Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 79

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

           улсын яллагч Т.Жаргалсайхан,

насанд хүрээгүй шүүгдэгч Н.Энхтүвшин, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Нарантунгалаг, өмгөөлөгч Б.Мандхай /ҮД:0-102/,

шүүгдэгч Т.Далай, түүний өмгөөлөгч Ш.Базаррагчаа /ҮД:2-136/,

шүүгдэгч Б.Мөнх-Алдар, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа /ҮД:0-377/,

шүүгдэгч С.Лувсанжав, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн /ҮД:0-929/,

шүүгдэгч Ц.Төгөлдөр, түүний өмгөөлөгч Д.Тамир /ҮД:0-651/,

иргэний нэхэмжлэгч С.Цоггэрэл нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 114 дүгээр зүйлийн 114.1, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Энхболдын Энхбатад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар Чандмань овогт Түвдэндоржийн Далайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Батцэцэгийн Мөнх-Алдарт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 155 дугаар зүйлийн 155.1, 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар Онход овогт Сайханаагийн Лувсанжавд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар Жалайр овогт Цоггэрэлийн Төгөлдөрт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Төр овогт Нарантунгалагийн Энхтүвшинд тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626031105 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1.Монгол Улсын иргэн, 1997 оны 7 дугаар сарын 04-нд Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, нимгэн төмрийн угсрагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар байрны 119 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Чандмань овогт Түвдэндоржийн Далай /РД:УК97070437/

            2.Монгол Улсын иргэн, 1997 оны 4 дүгээр сарын 03-нд Дархан-Уул аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “Монголын СОС” асрамжийн газарт оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овогт Батцэцэгийн Мөнх-Алдар /РД:МФ97040312/

            3.Монгол Улсын иргэн, 1998 оны 8 дугаар сарын 28-нд Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, өвөө, эмээ, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 14 дүгээр гудамжны 161 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Онход овогт Сайханаагийн Лувсанжав /РД:УШ98082811/

            4.Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 25-нд Өвөрхангай аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөдөө аж ахуйн их сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Моносын 2-19 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Жалайр овогт Цоггэрэлийн Төгөлдөр /РД:ЙЛ96102510/

            5.Монгол Улсын иргэн, 1999 оны 6 дугаар сарын 27-нд Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, ахын хамт Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 34-113 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Төр овогт Нарантунгалагийн Энхтүвшин /РД:УИ99062735/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т.Далай нь Э.Энхбат, Ц.Төгөлдөр, Б.Мөнх-Алдар, С.Лувсанжав, Э.Энхтүвшин нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 40-68 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2016 оны 8 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингис хааны хүрээ” амралтын газрын ресторан бүхий монгол гэрийн подвалын давхарын цонхоор дотогш нэвтрэн орж том гарын мөнгөн аяга 10 ширхэг, дунду гарын мөнгөн аяга 6 ширхэг, бага гарын мөнгөн аяга 22 ширхэг, жижиг цөгцөн мөнгөн аяга 11 ширхэг, мөнгөн хундага 12 ширхэг, “Dell” маркийн компьютер, компьютерийн гар, хулганы хамт, 0.75 хэмжээтэй “Гольд Чингис” архи 6 ширхэг, “Грейгүүс” архи 1 ширхэг, улаан вино 1 ширхэг, цагаан вино 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлан бусдад 8.253.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Давтан үйлдлээр Э.Энхбат, Б.Мөнх-Алдар, Н.Энхтүвшин нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн урьд өмнө үйлчлүүлж байсан караокены газраас эд зүйл хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл буюу “бахь” ашиглан 2016 оны 8 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “NBS” нэртэй караокены газрын нэг давхрын цонхоор нь дотогш нэвтрэн орж “Самсунг” маркийн 42 инчийн “LCD” зурагт 1 ширхэг, Хятад улсад үйлдвэрлэсэн “LCD” зурагт 1 ширхэг, Мадине нэртэй вино 3 ширхэг, Шанет вино 3 ширхэг, 0.75 хэмжээтэй Соёмбо архи 2 ширхэг, 0.75 хэмжээтэй Хар сувд архи 1 ширхэг, 0.75 хэмжээтэй Болор архи 4 ширхэг, мөн 0.75 хэмжээтэй Экс-40 нэртэй архи 1 ширхэг, 0.75 хэмжээтэй Велвет архи 2 ширхэг, 0.75 хэмжээтэй Соёрхол архи 2 ширхэг, “Тоффите” шоколад 2 ширхэг, лаазтай самар 2 ширхэг, “Альпен гольд” шоколад 3 ширхэг зэрэг 1.091.400 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулж бусдад нийт 9.344.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 8 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “Чингис хааны хүрээ” амралтын газарт амарч байсан иргэн Ж.Өнөрсайхан нарын гэрээс С.Лувсанжавын хулгайлсан эд зүйлсээс хохирогч С.Оюунцэцэгийн эзэмшлийн Хятад улсад үйлдвэрлэсэн 30.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг гэмт хэрэг үйлдэж олсон гэдгийг мэдсээр байж авсан,

Шүүгдэгч Б.Мөнх-Алдар нь Э.Энхбат, Ц.Төгөлдөр, Т.Далай, С.Лувсанжав, Н.Энхтүвшин нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 40-68 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2016 оны 8 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингис хааны хүрээ” амралтын газрын ресторан бүхий монгол гэрийн подвалын давхарын цонхоор дотогш нэвтрэн орж том гарын мөнгөн аяга 10 ширхэг, дунду гарын мөнгөн аяга 6 ширхэг, бага гарын мөнгөн аяга 22 ширхэг, жижиг цөгцөн мөнгөн аяга 11 ширхэг, мөнгөн хундага 12 ширхэг, “Dell” маркийн компьютер, компьютерийн гар, хулганы хамт, 0.75 хэмжээтэй “Гольд Чингис” архи 6 ширхэг, “Грейгүүс” архи 1 ширхэг, улаан вино 1 ширхэг, цагаан вино 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлан бусдад 8.253.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Давтан үйлдлээр Э.Энхбат, Т.Далай, Н.Энхтүвшин нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн урьд өмнө үйлчлүүлж байсан караокены газраас эд зүйл хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл буюу “бахь” ашиглан 2016 оны 8 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “NBS” нэртэй караокены газрын нэг давхрын цонхоор нь дотогш нэвтрэн орж “Самсунг” маркийн 42 инчийн “LCD” зурагт 1 ширхэг, Хятад улсад үйлдвэрлэсэн “LCD” зурагт 1 ширхэг, Мадине нэртэй вино 3 ширхэг, Шанет вино 3 ширхэг, 0.75 хэмжээтэй Соёмбо архи 2 ширхэг, 0.75 хэмжээтэй Хар сувд архи 1 ширхэг, 0.75 хэмжээтэй Болор архи 4 ширхэг, мөн 0.75 хэмжээтэй Экс-40 нэртэй архи 1 ширхэг, 0.75 хэмжээтэй Велвет архи 2 ширхэг, 0.75 хэмжээтэй Соёрхол архи 2 ширхэг, “Тоффите” шоколад 2 ширхэг, лаазтай самар 2 ширхэг, “Альпен гольд” шоколад 3 ширхэг зэрэг 1.091.400 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулж бусдад нийт 9.344.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 8 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “Чингис хааны хүрээ” амралтын газарт амарч байсан иргэн Ж.Өнөрсайхан нарын гэрээс С.Лувсанжавын хулгайлсан эд зүйлсээс хохирогч Л.Дашдуламын эзэмшлийн “Самсунг эс-1” маркийн 100.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг гэмт хэрэг үйлдэж олсон гэдгийг мэдсээр байж авсан,

Шүүгдэгч С.Лувсанжав нь Э.Энхбат, Т.Далай, Ц.Төгөлдөр, Б.Мөнх-Алдар, Н.Энхтүвшин нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 40-68 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2016 оны 8 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингис хааны хүрээ” амралтын газрын ресторан бүхий монгол гэрийн подвалын давхарын цонхоор дотогш нэвтрэн орж том гарын мөнгөн аяга 10 ширхэг, дунду гарын мөнгөн аяга 6 ширхэг, бага гарын мөнгөн аяга 22 ширхэг, жижиг цөгцөн мөнгөн аяга 11 ширхэг, мөнгөн хундага 12 ширхэг, “Dell” маркийн компьютер, компьютерийн гар, хулганы хамт, 0.75 хэмжээтэй “Гольд Чингис” архи 6 ширхэг, “Грейгүүс” архи 1 ширхэг, улаан вино 1 ширхэг, цагаан вино 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлан бусдад 8.253.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 8 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө бусад оролцогч нар мэдээгүй, дээрх амралтын газарт амарч байсан иргэн Ж.Өнөрсайхан, Л.Дашдулам, С.Оюунцэцэг, Н.Гансүх нарын амарч байсан монгол гэрийн хаяагаар 0.75 граммын хэмжээтэй Болор архи 1 ширхэгийг хулгайлан ууж согтуурсан үедээ үргэлжилсэн үйлдлээр дээрх амрагчдын гэрийн түгжээгүй хаалгаар хууль бусаар нэвтрэн орж Ж.Өнөрсайханы эзэмшлийн “ай фоне 5 эс” маркийн гар утас 1 ширхэг, Л.Дашдуламын эзэмшлийн “Самсунг эс-1” маркийн гар утас 1 ширхэг, С.Оюунцэцэгийн эзэмшлийн марк тодорхойгүй Хятад улсад үйлдвэрлэсэн гэх гар утас 1 ширхэг, бэлнээр 25.000 төгрөг, Н.Гансүхийн эзэмшлийн “Самсунг эс-2” маркийн гар утас 1 ширхэг, хайникен пиво 9 ширхэг зэрэг эд зүйл хулгайлан бусдад нийт 522.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулж, бусдад нийт 8.755.00 төгрөгийн буу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.Энхбат, Б.Мөнх-Алдар, Т.Далай, Н.Энхтүвшин нарын 2016 оны 8 дугаар сарын 19-ноос 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “NBS” нэртэй караокены газраас хулгайлсан эд зүйлийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон гэдгийг мэдсээр байж, Б.Мөнх-Алдарын гэрийн шүүгээнд хийсан байсан 318.000 төгрөгийн үнэ бүхий 11 шил архийг авсан,

Э.Энхбат, Б.Мөнх-Алдар, Т.Далай, Н.Энхтүвшин нарыг бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 19-ноос 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “NBS” нэртэй караокены газраас эд зүйл хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдээгүй,

Шүүгдэгч Ц.Төгөлдөр нь Э.Энхбат, Т.Далай, Б.Мөнх-Алдар, С.Лувсанжав, Н.Энхтүвшин нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 40-68 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2016 оны 8 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингис хааны хүрээ” амралтын газрын ресторан бүхий монгол гэрийн подвалын давхарын цонхоор дотогш нэвтрэн орж том гарын мөнгөн аяга 10 ширхэг, дунду гарын мөнгөн аяга 6 ширхэг, бага гарын мөнгөн аяга 22 ширхэг, жижиг цөгцөн мөнгөн аяга 11 ширхэг, мөнгөн хундага 12 ширхэг, “Dell” маркийн компьютер, компьютерийн гар, хулганы хамт, 0.75 хэмжээтэй “Гольд Чингис” архи 6 ширхэг, “Грейгүүс” архи 1 ширхэг, улаан вино 1 ширхэг, цагаан вино 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлан бусдад 8.253.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Э.Энхбат, Б.Мөнх-Алдар, Т.Далай, Н.Энхтүвшин нарыг бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 19-ноос 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “NBS” нэртэй караокены газраас эд зүйл хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдээгүй,

Насанд хүрээгүй шүүгдэгч Н.Энхтүвшин нь Э.Энхбат, Ц.Төгөлдөр, Т.Далай, С.Лувсанжав, Б.Мөнх-Алдар нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 40-68 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2016 оны 8 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингис хааны хүрээ” амралтын газрын ресторан бүхий монгол гэрийн подвалын давхарын цонхоор дотогш нэвтрэн орж том гарын мөнгөн аяга 10 ширхэг, дунду гарын мөнгөн аяга 6 ширхэг, бага гарын мөнгөн аяга 22 ширхэг, жижиг цөгцөн мөнгөн аяга 11 ширхэг, мөнгөн хундага 12 ширхэг, “Dell” маркийн компьютер, компьютерийн гар, хулганы хамт, 0.75 хэмжээтэй “Гольд Чингис” архи 6 ширхэг, “Грейгүүс” архи 1 ширхэг, улаан вино 1 ширхэг, цагаан вино 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлан бусдад 8.253.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Давтан үйлдлээр Э.Энхбат, Т.Далай, Б.Мөнх-Алдар нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн урьд өмнө үйлчлүүлж байсан караокены газраас эд зүйл хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл буюу “бахь” ашиглан 2016 оны 8 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “NBS” нэртэй караокены газрын нэг давхрын цонхоор нь дотогш нэвтрэн орж “Самсунг” маркийн 42 инчийн “LCD” зурагт 1 ширхэг, Хятад улсад үйлдвэрлэсэн “LCD” зурагт 1 ширхэг, Мадине нэртэй вино 3 ширхэг, Шанет вино 3 ширхэг, 0.75 хэмжээтэй Соёмбо архи 2 ширхэг, 0.75 хэмжээтэй Хар сувд архи 1 ширхэг, 0.75 хэмжээтэй Болор архи 4 ширхэг, мөн 0.75 хэмжээтэй Экс-40 нэртэй архи 1 ширхэг, 0.75 хэмжээтэй Велвет архи 2 ширхэг, 0.75 хэмжээтэй Соёрхол архи 2 ширхэг, “Тоффите” шоколад 2 ширхэг, лаазтай самар 2 ширхэг, “Альпен гольд” шоколад 3 ширхэг зэрэг 1.091.400 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулж бусдад нийт 9.344.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Т.Далай нь Э.Энхбат, Ц.Төгөлдөр, Б.Мөнх-Алдар, С.Лувсанжав, Э.Энхтүвшин нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 40-68 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2016 оны 8 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингис хааны хүрээ” амралтын газрын ресторан бүхий монгол гэрийн подвалын давхарын цонхоор дотогш нэвтрэн орж эд зүйл хулгайлан бусдад 8.253.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Давтан үйлдлээр Э.Энхбат, Б.Мөнх-Алдар, Н.Энхтүвшин нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн урьд өмнө үйлчлүүлж байсан караокены газраас эд зүйл хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл буюу “бахь” ашиглан 2016 оны 8 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “NBS” нэртэй караокены газрын нэг давхрын цонхоор нь дотогш нэвтрэн орж эд зүйл хулгайлан бусдад 1.091.400 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулж, нийт 9.344.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 8 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “Чингис хааны хүрээ” амралтын газарт амарч байсан иргэн Ж.Өнөрсайхан нарын гэрээс С.Лувсанжавын хулгайлсан эд зүйлсээс хохирогч С.Оюунцэцэгийн эзэмшлийн Хятад улсад үйлдвэрлэсэн 30.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг гэмт хэрэг үйлдэж олсон гэдгийг мэдсээр байж авсан,

Шүүгдэгч Б.Мөнх-Алдар нь Э.Энхбат, Ц.Төгөлдөр, Т.Далай, С.Лувсанжав, Н.Энхтүвшин нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 40-68 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2016 оны 8 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингис хааны хүрээ” амралтын газрын ресторан бүхий монгол гэрийн подвалын давхарын цонхоор дотогш нэвтрэн орж эд зүйл хулгайлан бусдад 8.253.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Давтан үйлдлээр Э.Энхбат, Т.Далай, Н.Энхтүвшин нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн урьд өмнө үйлчлүүлж байсан караокены газраас эд зүйл хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл буюу “бахь” ашиглан 2016 оны 8 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “NBS” нэртэй караокены газрын нэг давхрын цонхоор нь дотогш нэвтрэн орж эд зүйл хулгайлан бусдад 1.091.400 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулж, нийт 9.344.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 8 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “Чингис хааны хүрээ” амралтын газарт амарч байсан иргэн Ж.Өнөрсайхан нарын гэрээс С.Лувсанжавын хулгайлсан эд зүйлсээс хохирогч Л.Дашдуламын эзэмшлийн “Самсунг эс-1” маркийн 100.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг гэмт хэрэг үйлдэж олсон гэдгийг мэдсээр байж авсан,

Шүүгдэгч С.Лувсанжав нь Э.Энхбат, Т.Далай, Ц.Төгөлдөр, Б.Мөнх-Алдар, Н.Энхтүвшин нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 40-68 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2016 оны 8 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингис хааны хүрээ” амралтын газрын ресторан бүхий монгол гэрийн подвалын давхарын цонхоор дотогш нэвтрэн орж эд зүйл хулгайлан бусдад 8.253.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 8 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө бусад оролцогч нар мэдээгүй, дээрх амралтын газарт амарч байсан иргэн Ж.Өнөрсайхан, Л.Дашдулам, С.Оюунцэцэг, Н.Гансүх нарын амарч байсан монгол гэрийн хаяагаар 0.75 граммын хэмжээтэй Болор архи 1 ширхэгийг хулгайлан ууж согтуурсан үедээ үргэлжилсэн үйлдлээр дээрх амрагчдын гэрийн түгжээгүй хаалгаар хууль бусаар нэвтрэн орж зэрэг эд зүйл хулгайлан бусдад нийт 522.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулж, нийт 8.755.00 төгрөгийн буу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.Энхбат, Б.Мөнх-Алдар, Т.Далай, Н.Энхтүвшин нарын 2016 оны 8 дугаар сарын 19-ноос 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “NBS” нэртэй караокены газраас хулгайлсан эд зүйлийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон гэдгийг мэдсээр байж, Б.Мөнх-Алдарын гэрийн шүүгээнд хийсэн байсан 318.000 төгрөгийн үнэ бүхий 11 шил архийг авсан,

Э.Энхбат, Б.Мөнх-Алдар, Т.Далай, Н.Энхтүвшин нарыг бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 19-ноос 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “NBS” нэртэй караокены газраас эд зүйл хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдээгүй,

Шүүгдэгч Ц.Төгөлдөр нь Э.Энхбат, Т.Далай, Б.Мөнх-Алдар, С.Лувсанжав, Н.Энхтүвшин нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 40-68 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2016 оны 8 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингис хааны хүрээ” амралтын газрын ресторан бүхий монгол гэрийн подвалын давхарын цонхоор дотогш нэвтрэн орж эд зүйл хулгайлан бусдад 8.253.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Э.Энхбат, Б.Мөнх-Алдар, Т.Далай, Н.Энхтүвшин нарыг бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 19-ноос 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “NBS” нэртэй караокены газраас эд зүйл хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдээгүй,

Насанд хүрээгүй шүүгдэгч Н.Энхтүвшин нь Э.Энхбат, Ц.Төгөлдөр, Т.Далай, С.Лувсанжав, Б.Мөнх-Алдар нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 40-68 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2016 оны 8 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингис хааны хүрээ” амралтын газрын ресторан бүхий монгол гэрийн подвалын давхарын цонхоор дотогш нэвтрэн эд зүйл хулгайлан бусдад 8.253.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Давтан үйлдлээр Э.Энхбат, Т.Далай, Б.Мөнх-Алдар нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн урьд өмнө үйлчлүүлж байсан караокены газраас эд зүйл хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл буюу “бахь” ашиглан 2016 оны 8 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “NBS” нэртэй караокены газрын нэг давхрын цонхоор нь дотогш нэвтрэн орж эд зүйл хулгайлан бусдад 1.091.400 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулж, нийт 9.344.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:

             1. Шүүгдэгч Т.Далайгийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “Мэдүүлэг өгөхгүй, урьд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Шүүгдэгч Б.Мөнх-Алдарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “Мэдүүлэг өгөхгүй, урьд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            3. Шүүгдэгч С.Лувсанжавын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “Мэдүүлэг өгөхгүй, урьд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            4. Шүүгдэгч Ц.Төгөлдөрийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн орой 00:00 цагийн үед намайг унтах гэж байхад Далай над руу утсаар “Машин чинь байна уу, хоёр зурагт зөөх гэсэн юм” гээд өөр зүйл яриагүй. Тэгээд би машин эвдэрчихсэн гээд утсаа салгаад унтчихсан. Дараа нь цагдаа дээр очоод хулгайн эд зүйл байсныг мэдсэн” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            5. Насанд хүрээгүй шүүгдэгч Н.Энхтүвшингийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “Мэдүүлэг өгөхгүй, урьд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            6. Насанд хүрээгүй шүүгдэгч Н.Энхтүвшингийн хууль ёсны төлөөлөгч Б.Нарантунгалагийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Хүүхдүүддээ анхаарал халамж тавьж чадаагүй миний буруугаас болж хүүхдүүд минь ийм хэрэгт холбогдсонд маш их гэмшиж байна. Би цаашид хүүхдүүддээ анхаарал халамж, хяналт тавьж чадах тул хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            7. Иргэний нэхэмжлэгч С.Цоггэрэлийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “Миний бие Төгөлдөрийн аав байгаа юм. 40-68 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн машин байгаа. Манай хүү Төгөлдөр нь жолооны сургууль төгссөн болохоор өдөр нь ажлаа хийгээд оройд нь халтуур хийхээр явдаг байсан. Би халтуур хийгээд хэдэн төгрөг олж байвал бензинд ч гэсэн нэмэртэй гэж бодоод машинаа өгөөд гаргадаг байсан. Би хүүгээ хүүхдүүдтэй нийлээд хулгай хийгээд явчихна гэж бодоогүй. Энэ асуудлаас хойш хүүдээ машинаа өгөхгүй байгаа. Би улирлын чанартай барилгын ажил хийдэг болохоор өвөл зогсчихдог. Би машинаараа өвлийн улиралд халтуур хийж гэр бүлээ тэжээдэг. Миний байдлыг харгалзан үзэж миний машиныг улсын орлого болгохоос чөлөөлж өгнө үү” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            8.Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...Хэрэг учрал болсон гэх газар нь “Чингис хааны хүрээ” амралтын газар ба...менежер Ууганбаяр гэж танилцуулсан эрэгтэй...хулгай орсон газар...амралтын газрын гэрүүдийн дунд байрлах том гэрийг заав...гэрийн хаалга болон цүүнд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй...гэрийн зүүн хэсгийн хаяа үл ялиг сөхөгдсөн байдалтай бөгөөд тус хэсгийн хаяаг сөхөж харахад гэрийн хананы 1 ширхэг мод хугарсан...байлаа...эндээс архинууд алдагдсан байна гэх ба мэргэжилтэн тус газартаа “7” гэсэн дугаар тавьж зураг авч...хар өнгийн нунтаг бодис ашиглан шалгахад “F” гэсэн бичиглэлтэй саарал өнгийн лонхны хажуу бөөр хэсэгт 3 ширхэг гарын мөр байсныг наалдамхай туузуудаар бэхжүүлж а4 хэмжээтэй цаасан дээр нааж тус бүр тайлбар бичиж битүүмжлэв...608 дугаар гэрт амарч байсан хүмүүсийн эд зүйлс алдагдсан гэх бөгөөд тус гэрт үзлэг хийхээр болов. Тус 608 дугаартай монгол гэр нь нийт монгол гэрүүдийн гол хэсэгт байрлах ба урагш харсан хүрэн өнгийн модон хаалгатай, хаалга болон хаалганы цүүнд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байлаа...Тус гэрт амарч байсан хүмүүсээр алдагдсан эд зүйлс хаана байсныг заалгаж...6, 4, 10, 8 гэсэн дугаарууд тавьж...үзлэгийг дуусгав...Хэрэг учрал болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах NBS нэртэй караоке байх ба...5 давхар барилгын доод подвалд байрласан байв...уг караоке нь нийт 6 ширхэг өрөөтэй байх ба түүний 4, 5 дугаартай өрөөний зурагтууд алдагдсан гэж байлаа...хулгай орсон гэх 8 дугаартай өрөөнд ороход уг өрөө нь 2 ширхэг вакум цонхтой байх ба уг 2 ширхэг цонхны баруун талын цонх нь онгорхой байлаа...гарын мөр...гутлын мөр...гэрэл зургаар бэхжүүлж авав...” /1хх-ийн 14-17, 113-120/

            9. Хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл: “...Ганболд овогтой Оюунболдын эзэмшлээс мөнгөн хундага, мөнгөн аяганы дотор тагш, мөнгөн аяганы суурь, ёроол хэсгийн мөнгөн бүрхүүл зэрэг зүйлийг...Ганхуяг овогтой Энхтуулын эзэмшлээс 013327002432310 сериал дугаартай “Ай Фоне-5” маркийн гар утас нэг ширхэгийг...сэжигтэн Т.Далайгаас Ай-3 маркийн компьютерийг хураан авсугай...Ганбаатарын Лхагваас...мөнгөн аягануудын дотор талын тагшнуудыг хураан авсугай...” /1хх-ийн 23-26, 30-32, 2хх-ийн 71-74/

            10. Эд зүйл хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл: “...Хохирогч Чинбатын Ууганбаярт...Цагаан металлаар хийгдсэн мөнгөн хундага 10 ширхэг, мөнгөн аяганы дотор талын тагш 14 ширхэг, мөнгөн аяганы үргэлжилсэн ёроол хэсгийн гадна бүрхүүл 6 ширхэг, мөнгөн аяганы ёроолын гадна бүрхүүл 4 ширхэг, мөнгөн аяганы ёроолын доод жижиг суурь хэсгийн гадна бүрхүүл 8 ширхэг...хүлээлгэж өгөв...IPhone, Designed by Apple in California in China, Model A1428 гэсэн бичигтэй, IMEI 01332700242310 сериал дугаартай хар өнгийн дэлгэцтэй дэлгэцийн хажуугийн хүрээ цагаан, хажуу болон арын таг алтлаг шаргал өнгийн гар утас нэг ширхэгийг...хохирогч Ж.Өнөрсайханд хүлээлгэж өгөв...цайвар өнгийн Ай-3 маркийн компьютер гар хулганы хамт ажиллагаа хэвийн эвдрэл гэмтэлгүй бүрэн бүтэн...хүлээн авсан Ч.Ууганбаяр...дунд гарын мөнгөн аяганы дотор талын тагш 5 ширхэг, жижиг мөнгөн аяганы дотор талын тагш 1 ширхэг...хүлээн авсан Ч.Ууганбаяр...” /1хх-ийн 27-29, 37-38, 39, 2хх-ийн 75/

            11. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл: “...Э.Энхбатаас Чингис хааны хүрээ амралтын газраас хулгайлсан мөнгөн аяга, мөнгөн хундагануудыг зарсан газрыг зааж өгөхийг мэдэгдэв. Сэжигтэн Э.Энхбат нь Урт цагаан худалдааны төвд зарсан гэсний дагуу...энэ газарт ирээд сэжигтэн Э.Энхбат...Гадна талдаа “Шийрт шоп” гэсэн хаягтай корпусын хоёрдугаар давхарт гарч хойд талын коридороор явахад “Алт мөнгөний дархан” гэсэн бичигтэй хаягтай өрөөг үзүүлж энэ дарханд нэг мөнгөн хундага, хэдэн мөнгөн аяга зарсан гэж заав...Сэжигтэн Э.Энхбатаас Баянзүрх дүүрэг, халдвартын ойролцоо байрлах зурагт хулгайлсан гэх караокег зааж өгөхийг мэдэгдэхэд...Э.Энхбатын заасан газарт ирэхэд “GOBI PUB” “Караоке” гэсэн бичигтэй барилга байгууламж байв...Энэ караоке рүү аль хаалга, цонхоор орсоныг асуухад хойд баруун талын  булангийн өрөөг зааж энэ өрөөний тэр цонхоор орсон гэж тайлбарлав...” /1хх-ийн 40-41/   

            12. Эд мөрийн баримтаар тооцож эрүүгийн хэрэгт хавсаргах тухай тогтоол: “...яллагдагч Батцэцэгийн Мөнх-Алдараас хураан авсан “цэнхэр, цайвар өнгийн иштэй бахийг эд мөрийн баримтаар тооцсугай...” /2хх-ийн 80-81/       

             13. Хохирогч Ж.Өнөрсайханы мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр эмнэлгийн ажилчдын баярыг тэмдэглэхээр байгууллагын бүх ажилчид Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байдаг Жаргалант нэртэй амралтын газарт ирцгээсэн. Тэгээд би нэг амрагч нарын Монгол гэрт байрласан. Надтай хамт сувилагч Оюунцэцэг, асрагч Дашдулам болон бага эмчийн нөхөр Гансүх нар байрласан. Амралтын газарт эхэндээ идэж ууж, амраад орой нь шоу болж дуусаад шөнө 02 цагийн үед унтаж амарсан. Тухайн гэрийн хаалганых нь дотор талынх нь цоож нь цоожлогдож болохгүй байсан болохоор хаалгаа зүгээр хаагаад цоожлоогүй унтацгаасан. Баяраа тэмдэглээд бага зэрэг архи ууцгаасан тул бид нар хэвтээд л шууд унтаад өгсөн байсан. Харин өглөө босоод ирсэн чинь миний цүнхэн дотор байсан “Ай Фоне-5” маркийн гар утас байхгүй болчихсон байсан. Мөн надтай хамт байсан бусад хүмүүсийн гар утас, бэлэн мөнгө зэрэг нь алдагдсан байсан. Тэд өөрсдийнхөө алдсан зүйлийн талаар тодорхой хэлж өгөх байх. Би сайн мэдэхгүй байна. Миний Ай-Фоне-5 эс маркийн гар утас нь цагаан өнгөтэй, элдэв, содон шинжгүй. 89156252 гэсэн дугаартай байсан. 013327002432310 гэсэн сериал дугаартай байсан. Мөн бид нарын амарч байсан гэрээс 0.75 хэмжээтэй Болор нэртэй шилтэй архи 1 ширхэг, 9 ширхэг хайнекен нэртэй шилтэй пиво алдагдсан байна. Би алдагдсан гар утсаа 200.000 төгрөгөөр үнэлж байна. Болор нэртэй архийг бид ярилцаад авсан үнээрээ буюу 25.000 төгрөгөө, пиво-г ширхэгийг нь 3.000 төгрөгөөр тус тус үнэлж байна...Нэмж мэдүүлэх зүйлийн хувьд би алдагдсан Ай-Фоне-5 эс маркийн гар утсаа цагдаагийн байгууллагаас хүлээн авсан. Одоо надад хохирол байхгүй. Өөрөөр хэлбэл гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 45, 2хх-ийн 87/

             14. Хохирогч Л.Дашдуламын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2016 оны 8 дугаар сарын 13-ны өдөр бол Эмнэлгийн байгууллагын баярын өдөр тул уг өдрийн өмнөх өдөр болох 12-ны өдөр байгууллагаараа Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байдаг “Чингис хааны хүрээ” нэртэй амралтын газарт очсон. Би амарсан гэртээ сувилагч Ж.Өнөрсайхан, сувилагч С.Оюунцэцэг, бага эмчийн нөхөр Гансүх бид нар байрласан...Харин маргааш өглөө нь бостол миний цүнхэн дотор байсан “Самсунг Эс-1” маркийн гар утас алдагдсан байсан. Самсунг Эс-1 маркийн гар утас нь бага зэрэг хуучирсан утас байсан. Гэхдээ ажиллаж байсан. Тэр утас маань алга болсон байсан. Ж.Өнөрсайханы Ай-Фоне-5 эс гар утас, С.Оюунцэцэгийн хоёр сим карттай Хятад гар утас, бэлнээр 20.000 гаран төгрөг нь алга болсон байсан. Бас Гансүхийн Самсунг Эс-2 маркийн гар утас алга болсон байсан ба Болор нэртэй нэг шил 0.75 хэмжээтэй архи 1 ширхэг, хайнекен нэртэй пиво 9 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Алдагдсан архи, пивонуудыг бид нар өөрсдөө амралтын газарт ирэх замдаа дэлгүүрээс авсан. Би алдсан гар утсаа 100.000 төгрөгөөр үнэлж байна. Алдагдсан эд зүйлсд үнэлгээ тогтоосон комиссын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 88-89/

            15. Хохирогч Н.Гансүхийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр өөрийн эхнэр Б.Хандмаагийн хамт түүний ажлын газрын хүмүүстэй Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байдаг “Чингис хааны хүрээ” нэртэй амралтын газарт ирсэн. Эмнэлгийн ажилчид өөрсдөө бага зэрэг арга хэмжээ зохиож талбай дээрээ бүжиг зэрэг хийж дуусаад шөнө 01-02 цагийн үед унтахаар хэвтсэн. Бид нар бүгдээрээ тодорхой хэмжээгээр архи уугаад согтолттой байсан тул амрах гэртээ ороод л унтаад өгсөн...Харин өглөө эрт сэрсэн чинь бид нарын цүнхийг уудалсан бололтой эмх цэгцгүй болгосон байсан. Би юмнуудаа бүртгээд үзсэн чинь миний гадна цамцны халаасанд байсан “Самсунг Эс-2” маркийн гар утас алдагдсан байсан. Харин миний эхнэр Б.Хандмаагийн эд зүйл нь алдагдаагүй байсан. Харин бусад хүмүүс буюу эхнэртэй хамт ажилладаг хүмүүсийн Ай-Фоне-5 эс маркийн гар утас нь алга болсон байна гэсэн. Би өөр яг юу юу нь алга болсныг нь мэдээгүй. Би алдагдсан утсаа 150.000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний комисс миний утсыг 120.000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 90-91/

            16. Хохирогч С.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр би өөрийн ажилладаг газрын эмч, сувилагч нарын хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байх “Чингис хааны хүрээ” нэртэй амралтын газарт ирсэн. Тэгээд би амрагч нарын гэрт овгийг нь мэдэхгүй Дашдулам, Хандмаа, Өнөрсайхан болон Хандмаагийн нөхөр Гансүх нарын хамт байрласан. Баяраа тэмдэглээд тэмцээн, уралдаан болоод идэж, уугаад бүгдээрээ согтоцгоосон. Нилээн орой унтацгаасан...Харин өглөө босоод ирсэн чинь миний цүнхэн дотор байсан хэтэвч маань газар уначихсан байсан. Тэгэхээр нь би энэ яахаараа газар унасан байдаг билээ гээд хэтэвчээ аваад үзтэл миний бэлнээр 23.000 төгрөг алдагдсан байсан. Мөн миний маркийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан товчлууртай Хятад улсад үйлдвэрлэгдсэн гар утас маань алдагдсан байсан. Миний хувьд дээрх эд зүйлс маань алдагдсан. Мөн ширээн дээр байсан 9 ширхэг хайнекен нэртэй пиво алдагдсан байсан. Гэрийн хаяаны ойролцоо байсан 0.75 хэмжээтэй Болор нэртэй нэг шил архи бас алдагдсан байсан. Бид нар алдагдсан эд зүйлсээ амралтын газарт очиж хэлж өгч бүртгүүлсэн. Би утсаа 70.000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний комисс миний утсыг 30.000 төгрөгөөр үнэлснийг би хүлээн зөвшөөрч байна. Одоо би утасны мөнгө болох 30.000 төгрөг, бэлэн 25.000 төгрөг, нийт 55.000 төгрөгөө хулгай хийсэн хүнээс нь гаргуулан авах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 92-93/

            17. Хохирогч Ч.Ууганбаярын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Нэмж мэдүүлэх зүйлийн хувьд манай байгууллагаас алдагдсан эд зүйлсд үнэлгээ тогтоосон комиссын дүгнэлттэй танилцсан. Алдагдсан эд зүйлсийг нийтэд нь 8.253.000 төгрөгөөр үнэлснийг нь хүлээн зөвшөөрч байна. Үнэлгээтэй холбоотой ямар нэгэн гаргах санал хүсэлт алга байна. Үүнээс бүрэн бүтэн хүлээн авсан Ай-3 маркийн компьютер, мөнгөн хундага 11 ширхэг зэрэг эд зүйлсийг хүлээн авсан. Ай-3 маркийн компьютер нь 1.700.000 төгрөг, 11 ширхэг хундага нь 2.800.000 төгрөг болж байна. Нийт 2.800.000 төгрөг болж байна. Уг 2.800.000 төгрөгийн хохирол барагдсан гэсэн үг. Тэгэхээр 5.453.000 төгрөгийн хохирол манай байгууллагад үлдэж байна. Уг мөнгийг гаргуулж авсан тохиолдолд гомдол саналгүй. Манайхаас алдагдсан эд зүйлсийг дахин дурдвал мөнгөн аяга том гарын 10 ширхэг, дунд гарын 6 ширхэг, бага гарын 22 ширхэг, жижиг 11 ширхэг, мөнгөн хундага 12 ширхэг, Dell маркийн Ай-3 загварын дэлгэцэндээ мэдрэгчтэй компьютер 1 ширхэг, “Гольд Чингис” архи 0.75 хэмжээтэй 6 шил, Грэйгүүс 1 ширхэг, улаан вино 1 ширхэг, цагаан вино 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан. Анх хулгайч ороод эд зүйлс алдагдах үед манай байгууллага алдагдсан эд зүйлсээ бүртгэхдээ “мөнгөн халбага, сэрээ алдагдсан байна гэж бүртгүүлсэн. Харин тоолохдоо буруу тоолсон байсан. Дээрхи мөнгөн халбага, сэрээ алдагдаагүй байсан. Иймд халбага, сэрээ хохирлын тооцооноос хасагдсан. Харин танай цагдаагийн байгууллагаас хүлээн авсан мөнгөн аягануудын дотор тагшнууд болон мөнгөн тоноглол болох ёроол, бүрхүүл зэрэг нь одоо ашиглах боломжгүй бидний хувьд хэрэглэх боломжгүй болсон тул дээрх эд зүйлсийг үнэлгээний дүнгээс буюу хохирлын тооцооноос манай байгууллага хасахгүй гэж бодож байна. Учир нь дээрх эд зүйлс нь анхандаа бүрэн бүтнээрээ манай байгууллагын ресторанд ашиглагдаж байсан. Хэнд ч хэрэггүй болгож тоносон зүйлээр бид яах билээ. Иймд мөнгөн дүнгээр нэхэмжилж байна...Э.Энхбат гээд энэ хэргийн холбогдогч нь манай байгууллагад 2016 оны 7 дугаар сарын сүүлээр орсон. Тэгээд 8 дугаар сарын эхээр гарсан. Цалин гэж түүнд ажилласан өдрөөр нь 140.000 төгрөг өгсөн. Цалин мөнгийг нь бол бид өгсөн. Ямар нэгэн байдлаар хүнийг цалин мөнгөгүй ажиллуулаагүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 48-50/

            18. Хохирогч М.Байгалмаагийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2016 оны 8 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах NBS нэртэй өөрийн ажиллуулдаг караокег шөнийн 03 цагийн үед хаасан. Ажиллаж байхад арын цонхыг хүмүүс халуун байна гээд нээчихдэг тэрийг хаагаарай гээд Мягмарсүрэн зөөгчид хэлсэн...Манайх орой 18 цагаас онгойж ажилладаг 2016 оны 8 дугаар сарын 20-ны орой текен дээр байсан архинууд, хөлдөөгч дотор байсан архинууд алга болсон байхаар нь №8 өрөө рүү ороход цонх нь онгорхой байдалтай байсан. Тэгээд өрөөнүүдээр шалгаж үзэхэд №4-т байсан хятад зурагт, №5-д байсан Самсунг зурагтууд байхгүй байсан...би зурагтаа Самсунг маркийн 42 инчийн зурагтыг 1.000.000 төгрөгөөр үнэлсэн. Харин хятад зурагтыг 600.000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Би дээрх хоёр зурагтанд үнэлгээ тогтоосон комиссын дүгнэлттэй танилцсан. Комисс Самсунг маркийн зурагтыг 400.000 төгрөгөө үнэлсэн. Хятад зурагтыг 250.000 төгрөгөөр үнэлсэн. Би энэ үнэлгээг нь хүлээн зөвшөөрч байна...Т.Далай гээд манайхаас хулгай хийсэн хүмүүсийн нэг ба Т.Далайгаас хоёр зурагтаа хоёуланг нь бүрэн бүтнээр нь хүлээж авсан. Хүлээж авсан гэдгээ түүний өгсөн цаасан дээр гарын үсэг зурж хүлээн авсан. Харин одоо миний хувьд эргүүлэн авч чадаагүй байгаа архи, вино, самар, шоколадныхаа мөнгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 125-126, 2хх-ийн 85-86/

            19. Иргэний нэхэмжлэгч Г.Энхтуулын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би 2016 оны 8 дугаар сард Э.Энхбат гэж хүнээс фейсбүүкт тавьсан зарынх нь дагуу түүний Ай Фоне 5 эс маркийн гар утсыг бэлэн 210.000 төгрөгөөр худалдан авсан. Харин би энэ мөнгөө түүнээс барагдуулж авч чадаагүй байна. Учир нь цагдаа нар надаас дээрх худалдан авсан утсыг хурааж авсан байгаа...Э.Энхбатаас би хулгайн утас гэдгийг нь мэдэлгүй худалдан авчихсан. Надад утасны талаар хэлэхдээ “өөрийнхөө утсыг зарж байна” гээд зарсан. Иймд би одоо 210.000 төгрөгөө нэхэмжилж байгаа. Уг мөнгөө барагдуулсан тохиолдолд надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 95/

            20. Иргэний нэхэмжлэгч Г.Лхагвын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би өөрийгөө Т.Далай гэж танилцуулсан залуугаас 2016 оны 8 дугаар сарын 13-15-ны хооронд гэж санаж байна нийт 5 ширхэг дунд гарын мөнгөн аяга, нэг мөнгөн хундага, нэг ширхэг жижиг цөгцний...мөнгөн аяга зэргийг нь нийтэд нь 510.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед энэ залуу надад хэлэхдээ “ахынх нь машин эвдэрчихсэн, засуулах гэж байгаа юм, үүнийг яаралтай зарж мөнгөтэй олох хэрэгтэй болчихлоо, ах машинаараа машин мөргөсөн. Засуулах мөнгө хэрэгтэй байна, та авчихаач” гэж хэлсээр байгаад надад зарсан. Би эхэндээ түүнээс энэ чинь хулгайн эд зүйлс биш биз дээ гэж асуутал үгүй ээ тийм биш. Хулгайн эд зүйлс биш та миний бичиг баримтыг үз гээд иргэний цахим үнэмлэхээ үзүүлсэн. Зураг нь өөрийнх нь зурагтай нь ижилхэн байсан. Түвдэндоржийн Далай, УК97070437 гэсэн регистрийн дугаартай, Чандмань гэсэн ургийн овогтой гэсэн бичиглэлтэй байсан. Гэрийн хаяг нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Моносын 1 дүгээр гудамжны 1034 тоот гэсэн бичиг иргэний цахим үнэмлэх дээр нь байсан. Тэгээд би хэлсэн үгэнд нь итгээд 510.000 төгрөгөөр худалдаж авсан. Энэ Т.Далай гэж залуу нь өөрөөсөө арай нэг өндөр залуутай хамт явж байсан. Хоёулаа явж байсан. Худалдаж авсан өдрийнхөө маргааш нь би мөнгөн аягануудын гадна мөнгийг нь өөрөө хуулж аваад эмээлийн тоногонд хийгээд тэр эмээлээ хүнд худалдсан. Худалдсан хүнийг би бол таньж мэдэхгүй. Утасных нь дугаар, нэр хаяг байхгүй. Би хулгай эд зүйлс гэдгийг нь мэдээгүй тул мөнгийг нь дээрх байдлаар ашигласан. Харин надад дотор талынх нь тагш нь үлдсэн байсан. Нийт 6 ширхэг тагш байна. 5 ширхэг нь дунд гарын хэмжээтэй, нэг ширхэг нь жижиг цөгцний гэмээр жижиг аяганых байна. Үүнийг би танай цагдаагийн хэлтэст хураалгасан. Хураалгахад надад татгалзах зүйл алга байна. Иймд надад нэхэмжлэх зүйл байхгүй. Мөнгөн аяганы мөнгөнүүдийг нь хэрэглэсэн тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь хураалгасан мөнгөн аяганы тагш зах зээлд үнэ хүрэхгүй тул надад нэхэмжлэх зүйл алга байна...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 99/

            21. Иргэний нэхэмжлэгч Г.Оюунболдын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би 2016 оны 8 дугаар сард яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Урт цагаан дээр ажлаа хийгээд байж байхдаа гадаа тамхи татаад зогсож байтал хоёр насаар дүү залуус ирээд “та мөнгөн аяга авах уу” гэж асуусан. Тэгэхээр нь би ямар аяга юм гэсэн чинь “мөнгөн аяга” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хаана байгаа юм, машинд байгаа гэж хэлсэн. Машинд нь очоод үзсэн чинь хар цүнхэн дотор нилээн хэдэн ширхэг мөнгөн аяга байсан. Жижиг том янз бүрийн хэмжээтэй байсан. Мөн арван ширхэг мөнгөн хундага байсан. Мөнгөн аяга, мөнгөн хундага нийлээд 39 ширхэг байсан. Иймд би тэр үед “энэ чинь хулгайн эд зүйл биш биз дээ, ямар учиртай аяганууд юм” гэж асуутал тэр хоёр хэлэхдээ “хулгайн эд зүйл бишээ ахаа, сургуульдаа сургалтын төлбөр хийх гэсэн юмаа, манай аав, ээж хөдөөнөөс өгч явуулсан юм” гэж хэлсэн. Тэгээд би хулгайн эд зүйл биш биз дээ гэж анхааруулж маш олон удаа асуусан. Тэгтэл хулгайн эд зүйлс биш ээ л гээд байсан. Тэгэхээр нь тэр хоёрын мөнгөн аяга, хундагнуудтай нь урт цагааны хоёр давхарт цайны газарт ороод тэнд сууж байгаад 1.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр хоёр өөрсдөө 1 сая төгрөгөөр авчих гэхээр нь тэр хэлсэн үнээр нь худалдаж авсан. 1 сая төгрөгийг би өөрөөсөө тэр хоёрт бэлнээр өгсөн. Тэр хоёр залууг би одоо танихгүй. Нэрийг нь тухайн үед асууж байсан. Одоо мартсан байна. Ямар ч байсан нэг нь туранхай өндөр, шар царайтай залуу байсан. Нөгөөх нь арай намхан нуруутай, бор царайтай хоёр залуу байсан. Нэг нь ямар ч байсан машины жолооч залуу байсан. Приус 11 маркийн саарал өнгийн машин байсан. Энэ хоёртой бас хэд хэдэн залуус хамт явж байсан. Тэдэнтэй нь би тулж уулзаагүй. Худалдаж авсан мөнгөн аяга, хундагнуудыг гэртээ авч ирж байгаад мөнгөн аягануудын гаднах мөнгийг нь хуулаад цэвэр мөнгөөр нь нэг хүнд зарсан. Тэр хүнээ мэдэхгүй. Тагшнууд нь байсан. Түүнийг нь цагдаад хураалгасан. Мөн жижиг болон дунд гарын мөнгөн аягануудын доод мөнгөн ёроолуудыг бас хураалгасан. Бас арван ширхэг мөнгөн хундага зэргийг хураалгасан. Одоо бол надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь би мөнгөн аягануудын гадна цэвэр мөнгийг зараад 800.000 орчим төгрөгийн ашиг олсон. Иймд надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 101/

            22. Гэрч Ч.Тунгалагийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2016 оны 8 дугаар сарын 20-ны үед байх манай ломбарданд үлдсэн бичиг баримтаас харахад Энхболдын Энхбат гэх хүн өөрийн бичиг баримтаар “Самсунг” маркийн хар өнгийн 40 инчийн зурагт барьцаанд тавьж 250.000 төгрөгийн зээл авсан байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 53/

            23. Гэрч Г.Оюунсувдын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Тэр хэрэг гардаг өдөр нь би Т.Далайг өөрийнхөө ажил дээр нь лангуундаа ажиллуулж байсан. Энэ өдөр гадаа Э.Энхбат, Н.Энхтүвшин нар ирчихсэн байсан. Миний хүү Т.Далайг тэд аваад явсан. Уг нь би түүнийг тэр үед чи битгий яваа гэж зөндөө хэлсэн боловч гарчихаад ирье гээ явсан. Тэгээд Чингис хааны хүрээ гэдэг амралтын газраас мөнгөн аяга, Ай-3 маркийн компьютер хулгайлсан гэж хэлж байсан. Энэ үйлдэлд зургуулаа бүгдээрээ оролцож хийсэн гэсэн. Би тэгэхээр нь Т.Далайгаас энэ газраас хулгай хийх санааг хэн анх гаргасан бэ гэсэн чинь Э.Энхбат нь тэр газар өмнө нь ажиллаж байсан тэнд мөнгөн аяга зэрэг эд зүйлс байдаг гэдгийг мэддэг учраас түүнийг нь очиж хулгайлъя гэж санаа гаргасан гэж хэлсэн. Энэ хэргийнхээ дараа мөн нэг караокений газраас хоёр ширхэг зурагт, архинууд хулгайлсан байсан. Энэ хэрэгт миний мэдэж байгаагаар Э.Энхбат, Н.Энхтүвшин, Б.Мөнх-Алдар, хүү Т.Далай нар оролцсон байсан. Хулгайлсан зурагтнуудыг нь би Т.Далайгийн хамт явж байж байгаад тавьсан зээл олгох газруудаас нь үндсэн мөнгө болон хүүг нь төлөөд авсан. Мөн Ай-3 компьютер зэргийг авсан. Худалдан авсан баримтуудаа Т.Далайд өгсөн байгаа...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 59/

            24. Эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 123, 124, 2хх-ийн 82, 83/

            25. Яллагдагч Э.Энхбатын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би ямар хэрэгт яллагдагчаар татагдаж байгаагаа ойлгож мэдлээ. Үйлдсэн хэрэгтээ харамсаж гэмшиж байна...Би С.Лувсанжаваас авсан Ай Фоне 5 маркийн гар утсыг фейсбүүкд зар тавьж байгаад Энхтуул гээд эмэгтэйд бэлнээр 210.000 төгрөгөөр зарсан. Энэ мөнгөө өөрөө ойр зуурын юм авч хэрэглээд дуусгасан. С.Лувсанжаваас утсыг авахдаа түүний хулгайлж авсан гэдгийг нь би мэдэж байна...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 129-130/

             26. Яллагдагч Т.Далайгийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Уг Чингис хааны хүрээ амралтын газарт очиж дээрх эд зүйлсийг хулгайлах санааг анх Э.Энхбат гаргасан. Энэ санаагаа надад ээжийн ажил дээр ирж хэлсэн. Тэгээд бид хэд буюу Э.Энхбат, түүний дүү Н.Энхтүвшин, Б.Мөнх-Алдар, С.Лувсанжав, Ц.Төгөлдөр бид нар машинтай шөнө очсон. Тэнд очиход амрагч нар шоу хийж байсан тул хэсэг хүлээсэн. Хүлээх зуур С.Лувсанжав амрагч нарын гэр рүү архи хулгайлж ирсэн. С.Лувсанжавыг бид нар амрагч нарын гэр рүү явж архи хулгай хийгээд ир гэж бид нар огт хэлээгүй. Тэрээр өөрөө машинаас би өлсөөд байна гээд гараад явсан. Тэгээд буцаж орж ирэхэд нэг шил 0.75 хэмжээтэй Болор нэртэй архи аваад ороод ирсэн. Уг нь энэ архийг авч ирэхийн өмнө өөрөө өлсөөд байна гээд гарсан. Гэтэл архи авч орж ирсэн. Түүнийг бид нарын хэн ч амрагч нарын гэр рүү яваад эд зүйлс хулгайлаад ир гэж хэлээгүй. Харин тэр архийг ууж дууссаны дараа амралтын газрын шоу дууссан. Тэгээд ресторантай том Монгол гэр рүү Э.Энхбат, Ц.Төгөлдөр бид гурав орохоор болсон. Энэ ресторан бүхий том Монгол гэр рүү орох санааг Э.Энхбат гаргасан. Тэр үед Э.Энхбат надаас “чи надтай хамт дотогшоо орчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хамт орсон. Ц.Төгөлдөр бас хамт дотогшоо орсон. Дотроос Э.Энхбат намайг “Ай-3” гээд дэлгэцэндээ мэдрэгчтэй компьютер байгаа тэрийг аваарай гэж хэлсэн. Харин Ц.Төгөлдөрийг цүнхэндээ мөнгөн аягануудыг хийчих гэж хэлсэн. Тэгээд дотогшоо яг хэлснээр нь дээрх үйлдлээ хийцгээсэн. Э.Энхбат өөрөө архи пивонуудыг авсан. Ай-3 гээд компьютерийг Э.Энхбат эхэндээ салгаж авч байхаар нь би бас хажуугаас нь тусалж салгаж авсан. Тэгээд бид гурав дотогшоо орсон цонхоороо буцаад гарсан. Гарахаасаа өмнө өөрсдөө дотроо байж байгаад хулгайлсан юмнуудаа гадаа байгаа Н.Энхтүвшин, С.Лувсанжав, Б.Мөнх-Алдар нарт дамжуулж өгсөн. Тэр хэд аваад Ц.Төгөлдөрийн Приус-11 маркийн автомашинд хийсэн. Энэ үед С.Лувсанжав амрагч нарын гэр рүү дахин яваад гар утаснууд болон пиво, бэлэн мөнгө хулгайлсан байсан. Бид нар түүнийг амрагч нарын гэрээс юм хулгай хийгээрээ гэж огт хэлээгүй. Хэн нэгэн шахаж шаардаагүй...Тэгээд дээрх хулгайлсан юмнуудаа зараад дуусгасан. Ресторанаас хулгайлсан юмнуудыг зарахад С.Лувсанжав оролцсон. Бүгдийг нь зараад олсон мөнгөөрөө идэж, уугаад дуусгасан. Дараагийн удаа 2016 оны 8 дугаар сарын 19-20-ны шилжих шөнө би Э.Энхбат, түүний дүү Н.Энхтүвшин, Б.Мөнх-Алдар бид дөрөв Халдвартын ойролцоо байдаг “NBS” гэдэг нэртэй караокены газарт очиж цонхны хаалт сараалжин төмрийг Б.Мөнх-Алдарын гэрээс авсан цэнхэр өнгийн иштэй бахиар бүгдээрээ ээлжилж тасдаж цонхоос нь салгасан. Тэр цонх нь вакум цонх байсан ба нээлттэй байсан. Тэгээд цонхоор нь би Э.Энхбатыг хамт явж орсон. Гадаа нь Б.Мөнх-Алдар, Н.Энхтүвшин хоёр хүн харж үлдсэн. Дотроос нь Э.Энхбат бид хоёр 2 ширхэг эл си ди зурагт, нилээн хэдэн шил архи, вино, самар, шоколад зэргийг хулгайлаад цонхоор нөгөө хоёрт дамжуулж өгсөн. Тэр хоёр аваад цаана байшингийн буланд хүнээс далд газар аваачиж тавьсан. Тэгээд тэндээс бид аваад Б.Мөнх-Алдарынх руу явсан. Машин тэрэг хэрэглээгүй. Дээрх хоёр зурагтыг барьцаалан зээл олгох газар тавьсан. Бусад архинуудыг нь уухыг нь уугаад дуусгасан. Энэ үйлдэлд Ц.Төгөлдөр, С.Лувсанжав нар оролцоогүй. Гэхдээ энэ хоёр сүүлд нь мэдсэн. Ц.Төгөлдөрт Э.Энхбат хэлэхдээ “машинаар чинь зурагт зөөх гэсэн юмаа, караокены газраас хулгай хийсэн” гэж энэ хэргийг хийсний дараа нь зурагтыг барьцаалан зээл олгох газарт тавихын өмнө хэлж байсан юм. Харин С.Лувсанжав нь энэ хэргийн талаар мэдсэн байсан. Ямар ч байсан С.Лувсанжав сүүлд нь Б.Мөнх-Алдарын гэрт байдаг шүүгээнээс хулгайлсан архинуудын заримыг нь аваад явсан байсан. Болсон асуудал гэвэл энэ юм. Би дээрх хийсэн хэрэгтээ харамсаж гэмшиж байгаа. Би учруулсан хохирлоо тодорхой хэмжээгээр барагдуулсан байгаа...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 106-108/

            27. Яллагдагч Ц.Төгөлдөрийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би дээрх эд зүйлсээ хулгай хийснээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ харамсаж гэмшиж байгаа. Өмнө нь би гэмт хэрэг, зөрчлийн улмаас Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй. Шүүхээр ял шийтэл эдэлж байгаагүй. Энэ амралтын газраас хулгай хийх санааг анх Э.Энхбат гаргасан. Э.Энхбат намайг хоёр найз болох Т.Далай, С.Лувсанжав нараар дамжуулж дуудуулсан. Учир нь Э.Энхбат нь уг амралтын газарт очиж хулгай хийхэд машин хэрэгтэй байна гэж хэлсэн байсан. Би тэр үед аав С.Цоггэрэлийн эзэмшлийн Тоёота Приус-11 маркийн автомашиныг унаж хэрэглэж байсан юм. Тэгээд амралтын газар очиход Э.Энхбат нь цуг дотогшоо оръё гэж хэлсэн. Очих замд тэрээр хулгай хийх гэж байгаа талаар надад хэлсэн. Эхэндээ би дургуй байсан. Гэхдээ зөвшөөрсөн. Тэгээд амралтын газарт ирэхэд том ресторан байдаг гэрийн подволын цонхоор Э.Энхбат, Т.Далай бид гурав орсон. Э.Энхбат хамт орчих гэсэн болохоор нь хамт орсон. Дотогшоо ороод дээшээ шатаар өгсөөд ресторан руу нь орсон чинь Э.Энхбат нь надад ширээний доод талд байгаа уутан дотор хийсэн байсан мөнгөн аягануудыг харуулаад үүнийг аваад цүнхэндээ хийчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би цүнхэндээ хийсэн. Нийтдээ 40 гаран жижиг, том хэмжээтэй мөнгөн аягануудыг цүнхэндээ хийсэн. Мөн арав гаран мөнгөн хундагыг цүнхэндээ хийсэн. Т.Далай, Э.Энхбат хоёр Ай-3 маркийн компьютер, архи, вино зэргүүдийг хулгайлаад орсон цонх руугаа очоод цонхоор гадаа байгаа С.Лувсанжав, Б.Мөнх-Алдар, Н.Энхтүвшин гуравт дамжуулж өгсөн...гурав дээрх эд зүйлсүүдийг аваад машин руу зөөж оруулсан. С.Лусанжав энэ үед өөрөө тусдаа яваад амрагч нарын нэг гэр рүү ороод Ай Фоне 5 эс маркийн гар утас 1 ширхэг, Самсунг эс 1 маркийн гар утас, Самсунг эс 2 гээд гар утас бас нэг ширхэг байсан. Мөн нэг Хужаа утас хулгайлсан байсан. Бас шилтэй пиво 9 орчим ширхэгийг хулгайлсан байсан. Бэлэн мөнгө хулгайлсан гэж тэр үедээ хэлээгүй. Түүнийг бэлэн мөнгө хулгайлсныг сүүлд нь цагдаад ирээд мэдсэн. Яг хэдэн төгрөг хулгайлсан болохыг нь мэдэхгүй байна. Дээрх эд зүйлсээ хулгайлахдаа бид нарт хэлээгүй. Бид нар түүнийг хулгай хийгээд ир гэж хэлээгүй. Тэрээр өөрөө санаачилгаараа хулгай хийсэн байсан. Би Э.Энхбатын дүү Н.Энхтүвшинг энэ хэрэг үйлдэх үед насанд хүрээгүй гэдгийг нь мэдээгүй байсан. Учир нь тэрээр өндөр нуруутай ба 19-20 орчим настай байх гэж бодож байсан. Бид нартай “чи” гэж харьцдаг. Ах Э.Энхбатыг бас “чи” гэж харьцаж байсан. Н.Энхтүвшинг миний хувьд хэрэгт уруу татаагүй. Түүнийг бид нар айлган сүрдүүлж, хэрэгт оролцуулсан асуудал байхгүй. Э.Энхтүвшин өөрөө хүсэл сонирхолоороо оролцсон. Хулгайлсан юмнуудаа зараад мөнгөөр нь идэж уугаад дуусгасан. Мөн би Э.Энхбат, Т.Далай, Б.Мөнх-Алдар, Н.Энхтүвшин нарыг NBS гэдэг караокены газраас эд зүйлс хулгайлсан гэдгийг нь мэдэж байсан боловч зохих байгууллагад мэдэгдээгүй хэргээ хүлээн зөвшөөрч байна. Учир нь надад энэ хэргийг хийснийхээ дараахан нь тэр хэд над руу залгаад “хоёр ширхэг зурагтыг машинаар чинь зөөе” гэж хэлж байсан. Дараа нь хоёроос гурван хоногийн дараа Т.Далайтай уулзсан чинь тэрээр хэлэхдээ “уг караокены газарт очих зурагт” хоёр ширхэг зурагт, архи винонууд хулгайлсан гэж хэлсэн. Цонхных нь гадна талынх нь хаалтыг бахиар тасдаж явж орсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 111-112/

            28. Яллагдагч Б.Мөнх-Алдарын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би ямар хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаагаа мэдсэн. Уг амралтын газраас эд зүйл хулгайлах санааг бид нараас хамгийн анх Э.Энхбат нь гаргасан. Эхлээд тэрээр хэлэхдээ “амралтын газарт өмнө нь ажиллаж байсан. Цалингаа авна” гэж хэлж байснаа сүүлдээ “тэнд байдаг мөнгөн аяганууд, Ай-3 маркийн компьютерийг хулгайлъя” гэж хэлж санааг гаргасан. Энэ Н.Энхтүвшин бид хоёр Т.Далайгийн ажил дээр ирсэн байхад хэлсэн...Э.Энхбатын дүү Н.Энхтүвшин дээрх хулгайн хэргүүдийг хийх үед хэдэн настай байсан талаар нь надад мэдэх зүйл байгаагүй. Э.Энхбат нь дүүгээ буюу Н.Энхтүвшинг энэ хэргийг хийхэд битгий оролц гэж хэлж байгаагүй. Би өмнөх өгсөн мэдүүлэгтээ хулгай хийж олж авсан юмнуудаа хэрхэн хэрэглэж дуусгасан талаараа мэдүүлсэн. Өнөөдөр би NBS нэртэй караокены газрын гадна талын төмөр хаалтыг тасдахад хэрэглэсэн цэнхэр, цагаан иштэй бахийг гэрээсээ авч ирсэн. Мөн С.Лувсанжав нь Э.Энхбат, Н.Энхтүвшин, Т.Далай бид нарыг дээрх караокены газраас эд зүйлс хулгайлаад хулгайлсан архинуудыг манай гэрийн шүүгэнд хийсэн байсныг мэдэж байсан үгүй нь би мэдэхгүй байна. Учир нь тэрээр манайхаас ирж цүнхээ авах гэж ирсэн юм. Гэхдээ авч явчихаад авч явсан орой нь хулгайн эд зүйл гэдгийг нь мэдсэн. Учир нь бид нар түүнтэй утсаар холбогдоод “чи яагаад архинууд аваад явчихваа, авчирж өг” гэж хэлсэн. Мөн ингэж хэлэхдээ дээрх газраас хулгайлсан гэдгээ хэлсэн...Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байна. Одоо би Чингисийн талбайн урд талын “Лакс” нэртэй клуб зөөгч хийж байгаа. Цалингаа аваад хохирол барагдуулах арга хэмжээ авна...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 115-116/

            29. Яллагдагч С.Лувсанжавын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би өөрт сонсгосон ялын хуулийн зүйл ангиас гэмт хэрэг үйлдэж олж авсан эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэдэг эрүүгийн хуулийн 155.1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би Б.Мөнх-Алдарын гэрээс цүнхтэй 11 шил орчим архинуудыг авч гарахдаа тэднийг хулгай хийж олж авсан гэдгийг нь мэдээгүй байсан. Би тэр архинуудыг ямар нэгэн зорилгогүйгээр аваад явсан. Тэгсэн чинь удалгүй тэр хэд над руу залгаад архинууд аваад ир гэхээр нь буцааж 9 ширхэг архийг нь өгсөн.  2 шил архийг нь өрөндөө нэг хүнд өгсөн. Тэр хүнийг одоо хаана байгааг нь мэдэхгүй, таньж мэдэхгүй. Бусад зүйл ангиа хүлээн зөвшөөрч байна...Би ямар хэрэгт яллагдагчаар татагдаж байгаагаа ойлгож мэдлээ. Би үйлдсэн хэрэгтээ харамсаж гэмшиж байна. Амралтын газрын амрагч нарын гэрээс эд зүйлс хулгайлах талаар надад нөгөө хэд хэлээгүй. Би өөрөө дээрх үйлдлээ хийсэн. Уг нь би нөгөө хэдтэй хамт ресторан байдаг том гэр рүү нь орж эд зүйлс хулгайлах гэж очсон. Гэхдээ би тэнд очоод айдас хүрээд байсан болохоор тэр том гэр рүү ороогүй. Энэ газарт ирж хулгай хийх санааг анх Э.Энхбат гаргасан. Дотор талаас нь хаанаас юу юу авах вэ гэдгийг Т.Далай, Ц.Төгөлдөр хоёрт ярилцаад орсон байх. Харин би тэр хэдээс салаад амрагч нарын гэр рүү орж Ай Фоне 5 эс маркийн гар утас 1 ширхэг, Самсунг эс-1, Самсунг эс-2, Хятад марк тодорхойгүй утас 1 ширхэг, бэлнээр 25.000 төгрөг, 0.75 хэмжээтэй Болор архи 1 шил, яг хэдэн ширхэг гэдгийг нь сайн мэдэхгүй байна Хайнекен нэртэй шилтэй пиво зэрэг эд зүйлс хулгайлсан. Энэ үйлдэлд надтай хамт оролцсон хүн байхгүй. Дээрх зүйлсээс эхэлж би 0.75 хэмжээтэй Болор нэртэй архийг хулгайлж нөгөө хэдтэй хамт хувааж уусан. Тэгээд Ц.Төгөлдөрийн машин руу очсон. Дараа нь би нөгөө хэд рүү дөхөж очсон чинь ресторан бүхий том гэрийн дотор талын цонхоор Э.Энхбат, Т.Далай, Ц.Төгөлдөр гурав хар цүнхтэй, мөнгөн аягануудыг гаргаж өгөхөөр нь би машинд аваачиж хийсэн...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 119-120/

            30. Насанд хүрээгүй яллагдагч Н.Энхтүвшингийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Тэгээд 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр намайг Б.Мөнх-Алдартай хамт интернетэд интернетээр мэдээлэл хараад байж байсан чинь фейсбүүк чатаар Э.Энхбат нь “уулзъя уулзаа байна” гэж хэлсэн Э.Энхбат ахыг уулзъя гэхээр нь Б.Мөнх-Алдар бид хоёр түүнийг Т.Далайгийн ажил дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд Т.Далайгийн ажил дээр очоод Б.Мөнх-Алдар бид хоёр Э.Энхбат ахтай уулзсан. Тэр үеэс Э.Энхбат дээрх санаагаа анх бидэнд хэлж эхэлсэн юм. Тухайн үед хэлэхдээ “Чингис хааны хүрээ” гэдэг амралтын газар байдаг юм, тэндээс очоод мөнгөн аяга хулгайлъя гэж хэлсэн. Тэгэхээр нь Б.Мөнх-Алдар бид хоёр өөрсдийнхөө хүслээр түүнтэй хамт явахаар болсон. Тэр үед би Э.Энхбат ахаас “дараа нь ямар нэгэн асуудал болохгүй биз дээ” гэж асуусан чинь “үгүй ээ” гэж хэлсэн. Тэгээд энэ тухай яриаг Т.Далайд хэлээд үзье гээд Т.Далайтай уулзаж энэ асуудлын талаар би түүнд “Чингис хааны хүрээ” гэдэг амралтын газраас мөнгөн аяга хулгайлъя гэж Э.Энхбат хэлж байна, хамт явах уу гэж асуусан. Тэгтэл Т.Далай тэгье гэж хэлсэн. Тэгээд бид нар цуг Чингис хааны хүрээ гэдэг амралтын газар руу орой явахаар болсон. Орой явах тул машинтай байх хэрэгтэй болсон. Тэгэхээр нь Ц. Төгөлдөрийг машинтай болохоор нь дуудсан. Ц.Төгөлдөрийг дуудахдаа С.Лувсанжавтай цайз захын ойролцоо байдаг гэрт нь очиж авсан. С.Лувсанжав бол яг түүнийг гэрээс нь авахдаа бид бүгдээрээ түүнд “Чингис хааны хүрээ” гэдэг амралтын газраас эд зүйлс хулгайлна гэж хэлсэн. С.Лувсанжав тэгтэл эхлээд хэсэг дуугай байж байгаад сүүлд нь хамт явахаар болоод зөвшөөрсөн. Тэгээд тавуулаа болоод Ц.Төгөлдөрийг хүлээсэн чинь удалгүй цайз захын автобусны буудал дээр ирчихлээ гэсэн. Явж очоод уулзаад түүний машинд нь эхэлж бүгдээрээ суучихаад машин дотор нь байхдаа түүнд “Чингис хааны хүрээ” гэдэг амралтын газраас мөнгөн аяганууд хулгайлъя, машинтай чинь явъя гэж хэлсэн. Ингээд Ц.Төгөлдөр бас хамт явахаар болсон. Эхэндээ түүнд уг амралтын газраас очиж Э.Энхбатын цалинг авна гэж хэлж байсан. Дараа нь машинд нь суугаад үнэнгээ хэлэхэд тэрээр хамт явахаар  болсон. Ингэж бид нэг нэгнийгээ дуудаж цуг хулгай хийхээр явахаар болохдоо нэг нэгнийгээ айлгаж, дарамталж, шахалт үзүүлсэн асуудал огт байгаагүй. Бид өөрсдийнхөө хүслээр явцгаасан. Тэгээд амралтын газарт шөнө ирэхэд тэнд шоу болж байсан. Тэгэхээр нь бид нар хамаагүй ойртож очоогүй. Шоу нь дуусахыг Ц.Төгөлдөрийн машин дотор хүлээсэн. Ингэж хүлээж байх зуур С.Лувсанжав нь машинаас буугаад нэг мэдсэн чинь амрагч нарын гэрээс нэг шил 0.75 хэмжээтэй Болор гээд архи аваад ирсэн. Яаж олж ирсэн юм бэ гэсэн чинь С.Лувсанжав нь “амрагч нарын гэрийн хаяа нь сөхөөтэй байхаар нь гараа оруулаад авчихлаа гээд инээгээд хэлж байсан. Тэгээд энэ архийг нь бид нар хувааж уусан. Уус дуусаад миний хувьд согтоогүй. Гэхдээ архи бүгдэд нь нөлөөлсөн. Тэр дундаас Ц.Төгөлдөр нь машин барьж байсан болохоор архи бага уусан. Удалгүй амрагч нарын шоу дуусаад амралтын газрын том ресторан бүхий гэр рүү Э.Энхбат, Т.Далай, С.Лувсанжав нар орно гээд ярилцаж байсан. Тэгтэл Ц.Төгөлдөр нь би оръё гэсэн болохоор С.Лувсанжав орохоо болиод Э.Энхбат, Т.Далай, Ц.Төгөлдөр гурав ресторан бүхий гэрийн доод талын цонхоор нь орсон. Харин Б.Мөнх-Алдар, С.Лувсанжав бид гурав гадаа нь хүн харах гэж болон гаргаж ирсэн юмыг нь авах гэж үлдсэн. Тэгтэл нөгөө гурвыг хүлээж байх зуур С.Лувсанжав нь Б.Мөнх-Алдар бид хоёрт хэлэлгүй яваад өгсөн. Удалгүй С.Лувсанжав буцаж ирэхдээ хэдэн шил хайнекен нэртэй пиво авч ирсэн. Харин нөгөө гурав тэр үед цонхоор нэг хар цүнхтэй зүйл гаргаж өгсөн түүнийг С.Лувсанжав аваад Ц.Төгөлдөрийн машин руу авч явсан. Харин надад Ай-3 гээд дэлгэцэндээ мэдрэгчтэй компьютерийг гартай нь цуг авч явсан. Б.Мөнх-Алдарт ууттай архинууд гаргаж өгсөн...бид хэд машин руу зөөж хийсэн. Араас нь тэд өөрсдөө гарч ирсэн. Дээрх байдлаар хулгай хийх хооронд С.Лувсанжав нь яваад ирэхдээ нэг амрагч нарын гэр рүү ороод Ай Фоне-5 утас, Самсунг эс-1 гар утас, мөн нэг Хятад гар утас зэрэг эд зүйл хулгайлсан байсан. Өөр юу хулгайлсан талаар нь надад мэдэх зүйл алга байна. Тэгээд тэр амралтын газраас бүгдээрээ явцгаасан. Ээгий гээд Э.Энхбатын найзынд очсон. Ээгий гэдгийн гэрт очих санааг Э.Энхбат гаргасан. Учир нь Э.Энхбатын найз нь байгаа юм. Тухайн үед гэртээ ганцаараа байсан. Гэрт нь очоод хулгайлсан юмнуудаа Ээгийгийн гэрийн нэг өрөөнд оруулсан. Ээгий унтаж байсан. Бид нарт хаалга тайлж өгчихөөд буцаад унтаад өгсөн. Бид нар Ээгийгийн хажууд хулгай хийсэн гэж яриагүй. Учир нь хулгай хийсэн гэдгээ нууцалсан. Хулгайлсан юмнуудаа Ээгийд үзүүлээгүй. Маргааш өглөө нь Ээгий бид нарыг сэрэхээс өмнө ажилтай гээд яваад өгсөн байсан...хулгайлсан юмнуудаа аваад явсан. Гэхдээ Ай-3 компьютерийг хэдэн шил архитай тэнд үлдээсэн. Мөнгөн аягануудыг миний мэдэхээр аваад явсан. Авч явсан мөнгөн аяга, хундагануудыг урт цагаан дээр танихгүй хүмүүс зарсан. Би яг зараагүй. Хэнд урт цагааны хаана зарсан болохыг нь мэдэхгүй байна. Зараад олсон мөнгөөрөө идэж уугаад дуусгасан. Амралтын газраас хулгайлсан архинуудыг энэ тэнд уугаад дуусгасан. Тэгээд дараа нь Ай-3 компьютерийг хороололд нэг дэлгүүрт Т.Далай авч ороод 350.000 төгрөгөөр зарсан. Тэр зарсан дэлгүүрийг нь мэдэхгүй. Олсон мөнгөөрөө идэж уугаад дуусгасан. Амралтанд яваад идэж уугаад дуусгасан. Тэгээд сүүлд нь С.Лувсанжавын хулгайлсан утсыг Э.Энхбат ах аваад нэг мэдсэн чинь хүнд 210.000 төгрөгөөр зарсан гэсэн. Би энэ талаар нь сайн мэдэхгүй байна. Надад энэ утас зарах гэж байгаа талаараа хэлээгүй. Тэгээд дараагийн удаа би болон Э.Энхбат ах, Б.Мөнх-Алдар, Т.Далай бид дөрөв Халдвартын эмнэлгийн ойролцоо байдаг караокены газраас хоёр ширхэг эл си ди зурагт, архинууд, шоколад зэрэг эд зүйлс хулгайлсан. Би энэ караокены газрын дээд талын хоолны газарт зөөгчөөр ажиллаж байсан юм. Тэгээд гарчихсан ямар нэгэн хамааралгүй. Зүгээр өөрөө ажлаа хаячихсан юм. Энэ караокены газраас эд зүйлс хулгайлах санааг Э.Энхбат ах бас гаргасан. Учир нь энэ караокены газарт очиж үйлчлүүлж дуулдаг байсан юм. Т.Далай, Ц.Төгөлдөр нараас бусад нь өмнө нь энэ караокед дуулж байсан юм. Гэхдээ тийм олон удаа үйлчлүүлж байгаагүй. Ажилуулдаг хүн нь тогтвортой биш. Зөөгч нар нь нэг нэг өдрөөр ээлжилж ажиллуулдаг. Дээрх газрын нэг давхрынх нь онгорхой цонхоор нь орсон. Гэхдээ гадна талдаа төмөр торон хаалт, хамгаалалттай байсан. Түүнийг нь бахиар тасдаж цонхоор нь орсон. Бахийг Б.Мөнх-Алдарын гэрээс авсан. Эндээс хулгайлсан юмнуудаа Б.Мөнх-Алдарын гэрт аваачсан. Машин тэрэг хэрэглээгүй. Зурагтыг нь барьцаалан зээл олгох газруудад тавьсан. Одоо яг хаана тавьсанг мэдэхгүй байна. Олсон мөнгөө хувааж авцгаасан. Хүний 100.000 төгрөг авсан санагдаж байна. Архинуудыг нь Б.Мөнх-Алдарын гэрт шүүгээнд нь хадгалж байсан чинь С.Лувсанжав нь авч яваад заримыг нь алга болгоод үлдсэнүүдийг нь Б.Мөнх-Алдарын гэрт яг хэдэн ширхэг байсныг нь сайн санахгүй байна. Архинуудыг уухыг нь уугаад дуусгасан. Дээрх үйлдсэн хэрэгтээ миний хувьд харамсаж гэмшиж байна. Өмнө нь би ямар нэгэн хулгайн хэрэг хийж байгаагүй. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй. Ийм үйлдэл хийсэндээ харамсаж байна. Хохирол төлж барагдуулах хүсэлтэй байгаа ч гэсэн одоогоор мөнгө олдоогүй байна...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 123-126/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Т.Далай, Ц.Төгөлдөр, Б.Мөнх-Алдар, С.Лувсанжав, насанд хүрээгүй шүүгдэгч Н.Энхтүвшин нар нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 247, 2хх-ийн 4, 16, 20, 38/-аар тус тус тогтоогдлоо.

            Шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон байна.

Харин шүүгдэгч Ц.Төгөлдөр нь шүүхийн хэлэлцүүлэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн орой 00:00 цагийн үед намайг унтах гэж байхад Далай над руу утсаар “Машин чинь байна уу, хоёр зурагт зөөх гэсэн юм” гээд өөр зүйл яриагүй. Тэгээд би машин эвдэрчихсэн гээд утсаа салгаад унтчихсан. Дараа нь цагдаа дээр очоод хулгайн эд зүйл байсныг мэдсэн” гэж маргасан нь:

            шүүгдэгч Т.Далайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Энэ үйлдэлд Ц.Төгөлдөр, С.Лувсанжав нар оролцоогүй. Гэхдээ энэ хоёр сүүлд нь мэдсэн. Ц.Төгөлдөрт Э.Энхбат хэлэхдээ “машинаар чинь зурагт зөөх гэсэн юмаа, караокены газраас хулгай хийсэн” гэж энэ хэргийг хийсний дараа нь зурагтыг барьцаалан зээл олгох газарт тавихын өмнө хэлж байсан юм...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 106-108/,

            шүүгдэгч Ц.Төгөлдөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Далай утсаар залгаад энд хоёр зурагт байна, авч яваад танайд тавьчих уу, чи машинтайгаа гараад ирээч гэсэн...дараа нь хоёроос гурван хоногийн дараа Т.Далайтай уулзсан чинь тэрээр хэлэхдээ...хоёр ширхэг зурагт, архи, винонууд хулгайлсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 99-100, 2хх-ийн 111-112/,

шүүгдэгч Т.Далайгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Барьцаалан зээлдэх төвд зурагт тавьсны дараа Ц.Төгөлдөр юу юм бэ гээд асуугаад байхаар нь хулгай хийсэн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг зэргээр хангалттай няцаагдаж байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Чандмань овогт Түвдэндоржийн Далайг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гардан гүйцэтгэж, давтан, бүлэглэж, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Боржигон овогт Батцэцэгийн Мөнх-Алдарыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг нуун далдлаж, зарж борлуулан, давтан, бүлэглэж, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан гэмт хэрэг үйлдсэн,

            Шүүгдэгч Онход овогт Сайханаагийн Лувсанжавыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг нуун далдлаж, зарж борлуулан, давтан, бүлэглэж, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зөрчиж гүйцэтгэсэн, гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй,

Шүүгдэгч Жалайр овогт Цоггэрэлийн Төгөлдөрийг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гардан гүйцэтгэж, давтан, бүлэглэж, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй,

Насанд хүрээгүй шүүгдэгч Төр овогт Нарантунгалагийн Энхтүвшинг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг нуун далдлаж, зарж борлуулан, давтан, бүлэглэж, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 35.6, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 155 дугаар зүйлийн 155.1, 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Прокуророос шүүгдэгч Т.Далай, Б.Мөнх-Алдар нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч С.Лувсанжавд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1, 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ц.Төгөлдөрт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч дээрх хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх заалтад зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба гэмт хэрэг үйлдсэнээс хойш эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн /6 сарын хугацаа өнгөрсөн/ байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Далай, Б.Мөнх-Алдар, С.Лувсанжав, Ц.Төгөлдөр нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1, 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч нарын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, шударгаар хүлээн мэдүүлсэн, хохирогч нарын гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, тэдгээрийн хувийн байдал /17-20 настай/ зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх заалтуудад заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч тус бүрт оногдуулах ял шийтгэлийг ялгамжтайгаар оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61, 62 дугаар зүйлд зааснаар тэдгээрт хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн шүүгдэгч Т.Далай, Ц.Төгөлдөр, Б.Мөнх-Алдар, С.Лувсанжав нарт оногдуулсан хорих ялыг тэнсэн, хуульд заасан хугацаагаар хянан харгалзаж, насанд хүрээгүй шүүгдэгч Н.Энхтүвшинд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

            Шүүгдэгч С.Лувсанжавын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангийн өөр өөр зүйлд болон нэг зүйлийн тус бүрд нь оногдуулж болох өөр өөр хэсгүүдэд заасан хоёр буюу түүнээс дээш гэмт хэрэг үйлдсэн этгээд тэдгээрийн алинд нь ч ял шийтгүүлээгүй бол шүүх гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтаах, эсхүл хэрэг тус бүрт оногдуулсан ялыг хамгийн хүнд ялтай зүйлийн ялын дээд хэмжээний дотор бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэн уг этгээдийн биечлэн эдлэх ялыг тогтооно” гэж зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил 5 сарын хугацаагаар оногдуулсан хорих ял дээр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялаас заримийг буюу 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, С.Лувсанжавын нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хорих ялын хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт “...Хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн эрэгтэй ялтан, түүнчлэн онц хүнд гэмт хэрэгт ял шийтгэгдсэнээс болон онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсоноос бусад эмэгтэй ялтны хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлнэ...”, 52.8 дахь хэсэгт “Хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй эрэгтэй ялтан, хорих ял шийтгүүлсэн насанд хүрээгүй эмэгтэй ялтны хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлнэ” гэж зааснаар шүүгдэгч Т.Далай, Ц.Төгөлдөр, Б.Мөнх-Алдар, С.Лувсанжав нарын эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, насанд хүрээгүй шүүгдэгч Н.Энхтүвшингийн эдлэх ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэх нь зүйтэй.

Шүүх хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэн хавтаст хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэж, шүүгдэгч Э.Энхбатад холбогдох хэргийг түүнийг шүүхийн дуудсан цагт ирээгүй, шүүхийн шатнаас оргон зайлсан гэх үндэслэлээр шүүгдэгч Т.Далай, Ц.Төгөлдөр, Б.Мөнх-Алдар, С.Лувсанжав, Э.Энхтүвшин нарт холбогдох хэргийг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэх, зөв шийдвэрлэхэд саад болохгүй гэж үзэж улсын яллагчийн гаргасан саналын дагуу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 125.2 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг эрүүгийн 201626031105 дугаартай хэргээс тусгаарлан нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн болно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 503 дугаар зүйлийн 503.5 дахь хэсэгт “Насанд хүрээгүй хүмүүс бусдад учруулсан гэм хорыг өөрөө хариуцан арилгах бөгөөд түүний цалин хөлс, орлого, захиран зарцуулах эрхэд нь байгаа хөрөнгө гэм хорыг арилгахад хүрэлцэхгүй бол хүрэлцэхгүй байгаа тэр хэмжээгээр эцэг эх, харгалзан дэмжигч нь нөхөх хариуцлага хүлээнэ” гэж зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Э.Энхтүвшингийн хууль ёсны төлөөлөгч эх Б.Нарантунгалагаас 475.500 /дөрвөн зуун далан таван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч “Чингис хааны хүрээ” ХХК-д олгож шийдвэрлэсэн болохыг тэмдэглэе.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн бахь 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгав.

            Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Т.Далай, Б.Мөнх-Алдар, С.Лувсанжав, Ц.Төгөлдөр нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч С.Лувсанжав, Ц.Төгөлдөр, насанд хүрээгүй шүүгдэгч Н.Энхтүвшин нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүгдэгч Т.Далай, Б.Мөнх-Алдар нарын энэ хэрэгтээ тус бүр урьдчилан цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд нь оруулан тооцвол зохино.

Шүүх гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хураах болзошгүй байдлыг хангах зорилгоор мөрдөн байцаагчаас C.Цоггэрэлийн эзэмшлийн 40-68 УНҮ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн боловч уг тээврийн хэрэгсэл иргэн C.Цоггэрэлийн эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /2хх-ийн 64/-аар тогтоогдож байгаа, мөн иргэний нэхэмжлэгч С.Цоггэрэл нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Би хүүгээ хүүхдүүдтэй нийлээд хулгай хийгээд явчихна гэж бодоогүй...Би улирлын чанартай барилгын ажил хийдэг болохоор өвөл зогсчихдог. Би машинаараа өвлийн улиралд халтуур хийж гэр бүлээ тэжээдэг...” гэж мэдүүлсэн байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож 40-68 УНҮ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч С.Цоггэрэлд буцаан олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3,  294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Чандмань овогт Түвдэндоржийн Далайг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гардан гүйцэтгэж, давтан, бүлэглэж, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн,

гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Боржигон овогт Батцэцэгийн Мөнх-Алдарыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг нуун далдлаж, зарж борлуулан, давтан, бүлэглэж, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн,

гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан гэмт хэрэг үйлдсэн,

            Шүүгдэгч Онход овогт Сайханаагийн Лувсанжавыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг нуун далдлаж, зарж борлуулан, давтан, бүлэглэж, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн,

бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зөрчиж гүйцэтгэсэн,

гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан гэмт хэрэг үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй,

Шүүгдэгч Жалайр овогт Цоггэрэлийн Төгөлдөрийг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гардан гүйцэтгэж, давтан, бүлэглэж, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй,

Насанд хүрээгүй шүүгдэгч Төр овогт Нарантунгалагийн Энхтүвшинг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг нуун далдлаж, зарж борлуулан, давтан, бүлэглэж, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Чандмань овогт Түвдэндоржийн Далай, Боржигон овогт Батцэцэгийн Мөнх-Алдар нарт  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар, Онход овогт Сайханаагийн Лувсанжавд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1, 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар, Жалайр овогт Цоггэрэлийн Төгөлдөрт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Чандмань овогт Түвдэндоржийн Далайг эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Батцэцэгийн Мөнх-Алдарыг эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар  Онход овогт Сайханаагийн Лувсанжавыг эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Жалайр овогт Цоггэрэлийн Төгөлдөрийг эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Төр овогт Нарантунгалагийн Энхтүвшинг эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хорих ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ял дээр нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялаас заримийг буюу  1 /нэг/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн, С.Лувсанжавын нийт биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялын хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Т.Далай, Б.Мөнх-Алдар, С.Лувсанжав нарын эдлэх эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг, Ц.Төгөлдөрийн эдлэх эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8 дахь хэсэгт зааснаар Н.Энхтүвшингийн эдлэх 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Далай, Б.Мөнх-Алдар нарын энэ хэрэгтээ тус  бүр цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.5 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Э.Энхтүвшингийн хууль ёсны төлөөлөгч эх Б.Нарантунгалагаас 475.500 /дөрвөн зуун далан таван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч “Чингис хааны хүрээ” ХХК-д олгосугай.

8. Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Т.Далай, Б.Мөнх-Алдар, С.Лувсанжав, Ц.Төгөлдөр нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч С.Лувсанжав, Ц.Төгөлдөр нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Далай, Б.Мөнх-Алдар, С.Лувсанжав нарт эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар, Ц.Төгөлдөрт эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, С.Лувсанжавд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст, Т.Далай, Б.Мөнх-Алдар, Ц.Төгөлдөр нарт хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст тус тус даалгасугай.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар Н.Энхтүвшинд 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавьж ажиллахыг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст, мөн хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг түүний хууль ёсны төлөөлөгч эх Б.Нарантунгалагт тус тус даалгасугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, C.Цоггэрэлийн эзэмшлийн 40-68 УНҮ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч C.Цоггэрэлд буцаан олгосугай.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн бахь 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

13. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

14. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

15. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Далай, Б.Мөнх-Алдар, С.Лувсанжав, Ц.Төгөлдөр, Н.Энхтүвшин нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                            ШҮҮГЧ                                             Б.БАТБОЛОР