| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 175/2024/0020/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/25 |
| Огноо | 2024-02-07 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Т.Нансалмаа, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж, Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл, шүүгч Ч.Мөнгөнцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Алт*******,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан /цахим/,
шүүгдэгч С.Г*******,
шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* Г*******эд холбогдох эрүүгийн ******* дугаартай, 175/2024/0020/Э индекстэй хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2001 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ******* аймгийн ******* ******* суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “***********” ******* ХХК-д туслах ажилтнаар ажиллаж байсан, ам бүл , ээж, эгчийн хамт, Сэлэнгэ аймаг, сум, дугаар баг, дугаар гудамж 4 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* овогт ******* Г******* /РД: /;
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч С.Г******* нь 202 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн сум Оргих 1 дүгээр багт байрлан үйл ажиллагаа явуулж буй “**********” ******* ХХК-ийн 2-р кемпийн байранд “ ” гэх шалтгаанаар маргалдаж улмаар гараараа шанаа хэсэгт нь нэг удаа цохиж, хавсарч унаган толгой хэсэгт нь модоор цохиж тархины битүү гэмтэл учруулж хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн -д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч С.Г******* нь 202 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн сум Оргих 1 дүгээр багт байрлан үйл ажиллагаа явуулж буй “********” ******* ХХК-ийн 2-р кемпийн байранд “ ” гэх шалтгаанаар маргалдаж улмаар гараараа шанаа хэсэгт нь нэг удаа цохиж, хавсарч унаган толгой хэсэгт нь модоор цохиж тархины битүү гэмтэл учруулж, хүний амь насыг хохироосон үйл баримт доорх нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо гэж дүгнэв. Үүнд
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г******* өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Алт******* өгсөн: “...Миний хүү энэ хүний болчимгүй үйлдлээс амь насаа алдаж, хүүхдүүд нь өнчин хоцорч байна. Маш их гомдолтой байна. Надаас нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Өчигдөр 1,500,000 төгрөгийн төлбөр хийсэн. Миний хүү хүлээсэн ажлаа 100 хувь гүйцэтгээд буудаг сайн хүү байсан, хэнд ч гологдож байгаагүй. Миний хүү 1,500,000 төгрөгөөр үнэлэгдэх тийм хүүхэд биш. Би сайхан хүүгээ алдаад 1,500,000 төгрөгөөр үнэлэх тэнэг эх биш учраас та бүхнээс миний гомдлыг барагдуулж өгөхийг гуйж байна. 2 хүүхдэдээ сайн эцэг, сайн хань болж надад түшиг багана минь байсан. Тиймээс маш их гомдолтой байна...” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 202 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Болсон үйл явдлын талаар надад мэдэх зүйл байхгүй байна аа. 202 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн орой 22 цаг өнгөрч байхад Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгээс над руу залгаад “танай хүү ухаангүй байдалтай хүргэгдэж ирсэн байна” гэсэн хэл дуулгасан тул Улаанбаатар хотоос эхнэр хамтаар явсаар байгаад шөнийн 0 цагийн үед Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирсэн. Тэр үед хүү маань ухаангүй байдалтай тархиндаа гэмтэл авчихсан яаралтай хагалгаанд оруулна гээд 202 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цагийн үед тархинд бөөгнөрсөн цус хуралтыг авах зорилгоор хагалгаанд орсон юм. Тэгээд хагалгаанаас 14 цаг өнгөрч байхад гарч ирсэн. Уг нь хагалгаа амжилттай боллоо гээд гарч ирсэн юм. Эмч нар тархинд цус хуралтаас гадна осголтын шинж тэмдэгтэй нуруу, хөлийн үзүүр, өсгий хэсгүүд нь хайрагдсан байдалтай байна гэж хэлсэн. Миний зүгээс хүүг минь удирдаж ажиллаж байсан дарга нарт нь мөн цохиж зодсон залууд нь гомдолтой байна. Толгой тархинд нь цохиж байхаар гар хөл рүү нь цохиж болдоггүй юм уу гар хөлийг нь хуга цохичихсон бол миний зүгээс янз бүрийн зүйл ярихгүй байх байсан. Би гомдолтой байна. Би бол тархинд нь үүссэн гэмтлээс болж нас барсан гэж бодож байна гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 2-4, 6 дугаар хуудас/,
Гэрч Д.Э: “...202 оны 11 дүгээр сарын 11-нд 10 цаг 10 минутын орчимд орчуулагч гэх эрэгтэй манай нөхөр лүү залгаад 4-р карьер дээр экскаваторын жолооч согтуу байна гэхээр нь нөхөр бид хоёр хэлсэн газар нь 10 цаг 0 минутын үед очиход экскаваторын хажууд жолооч залуу нь дээшээ хараад хэвтэж байхаар нь дуудаж үзэхэд хариу үзүүлэхгүй болохоор нь согтуу тасраад унтчихсан гэж бодсон учир нь хурхираад байсан. Зургийг нь дараад баталгаажуулаад нөхрийн хамт өргөж ирээд машиндаа суулгаад Монгол ЛЗ ******* ХХК-н 2-р кемпийн байранд авч ирээд , жижиг шар залуу хоёроор өргүүлж оруулаад хэвтүүлээд хучаад гарч явсан. Тухайн үед амралтын өрөөн дотор казах шар залуу, , , , нар архидан зарим нь тасраад уначихсан байхаар нь орчуулагч Мөрөн рүү залгаж дуудаад харуулахад цагдаа дууд гэхээр нь нөхрийн хамт сумын цагдаа руу ярьсан. Тэгээд ажлаа хийж байгаад орой 22 цагийн орчимд нөхөр лүү ажлаас нь залгаад өдрийн залуу эмнэлэг дээр ирсэн байна хүрээд ир гэж дуудахад нөхөр бид хоёр цуг эмнэлэг дээр ирэхэд тухайн залуу дусал залгуулаад хурхираад унтаж байсан тэгээд тухайн залууг аймгийн нэгдсэн эмнэлэг рүү явуулсан. ...намайг анх очиход экскаваторынхоо хажууд дээшээ хараад хэвтчихсэн хурхирч байсан дуудахад хариу үйлдэл байхгүй тасраад уначихсан юм шиг байсан биед нь духан дээр нь хавдаад шалбарчихсан, хамраас нь цус гараад хатчихсан байдалтай байсан” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,
Гэрч Д. “...202 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нөхөр - дээр уулзахаар очсон. Тухайн үед намайг очиход манай нөхөр архи пиво ууцгаагаад амралтын байранд сууж байсан. Тухайн байранд -, Чимэгээ, Шар гэж дууддаг залуу, , Казак нэг ах, нар байсан. Би галын хажууд орон дээр сууж байхад ширээний хажуугийн орон дээр суугаад шар гэж дууддаг залуу ширээний хажууд зогсоод хоорондоо Чимэгээ гэж эмэгтэйг шар гэх залуу той хардаад маргалдаж байгаад шар гэж залуу ийг татаж босгож ирээд шар гэж залуу ийг гараараа нэг удаа шанаа хэсэг рүү нь цохиод хавсарч унагаад үүдний хэсгийн түлээний хагалсан модны тэнд унасан байхад нь түлээний мод барьж аваад толгой хэсэгт нь 1 удаа модоор цохисон. Тэгээд би салгах гэхэд салгаж дийлэхгүй байсан тул чанга орилоход тамхи татахаар гарчихсан байсан -, нар гаднаас орж ирээд тэр хоёрыг салгасан. Тухайн үед ийн хамар амнаас нь цус гараад толгойны баруун талын хөмсөгний дээд талд улайж хавдсан байсан. Би хамар амнаас нь гарсан цусыг цэвэрлэж өгөөд байж байхад гаднаас даамал гэх хятад хүн ирээд экскаватор татах гээд ийг аваад явсан. Тухайн үед ийн бие нь ямар нэгэн өөрчлөлт байхгүй байсан ингээд бид нар тухайн өрөөндөө унтаад байж байхад 10 цагийн үед даамал нь “энэ хүн согтуу техникийнхээ хажууд уначихсан байна” гэж хэлсэн. Тухайн үед машин дотор ухаангүй байсан тул , ХАБ ах нар машинаас өргөж амрах байранд оруулж хэвтүүлсэн. ...Тэгээд бид нар гэр гэр лүүгээ яваад орой 20 цагийн үед амрах байрнаас хувцсаа авахаар ирэхэд явахдаа хэвтүүлсэн яг тэр байрандаа хэвтэж байсан. Тэгээд ах хөнжлийг нь сөхөөд харахад өмдөндөө шээчихсэн байсан тул эмнэлэг дуудаж үзүүлье гээд би эмнэлэг дээр 2040 ирж дуудлага өгөөд 2150 эмчийг аваад тухайн байран дээр авчирсан. Эмч үзээд эмнэлэг авч явна гээд би машиндаа суулгаад эмнэлэг дээр авч ирсэн. ... тухайн үед ийг Г*******ээс өөр цохиж зодсон хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 5-9 дүгээр хуудас/,
Гэрч О.ын: “...Би Сэлэнгэ аймгийн сумын нутагт шинээр хатуу хучилттай ******* тавих чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Монгол ЛЗ ******* ХХК-нд 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш хийн дугуйт индүүний операторчоор одоог хүртэл ажиллаж байгаа бөгөөд 202 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр манай ажил дуусаад 202 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр буух болсонтой холбоотойгоор ажлын газрын -, Чимэгээ, , Г*******, , нэг казах залуу нарын хамт кемпийн ертөнцийн зүгээр зүүн талын эхний байранд ороод архи ууж байсан. Ууж байх үед Чимэгээ гээд эмэгтэй ийн дээр нь суугаад байсныг нь Г******* хараад Чимэгээг той хардаад тэр хоёр /, Г******* нар/ хоорондоо муудалцах гээд уур амьсгал эвгүй болчихоор нь би -ыг дагуулж гадаа гараад тамхи татаад зогсож байсан чинь "болиоч ээ" гээд орилохоор нь - бид хоёр дотогшоо яваад орсон чинь , Г*******ийн доор нь орчихсон Г******* дээр нь гараад гартаа мод бариад ийн толгой хэсэг руу цохих гээд байж байсан. - бид хоёр харсан даруйдаа тэр хоёрыг салгах гэсэн чинь бид хоёрын нүдэн дээр ийн толгой хэсэгт нь 1 удаа гартаа барьсан модоороо цохиод авсан. Тэгээд бид хоёр шууд л хоёр тийш салгасан. Тухайн үед бараг өглөө болж байсан. Салгаад байж байхад өглөө болоод нэлээн гэгээ орчихсон байсан ба өглөөний 07 цагийн үед цагаан машинтай даамал гээд хятад залуу ирээд ийг ажилд нь аваад гарсан. Тэгээд бид нар үйл явдал болоод өнгөрсөн байрандаа унтаад байж байсан чинь өглөөний 10 Цагийн үед ХАБ инженер Ж., эхнэрийнхээ хамтаар ийг ухаангүй байдалтай аваад ирсэн. Тэгэхээр нь би ийг машинаас нь өргөж буулгах үед хурхираад байхаар нь байр руу оруулаад орон дээр нь хэвтүүлж хөнжил нөмрүүлчхээд бид нар гадуур жаал жуул ажил хийж байгаад орой 20 цагийн үед ирээд харсан чинь яг миний хэвтүүлсэн байрлалаар хэвтэж байхаар нь хөнжлийг нь сөхөөд үзсэн чинь өмдөндөө шээчихсэн байхаар нь хүүе ээ энэ хүн чинь болохоо байчихсан байна гээд Аминаг сумын төв рүү явуулж эмнэлэгт дуудлага өгүүлээд эмнэлэг дуудсан. Эмч ирж үзээд харвалт өгсөн байна, авч явна гэж хэлээд аваад явсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/,
Гэрч Н.Ч: “...Бондгор бид хоёр жаахан юм яриад инээлдэж байсан чинь Шарка Бондгор луу хандаж согтуурхаж та юу гэнэ ээ гэхэд би Шарка аниан дүү хүлээцтэй хүнээс юм сонсож сур гэсэн чинь Бондгор тийм ш дээ залуу хүүхэд уур уцаараа дар гэхэд за гээд Шарка томоотой сууж байгаад Бондгор Шарка 2 дахин гэнэт маргалдаад, зодолдоод эхэлсэн. Тэгээд хоорондоо барьцалдаж аваад зодолдох үед бид хоёр байсан тэгээд Шарка Бондгорыг түрүүлээд нүүрэнд нь цохисон чинь Бондгор ахын дүү арай хүчтэй цохиж байгаа юм биш үү гээд Шаркаг цохиод зодолдож байх үед бид 2 арай гэж салгаад би Бондгорыг холдуулаад Шаркааг дараад суусан тэгтэл дахиад Шарка, Бондгор руу дайраад цохиход хамраас нь цус гараад Бондгор зуухны урд талын түлээ рүү унасан тэр үед би ил байсан хутга, заазуурыг дээд талын орны завсар хийж нуугаад эргээд харахад аа ах, тэй хамт орж ирээд энд юу болоод байгаа юм бэ? гээд Шаркааг Бондгороос холдуулаад зодооныг салгасан. Тэрнээс хойш би Шаркад хандаж наад хүнээсээ уучлалт гуй гэхэд Шарка Бондгороос уучлалт гуйхад Бондгор хариуд нь би чамайг хэзээ ч уучлахгүй гэж хэлээд хэдэн тийш тарцгаасан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 4-49 дүгээр хуудас/,
Гэрч Ш.-ын: “...202 оны 11 4үгээр сарын 10-ны өдөр манай ажил дуусаад 202 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ажлаасаа буух болсонтой холбоотойгоор байгууллагад хамт ажилладаг , Чимэгээ, , Г*******, , нэг казах залуу нарын хамтаар хэсэг юм ярьж архи уухаар болоод 202 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 16 цагийн үед кемпийн ертөнцийн зүгээр зүүн талын эхний байранд ороод архи ууж эхэлсэн ер нь бараг өглөө болтол архи уусан даа. Ууж байх үед Чимэгээ гээд эмэгтэй ийн дээр нь суугаад, хүзүүг нь ороож аваад байсан тэрийг нь Г******* харчхаад Чимэгээг той хардаад , Г******* хоёр хоорондоо муудалцах гээд уур амьсгал эвгүй болчихсон тухайн үед арай ч зодолдчихгүй байлгүй дээ гэж бодоод аагийн хамт байрнаас гараад ард талын 00-д бие засчхаад тамхи татаад юм яриад зогсож байсан чинь "болиоч ээ" гээд орилохоор нь аа бид хоёр дотогшоо яваад орсон чинь , Г*******ийн доор нь орчихсон Г******* дээр нь гараад гартаа мод бариад ийн толгой хэсэг рүү цохих гээд байж байсан. аа бид хоёр харсан даруйдаа тэр хоёрыг салгах гэсэн чинь нүдэн дээр ийн толгой хэсэгт нь 1 удаа гартаа барьсан модоороо цохиод авсан. Тэгээд бид хоёр шууд л хоёр тийш салгасан. Салгаад байж байхад өглөө болоод нэлээн гэгээ орчихсон байсан ба өглөөний 07 цагийн үед цагаан машинтай даамал гээд хятад залуу ирээд ийг ажилд нь аваад гарсан. Тэгээд би өөрийн байрладаг байрандаа ороод унтаж амарсан. Орой 18 цагийн үед босоод ийг асуусан чинь аль өглөө ирээд одоо унтаж байгаа гэхээр нь яагаад сэрэхгүй байгаа юм бол гээд асуусан чинь өглөө экскаваторынхоо хажуу талд хэвтэж байсныг нь ХАБ инженер олоод авч ирсэн тэрнээс хойш унтаад сэрэхгүй байна гэж байсан. Тэгээд 20 цагийн үед өрөөнийх нь хүмүүс ирж шалгаад бие нь эвгүй болсон байна эмч дуудаарай гэж хэлээд гээд эмэгтэйг сумын төв рүү явуулсан. Эмч ирж үзээд эмнэлэг рүү авч явах шаардлагатай байна гэж хэлээд миний машинаар эмнэлэг дээр авч ирсэн. ...тухайн үед ийн хамраас нь цус гарчихсан, дух хэсэгт нь зулгарсан байдалтай байж байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 51-5 дугаар хуудас/,
Гэрч Ж.ы “...Би 2019 оноос хойш Монгол ЛЗ ******* ХХК-д ХАБ-аар ажиллаж байна. 202 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр манай ажлын орчуулагч Цэрэнчимэд над руу залгаад “экскений оператор согтуу байна та очоод үз” гэхээр нь 1010 цагийн орчимд хэлэхээр нь Ю0 минутын орчимд эхнэр Д.Э хамт 4-р карьер гэх газарт байсан экскэй дээр очиход экскэйн хажууд жолооч буюу бондгор гэх залуу дээшээ хараад хэвтчихсэн байхаар нь очоод шалгатал хурхираад унтаад байх шиг байхаар нь Бондгороо гээд дуудахад босохгүй тэгээд тасраад унтчихсан байна гэж бодоод эхнэрийн хамт өргөж чирч яваад машинд суулгаад 2-р кемп буюу ажилчдын амралтын байранд авч ирээд болон жижигхэн шар залуугийн хамт өргөөд гэрт нь оруулаад оронд нь оруулаад хэвтүүлээд орхисон...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас/,
Гэрч Ж.аас гаргаж өгсөн “Б.ийн экскаваторын хажууд хэвтэж” буй гэрэл зураг /1 дүгээр хавтаст хэргийн 58-60 дугаар хуудас/,
Гэрч Х.Х: “...202 оны 11 сарын 11-ний өглөө 08 цаг 8 минутад Жанчи над руу Ви чатаар видео дуудлага хийгээд талбай дээр байсан экскаваторт түлш хийх гээд очиход экскаваторын жолооч нь согтуу юм шиг байна. До°Р нь гал асаасан байдалтай байна гээд над руу 14 секундийн бичлэг явуулсан. Тэгээд би тэр бичлэгийг нь Б.- гээд экскаваторын эзэн рүү 08 цаг 9 минутад фейсбүүк чаатаар нь явуулаад машиныхаа доор гал асаасан байна машинаа галдаад хаячих вий гэж хэлсэн дуут мессеж явуулсан. Тэгсэн өө яана аа ажил дууссан гээд ингэчихдэг юм байх даа өчигдөр орой бид хоёр нэлээн л ярилцсан юм гайгүй байгаа гэхээр нь таньдаг хүн амьтан явуулаад наана кемп рүү аваад ирдэг юм уу яах уу, өглөө нөгөө хятад ажилтан түлш өгөх гээд очсон чинь тэгсэн аймар согтуу байна машинтай ойртох боломжгүй гал мал асаасан байна гэж хэлсэн. Тэгээд Б.- хариу хэлэхгүй байхаар нь би өөрөө ХАБ-ын инженер руу ярьж хэлээд үйлдвэрийн кемп дээр авч ирүүлсэн. Түүний дараа би машин бариад үйлдвэрийн кемп дээр очоод байрлаж байсан байранд нь ороход гадна цонх нь хагарсан байсан. Б. орон хурхираад унтаж байсан. Хажууд талын орон дээр нь нэг залуу бас казах залуу хоёр унтаж байсан. Нэг шар залуу байрны дотор талыг цэвэрлээд пивоны лааз энэ тэрийг цэвэрлээд зогсож байсан. ...Тэгээд ахын утсаар манаач Баяраа ахтай яриад наад хүнээ хажууд нь ээлжлээд биеийг нь ажиглаад байж байгаарай гэж хэлсэн. Тэгээд ажилдаа яваад орой буцаж кемп ирээд гар утсаа оролдож байгаад унтаж амрах гээд байж байсан чинь 21 цагийн үед ажлын хүн орж ирээд түргэн дуудлагын машин ирчихсэн байна гэхээр нь би юун эмнэлгийн машин ирдэг билээ гэсэн чинь нөгөө залуу одоо болтол унтаад сэрэхгүй байна гэнээ гэхээр нь би машинаа бариад баруун кемп дээр яваад очсон чинь надтай зөрөөд эмнэлэг рүү аваад явсан байсан. Би араас нь сумын эмнэлэг дээр яваад очсон чинь Б. хурхирсан байдалтай ухаангүй хэвтэж байсан. Тэгээд эмчтэй нь уулзсан чинь энэ хүн ер нь их хэцүү, биеийн байдал муу байна гэж хэлсэн. Тэгээд би экскаваторын эзэн Б.- рүү дахиж залгаад болсон асуудлыг хэлээд, бас ар гэрийн хүмүүст нь мэдэгдээд ир гэсэн шаардлагыг тавьсан. Тэгээд эмч нь аймгийн нэгдсэн эмнэлэг явах хэрэгтэй боллоо машин хэрэгтэй байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би хамт байсан залуугийн цагаан машиныг гуйж байгаад машинаар нь Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү хүргүүлсэн. Манайхаас ХАБ-ын инженер дагаж хамт явсан. Тэрнээс хойш бол юу болсон талаар мэдэхгүй байна. ...Намайг ажилчдын өрөөнд ороход шал шүүрдээд зогсож байсан сайн мэдэхгүй байна. Дэлдэн шар гээд хоч нэртэй жижигхэн шар залуу нь гээд эмэгтэйг хардаад хоорондоо зодолдсон гэж аа бас тэнд байсан хүмүүс хоорондоо яриад байсан. Сүүлд нь цагдаагийн үүдэн дээр зогсоод тамхи татаад байж байтал. Хамт байсан хүмүүс нь буюу Казак ах, , Амина, нар хоорондоо ярихдаа Б.ийн толгой руу Дэлдэн шар модоор цохисон гэж яриад байсан” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 71-72 дугаар хуудас/,
Гэрч Ж.Х: Би Монгол ЛЗ ******* ХХК-д 4 дэх жилдээ ажиллаж байна. Сүүлийн 2 жил бутлуурын оператораар ажиллаж байна. 202 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр манай ажлын сүүлийн өдөр байсан юм. Миний жолооддог техник эвдэрсэнтэй холбоотойгоор би 16 цаг өнгөрч байхад өөрийн байрладаг байрандаа ороод цай чанах гээд сууж байсан чинь гаднаас Чимэгээ, Шар /Г*******/ нарын хамт хэд хэдэн хүн орж ирсэн. Тэгээд бид нар байж байтал манай ажлын хятад механик орж ирээд намайг ажилд аваад гарсан тухайн үед би байрнаас гарахдаа өнөөдөр эмэгтэй хүний гараас хоол идчихмээр байна. Манайд хоол хийх материал зөндөө байгаа гэж хэлээд гарсан юм. Ингээд би ажил очоод туслаад байж байсан чинь хамт ажиллаж байсан хүмүүс намайг амар гээд хэлэхээр нь би байр руугаа яваад орсон чинь манайд байсан хүмүүс байранд байсан пивоноос нэлээн хэдийг уучихсан байцгааж байсан. Тэгээд би тэд нартай суугаад ууж эхэлсэн. Нэлээн халаад байж байсан чинь , нар ороод ирчихсэн суучихсан хамт ууцгааж байсан. Тухайн үед би согтоод нэг ухаан орсон чинь Г*******, хоёр маргалдаад манай үүдний хэсэгт байрлах модон дээр уначихсан Г******* дээр нь гараад суучихсан байдалтай байж байснаа Г******* мод аваад ийн толгой хэсэгт нь цохисон. Тэгтэл гэж эмэгтэй “болиоч ээ” гээд орилсон чинь гаднаас аа, - хоёр орж ирээд тэр хоёрыг салгасан. Тэр үед байшин дотор /Отгонбямба/, Чимэгээ нар салгах гээд чадахгүй байж байсан. Тэгээд тэр хоёрыг салгаад миний хувьд согтоод унтаад өгсөн. Унтаж байгаад би үдээс хойш 15 цаг 50 минутад сэрэх үед манай байранд орон дээр гараа унжуулаад унтаж байсан. Тэгэхээр нь би гарыг нь дээш цээж хэсэгт нь аваачаад байр хүйтэн ** болохоор нь гал түлээд, хог шороогоо цэвэрлэчхээд хоол хийнгээ ийн хөнжлийг нь сөхөөд хувцсыг нь тайлсан чинь шээс алдчихсан хурхираад унтаад байхаар нь тасраад унтчихсан юм байна гэж бодоод хоолоо хийчхээд байж байсан чинь аа гаднаас орж ирээд сэрээгүй байгаа юм уу гэж надаас асуугаад ийн нэг хараад өглөө хэвтүүлсэн яг тэр байрлалаараа байна шүү дээ гээд хөнжлийг нь сөхөж хараад энэ нэг л биш байна эмнэлэг дуудаарай гээд эмнэлэг дуудсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 81-82 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 01 дүгээр хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 0-15 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хх-ийн 16 дугаар хуудас/,
Хууль ёсны төлөөлөгчөөр томилох тухай мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хх-ийн 17 дугаар хуудас/
Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 117-124 дүгээр хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 202 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128 дугаартай шинжээчийн: “... гэсэн хаягтай хуруу шилтэй цусны бүлэг нь ВIII бүлэг байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 94-95 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 202 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 156 дугаартай шинжээчийн: “...Шинжилгээнд ирүүлсэн гэсэн хаягтай цуснаас 0.8 помилли спиртийн агууламж илэрсэн байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 102-10 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн цогцост хийсэн 202 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 77 дугаартай шинжээч эмч Д.Дарьсүрэнгийн: “...Талийгаачид хийсэн эмнэлгийн шинжилгээгээр тархины битүү гэмтэл, их тархины зүүн зулай чамархайн хэсгийн хатуу хальсан доорх цусан хуралт, духанд зулгаралт, эрүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. дээрх гэмтэл нь нас барахаас өмнө үүссэн байх боломжтой, энэхүү гэмтэл амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын .1.-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачид хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр талийгаач нь үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байжээ. Талийгаач Б. нь тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 109-116 дугаар хуудас/,
Цогцост хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 117-124 дүгээр хуудас/,
Шүүх эд эсийн шинжилгээний илгээлт /хх-ийн 125-126 дугаар хуудас/
Хохирогч Б. нь 202 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт ухаангүй хүргэгдэн яаралтай тусламж үзүүлсэн баримтууд /хх-ийн 127-158 дугаар хуудас/,
Хохирогч Б.ид 202 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт мэс ажилбар хийсэн тэмдэглэл, дүгнэлт /хх-ийн 159-170 дугаар хуудас/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 171-17 дугаар хуудас/,
Шинжээч эмч Д.Дарьсүрэнгээс 202 оны 12 дугаар сарын 1-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Б. нь тухайн гэмтлийг авсны дараа шууд нас барах боломжгүй. Субдурал цус хурч тархи дарагдсаны улмаас нас барж буй тохиолдолд тархи дарагдах хугацаа болон тархи дарагдаж эхлэх хугацаа нь тухайн хүний биеийн онцлог, хэрэв согтолттой байсан бол уусан архины хэмжээнээс хамаарч өөр өөр байна. Тухайн хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Амь хохирогчийн биед хийсэн хагалгааны тэмдэглэлд ...хатуу хальсыг хагас дугуй хэлбэртэй нээхэд бүлэгнэсэн хар хүрэн өнгийн цусан хураа байв. Цусан хурааг эвийн аргаар авахад зулайн оройн тархины судаснаас цус алдаж байсныг цахилгаан төөнүүр болон цус тогтоох губка тавьж цус алдалтыг тогтоов...гэсэн байна. Үүнээс үзэхэд духанд битүү доргилт үйлчлэхэд тархины оройн судас гэмтсэн байх боломжтой тул гэрч О.ын мэдүүлсэн шиг тодоор толгой руу нь 1 удаа цохиход үүсэх боломжтой байна. Талийгаачид учирсан “тархины битүү гэмтэл нь, их тархины зүүн зулай чамархайн хэсгийн хатуу хальсан доторх цусан хураа духны зүүн дэлбэн чамархай хэсгийн хуйхан доорх цус хуралт, духанд зулгаралт” зэрэг нь мохоо зүйлийн тус бүр 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 174-176 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 177-178 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /1 дүгээр хх-ийн 179-180 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /1 дүгээр хх-ийн 181-185 дугаар хуудас/,
Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан тухай баримт /1 дүгээр хх-ийн 186-187 дугаар хуудас/,
Яллагдагч С.Г*******ээс 202 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 188-189 дүгээр хуудас/,
Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгч, прокурорын санал /1 дүгээр хх-ийн 190-192 дугаар хуудас/,
Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж /1 дүгээр хх-ийн 19-194 дүгээр хуудас/
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 210 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 211 дүгээр хуудас/
Шүүгдэгчийн эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /1 дүгээр хх-ийн 214 дүгээр хуудас/,
Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, /1 дүгээр хх-ийн 217 дугаар хуудас/,
Б.-, “ ******* ” ХХК нарын хооронд байгуулсан “Машин механизм түрээслэх, түрээслүүлэх гэрээ” /1 дүгээр хавтаст хэргийн 218-222 дугаар хуудас/,
“******** ******* ” ХХК, “ ******* ” ХХК нарын хооронд байгуулсан гэрээ /1 дүгээр хх-ийн 22-248 дугаар хуудас/,
Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, /1 дүгээр хх-ийн 249 дүгээр хуудас/,
Оршуулгын зардалд зориулсан зэд авсан 4.058.000 төгрөгийн зарлагын баримт /1 дүгээр хх-ийн 250 дугаар хуудас/,
Хохирогч талаас гаргаж өгсөн 960.000 төгрөгийн зарлагын баримт /2 дугаар хх-ийн 01 дүгээр хуудас/,
Хохирогч талаас гаргаж өгсөн 4 ширхэг НӨАТ-ын баримтаар нийт 119.50 төгрөгийн зарлагын баримт /2 дугаар хх-ийн 02 дугаар хуудас/,
Хохирогч талаас гаргаж өгсөн 4 ширхэг НӨАТ-ын баримтаар нийт 98.900 төгрөгийн зарлагын баримт /2 дугаар хх-ийн 0 дугаар хуудас/,
Хохирогч талаас гаргаж өгсөн 5 ширхэг НӨАТ-ын баримтаар нийт 259.660 төгрөгийн зарлагын баримт /2 дугаар хх-ийн 04 дугаар хуудас/,
Хохирогч талаас гаргаж өгсөн 4 ширхэг НӨАТ-ын баримтаар нийт 179.800 төгрөгийн зарлагын баримт /2 дугаар хх-ийн 05 дугаар хуудас/,
Хохирогч талаас гаргаж өгсөн 4 ширхэг НӨАТ-ын баримтаар нийт 12.86 төгрөгийн зарлагын баримт /2 дугаар хх-ийн 06 дугаар хуудас/,
Хохирогч талаас гаргаж өгсөн 5 ширхэг НӨАТ-ын баримтаар нийт 290.878 төгрөгийн зарлагын баримт /2 дугаар хх-ийн 07 дугаар хуудас/,
Хохирогч талаас гаргаж өгсөн 5 ширхэг НӨАТ-ын баримтаар нийт 41.684 төгрөгийн зарлагын баримт /2 дугаар хх-ийн 08 дугаар хуудас/,
Хохирогч талаас гаргаж өгсөн 4 ширхэг НӨАТ-ын баримтаар нийт 05.58 төгрөгийн зарлагын баримт /2 дугаар хх-ийн 09 дүгээр хуудас/,
Хохирогч талаас гаргаж өгсөн ширхэг НӨАТ-ын баримтаар нийт 56.000 төгрөгийн зарлагын баримт /2 дугаар хх-ийн 10 дугаар хуудас/,
Хохирогч талаас гаргаж өгсөн 4 ширхэг НӨАТ-ын баримтаар нийт 181.500 төгрөгийн зарлагын баримт /2 дугаар хх-ийн 11 дүгээр хуудас/,
Хохирогч талаас гаргаж өгсөн 1 ширхэг НӨАТ-ын баримтаар нийт 90.825 төгрөгийн зарлагын баримт /2 дугаар хх-ийн 12 дугаар хуудас/,
Хохирогч талаас гаргаж өгсөн 2 ширхэг НӨАТ-ын баримтаар нийт 191.727 төгрөгийн зарлагын баримт /2 дугаар хх-ийн 1 дугаар хуудас/,
Хохирогч талаас гаргаж өгсөн 20.000 төгрөгийн зарлагын баримт /2 дугаар хх-ийн 14 дүгээр хуудас/,
Хохирогч талаас гаргаж өгсөн 475.000 төгрөгийн зарлагын баримт /2 дугаар хх-ийн 15 дугаар хуудас/,
Хохирогч талаас гаргаж өгсөн 580.700 төгрөгийн зарлагын баримт /2 дугаар хх-ийн 16 дугаар хуудас/,
Хохирогч талаас гаргаж өгсөн “Асралт тэнгэр буян” ХХК-аас буяны цогц үйлчилгээ авсан .500.000 төгрөгийн зарлагын баримт /2 дугаар хх-ийн 17 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт /1 дүгээр хх-ийн 96,97, 105, 106, 177, 178, дугаар хуудас 2 дугаар хх-ийн 44-45 дугаар хуудас/,
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн тасгийн 202 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн эмчийн “...С.Г******* нь одоогоор сэтгэцийн оюуны хөнгөн хомсдол өвчинтэй байна. Сэтгэцийн нь тухайн наснаас хоцрогдолтой байна. Энэ нь IQ-57% болон үзлэгийн үед илэрч байна. Хэдийгээр оюуны хөнгөн хомсдол өвчинтэй боловч болж өнгөрсөн үйл явдлыг бодитоор тусган авч, мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлэх чадвартай байна. Одоогоор оюуны хөнгөн хомсдол өвчинтэй боловч хэрэг хариуцах чадвартай байна ...” гэх дүгнэлт /2 дугаар хх-ийн 42 дугаар хуудас/,
Шүүгдэгч С.Г*******эд Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэтгэл зүйн оношилгоо /2 дугаар хх-ийн 4 дугаар хуудас/,
Хохирогч Б., А.Н нарын гэрлэлт бүртгэлгүйн лавлагаа /2 дугаар хх-ийн 47 дугаар хуудас/,
Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 1 ширхэг банзан модыг хураан авсан тухай тогтоол /1 дүгээр хх-ийн 16 дугаар хуудас/
Шүүгдэгч С.Г*******ийн 202 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...************** нэртэй миний ажиллаж байгаа компани нь сумын дамжин өнгөрөх хатуу хучилттай хар *******ыг засаж байгаа компани байгаа юм. 202 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр манай ажлын хүмүүс ажил дууслаа гээд бөөндөө кемп ууцгаасан юм. Ууж эхлэхэд 16 цагийн орчим болж байсан. Ажлын аа ах “өнөөдөр ах нь жаахан ууцан байна, манай өрөөнд эгчтэйгээ хамт ороод ирээч” гээд эгч бид хоёр аа ахын өрөөнд ороход аа ах, нэг Казак ах /4 дугуйтай ковш барьдаг/, манаач ах Баяраа гурав хамт сууж байсан. эгч бид хоёрыг ороход тэр уугаагүй зүгээр сууж байсан, харин аа ах 1, 2 заал пиво уусан гээд сууж байсан тэгээд бид нар ууж эхэлсэн бөгөөд аа ахын өрөөнд нийслэл нэртэй 0.5 граммын хэмжээтэй пиво 6 ширхэг байсан тэгээд бид нар тэр пивоо ууж дуусаад 2 машинтай нэг машиныг нь ажлын Жаамаа ах эхнэртэйгээ барьж би сууж төв орж Ноён-Уул дэлээс нийслэл нэртэй 0.5 граммтай пивоноос сагсаар нь буюу 24 ширхгийг авсан. Нөгөө машин нь аа ах явсан ба хэнтэй явсан гэдгийг мэдэхгүй байна. Ямартай ч тусдаа яваад цэнхэр лаазтай 0.5 граммын хэмжээтэй сагс пиво авч кемп дээр Жаамаа ах, Жаамаа ахын эхнэр бид гурвын араас орж ирсэн. Тэгээд бид нар авч ирсэн пивоо аа ахын өрөөнд ууцгаасан. Уухад аа ах, Казак ах, эгч бид 4 уусан. Тэгээд уугаад байж байтал Бондгор ах /Б./ бид нарын ууж байсан аа ахын өрөөнд орж ирээд намайг “агаагийн дүү утас чинь байна уу , ах нь хүн рүү ярих хэрэг байна, өө та хэд ууж байгаа юм уу гэхэд нь би харин тийн та нэг пиво уугаач” гэхэд Бондгор ах жоохон амсаад буцаагаад өгсөн “ах нь өнөөдөр жоохон ажилтай байгаа экскаватороо ачуулна” гэж хэлэхэд нь би “өө за за ойлголоо ажилтай хүн хэрэггүй байх ахаа” гэж хэлээд миний утсаар яриад гараад явсан. Тэр үе 18-19 цагийн үе болж байсан. Тэгээд бид хэд үргэлжлүүлээд ууж байтал 2 цагийн орчимд болов уу гэж бодож байна. Бондгор ах, Амина нөхөртэйгөө тэр , аа ахын гэрт буюу бид 4 дээр орж ирээд хамт сууцгаасан. Тэр орж ирэхэд Амина, Бондгор ах хоёр бага зэрэг уусан байдалтай орж ирсэн харин Аминагийн нөхөр нь уугаагүй байх шиг байсан. Тэгээд бид нар ууцгаагаад сууж байтал Амина, аа ах хоёр ууж байсан пивоо хэн нь түрүүлж ууж дуусгахаа үзье гээд ууцгаасан. Тэгэхээр нь би “өө та хоёр ингэж байхаар шууд нэг, нэг бүтэн пиво уучих” гээд хоёр пиво ширээн дээр гаргаад тавьсан юм. Тэгээд тэр хоёр нэг, нэг бүтэн ууж байгаад Амина ууж байсан шинэ пивоо өмнө нь задлаад ууж байсан хуучин пивоороо сольж уусан бөгөөд тэрийг нь би хараад “өө Амина пивоо сольчихлоо” гээд хэлсэн чинь нөхөр нь гээд залуу “Чи ахыгаа жаахан басаад байна уу” гэхээр нь би “үгүй ээ ахаа би зүгээр Аминатай юм ярьж байна шүү дээ” гэж хэлсэн чинь Бондгор ах /Б./ хажуугаас “Пизда минь чи жаахан найз басах гээд байна уу үгүй юу би бас боксоор хичээллэдэг шүү, ах нь нэг л цохино” гэж хэлэхээр нь би “үгүй ээ ах таны бокс энэ тэр хамаагүй ш дээ, адилхан амьдрах гэж явж байна” гээд ойр зуур Бондгор ах бид хоёр хэрүүл хийгээд больсон. Тэгээд би нарийн агаар шүүгчийн хоолой дээр сууж байсан чинь Бондгор ах намайг түлхээд би тэнцвэр алдаад агаар шүүгч шиг нэг хоолойнд тээгэлдээд урагшаа унахдаа Бондгор ахыг санамсаргүй хальт нүүр хэсэгт нь цохчихсон юм. Тэгсэн чинь Бондгор ах намайг “Чи намайг цохилоо” гээд шууд сууж байгаад миний зүүн хацар хэсэг рүү гараа атгаж байгаад нэг удаа цохиод “хоёулаа үзчих юм уу” гэхээр нь би “гүү, гүү ахаа би таныг энэ сандал шиг юм нь дээр суух гэж байгаад санамсаргүй цохчихлоо шүү дээ та яаж байгаа юм” гээд бид хоёр заамдалцаад зогсож байгаад би хоёр гараараа цээж рүү нь түлхсэн чинь зуухны тийшээ хойшоо ухарч байгаад хана налаад зогссон. Тэгээд би хагалсан түлээний мод аваад “та намайг цохиж байгаа бол би адилхан цохиж чадна” гээд толгой руу нь цохитол дундуур аа ах энэ тэр бүгд орж ирээд болиулсан. Түлээний модоор дух хэсэгт нь шүргээд өнгөрсөн. Тэгсэн Бондгор ахын зүүн хэсэгт нь халцарсан. Яг цохиогүй нөгөө хэд маань салгасан. Тэгээд Бондгор ах гэрүүгээ амарлаа гээд яваад орсон. Би араас нь уучлалт гуйгаад орсон чинь “надад олон дүү нар байгаа ах нь чамайг дүү нараараа зодуулна” гэхээр нь би “за ахаа намайг уучлаарай” гээд байж байтал аа ах араас орж ирээд “за та хоёр минь юу болж байна” гээд орж ирэхээр нь би “за та орж бай, араас чинь яваад оръё” гэж хэлээд аа ах гарсан. Тэгээд Бондгор ах бид хоёр учраа олоод Бондгор ах “за ахын дүү чи дүү шиг, ах нь ах шиг байя" гээд бид хоёр эр хүн шиг гар баръя гээд гар барьсан. Ах намайг нэг удаа тэврээд үнссэн. Тэгээд бид хоёр буцаад нөгөө хэд рүүгээ ороход манай хэд дуулаад байж байсан бөгөөд бид хоёрыг хараад “өө та хоёр минь учраа олцон байна шүү дээ” гэхэд Бондгор ах “Бид хоёр нэг дүү шиг, нөгөө нь ах шиг байна гээд учраа олцгоосон” гээд үргэлжлүүлээд бид нар ууцгаагаад суусан. Арай үүр цайгаагүй байхад Бондгор ах “хоёулаа гарч бие засъя” гээд бид хоёр гарч бие засаад буцаж орж ирээд байж байтал удалгүй Бондгор ах “за ах нь хэсэг унтлаа өглөө ажилтай” гээд өрөөгүйгээ яваад орсон. Тэгээд бид нар сууж байгаад би ширээ дэрлээд унтсан байсан. Сэрхэд өглөө гэгээ орсон байдалтай, арай нар гараагүй байсан. Тэгээд аа ах, Амина нөхөртэйгөө тэр байхгүй байсан. Харин эгч, Казак хоёр байсан нөгөө хэдийг асуухад “өө сая, ийшээ гарчихаад ирье гээд" явсан гэсэн ба удалгүй нөгөө гурав хүрээд ирсэн. Тэгээд эгч харуулын байр луу яваад орохоор нь би араас явж орсон бөгөөд харуул ах Баяраа, эгч хоёр сууж байсан тэгээд бид гурав харуулын байранд байж байтал аа ах, Амина нөхөртэйгөө тэр нөгөө ууж хоносон аа ахын байр луу орохыг нь хараад би араас нь гүйгээд ортол тэр өчигдрийн үлдэгдэл пиво уугаад байж байсан бөгөөд удалгүй ХАБ “энэ экскаваторын жолооч чинь, экскаваторынхоо хажууд тасраад унасан байна, энийгээ оруул, хөлдөж үхлээ, хэсэг унтуулж амраа” гэж хэлсэн бөгөөд аа ах бид хоёр ХАБ-ын машинаас өргөж Бондгор ахыг буулгаж аа ахын гэрт оруулж унтуулсан. Тэгээд бүг тарцгаасан бөгөөд тухайн үед 10 цагийн орчим санагдаж байна. Тэгээд өчигдөр орой 19-20 цагийн үед кемп дээр гар утас, цамцаа авахаар очсон бөгөөд очсон чинь нөгөө хэд бөөндөө цуглачихсан байсан ба аа ах надад “нөгөөх чинь /Б./ өглөө унтсан чигээрээ одоо хүртэл босоогүй байна, өмдөндөө шээчихсэн байна, г эмч аваад ир гээд явуулсан” гээд байж байсан. Тэгээд удалгүй сумын төвөөс эмч авч ирээд Бондгор ахыг аваад сумын эмнэлэг рүү авч явсан. Тэгээд бид нар тарцгаасан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 188-189 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримт болно.
Эрүүгийн ******* дугаартай хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх баримт байхгүй, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд “Хүнийг алах” гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилсан.
Хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч С.Г******* нь 202 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн сум Оргих 1 дүгээр багт байрлан үйл ажиллагаа явуулж буй “********” ******* ХХК-ийн 2-р кемпийн байранд “ ” гэх шалтгаанаар маргалдаж улмаар гараараа шанаа хэсэгт нь нэг удаа цохиж, хавсарч унаган толгой хэсэгт нь модоор цохиж тархины битүү гэмтэл учруулж хохирогч нас барсан үйл баримт тогтоогдсон.
Шүүгдэгч С.Г*******ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй боловч “...С.Г*******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэх гэмт хэргийн шинж байгаа эсэхэд дүгнэлт хийж өгнө үү...” гэх саналыг илэрхийлсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хүнийг алах” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэргээс субьектив санаа, зорилгоор ялгагдана.
Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдоно. Энэ үед үхэл шууд болсон эсвэл хэсэг хугацааны дараа болсон нь ямар нэгэн ач холбогдолгүй юм.
Аливаа этгээдийн гэмт хэрэг үйлдэх үеийн санаа зорилгыг тогтооход тухайн гэмт хэргийг хэрхэн үйлдсэн, бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан үйлдлийн арга, ашигласан эд зүйлийн онцлог зэргийг анхаарч үзэх нь зүйтэй.
Гэрч Д.Отгонбямба: “...шар гэж залуу ийг гараараа нэг удаа шанаа хэсэг рүү нь цохиод хавсарч унагаад үүдний хэсгийн түлээний хагалсан модны тэнд унасан байхад нь түлээний мод барьж аваад толгой хэсэгт нь 1 удаа модоор цохисон...”
Гэрч Л.: “..., Г*******ийн доор нь орчихсон Г******* дээр нь гараад гартаа мод бариад ийн толгой хэсэг руу цохих гээд байж байсан. - бид хоёр харсан даруйдаа тэр хоёрыг салгах гэсэн чинь бид хоёрын нүдэн дээр ийн толгой хэсэгт нь 1 удаа гартаа барьсан модоороо цохиод авсан...”
Гэрч Ш.-: “...аа бид хоёр харсан даруйдаа тэр хоёрыг салгах гэсэн чинь нүдэн дээр ийн толгой хэсэгт нь 1 удаа гартаа барьсан модоороо цохиод авсан...” гэх мэдүүлэг, бусад баримт, шинжээчийн дүгнэлт, шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл зэргээс дүгнэвэл шүүгдэгч С.Г******* нь хүний биеийн амин чухал хэсэг болох толгойд гараараа нэг удаа цохиж үргэлжлүүлэн модоор цохиж буй үйлдлийн улмаас хүний амь нас хохирох боломжтой болохыг мэдсэн атал хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрийг хангахаас гадна шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үеийн санаа зорилгыг илтгэж байна.
Энэ үйлдэл үгүй бол үхэл болохгүй байх боломжтой буюу шүүгдэгч С.Г******* нь амь хохирогчийн толгой тус газарт модоор цохисон үйлдлийн үр дүнд талийгаач Б. нь тархины битүү гэмтэл авч улмаар эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан боловч төвийн гаралтай амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас барсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Өөрөөр хэлбэл гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд С.Г*******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нар нь “*********” ******* ХХК-ийг иргэний хариуцагчаар татах тухай байр суурийг илэрхийлсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1-д “Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж хуульчилсан.
Шүүгдэгч С.Г******* нь “****** ******* ” ХХК-ний орон тооны ажилтан бус *******ын туслах ажилтнаар ажилладаг байсан нь шүүгдэгчийн мэдүүлэг, гэрч Х.Х /хх-ийн 71-12 дугаар тал/ мэдүүлгээр, амь хохирогч Б. тус компанид Б.-Эрдэнийн өмчлөлийн экскаваторын жолоочоор ажиллаж байсан болох нь Б.-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 68 дугаар тал/, түрээсийн гэрээ /хх-ийн 228-248 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж, 498.-д “Хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно” гэж, 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж тус тус хуульчилжээ.
Хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч С.Г*******, амь хохирогч Б. нар нь ажлын бус шөнийн цагаар ажилчдын амрах байр болох 2 дугаар кемп гэх байранд өөрсдийн сайн дурын хүсэл зоригийн дагуу дур мэдэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хоорондоо маргалдан улмаар хүний амь нас хохирсон үйл баримт тогтоогдож байна. Энэ тохиолдолд гэм хорын хариуцлагыг ажил олгогч хүлээх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэдийн төлөөлөгч гэм буруугийн дүгнэлтдээ: “Гэм буруутай байна. Харин ****** ******* ХХК хохирол төлбөрийг хариуцах нь зүйтэй” гэсэн гэм буруугийн талаар дүгнэлт нь шүүх бүрэлдэхүүний дүгнэлттэй нийцсэн ба иргэний хариуцагчийн тухайд дээрх дүгнэлтээр няцаагдаж байгаа болно.
Энэхүү гэмт хэргийн улмаас Б.ийн амь нас хохирсон ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Алт******* нь оршуулгын зардалд 12,85,179 төгрөг, сэтгэл санааны хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 99,000,000 төгрөг нийт 111,85,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилжээ.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримттай нэг бүрчлэн танилцаад Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 202 оны 07 дугаар сарын 0-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын” Гуравдугаар зүйлийн .-д зааснаар уг гэмт хэрэг үйлдэгдэх үеийн буюу 202 оны 11 дүгээр сарын 10, 11-нд шилжих өдрийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550.000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний болох 82.500.000 төгрөг, оршуулгын зардал 12.85.179 төгрөг, нийт 95.5.179 төгрөгийг шүүгдэгч С.Г*******ээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Алт*******эд олгох нь зүйтэй гэж үзсэн.
Шүүгдэгч түүний өмгөөлөгчийн зүгээс хохирол төлөхтэй холбоотой завсарлага авах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч уг хугацаанд шүүгдэгч талаас 1.500.000 төгрөгийн хохирол төлсөн байх тул шүүгдэгч С.Г*******ээс нийт 9.85.179 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Алт*******эд олгох нь зүйтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч: “Шүүгдэгч С.Г*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 12 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргаж байна” гэсэн;
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: “Энэ хор уршиг хэзээ ч арилахгүй. Шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшихгүй байгаа нөхцөл байдал хор уршгийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл анги 8-15 жилийн ялтай. Өмгөөлөгчийн зүгээс 15 жилийн хорих ял оногдуулах саналыг гаргаж байна” гэсэн;
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү. Хохирлыг өөрөө л төлөхөөс өөр арга байхгүй. Боломжтой өөрт нь байгаа эд хөрөнгөө эгч нь зарж борлуулаад байгаа мөнгөө хохирогчийн данс руу шилжүүлсэн нөхцөл байдалтай байгааг анхаарч үзнэ үү” гэсэн санал, дүгнэлтийг тус тус илэрхийлсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч С.Г*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон, нөгөөтээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 2-т заасан нөхцөл байдал, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Г******* нь одоогоор сэтгэцийн оюуны хөнгөн хомсдол өвчинтэй боловч болж өнгөрсөн үйл явдлыг бодитоор тусган авч, болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлэх чадвартай, хэрэг хариуцах чадвартай болох нь 2-р хх-ийн 42 дугаар талд авагдсан Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадалгаагаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.Г*******ийг үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г*******ийн энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 85 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидиг хэргийг архивт хадгалах хугацаа дуустал хадгалж, 1 ширхэг банзан модыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, энэхүү хэрэгт битүүмжлэгдэн ирүүлсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.
1. Шүүгдэгч ******* овогт ******* Г*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С.Г*******эд Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн , 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г*******эд 11 /арван нэг/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 85 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Г******* нь амь хохирогчийн оршуулгын зардалд 1.500.000 төгрөг төлснийг дурьдаж, шүүгдэгчээс 9.85.179 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч /Хэнтий аймаг, Өмнөдэлгэр сум, Баянтөөхийн 2 дугаар багт оршин суух хаягтай/ Хошуут овогт Гэндэнгийн Алт*******эд РД:/ЧБ74071165/ олгосугай.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирүүлсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 6.1 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ
БҮРЭЛДЭХҮҮН ШҮҮГЧИД Ц.АМАРГЭРЭЛ
Ч.МӨНГӨНЦЭЦЭГ
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж, Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл, шүүгч Ч.Мөнгөнцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Алт*******,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан /цахим/,
шүүгдэгч С.Г*******,
шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* Г*******эд холбогдох эрүүгийн ******* дугаартай, 175/2024/0020/Э индекстэй хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2001 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ******* аймгийн ******* ******* суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “*********” ******* ХХК-д туслах ажилтнаар ажиллаж байсан, ам бүл , ээж, эгчийн хамт, Сэлэнгэ аймаг, сум, дугаар баг, дугаар гудамж 4 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* овогт ******* Г******* /РД: /;
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч С.Г******* нь 202 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн сум Оргих 1 дүгээр багт байрлан үйл ажиллагаа явуулж буй “********” ******* ХХК-ийн 2-р кемпийн байранд “ ” гэх шалтгаанаар маргалдаж улмаар гараараа шанаа хэсэгт нь нэг удаа цохиж, хавсарч унаган толгой хэсэгт нь модоор цохиж тархины битүү гэмтэл учруулж хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн -д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч С.Г******* нь 202 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн сум Оргих 1 дүгээр багт байрлан үйл ажиллагаа явуулж буй “**********” ******* ХХК-ийн 2-р кемпийн байранд “ ” гэх шалтгаанаар маргалдаж улмаар гараараа шанаа хэсэгт нь нэг удаа цохиж, хавсарч унаган толгой хэсэгт нь модоор цохиж тархины битүү гэмтэл учруулж, хүний амь насыг хохироосон үйл баримт доорх нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо гэж дүгнэв. Үүнд
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г******* өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Алт******* өгсөн: “...Миний хүү энэ хүний болчимгүй үйлдлээс амь насаа алдаж, хүүхдүүд нь өнчин хоцорч байна. Маш их гомдолтой байна. Надаас нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Өчигдөр 1,500,000 төгрөгийн төлбөр хийсэн. Миний хүү хүлээсэн ажлаа 100 хувь гүйцэтгээд буудаг сайн хүү байсан, хэнд ч гологдож байгаагүй. Миний хүү 1,500,000 төгрөгөөр үнэлэгдэх тийм хүүхэд биш. Би сайхан хүүгээ алдаад 1,500,000 төгрөгөөр үнэлэх тэнэг эх биш учраас та бүхнээс миний гомдлыг барагдуулж өгөхийг гуйж байна. 2 хүүхдэдээ сайн эцэг, сайн хань болж надад түшиг багана минь байсан. Тиймээс маш их гомдолтой байна...” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 202 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Болсон үйл явдлын талаар надад мэдэх зүйл байхгүй байна аа. 202 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн орой 22 цаг өнгөрч байхад Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгээс над руу залгаад “танай хүү ухаангүй байдалтай хүргэгдэж ирсэн байна” гэсэн хэл дуулгасан тул Улаанбаатар хотоос эхнэр хамтаар явсаар байгаад шөнийн 0 цагийн үед Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирсэн. Тэр үед хүү маань ухаангүй байдалтай тархиндаа гэмтэл авчихсан яаралтай хагалгаанд оруулна гээд 202 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цагийн үед тархинд бөөгнөрсөн цус хуралтыг авах зорилгоор хагалгаанд орсон юм. Тэгээд хагалгаанаас 14 цаг өнгөрч байхад гарч ирсэн. Уг нь хагалгаа амжилттай боллоо гээд гарч ирсэн юм. Эмч нар тархинд цус хуралтаас гадна осголтын шинж тэмдэгтэй нуруу, хөлийн үзүүр, өсгий хэсгүүд нь хайрагдсан байдалтай байна гэж хэлсэн. Миний зүгээс хүүг минь удирдаж ажиллаж байсан дарга нарт нь мөн цохиж зодсон залууд нь гомдолтой байна. Толгой тархинд нь цохиж байхаар гар хөл рүү нь цохиж болдоггүй юм уу гар хөлийг нь хуга цохичихсон бол миний зүгээс янз бүрийн зүйл ярихгүй байх байсан. Би гомдолтой байна. Би бол тархинд нь үүссэн гэмтлээс болж нас барсан гэж бодож байна гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 2-4, 6 дугаар хуудас/,
Гэрч Д.Э: “...202 оны 11 дүгээр сарын 11-нд 10 цаг 10 минутын орчимд орчуулагч гэх эрэгтэй манай нөхөр лүү залгаад 4-р карьер дээр экскаваторын жолооч согтуу байна гэхээр нь нөхөр бид хоёр хэлсэн газар нь 10 цаг 0 минутын үед очиход экскаваторын хажууд жолооч залуу нь дээшээ хараад хэвтэж байхаар нь дуудаж үзэхэд хариу үзүүлэхгүй болохоор нь согтуу тасраад унтчихсан гэж бодсон учир нь хурхираад байсан. Зургийг нь дараад баталгаажуулаад нөхрийн хамт өргөж ирээд машиндаа суулгаад ********** ******* ХХК-н 2-р кемпийн байранд авч ирээд , жижиг шар залуу хоёроор өргүүлж оруулаад хэвтүүлээд хучаад гарч явсан. Тухайн үед амралтын өрөөн дотор казах шар залуу, , , , нар архидан зарим нь тасраад уначихсан байхаар нь орчуулагч Мөрөн рүү залгаж дуудаад харуулахад цагдаа дууд гэхээр нь нөхрийн хамт сумын цагдаа руу ярьсан. Тэгээд ажлаа хийж байгаад орой 22 цагийн орчимд нөхөр лүү ажлаас нь залгаад өдрийн залуу эмнэлэг дээр ирсэн байна хүрээд ир гэж дуудахад нөхөр бид хоёр цуг эмнэлэг дээр ирэхэд тухайн залуу дусал залгуулаад хурхираад унтаж байсан тэгээд тухайн залууг аймгийн нэгдсэн эмнэлэг рүү явуулсан. ...намайг анх очиход экскаваторынхоо хажууд дээшээ хараад хэвтчихсэн хурхирч байсан дуудахад хариу үйлдэл байхгүй тасраад уначихсан юм шиг байсан биед нь духан дээр нь хавдаад шалбарчихсан, хамраас нь цус гараад хатчихсан байдалтай байсан” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,
Гэрч Д. “...202 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нөхөр - дээр уулзахаар очсон. Тухайн үед намайг очиход манай нөхөр архи пиво ууцгаагаад амралтын байранд сууж байсан. Тухайн байранд -, Чимэгээ, Шар гэж дууддаг залуу, , Казак нэг ах, нар байсан. Би галын хажууд орон дээр сууж байхад ширээний хажуугийн орон дээр суугаад шар гэж дууддаг залуу ширээний хажууд зогсоод хоорондоо Чимэгээ гэж эмэгтэйг шар гэх залуу той хардаад маргалдаж байгаад шар гэж залуу ийг татаж босгож ирээд шар гэж залуу ийг гараараа нэг удаа шанаа хэсэг рүү нь цохиод хавсарч унагаад үүдний хэсгийн түлээний хагалсан модны тэнд унасан байхад нь түлээний мод барьж аваад толгой хэсэгт нь 1 удаа модоор цохисон. Тэгээд би салгах гэхэд салгаж дийлэхгүй байсан тул чанга орилоход тамхи татахаар гарчихсан байсан -, нар гаднаас орж ирээд тэр хоёрыг салгасан. Тухайн үед ийн хамар амнаас нь цус гараад толгойны баруун талын хөмсөгний дээд талд улайж хавдсан байсан. Би хамар амнаас нь гарсан цусыг цэвэрлэж өгөөд байж байхад гаднаас даамал гэх хятад хүн ирээд экскаватор татах гээд ийг аваад явсан. Тухайн үед ийн бие нь ямар нэгэн өөрчлөлт байхгүй байсан ингээд бид нар тухайн өрөөндөө унтаад байж байхад 10 цагийн үед даамал нь “энэ хүн согтуу техникийнхээ хажууд уначихсан байна” гэж хэлсэн. Тухайн үед машин дотор ухаангүй байсан тул , ХАБ ах нар машинаас өргөж амрах байранд оруулж хэвтүүлсэн. ...Тэгээд бид нар гэр гэр лүүгээ яваад орой 20 цагийн үед амрах байрнаас хувцсаа авахаар ирэхэд явахдаа хэвтүүлсэн яг тэр байрандаа хэвтэж байсан. Тэгээд ах хөнжлийг нь сөхөөд харахад өмдөндөө шээчихсэн байсан тул эмнэлэг дуудаж үзүүлье гээд би эмнэлэг дээр 2040 ирж дуудлага өгөөд 2150 эмчийг аваад тухайн байран дээр авчирсан. Эмч үзээд эмнэлэг авч явна гээд би машиндаа суулгаад эмнэлэг дээр авч ирсэн. ... тухайн үед ийг Г*******ээс өөр цохиж зодсон хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 5-9 дүгээр хуудас/,
Гэрч О.ын: “...Би Сэлэнгэ аймгийн сумын нутагт шинээр хатуу хучилттай ******* тавих чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй **************** ХХК-нд 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш хийн дугуйт индүүний операторчоор одоог хүртэл ажиллаж байгаа бөгөөд 202 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр манай ажил дуусаад 202 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр буух болсонтой холбоотойгоор ажлын газрын -, Чимэгээ, , Г*******, , нэг казах залуу нарын хамт кемпийн ертөнцийн зүгээр зүүн талын эхний байранд ороод архи ууж байсан. Ууж байх үед Чимэгээ гээд эмэгтэй ийн дээр нь суугаад байсныг нь Г******* хараад Чимэгээг той хардаад тэр хоёр /, Г******* нар/ хоорондоо муудалцах гээд уур амьсгал эвгүй болчихоор нь би -ыг дагуулж гадаа гараад тамхи татаад зогсож байсан чинь "болиоч ээ" гээд орилохоор нь - бид хоёр дотогшоо яваад орсон чинь , Г*******ийн доор нь орчихсон Г******* дээр нь гараад гартаа мод бариад ийн толгой хэсэг руу цохих гээд байж байсан. - бид хоёр харсан даруйдаа тэр хоёрыг салгах гэсэн чинь бид хоёрын нүдэн дээр ийн толгой хэсэгт нь 1 удаа гартаа барьсан модоороо цохиод авсан. Тэгээд бид хоёр шууд л хоёр тийш салгасан. Тухайн үед бараг өглөө болж байсан. Салгаад байж байхад өглөө болоод нэлээн гэгээ орчихсон байсан ба өглөөний 07 цагийн үед цагаан машинтай даамал гээд хятад залуу ирээд ийг ажилд нь аваад гарсан. Тэгээд бид нар үйл явдал болоод өнгөрсөн байрандаа унтаад байж байсан чинь өглөөний 10 Цагийн үед ХАБ инженер Ж., эхнэрийнхээ хамтаар ийг ухаангүй байдалтай аваад ирсэн. Тэгэхээр нь би ийг машинаас нь өргөж буулгах үед хурхираад байхаар нь байр руу оруулаад орон дээр нь хэвтүүлж хөнжил нөмрүүлчхээд бид нар гадуур жаал жуул ажил хийж байгаад орой 20 цагийн үед ирээд харсан чинь яг миний хэвтүүлсэн байрлалаар хэвтэж байхаар нь хөнжлийг нь сөхөөд үзсэн чинь өмдөндөө шээчихсэн байхаар нь хүүе ээ энэ хүн чинь болохоо байчихсан байна гээд Аминаг сумын төв рүү явуулж эмнэлэгт дуудлага өгүүлээд эмнэлэг дуудсан. Эмч ирж үзээд харвалт өгсөн байна, авч явна гэж хэлээд аваад явсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/,
Гэрч Н.Ч: “...Бондгор бид хоёр жаахан юм яриад инээлдэж байсан чинь Шарка Бондгор луу хандаж согтуурхаж та юу гэнэ ээ гэхэд би Шарка аниан дүү хүлээцтэй хүнээс юм сонсож сур гэсэн чинь Бондгор тийм ш дээ залуу хүүхэд уур уцаараа дар гэхэд за гээд Шарка томоотой сууж байгаад Бондгор Шарка 2 дахин гэнэт маргалдаад, зодолдоод эхэлсэн. Тэгээд хоорондоо барьцалдаж аваад зодолдох үед бид хоёр байсан тэгээд Шарка Бондгорыг түрүүлээд нүүрэнд нь цохисон чинь Бондгор ахын дүү арай хүчтэй цохиж байгаа юм биш үү гээд Шаркаг цохиод зодолдож байх үед бид 2 арай гэж салгаад би Бондгорыг холдуулаад Шаркааг дараад суусан тэгтэл дахиад Шарка, Бондгор руу дайраад цохиход хамраас нь цус гараад Бондгор зуухны урд талын түлээ рүү унасан тэр үед би ил байсан хутга, заазуурыг дээд талын орны завсар хийж нуугаад эргээд харахад аа ах, тэй хамт орж ирээд энд юу болоод байгаа юм бэ? гээд Шаркааг Бондгороос холдуулаад зодооныг салгасан. Тэрнээс хойш би Шаркад хандаж наад хүнээсээ уучлалт гуй гэхэд Шарка Бондгороос уучлалт гуйхад Бондгор хариуд нь би чамайг хэзээ ч уучлахгүй гэж хэлээд хэдэн тийш тарцгаасан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 4-49 дүгээр хуудас/,
Гэрч Ш.-ын: “...202 оны 11 4үгээр сарын 10-ны өдөр манай ажил дуусаад 202 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ажлаасаа буух болсонтой холбоотойгоор байгууллагад хамт ажилладаг , Чимэгээ, , Г*******, , нэг казах залуу нарын хамтаар хэсэг юм ярьж архи уухаар болоод 202 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 16 цагийн үед кемпийн ертөнцийн зүгээр зүүн талын эхний байранд ороод архи ууж эхэлсэн ер нь бараг өглөө болтол архи уусан даа. Ууж байх үед Чимэгээ гээд эмэгтэй ийн дээр нь суугаад, хүзүүг нь ороож аваад байсан тэрийг нь Г******* харчхаад Чимэгээг той хардаад , Г******* хоёр хоорондоо муудалцах гээд уур амьсгал эвгүй болчихсон тухайн үед арай ч зодолдчихгүй байлгүй дээ гэж бодоод аагийн хамт байрнаас гараад ард талын 00-д бие засчхаад тамхи татаад юм яриад зогсож байсан чинь "болиоч ээ" гээд орилохоор нь аа бид хоёр дотогшоо яваад орсон чинь , Г*******ийн доор нь орчихсон Г******* дээр нь гараад гартаа мод бариад ийн толгой хэсэг рүү цохих гээд байж байсан. аа бид хоёр харсан даруйдаа тэр хоёрыг салгах гэсэн чинь нүдэн дээр ийн толгой хэсэгт нь 1 удаа гартаа барьсан модоороо цохиод авсан. Тэгээд бид хоёр шууд л хоёр тийш салгасан. Салгаад байж байхад өглөө болоод нэлээн гэгээ орчихсон байсан ба өглөөний 07 цагийн үед цагаан машинтай даамал гээд хятад залуу ирээд ийг ажилд нь аваад гарсан. Тэгээд би өөрийн байрладаг байрандаа ороод унтаж амарсан. Орой 18 цагийн үед босоод ийг асуусан чинь аль өглөө ирээд одоо унтаж байгаа гэхээр нь яагаад сэрэхгүй байгаа юм бол гээд асуусан чинь өглөө экскаваторынхоо хажуу талд хэвтэж байсныг нь ХАБ инженер олоод авч ирсэн тэрнээс хойш унтаад сэрэхгүй байна гэж байсан. Тэгээд 20 цагийн үед өрөөнийх нь хүмүүс ирж шалгаад бие нь эвгүй болсон байна эмч дуудаарай гэж хэлээд гээд эмэгтэйг сумын төв рүү явуулсан. Эмч ирж үзээд эмнэлэг рүү авч явах шаардлагатай байна гэж хэлээд миний машинаар эмнэлэг дээр авч ирсэн. ...тухайн үед ийн хамраас нь цус гарчихсан, дух хэсэгт нь зулгарсан байдалтай байж байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 51-5 дугаар хуудас/,
Гэрч Ж.ы “...Би 2019 оноос хойш ***** ******* ХХК-д ХАБ-аар ажиллаж байна. 202 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр манай ажлын орчуулагч Цэрэнчимэд над руу залгаад “экскений оператор согтуу байна та очоод үз” гэхээр нь 1010 цагийн орчимд хэлэхээр нь Ю0 минутын орчимд эхнэр Д.Э хамт 4-р карьер гэх газарт байсан экскэй дээр очиход экскэйн хажууд жолооч буюу бондгор гэх залуу дээшээ хараад хэвтчихсэн байхаар нь очоод шалгатал хурхираад унтаад байх шиг байхаар нь Бондгороо гээд дуудахад босохгүй тэгээд тасраад унтчихсан байна гэж бодоод эхнэрийн хамт өргөж чирч яваад машинд суулгаад 2-р кемп буюу ажилчдын амралтын байранд авч ирээд болон жижигхэн шар залуугийн хамт өргөөд гэрт нь оруулаад оронд нь оруулаад хэвтүүлээд орхисон...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас/,
Гэрч Ж.аас гаргаж өгсөн “Б.ийн экскаваторын хажууд хэвтэж” буй гэрэл зураг /1 дүгээр хавтаст хэргийн 58-60 дугаар хуудас/,
Гэрч Х.Х: “...202 оны 11 сарын 11-ний өглөө 08 цаг 8 минутад Жанчи над руу Ви чатаар видео дуудлага хийгээд талбай дээр байсан экскаваторт түлш хийх гээд очиход экскаваторын жолооч нь согтуу юм шиг байна. До°Р нь гал асаасан байдалтай байна гээд над руу 14 секундийн бичлэг явуулсан. Тэгээд би тэр бичлэгийг нь Б.- гээд экскаваторын эзэн рүү 08 цаг 9 минутад фейсбүүк чаатаар нь явуулаад машиныхаа доор гал асаасан байна машинаа галдаад хаячих вий гэж хэлсэн дуут мессеж явуулсан. Тэгсэн өө яана аа ажил дууссан гээд ингэчихдэг юм байх даа өчигдөр орой бид хоёр нэлээн л ярилцсан юм гайгүй байгаа гэхээр нь таньдаг хүн амьтан явуулаад наана кемп рүү аваад ирдэг юм уу яах уу, өглөө нөгөө хятад ажилтан түлш өгөх гээд очсон чинь тэгсэн аймар согтуу байна машинтай ойртох боломжгүй гал мал асаасан байна гэж хэлсэн. Тэгээд Б.- хариу хэлэхгүй байхаар нь би өөрөө ХАБ-ын инженер руу ярьж хэлээд үйлдвэрийн кемп дээр авч ирүүлсэн. Түүний дараа би машин бариад үйлдвэрийн кемп дээр очоод байрлаж байсан байранд нь ороход гадна цонх нь хагарсан байсан. Б. орон хурхираад унтаж байсан. Хажууд талын орон дээр нь нэг залуу бас казах залуу хоёр унтаж байсан. Нэг шар залуу байрны дотор талыг цэвэрлээд пивоны лааз энэ тэрийг цэвэрлээд зогсож байсан. ...Тэгээд ахын утсаар манаач Баяраа ахтай яриад наад хүнээ хажууд нь ээлжлээд биеийг нь ажиглаад байж байгаарай гэж хэлсэн. Тэгээд ажилдаа яваад орой буцаж кемп ирээд гар утсаа оролдож байгаад унтаж амрах гээд байж байсан чинь 21 цагийн үед ажлын хүн орж ирээд түргэн дуудлагын машин ирчихсэн байна гэхээр нь би юун эмнэлгийн машин ирдэг билээ гэсэн чинь нөгөө залуу одоо болтол унтаад сэрэхгүй байна гэнээ гэхээр нь би машинаа бариад баруун кемп дээр яваад очсон чинь надтай зөрөөд эмнэлэг рүү аваад явсан байсан. Би араас нь сумын эмнэлэг дээр яваад очсон чинь Б. хурхирсан байдалтай ухаангүй хэвтэж байсан. Тэгээд эмчтэй нь уулзсан чинь энэ хүн ер нь их хэцүү, биеийн байдал муу байна гэж хэлсэн. Тэгээд би экскаваторын эзэн Б.- рүү дахиж залгаад болсон асуудлыг хэлээд, бас ар гэрийн хүмүүст нь мэдэгдээд ир гэсэн шаардлагыг тавьсан. Тэгээд эмч нь аймгийн нэгдсэн эмнэлэг явах хэрэгтэй боллоо машин хэрэгтэй байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би хамт байсан залуугийн цагаан машиныг гуйж байгаад машинаар нь Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү хүргүүлсэн. Манайхаас ХАБ-ын инженер дагаж хамт явсан. Тэрнээс хойш бол юу болсон талаар мэдэхгүй байна. ...Намайг ажилчдын өрөөнд ороход шал шүүрдээд зогсож байсан сайн мэдэхгүй байна. Дэлдэн шар гээд хоч нэртэй жижигхэн шар залуу нь гээд эмэгтэйг хардаад хоорондоо зодолдсон гэж аа бас тэнд байсан хүмүүс хоорондоо яриад байсан. Сүүлд нь цагдаагийн үүдэн дээр зогсоод тамхи татаад байж байтал. Хамт байсан хүмүүс нь буюу Казак ах, , Амина, нар хоорондоо ярихдаа Б.ийн толгой руу Дэлдэн шар модоор цохисон гэж яриад байсан” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 71-72 дугаар хуудас/,
Гэрч Ж.Х: Би ******** ******* ХХК-д 4 дэх жилдээ ажиллаж байна. Сүүлийн 2 жил бутлуурын оператораар ажиллаж байна. 202 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр манай ажлын сүүлийн өдөр байсан юм. Миний жолооддог техник эвдэрсэнтэй холбоотойгоор би 16 цаг өнгөрч байхад өөрийн байрладаг байрандаа ороод цай чанах гээд сууж байсан чинь гаднаас Чимэгээ, Шар /Г*******/ нарын хамт хэд хэдэн хүн орж ирсэн. Тэгээд бид нар байж байтал манай ажлын хятад механик орж ирээд намайг ажилд аваад гарсан тухайн үед би байрнаас гарахдаа өнөөдөр эмэгтэй хүний гараас хоол идчихмээр байна. Манайд хоол хийх материал зөндөө байгаа гэж хэлээд гарсан юм. Ингээд би ажил очоод туслаад байж байсан чинь хамт ажиллаж байсан хүмүүс намайг амар гээд хэлэхээр нь би байр руугаа яваад орсон чинь манайд байсан хүмүүс байранд байсан пивоноос нэлээн хэдийг уучихсан байцгааж байсан. Тэгээд би тэд нартай суугаад ууж эхэлсэн. Нэлээн халаад байж байсан чинь , нар ороод ирчихсэн суучихсан хамт ууцгааж байсан. Тухайн үед би согтоод нэг ухаан орсон чинь Г*******, хоёр маргалдаад манай үүдний хэсэгт байрлах модон дээр уначихсан Г******* дээр нь гараад суучихсан байдалтай байж байснаа Г******* мод аваад ийн толгой хэсэгт нь цохисон. Тэгтэл гэж эмэгтэй “болиоч ээ” гээд орилсон чинь гаднаас аа, - хоёр орж ирээд тэр хоёрыг салгасан. Тэр үед байшин дотор /Отгонбямба/, Чимэгээ нар салгах гээд чадахгүй байж байсан. Тэгээд тэр хоёрыг салгаад миний хувьд согтоод унтаад өгсөн. Унтаж байгаад би үдээс хойш 15 цаг 50 минутад сэрэх үед манай байранд орон дээр гараа унжуулаад унтаж байсан. Тэгэхээр нь би гарыг нь дээш цээж хэсэгт нь аваачаад байр хүйтэн ** болохоор нь гал түлээд, хог шороогоо цэвэрлэчхээд хоол хийнгээ ийн хөнжлийг нь сөхөөд хувцсыг нь тайлсан чинь шээс алдчихсан хурхираад унтаад байхаар нь тасраад унтчихсан юм байна гэж бодоод хоолоо хийчхээд байж байсан чинь аа гаднаас орж ирээд сэрээгүй байгаа юм уу гэж надаас асуугаад ийн нэг хараад өглөө хэвтүүлсэн яг тэр байрлалаараа байна шүү дээ гээд хөнжлийг нь сөхөж хараад энэ нэг л биш байна эмнэлэг дуудаарай гээд эмнэлэг дуудсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 81-82 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 01 дүгээр хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 0-15 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хх-ийн 16 дугаар хуудас/,
Хууль ёсны төлөөлөгчөөр томилох тухай мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хх-ийн 17 дугаар хуудас/
Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 117-124 дүгээр хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 202 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 128 дугаартай шинжээчийн: “... гэсэн хаягтай хуруу шилтэй цусны бүлэг нь ВIII бүлэг байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 94-95 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 202 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 156 дугаартай шинжээчийн: “...Шинжилгээнд ирүүлсэн гэсэн хаягтай цуснаас 0.8 помилли спиртийн агууламж илэрсэн байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 102-10 дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн цогцост хийсэн 202 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 77 дугаартай шинжээч эмч Д.Дарьсүрэнгийн: “...Талийгаачид хийсэн эмнэлгийн шинжилгээгээр тархины битүү гэмтэл, их тархины зүүн зулай чамархайн хэсгийн хатуу хальсан доорх цусан хуралт, духанд зулгаралт, эрүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. дээрх гэмтэл нь нас барахаас өмнө үүссэн байх боломжтой, энэхүү гэмтэл амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын .1.-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачид хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр талийгаач нь үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байжээ. Талийгаач Б. нь тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 109-116 дугаар хуудас/,
Цогцост хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 117-124 дүгээр хуудас/,
Шүүх эд эсийн шинжилгээний илгээлт /хх-ийн 125-126 дугаар хуудас/
Хохирогч Б. нь 202 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт ухаангүй хүргэгдэн яаралтай тусламж үзүүлсэн баримтууд /хх-ийн 127-158 дугаар хуудас/,
Хохирогч Б.ид 202 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт мэс ажилбар хийсэн тэмдэглэл, дүгнэлт /хх-ийн 159-170 дугаар хуудас/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 171-17 дугаар хуудас/,
Шинжээч эмч Д.Дарьсүрэнгээс 202 оны 12 дугаар сарын 1-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Б. нь тухайн гэмтлийг авсны дараа шууд нас барах боломжгүй. Субдурал цус хурч тархи дарагдсаны улмаас нас барж буй тохиолдолд тархи дарагдах хугацаа болон тархи дарагдаж эхлэх хугацаа нь тухайн хүний биеийн онцлог, хэрэв согтолттой байсан бол уусан архины хэмжээнээс хамаарч өөр өөр байна. Тухайн хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Амь хохирогчийн биед хийсэн хагалгааны тэмдэглэлд ...хатуу хальсыг хагас дугуй хэлбэртэй нээхэд бүлэгнэсэн хар хүрэн өнгийн цусан хураа байв. Цусан хурааг эвийн аргаар авахад зулайн оройн тархины судаснаас цус алдаж байсныг цахилгаан төөнүүр болон цус тогтоох губка тавьж цус алдалтыг тогтоов...гэсэн байна. Үүнээс үзэхэд духанд битүү доргилт үйлчлэхэд тархины оройн судас гэмтсэн байх боломжтой тул гэрч О.ын мэдүүлсэн шиг тодоор толгой руу нь 1 удаа цохиход үүсэх боломжтой байна. Талийгаачид учирсан “тархины битүү гэмтэл нь, их тархины зүүн зулай чамархайн хэсгийн хатуу хальсан доторх цусан хураа духны зүүн дэлбэн чамархай хэсгийн хуйхан доорх цус хуралт, духанд зулгаралт” зэрэг нь мохоо зүйлийн тус бүр 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 174-176 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 177-178 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /1 дүгээр хх-ийн 179-180 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /1 дүгээр хх-ийн 181-185 дугаар хуудас/,
Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан тухай баримт /1 дүгээр хх-ийн 186-187 дугаар хуудас/,
Яллагдагч С.Г*******ээс 202 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 188-189 дүгээр хуудас/,
Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгч, прокурорын санал /1 дүгээр хх-ийн 190-192 дугаар хуудас/,
Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж /1 дүгээр хх-ийн 19-194 дүгээр хуудас/
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 210 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 211 дүгээр хуудас/
Шүүгдэгчийн эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /1 дүгээр хх-ийн 214 дүгээр хуудас/,
Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, /1 дүгээр хх-ийн 217 дугаар хуудас/,
Б.-, “ ******* ” ХХК нарын хооронд байгуулсан “Машин механизм түрээслэх, түрээслүүлэх гэрээ” /1 дүгээр хавтаст хэргийн 218-222 дугаар хуудас/,
“******* ******* ” ХХК, “ ******* ” ХХК нарын хооронд байгуулсан гэрээ /1 дүгээр хх-ийн 22-248 дугаар хуудас/,
Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, /1 дүгээр хх-ийн 249 дүгээр хуудас/,
Оршуулгын зардалд зориулсан зэд авсан 4.058.000 төгрөгийн зарлагын баримт /1 дүгээр хх-ийн 250 дугаар хуудас/,
Хохирогч талаас гаргаж өгсөн 960.000 төгрөгийн зарлагын баримт /2 дугаар хх-ийн 01 дүгээр хуудас/,
Хохирогч талаас гаргаж өгсөн 4 ширхэг НӨАТ-ын баримтаар нийт 119.50 төгрөгийн зарлагын баримт /2 дугаар хх-ийн 02 дугаар хуудас/,
Хохирогч талаас гаргаж өгсөн 4 ширхэг НӨАТ-ын баримтаар нийт 98.900 төгрөгийн зарлагын баримт /2 дугаар хх-ийн 0 дугаар хуудас/,
Хохирогч талаас гаргаж өгсөн 5 ширхэг НӨАТ-ын баримтаар нийт 259.660 төгрөгийн зарлагын баримт /2 дугаар хх-ийн 04 дугаар хуудас/,
Хохирогч талаас гаргаж өгсөн 4 ширхэг НӨАТ-ын баримтаар нийт 179.800 төгрөгийн зарлагын баримт /2 дугаар хх-ийн 05 дугаар хуудас/,
Хохирогч талаас гаргаж өгсөн 4 ширхэг НӨАТ-ын баримтаар нийт 12.86 төгрөгийн зарлагын баримт /2 дугаар хх-ийн 06 дугаар хуудас/,
Хохирогч талаас гаргаж өгсөн 5 ширхэг НӨАТ-ын баримтаар нийт 290.878 төгрөгийн зарлагын баримт /2 дугаар хх-ийн 07 дугаар хуудас/,
Хохирогч талаас гаргаж өгсөн 5 ширхэг НӨАТ-ын баримтаар нийт 41.684 төгрөгийн зарлагын баримт /2 дугаар хх-ийн 08 дугаар хуудас/,
Хохирогч талаас гаргаж өгсөн 4 ширхэг НӨАТ-ын баримтаар нийт 05.58 төгрөгийн зарлагын баримт /2 дугаар хх-ийн 09 дүгээр хуудас/,
Хохирогч талаас гаргаж өгсөн ширхэг НӨАТ-ын баримтаар нийт 56.000 төгрөгийн зарлагын баримт /2 дугаар хх-ийн 10 дугаар хуудас/,
Хохирогч талаас гаргаж өгсөн 4 ширхэг НӨАТ-ын баримтаар нийт 181.500 төгрөгийн зарлагын баримт /2 дугаар хх-ийн 11 дүгээр хуудас/,
Хохирогч талаас гаргаж өгсөн 1 ширхэг НӨАТ-ын баримтаар нийт 90.825 төгрөгийн зарлагын баримт /2 дугаар хх-ийн 12 дугаар хуудас/,
Хохирогч талаас гаргаж өгсөн 2 ширхэг НӨАТ-ын баримтаар нийт 191.727 төгрөгийн зарлагын баримт /2 дугаар хх-ийн 1 дугаар хуудас/,
Хохирогч талаас гаргаж өгсөн 20.000 төгрөгийн зарлагын баримт /2 дугаар хх-ийн 14 дүгээр хуудас/,
Хохирогч талаас гаргаж өгсөн 475.000 төгрөгийн зарлагын баримт /2 дугаар хх-ийн 15 дугаар хуудас/,
Хохирогч талаас гаргаж өгсөн 580.700 төгрөгийн зарлагын баримт /2 дугаар хх-ийн 16 дугаар хуудас/,
Хохирогч талаас гаргаж өгсөн “Асралт тэнгэр буян” ХХК-аас буяны цогц үйлчилгээ авсан .500.000 төгрөгийн зарлагын баримт /2 дугаар хх-ийн 17 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт /1 дүгээр хх-ийн 96,97, 105, 106, 177, 178, дугаар хуудас 2 дугаар хх-ийн 44-45 дугаар хуудас/,
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн тасгийн 202 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн эмчийн “...С.Г******* нь одоогоор сэтгэцийн оюуны хөнгөн хомсдол өвчинтэй байна. Сэтгэцийн нь тухайн наснаас хоцрогдолтой байна. Энэ нь IQ-57% болон үзлэгийн үед илэрч байна. Хэдийгээр оюуны хөнгөн хомсдол өвчинтэй боловч болж өнгөрсөн үйл явдлыг бодитоор тусган авч, мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлэх чадвартай байна. Одоогоор оюуны хөнгөн хомсдол өвчинтэй боловч хэрэг хариуцах чадвартай байна ...” гэх дүгнэлт /2 дугаар хх-ийн 42 дугаар хуудас/,
Шүүгдэгч С.Г*******эд Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэтгэл зүйн оношилгоо /2 дугаар хх-ийн 4 дугаар хуудас/,
Хохирогч Б., А.Н нарын гэрлэлт бүртгэлгүйн лавлагаа /2 дугаар хх-ийн 47 дугаар хуудас/,
Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 1 ширхэг банзан модыг хураан авсан тухай тогтоол /1 дүгээр хх-ийн 16 дугаар хуудас/
Шүүгдэгч С.Г*******ийн 202 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...******* ******* нэртэй миний ажиллаж байгаа компани нь сумын дамжин өнгөрөх хатуу хучилттай хар *******ыг засаж байгаа компани байгаа юм. 202 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр манай ажлын хүмүүс ажил дууслаа гээд бөөндөө кемп ууцгаасан юм. Ууж эхлэхэд 16 цагийн орчим болж байсан. Ажлын аа ах “өнөөдөр ах нь жаахан ууцан байна, манай өрөөнд эгчтэйгээ хамт ороод ирээч” гээд эгч бид хоёр аа ахын өрөөнд ороход аа ах, нэг Казак ах /4 дугуйтай ковш барьдаг/, манаач ах Баяраа гурав хамт сууж байсан. эгч бид хоёрыг ороход тэр уугаагүй зүгээр сууж байсан, харин аа ах 1, 2 заал пиво уусан гээд сууж байсан тэгээд бид нар ууж эхэлсэн бөгөөд аа ахын өрөөнд нийслэл нэртэй 0.5 граммын хэмжээтэй пиво 6 ширхэг байсан тэгээд бид нар тэр пивоо ууж дуусаад 2 машинтай нэг машиныг нь ажлын Жаамаа ах эхнэртэйгээ барьж би сууж төв орж Ноён-Уул дэлээс нийслэл нэртэй 0.5 граммтай пивоноос сагсаар нь буюу 24 ширхгийг авсан. Нөгөө машин нь аа ах явсан ба хэнтэй явсан гэдгийг мэдэхгүй байна. Ямартай ч тусдаа яваад цэнхэр лаазтай 0.5 граммын хэмжээтэй сагс пиво авч кемп дээр Жаамаа ах, Жаамаа ахын эхнэр бид гурвын араас орж ирсэн. Тэгээд бид нар авч ирсэн пивоо аа ахын өрөөнд ууцгаасан. Уухад аа ах, Казак ах, эгч бид 4 уусан. Тэгээд уугаад байж байтал Бондгор ах /Б./ бид нарын ууж байсан аа ахын өрөөнд орж ирээд намайг “агаагийн дүү утас чинь байна уу , ах нь хүн рүү ярих хэрэг байна, өө та хэд ууж байгаа юм уу гэхэд нь би харин тийн та нэг пиво уугаач” гэхэд Бондгор ах жоохон амсаад буцаагаад өгсөн “ах нь өнөөдөр жоохон ажилтай байгаа экскаватороо ачуулна” гэж хэлэхэд нь би “өө за за ойлголоо ажилтай хүн хэрэггүй байх ахаа” гэж хэлээд миний утсаар яриад гараад явсан. Тэр үе 18-19 цагийн үе болж байсан. Тэгээд бид хэд үргэлжлүүлээд ууж байтал 2 цагийн орчимд болов уу гэж бодож байна. Бондгор ах, Амина нөхөртэйгөө тэр , аа ахын гэрт буюу бид 4 дээр орж ирээд хамт сууцгаасан. Тэр орж ирэхэд Амина, Бондгор ах хоёр бага зэрэг уусан байдалтай орж ирсэн харин Аминагийн нөхөр нь уугаагүй байх шиг байсан. Тэгээд бид нар ууцгаагаад сууж байтал Амина, аа ах хоёр ууж байсан пивоо хэн нь түрүүлж ууж дуусгахаа үзье гээд ууцгаасан. Тэгэхээр нь би “өө та хоёр ингэж байхаар шууд нэг, нэг бүтэн пиво уучих” гээд хоёр пиво ширээн дээр гаргаад тавьсан юм. Тэгээд тэр хоёр нэг, нэг бүтэн ууж байгаад Амина ууж байсан шинэ пивоо өмнө нь задлаад ууж байсан хуучин пивоороо сольж уусан бөгөөд тэрийг нь би хараад “өө Амина пивоо сольчихлоо” гээд хэлсэн чинь нөхөр нь гээд залуу “Чи ахыгаа жаахан басаад байна уу” гэхээр нь би “үгүй ээ ахаа би зүгээр Аминатай юм ярьж байна шүү дээ” гэж хэлсэн чинь Бондгор ах /Б./ хажуугаас “Пизда минь чи жаахан найз басах гээд байна уу үгүй юу би бас боксоор хичээллэдэг шүү, ах нь нэг л цохино” гэж хэлэхээр нь би “үгүй ээ ах таны бокс энэ тэр хамаагүй ш дээ, адилхан амьдрах гэж явж байна” гээд ойр зуур Бондгор ах бид хоёр хэрүүл хийгээд больсон. Тэгээд би нарийн агаар шүүгчийн хоолой дээр сууж байсан чинь Бондгор ах намайг түлхээд би тэнцвэр алдаад агаар шүүгч шиг нэг хоолойнд тээгэлдээд урагшаа унахдаа Бондгор ахыг санамсаргүй хальт нүүр хэсэгт нь цохчихсон юм. Тэгсэн чинь Бондгор ах намайг “Чи намайг цохилоо” гээд шууд сууж байгаад миний зүүн хацар хэсэг рүү гараа атгаж байгаад нэг удаа цохиод “хоёулаа үзчих юм уу” гэхээр нь би “гүү, гүү ахаа би таныг энэ сандал шиг юм нь дээр суух гэж байгаад санамсаргүй цохчихлоо шүү дээ та яаж байгаа юм” гээд бид хоёр заамдалцаад зогсож байгаад би хоёр гараараа цээж рүү нь түлхсэн чинь зуухны тийшээ хойшоо ухарч байгаад хана налаад зогссон. Тэгээд би хагалсан түлээний мод аваад “та намайг цохиж байгаа бол би адилхан цохиж чадна” гээд толгой руу нь цохитол дундуур аа ах энэ тэр бүгд орж ирээд болиулсан. Түлээний модоор дух хэсэгт нь шүргээд өнгөрсөн. Тэгсэн Бондгор ахын зүүн хэсэгт нь халцарсан. Яг цохиогүй нөгөө хэд маань салгасан. Тэгээд Бондгор ах гэрүүгээ амарлаа гээд яваад орсон. Би араас нь уучлалт гуйгаад орсон чинь “надад олон дүү нар байгаа ах нь чамайг дүү нараараа зодуулна” гэхээр нь би “за ахаа намайг уучлаарай” гээд байж байтал аа ах араас орж ирээд “за та хоёр минь юу болж байна” гээд орж ирэхээр нь би “за та орж бай, араас чинь яваад оръё” гэж хэлээд аа ах гарсан. Тэгээд Бондгор ах бид хоёр учраа олоод Бондгор ах “за ахын дүү чи дүү шиг, ах нь ах шиг байя" гээд бид хоёр эр хүн шиг гар баръя гээд гар барьсан. Ах намайг нэг удаа тэврээд үнссэн. Тэгээд бид хоёр буцаад нөгөө хэд рүүгээ ороход манай хэд дуулаад байж байсан бөгөөд бид хоёрыг хараад “өө та хоёр минь учраа олцон байна шүү дээ” гэхэд Бондгор ах “Бид хоёр нэг дүү шиг, нөгөө нь ах шиг байна гээд учраа олцгоосон” гээд үргэлжлүүлээд бид нар ууцгаагаад суусан. Арай үүр цайгаагүй байхад Бондгор ах “хоёулаа гарч бие засъя” гээд бид хоёр гарч бие засаад буцаж орж ирээд байж байтал удалгүй Бондгор ах “за ах нь хэсэг унтлаа өглөө ажилтай” гээд өрөөгүйгээ яваад орсон. Тэгээд бид нар сууж байгаад би ширээ дэрлээд унтсан байсан. Сэрхэд өглөө гэгээ орсон байдалтай, арай нар гараагүй байсан. Тэгээд аа ах, Амина нөхөртэйгөө тэр байхгүй байсан. Харин эгч, Казак хоёр байсан нөгөө хэдийг асуухад “өө сая, ийшээ гарчихаад ирье гээд" явсан гэсэн ба удалгүй нөгөө гурав хүрээд ирсэн. Тэгээд эгч харуулын байр луу яваад орохоор нь би араас явж орсон бөгөөд харуул ах Баяраа, эгч хоёр сууж байсан тэгээд бид гурав харуулын байранд байж байтал аа ах, Амина нөхөртэйгөө тэр нөгөө ууж хоносон аа ахын байр луу орохыг нь хараад би араас нь гүйгээд ортол тэр өчигдрийн үлдэгдэл пиво уугаад байж байсан бөгөөд удалгүй ХАБ “энэ экскаваторын жолооч чинь, экскаваторынхоо хажууд тасраад унасан байна, энийгээ оруул, хөлдөж үхлээ, хэсэг унтуулж амраа” гэж хэлсэн бөгөөд аа ах бид хоёр ХАБ-ын машинаас өргөж Бондгор ахыг буулгаж аа ахын гэрт оруулж унтуулсан. Тэгээд бүг тарцгаасан бөгөөд тухайн үед 10 цагийн орчим санагдаж байна. Тэгээд өчигдөр орой 19-20 цагийн үед кемп дээр гар утас, цамцаа авахаар очсон бөгөөд очсон чинь нөгөө хэд бөөндөө цуглачихсан байсан ба аа ах надад “нөгөөх чинь /Б./ өглөө унтсан чигээрээ одоо хүртэл босоогүй байна, өмдөндөө шээчихсэн байна, г эмч аваад ир гээд явуулсан” гээд байж байсан. Тэгээд удалгүй сумын төвөөс эмч авч ирээд Бондгор ахыг аваад сумын эмнэлэг рүү авч явсан. Тэгээд бид нар тарцгаасан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 188-189 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримт болно.
Эрүүгийн ******* дугаартай хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх баримт байхгүй, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд “Хүнийг алах” гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилсан.
Хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч С.Г******* нь 202 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн сум Оргих 1 дүгээр багт байрлан үйл ажиллагаа явуулж буй “**********” ******* ХХК-ийн 2-р кемпийн байранд “ ” гэх шалтгаанаар маргалдаж улмаар гараараа шанаа хэсэгт нь нэг удаа цохиж, хавсарч унаган толгой хэсэгт нь модоор цохиж тархины битүү гэмтэл учруулж хохирогч нас барсан үйл баримт тогтоогдсон.
Шүүгдэгч С.Г*******ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй боловч “...С.Г*******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэх гэмт хэргийн шинж байгаа эсэхэд дүгнэлт хийж өгнө үү...” гэх саналыг илэрхийлсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хүнийг алах” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэргээс субьектив санаа, зорилгоор ялгагдана.
Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдоно. Энэ үед үхэл шууд болсон эсвэл хэсэг хугацааны дараа болсон нь ямар нэгэн ач холбогдолгүй юм.
Аливаа этгээдийн гэмт хэрэг үйлдэх үеийн санаа зорилгыг тогтооход тухайн гэмт хэргийг хэрхэн үйлдсэн, бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан үйлдлийн арга, ашигласан эд зүйлийн онцлог зэргийг анхаарч үзэх нь зүйтэй.
Гэрч Д.Отгонбямба: “...шар гэж залуу ийг гараараа нэг удаа шанаа хэсэг рүү нь цохиод хавсарч унагаад үүдний хэсгийн түлээний хагалсан модны тэнд унасан байхад нь түлээний мод барьж аваад толгой хэсэгт нь 1 удаа модоор цохисон...”
Гэрч Л.: “..., Г*******ийн доор нь орчихсон Г******* дээр нь гараад гартаа мод бариад ийн толгой хэсэг руу цохих гээд байж байсан. - бид хоёр харсан даруйдаа тэр хоёрыг салгах гэсэн чинь бид хоёрын нүдэн дээр ийн толгой хэсэгт нь 1 удаа гартаа барьсан модоороо цохиод авсан...”
Гэрч Ш.-: “...аа бид хоёр харсан даруйдаа тэр хоёрыг салгах гэсэн чинь нүдэн дээр ийн толгой хэсэгт нь 1 удаа гартаа барьсан модоороо цохиод авсан...” гэх мэдүүлэг, бусад баримт, шинжээчийн дүгнэлт, шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл зэргээс дүгнэвэл шүүгдэгч С.Г******* нь хүний биеийн амин чухал хэсэг болох толгойд гараараа нэг удаа цохиж үргэлжлүүлэн модоор цохиж буй үйлдлийн улмаас хүний амь нас хохирох боломжтой болохыг мэдсэн атал хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрийг хангахаас гадна шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үеийн санаа зорилгыг илтгэж байна.
Энэ үйлдэл үгүй бол үхэл болохгүй байх боломжтой буюу шүүгдэгч С.Г******* нь амь хохирогчийн толгой тус газарт модоор цохисон үйлдлийн үр дүнд талийгаач Б. нь тархины битүү гэмтэл авч улмаар эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан боловч төвийн гаралтай амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас барсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Өөрөөр хэлбэл гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд С.Г*******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нар нь “***********” ******* ХХК-ийг иргэний хариуцагчаар татах тухай байр суурийг илэрхийлсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1-д “Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж хуульчилсан.
Шүүгдэгч С.Г******* нь “**************** ” ХХК-ний орон тооны ажилтан бус *******ын туслах ажилтнаар ажилладаг байсан нь шүүгдэгчийн мэдүүлэг, гэрч Х.Х /хх-ийн 71-12 дугаар тал/ мэдүүлгээр, амь хохирогч Б. тус компанид Б.-Эрдэнийн өмчлөлийн экскаваторын жолоочоор ажиллаж байсан болох нь Б.-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 68 дугаар тал/, түрээсийн гэрээ /хх-ийн 228-248 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж, 498.-д “Хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно” гэж, 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж тус тус хуульчилжээ.
Хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч С.Г*******, амь хохирогч Б. нар нь ажлын бус шөнийн цагаар ажилчдын амрах байр болох 2 дугаар кемп гэх байранд өөрсдийн сайн дурын хүсэл зоригийн дагуу дур мэдэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хоорондоо маргалдан улмаар хүний амь нас хохирсон үйл баримт тогтоогдож байна. Энэ тохиолдолд гэм хорын хариуцлагыг ажил олгогч хүлээх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэдийн төлөөлөгч гэм буруугийн дүгнэлтдээ: “Гэм буруутай байна. Харин ******* ******* ХХК хохирол төлбөрийг хариуцах нь зүйтэй” гэсэн гэм буруугийн талаар дүгнэлт нь шүүх бүрэлдэхүүний дүгнэлттэй нийцсэн ба иргэний хариуцагчийн тухайд дээрх дүгнэлтээр няцаагдаж байгаа болно.