Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/62

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

Улсын яллагч Б.Тогтох,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр,

Шүүгдэгч В.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн В.С-д холбогдох эрүүгийн ***********дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч В.С нь 2023 оны 09 дүгээр сарын 05-наас 06-ны өдрийн  үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 26-18 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Б.Ц-ийг зодож, түүний биед хөнгөн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн,

 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 26-16 тоотын хашааны гадна байсан БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоцикль 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч У.Б-д 500,000 /таван зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч В.С нь 2023 оны 09 дүгээр сарын 05-наас 06-ны өдрийн  үед Хөвсгөл аймгийн ********* тоотод хамтран амьдрагч Б.Ц-ийг зодож, түүний биед нь баруун зовхи, нүүрний баруун хэсэгт цус хуралт, баруун хөлний өвдөг, зүүн гуянд шарх бүхий  хөнгөн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн,

2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн ******* хашааны гадна байсан БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоцикль 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч У.Б-д 500,000 /таван зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10, 79 тал/, эд зүйл баримт  бичиг хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12 тал/, мөрдөгчийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15 тал/,  хохирогч У.Бийн мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/, хохирогч Б.Ц-ийн  мэдүүлэг /хх-ийн 96-100 тал/, гэрч В.Баатарчулууны  мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/, гэрч М.Эрдэнэзаяагийн мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/, гэрч Ц.И-ын мэдүүлэг /хх-ийн 91-92 тал/,  Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 12-ний өдрийн ТХҮ-023/7740 дугаартай дүгнэлт /хх-ийн 35-37 тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 54 дугаартай дүгнэлт /хх-ийн 107-108 тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр  сарын 08-ны өдрийн 04а/7216 дугаартай албан бичиг, мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 191 дугаартай тогтоол /хх-ийн 114 тал/,   2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 137 дугаартай Прокурорын мэдээлэл баримт бичиг гаргуулан авах тухай  зөвшөөрөл /хх-ийн 115 тал/,  Б.Ц-ийн нас барсан тухай тодорхойлолт /хх-ийн 116-117 тал/, ***********эрүүл мэндийн төвийн 2023 оны 11 дүгээр  сарын 27-ны өдрийн 775 дугаартай албан бичиг /хх-ийн 119 тал/,  2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 136 дугаартай Прокурорын мэдээлэл баримт бичиг гаргуулан авах тухай  зөвшөөрөл, /хх-ийн 121 тал/, 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 137 дугаартай Прокурорын мэдээлэл баримт бичиг гаргуулан авах тухай  зөвшөөрөл /хх-ийн 123 тал/, 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 135 дугаартай Прокурорын мэдээлэл баримт бичиг гаргуулан авах тухай  зөвшөөрөл /хх-ийн 125 тал/,  Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 10-ны  өдрийн 26/035 дугаартай албан бичиг, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны  өдрийн 2/96 дугаартай албан бичиг /хх-ийн 126  тал/, Б.Ц-ийн хэвтэн эмчлүүлсэн талаарх баримт /хх-ийн 127-171  тал********** 2024 оны 01 дүгээр сарын 11-ний  өдрийн 01/23 дугаартай албан бичиг /хх-ийн 172  тал/,  Б.Ц-ийн өвчний түүх /хх-ийн 173-210  тал/,   зэрэг бичгийн нотлох баримаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч В.С нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.

 Энэ хэргийн улмаас хохирогч У.Б-д 500.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 12-ний өдрийн ТХҮ-023/7740 дугаартай дүгнэлтээр,  хохирогч Б.Ц-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 54 дугаартай дүгнэлтээр тус тус тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.И нь “...Миний ээж Б.Ц нь **********улмаас нас барсан болохоор, ..надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 85-86 тал/, хохирогч У.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд иргэний нэхэмжлэлийн баримт ирүүлээгүй бөгөөд “...Beny-5 маркийн Хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклийг шүүгдэгч В.С нь биет байдлаар хүлээлгэж өгсөн... Эд зүйл баримт  бичиг хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12 тал/,  одоо надад гомдол, санал байхгүй...” гэх утасны мессеж /хх-ийн 240 тал/  тус тус хэрэгт авагдсан байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч В.С-ыг хохирогч У.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.И нарт төлөх төлбөргүй гэж үзэв. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь  Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч В.С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад эдлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.С нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй, зөрчсөн, мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн болон  албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.С-ыг зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч В.С-ыг Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумаас гадагш зорчих эрхийг 1 сарын хугацаагаар хязгаарлаж шийдвэрлэв.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны  зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч В.С-д тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч В.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон   

ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч ***** овогт В.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэргийг,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  2. Шүүгдэгч  В.С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ялаар тус тус шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч В.С-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.С-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг,  мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч В.С-д  тайлбарласугай.

  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.С-ын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч В.С-ыг Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумаас гадагш зорчих эрхийг 1 /нэг/ сарын хугацаагаар  хязгаарласугай.

   7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны  зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч В.С-д тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ял, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч В.С-д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

          8. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч У.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.И нарт төлөх төлбөргүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй  болохыг тус тус дурдсугай.

  9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН