Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/26

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай,

Улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,

Хохирогч М.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******,

Шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т тус тус зааснаар 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 03 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2407000000005 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*******, *******-ны өдөр, *******т төрсөн, , , , ,, , , , тоотод оршин суух, ,

******* овогт *******ийн ******* /РД:/.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч С.******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай М.*******ийг 2023 оны 07, 08 дугаар саруудад ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ийн гадаа согтуурсан үедээ хардалтын улмаас хөл рүү өшиглөж зодсон,

2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг, 12 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдөрт шилжих шөнийн 01-02 цагийн үед , тоот гэртээ согтуурсан үедээ хардалтын улмаас хөл рүү нь өшиглөж, нүүр, толгой, гар хэсэгт нь шаазан аягаар цохиж, зодсон,

2023 оны 12 дугаар сарын 08-09-ний өдөрт шилжих өдрийн шөнө 01-02 цагийн үед , тоот гэртээ согтуурсан үедээ хардалтын улмаас М.ий нүүр, толгой, гар хэсэгт нь шаазан аягаар цохиж, зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт: “Эхний удаа согтуурсан үедээ маргалдаад ээ аягаар цохисон. Миний буруу. Дараагийн удаа мөн адил согтуурсан үедээ тийм зүйл хийсэн.” гэв.

 

Хохирогч М.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Уухгүй бол зүгээр байдаг. Архи уухаараа хардаж, сэрдээд ажил дээр очоод хэрүүл маргаан үүсгэдэг. Одоо хоёр охин маань жаахан, сургуулийн хүүхдүүд. Нэг хүү маань цэрэгт, А. гээд охин маань манай хашаанд байдаг. Тэр өдөр бид нар унтах гээд хэвтчихсэн байсан. Тэгэхэд энэ хүн ууж байсан юм байна лээ. Тэгээд сэрээгээд юм ярьж байтал аяга шидчихсэн. Дараа нь  юу болсныг мэдэхгүй, эмнэлэг яваад ухаан орсон. Хардаж сэрдээд, ажил дээр очоод цохиж, өшиглөдөг байсан.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагчийн зүгээс хэрэг гарсан газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-7/, хохирогч М.ий мэдүүлэг /хх-10-11, 13/ насанд хүрээгүй гэрч А.ийн мэдүүлэг /хх-5-16, 19-20/ гэрч А.ийн мэдүүлэг /хх 23-24, 27-28/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-31-33/, Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн №15 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт / хх-35-36/, эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэл, зургийн үзүүлэлт /хх-40/, хохирогч М.ий эрүүл мэндийн даатгалаар тусламж үйлчилгээ авсан мэдээлэл, иргэний нэхэмжлэгч Ж.Ганжаргалын мэдүүлэг / хх 73, 77-78/, шүүгдэгч С.*******ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх50/, хэрэгт эд мөрийн баримтаар хураалгасан 10 ширхэг шаазан аяганы хагархай зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгч, хохирогч, нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, мөн хуулийн 11 дэх хэсгийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү хоёр оногдуулах ялыг нэгтгэж оногдуулахдаа 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийн 1 хоногийн хорих ялаар сольж, нэмж, нэгтгээд нийт 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. Энэхүү хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэн саналтай байна. Хэрэгт цугларсан нотлох баримтын хувьд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шаазан  цайны  аяганы хагархайг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай. Шүүгдэгч цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй. Шүүгдэгч С.*******д авсан хулийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорин таслан сэргийлэх арга хэмжээ авахыг тус тус гаргаж байна...” гэх,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Шүүгдэгч С.******* нь улсын яллагчийн оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн талаар өөрийн үйлдсэн гэм буруугийнхаа талаар маргадгүй. Мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон. Өөрийн гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд хүндэвтэр хохирол учруулсандаа маргадгүй, маш их гэмшиж байна. Урьд өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Улсын яллагчийн дүгээс 2023 оны 7-8 дугаар саруудад үйлдэгдсэн үйлдэлд шалгагдаж байгаагүй хэдий шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг нь хувийн байдлыг нь тодруулахад ач холбогдолтой байна. Түүнд улсын яллагчийн зүгээс гаргасан ялын саналыг харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.*******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд С.*******д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч С.******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай М.*******ийг

  • 2023 оны 07, 08 дугаар саруудад ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ийн гадаа согтуурсан үедээ хардалтын улмаас хөл рүү өшиглөж зодсон,
  • 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг, 12 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдөрт шилжих шөнийн 01-02 цагийн үед , тоот гэртээ согтуурсан үедээ хардалтын улмаас хөл рүү нь өшиглөж, нүүр, толгой, гар хэсэгт нь шаазан аягаар цохиж, зодсон,
  • 2023 оны 12 дугаар сарын 08-09-ний өдөрт шилжих өдрийн шөнө 01-02 цагийн үед , тоот гэртээ согтуурсан үедээ хардалтын улмаас М.ий нүүр, толгой, гар хэсэгт нь шаазан аягаар цохиж, зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор М.*******ий өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ******* миний ам руу хоолны шилэн аягаар цохисон. Миний амнаас цус гараад би босоод сууж байтал ахиад нэг аяга аваад миний толгой руу цохисон. Би тухайн үед гараараа хамгаалаад ухаан алдсан. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна...С.******* байнга архи уудаг, архи уух болгондоо намайг хардаж зоддог. 2023 оны 10 дугаар сард миний хийсэн хоолыг асгаад намайг заамдаж авч нэг удаа хөл рүү өшиглөсөн. Би зугтаад гараад явсан....мөн 7-8 дугаар сард би тоосгоны үйлдвэрт ажилладаг байхад ажил дээр 2 удаа ирж зодож байсан...2023 оны 08 дугаар сард би ажил дээрээ байж байхад өдөр 12 цагийн үед ирээд намайг ажлын залуутай хардаад заамдаж байгаад хөл рүү нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-10-11, 13 дугаар тал/,
  2. Насанд хүрээгүй гэрчээр А.ийн өгсөн: “...ээж нүүр ам нь цус болчихсон сууж байсан. Аав согтуу ирэх бүртээ ээжийг доромжлох, ганц нэг удаа цохидог зүйл байгаа. Намайг зодож цохиж байсан зүйл байхгүй. Би хэд гэдийг нь мэдэхгүй байна. Аав ******* нь согтуу байх үедээ ээжийг зодно. Эгч Бирдгүлийг байхгүй байх үед намайг болон дүү нарыг эгчийн гэрт орж бай гээд ээжийг гэрт оруулж хаалгаа түгжээд зоддог...2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ээж ийг аав ******* араас нь хөөж байгаад үснээс нь татаад газарт унагаасан...” гэх мэдүүлэг,

/хх-15-16, 19-20 дугаар тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр А.ийн өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ажилгүй гэртээ байсан. 17 цагийн үед ээж манай гэрт орж ирсэн. Араас нь аав орилоод хэрэлдээд, хутга бариад ороод ирсэн. Би яасан талаар асуухад “манай ээжийг ажлын залуугийнхаа машинд сууж хамт явсан” гээд хэрүүл хийгээд ороод ирсэн. Би хутгыг нь булаагаад авсан. Ээж уйлаад би аавд хэдэн үг хэлсэн хэлтэл аав сууж байгаад ээжийг гуйгаад аваад явсан. 21 цагийн үед аавын гэрт ороход аав газар, ээж орон дээр хэвтэж байсан. Би гэртээ ороод унтсан. 02 цагийн үед ь уйлаад ороод ирсэн. Юу болсон талаар асуухад “аав ээжийг алчихлаа” гээд ороод ирсэн. Аав араас нь “би хүн алчихлаа” гээд ороод ирсэн. Би юу вэ гээд галын хайч барьтал аав зугтаагаад алга болсон. Намайг ороход ээж гэртээ зодуулсан байдалтай ам болон толгойноос нь их хэмжээний цус гарсан ухаангүй байсан...” гэх мэдүүлэг,

/хх-23-24, 27-28 дугаар тал/

  1. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл,

/хх-31-33 дугаар тал/

 

  1. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 15 дугаар: “М.ий биед зургаан шүдний булгаралт, зүүн зулай, доод уруул, баруун сарвуунд шарх, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.52.3-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг үлэмж хэмжээгээр тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 15% нөлөөлнө....” гэх дүгнэлт,

/хх-35-36 дугаар тал/

  1. Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдлыг тогтоосон баримтууд,

/хх-50 дугаар тал/

 

  1. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-65-73 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.******* нь хохирогч М.*******ий эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр зодож цохиж биед нь халдсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгчид зодуулсны улмаас хохирогчид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 15 дугаартай дүгнэлт болон хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч С.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр хохирогчийн биед халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн”, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2-1-т заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч С.*******ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т тус тус зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч С.*******ы үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч М.*******ий бие махбодод хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч “...Гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс гаргасан “...нийт 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулах...” гэх, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргасан “...эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэх зэрэг нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байх тул хүлээн авах боломжгүй байна.

Тухайлбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус хуульчилсан тул шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т тус тус зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэж зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг нэмж нэгтгэхээр шийдвэрлэв.

Бусад асуудлаар:

Шүүгдэгч С.******* нь энэ хэрэгт  эд  мөрийн баримтаар шаазан аяганы 10 ширхэг хагархай хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч С.*******ыг  6 /зургаа/ сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 /зургаа/ сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хэсэгт зааснаар 6 /зургаа/ сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ыг Налайх дүүргийн хилийн цэсээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр , тоотод оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хүлээлгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан шаазан аяганы 10 ширхэг хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст хариуцуулж, шүүгдэгч нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ЧИНЗОРИГ