Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/44

 

                                    Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,

Улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,

Шүүгдэгч П.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 24 оны дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, эмэгтэй, ******* настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-д нефт хангамжийн оператор ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ******* дугаар баг ******* дугаар хэсэг ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* ургийн овогт ******* ******* /РД:МЬ8*******81804/

Хэргийн товч агуулга:

Яллагдагч П.******* нь 24 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 18 цэгийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ******* дугаар баг дугаар хэсэг тоотод гэрт согтуурсан үедээ “нөхөртэйгөө хардлаа” гэх шалтгаанаар түүний биед халдаж улмаар бүх биеийн доргилт, чамархай, дагз, зөөлөн эдийн няцрал, зүүн нүд, зүүн хацар, шанаа, зүүн бугалаг, шуу, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “...мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Яллагдагч П.******* нь 24 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 18 цэгийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ******* дугаар баг дугаар хэсэг тоотод гэрт согтуурсан үедээ “нөхөртэйгөө хардлаа” гэх шалтгаанаар түүний биед халдаж улмаар бүх биеийн доргилт, чамархай, дагз, зөөлөн эдийн няцрал, зүүн нүд, зүүн хацар, шанаа, зүүн бугалаг, шуу, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол /хх-ийн 01- дугаар хуудас/, мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоол /хх-ийн 03 дугаар хуудас/, хохирогчийн мэдүүлэг  /хх-ийн 14 дүгээр хуудас/, хохирогч эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдсан тухай баримт /хх-ийн 16 дугээр хуудас/, иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 18 дугаар хуудас/, гэрч - мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-ийн 28-30  дугаар хуудас/, гэрч мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 32 дугаар хуудас/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-39 дүгээр хуудас/, шинжээч эмч Д.Дарьсүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 42 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тухай прокурорын 24 оны дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай тогтоол /хх-ийн 47-50 дугаар хуудас/, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч П.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэргийн улмаас хохирогч хохирогч биед хөнгөн хохирол учирсан. Хохирогчийн зүгээс өөрт учирсан хохирлын талаар хохирол нэхэмжилсэн баримт ирүүлээгүй бөгөөд яллагдагч П.******* нь хохирогчид 1.200.000 төгрөг төлсөн, Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 285.000 төгрөгийн хохирол төлөгдсөн ба хохирогчид хохирол төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэх мэдүүлгийг өгсөн байх тул шүүгдэгч П.******* нь шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч П.*******гийн үйлдсэн гэмт хэрэгт 24 оны дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ба түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулах,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч П.*******д мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч П.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

   1.Шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******гийн хөрөнгө цалин хөлс орлого олох боломжийг нь харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

  6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

  7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

  8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

  9.Дээр дурьдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Р.БАЯРХҮҮ