Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/69

 

 

 

 

 

 

 

   2024         01         11                                    2024/ШЦТ/69

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Оюунбат,

улсын яллагч: С.Болорзул,

шүүгдэгч: Н.Б.,

шүүгдэгч Б.Г., тэдгээрийн өмгөөлөгч Ш.Ганбат нар оролцсон эрүүгийн 2209014052842 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1/ Х. овогт Н.гийн Б.

Монгол Улсын иргэн, ... оны 07 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто замын инженер мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй.

2/ О. овогт Б.н Г.

Монгол Улсын иргэн, ... оны 08 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй.

          Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

            Шүүгдэгч Б.Г. нь “Я.” ХХК-д хийн дугуйт индүүчнээр ажиллаж байхдаа 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүүн талд байрлах авто зам засварын ажлын талбайд хийн дугуйт индүү механизмыг жолоодож, ухрах үйлдэл хийх явцдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7 дахь заалтад заасан “ажилтан өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд оруулахгүй байх” гэсэн заалтыг зөрчиж, хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болгоомжгүй үйлдлийн улмаас тус компанийн ажилтан Б.Э.-ын зүүн хөлийг дайрч, хохирогчийн биед зүүн талын тогооны дээд ирмэг сэтэрсэн болон зүүн дунд чөмөгт ясны толгой хүзүү дайрсан босоо тэнхлэгийн дагуух хугарал, зүүн тавхайн үений метатарзал яснууд үйрч бяцарсан олон тооны хэлтэрхийнүүд бүхий хугарал, тавхайн дунд хэсгээр мултрал, баруун тавхай ясны зөрүүтэй, өсгий ясны хугарал, баруун гуя, шилбэ, тавхайн цус хуралт бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан,

            шүүгдэгч Н.Б. нь “Я.” ХХК-д зам барилга, засварын ажил хариуцсан ерөнхий инженерээр ажиллаж байхдаа 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүүн талд байрлах зам дээр засварын ажлыг хийж гүйцэтгүүлэхдээ өөрийн ажил үүргээр хариуцан ажиллах Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийн 9.1.8-д “үйлдвэрлэлийн талбай буюу ажлын байранд гадны зөвшөөрөлгүй этгээд, согтуу хүн оруулахыг хориглоно”, 9.1.3-т “Хөдөлгөөн эхлэхийн өмнө ажлын бүсэд хүн, мал байгаа эсэхийг шалгаж, дуут дохио өгч, ажил гүйцэтгэж байгаа талбайн эргэн тойрон, орчинг хянаж, анхаарал болгоомжтой ажиллах”, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “аж ахуйн нэгж байгууллагын үйлдвэрлэлийн орчин нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлага хангасан байна, үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг дохио, санамж анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарласан байвал зохино”, Орчны аюулгүй байдал стандарт /UCS-0001-012019/-ын 7 дугаар зүйлийн 7.1.3-т “аюулгүй ажиллагааны дохио, тэмдгийг орчин тойрондоо тод содон, хүмүүст харагдахаар байрлуулсан байх ёстой” гэх заалтад заасны дагуу үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг дохио, санамж анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарлаагүй, Монгол Улсын Үндсэн хуулийн арванзургаадугаар дугаар зүйлийн 1-ийн 4-т “иргэн нь хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах эрхтэй” гэж заасан ба Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7 дахь заалтад “ажилтан өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд оруулахгүй байх” гэсэн заалтууд болох хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болгоомжгүй үйлдлийн улмаас зам дээр ажиллаж байсан ... улсын дугаартай замын индүүдлэгийн машины оператор Б.Г. хийн дугуйт индүү механизмыг жолоодон ухрах үйлдэл хийх явцдаа тус компанийн ажилтан Б.Э.-ын зүүн хөлийг дайрч, түүний биед зүүн талын тогооны дээд ирмэг сэтэрсэн болон зүүн дунд чөмөгт ясны толгой хүзүү дайрсан босоо тэнхлэгийн дагуух хугарал, зүүн тавхайн үений метатарзал яснууд үйрч бяцарсан олон тооны хэлтэрхийнүүд бүхий хугарал, тавхайн дунд хэсгээр мултрал, баруун тавхай ясны зөрүүтэй, өсгий ясны хугарал, баруун гуя, шилбэ, тавхайн цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан нь түүний хууль болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй нь Б.Э.-ын хүнд гэмтэл авахад хүргэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Н.Б., Б.Г.ын нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлсэн.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

            Шүүгдэгч Б.Г. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Эрүүгийн 2209014052842 дугаартай хэргээс:

Хохирогч Б.Э.-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 26, 30/,

Гэрч Ю.Д.-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 38/,

Гэрч О.С.-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 45/,

Иргэний хариуцагч Р.С.-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 49/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 8409 тоот дүгнэлт /хх-ийн 65-67/,

Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын Хяналт шалгалт, дотоод аудит, мониторингийн газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51-60/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-21/,

“Я.” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлын байрны давтан зааварчилгааны дэвтрийн хуулбар /хх-ийн 75-115/,

Хохирогч Б.Э.-д тусламж үзүүлсэн тооцооны жагсаалт /хх-ийн 137-143/,

            Н.Б.-ийн ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарийн хуулбар /хх-ийн 154-156/,

            Н.Б.ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 185/,

            Б.Г.ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 195/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруутай эсэх талаар:

Шүүгдэгч Б.Г. нь “Я.” ХХК-д хийн дугуйт индүүчнээр ажиллаж байхдаа 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүүн талд байрлах авто зам засварын ажлын талбайд хийн дугуйт индүү механизмыг жолоодож, ухрах үйлдэл хийх явцдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7 дахь заалтад заасан “ажилтан өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд оруулахгүй байх” гэсэн заалтыг зөрчиж, хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болгоомжгүй үйлдлийн улмаас тус компанийн ажилтан Б.Э.-ын зүүн хөлийг дайрч, хохирогчийн биед зүүн талын тогооны дээд ирмэг сэтэрсэн болон зүүн дунд чөмөгт ясны толгой хүзүү дайрсан босоо тэнхлэгийн дагуух хугарал, зүүн тавхайн үений метатарзал яснууд үйрч бяцарсан олон тооны хэлтэрхийнүүд бүхий хугарал, тавхайн дунд хэсгээр мултрал, баруун тавхай ясны зөрүүтэй, өсгий ясны хугарал, баруун гуя, шилбэ, тавхайн цус хуралт бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан,

шүүгдэгч Н.Б. нь “Я.” ХХК-д зам барилга, засварын ажил хариуцсан ерөнхий инженерээр ажиллаж байхдаа 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүүн талд байрлах зам дээр засварын ажлыг хийж гүйцэтгүүлэхдээ өөрийн ажил үүргээр хариуцан ажиллах Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийн 9.1.8-д “үйлдвэрлэлийн талбай буюу ажлын байранд гадны зөвшөөрөлгүй этгээд, согтуу хүн оруулахыг хориглоно”, 9.1.3-т “Хөдөлгөөн эхлэхийн өмнө ажлын бүсэд хүн, мал байгаа эсэхийг шалгаж, дуут дохио өгч, ажил гүйцэтгэж байгаа талбайн эргэн тойрон, орчинг хянаж, анхаарал болгоомжтой ажиллах”, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “аж ахуйн нэгж байгууллагын үйлдвэрлэлийн орчин нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлага хангасан байна, үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг дохио, санамж анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарласан байвал зохино”, Орчны аюулгүй байдал стандарт /UCS-0001-012019/-ын 7 дугаар зүйлийн 7.1.3-т “аюулгүй ажиллагааны дохио, тэмдгийг орчин тойрондоо тод содон, хүмүүст харагдахаар байрлуулсан байх ёстой” гэх заалтад заасны дагуу үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг дохио, санамж анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарлаагүй, Монгол Улсын Үндсэн хуулийн арванзургаадугаар дугаар зүйлийн 1-ийн 4-т “иргэн нь хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах эрхтэй” гэж заасан ба Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7 дахь заалтад “ажилтан өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд оруулахгүй байх” гэсэн заалтууд болох хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болгоомжгүй үйлдлийн улмаас зам дээр ажиллаж байсан ... улсын дугаартай замын индүүдлэгийн машины оператор Б.Г. хийн дугуйт индүү механизмыг жолоодон ухрах үйлдэл хийх явцдаа тус компанийн ажилтан Б.Э.-ын зүүн хөлийг дайрч, түүний биед зүүн талын тогооны дээд ирмэг сэтэрсэн болон зүүн дунд чөмөгт ясны толгой хүзүү дайрсан босоо тэнхлэгийн дагуух хугарал, зүүн тавхайн үений метатарзал яснууд үйрч бяцарсан олон тооны хэлтэрхийнүүд бүхий хугарал, тавхайн дунд хэсгээр мултрал, баруун тавхай ясны зөрүүтэй, өсгий ясны хугарал, баруун гуя, шилбэ, тавхайн цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан нь түүний хууль болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй нь Б.Э.-ыг хүнд гэмтэл авахад хүргэсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Б.Э.-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 16:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн паркийн зүүн талд шинэ гүүрний доод талын зам засварын ажил үүргийг гүйцэтгэж байсан. Би тухайн үед “Я.” ХХК-ийн тоологч буюу машины рейс тоолох ажил үүргийг гүйцэтгэж байсан. Манай компанийн индүүний жолооч Б.Г. гэх хүн мөн ажил үүргээ гүйцэтгэж, замын хар цутгалт авч байсан. Тухайн үед индүүний машины жолооч Б.Г. замын индүүдлэг хийж байх үед гэнэт унадаг дугуйтай хүүхэд индүүний машины ард орох гэж байхаар нь тухайн хүүхдийг индүүний машинаас холдуулах гэж байгаад өөрөө индүүний машинд хөлөө дайруулж, биедээ гэмтэл авсан. Би тухайн үед хөлөө дайруулаад Гэмтлийн эмнэлэгт 1 сар орчим хэвтсэн. Миний хөлийн сарвууны яс хугарсан, баруун хөл шагай хэсгээрээ хугаралтай, зүүн түнх хадаатай байгаа. Миний хөлийн сарвууны яс хугарсан, баруун хөл шагай хэсгээрээ хугаралтай, зүүн түнх хадаатай байгаа. Одоо миний хөл гүйцэд эдгээгүй, таяг тулаад яваад байж болж байгаа. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, миний эрүүл мэндэд учирсан хохирлыг “Я.” ХХК-ийн талаар бүрэн төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 26, 30/,

Гэрч Ю.Д.-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Намайг хамгийн түрүүнд очиж харахад Б.Э. дээшээ хараад хэвтчихсэн, индүүний машин Б.Э.-ын зүүн хөл дээр нь гараад зогсчихсон байж байсан. Тухайн үед индүүний машиныг Б.Г. барьж байсан. Тэгээд Б.Г.од “хүч дайрчихлаа чи” гэж хэлээд индүүний машиныг нь урагш нь явуулж зогсоогоод Б.Э. дээр очиж харахад хөлөөс нь цус гарсан байдалтай, өмдний салтаа нь задарсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 38/,

Гэрч О.С.-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн өдөр ерөнхий инженер Н.Б. хариуцаад явж байсан. Н.Б. нь удирдан зааварчилгаа өгч, гарын үсэг зуруулсан байна. Өдөр тутам Н.Б. хариуцан, хяналт тавьж ажиллах ёстой...” гэх мэдүүлэг /хх-ийн 45/,

Иргэний хариуцагч Р.С.-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Ерөнхий инженер Н.Б. хариуцан ажиллаж байсан. Хохирлыг “Я.” ХХК-ийн зүгээс бүрэн хариуцан төлсөн. Одоо Б.Э. нь эргээд ажилдаа ороод, нийгмийн даатгал төлөгдөөд, ажлаа хийгээд явж байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 49/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 8409 тоот: “Б.Э.-ын биед зүүн тогооны дээд ирмэг сэтэрсэн болон зүүн дунд чөмөгт ясны толгой хүзүү дайрсан босоо тэнхлэгийн дагуух хугарал, зүүн тавхайн үений метатарзал яснууд үйрч бяцарсан олон тооны хэлтэрхийнүүд бүхий хугарал, тавхайн дунд хэсгээр мултрал, баруун тавхай ясны зөрүүтэй, өсгийн ясны хугарал, баруун гуя, шилбэ, тавхайн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1 болон 3.6.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 65-67/,

Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын Хяналт шалгалт, дотоод аудит, мониторингийн газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ю.А.-ийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “...Авто замын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, “Я.” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам, Барилга, замын ажил гүйцэтгэхэд иргэдийн аюулгүй байдлыг хангах ерөнхий шаардлага зэрэгт заагдсан холбогдох зүйл, заалт зөрчигдсөн байна...” гэх дүгнэлт /хх-ийн 51-60/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-21/,

Н.Б.ийн яллагдагчаар өгсөн: “...Тухайн хэрэг болсон гол шалтгаан нь дугуйтай хүүхэд гэнэт орж ирснээс болж тэр хүүхдийг индүүнд дайруулахгүй гэсэндээ Б.Э. тэр хүүхдийг холдуулаад, тэгээд өөрөө хөлөө дайруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 185/,

Б.Г.ын яллагдагчаар өгсөн: “...Баруун толинд улаан мод харагдсан. Тэгээд би шууд зогссон бөгөөд машинаас буугаад харах үед Б.Э.-ын хөлийг мөргөсөн байсан. Б.Э. нь тухайн үед улаан дохиур мод бариад иргэд, дугуйн хөдөлгөөнийг хянах зориулалттай ажиллаж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 195/ зэрэг хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтуудаар буюу шүүгдэгч Н.Б., Б.Г. нарын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогчид хүнд хохирол учирсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, гэмтлийн зэрэг тогтоосон болон хөдөлмөрийн аюулгүй байдалд дүгнэлт гаргасан шинжээч нарын дүгнэлтүүдээр тус тус тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

“Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах” гэмт хэрэг гэж Монгол Улсын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан байхыг ойлгоно. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно....” гэж заажээ.

Шүүгдэгч нарын гэм буруугийн болгоомжгүй үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан гэмтэл нь өөр хоорондоо шалтгаант холбоотой, гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Н.Б., Б.Г. нараас хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрсдийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Ийнхүү прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байх тул шүүх шүүгдэгч Н.Б., Б.Г. нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй..” гэсэн дүгнэлт гаргасан нь ба шүүгдэгч нараас хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

Хохирол төлбөрийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “..Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж,  Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1-1-т “...гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ...” гэж тус тус заасан.

Хохирогч Б.Э.-аас “...гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэж /хх-ийн 30/, иргэний хариуцагч Р.С.-аас “...хохирогч Б.Э.-д "Я." ХХК-ийн талаас хохирлыг бүрэн хариуцан төлсөн...” гэж /хх-ийн 49/ тус тус   мэдүүлж, энэ талаар хүсэлт /хх-ийн 224/ гаргасан байх тул шүүгдэгч, иргэний хариуцагч нар нь баримтаар бусдад төлөх төлбөргүй байна.

Мөн шүүх хохирогчид учирсан хохирол, гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээс үүдэн хохирогч нь шаардлагатай тохиолдолд цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Н.Б., Б.Г. нарыг гэм буруутайд тооцсон тул тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Улсын яллагчаас “шүүгдэгч Н.Б., Б.Г. нарт тус бүр “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” талаар санал гаргасныг шүүгдэгч нар танилцаж хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүх шүүгдэгч Н.Б., Б.Г. нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч Н.Б., Б.Г. нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу тус бүр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Харин шүүх шүүгдэгч нарын хөдөлмөр эрхлэлт, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоов.

Бусад асуудлын талаар:

Хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас ажил үүрэг гүйцэтгэхдээ холбогдох хууль, дүрмийг судлаагүй, тэдгээрийг ягштал баримтлах талаар зөв дадал хэвшээгүй, заавал биелэгдэх шинжтэй болохыг ухамсарлаагүй нөхцөл байдлууд нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон      

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Х. овогт Н.гийн Б., О. овогт Б.н Г. нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б., Б.Г. нарыг тус бүр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б., Б.Г. нарт тус бүр оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б., Б.Г. нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон  хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Н.Б., Б.Г. нарт тус бүр оногдуулсан мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6. Хохирогч Б.Э. нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч нараас жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б., Б.Г. нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ДУЛАМСҮРЭН