| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2020/00673/И |
| Дугаар | 148/ШШ2020/00658 |
| Огноо | 2020-11-10 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 148/ШШ2020/00658
| 2020 оны 11 сарын 10 өдөр | Дугаар 148/ШШ2020/00658 | Сэлэнгэ аймаг |
Монгол улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан 1 дүгээр баг 5 толгойн 1-10 тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /*******/-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 130 тоотод оршин суух, ******* овогт ын //-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... Миний бие нь а овогтой той 2007 онд гэр бүл болж 18 жил хол хөндий байж, бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй учир ******* бидний гэрлэлтийг хуулийн дагуу цуцалж өгнө. Бидний дунд эд хөрөнгийн ямар ч маргаан байхгүй болно! гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
...Н.******* нь Солонгос улсад 18 жил орчим хугацаанд ажиллаж амьдарч байгаа юм. Одоо Н.******* нь нурууныхаа дискийг солиулсан, баруун гарынх нь шөрмөсүүд тасарсан бөгөөд цаашид хагалгаанд орох шаардлагатай болоод байгаа юм. Ерөнхийдөө хөдөлмөрийн чадвар алдсан гэж хэлж болно. Хэрэв ганц бие байвал хөнгөлөлт эдлэх боломжтой учраас гэрлэлт цуцлуулах шаардлагатай болоод байгаа юм. Олон жил тусдаа амьдарсан болохоор цаашид хамтран амьдрах боломжгүй гэж үзэж байна. Н.******* нь бүтэн өнчин болохоор эхнэр бид хоёр дээр өссөн юм. Манай эхнэр бид хоёр нийтдээ 10 хүүхэд өсгөсөн. Одоо бүгдээрээ л эрүүл саруул явцгааж байна. Харин Н.*******ы л биеийн байдал муу,эмнэлэг л бараадах шаардлагатай болоод байгаа юм. Тиймээс Н.******* ******* нарын гэрлэлтийг цуцалж өгнө үү! тэдний дундаас төрсөн охин *******д хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Хүүхдийн дансанд хийнэ гэв.
Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
...Тус шүүхэд гаргасан *******ы нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлд 2002 оноос эхлэн тусдаа 18 жил амьдарч байгаа талаар бичсэн байна. Энэ нь ор үндэслэлгүй зүйл бөгөөд би 2003 онд БНСУ-д нөхрийнхөө араас очиж хамт амьдарч байгаад 2006 оны 09-р сард эх орондоо эргэж ирсэн юм. Тэр үедээ 2 сар гарантай жирэмсэн байсан бөгөөд БНСУ-д байхдаа шинжилгээ өгч хүүхдийнхээ хүйсийг тодорхойлуулаад эх орондоо ээж, аав дээрээ ирж төрнө гэж нөхөртэйгээ ярьж тохиролцож шийдвэр гаргаад Монголдоо ирсэн юм. Улмаар 2007 оны 03-р сарын 06-нд охин ******* төрсөн. Хүүхэд төрснөөс хойш аав нь охинтойгоо биечлэн уулзалдаагүй харин интернетээр ярих зэргээр холбоотой байдаг байсан. Ингээд харилцаатай байж байгаад одоогоос 5-6 жилийн өмнөөс харилцахаа больсон. Утсаар ярихгүй, ямар нэгэн сураг чимээгүй, ор сураггүй алга болсон. Одоо бидний дундаас төрсөн охин маань 13 настай, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЕБ-ын 2-р бүрэн дунд сургуульд 8-р ангид суралцаж байна. Миний тухайд гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нь хүлээн зөвшөөр байгаа бөгөөд охин *******г насанд хүртэл нь төрсөн эцэг *******аар тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна.
...Миний хувьд Н.******* нь хагалгаанд орохын тулд ганц бие байвал хөнгөлөлт эдлэх юм байна гэж ойлголоо. Энэ талаараа Н.******* нь надад нэг ч удаа хэлж байгаагүй. Хэрэв надад хэлж ярилцсан бол би ойлгох л байсан. Би дөнгөж 21-22 настай байхдаа Н.*******тай гэр бүл болсон. Түүнээс хойш өөр хүнтэй гэр бүлийн харилцаа үүсгэсэн зүйл огт байхгүй. Н.******* нь сураггүй байж байж байгаад гэнэт гарч ирээд хүүхдээ Солонгос хүнд үрчлүүлэх талаар ярьж эхэлсэн. Цаанаа ямар шалтгаантайг нь ойлгохгүй байна. Утсаар ярих болгондоо хэл амаар доромжилж намайг үхээд өгөөч гэж хэлдэг. Би их гомдолтой л байна! Үнэхээр ийм шалтгаантай бол гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйл байхгүй. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй! ... гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад;
ҮНДЭСЛЭХ нь
Шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь: Гэрлэгчид нь 2002 оноос эхлэн хамтран амьдарсан байх ба 2006 оны 01 сарын 20-ны өдөр гэр бүл болсныг 2006 оны 5 дугаар сарын 08-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд тэдний дундаас охин ******* 2007 оны 3 сарын 06-ны өдөр төрсөн болох нь төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Гэрлэгчид нь 2007 оноос тусдаа амьдарсан байх бөгөөд одоо хэн хэн нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгаа, эд хөрөнгийн маргаан байхгүй, мөн Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан ажиллагааг шүүхээс өмнөх шатанд явуулсан боловч амжилттай болоогүй дуусгавар болгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасан эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэж, нэхэмжлэлийг хангаж, зохигчдын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Гэрлэгчид хүүхдийн асрамжийн тал дээр маргаагүй тул насанд хүрээгүй охин *******гийн саналын дагуу эх *******ын асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч ******* нь охин *******д хүүхдийн тэтгэлэг гаргуулах талаар хариу тайлбартаа дурдсан ч энэ талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй ч хүүхэд төрснөөр эцэг эх хүүхдийн хооронд эрх үүрэг үүсэх бөгөөд гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг эхийн үүрэг хэвээр хадгалагдах ба Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг эх болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу охин ******* хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээс эцэг эх чөлөөлөгдөхгүй тул эцэг *******аас хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж, охин *******г тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь хуульд харшлахгүй гэж үзлээ.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын дундаас 2007 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин *******г 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр эцэг *******аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Энэхүү нэхэмжлэлийн үнийн дүн нь *******ы төлөх тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тодорхойлогдох тул (198.300х12=2,379,600 төгрөг) улсын тэмдэгтийн хураамжид 53024 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгох ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт ын , ******* овогт *******ийн ******* нарын 0006488 дугаартай гэрчилгээ бүхий гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2007 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин *******г эх *******ын асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2007 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин *******г 11-16 нас / суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг *******аар тэжээн тэтгүүлсүгэй.
4.Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдах нь зүйтэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар *******аас 53024 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Түвшинтуулд даалгасугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.5-дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 119.4 дэх хэсэгт заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
9. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ