Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/34

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, улсын яллагч З.Алтансолонго, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбат, шүүгдэгч Г.*******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  явуулсан  шүүх хуралдаанаар  

******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Берикболоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар   яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2336000000351 дугаартай, 178/2024/0030/Э/ индекстэй хэргийг 2024 оны 02 дугаар сарын 01-ны өдөр хүлээн авч, хянан  хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

 Мон******* улсын иргэн,  1993 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “******* *******” худалдааны төвд гар утас засдаг, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын *******  багийн 04-09 тоотод оршин суух, урьд ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 225 дугаартай шиийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******* ургийн овогт *******ын *******

 

Холбогдсон хэргийн талаар:

 

            Шүүгдэгч Г.******* нь 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Н.ын засуулахаар өгсөн iPoine-12 promax загварын гар утсыг үл таних хүнд 100,000 төгрөгний барьцаанд тавьж,мөн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Х.ын засуулахаар өгсөн iPoine-11 promax загварын гар утсыг 20,000 төгрөгний барьцаанд тавьж бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1.1 Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2-р хуудас);

1.2.Хохирогч Н.ын өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******* *******” зах дотор гар утас засдаг Г.******* гэх залууд өөрийн iPoine-12 promax загварын гар утасны чанга яригчийн дуу сул болохоор засуулахаар өгсөн. Тэгсэн тэр дэлгэцийг нь эвдсэн байсан. Тэгээд Улаанбаатар явуулсан гэж худал хэлээд байсан. Би түүнд 40,000 төгрөг бэлнээр өгсөн. Утсаа нэхэмжилж байна гэх” мэдүүлэг/хх-6,32х/

1.3.Хохирогч Х.ын өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Г.******* гэх залууд “iPoine-11 promax” загварын гар утасны цэнэглэгч нь эвдэрхээр нь засуулахаар өгсөн.тэгсэн тэр өдөр бүр согтуу байдаг утсаа асуухаар маргааш ир аль эсвэл Улаанбаатар явуулсан, 5 хоноод ир гээд одоо болтол өгөхгүй байна.Би засварын мөнгө гэж 150.000 төгрөг өгсөн. Одоо утсаа авсан зүгээр ажиллаж байгаа гэх” мэдүүлэг/хх-70,102х/

1.4.Вендо-ХХК-ны хөрөнгийн үнэлгээгээр “iPoine-12 promax” загварын гар утас 1,826,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан/хх-14х/

1.5. Вендо-ХХК-ны хөрөнгийн үнэлгээгээр “iPoine-11 promax” загварын гар утас 1,250,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан/хх-17х/

1.6.Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 25-26-ны үед Г.******* надад 20,000 төгрөг зээлчих гээд “iPoine-11 promax” загварын гар утас барьцаанд тавиад аваад явсан. Тэр утас миний машинд байсан.Надад нэхэмжлэх зүйлгүй болно.гэх мэдүүлэг/хх-73,106х/

1.8. Мөрдөгчийн эд зүйл хураан авч, үзлэг хийсэн, мөн хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-80-84х/

1.9.Шүүгдэгч Г.*******ийн хувийн байдлыг тогтоосон тухай баримтууд хэргийн 56-60 дугаар талд тус тус авагдсан байна.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

 2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол... шийтгэнэ” гэж заасан байна.

Бусдын өмчлөх эрхийг зөрчиж хууль бусаар завшсан үйлдлээр төгсдөг гэмт хэрэг. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь бусдын итгээд засуулахаар өгсөн эд хөрөнгийг мэдсээр байж хууль бусаар буцааж өгөөгүй, бусдад барьцаанд тавьж өөртөө завшиж ашигласан бөгөөд энэ нь гэм буруугийн санаатайгаар үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Г.*******ийн хоёр удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгө болох “iPoine-11 promax”, “iPoine-12 promax” гар утсуудыг засуулахаар өгсөн этгээдэд мэдэгдэлгүйгээр шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдын итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завшсан нь дээрх гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн уг үйлдлүүд нь өөр өөр цаг хугацаанд үйлдэгдсэн, тус тусдаа бие даасан гэмт хэрэг тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарахгүй болно.

Хэрэгт авагдсан эд хөрөнгө үнэлсэн шинжээчийн дүгнэлтээрiPoine-12 promax” загварын гар утас 1,826,000 төгрөг, “iPoine-11 promax” загварын гар утас 1,250,000 төгрөгийн үнэлгээтэй гэж тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан бага хэмжээнээс дээш хохиролд тооцогдоно.

Иймд шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Энэхүү гэмт хэргийн улмаас нийт 3,076,000 төгрөгний хохирол учирсан болох нь Вендо хөрөнгийн үнэлгээний компаний шинжээчийн дүгнэлтээр (хавтаст хэргийн 14,17 дугаар хуудас) тогтоогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн баримтуудаас хохирогч Х. гар утсаа хүлээж авсан.Гар утас ажиллаж байгаа. Одоо ямар нэгэн саналгүй гэсэн.

Иргэний нэхэмжлэгч Б. мөн нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

Харин Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ээс 1,826,000 төгрөг гаргуулж хохирогч Н.т олгуулах нь зүйтэй.

Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 36 дугаар хуудас),шийтгэх тогтоолын хуулбар(хавтаст хэргийн 38 дугаар хуудас), шүүгдэгч Г.*******ийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 56-р хуудас) иргэний үнэмлэхний лавлагаа (хавтаст хэргийн 57-р хуудас), авто тээврийн хэрэгслийн эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 58 дугаар хуудас),төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 59 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Г.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан, хохиролоо бүрэн төлөөгүй, эхнэр хүүхдийн  хамт хувиараа хөдөлмөр эрхэлж амьдардаг гэх боловч энэ талаарх баримт авагдаагүй зэрэг хувийн байдал тогтоогдож байна.

  Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Г.*******ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгчид 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх  ял оногдуулж, 1,826,000 төгрөгийг хохирогчид олгуулж, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3-т зааснаар 120,000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэх, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдаж байна гэх дүгнэлт,тайлбар,

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбат:Шүүгдэгч Г.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөрөө төлж барагдуулахаар болсон тул торгох ялаар шийтгэж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан ”энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш үйлдсэнийг” хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон  болно.

  Шүүхээс шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар  400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх  ял оногдуулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497,1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгчээс 1,826,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1-3-т зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 120,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******ийг 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.*******д мэдэгдсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 120,000 төгрөгийг түүний хувьд ногдох орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.*******ээс 1,826,000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.д олгуулж, эрүүгийн 2336000000351 дугаартай хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.******* цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурсугай.

6.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ГАНТӨГС