Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/61

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

Улсын яллагч Б.Тогтох,

Шүүгдэгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.Э-д холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч  М.Э нь 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн ******сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ********** гэх газраас гэртээ түлээ бэлтгэх зорилгоор 4.6 метр куб хуурай шинэс модыг цахилгаан хөрөө ашиглан  зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж экологи эдийн засагт 775813 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7 тал/, 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай  прокурорын тогтоол /хх-ийн 16 тал/, 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-14 тал/, 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжилсэн тухай прокурорын тогтоол /хх-ийн 16 тал/, 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 17-19 тал/, 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай  прокурорын тогтоол /хх-ийн 21 тал/, 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 23-24 тал/, 2024 оны 02 дугаар сарын 15ы өдрийн 30 дугаартай Эд мөрийн баримт хураан  авах тухай  прокурорын тогтоол /хх-ийн 26 тал/, Мөрдөгчийн эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 27-28 тал/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 29 тал/, иргэний нэхэмжлэгч С.Баярсайханы мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/, гэрч А.Алтанбаганын мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/, Ашид билгүүн ХХК­­­-ний 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ТХҮ-924/9104 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 53-55 тал/, Ашид билгүүн ХХК­­­-ний 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1001648 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт, тайлан /хх-ийн 60-61 тал/, Хөвсгөл аймгийн “Нарс шинэсэн төгөл” сум дундын ойн ангийн шинжээчийн  2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт /хх-ийн 46-48 тал/, Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын  газрын улсын байцаагчийн 2024 оны 2 дугаар сарын 13-ний өдрийн  дүгнэлт /хх-ийн 66 тал/, 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шүүгдэгч М.Э болон Хөвсгөл аймгийн ************Б.Д нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 88 тал/, шүүгдэгч М.Э-ын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 2.327.439 төгрөгийг *********дугаарын дансанд шилжүүлсэн Хаан банкны шилжүүлгийн баримт /хх-ийн 102 тал/, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цахилгаан хөрөө зэрэг бичгийн нотлох баримаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч М.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.

Шүүгдэгч М.Э-ын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 775.813 төгрөгийг төгрөгийн шууд хохирол учирсан нь Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын  газрын шинжээчийн дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж 2.327.439 төгрөгийн хохирол, нөхөн төлбөр тооцсон байна.

 Уг хохирлын нөхөн төлбөрийг шүүгдэгч М.Э нь Төрийн  сангийн  ******* дугаартай  дансанд төлсөн байна. Иймд  Төрийн  сангийн  ******** тоот данснаас 2.327.439 төгрөгийг  буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:908504/ Төрийн сан дахь ********** тоот дансанд олгох нь зүйтэй байна.   

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч М.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч М.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ... албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж тус тус заасан байна.

Энэхүүхэргийнтухайд 4.6 м3 хэмжээтэй шинэс төрлийн хуурай мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө, “Бонгозагварын ******улсын дугаартай цагаан өнгийн бага оврын ачааны машин зэрэг нь “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого”-д тооцогдохоор байна.

Гэмт хэрэг үйлдэхдээ ашиглахаар завдсан “Бонгозагварын ******улсын дугаартай цагаан өнгийн бага оврын ачааны машин нь шүүгдэгч М.Э-ын  эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар,  шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, түүний үнэлгээг тогтоосон “Ашид билгүүн” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1001648 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт, тайлан зэргээр  тогтоогдож байна.

Иймд Прокурорын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 05, 06  дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Бонгозагварын ***********улсын дугаартай цагаан өнгийн бага оврын ачааны машин болон гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 4.6 м3 хэмжээтэй шинэс төрлийн хуурай мод зэргийг тус тус хурааж, үнийг улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 120.000 төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгохыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгаж  шийдвэрлэв. 

Энэ хэрэгт шүүгдэгч М.Э нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч *******овогт М.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч М.Э-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дугаар хэсгийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч Б.Э-ийн 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Төрийн  сангийн  ********** тоот дансанд төлсөн 2.327.439 төгрөгийг буцаан гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:9085084/  Төрийн сангийн дахь *******тоот дансанд олгосугай.

 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3-т заасныг журамлан Прокурорын  2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 05, 06  дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашиглахаар завдсан Бонгозагварын ******улсын дугаартай цагаан өнгийн бага оврын ачааны машин болон гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 4.6 м3 хэмжээтэй шинэс төрлийн хуурай модыг тус тус хурааж, үнийг улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгосугай.

 8.  Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

 9.  Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

         10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН