Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/04

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч М.Мэндбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд                                                                        

Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд  нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2210016090 дугаартай хэргийг 202 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны 05 дугаар сарын 1-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын дугаар багийн нутаг “*******” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* /РД: *******/.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар багийн нутаг “” гэх газарт 202 оны 07 дугаар сард бэлчээрээс иргэн ******* эзэмшлийн цагаан цоохор зүсмийн дөрвөн настай нэг тооны үнээг хулгайлж хүнсэндээ хэрэглэн 1.00.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г. шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгч ******* овогт ******* нь 202 оны 07 дугаар сард Дорнод аймгийн ******* сумын дугаар багийн нутаг “” гэх газраас хохирогч ******* цагаан цоохор зүсмийн дөрвөн настай нэг тооны үнээг хулгайлж, 1,00,000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...202 оны 07 дугаар сарын 20-ны үеэр /өдрийг нь тодорхой сайн санахгүй байна гэх/ тухайн өдөр ширүүн бороо орж байсан бөгөөд хөдөө гэртээ ганцаараа байх үед манай үхэр цувраад гэрийнхээ гадаа ирсэн юм. Тухайн үед гадаа гэгээтэй байсан бөгөөд гэрийн зүүн урд байх төмөр хашааг үхэрнүүд шөргөөгөөд байхаар нь би тугалнуудаа хашиж үхрээ хөөх санаатай үхэр дээрээ очиход миний маллаж байгаа үхэрнээс гадна ахын үхэрнүүд манай үхэртэй нийлчихсэн байсан. Би ахынхтай өмнө нь хамт айл саахалт байсан болохоор тухайн хүний үхэрнүүдийг сайн мэддэг юм. Ингээд тухайн үед манайх идэш хоолгүй байсан болохоор би өөрийн тугалнуудаа хашчихаад ахын үхрээс цагаан цоохор зүсмийн сувай гунжин үнээг гэрт байсан мяндсан бугуйлаар бугуйлдаж бариад хашаанаас уяж орхиод бусад үхэрнүүдийг гэрийнхээ гаднаас хөөгөөд явуулсан. Ингээд удалгүй харанхуй болохоор нь би ахын цагаан цоохор зүсмийн гунжин үнээг ганцаараа гэрийнхээ гадаа нядлаад үхрийн махыг илүү гэртээ хийж орхисон. Үхэр нядалсан газарт үхэрнүүд цуглаад байхаар нь би сандрахдаа манай гэрт байсан тариа бригадын том шуудайнуудад үхрийн толгой, сэвс, шийр зэргийг хийгээд гэрээс урагш 4-5 орчим километр зайд өөрийнхөө цэнхэр өнгийн улсын дугааргүй Honda маркийн мотоциклоор хөдөө аваачиж хаясан. ... Харин үхрийн махыг нь тухайн шөнөдөө жижиглээд хөдөө гэртээ хүнсэнд хэрэглээд бага хэмжээний мах үлдээгээд 2 том шуудайд үхрийн махнуудыг шуудайлж ...сумын төвд байдаг гэртээ авчирч хөлдөөгчинд хийж идшиндээ хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-64/

мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ******* “...202 оны 07 дугаар сарын 21-ний өдөр манай нөхөр ийн бие өвдөж би нөхрийн хамт суманд ирж эмчилгээ хийлгээд 17 цагийн орчимд буцаж гэртээ харьсан. Тухайн үед бороо хүчтэй усархаг орж байсан ба намайг очих үед манай үхэрнүүд байгаагүй. Манай үхэр уг нь гэрийнхээ ойр нүдэнд ил бэлчдэг юм. ...202 оны 07 дугаар сарын 2-ны өглөө гэгээ орох үед би үхэрнүүдээ хайж манай гэрээс ертөнцийн зүгээр урд зүгт байх элсэн манхан руу явсан. ...үхрээ бүртгэхэд 1 тооны цагаан цоохор зүсмийн үхэр байхгүй байхаар нь би явж ойр орчмын айлууд болох Сүхбаатар, , нарынхаар үхрээ хайж яваад ололгүй гэртээ ирсэн. Маргааш нь манай хүү үхрийн толгой, шийр, дэлэн, гэдэсний зургийг явуулсан. ...Тэр зурган дээрх үхэр нь манай үхэр мөн байсан бөгөөд түүнийг мэдээд би ******* сумын цагдаагийн тасагт ирж мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-24/,

гэрч “...202 оны 07 дугаар сарын 2-ны өглөө адуу хайгаад явж байх замд Анирдайн ахын өвөлжөөний зүүн хойд талд буурал зүсмийн үхрийн толгой, шийр, дэлэн, сүүл байхаар нь зургийг нь дараад цааш адуугаа хайхаар явсан. ...гэртээ буцаж ирээд байтал үхэр алга болсон айлын хүү болох нь над руу чатаар залгаад миний дарсан үхэрний зургийг явуулаач гэхээр нь явуулахад удалгүй мөн байна баярлалаа гэж хариу бичсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-2/,

гэрч “...явж байтал Анирдайн гэх хүний өвөлжөөний зүүн хойд талд буурал зүсмийн /багцаагаар гунжин үхэр/ үхрийн толгой, гэдэс, дөрвөн шийр, сүүл, дэлэн байсан. Би Батдорж ахын хамт явж байсан. Тэгээд бид хоёр тухайн толгой, гэдэс, дөрвөн шийр, сүүлний зургийг нь дарж аваад цааш адуугаа хайхаар явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5/,

гэрч “...би 202 оны 07 дугаар сарын сүүлээр ******* сумаас урагшаа 50 орчим километрт байх “Хэрээ уул” гэх газарт манаач хийдэг ээж дээрээ хүүхдүүдтэйгээ хамт очиж хэд хонож байгаад 07 дугаар сарын сүүлээр өөрийнхөө хөдөө гэр болох “Таван Оков” гэх газарт ирэхэд ...манай гэрт үхрийн мах байсан ба би нөхрөөс асуухад эгч О.аас авсан гэж надад хэлсэн. Манай нөхрийн эгч нь олон малтай хүн болохоор би нэг их юм бодолгүй махыг хүнсэндээ хэрэглээд дууссан. ...харин цагдаагийн байгууллагаас дуудаж уулзахад болсон асуудлын талаар сонсож мэдсэн. Манай нөхөр өөрөө надад саахалт айл болох гэх хүний үхрийг хулгайлсан талаар үнэнээ хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-17/, “Damno ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-51/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон хохирогч ******* 1 тооны үхрийг шүүгдэгч******* хулгайлж, хүнсэндээ хэрэглэн 1,00,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч Г. нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч 1 тооны үхрийн үнэ буюу 1,00,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан ба хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 8 /найм/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид тэнссэн 8 сарын хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах эрүүгийн хариуцлагын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 Шүүгдэгч******* гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч*******т прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид тэнссэн 8 сарын хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 6.2 дугаар зүйлийн 1, 2, , 4 дэх хэсэг, 6.6, 6.7, 6.8, 6.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 8 /найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.

         . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч*******т тэнссэн 8 сарын хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч*******т мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч   нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА