Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/28

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х. даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол,

Улсын яллагч Г.Ганбагана,

Шинжээч Р.Ням-Осор,

Хохирогч Ц.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 д хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2307 00321 0405 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*******, *******-ны өдөр *******, *******т төрсөн, , , , , “” ХХК-д ажилтай, , , , ******* од оршин суух,

 Урьд: Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 66 дугаартай шийтг тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасны дагуу 280 цагийн албадан ажил хийлг ялаар,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 32 дугаартай шийтг тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 д хэсэгт заасны дагуу 2 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 144 дугаартай шийтг тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 д хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнц хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгийн торгуулийн ялаар тус тус шийтгүүлсэн,

******* овгийн *******ийн ******* /РД: /

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тоотод “айлд ирж агсам согтуу тавьж, хэрүүл маргаан хийсэн” г шалтгаанаас Ц.*******ы үснээс нь зулгааж, гарыг нь хазаж биед нь баруун гарын хуруунд шарх, зүүн зулайн хэсгийн үсний халзрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч Б.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр би хотоос дөнгөж ирж байсан. Тэгэд манай эгч над руу залгаж Ц.******* манайд ирж агсам тавиад байна хүрээд ирээч гэсэн болохоор би очсон. Тэгээд би ээж рүү залгаж хэлсэн. Ээж надад чи очоод аргалаад байж бай, би цагдаа дагуулаад очъё гэсэн. Тэгээд би очиход хашааны хаалга онгорхой байсан. Би ороход Ц.******* хүүхдийг нь боосон зогсож байсан. Согтуу байсан. Тэгээд би болиоч гэж салгангуут миний машинд ороод суучихсан. Чи миний машинаас буу гэж хэлсэн ч буугаагүй. Хохирогч Ц.******* худлаа мэдүүлэг өгч байна. Би үс зулгаасан асуудал байхгүй. Гэрчээр оролцож байгаа М.тай би огт маргалдаагүй, зодолдоогүй. Тухайн өдөр эгч маань намайг Ц.******* гэдэг хүүхэн манай гэрт ирээд агсам тавиад, хүүхдийг маань зодоод байна гээд дуудсан. Ц.*******ы үснээс зулгаасан асуудал байхгүй. Ц.******* өөрөө нэг үс бариад явж байсан” гэв.

 

Хохирогч Ц.*******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “.... бид хоёр үсдэлцсэн нь үнэн. Гаднаас Б.******* орж ирээд М. ахыг цохиод унагаасан. Би ус буцалгагчийг аваад Б.ын нуруу хэсэгт нь цохисон. Тэгээд Б. намайг үсдээд, миний дээр гараад суусан байсан. Тэгэд подволктой гарч ирээд миний дээр суухаар нь би болиулах гээд подволк нь урагдсан юм байна лээ. Би Б.*******д чи намайг хүргээд өгөөч гэд надад чам шиг янхан миний машинд суух эрхгүй гээд хэл амаар доромжилсон. Тэр үед би куртик өмсөөгүй байсан. Б.******* гартаа барьсан үсийг маань булааж авах гээд миний баруун гарын хурууг хазсан. Яг аль хуруу гэдгийг би сайн санахгүй байна. Б.******* миний давсаг руу бас өшиглөсөн” гэв.

 

Гэрч М.ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр бид хоёр Б.ын гэрт очсон. Тэгээд Б.******* ирсэн. Ц.******* Б.*******ын машинд суусан тэгээд тэр хоёр үсдэлцсэн. Тэгээд цагдаа ирээд бид нарыг аваад явсан. ...Б.******* намайг зодоогүй.Б.******* хашааны гадаа зогсож байсан. Ц.******* Б.*******ын машинд нь суусан.  Тэгээд тэр хоёр ноцолдсон. Ээж нь харж байсан. Намайг очиход Ц.*******ы биед ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. Гараас хазсаныг анзаараагүй. Үснээс нь зулгаасныг нь мэднэ.” гэв.

 

Шинжээч Р.Ням-Осорын шүүх хуралдаанд өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Ц.*******ы биед үзлэг хийсэн. Үзлэгээр мэдрэлийн талаас ямар нэгэн өөрчлөлт байгаагүй. Зүүн бугалгын гадна дунд хэсэгт 8x6 см хөхөлбөр өнгийн цус хуралттай, хаван хавдартай, эрүүний зүүн доод хэсэгт 2x1,5 см, баруун гуяны гадна дунд хэсэгт 3x2 см, 1,5x1 см хэмжээтэй хоёр ширхэг хөхөлбөр өнгийн цус хуралттай, нурууны гол доод хэсэгт 5x0,1 см хэмжээтэй 3 ширхэг, 4x0,1 см хэмжээтэй 2 ширхэг ягаан өнгийн зурагдсан зулгаралтуудтай. Баруун сарвууны 3-р хурууны 2-р үений баруун хэсэгт 0,3x0,2 см хэмжээтэй хоёр ширхэг, зүүн хэсэгт 0,3x0,2 см хэмжээтэй хоёр ширхэг зах ирмэг тэгш биш хүрэн улаан өнгийн шархтай. Баруун шанаа хэсгийн үс 5x4 см хэмжээтэй талбайд зүүн зулай хэсэгт 2x1,5 см хэмжээтэй талбайд үс зулгаагдаж халзарсан. Ганц нэг богино үстэй байв. 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хэвлийн хэт авиан шинжилгээнд явуулсан боловч ирээгүй тул дүгнэлтээ гаргасан. Хохирогчийн баруун гарын 3-р хуруунд үүссэн шарх нь шүдээрээ хазахад үүс боломжтой. Энэ гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарч байгаа. Хохирогчийн баруун шанаа хэсгийн үс 5x4 см хэмжээтэй талбайд зүүн зулай хэсэгт 2x1,5 см хэмжээтэй талбайд үс зулгаагдаж халзарсан нь талбайн хэмжээний хувьд эмэгтэй хүнд 8х8 см хэмжээнээс бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Насанд хүрээгүй хохирогч М.ийн өгсөн: “...Өчигдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 03-ны орой 20 цагийн орчим би гэртээ ээжийн хамт байж байтал гаднаас ээжийн найз гэдэг эгч хөл дээрээ тогтож чадахгүй шахам согтуу нэг том шилтэй архи барьчихсан орж ирээд ээжийг хамт ууя гэд нь ээж тариа тариулж байгаа гээд тэр архинаас нь уугаагүй. Тэгж байтал а эгчийн утас дуугараад *******аа гэдэг найз нь залгасан юм шиг байна лээ а эгч тэр хүнтэй утсаар яриад байсан чинь удалгүй манай гэрт гаднаас а эгчийн найз гээд *******аа гэдэг эгч нэлээн согтуу том биетэй танихгүй бүдүүн ахтай хамт ирсэн. Тэр ах бас согтуу байсан бөгөөд тэд нар а эгчийн авч орж ирсэн архийг хуваагаад ууж байтал *******аа эгч манай ээжийг халтар авгай хувцсаа угаа, хөгшин авгай минь г мэтээр хэл амаар доромжлоод байхад нь ээж эрүүл байсан учир юм хэлгүй байсан чинь *******аа эгч дотроо хүйтэн устай ус буцалгагч аваад ээж рүү шидээд толгойг нь оносон. Тэгэд нь ээж чи хүний гэрт ирчхээд яасан их доромжилдог юм бэ гээд *******аа эгчтэй барьцалдаж авахад нөгөө том биетэй ах ээжийг үсдээд авсан. Энэ үед би дундуур нь ороод бүдүүн ахыг түлхсэн чинь *******аа эгч намайг заамдаж аваад үүдний амбаар луу чирээд миний цээжийг хумсаараа урсан. Тэгж байтал гаднаас ******* ах орж ирээд биднийг салгасан. Тэгэд *******аа эгч ******* ахаас салахгүй зууралдаад байсан бөгөөд цагдаа ирж байгаа эсийг харах гээд гарахад нь дагаж гараад ******* ахын машинд суугаад буухгүй байсан” г мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дахь тал/,

 

            Гэрч С.ын өгсөн: “...Яг юу болсныг сайн мэдгүй манай охин дугаараас цагдаа дуудаад өгөөч *******аа ирээд намайг зодоод байна гээр нь хүү *******ыг яваад оч би араас чинь очъё гээд араас нь төд удалгүй очиход цагдаагийн машин ирээд *******аа гэгчийг аваад явсан юм” г мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,

 

            Гэрч Д. өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 15 цагийн орчим би *******аагийн гэрт очоод 2 том пиво хувааж уусан. Тэгж байтал *******аагийн нөхөр нь ирээд *******аатай муудалцаад байхаар нь би харих гэснээ уучихсан болохоороо эгч рүү залгаад би танайд очоод хонож болох уу гэсэн чинь эгч тэг тэг гэж хэлсэн. Тэгээд би замаараа дэлгүүр ороод нэг шил архи, нэг том пиво аваад эгчийнд очиход хүүтэйгээ хамт байсан. Тэгээд авч очсон юмаа хуваагаад ууя гэсэн чинь тариа хийлгэж байгаа гээд уугаагүй юм. Тэгж байтал *******аа над руу залгаад чи хааччихав аа гээр нь би эгчийнд байна гэсэн чинь *******аа гээд ахыг дагуулаад ирсэн юм. Би *******аа ах нартай хамт суугаад авчирсан архиа ууж байгаад тасарчихсан байна лээ нэг мэдсэн чинь гадаа эгчийн дүү ******* ээжтэйгээ бас цагдаа ирчихсэн орилж чарлалдаад байхаар нь би босоод гэр лүүгээ харьчихсан юм. Маргааш нь эгчээс болсон асуудлын талаар утсаар асуухад *******аа лээд намайг наад хиртэй хувцсаа угаа, хөгшин авгай минь гээд ус буцалгагч толгой руу шидээр нь ээжийг *******тай дуудсан чинь ээж цагдаа дуудсан байна лээ гэж хэлсэн. Өөр би тодорхой зүйл мэдгүй байна” г мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,  

           

            Гэрч Л.ын өгсөн: “...Тэр өдөр би ажил дээрээ байж байхдаа нэртэйгээ утсаар ярьсан чинь ирчихсэн пиво уугаад сууж байна гэж ярьсан. Тэгээр нь би эгчийгээ явуулаад хүүхдээ авхуулсан юм. Учир нь согтуу хүмүүстэй хамт байлгаад яах вэ гэж бодсон юм. Тэгээд би ажлаа тараад аавынд ирж хүүхдээ авчхаад шөнө 01 цагийн үед гэртээ ирэд ******* гэртээ унтаж байсан. Хэр зэрэг согтолттой байсныг нь би мэдээгүй” г мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,

 

            Гэрч Ц.ын өгсөн: “...Тэр өдөр би дэд ахлагч Г.ын хамт хөдөлгөөнт эргүүлд 24 цагаар үүрэг гүйцэтгэж байхад 22 цаг өнгөрч байхад жижүүрээс од хэрүүл маргаан болоод байна гэсэн дуудлага, мэдээлэл хүлээн аваад өмнөх дуудлагаа шийдээд 5-7 минутын хугацаанд яваад очиход зодоон болсон шинжтэй 3 , 3 эмэгтэй нийт 6 хүн байсан. Нэг нь 12 настай хүүхэд байсан. Биднийг очиход тэд хоорондоо хэрүүл маргаан хийж байхаар нь юу болсон талаар нь асуухад дуудлага өгсөн г хүний охин гэдэг эмэгтэй нь *******ыг зааж энэ намайг гэрт байхад дуудаж гаргаж ирээд сарпанчик өмсдөг хөгшин авгай гэж хэл амаар доромжлоод дийлдгүй байхаар нь би ээж дүү нараа дуудсан юм гэж хэлээд гэр лүүгээ орсон. Улмаар иргэн *******тай уулзахад гэдэг хүнээс хамаг юм болсон эднийд ирчхээд намайг ирж ав гээд дуудаад байхаар нь би ахтайгаа Уянгыг авах гэж ирсэн, тэгсэн чинь ын дүү ******* намайг үснээс зулгаагаад доош нь дараад зодсон тэгээд миний үснээс туг тугаар нь үс унахад ******* авч хаясан гэж ярьсан. Тэгээр нь би ******* болон түүний ах г , *******, түүний ээж нарыг цагдаагийн хэлтэст авчирч жижүүрийн ахлах мөрдөгч, хошууч ад хүлээлгэн өгсөн” г мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

 

            Хохирогч Ц.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 11 сарын 03-ны өдөр а манай гэрт ирээд ах бид 2 шил архи 2 том пиво хувааж уусан. Тухайн үед манай 3 сартай хүүхэд бага учраас би архи уугаагүй пиво л уусан. Тэгж байтал манай нөхрийн эгч Мөнхзул гадаа ирээд манай хүүхдийг аваад явсан бөгөөд энэ үед а гараад явчихсан байсан. Тэгээд ах дахиад нэг пиво авчраад уугаад сууж байтал а залгаад авгайгийнд ирчихсэн байна ирээд авчхаач гээд байхаар нь би Баагий ахтай хамт яваад очиход тэднийд нэг шил архи авчихсан , эгч сууж байсан. а нэлээн согтсон байсан бөгөөд архи уугаагүй эрүүл байх шиг байсан. Мөн тэднийд ын хүү унтаж байсан. ах бид 2-ыг ороод суугаад удаагүй байхад гаднаас ын дүү ******* орж ирэнгүүтээ үгийн зөрүүгүй та нар яахаараа бөөнөөрөө айлд орж ирж архи уудаг юм бэ гээд ахыг сандлаас нь түлхэж унагахад нь би болиоч ээ гэд дүүгээ өмөөрөөд намайг үсдэж аваад босгон дээгүүрээ чирээд гадаа гаргасан. Тэгтэл араас *******, ын хүү 2 гарч ирээд ын хүү миний хажуугаас өшиглөөд ******* нь цагдаа дуудаад байсан. Тэгээр нь би хашааны гадаа байсан *******ын машинд орж суугаад *******д чи намайг гэрт хүргээд өгчхөөч дээ би дахиж ирж хэрүүл маргаан хийхгүй, а л намайг дуудсан ш дээ гэж хэлэд ******* намайг чи миний машинд суух эрхгүй гээд миний үснээс зулгааж халцалж авахаар нь би үсээ автал миний гарыг хазаад үс булааж авсан. Тэгж байтал ээж нь настай эмгэн ирээд намайг бас үсдэж зодсон. Тэгээд цагдаа ирээд намайг аваад явсан, ир гээд байхаар нь би яваад өгсөн. Тэгээд хойно байх найзынхаа граш дээр байж байтал цагдаа нар ирээд аваад явсан” г мэдүүлэг /хавтаст хэргийн 69-70 дахь тал/,

 

Шүүгдэгч Б.*******ын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр би /хэдэн цаг гэдгийг санахгүй байна/ машинтайгаа гэр  лүүгээ харьж явсан. Тэгтэл манай эгч утсаар яриад “Миний дүү хурдан хүрээд ир, *******аа агсам тавиад зодоод байна” гэсэн. Тэгээр нь ээж руу залгаад эгчийн гэр лүү явлаа гэтэл ээж “Чи очоод аргалаад байж бай, би цагдаа аваад очно” гэсэн. Тэгээд би эгч ын гэр буюу ******* тоотод очиход хашааны хаалга онгорхой байхаар нь гэр лүү ортол гэрийн амбаарт эгчийн хүү ийг ******* боосон байж байсан. Би тухайн үед *******ыг татаж салгасан. Тэгтэл цаанаас эгч “наад хүүхнээ цагдаад барьж өг” гэсэн. Тэгээд би *******ааг аваад хашааны гадаа гарсан. Тэгтэл *******аас нь миний машины хаалгыг онгойлгоод суусан. Тэгээр нь би машинаас буу гэтэл миний гарыг базаад маажсан. Тэгээд би наанаа байж бай гээд байж байтал цагдаагийн машин ирсэн. Тэгтэл 2 цагдаатай ээж бууж ирээд “Чи хүүхдийн машинд суудаг хэн бэ гээд машинаас татаад буулгасан. Тэгээд цагдаа нас *******ааг суулгаад аваад явсан. Би ээжийн хамт машинаараа цагдаа дээр ирсэн” г мэдүүлэг /хавтаст хэргийн 95 дахь тал/,

 

Гэрч М.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед *******ы биед ил харагдах ямар нэгэн шарх гэмтэл байгаагүй. *******ы баруун гарын хуруу хэсэг шарх гэмтэл харагдаагүй мөн ******* нь ямар нэгэн өвчний зовиур байгаа талаар огт яриагүй хэвийн байсан. Би тухайн үед ******* *******ын машинд суухад ******* гар гээд үсдэж байгааг бол харсан. Түүнээс хойш юу болсон талаар би хараагүй, түүнээс хойш цагдаа нар ирсэн байсан. Би *******ыг машинаас хэзээ гарсан талаар хараагүй. Би хуруу гарыг нь гэмтсэн байсан эсийг нь хараагүй. *******ы миний араас гэрээс гүйж гарч ирсэн. Тэгтэл хашааны гадаа машин ирээд зогссон, тухайн үед ын дүү ******* ирсэн байсан ******* гэрээс гарч ирээд *******ын машинд очоод суухад ******* түүнийг машинаасаа буу гээд үсдэж татаад байсан. Тухайн үед би үсийг нь зулгаахыг л харсан.Тухайн үед ******* жолоочийн эсрэг суудал дээр суусан, жолооны хүрднээс гараараа барьсан байсан ба ******* нь тонгойж толгой болон мөр хэсэг нь машин дотор байсан” г мэдүүлэг /хавтаст хэргийн 73-74 д тал/,

 

Шинжээч Р.Ням-Осорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Ц.*******ы биед үзлэг хийхэд 391 тоот дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд үүссэн байсан. Дээрх гэмтлүүдээс зүүн бугалганд цус хуралт, баруун гарын хуруунд шарх зэрэг гэмтэл нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг, бусад эрүү баруун гуянд цус хуралт, нуруунд зулгаралт, баруун шанаа, зүүн зулайн хэсгийн үсний халзрал зэрэг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” г мэдүүлэг /хавтаст хэргийн 76-77 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 391 дугаар:

1. “гийн *******ы биед зүүн бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, баруун гуянд цус хуралт, нуруунд зулгаралт, баруун гарын хуруунд шарх, баруун шанаа, зүүн зулай хэсгийн үсний халзрал гэмтэл тогтоогдлоо.

2. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих, үр, зулгаах механизмаар үүснэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Хэрэг болсон г цаг хугацаатай тохирч байна.

5. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” г дүгнэлт /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,

   

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсийг шалгах хуудас, шийтг тогтоолууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар Улсын яллагчаас: “Шүүгдэгч Б.******* нь айлд ирж агсам тавьсан г шалтгаанаар Ц.*******ы үснээс зулгааж, гарыг нь хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзэж байна. Шүүгдэгч Б.******* нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцуулах санал гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Миний бие цагаатгах байр суурьтай оролцож байна. Б.******* нь Ц.*******ы гарыг нь хазсан гэсэн үйл баримт огт байхгүй байна. Санаатай, хүсэж үйлдсэн гэдэг нь тогтоодохгүй байна гэж үзэж байна. ...Хэргийг хэрэгсгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүх шүүгдэгч Б.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрл тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 д хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрл ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.

Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тоотод “айлд ирж агсам согтуу тавьж, хэрүүл маргаан хийсэн” г шалтгаанаас үүдэн машинд суусан байсан хохирогч Ц.*******ы үснээс нь зулгааж, гарыг нь хазаж биед нь баруун гарын хуруунд шарх, зүүн зулайн хэсгийн үсний халзрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Б.*******ын өгсөн: “...Тэгтэл цаанаас эгч “наад хүүхнээ цагдаад барьж өг” гэсэн. Тэгээд би *******ааг аваад хашааны гадаа гарсан. Тэгтэл *******аас нь миний машины хаалгыг онгойлгоод суусан. Тэгээр нь би машинаас буу гэтэл миний гарыг базаад маажсан. Тэгээд би наанаа байж бай гээд байж байтал цагдаагийн машин ирсэн. Тэгтэл 2 цагдаатай ээж бууж ирээд “Чи хүүхдийн машинд суудаг хэн бэ гээд машинаас татаад буулгасан...” г мэдүүлэг, хохирогч Ц.*******ы өгсөн: “...Тэгээр нь би хашааны гадаа байсан *******ын машинд орж суугаад *******д чи намайг гэрт хүргээд өгчхөөч дээ би дахиж ирж хэрүүл маргаан хийхгүй, а л намайг дуудсан ш дээ гэж хэлэд ******* намайг чи миний машинд суух эрхгүй гээд миний үснээс зулгааж халцалж авахаар нь би үсээ автал миний гарыг хазаад үс булааж авсан...” г мэдүүлэг, гэрч М.ын өгсөн: “...Би тухайн үед ******* *******ын машинд суухад ******* гар гээд үсдэж байгааг бол харсан. Түүнээс хойш юу болсон талаар би хараагүй, түүнээс хойш цагдаа нар ирсэн байсан. ...” г мэдүүлэг, шинжээч Р.Ням-Осорын өгсөн: “...Дээрх гэмтлүүдээс зүүн бугалганд цус хуралт, баруун гарын хуруунд шарх зэрэг гэмтэл нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг” г мэдүүлэг, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 391 дугаар: “гийн *******ы биед зүүн бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, баруун гуянд цус хуралт, нуруунд зулгаралт, баруун гарын хуруунд шарх, баруун шанаа, зүүн зулай хэсгийн үсний халзрал гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих, үр, зулгаах механизмаар үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон г цаг хугацаатай тохирч байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” г дүгнэлт, дээрх нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар эргэлзээгүй тогтоогдсон гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.*******д холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрл тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрл тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 д хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн  гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна.

 

Энүү гэмт хэргийн шалтгаан нөхцөл  нь хохирогч  нь согтуурсан үед бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах, шүүгдэгч нь түүний эсрэг хүч хэрэглэсэн харилцаа хандлагатай хамааралтай гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.******* нь хохирогчийг машинаас буулгах үйлдэл хийхдээ түүний үснээс зулгааж, үсээ барьсан гарыг нь хазсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй” гэсэн заасантай нийцэж байх тул түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн байх ба шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч Б.******* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Чи миний машинаас буу гэж хэлсэн ч буугаагүй. Хохирогч Ц.******* худлаа мэдүүлэг өгч байна. Би үс зулгаасан асуудал байхгүй. ...Тэгтэл *******аа нь миний машины хаалгыг онгойлгоод суусан. Тэгээр нь би машинаас буу гэтэл миний гарыг базаад маажсан. Тэгээд би наанаа байж бай гээд байж байтал цагдаагийн машин ирсэн. Би түүнийг огт зодоогүй, хазаагүйгэсэн мэдүүлгүүдээр өөрийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн тал дээр маргасан боловч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Ц.*******, гэрч М., шинжээч Р.Ням-Осор нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэргээр шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлгүүд нь няцаагдаж байна.

Хэргийн газар байсан г гэрч М., С., Ц. нарын мэдүүлэгт шүүгдэгч Б.*******ын машинд болсон үйл явдлын талаар  дурдаагүй учир дээрх гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг үгүйсг үндэслэлгүй, шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлддээ өөр этгээдтэй бүлэглэж үйлдсэн байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ байна.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 д хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хохирогч Ц.******* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчид холбогдуулан нэмжлэл гаргаагүй учир шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлг талаар:

   Шүүгдэгч Б.*******д холбогдох гэмт хэрэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцсонтой холбогдуулан Улсын яллагчаас: “Б.******* нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэсэн боловч сарын орлогыг нь тогтоох боломжгүй байна. Үүнийг харгалзаж үзээд Б.*******д 400 цагийн нийтэд тустай ажил хийлг ял оногдуулах саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

   Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүнийг торгох болон зорчих эрхийг хязгаарлах ял, нийтэд тустай ажил хийлг ялаар шийтгэдэг. Миний үйлчлүүлэгч хувиараа таксинд явж орлого олдог. Орлогыг нь тодорхойлоогүй гэдэг нь мөрдөгч болон прокуророос хамаарах асуудал. Тийм учраас торгох ял оногдуулж шийдвэрлэж өгнө үү” г дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүх шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дүгээр хэсэгт “хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн” гэж зааснаар хөнгөрүүл нөхцөл тогтоогдсон, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүл нөхцөл байдал тогтоогдохгүй зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан ялуудаас торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ. 

 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон шүүгдэгчийн эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрл тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 д хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 д хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнц хэмжээний буюу 450.000  /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнц хэмжээний буюу 450.000  /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялыг  5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнц хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй, урьд цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрл тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 д хэсгийн 1.5-д зааснаар шийтг тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийл арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрл тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 д хэсэгт зааснаар шүүхийн шийтг тогтоол уншин сонсгосноор

хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрл тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 д хэсэгт зааснаар шийтг тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтг тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Х.ГАНБОЛД