Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/43

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2024/0014/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Наранмөнх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2318000000636 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1971 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймаг Мандал суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймаг,*******,*******,******* тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 1995 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 1997 оны 02дугаар сарын 17-ны өдрийн 22 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ял,

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 414 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жил, 7 сар, 24 хоногийн хорих ял,

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил, 1 сарын хугацаагаар хорих ял,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан,******* 

 

Холбогдсон хэргийн талаар:

                                                                                                         

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Гацуурт Сэлэнгэ тос” ХХК-ийн Дархан-Уул аймаг**************ийн нутаг дэвсгэрт байх вагончик дотроос хохирогч******* 10 төгрөгийн үнэ бүхий хоолны цуу, хүнсний скоч, хохирогч цүнх /дотроо бэлэн 180,000 төгрөг, Самсунг маркийн гар утас, монетон ээмэг, бөгж, гоо сайхны хэрэглэл гэх мэт эд зүйл бүхий, нийт 1,333,000 төгрөг/-ийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-11/,

Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би өчигдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 15-ний өдөр талбай дээр тариа хураалтад оройн 18 цагт хүмүүсээ аваад очсон. Тухайн үед бригадын хашаан дотор түр байрлаж байсан вагончик дотор өөрийн хувцас хэрэгсэл, бүх зүйлээ үлдээгээд явсан. Шөнийн 00 цаг өнгөрч байхад бригадаас тогооч эмэгтэй Мөнхмаа техникчийн станцаар “вагончик дотор хүн орж ирээд юм аваад зугтаачихлаа” гэсэн тул бид нар талбайгаасаа бууж бригад руу очиход вагончик дотор байсан 1 ширхэг хүнсний скоч, 2 ширхэг цуу, мөн миний бор шаргал өнгийн дотроо 180,000 төгрөгтэй, Хаан банкны виза карт, Төрийн банкны виза карт, 400,000 орчим төгрөгийн гоо сайхны эд зүйлтэй гар цүнх алга болсон байсан. Миний алдсан гоо сайхны эд зүйлс нь тоник 1 ширхэг, сүүн шингэн 1 ширхэг, 2 төрлийн нүүрний маск, зовхины тос, өдөр шөнийн тос, нарны тос гэх мэт үнэ бүхий эд зүйлс байгаа. Миний алдсан зүйлс ойролцоогоор 1,080,000 төгрөгийн үнэ бүхий зүйлс байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15/,

 

Хохирогч 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн "... Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ өөрийнхөө цүнх дотор байсан эд зүйлсийг дутуу хэлчихсэн байна. Тухайн үед миний цүнх дотор 5 граммтай монетон ээмэг, бөгж байсан юм. Би тухайн алдсан гэх бор шаргал өнгийн цүнхийг 2020 оны 03 дугаар сард Улаанбаатар хотын “Билэг Их дэлгүүр”-ээс 120,000 мянган төгрөгөөр худалдаж авсан. Харин 5 граммтай монетон ээмэг, бөгжийг хосоор нь 2022 оны 12 дугаар сарын сард Дархан-Уул аймгийн “Олон улс худалдааны төв”-өөс 600,000 мянган төгрөгөөр худалдаж авсан. Би өөрийнхөө үнэтэй эд зүйлийг бараг цүнхнээсээ гаргаагүй болохоор өөр хүн мэдээгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17/,

 

Хохирогч******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2015 оны 06 дугаар сараас эхлэн “Гацуурт Сэлэнгэ тос” ХХК-д харуулаар одоог хүртэл ажиллаж байна. Манай байгууллагын вагончик дотроос 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тогооч ажилтай цүнхтэй эд зүйлийг хулгайлсан хэрэг гарсан бөгөөд тухайн үед манай байгууллагын эзэмшлийн 1 ширхэг цуу болон хүнсний скоч хамт алдагдсан. Манай байгууллага алдсан хүнсний скочоо хүлээн авсан бөгөөд 1 ширхэг цууг нэхэмжлэх шаардлагагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би тус өдөр*******ын******* Цайдмын хөндийн “Гацуурт Сэлэнгэ тос” ХХК-ийн бригадын хашаанд вагончик дотор амарч байсан. Шөнийн 00 цагийн үед хүний чимээ гараад байсан тул сэртэл вагончик дотроос 165 орчим өндөртэй эрэгтэй хүн баруун сугандаа бор шаргал өнгийн гар цүнх, зүүн сугандаа хүнсний скоч хавчуулчихсан гараад зугтаасан тул араас нь гартал гадаа манай бригадын комбайн ирчихсэн зогсож байсан. Би комбайн дээр очоод станцаар бригадын вагончик дотор хүн ороод юм аваад гарчихлаа гэж хэлтэл ойролцоогоор 15 орчим минутын дараа бригадын ажилчид бүгд ирсэн. Би тухайн хүнийг танихгүй. Хар өнгийн өмдтэй, хар өнгийн савхитай, саравчтай малгайтай 40-50 орчим насны нүүр нь үрчгэр эрэгтэй хүн байсан. Вагончикоос гараад урд зүг рүү хашаа давж зугтсан... Тухайн үед юм дугарахаар нь сэртэл эрэгтэй хүн байсан. Тухайн эрэгтэй вагончикийн хаалга онгойлгож гарах гэж байсан вагончикийн гэрэл асаалттай байсан тул би царайг нь харсан. Тэр үед би дуудсан боловч эргэж хараагүй намайг сонсоогүй байх, босоод хувцсаа өмсөх гэж нэлээн удсан тул араас нь явж чадаагүй. Намайг ерөөсөө анзаараагүй шууд гараад явчихсан, тухайн үед хэрвээ намайг дуудсаныг сонссон бол сандраад эргээд харах байсан байх. Тийм үйлдэл ерөөсөө гаргаагүй. Хүнсний скоч алга болсон байсан, сугандаа хавчуулчихсан гараад явж байгааг нь харсан, гэхдээ маргааш нь хашааны гадна өвсөнд дундаас скочоо олж авсан. Хашаа давж зугтаж байхдаа хаясан байсан. Өөр алдсан зүйл байхгүй. эгчийн гар цүнх л олдоогүй байна. Би тэр эрэгтэй бариад гарч явсныг сайн харсан тул нэг газарт нуусан байх. Тухайн цүнхэнд 180,000 төгрөг байсныг би мэдэж байгаа, бид хоёр дэлгүүр орж хүнс худалдаж аваад үлдэгдэл мөнгийг тухайн цүнхэнд хийсэн, мөн гоо сайхны эд зүйл хэрэгсэл байсан вагончик дотор түр байрлаж байгаа хүмүүсээс эгч бид хоёр л эмэгтэй байсан тул цугтаа нэг оронд унтаж амардаг байсан тул тэдгээрийг мэдэж байна. Гар утас байсан талаар мэдэхгүй байна харж байгаагүй, сүүлд цүнхээ алдаад дотор нь гар утас байсан гэж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-21/,

 

Гэрч******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би тус өдөр ажлын байран дээрээ амарч байсан. Шөнө 00 цагийн үед нярав над руу утасдаж бригад дээр юу болоод байна гэж асуусан тул би гарч нөхцөл байдлыг тодруулахад гадаа техникч ирчихсэн байсан. Манай бригадын тогооч эмэгтэй бусад ажилчдад вагончик дотор хулгай орсон гэж дуудлага өгсөн. Тухайн хүмүүс вагончик дотроос хүнсний скоч, эмэгтэй хүний гар цүнх алдагдсан гэж байсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй. Тухайн үед тэнд байсан хүмүүс хоорондоо скоч, цүнх алга болсон байна гэж ярьж байхыг сонссон. Би 2020 оноос бригадын харуул хийж байгаа намайг байх хугацаанд хулгай орж байгаагүй’’ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23/,

 

“Капитал  зууч” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай “... нийт зүйлийн үнэ 513,000 төгрөг байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 32-33/, 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай “... нийт зүйлийн үнэ 650,000 төгрөг байна” гэх  дүгнэлт /хавтаст хэргийн 41-42/,

 

Шүүгдэгч *******ы  мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна согтуу байсан учраас цүнхийг хаана хаяснаа мэдэхгүй байна, ямар ч байсан аваад явж байснаа мэдэж байна, хайгаад олоогүй” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүгдэгч нь шунахайн сэдлээр, шууд санаатай үйлдлээр бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Хохирогч Б.Ууганжаргал 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр "... Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ өөрийнхөө цүнх дотор байсан эд зүйлсийг дутуу хэлчихсэн байна. Тухайн үед миний цүнх дотор 5 граммтай монетон ээмэг, бөгж байсан” гэж, шүүгдэгч нь хулгайлсан цүнхээ хаяад олоогүй гэж тус тус мэдүүлжээ.

 

Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн нь энэ хэрэгт хувийн сонирхолгүй гэрч: “...Шөнийн 00 цагийн үед хүний чимээ гараад байсан тул сэртэл вагончик дотроос 165 орчим өндөртэй эрэгтэй хүн баруун сугандаа бор шаргал өнгийн гар цүнх, зүүн сугандаа хүнсний скоч хавчуулчихсан гараад зугтаасан” гэх мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 1,343,000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогчд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдэгдсэн ба хохирогч шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “би саяхан төрсөн нялх биетэй тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй, хохирол төлбөрөө барагдуулна” гэж тус тус мэдэгджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн. Хэргийн зүйлчлэл дээр маргахгүй байгаа. Хохирол төлбөрийн хувьд хохирогч 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр, 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрүүдэд өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байна. Монетон ээмэг, бөгж, гар утас цүнх дотор байсан гэж байгаа боловч хэрэгт нотолсон баримт байхгүй. Шинжээчийн дүгнэлтээр гарсан мөнгөн дүнгээс 500,000 төгрөгийг хасуулах”,

 

Улсын яллагч: “...Харин хавтаст хэргийн 19-21 дүгээр талд авагдсан гэрч мэдүүлэг дээр хохирогч Б.Ууганжаргал миний гар утас байхгүй байна гэж хэлсэн нь тогтоогдож байна. Хохирогч нийт 1,333,000 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс шүүгдэгч 400,000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл 933,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох” гэж тус тус санал гаргажээ.

 

Хохирогч цүнхэн дотор байсан зарим зүйлээ дутуу хэлснээ сүүлд санасныг худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй ба шүүх хохирогчийн мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлэв.

 

Хохирогч “хүнсний скочоо хүлээн авсан бөгөөд 1 ширхэг цууг нэхэмжлэх шаардлагагүй” гэж мэдүүлсэн, шүүгдэгч хохирогч 400,000 төгрөг төлсөн байх тул 410,000 төргөгийг нийт учирсан хохирлоос хасаж тооцон, 933,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч олгох нь зүйтэй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч ******* нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн, хөгжлийн бэрхшээлтэй эхнэрийн хамт амьдардаг тул хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү, ахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна гэж мэдүүлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3 дахь хэсэгт зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.*******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан, *******д мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг сануулж, шийтгэх тогтоол биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснааар *******аас 933,000 /ёсөн зуун гучин гурван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Сэлэнгэ аймаг, Цагаан нуур сум,, тоотод оршин суух Хайтал овогт Бат-Эрдэнийн /-д олгосугай.

 

5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Г.ГЭРЭЛТ-ОД