| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2023/0178/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/06 |
| Огноо | 2023-12-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 21.2.1., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч Ц.Нэргүй,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Ууганжаргал,
Шүүгдэгч, хохирогч *******, түүний өмгөөлөгч П.Дониддолгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт ******* *******,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт ******* ******* нарт холбогдох 2326002860204 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ***********оны 03 дугаар сарын 27-ны өдөр, Өвөрхангай аймгийн ***********суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт **************аймгийн ************сумын ************дэнж багийн ***********тоотод түр оршин суудаг, Өвөрхангай аймгийн ******************сумын 6-р багийн ********************гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ****************овогт ******* *******/РД: /,
Монгол улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 01-ний өдөр, Өвөрхангай аймгийн *****************суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт Өвөрхангай аймгийн *****************сумын ************дугаар багийн ***************тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* /РД: *******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сум 10-р багийн нутаг дэвсгэрт байрлах хуучин цагаан хаалганы урд талд хохирогч *******ийн баруун нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь “биед тархи доргилт, баруун нүдний салстад цус хуралт, дээд, доод зовхи, баруун зүүн шилбэнд цус хуралт гэмтлүүд” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6 хуудас/, хохирогч *******ийн дахин өгсөн: “...Тухайн үед намайг зодоогүй. ******* зодсон юм. ...******* би өөрт чинь өмгөөлөгч аваад өгье та цагдаад мэдүүлэг өгөхдөө зодсон гээд хэлчих гэсэн. Тэгээд ******* бид хоёр хамт яваад өмгөөлөгчдийн байранд очиж Л.Лхааганжав гэх өмгөөлөгчтэй уулзаад би гэх хүнд зодуулсан гэж хэлсэн. ...Би цагдаад тэгээд мэдүүлэг өгөхдөө зодсон гээд хэлчихсэн юм. ...Би өмгөөлөгч Л.Лхааганжавд гэж хүнд зодуулсан л гэж хэлсэн. *******д зодуулсан талаар бол хэлээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/, гэрч Х.Мөнхбатын "...2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр , *******, ******* бид дөрөв Онгийн гол руу явсан. Замдаа 2 ширхэг архи, 2 ширхэг том пиво дэлгүүрээс авсан. Онгийн гол руу явж байгаад хуучин цагаан хаалганы урд зогсож архи пиво уусан. Ууж байхдаа ******* гэх залуу *******тэй маргаад Шийлэгээ та хоёр хэдэн удаа унтсан, одоо хүртэл хүүхэд хийж чадахгүй байгаа юм уу гээд асуухад ******* би спиральтай байгаа гэж хэлсэн чинь ******* наадахыг чинь ухаад авъя миний 9 дэх хүүхдийг гаргаад өг гээд байсан. Тэгсэн чинь чи юу яриад байгаа юм гэтэл ******* *******ийг цохисон. Удалгүй цагдаа нар ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/, шинжээч эмч М.Одгэрэлийн "... *******ийн биед үүссэн тухайн гэмтлүүд нь нэг цаг хугацаанд биедээ хэд хэдэн гэмтэл авсан учир эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтоож үнэлнэ гэж заасан журмын дагуу гэмтлийн зэргийг гаргасан. Дээрх тархи доргилт, баруун нүдний салстад цус хуралт, дээд доод зовхинд үүссэн цус хуралт гэмтлүүд нь дан дангаараа ч гэсэн гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бүгд нийлээд ч гэсэн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин баруун, зүүн шилбэнд үүссэн цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тухайн гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байсан. *******ийн биед тархи доргилт, баруун нүдний салстад цус хуралт дээд, доод зовхи, баруун, зүүн шилбэнд цус хуралт гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагүй хүчин зүйлээр үүсгэгдсэн байх боломжтой. Мохоо хүчин зүйл гэдэг нь хязгаарлагдмал, гөлгөр, хавтгай гадаргуутай хатуу биетүүдийг хэлнэ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54 дугаар хуудас/, гэрч О.Энхтөрийн “...2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр зөрчлийн хэрэг бүртгэгчээр үүрэг гүйцэтгэж байсан. *******ээс гаргасан дуудлагын дагуу очиход *******ийн баруун талын нүдний доод зовхи хэсэг хөхөрч хавдсан байдалтай байсан өөр ил харагдах гэмтэл, шарх бол харагдаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-р хуудас/, хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 391 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16-17 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар,
Шүүгдэгч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13-р багийн нутаг дэвсгэрт байрлах тус аймаг дахь Цагдаагийн газрын 113 тоот өрөөнд, мөн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 13-р багийн нутаг дэвсгэрт байрлах тус аймаг дахь Цагдаагийн газрын 109 тоот өрөөнд тус тус үнэн зөв мэдүүлэг өгөхөөр баталгаа гаргасны дараагаар иргэн биед нь халдаж баруун нүд тус газар нь 1 удаа цохисон гэж зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/, хохирогч *******ийн дахин өгсөн: “...Тухайн үед намайг зодоогүй. ******* зодсон юм. Тухайн асуудал болох үед миний утсаар цагдаад дуудлага өгсөн юм. Тэгээд бид нар цагдаа дээр ирсэн. Тэгээд цагдаа намайг маргааш өглөө 9 цагт ир гээд явуулсан. Би маргааш өглөө нь ирсэн чинь ******* эхнэртэйгээ ирчихсэн байсан. Эхнэр нь тэгсэн хоорондоо зохицъё, шүүх цагдаа гээд яах юм бэ гээд байсан. Тэгээд би цагдаад мэдүүлэг өгөх гэсэн чинь намайг бичиг үсэг мэдэхгүй өмгөөлөгч ав гэсэн. Тэгсэн чинь ******* би өөрт чинь өмгөөлөгч аваад өгье та цагдаад мэдүүлэг өгөхдөө зодсон гээд хэлчих гэсэн. Тэгээд ******* бид хоёр хамт яваад өмгөөлөгчдийн байранд очиж Л.Лхааганжав гэх өмгөөлөгчтэй уулзаад би гэх хүнд зодуулсан гэж хэлсэн. ...Би цагдаад тэгээд мэдүүлэг өгөхдөө зодсон гээд хэлчихсэн юм. ...Би худал мэдүүлэг өгөх нь хуулийн хариуцлага хүлээдэг гэж мэдэхгүй. ******* надад өмгөөлөгч авч өгснөөс өөрөөр бол мөнгө төгрөг өгсөн асуудал бол байхгүй. Би өмгөөлөгч Л.Лхааганжавд гэж хүнд зодуулсан л гэж хэлсэн. *******д зодуулсан талаар бол хэлээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/, гэрч О.Энхтөрийн “...2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр зөрчлийн хэрэг бүртгэгчээр үүрэг гүйцэтгэж байсан. *******ээс гаргасан дуудлагын дагуу очиход хуучин цагаан хаалганаас урд зүгт 300-400 метрийн зайд саарал өнгийн Аллион маркийн 14-34 ТӨҮ улсын дугаартай автомашин байсан. Намайг очиход бүгд машин дотроо байсан. Жолоочийн эсрэг талын хойд талын хаалганаас зодуулсан гэх эмэгтэй гарч ирсэн. Тэгээд би тухайн үед хэн таныг цохисон бэ гэж асуусан чинь намайг цохисон гэж хэлсэн. Би тэгэхлээр нь таныг хаана байхад яагаад цохисон юм бэ гэж асуусан чинь би арын суудал дээр сууж байсан миний урд талын суудал дээр сууж байгаад цохисон гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/, гэрч Х.Мөнхбатын “...2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр , *******, ******* бид дөрөв Онгийн гол руу явсан. Замдаа 2 ширхэг архи, 2 ширхэг том пиво дэлгүүрээс авсан. Онгийн гол руу явж байгаад хуучин цагаан хаалганы урд зогсож архи пиво уусан. Ууж байхдаа ******* гэх залуу *******тэй маргаад Шийлэгээ та хоёр хэдэн удаа унтсан, одоо хүртэл хүүхэд хийж чадахгүй байгаа юм уу гээд асуухад ******* би спиральтай байгаа гэж хэлсэн чинь ******* наадахыг чинь ухаад авъя миний 9 дэх хүүхдийг гаргаад өг гээд байсан. Тэгсэн чинь чи юу яриад байгаа юм гэтэл ******* *******ийг цохисон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар тус тус нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь шүүгдэгч *******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, шүүгдэгч *******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч *******, ******* нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба шүүгдэгч *******, ******* нарт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч *******ийн биед биед тархи доргилт, баруун нүдний салстад цус хуралт, дээд, доод зовхи, баруун зүүн шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдсон бөгөөд хохирогч ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч *******, ******* нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч *******ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах, мөн Прокурорын санал болгож, шүүгдэгч *******ийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулах прокурорын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******т нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг нэг жилийн хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч, *******т мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ийг нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг нэг жилийн хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР