| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2024/0002/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/04 |
| Огноо | 2023-12-21 |
| Зүйл хэсэг | 21.1.2., 22.1.1., |
| Улсын яллагч | Н.Энхболд |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/04
2023 12 21 2024/ШЦТ/04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Оюунбат,
Улсын яллагч: Н.Энхболд /томилолтоор/,
Шүүгдэгч: Ж.Г. /өөрөө өөрийгөө өмгөөлж/,
Шүүгдэгч: М.У. /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан эрүүгийн 2309007630405 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
М. овгийн Ж.ын Г.
Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ...-ны өдөр ... аймгийн .... суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, одоо өндөр насны тэтгэвэрт гарсан, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Цэргийн гавьяа одонгоор шагнагдаж байсан, хэрэг хариуцах чадвартай.
О. овгийн М.ын У.
Монгол Улсын иргэн, .... оны .... дүгээр сарын ....-ны өдөр .... аймгийн .... суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эх баригч бага эмч, эрх зүйч мэргэжилтэй, одоо өндөр насны тэтгэвэрт гарсан, ам бүл 5, хамтран амьдрагч, хүүхдүүд, зээ нарын хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хөдөлмөрийн хүндэт тэмдэг, Алтан гадас одонгоор шагнагдаж байсан, хэрэг хариуцах чадвартай.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Г. нь ...-т мэргэшсэн шинжээчийн үүрэг гүйцэтгэгч, цагдаагийн хошууч цолтойгоор ажиллаж байхдаа, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх", Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.2-д заасан “цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байх” гэснийг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн найз болох М.У.ийн гуйлтын дагуу 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ...-ын 207 тоот өрөөнд хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт буюу ...-ийн ... оны ... дугаар сарын ....-ний өдрийн хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн .... дугаартай шинжээчийн дүгнэлтийн 4 дэх хэсэгт “дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.13-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэснийг “дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэж өөрчилж эрүүгийн ... дугаартай хэргийн яллагдагч ....-ийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх зорилгоор түүнд давуу байдал бий болгосон,
Мөн шүүгдэгч Ж.Г. нь ...-нд мэргэшсэн шинжээчийн үүрэг гүйцэтгэгч, цагдаагийн хошууч цолтойгоор ажиллаж байхдаа, эрүүгийн .... дугаартай хэргийн яллагдагч ...-ийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх зорилгоор буюу ...-ийн .... оны ... дугаар сарын ....-ний өдрийн хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн ... дугаартай шинжээчийн дүгнэлтийн 4 дэх хэсэгт “...хүнд зэрэгт хамаарна...” гэснийг “дээрх гэмтэл нь...хүндэвтэр зэрэгт хамаарна” гэж өөрчилж түүнд давуу байдал бий болгох гэмт хэргийг үйлдэхдээ, шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч эмч .... гарын үсгийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дуурайлган зурж, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт буюу 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн ... дугаартай шинжээчийн дүгнэлтийг хуурамчаар үйлдсэн.
Шүүгдэгч М.У. нь ...-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм сахиулах хяналт тавих ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад цолтойгоор ажиллаж байхдаа, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх;”, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.2-д заасан “цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байх” гэснийг тус тус зөрчиж, хамтран амьдрагч болох ...-ын эгчийн хүүхэд ...-ын гэмтлийн зэргийг хөнгөрүүлэх буюу хүндэвтэр зэргийн гэмтлийн зэрэг тогтоолгохоор Шүүх шинжилгээний ерөнхий газрын шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх эмнэлгийн шинжилгээ хариуцсан мэргэшсэн шинжээчийн үүрэг гүйцэтгэгч, цагдаагийн хошууч цолтойгоор ажиллаж байсан өөрийн найз болох Ж.Г.д хандан хууль бусаар нөлөөлж, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт буюу ...-ын ... оны ... дугаар сарын ..-ний өдрийн хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн .... дугаартай шинжээчийн дүгнэлтийн 4 дэх хэсэгт “дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.13-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэснийг “дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэж 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өөрчлүүлж эрүүгийн ... дугаартай хэргийн яллагдагч ... хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх зорилгоор түүнд давуу байдал бий болгох гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Г. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч М.У. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “....Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.
Эрүүгийн 2309007630405 дугаартай хэргээс:
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 9 дүгээр хуудас/,
2022 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн 1023 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 22-25 дугаар хуудас),
...-ний хүрээлэнд архивлагдсан 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн 1023 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 34-37 дугаар хуудас),
Албаны шалгалтын материал (1 дүгээр хавтаст хэргийн 11-18 дугаар хуудас),
Гэрч Ш.Ц.-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас),
Гэрч А.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас),
Гэрч Т.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас),
Гэрч Ч.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 52-54 дүгээр хуудас)
Гэрч Л.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 70- 71 дүгээр хуудас),
Гэрч Ж.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 110-112 дугаар хуудас),
Гэрч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 100-101 дүгээр хуудас),
Шүүгдэгч Ж.Г.ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 142 дугаар хуудас),
Шүүгдэгч Ж.Г.ийн дахин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 145 дугаар хуудас),
Шүүгдэгч М.У.ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 157 дугаар хуудас),
Мөрдөгч Г.З-ийн эрүүгийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 134-136 дугаар хуудас),
2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 183 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 170-173 дугаар хуудас),
Шүүгдэгч Ж.Г.ийн өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас /4 хх-ийн 185-186 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /4-р хх-ийн 8 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4-р хх-ийн 104 дүгээр хуудас/, М.У.ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /4-р хх-ийн 20 дугаар хуудас/, М.У.ийн өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас /4 хх-ийн 187-188 дугаар хуудас/, М.У.ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4-р хх-ийн 103 дугаар хуудас/, М.У.ийн гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа /4 хх-ийн 21 дүгээр хуудас/, М.У.ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /2 хх-ийн 246-250 дугаар хуудас, 3 хх-ийн 1 дүгээр хуудас/, М.У.ийн ажлын байрны тодорхойлолт, тайлан /3 хх-ийн 10-13 дугаар хуудас/, М.У.ийн бакалаврын дипломын хуулбар /3 хх-ийн 21-24 дүгээр хуудас/, М.У.ийн магистрын дипломын хуулбар, тодорхойлолт /3 хх-ийн 33-36 дугаар хуудас/, М.У.ийн шагнал авсан талаарх хуулбар /3 хх-ийн 91-93 дугаар хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруутай эсэх талаар:
Шүүгдэгч Ж.Г. нь ...-ийн мэргэшсэн шинжээчийн үүрэг гүйцэтгэгч, цагдаагийн хошууч цолтойгоор ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн найз болох М.У.ийн гуйлтын дагуу ... оны ...дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ...-ын 207 тоот өрөөнд хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт буюу ...-ийн 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн ... дугаартай шинжээчийн дүгнэлтийн 4 дэх хэсэгт “дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.13-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэснийг “дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэж өөрчилж эрүүгийн ... дугаартай хэргийн яллагдагч ...-ийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх зорилгоор түүнд давуу байдал бий болгосон,
-Мөн шүүгдэгч Ж.Г. нь ...-ийн мэргэшсэн шинжээчийн үүрэг гүйцэтгэгч, цагдаагийн хошууч цолтойгоор ажиллаж байхдаа, эрүүгийн 2209000001036 дугаартай хэргийн яллагдагч ...-ийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх зорилгоор буюу ...-ийн 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн 1023 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 4 дэх хэсэгт “...хүнд зэрэгт хамаарна...” гэснийг “дээрх гэмтэл нь...хүндэвтэр зэрэгт хамаарна” гэж өөрчилж түүнд давуу байдал бий болгох гэмт хэргийг үйлдэхдээ, шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч эмч Т.А.-ийн гарын үсгийг .... оны ...дугаар сарын ...-ны өдөр дуурайлган зурж, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт буюу ... оны ...дугаар сарын ...-ний өдрийн хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн ... дугаартай шинжээчийн дүгнэлтийг хуурамчаар үйлдсэн,
Шүүгдэгч М.У. нь ...-иын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм сахиулах хяналт тавих ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад цолтойгоор ажиллаж байхдаа хамтран амьдрагч болох ...ын эгчийн хүүхэд Л.Т-ийн гэмтлийн зэргийг хөнгөрүүлэх буюу хүндэвтэр зэргийн гэмтлийн зэрэг тогтоолгохоор ...-ын шүүх анагаах ухааны шинжилгээний газрын мэргэшсэн шинжээчийн үүрэг гүйцэтгэгч, цагдаагийн хошууч цолтойгоор ажиллаж байсан өөрийн найз болох Ж.Г.д хандан хууль бусаар нөлөөлж, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт буюу ...-ийн 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн 1023 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 4 дэх хэсэгт “дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.13-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэснийг “дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэж 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өөрчлүүлж эрүүгийн ... дугаартай хэргийн яллагдагч Л.А-ийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх зорилгоор түүнд давуу байдал бий болгох гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,
2022 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн 1023 дугаартай шинжээчийн дүгнэлт,
...-нд архивлагдсан 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн №1023 дугаартай шинжээчийн дүгнэлт “...1. Л.Т-ийн биед хэвлийн зүүн ар хэсэг хатгагдаж зүсэгдсэн шарх, гялтангийн арын зай бөөрний өөхөн эдийн цус хуралт, булчингийн тасрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн хатгагдах үйлдлээр үүснэ.
3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.13-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Л.Т-ийн биед учирсан гэмтлүүд нь нэг удаагийн үйлдлээр үүссэн учир тус тусад нь гэмтлийн зэрэг тогтоохгүй.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт,
Албаны шалгалтын материал,
Гэрч Ш.Ц-ийн “...2022 оны 12 дугаар сард А. дарга надад шүүх эмнэлгийн шинжилгээний газрын тэмдгийг шилжүүлж байсан. Би гэхдээ өдрийг нь санахгүй байна. Шинжээч эмч нар дүгнэлтээ бичээд гарын үсгээ зураад тэмдэг дарахад бэлэн болгоод дүгнэлтүүдийг оруулж ирээд ширээ нь дээр тавьдаг. Ингээд өөрийн завыг харж байгаад боломжтой үедээ бөөгнүүлж байгаад дүгнэлтүүд дээр тэмдэг дардаг. Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын тэмдэг шүүх шинжилгээний байгууллагад дүгнэлт гаргасан гэдгийг илэрхийлж байгаа. Дүгнэлтийг үнэн зөвийг баталгаажуулж байгаа тэмдэг бол биш ээ. Нэг дүгнэлт дээр хоёр өөр цаг хугацаанд тэмдэг дарагдсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Дунджаар өдөрт 100 орчим дүгнэлт дээр тэмдэг дардаг. Дүгнэлт хоёр хувь дардаг хувь болгон дээр тэмдэг дардаг. Олон дүгнэлт дээр тэмдэг дардаг болохоор хянаж байх боломжгүй. Оруулж ирсэн дүгнэлт дээр нь л тэмдэг дараад өгдөг. Дүгнэлтийг уншиж танилцаад хянах эрх надад байхгүй. Тэмдэг дарах нь ер нь бол миний ажил биш А. дарга түр тэмдэг үлдээгээд явсан учраас дүгнэлтүүд дээр тэмдэг дарсан. Байнга надад тэмдэг үлдээгээд байдаггүй...” гэсэн мэдүүлэг,
Гэрч А.А-ын “...Шинжээч томилсон тогтоол хэргийн материалыг манай бүртгэлийн хэлтэс хүлээн аваад хяналтын карт олгодог. Хэргийн материалыг үзээд дүгнэлт гаргах боломжтой байвал шинжээч эмч нарын ажлын туршлага, ажлын ачаалал, цол зэргийг харгалзаад хуваарилдаг. Хяналтын хуудас дээр бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргах шинжээч нарын нэрсийг бичээд бичилт хийх эмчийн нэрийн ард тэмдэглэл хийж өгдөг. 2023 оны 02 дугаар сарын эхээр дахин шинжилгээ хийлгэх прокурорын тогтоол, хэргийн материал ирсэн. Би урд нь хэн гэдэг шинжээч уг хэрэгт дүгнэлт гаргасан болохыг харах гээд өөрийн хөтөлдөг бүртгэлийн журналыг үзэхэд 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр "Хүнд гэмтэл гэж хаагдсан байсан. Гэтэл хэргийн материал дээр хүндэвтэр гэсэн дүгнэлт байсан. Ингэж дүгнэлт хоёр өөр бичигдсэн гэдгийг мэдсэн. Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын тэмдэг надад байдаг юм. 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Оросын холбооны Улсын Эрхүү хотоос 2 шинжээч сургалт хийхээр ирсэн. Мөн энэ үед шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын ажлын хэсэгт би орж ажилласан ингээд ...-ын тэмдгийг ахлахад шилжүүлсэн байсан. Энэ тэмдэг бол шүүх шинжилгээний байгууллагад шинжилгээний мэргэжилтэн Ц.-д хийгдсэн гэдгийг баталгаажуулж байгаа тэмдэг байгаа юм. Шинжилгээ хийгээд дууссан бол шинжээч нар дүгнэлтээ оруулж ирээд миний ширээн дээр оруулж ирээд тавьдаг. Би бөөгнүүлж байгаад нэг ...-ийн тэмдгийг дүгнэлтүүд дээр дардаг юм. 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1023 дүгнэлтийг "хүнд" гэж журнал дээр тэмдэглэсэн байна...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Т.А-ийн “...Нийслэлийн Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийн дарга А.А. дүгнэлт гаргах шинжээчдийг томилдог. Үүний дагуу прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 53 дугаартай тогтоолын дагуу шинжилгээ хийхээр Ж.Г., Ч.Э. нарын хамт намайг томилсон. Шинжээч эмч Ж.Г. хэргийн материалын бичлэгийг хийсэн. Ингээд дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтийг гаргахад шинжээч эмч нар санал зөрөлдөөгүй санал нэгтэйгээр Т. биед учирсан гэмтэл гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж гаргасан. Дүгнэлт хоёр хувь гаргаж гарын үсэг зураад хувийн тамга дараад дүн бүртгэлийн хэлтэст шилжүүлдэг. Дүн бүртгэлийн хэлтэс дүгнэлтийн 1 хувийг архивлаж үлдсэн хувийг шинжээч томилсон албан тушаалтанд өгдөг. Хоёр өөр гарсан талаар мэдэхгүй байна ямар ч байсан Т-ын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэг хамаарна гэж шинжээч эмч нарын хамт нэг санал гаргаж дүгнэлт дээр гарын үсэг зурсан байгаа. Т-ын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт дээрх гарын үсэг миний гарын үсэг биш байна. Харин Т.-ын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт дээрх гарын үсэг нь миний гарыг үсэг мөн байна. Т.-ын гэх хүнийг өөрийг дуудаж биед нь үзлэг хийсэн. Мөн хэргийн материалтай танилцаж дүгнэлт гаргасан. Дүгнэлт гаргахад надад нөлөөлсөн хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ч.Э.-ын “...шинжээч нар санал зөрөлдөөгүй Л.Т-ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэдэгт санал нэг байсан...Л.Т.-ын биед шинжилгээ хийхэд надад нөлөөлсөн хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Л.Т.-ын “...шинжээч эмч Ж.Г. гэх хүнийг танихгүй. Тухайн үед би Эрдэнэт хотод байхад Шүүхийн шинжилгээний газарт ирэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Шинжээч эмч нь дуудсан уу мөрдөгч нь дуудсан уу гэдгийг одоо санахгүй байна. Ингээд Эрдэнэт хотоос Улаанбаатар хотод ирээд Шүүх эмнэлгийн газарт ирж үзүүлсэн. Намайг 3 хүн цуг байж байгаад үзсэн. Тухайн намайг үзсэн шинжээч эмч нарыг би танихгүй. Шинжээч эмч нар надаас юу болсон талаар асууж байсан. Би болсон зүйлийг хэлээд дахин намайг нааш цааш нь дахин дахин дуудаад байхгүй талаас нь шийдвэрлэж өгөөч би хохирол гомдолгүй гэдгээ байцаагчид хэлсэн байгаа. Эмч нар одоо өвдөж зовуурилж байгаа зүйл байна уу гэж тэгэхээр нь миний бие одоо эрүүл ээ одоо өвдөж байгаа зүйл байхгүй гэж хэлсэн. Тэрнээс миний дүгнэлтийг ингэж тэгж гаргаад өгөөч гэж гуйсан зүйл байхгүй. Би дүгнэлттэй танилцаагүй. Мэдүүлэг өгөөд цагдаад гомдол санал байхгүй гэсэн бичиг асуусан би өгөөд дахиж очоогүй хэргийн материалтай танилцаагүй. Би хөдөөгүүр явж ажил хийж байгаа. Намайг дуудахаар нь би гомдол саналгүй гэсэн бичгээ өгсөн намайг дуудахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэж хэлдэг. Би шинжээч эмчээс ингэж гуйж байгаагүй. Санал гомдол байхгүй гэснийг буруугаар ойлгосон байх. Ц.Б. гэж хүн манай ээжийн хамгийн том ах байгаа юм. Ц.Б. гэх ахдаа шинжээчийн дүгнэлтийг өөрчлүүлэх талаар ярьж байгаагүй. Ц.Б. ах өмнө нь ...-д ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хүн...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ж.Н.“...Би Ж.Г. гэх шинжээч эмчийг танихгүй. М.У. гэх хүнийг зүс танина. Надтай хамт хууль зүйн яаманд хамт ажиллаж байсан Болдбаатарын эхнэр нь М.У. байгаа юм. Би Л.А. гэх хүнийг огт танихгүй. Би шинжээч эмчид нөлөөлсөн зүйл байхгүй. Л.Т. гэх хүнийг танихгүй. Л.О. гэх хүнийг танина. Манай хүү С.-ын эхнэр Б. гэж хүн байсан. Б. манай хүүгээс салаад Л.О. гэх хүнтэй гэр болсон. Энэ хүний талаар би сайн мэдэхгүй ямар ч байсан манай бэр болох хүнтэй гэр болсон гэдгийг мэдэж байна. М.У. надаас мөнгө зээлж байгаагүй... Би тэр А. гэх хүнийг танихгүй. Би ингэж Б.-тай бол яриагүй. Харин Б. нь манай дүү эмнэлэгт байгаа хүнд зодуулсан гэж байсан. Би тэгэхээр нь цаад хүмүүс нь хэр чадал чансаатай хүмүүс байдаг юм бол эхний ээлжинд эмчилгээний зардлаа гаргуулж авна биз дээ дараа нь шүүх цагдаагаар явна биз дээ гэж хэлж байсан. Надаас зөвлөгөө маягийн юм л авсан даа. Ц.Б. дүүг нь би танихгүй. Б.-ын дүүд хэн гэмтэл учруулсан гэдгийг би мэдэхгүй....Би Л.О.-ын эхнэрийн хамаатан биш харин Л.О.-ын эхнэр нь миний бэр байсан хүн юм. О.бид хоёрын дунд ямар нэг мөнгө төгрөгийн өр авлага байхгүй, бид хамтран ажиллаж байгаагүй. 2023 оны хавар У. над руу утсаар холбогдоод Г. танай хамаатан билүү гэж нэг асууж байсан би танихгүй гэж хэлж байсан. Тэрнээс өөрөөр надтай У. холбогдож байгаагүй. Их сонин л юм байна. Гэмтлийн зэргийг өөрчлөөд өгөөч гэж би хэн нэгэн хүнтэй ярьж байгаагүй. Би ямар хэрэг гарсныг ч мэдэхгүй, хохирогч холбогдогчийг нь танихгүй...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ц.Б.-ын “...Ж.Г. гэх хүнийг танина. ...-нд хамт ажиллаж байсан. Төрөл садангийн холбоо байхгүй. Л.Т. нь миний төрсөн дүү Д.-ын хүүхэд байгаа. Би дүү Д.-оос Л.Т.-ыг хохирогч болсон талаар мэдсэн. Л.А. гэх хүнийг огт танихгүй. Царайг нь ч хараагүй...” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Ж.Г.ийн яллагдагчаар өгсөн “...би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...би урд энэ талаараа мэдүүлэг өгч байсан. Одоо дахиж мэдүүлэг өгөх шаардлагагүй гэж бодож байна... би дүгнэлт засварласны хариуд бусдаас эд зүйл мөнгө аваагүй. Амартүвшин эмчийн гарын үсэг болох ганц А үсгийг би зурсан. Ч.Э. эмчийн гарын үсгийг бичиглэлийн алдаа гарсан байна гэж хэлээд дахин өөрөөр нь гарын үсэг зуруулсан. Ч.Э., болон А. эмч нарт дүгнэлтийг өөрчилсөн гэдгээ би хэлээгүй..” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч М.У.ийн яллагдагчаар өгсөн “...яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг,
Мөрдөгч Г.З.-ны эрүүгийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл,
2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 183 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Г. нь ...-ын шинжээчийн үүрэг гүйцэтгэгч, цагдаагийн хошууч цолтойгоор ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн найз болох М.У.ийн гуйлтын дагуу ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ...-ын 207 тоот өрөөнд хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт буюу ...-ын 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн 1023 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 4 дэх хэсэгт “дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.13-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэснийг “дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэж өөрчилж эрүүгийн ... дугаартай хэргийн яллагдагч Л.А.-ийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх зорилгоор түүнд давуу байдал бий болгосон,
-Мөн шүүгдэгч Ж.Г. нь ...-нд мэргэшсэн шинжээчийн үүрэг гүйцэтгэгч, цагдаагийн хошууч цолтойгоор ажиллаж байхдаа, эрүүгийн ... дугаартай хэргийн яллагдагч Л.А.-ийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх зорилгоор буюу ...-гийн .... оны ... дугаар сарын ...-ний өдрийн хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн ... дугаартай шинжээчийн дүгнэлтийн 4 дэх хэсэгт “...хүнд зэрэгт хамаарна...” гэснийг “дээрх гэмтэл нь...хүндэвтэр зэрэгт хамаарна” гэж өөрчилж түүнд давуу байдал бий болгох гэмт хэргийг үйлдэхдээ, шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч эмч Т.А.-гийн гарын үсгийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дуурайлган зурж, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт буюу 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн 1023 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хуурамчаар үйлдсэн,
Шүүгдэгч М.У. нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын Захиргаа, удирдлагын газрын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм сахиулах хяналт тавих ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад цолтойгоор ажиллаж байхдаа хамтран амьдрагч болох Ц.Б.-ын эгчийн хүүхэд Л.Т.-ийн гэмтлийн зэргийг хөнгөрүүлэх буюу хүндэвтэр зэргийн гэмтлийн зэрэг тогтоолгохоор ...-ийн мэргэшсэн шинжээчийн үүрэг гүйцэтгэгч, цагдаагийн хошууч цолтойгоор ажиллаж байсан өөрийн найз болох Ж.Г.д хандан хууль бусаар нөлөөлж, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт буюу ...-ийн ... оны ...дугаар сарын ...-ний өдрийн хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн ... дугаартай шинжээчийн дүгнэлтийн 4 дэх хэсэгт “дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.13-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэснийг “дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэж 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өөрчлүүлж эрүүгийн ... дугаартай хэргийн яллагдагч Л.А.-гийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх зорилгоор түүнд давуу байдал бий болгох гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон үйл баримт тогтоогдсон байна.
Нийтийн албан тушаалтан” гэдэгт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан албан тушаалтан буюу Ж.Г. нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх эмнэлгийн шинжилгээ хариуцсан мэргэшсэн шинжээчээр, М.У. ...-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм сахиулах хяналт тавих ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан ба тэдгээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект байна.
Ийнхүү шүүгдэгч нараас гэм буруугийн санаатай хэлбэрээр, тэдгээрийн гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагаварын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
“Албан үүрэг, бүрэн эрх” гэж сонгуулиар болон томилолтын албан тушаалтанд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүргийн нэгдлийг илэрхийлдэг.
“Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэдэгт албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг өөрийн, бусдын хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгоно.
Эрүүгийн хуульд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг тодорхойлохдоо хохирол, хор уршиг илэрснээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй гүйцэтгэсэн байдлыг илэрхийлдэг ба шүүгдэгч Ж.Г. нь М.У.ийн гаргасан хүсэлт, шаардлагыг биелүүлж, бусдад давуу байдал бий болгосон гэмт үйлдэл нь тухайн гэмт хэргийн шинжийг хангажээ.
Нийтийн албан тушаалтан Ж.Г. нь эрүүгийн ... дугаартай хэргийн яллагдагч Л.А.-ийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх хувийн ашиг сонирхолд гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдлийг хийж гэмт хэргийг гүйцэтгэсэн, нийтийн албан тушаалтан М.У. нь Л.А.-ийн ашиг сонирхлын үүднээс нийтийн албан тушаалтан Ж.Г.д хууль бус хүсэлтээ илэрхийлэн нөлөөлж, Ж.Г.ийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн үйлдлийг хийж гэмт хэргийн хатгагчаар тус тус хамтран оролцсон болох нь тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нараас өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан байна.
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ж.Г., М.У. нар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүгдэгч Ж.Г.ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч М.У.ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрсдийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын Их Хурлаар 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулж болох ялаас зарим хорихоос өөр төрлийн ялыг хассан нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг хүндрүүлэхээр байна гэж шүүх үзсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасныг баримтлан тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн үеийн цаг хугацаанд хэрэгжиж байсан Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсгийг хэрэглэж, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэв.
Иймд шүүх шүүгдэгч нийтийн албан тушаалтан Ж.Г.ийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Мөн Ж.Г.ийг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг өөрчилж хуурамчаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч нийтийн албан тушаалтан М.У.ийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...шүүгдэгч Ж.Г.ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч М.У.ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцуулах саналтай...” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгч Ж.Г., М.У. нараас гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Хохирол, төлбөрийн талаар:
Шүүгдэгч Ж.Г., М.У. нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учирсан байдал тогтоогдоогүй тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч Ж.Г., М.У. нарыг гэм буруутайд тооцсон тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Ж.Г. нь дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, байнгын оршин суух хаягтай, өндөр насны тэтгэвэрт гарсан, урьд ял шийтгэлгүй,
Шүүгдэгч М.У. нь дээд боловсролтой, эх баригч бага эмч мэргэжилтэй, ам бүл 5, хамтран амьдрагч, хүүхдүүд зээ нарын хамт амьдардаг, байнгын оршин суух хаягтай, өндөр насны тэтгэвэрт гарсан, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн байдлыг тус тус тогтоов.
Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Ж.Г.д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор буюу нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 7.000.000 төгрөгөөр торгох ялаар, мөн шүүгдэгч Ж.Г.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор буюу 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 6.000.000 төгрөгөөр тус тус торгох ялаар, шүүгдэгч М.У.т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор буюу нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 7.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно...”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно...” гэж зааснаар Ж.Г.д оногдуулсан 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 7.000.000 төгрөгөөр торгох ялд 6000 нэгж буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 13000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 13.000.000 төгрөгөөр торгох ялын хэмжээг тогтоов.
Шүүх шүүгдэгч нарын ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...шүүгдэгч Ж.Г.ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ял, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан торгуулийн ялыг нэмж нэгтгэн 13000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Шүүгдэгч М.У.ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэсэн санал гаргасныг шүүгдэгч Ж.Г., М.У. нар танилцаж хүлээн зөвшөөрсөн байна.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас нийтийн албан тушаалтны хувьд албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хууль дээдлэн сахин биелүүлэх, иргэдэд тэгш, шударгаар төрийн үйлчилгээг үзүүлэх хэм хэмжээг зөрчиж, нийтийн албан тушаалтны хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэх зан байдал дутагдсан гэж дүгнэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч М. овгийн Ж.ын Г.ийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Мөн М. овгийн Ж.ын Г.ийг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг өөрчилж хуурамчаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай.
2. Шүүгдэгч О. овгийн М.ын У.ийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч Ж.Г.ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Шүүгдэгч М.У.ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-т тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ж.Г.ийн хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан торгох ялуудыг хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 13.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13.000.000 төгрөгөөр торгох ялын хэмжээг тус тус тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г., М.У. нарт оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г., М.У. нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.
10. Шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Г., М.У. нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН