт орчим өндөртэй, шар царайтай залуу манайхаар үйлчлүүлсэн. Тэгээд надад хандаж “мөнгөний хэрэг гарчихлаа, таны данс руу мөнгө шилжүүлээд авч болох уу” гэж гуйхаар нь итгээд би өөрийнхөө Хаан банкны 5624301107 тоот дансыг өгсөн. Тэгээд удалгүй миний дансанд дээрх 420,000 төгрөгийн орлого орж ирээд би тэр залуутай хамт яваад Сансарт байрлалтай Хаан банкны АТМ-ээс бэлнээр аваад өгөөд явуулж байсан юм. Надад баярлалаа гээд 10.000 төгрөг өгсөн санагдаж байна гэх мэдүүлэг /2хх-ийн 224/,

 

5. 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр кибер орчин, цахим сүлжээнд байрлах хохирогч Т.Ягийн "Төгсбүрэн Я" гэсэн нэртэй фэйсбүүк хаягт хууль бусаар халдаж нэвтрэн орсон, мэдээллийг гэмтээсэн, өөрчилсөн, ашиглах боломжгүй болгосон, уг хаягнаас хохирогч Э.Наранчимэгтэй харилцан "Шинжилгээ өгсөн ходоод маш муу гарсан эм авах гэсэн юм 500.000 төгрөг зээлээч маргааш буцаагаад өгнө, эмийн сангийн данс руу хийгээд өгөөч" гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 450.000 төгрөгийг Хаан банкны Д.Тийн эзэмшлийн 5064903592 дугаартай дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /2хх-ийн 137-138/,

Төгсбүрэнгийн Я гэх нэртэй фэйсбүүк чатаар харилцсан чат /2хх-ийн 141/,

Э.Наранчимэгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 142, 143/,

Д.Тийн Хаан банкны 5064903592 тоот дансны талаарх 5598/23/128 албан бичиг /2хх-ийн 145/,

Д.Тийн Хаан банкны 5064903592 тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-ийн 146, 148/,

 

Хохирогч Э.Наранчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Манай нөхрийн хамаатан Төгсбүрэн овогтой Я гэдэг хүний ашигладаг “Төгсбүрэн Я” гэсэн нэртэй фэйсбүүк хаягнаас над руу “сайн уу" гэсэн чат ирсэн. Тэгээд би чатны хариу бичихэд “шинжилгээ өгсөн, ходоод маш муу гарсан, эм авах гэсэн юм 500.000 төгрөг зээлээч, маргааш буцаагаад өгнө, эмийн сангийн данс руу хийгээд өгөөч гэсэн чат ирсэн. Тэгэхээр би “өө тийм үү яасан юм бэ” гэж асуухад надад мөнгө зээлээч гээд байсан юм. Тэгэхээр нь би надад 450.000 төгрөг байна гэж хэлэхэд за гээд эмийн сангийн данс гээд 5064903592 дугаартай Т гэдэг хүний данс өгсөн. Тэгэхээр нь би тухайн данс руу 450.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би ажлаа хийгээд явж байсан чинь “Төгсбүрэн Я” нэртэй фэйсбүүк хаягнаас хуулгаа явуулаад өгөөч гэсэн чат ирсэн байсан. Тэгээд би хуулгаа явуулах гээд чат руугаа орсон чинь миний чат болон фэйсбүүк хаягийг блок хийсэн байсан. Тэр үед би Төгсбүрэнтэй холбогдож чадаагүй юм. Тэгээд байж байгаад 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Төгсбүрэнтэй 88795599 дугаарын утсаар ярьж холбогдоход надад “Би фэйсбүүк хаягаа хакердуулсан миний таньдаг хүмүүсээс зөндөө мөнгө гуйсан байна лээ гэж хэлсэн. Тэгээд би залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан гэх мэдүүлэг /2хх-ийн 153/,

 

Хохирогч Т.Ягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Миний бие нь 2023 оны 04 дүгээр сарын 21-ний орой 20 цагийн үед ажлаа тараад Өвөрхангай аймгийн Сант суманд гэртээ байж байхад манай эгч над руу залгаад “чамд мөнгө хэрэгтэй болсон юм уу, фэйсбүүкээр чинь мөнгө гуйсан байна" гэж хэлэхээр нь “би хүнээс мөнгө нэхсэн зүйл байхгүй” гэж хэлсэн. Тэгээд би өөрийн эзэмшлийн “Төгсбүрэнгийн Я” гэх фэйсбүүк хаяг руугаа нэвтрэх гэхэд нууц үг нэхээд орж болохгүй байсан. Би тухайн фэйсбүүк хаягаа 3 жил гаруй хүгацаанд ашиглаж байгаа бөгөөд өөрийн эзэмшлийн 88795999 дугаараа бүртгүүлээд кодыг нь мөн адил 88795999 гэж оруулсан байсан юм. Ингээд тухайн шөнөдөө миний фэйсбүүк хаяг руу нэвтэрсэн хүн нь манай бэр дүү Наранчимэгээс 450.000 төгрөгийг Т гэх хүний Хаан банкны данс руу шилжүүлж авсан байсан юм. Одоогийн байдлаар би өөрийнхөө фэйсбүүк хаягаа сэргээж ашиглаж байгаа гэх мэдүүлэг /2хх-ийн 159/,

 

Гэрч Д.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн орой 22 цагийн орчимд би ажлаа тараад явж байхад дунд сургуульд нөгөө ангид сурдаг байсан О гэх залуу таараад “би чиний данс руу мөнгө шилжүүлээд авчихъя, надад бэлэн мөнгөний хэрэг гарчихлаа” гэхээр нь би зөвшөөрөөд хамт Сансарын колонкийн автобусны буудал руу алхаж байхад миний данс руу мөнгө хийчихлээ гэхээр нь би дансаа шалгаад үзсэн чинь 450.000 төгрөг орж ирсэн байсан. Тэгээд От мөнгө орж ирсэн байна гэж хэлсэн чинь О надад 5624301107 тоот данс руу хийчих гэхээр нь би бүх мөнгийг нь тэр данс руу шилжүүлчихсэн. Уг дансны эзэмшигч нь Хатанбаатар гэх хүн гарч ирж байсан. Тухайн үед би мөнгийг нь шилжүүлчихээд салаад яваад өгсөн тэрнээс хойш маргааш нь буюу 04 дүгээр сарын 22-ны өдөр намайг Сансарын ойролцоо явж байхад О дахиад надтай таараад “миний данс руу мөнгө хийгээд авчихъя" гэж хэлээд дахин 400.000 төгрөгийг шилжүүлж тэр мөнгө орж ирэхээр би тэр мөнгийг 5169299331 тоот данс руу тус тус шилжүүлсэн гэх мэдүүлэг /2хх-ийн 165/,

 

Шүүгдэгч Л.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Миний бие Луутарын О нь 2000 оны 11 дүгээр сарын 13- ны өдөр Улаанбаатар хотод Луутарын отгон хүүхэд болж мэндэлсэн. ...Би 2018 онд Нийслэлийн ерөнхий боловсролын 69 дүгээр сургуулийг төгсөж, бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 2018 оны 06 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарын хугацаанд “Ундрах" зууч үл хөдлөх зуучлалын компанид агент хийдэг байж байгаад 2019 оны 01 дүгээр сараас Өмнөговь аймгийн Цагаан хад суманд гар ковшийн ажил эрхэлдэг байсан. 2019 оны 07 дугаар сард Бүгд найрамдах Солонгос Ард улс руу хөдөлмөр эрхлэхээр явах зорилгоор цалингийн зээл болох 6.000.000 төгрөгийн зээл авч, зүс таних хүнд өгч залилуулсан. Улмаар би мөнгө олох зорилгоор бусдын интернэт банканд хууль бусаар халдаж 3.000.000 төгрөг шилжүүлэн авч баригдсан тул 2020 оны 03 дугаар сард Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 320 цагийн нийтэд тустай ажил хийх ял шйитгэгдсэн. Үүний дараагаар дахин гэмт хэрэг үйлдээгүй байж байгаад Өмнөговь аймгийн Цагаан хаданд очиж ажлаа үргэлжлүүлж хийж байгаад “GG poker" нэртэй олон улсын цахим мөрийтэй тоглоомд тэмцээний журмаар оролцож, тоглох болсон. Тэгээд тус покер тоглоомыг тоглоход мөнгө хэрэгтэй байсан тул цахим фэйсбүүк орчинд бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч, ойр дотны хүмүүсээс нь мөнгө гуйж, Монгол цахим мөрийтэй тоглоомын данс руу мөнгө шилжүүлж авч, улмаар тэндээс өөрийн ойр дотны хүмүүсийн данс руу шилжүүлэн авдаг байсан. Дараагаар нь тухайн мөнгөө гадаад покерын агент-аас доллар болгож авч “GG Poker” цахим мөрийтэй тоглоомын сайтад тоглодог байсан.

... миний бие нь тухайн үед Баяржавхлангийн Хаан банкны дансныг ашигласнаас өөр зүйл байхгүй бөгөөд Ө.Баяржавхлангийн данс руу орсон мөнгөнөөс онлайн покер тоглоомын данс руу шилжүүлүүлсэн. Тэгээд би тухайн мөнгөөр нь цахим орчинд покер тоглосон. Одоо би ямар нэртэй онлайн покер тоглосон гэдгээ сайн мэдэхгүй байна.

... Би 2022 оны 06 сарын сүүлээр Өмнөговь аймаг Цагаан хаданд ажиллаж байхдаа гараа хугалаад Улаанбаатар хотод ирсэн ба ажилгүй болсон тул MMR покер тоглох болсон. Тэгээд 2022 оны 08 сарын үед покер тоглох мөнгөгүй болсон тул фейсбүүк ухаж байгаад Сар-Од Цогзолмаа гэсэн нартэй фейсбүүк хэрэглэгчийн HTML кодыг өөрчилж нэвтрэн орж үл таних эмэгтэйгээс 350.000 төгрөгийг чатаар гуйж авсан. Настай эмэгтэйгээс 100.000 төгрөг чатаар гуйж аваад тус хоёр мөнгөө irooker.live сайтын покерын данс руу шилжүүлүүлсэн. Тэгээд тухайн фейсбүүк зар хүүхдийн угаалгын машин 80.000 төгрөгөөр зарна гэж зар байршуулж нийт 2 удаа үл таних хүмүүст зарсан ба уг мөнгийг Acepoker сайтын данс руу угаалгын машин гэсэн утгатай явуулсан бөгөөд би өөрөө угаалгын машин гэсэн аккаунт нээж тоглож мөнгөө алдсан. 2022 оны 09 сарын эхээр Гантуяа үлэмж нэртэй фейсбүүк хаягийн эзэмшигчийн HTML кодыг өөрчилж ороод годон гутал зарна гэсний дагуу хэд хэдэн хүнд зарсан. Яг хэдийг зарснаа мэдэхгүй байх ба Acepoker-д годон гутал нэртэй аккунт нээж тус сайтын данс руу шилжүүлүүлсэн. 2022 оны 09 сарын 29-ний өдөр LD LD нэртэй фейсбүүк эзэмшигчийн HTML өөрчилж ороод үл таних хоёр хүнээс 4.500.000, 4.500.000 нийт 9.000.000 төгрөгийг найз Бэрсийн дүү болох Эийн Төрийн банкны 109201854945 тоот данс руу хийлгүүлсэн ба Э нь Турк улсад оршин суудаг тул баригдахгүй гэж бодоод тухайн данс руу шилжүүлүүлсэн ба тухайн мөнгийг авахаасаа өмнө баригдсан тул ашиглаагүй байгаа.

Миний бие дээрх прокуроруудын тогтоолуудтай уншиж танилцсан. Ямар хэргүүдэд яллагдагчаар татагдсан талаараа ойлгож мэдсэн. Миний бие 2022 оны сүүл үед мөнгөний яаралтай хэрэг гарсан учраас фэйсбүүк орчинд зарын грүпүүд дээрээс иргэдийн оруулсан утасны дугаар, мэйл хаяг зэргийг нь авч тааруулан тухайн иргэдийн фэйсбүүк хаяг руу нэвтэрч байсан. Ингэхдээ ихэвчлэн утасны дугаарыг нь нэвтрэх нэр болон нууц үг хэсэгт нь ижил байдлаар оруулан нэвтэрч орсон. Би одоогоор ямар ямар нэртэй фэйсбүүк хаягуудад нэвтэрсэн талаараа нарийн сайн санахгүй байна. Ингээд нэвтэрч орсон фэйсбүүкийн найзууд руу нь чатаар “эмийн мөнгө хэрэгтэй байна мөнгө зээлээч, мөнгө хэрэгтэй байна, удахгүй буцаагаад өгнө” гэх мэтчилэн зүйл бичиж өөрийн танил хүмүүс эсхүл гудамжинд тааралдсан хүмүүсийн эзэмшлийн данс руу мөнгийг нь шилжүүлж авч дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн. Миний бие өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэрэг тус бүрт нь дэлгэрэнгүй байдлаар мэдүүлэг өгсөн тул уг мэдүүлэг дээр нэмж хэлж ярих зүйл байхгүй.

Хаан банкны 5114309355 тоот даксны эзэмшигч Б.Гантулга гэх залууг ямар нэгэн байдлаар танихгүй бөгөөд lloft нэртэй баарны гадна зогсож байхад нь дансыг нь аваад мөнгө шилжүүлж авсан. Хаан банкны 5018877599 тоот дансны эзэмшигч Л.Болор-Эрдэнэ нь миний төрсөн эгч. 5845607961 тоот дансны эзэмшигч Ц.Цэвээн нь миний ээж байгаа юм. Тухайн үед би хүний мөнгөө, дээлтэй холбоотой гэж хэлээд эгч, ээжийн дансаар мөнгө оруулж авсан. Хаан банкны 5618045219 тоот дансны эзэмшигч Ө.Баяржавхлантай танил найзууд бөгөөд дансаа ашиглуулаач гэж хэлээд түүний дансыг нь ашигласан. Өөр ямар нэгэн зүйл байхгүй. Хаан банкны 5064903592 тоот дансны эзэмшигч Д.Т нь манай арван жилийн ангийн нөгөө ангийн хүүхэд байгаа юм. Сансар орчимд явж байгаад тааралдахдаа би дансыг нь гуйгаад залилж байгаа мөнгөө түүний данс руу шилжүүлүүлж авсан. Тийн дансанд орж ирсэн мөнгийг нь би Сансрын ТҮЦ-ны эрэгтэй хүний данс руу шилжүүлээд бэлнээр гаргаж авсан санагдаж байна. Төрийн банкны 109201854945 тоот дансны эзэмшигч А.Э нь миний танил Бэрсээ гэх залуугийн дүү нь бөгөөд Турк улсад ажиллаж амьдардаг гэж хэлж байсан. Тухайн үед Бэрсээгээр дамжуулж холбогдон данс руу нь мөнгө шилжүүлж байсан. Дээрх мөнгөнүүдийг миний бие нь өөрөө юм худалдаж авч, бэлнээр юм уу, эсхүл покерын данс руу шилжүүлж аваад ганцаараа үрээд дуусгасан. Тухайн xүмүүс нь уг хэрэгт ямар нэгэн оролцоо байхгүй бөгөөд дансаа ашиглуулаач гэж гуйгаад би данс руу нь мөнгө шилжүүлж авч байсан. Өөр зүйлгүй... гэх мэдүүлэг /1хх-ийн 44-47, 116, 141, 188, 196, 2хх-ийн 82, 194-195/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 57/, иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-ийн 233/, хувийн байдлын талаарх баримт /2хх-ийн 04-09, 14-16/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /2хх-ийн 28/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /2хх-ийн 29/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2хх-ийн 30/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцсон болно.

 

Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар асууж байцаалт авахдаа, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагын хангасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

         

Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Оыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

 

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, цахим хэрэгсэл ашиглах, худал амлах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглах зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бөгөөд гэмт этгээд нь хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдэл байдаг.

 

Бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хувьд өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг гэмт хэрэг болно. Хохирогчийг төөрөгдөлд оруулж, өөрийнх нь зөвшөөрлөөр эд зүйлийг нь өөртөө авч захиран зарцуулах эрхтэй болсноор энэ төрлийн гэмт хэрэг төгс үйлдэгддэг.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч..., цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, ...бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан нь уг хэрэг, яллах дүгнэлтийн хүрээнд хамаарч байна.

 

Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.

Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, баримт бичиг ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах зэрэг аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой, шунахайн сэдэлтэй байдаг.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд заасан “Кибер орчинд хууль бусаар халдах” гэмт хэрэг нь мэдээллийн аюулгүй байдал, төр хуулийн этгээд, иргэний мэдээллээ өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан үйлдлийг ойлгох ба уг үйлдлийн улмаас мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, нуусан, нэмж оруулсан, хуулбарлаж авсан, ашиглах боломжгүй болгосон бол энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулан үзэхээр хуульчилжээ.

 

Кибер орчин, цахим сүлжээнд байрлах бусдын эзэмшлийн фейсбүүк хаягт хууль бусаар халдаж нэвтрэн орсон, мэдээллийг гэмтээсэн, өөрчилсөн, ашиглах боломжгүй болгосон нь цахим төхөөрөмж мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг гэмтээсэн, өөрчилсөн, цахим мэдээлэлд хууль бусаар халдах гэмт хэргийн шинжийг хангана.

 

Бусдын эзэмшлийн фейсбүүк хаягт хууль бусаар халдаж нэвтрэн орж бусдын эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан идэвхитэй 5 удаагийн үйлдлээр бусдад нийт 10.650.000 төгрөгийн хохирол учруулсан нь хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийн шинжийг хангана.

 

Шүүгдэгч Л.Оын дээрх үйлдлүүд нь “Залилах” гэмт хэргийн “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулах” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт,

“Цахим мэдээлэлд хууль бусаар халдах” гэмт хэргийн “цахим төхөөрөмж мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг гэмтээсэн, өөрчилсөн, цахим мэдээлэлд хууль бусаар халдах” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан шинжийг хангаж, шүүгдэгч нь цахим мэдээлэлд хууль бусаар халдаж залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба шүүгдэгчийн шунахайн сэдэлттэй гэм буруутай санаатай үйлдэл, хохирогч нарт учирсан хохирол нь тус бүрдээ шалтгаант холбоотой байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тооцно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдлүүдийг хуулийн уг шаардлагыг хангасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Л.Оыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдэхдээ цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж нэвтрэн орсон, мэдээллийг гэмтээсэн, өөрчилсөн, ашиглах боломжгүй болгож үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заажээ.

 

Шүүгдэгч Л.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 10.650.000 төгрөгийг хохирогч нарт төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,

5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болголоо.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-н дагуу шүүгдэгч Л.Оыг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Л.От эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэрийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол нөхөн төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл, санаа сэдэл, арга хэрэгсэл, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан залилах гэмт хэрэг үйлдсэнд нь зорчих эрхийг хязгаарлах ялыг бага хэмжээгээр, цахим мэдээлэлд хууль бусаар халдах гэмт хэрэг үйлдсэнд нь зорчих эрхийг хязгаарлах ялыг бага хэмжээгээр тус тус оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан журмаар нэмж нэгтгэн нийт ялыг тогтоон, хүрээ хязгаарыг тогтоож тодорхой үүргийг хүлээлгэх нь зүйтэй бөгөөд түүний гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг тогтоол хуулийн хүчин Т болмогц хэрэгт хавсаргуулахаар тус шүүхийн Тамгын газарт даалгаж, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Лын Оыг цахим төхөөрөмж мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг гэмтээсэн, өөрчилсөн, цахим мэдээлэлд хууль бусаар халдах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шүүгдэгч Л.Оыг тус тус шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 2 жилийн хугацаагаар шүүгдэгч Л.От хүлээлгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоногүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СиДиг хэрэгт хавсаргаж хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин Т болтол шүүгдэгч Л.От хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэснийг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ