Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/36

 

2024      02           20                                        2024/ШЦТ/36

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Орчуулагч, хэлмэрч: С.Ж,

Хохирогч Ч.Цын өмгөөлөгч Д.Б,

Шүүгдэгч Г.Дын өмгөөлөгч Ө.Н,

Шүүгдэгч Б.Э, М.Р нарын өмгөөлөгч Д.Д,

Шүүгдэгч Б.Дгийн өмгөөлөгч Т.У,

Шүүгдэгч: Б.Э, Г.Д, Б.Д, М.Р нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ааас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бгийн Д, Д овогт Бийн Э, И овогт Ггийн Д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт М Р нарт холбогдох эрүүгийн 2235000000229 дугаартай хэргийг, давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэнийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19..... оны 5 дугаар сарын 09-нд Увс аймгийн ............. суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотын ......... дүүргийн ........ дугаар хороо Эмээлт нуурын ...... тоотод оршин суух хаягтай,  урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 258 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжээр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,  Д овогт Бийн Э, /РД:...................../

Монгол Улсын иргэн, 19..... оны 3 дугаар сарын 10-нд Увс аймгийн ........... суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн ....... сумын ........ дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, И овогт Ггийн Д,  /РД:.........................../

Монгол Улсын иргэн, 19........ оны 2 дугаар сарын 21-нд Увс аймгийн .......... суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн.......... сумын ......... дугаар багт оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 1 жил, 6 сар хорих ял шийтгүүлж, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 120 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил, 1 сар хорих ял, Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 4 сар, 4 хоног хорих ялаар, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасанаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овогт Бгийн Д  /РД:................./

Монгол Улсын иргэн, 19..... оны 4 дүгээр сарын 01-нд Баян-Өлгий аймгийн ........ суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, яс үндэс казак, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн ......... сумын .......... дугаар баг, Хөх толгойн .......... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ж овогт Мны Р,  /РД:..................../

Холбогдсон хэргийн товч утга:

Шүүгдэгч Б.Д, Г.Д, Б.Э нар нь бүлэглэн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг “Наран” гэх газраас тус сумын иргэн И.Тын нэг тооны 8 настай, өсгий цагаан хээр морийг машин механизм (мотоцикль) ашиглан хулгайлж, И.Тд 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан,

            Мөн шүүгдэгч Б.Д, Г.Д, Б.Э нар нь бүлэглэн 2022 оны 9 дүгээр сарын 23-27-ны өдрийн хооронд Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг “Оошгийн бэл” гэх газраас тус сумын иргэн Г.Эны найман тооны адуу буюу олон тооны малыг машин механизм (мотоцикль) ашиглан хулгайлж, бусдад нийт 9.900.000 (есөн сая есөн зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Д нь 2021 оны 12 дугаар сард Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг “Хөөтийн бандгар” гэх газраас тус сумын иргэн Я.Тын 2 настай хоо даага, иргэн Ч.Цын сар тамгатай 13, 14 настай хээр зүсмийн хоёр тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж нийт 2.900.000 (хоёр сая есөн зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан,

            Шүүгдэгч М.Рнь 2021 оны 12 дугаар сард шүүгдэгч Б.Дгийн Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг “Хөөтийн бандгар” гэх газраас хулгайлсан, тус сумын иргэн Ч.Цын сар тамгатай 13, 14 настай хээр зүсмийн хоёр тооны адууг хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон мал болохыг мэдсээр байж авсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

I. Шүүгдэгч Б.Э, Г.Д, Б.Д,  М.Рнарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

1. Шүүгдэгч Б.Д, Г.Д, Б.Э нарыг  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Мал /адуу/-д 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр үзлэг хийсэн “Увс аймгийн Түргэн сумын нутаг Бургастай гэх газарт модон хашаанд олон тооны адуу хашсан байх  байх хохирогч Г.Э Бөхмөрөн сумын нутгаас алга болсон 8 тооны адуу энэ мөн байна гэж заав. Уг адуу нь 1. Хоо /хонгор/ зүсмийн буруу гуяндаа давхар сар, зөв ташаандаа монгол бичгийн Б  үсгэн тамгатай, азарга, 2. Халтар зүстэй, буруу гуяндаа давхар сар тамгатай, гүү,  3. Хээр зүсмийн буруу гуяндаа давхар сар тамгатай, гүү, 4. Хоо /хонгор/ зүсмийн буруу гуяндаа давхар сар тамгатай, гүү,  5. Хоо /хонгор/ зүсмийн зөв гуяндаа нар, сар тамгатай, гүү, 6. Шар хээр зүстэй, зөв гуяндаа давхар сар тамгатай, гүү, 7. 1. Хоо /хонгор/ зүсмийн буруу гуяндаа саран дото Э үсгэн тамгатай, эм даага, 8. Хоо /хонгор/ зүсмийн буруу гуяндаа саран дотор Э үсгэн тамгатай, эм даага байв.  Хохирогч Г.Эд уг 8 тооны адууг хүлээлгэн өгөв” гэх  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн I-р хавтасны 122-130 дахь тал);

Мал /адуу/-д 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр үзлэг хийсэн “Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багийн нутагт 1 тооны адуунд үзлэг хийхэд хохирогч И.Тын уг адууг миний 2022 оны 9 дүгээр сарын 25-26-ны үед алга болсон морь мөн байна гэж заав. Уг адуу нь хойд хоёр хөлийн өсгий хэсгээрээ цагаантай, зөв гуяндаа Л үсгэн, буруу хаандаа Л үсгэн тамгатай морь байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн I-р хавтасны 4-7 дахь тал);

Эмээл, хазаар, бугуйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн I-р хавтасны 131-133 дахь тал);

Мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн I-р хавтасны 139-140 дэх тал);

Хохирогч Г.Эны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "Манайх адуу, үхэр хонь, ямаа гэсэн 4 төрлийн малтай ба өөрийн эзэмшлийн 8 тооны адуутай юм. Би хамгийн сүүлд 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гэрээс 10 орчим км зайд байх “Оошгийн бэл” гэх газарт манай 8 тооны адуу бэлчээрээр байсныг харсан юм. Хэд хоногийн дараа буюу 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өглөө над руу нэг хүн утсаар холбогдож, танай адуутай ижилхэн адууг хүн тууж явах сураг гарлаа гэж хэлэхэд би тэр даруй адуугаа бэлчээрээр хайгаад олоогүй учир цагдаагийн байгууллагад хандсан юм. Миний алдсан адуунууд нь: 1. Хоо /хонгор/ зүсмийн буруу гуяндаа давхар сар, зөв ташаандаа монгол бичгийн Б  үсэг, зөв гуяндаа бүдэг чандмань тамгатай, 7 настай азарга, 2. Халтар зүстэй, буруу гуяндаа давхар сар тамгатай, 7 настай гүү,  3. Хээр зүсмийн буруу гуяндаа давхар сар тамгатай, 5 настай гүү, 4. Хоо /хонгор/ зүсмийн буруу гуяндаа давхар сар тамгатай, 5 настай гүү,  5. Хоо /хонгор/ зүсмийн зөв гуяндаа нар, сар тамгатай, 9 настай гүү, 6. Шар хээр зүстэй, зөв гуяндаа давхар сар тамгатай, 9 настай гүү, 7. 1. Хоо /хонгор/ зүсмийн буруу гуяндаа саран дотор Э үсгэн тамгатай, эм даага, 8. 1. Хоо /хонгор/ зүсмийн буруу гуяндаа саран дотор Э үсгэн тамгатай, эм даага гэх 8 тооны адуу алга болсон. Миний 8 тооны адууг цагдаагийн байгууллага олж өгсөн. Адуугаа буцаан авсан болохоор нэхэмжлэх зүйл байхгүй. Ямар нэгэн гомдолгүй. Би хөдөө мөлчин учраас шүүх хуралд оролцож чадахгүй" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 149-151, 153 дахь тал);

Хохирогч И.Тны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хотгорын уурхайд эхнэр хүүхдүүдийн хамтаар мал маллаж амьдардаг малчин өрх юм. Би 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр адуугаа харахад бүрэн байсан бөгөөд тус аймгийн Бөхмөрөн сумын 2 багийн нутаг дэвсгэр “Наран” гэх нэртэй газраас 50 орчим ижилтэй адуунаас 1 тооны хээр зүсмийн 8 настай морь 2022 оны 09 дүгээр сарын 26-27-ны өдөр хулгайд алдаад хайгаад олдохгүй байгаа учир цагдаагийн байгууллагад хандсан юм. Уг хулгайд алдсан 1 тооны адуу хээр зүсмийн, 8 настай, зөв гуя болон буруу талын хаа дээрээ Л үсгэн тамгатай морь байсан бөгөөд өөр содон шинж тэмдэг байхгүй. Миний хулгайд алдсан 1 тооны хээр зүсмийн адууг Увс аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр олж өгсөн бөгөөд одоо надад санал хүсэлт гомдол байхгүй. Би 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр “Ачит нуурын тасархай” гэх газраас 50 ижилтэй адуугаа тууж Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Наран” гэх газарт адуугаа авч ирэхэд миний адуунууд бүрэн байсан. 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр адуугаа дахин бүртгэхэд миний 1 тооны хээр зүсмийн адуу дутсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 27, 29-30, 32 дахь тал);

Гэрч Ж.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "Манайх Түргэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Бургастай” гэх газар намаржиж байна. Саяхан буюу 2022 оны 09 дүгээр сарын 26-ны 16 цагийн үед манай гэрээс ойролцоогоор 2 км зайнд “Байрам”-аас урагш чиглэл буюу Улаангом сумыг чиглээд бараан голдуу зүсмийн 8-9 орчим тооны адуу туусан, бараан морьтой хүн өнгөрсөн юм. Өөр ямар нэгэн адуу туусан хүн өнгөрсөн харагдсан зүйл байхгүй. Харин тухайн адуу мал туусан хүн өнгөрч явсан өдөр буюу 2022 оны 09 сарын 26-ны орой Д.Гманайд ирэхэд нь би түүнийг “чи адуу малаа эргүүлж явсан уу?” гэж асуухад Д.Г “би адуунд яваагүй, харин надтай “Байрам” гэх газар адуу туусан хүн таарсан, тэр хүн л танай хажуугаар өнгөрсөн байх” гэж хэлсэн. Тэр хүн хэд хоногийн өмнө алдсан адуугаа аваад Бөхмөрөн рүү явж байна гэж Д.Гт хэлсэн байсан. Д.Гнь Байрамд мал тууж явсан хүнтэй мэнд ус болсон талаар хэлсэн ба тухайн адуу тууж явсан хүний адуунууд нь хоо /хонгор/ зүсмийн, давхар сар тамгатай, хоо, хээ зүсмийн гүү голдуу адуунууд байсан, мөн адуу тууж явсан хүн нь  арын хоёр хөл нь цагаан өсгийтэй хээр зүсмийн морь унаж явсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 156-158 дахь тал);

Гэрч Л.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "Манай гэрээс 2 км орчим зайтай 7-8 тооны хоо бараан зүсмийн адууг туусан хүн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 18 цагийн үед өнгөрсөн юм. Би тухайн өдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 18 цагийн үед гэрийн ойролцоо шийр /бог/ малаа эргүүлж явсан ба тухайн үед 7-8 тооны хоо бараан зүсмийн адуу тууж яваад буугаад сууж байсан хүмүүс дээр мотоцикльтой явж очиж, уулзаж мэнд ус болсон. Уг 7-8 тооны адууг 2 хүн тууж явсан ба нэг нь морьтой, нэг нь мотоцикльтой хүн байсан. Анх намайг очиход нэг хүн нүүрэндээ хар өнгийн, нүд гарах зориулалттай, ноосон малгайтай хүн байсан ба би тухайн хүмүүстэй жаал юм ярьж сууж байгаад нэг хүнийг нь таньсан. Тухайн хүн Түргэн сумын харьяат Ггийн Д гэх хүн байсан учир би түүнд хандан “чи юундаа масктай байдаг юм наадах нүүрний маскаа ав” гээд авахуулаад бид 3 хэсэг юм ярьж суусан. Харин Г.Дын хажууд явсан залуу нь өөрийгөө Б.Э гэж танилцуулсан юм. Намайг 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр адуу туусан Б.Э, Г.Д нартай уулзах гээд очиж байтал масктай, мотоцикльтой, ардаа эмэгтэй хүн суулгасан  хүн тухайн 2 хүний зугатаад яваад өгсөн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 160-163 дахь тал);

Гэрч Д.Ггийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 09 дүгээр сарын 26-ны 15 цагийн үед гэрийн ойролцоо “Байрам” гэх газар шийр малаа хариулж явахад төсөрхөн хэдэн тооны адуу байхыг дурангаар харсан ба ойролцоох газарт эмээлтэй морь байхаар нь би явж очсон юм. Би тухайн адуу туусан байж болзошгүй хүнтэй очиж уулзах гээд морьтой очиж байтал эмээлтэй морины хажуунаас нэг хүн босож ирээд надтай уулзаж мэнд ус болсон юм. Би тухайн хүнээс хаанаас хаашаа явж байгаа талаар асуухад “Бөхмөрөн сум талаас адуу хайгаад, адуугаа олоод буцаж явна” гэж хариулж байсан. Мөн би тухайн хүнээс алдар нэрийг нь асуухад Батхуяг гэж хэлж байсан юм. Би тухайн хүнтэй мэнд ус болоод босож яваад тууж явсан адууг нь очиж харахад уг адуунууд нь хөөгдсөн байдалтай хөлөрсөн, зооноос доош хэсэгт нь битүү цагаан шавар бочихсон байхаар нь би уг адууны тамгыг харах гэтэл уг адуунууд зугатаад байсан. Сүүлийн 2 адууны тамгын харахад хул зүсмийн азрага нь буруу гуяндаа давхар саран тамгатай, дэлтэй хээр зүсмийн гүү нь зөв гуяндаа давхар саран тамгатай адуунууд байсан ба бусад адуунууд хул /хоо/, хээр зүсмийн 7-8 тооны адуунууд байсан юм. Би тухайн адуу туусан хүнд хандаж "хөлөөрөө байсан мал яагаад цагаан шавартай болчихдог юм" гэж асуухад уг хүн “сар орчим алга болсон малыг Харгайтын оройны цаад талын эхнээс олж аваад энд иртэл ийм шавар гарлаа” гэж хариулахаар нь би тухайн хүнд “та тэгвэл тэр уулын хяр дээр байсан адууг цаашаа туугаад явсан бол амар байгаагүй юм уу?” гэж дахин асуухад “энүүгээр явсан зам нь гоо /бартаа саад багатай/ учир эндүүр тууж явна, одоо ингээд Байрамаар даваад цаашаа Бөхмөрөн тал руу явчихна” гэж хариулаад адуугаа туугаад Бөхмөрөн тал руу явсан юм. Би ч малынхаа араас явсан юм. Оройхон малаа хотлуулчихаад хажуу зэргэлдээ айл болох Ж.С гэх айлд очиж жаал юм ярьж сууж байгаад өдөр таарсан адуу туусан хүний талаар Ж.С ахад хэлэхэд “Чамтай таарсан адуу туусан хүн чинь манай гэрийн дээхнэ талаар урагшаа Улаангом чиглээд туугаад өнгөрчихлөө” гэж хэлсэн. Тэгвэл тэр хүн хулгай хийж явсан хүн байж болзошгүй юм байна, Түргэн сумын цагдаад ямар ч байсан хэл дуулгая гээд сумын төвд байсан дүүдээ хэлж дуулгасан юм. Би тухайн адуу туусан хүнийг урд өмнө харж байгаагүй юм билээ. Миний харсан хүн хар хөх өнгийн нимгэн дээлтэй, шар бүстэй, ноосон сааралдуу малгайтай намхан нуруутай, хар царайтай хүн байсан юм. Би сүүлд сонсоход Бөхмөрөн суманд амьдардаг Б.Д гэж хүн гэж байсан юм. Надтай 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Бөхмөрөн сумын харьяат Г.Эгэх хүн тааралдаад “8 тооны адуу алдлаа та үзсэн, харсан юм байна уу?” гээд адууны зураг гээд утсан дээрээс харуулахад миний урд өдөр хүний тууж явахад харсан 7-8 тооны адуутай яг зүсээрээ адилхан байсан тул тухайн хүмүүст хаашаа ямар чиглэлд явсан талаар хэлээд явуулсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 165-167 дахь тал),

Гэрч А.Цийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Г.Д хажуудаа Э гэх залуутай хамт манайд ирээд 2 хоноод явсан юм. Тухайн хүмүүс ямар ажлаар ирснийг нь сайн мэдэхгүй байна, намайг байх хугацаанд миний хажууд ямар нэг юм ярьдаггүй байсан ба гэрээс гарч ороод гурвуулахнаа юм яриад байсан. Яг юу ярьсныг би мэдэхгүй байна. Голдуу гэрийн гадна гарч гурвуулахнаа ярилцдаг байсан. Г.Д, Э нар манайд 2 хоноод явах болоход манай нөхрийг дагуулж явна гэж Д хэлэхэд нь би “Нөхрөө дагаж явна. Та нар юу ч хийх юм билээ” гэхэд манай нөхрийн мотоциклиор Д буцаж ирээд намайг гэрээс аваад Хотгорын уурхай ороход манай нөхөр Д байхгүй, Э гэдэг залуу байсан. Манай нөхөр хаачсан талаар асуухад Д “Танай нөхөр адуу туугаад явсан” гэхээр нь ямар учиртай адуу, хаашаа явсан талаар асуухад Д “Чи дуугүй бай. Чамд ямар хамаатай юм бэ?” гэж загнасан байдалтай хэлсэн. Д, Э гэх залуу бид 3 хамт цаашаа Байрамын даваа тал яваад Бургастайн гол гэх газар Дтой тааралдаж уулзсан юм. Д тухайн газарт 7-8 тооны бараан зүсмийн адуу тууж ирсэн, бор хээр бололтой морь уначихсан байсан. Би нөхөр Дгоос “Ямар адуу тууж яваа юм бэ?” гэж асуухад Д “Чи дуугүй бай. Чамд хамаагүй” гэж хэлэхэд нь би дахин юм асуухгүй орхисон юм. Манай нөхөр Д адуу цаашаа үргэлжлүүлэн туугаад ойр орчимд байсан айлуудыг зөрүүлээд өгсөн юм. Манай нөхөр 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр цагдаа нар ирж уулзах үед надад нөгөө тууж явсан адуу нь хулгайн адуу байсан талаар хэлэхэд нь би мэдсэн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 175-177 дахь тал);

Гэрч Б.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 06 дугаар сарын дундуур хавьцаа байх, манайх Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг “Байдан эхэн” гэх газарт зусаж байхад Түргэн сумын харьяат Г.Д нь ганцаараа Хүрэн алаг зүсмийн, зөв гуяндаа тамгатай байсан санагдаж байна, морь авч ирсэн. Тэгээд хүүхдийнх нь бие өвдөөд ламд үзүүлсэн чинь тухайн морийг буруу тод зүстэй адуу байна,  хүнд бэлэглэвэл хүүхдийн биед сайн гэж байна, урьд өмнө чамайг надаас энэ морийг худалдаж авахаар сонирхож байсан болохоор тэртээ тэргүй хүнд өгөхөөс цааш ах нь чамайг гээд зориод ирлээ гээд тухайн адуугаа манай аав ээж болон Б, Ө гэх дүү нарын хажууд надад бэлэглэж өгсөн. Манай аав Б нь хүний адуу авчихаад яаж хоосон буцаахав гээд гарыг нь цайлгаж байна гээд Г.Дт бэлэн 500.000 төгрөг өгч байсан. Манайх Бөхмөрөн сумын 3 дугаар багт байх “Хусны эхэн” гэх газарт 2022 оны 10 дугаар сарын 20-ны шөнө  гэртээ унтаж байхад Г.Д нь манай сумын Төмөрөө гэх хүний хамт мотоцикльтой согтуу ирсэн бөгөөд тэр үед би унтаж байсан тул манай аавтай уулзаад аав нэрмэл архи задалж өгснийг уугаад явсан. Надтай Г.Д гэх хүн 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр утсаар ярихдаа “Б.Д гэх айлд байна эднийд хүрээд ирээч, энд хэдэн тооны адуу байна дэмнэлцээд гаргаад өгөөч” гэж хэлэхэд нь “би гэр зуураа ажилтай, тантай дахин ярья” гээд утсаа унтраагаад дахин яриагүй юм. Г.Д гэж хүн утсаар ярихдаа яг ямар учиртай адуу гаргах талаар болон хэдэн тооны адуу гаргах талаар яриагүй. Миний бодлоор хулгайн адуугаа дэмнэлцээд гаргаад өг гэж хэлсэн байх гэж бодоод дахин яриагүй утсаа унтраачихсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 43-45, 186-187, 194 дэх тал);

Гэрч Ш.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хотгорын уурхайд нөхөр хүүхдүүдийн хамтаар амьдардаг бөгөөд манай нөхөр адуу маллаж амьдардаг. Манай нөхөр 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр адуугаа харахад бүрэн байсан.  2022 оны 9 дүгээр 26-27-ны үед тус аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Наран” гэх нэртэй газраас 50 орчим ижилтэй адуунаас 1 тооны, хээр зүсмийн, 8 настай морь хулгайд алдсан тус хулгайд алдсан морь нь зөв гуя болон буруу талын хаа дээрээ Л үсгэн тамгатай морь байсан бөгөөд өөр содон шинж тэмдэг байхгүй. Би болон манай нөхөр бид хоёр хулгайд алдсан адуугаа хүлээн авсан бөгөөд одоо ямар нэгэн санал хүсэлт гомдол болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн I-р хавтасны 34 дэх тал);

Гэрч М.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Г.Д хажуудаа өөрийнхөө найз гэх Түргэн сумын харьяат Б.Э гэх өндөр нуруутай зүс үл таних хүнтэй ирсэн бөгөөд тэр хоёр мотоцикльтой явж байсан. Г.Д нь 2022 оны 10 дугаар сарын 20-ны үеэр байх манайх “Далан тугал” гэх газарт байхад манай гэрт 2 хоног байсан. Г.Д нь манай суманд хүнтэй уулзах ажлаар ирсэн, тэр хүн нь утсаа авахгүй байна гэж хэлсэн. Ямар хүнтэй уулзах гэж байгаа талаараа надад хэлээгүй. Би Г.Дтай хамт 2022 оны 10 дугаар сарын 22-ны хавьд байх сайн өдрийн хэлж мэдэхгүй байна. Г.Д нь танай сумын Хожгор гэх залуутай уулзах ажил байна, хоёулаа тэднийд очоод ирье гэж хэлэхээр нь нилээн оройхон “Хусны эхэнд” байх Хожгорын гэрт бид очсон чинь Хожгор аав ээжтэйгээ байсан бөгөөд Хожгор өөрөө унтаж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 39-41 дэх тал);

Гэрч Н.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Г.Д нь миний хүүд нэг тооны зээрд, алаг зүсмийн морь бэлэглээд ямар нэгэн үнэ хөлс өгөх хэрэггүй гэж хэлэхээр нь би хүний адууг яаж зүгээр авах вэ гэж бодоод 500.000 төгрөг бэлэн өгч, гарыг нь цайлгасан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 49-51 дэх тал);

Гэрч А.Оний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Г.Дыг сумын төвд амьдардаг тул нутгийн хүн гэдэг талаараа мэднэ. 2022 оны 9 дүгээр сарын 27-нд залгаад “Д байна. Гарал үүсэл авъя” гэхэд “Ямар мал юм бэ?” гэхэд “Адуу оруулж ирэх гэсэн юм” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би “Гарал үүсэл гарахгүй байгаа. Шилжилт хөдөлгөөн хийгдэхгүй байгаа” гэхэд “За за” гэж хэлээд утсаа тасалсан. Д хаанаас, ямар учиртай, хэдэн тооны адуу оруулж ирэх талаараа хэлээгүй. Урьд өмнө нь гарал үүслийн бичиг авч байсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 191-192 дахь тал);

Шүүгдэгч Б.Дгийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “2022 оны 9 дүгээр  сарын 24-ний өдөр Бөхмөрөн суманд байх гэр лүүгээ явж байхад Д утсаар холбогдож “Хаана байна? Би танайх руу явж байна” гэхээр нь “Байрам даваад явж байна” гэж хэлээд утсаа тасалсан. Хотгорын уурхай дээр очиход Д нь Э гэх хүний хамт зам дээр архи ууж байхад нь тааралдаж хамт манайд очсон. Гнрт очсоны дараа цай, хоол идээд, архи задалж өгөөд ямар ажлаар яваа талаар асуухад Д “Нгээс адуу авах байсан боловч бүтэхгүй Бөхмөрөн сумын төв дээр 3-4 хоносон” талаар хэлсэн. Архи дууссаны дараа Д “Архи аваад ирье” гээд явсан боловч архи авалгүй ирээд намайг дуудаж гадна гаргаад “Оошгийн бэл гэдэг газраас 8 адуу хулгайлаад ирлээ” гэхээр нь би “Тэгээд бодог юм уу?” гэхэд “Би мэдэж байна” гэж хэлээд ороод унтаад өгсөн. Маргааш өглөө нь боссоны дараа Д надад “”Нөгөө 8 адуу Хүв гэдэг газар байгаа очоод гэрийн хажууд байгаа гол руу оруулчих” гэхээр нь би Дын мотоциклиор явж Хүв гэдэг газарт байсан адууг тууж гэрт дөхүүлчихээд харьсан. Гэрт хариад Дт “Нөгөө адууг чинь ус руу оруулчихлаа” гэж хэлэхэд Д “Өнөөдөр ажиглаад өнжье. Хүн хайж ирэх нь үү харъя” гэж хэлсэн. 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өглөө Д мотоциклиор яваад нөгөө 8 адууг дахин гэрт дөхүүлж ирчихээд уснаас гарч байсан олон тооны адуунаас “Нэг морь барья. Тэрийг чи унаад 8 адууг Байрам давуулаад өг” гэж хэлээд намайг аваад миний эмээлийг авч яваад адууг хашаа руу шахах гэсэн боловч орохгүйбайхаар нь Д буцаж очиж Эыг авч ирээд хамт шахаж оруулаад Эыг хашаа аман дээр зогсоож, бид хоёр  хамт хээр морь барьсан. Хээр моринд миний эмээлийг тохож, би унаад 8 адууг тууж  Байрам давуулсан. Д, Э хоёр манайд очиж миний мотоциклийг унаж явсан байсан. Э мотоцикль сайн унаж чаддаггүй учраас төв замаар, Д миний араас ойролцоо яваад байсан. Би адууг Байрамын давуу давуулаад орж явахад Д, Э нар ирж уулзаад Бор толгой гэдэг газар хүргээд өг гэхээр нь би Бор толгой гэдэг газар хүргэж өгөөд Мотоциклио унаад буцсан. 2022 оны 9 дүгээр сарын 24-ний орой Д надад адуу хулгайлж, гэрийн ойролцоо авч ирсэн гэж хэлэхэд нь би мэдсэн. Д адуу борлуулчихаад нэг сая төгрөг гөн гэхээр нь би зөвшөөрөөд хулгай хийхэд нь оролцсон. Би өөрөө Б.Эд тухайн зүйлийн талаар юм яриагүй. Гэхдээ Г.Д Б.Э хоёр тусдаа уулзаад байсан, юу ярьсныг би мэдээгүй. Харин адуу хашаа уруу шахаж морь барьж байхад Г.Д нь “хээр зүсмийн морь барья” гэхэд нь би “Болохгүй. Энэ хавийн хүмүүс намайг хардана. Өөрөө бас цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа” гэхэд Г.Д нь “Асуудалгүй, энэ морийг замаас нь буцаана” гэж хэлээд барьж авсан. Тухайн ярьсан зүйлийг Б.Э нь сонсож байсан, гэхдээ ямар нэгэн юм хэлээгүй. 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр бид нар гэрийн гадаа сууж байхад усан дээр олон тооны байсан учраас Б.Э нь ямар их адуутай газар вэ? гэхэд нь би манай голын айлуудын адуу. Цайвар, хөх голдуу адуунуудыг би И.Тын гэх таван азарга адуутай хүн байдаг гэж хэлсэн. Барьсан морины талаар бол Г.Дт бид хулгай хийвэл баригдвал яана гэдэг зүйлийг ярьсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 231-232 дахь тал)-үүд зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч Г.Д, Б.Э нар нь 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн орчим Бөхмөрөн суманд амьдрах шүүгдэгч Б.Дгийн гэрт очсон, Г.Д тухайн оройгоо замдаа Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг “Оошгийн бэл” гэх газраас 8 тооны адууг тууж, шүүгдэгч Б.Дгийн гэрт дөхүүлсэн, энэ талаараа шүүгдэгч Б.Дд хэлсэн.

2022 оны 9 дүгээр сарын 25-ны өглөө шүүгдэгч Г.Д нь Б.Дг өөрийн мотоциклоор явуулж, уг 8 тооны адууг “Хүв” гэх газраас шүүгдэгч Б.Дгийн  гэрийн ойролцоо гол руу тууж авч ирсэн.

Шүүгдэгч Г.Д, Б.Э, Б.Д нар хохирогч Г.Эны 8 тооны адууг туухдаа уналга болгон хэрэглэхийн тулд шүүгдэгч Б.Дгийн гэрийн ойролцоо байх хохирогч И.Тны 50 гаруй тооны адууг айлын хаваржааны хашаа уруу оруулан шахаж, шүүгдэгч Б.Э хашааны хаалган дээр зогсож, Б.Д, Г.Д нар нь сур аргамжаар 1 тооны, 8 настай, хээр зүсмийн, өсгий цагаан морийг барьж аван, Б.Дгийн эмээлийг тохож, уг мориор шүүгдэгч Б.Д нь гэрийн ойролцоо 2 хоног байлгаж байсан хохирогч Г.Эны 8 тооны адууг Байрамын даваа буюу Улаангом сумын чиглэлд туусан, Б.Дг тухайн 8 тооны адууг Байрамын чиглэлд тууж явахад шүүгдэгч Г.Д нь өөрийн мотоциклиор гэрч Г.Цийг сундалж, Б.Э нь шүүгдэгч Б.Дгийн мотоциклиор түүний ойролцоо дагаж явсан.

Шүүгдэгч Б.Д нь 8 тооны адууг Увс аймгийн Түргэн сумын нутаг Бор толгой гэх газарт хүргэж, шүүгдэгч Г.Д, Б.Э нарт өөрийн унаж явсан эмээл, хазаартай морины хамт өгөөд өөрийн мотоциклиор эхнэр Г.Цийг сундлаад буцсан, тухайн газраас цааш үргэлжлүүлэн Г.Д, Б.Э нар нь 8 тооны адууг Улаангом сумын чиглэлд туусан,

Шүүгдэгч Б.Дг 8 тооны адуу тууж явах замд гэрч  Д.Г тааралдаж, хаанаас хаана хүрч яваа, хэн гэх хүн болохыг нь асуухад тэрээр “Бөхмөрөн сумын талаас адуугаа хайгаад олж аваад буцаж яваа Батхуяг гэх хүн байна” гэж өөрийгөө зориуд худал танилцуулсан.

Шүүгдэгч Г.Д, Б.Э нарыг өдрийн цагаар 8 тооны адуу тууж явах үед гэрч Л.Ганжав тэдэнтэй тааралдаж мэнд мэдэлцэхэд Г.Д нь  нүүрээ зориуд нууж, зөвхөн нүд хэсэг нь гарсан, битүү хар өнгийн ноосон малгай өмссөн байсан.

   Шүүгдэгч Г.Д, Б.Э нар нь 8 тооны адууг 2022 оны 9 дүгээр сарын 26-нд морь, мотоцикль уналгатайгаар 10 орчим км туугаад “Зөөлөн зааг” гэх газарт хонож, 27-нд үргэлжлүүлэн туух явцдаа гарал үүслийн бичиг авах зорилгоор Түргэн сумын малын эмч А.Отэй холбогдсон боловч гарал үүслийн бичиг авч чадаагүй, малын эзэд малаа хайж эхэлсэн зэрэг нөхцөл байдлуудаас шалтгаалан 8 тооны адууг Увс аймгийн Түргэн сумын Бургастай гэх газарт үйлдээж явсан гэх үйл баримтууд хэрэгт тогтоогджээ.

Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “Энэ зүйлийн мал гэдэгт хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ хамаарна. Энэ зүйлд заасан олон тооны мал гэж найман бог, хоёр бод түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Д, Б.Э, Г.Д нар нь хохирогч Г.Эны 8 тооны бод малыг, шүүгдэгч Б.Д нь ганцаараа хохирогч Ч.Ц, Я.Т нарын 3 тооны бод малыг тус тус хулгайлсан нь хуульчилсан тайлбарт заасан “хоёр бод түүнээс дээш мал” гэх шинжид хамаарч байх тул прокуророос тэдгээрийг “олон тооны мал хулгайлж” гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн “3.1 дүгээр зүйлийн 3-д “гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Д, Б.Э, Г.Д нар нь 2022 оны 09 дүгээр сарын 23-27-ны өдрийн хооронд 2 удаагийн үйлдлээр хохирогч Г.Эны 8 тооны бод мал, хохирогч И.Тны 1 тооны бод малыг тус тус бүлэглэж хулгайлахдаа Г.Д нь 8 тооны адууг хууль бусаар тууж, Б.Дгийн гэрт дөхүүлж орхисны дараа уг адуунуудыг Б.Д үргэлжлүүлэн тууж, Байрамын даваа давуулж, Г.Д, Б.Э нарт өгсөн, тухайн газраас цааш 8 тооны адууг Г.Д, Б.Э нар Улаангом сумын чиглэлд тууж явсан, мөн уг 8 тооны адууг туухдаа уналга болгон ашиглахаар санаа зорилго нэгдэж, үйлдлээрээ нэгдэн, хохирогч И.Тны 1 тооны адууг хулгайлсан нь тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Д, Г.Д, Б.Э нарыг мал хулгайлах гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн гэх шинжээр хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч Б.Д, Г.Д, Б.Э нар нь бүлэглэн 2022 оны 9 дүгээр сарын 23-27-ны өдрийн хооронд Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг “Оошгийн бэл” гэх газраас тус сумын иргэн Г.Эны 8 тооны адуу буюу олон тооны малыг машин механизм (мотоцикль) ашиглан хулгайлсан үйлдэл нь гэмт хэрэгт завдах шинжийг агуулаагүй, төгс үйлдэгдсэн гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч нарын хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас уг гэмт хэрэг таслан зогсоогдсон нь тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан “ Б.Д, Г.Д нар нь гэмт хэрэг үйлдэхээр завдсан тул тэдгээрийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж, хөнгөрүүлж өгнө үү” гэх дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна.

Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар үнэ төлбөргүй авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг онцлогтой гэмт хэрэг юм. 

Шүүгдэгч Б.Д, Г.Д, Б.Э нар нь 2022 оны 09 дүгээр сарын 24-ний орой хохирогч Г.Эны 8 тооны адууг  Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, “Оошгийн бэл” гэх нэртэй газраас тууж, шүүгдэгч Б.Дгийн гэрийн ойролцоо авч ирсэн, 25-нд мөн гэрийн ойролцоо гол руу оруулсан, 26-нд мөн гол руу оруулсан үйлдлүүд нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэж тохиролцож, гэмт хэрэг үйлдэхэд тохиромжтой нөхцөл зориуд бүрдүүлж хэрэг үйлдэхэд бэлтгэсэн явдал юм.

Улмаар 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр уг 8 тооны адуун туух зорилгоор хохирогч И.Тны 1 тооны морийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч унаж, 8 тооны адууг Бөхмөрөн сумын Хар Алтат багийн нутагаас Байрамын давуу давуулан тууж, Түргэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт оруулан, өөрсдийн эзэмшилдээ бүрэн авч, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр гэмт хэрэг төгссөн байна.

Мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “олон тооны мал хулгайлж”, 2.2-т “бүлэглэж”, 2.4-т “машин механизм ашиглаж” гэж хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбар: “Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна”,  “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэж тус тус тодорхойлсон тул 8 тооны адуу нь олон тооны мал болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн “3.1 дүгээр зүйлийн 3-д “гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Д, Б.Э, Г.Д нар нь 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр  8 тооны адууг туухдаа уналга болгон ашиглахаар санаа зорилго нэгдэж, үйлдлээрээ нэгдэн, хохирогч И.Тны 1 тооны адууг хулгайлсан, улмаар  хохирогч Г.Эны 8 тооны адууг хулгайлсан нь тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Д, Г.Д, Б.Э нарыг мал хулгайлах гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн гэх шинжээр хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Хулгайлсан адууг хүмүүст сэжиг төрүүлэхгүйн тул өдрийн цагаар туух, тууж явахдаа шүүгдэгч Б.Д нь өөрийн нэрийг Б гэж худал танилцуулсан, шүүгдэгч Г.Д нь өөрийн царайг нууж явсан зэрэг нь шүүгдэгч нар урьдчилан үгсэн тохиролцсон гэдгийг нотлохоос гадна шүүгдэгч Б.Э гэмт хэрэг үйлдэж байгааг мэдэж, үйлдлээрээ нэгдэн оролцож байсныг нотлож байна.

Машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикль, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх, буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зэрэг зориулалттай машин механизмууд хамаарах бөгөөд “Машин механизмыг хэрэглэсэн” гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно.

Шүүгдэгч нар нь хохирогч И.Тны адууг хашаанд хашихад шүүгдэгч Г.Дын Мустанг-150 маркийн, улсын дугааргүй мотоциклийг уналга болгож, хохирогч Г.Эны 8 тооны адууг туухад шүүгдэгч Г.Дын Мустанг-150 маркийн, улсын дугааргүй, шүүгдэгч Б.Дгийн Мустанг-5 маркийн, улсын дугааргүй мотоциклиудыг уналган болгосон байх тул “машин механизм ашигласан” гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Д, Б.Э, Г.Д нар нь 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хохирогч И.Тны 1 тооны адууг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д заасан “Бусдын малыг бүлэглэж, машин механизм ашиглан хулгайлах” гэмт хэргийн шинжтэй,

Хохирогч Г.Эны 8 тооны адууг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан “Бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглан хулгайлах” гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Д, Б.Э, Г.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан “Бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглан хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Эы “Би гэмт хэрэг үйлдээгүй, хулгайн мал гэдгийг мэдээгүй” гэх мэдүүлэг, шүүгдэгч Г.Дын “Б.Эд хулгайн мал гэдгийг хэлээгүй, намайг хулгай хийж байгааг мэдээгүй” гэх мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдсэн тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Харин шүүгдэгч Б.Дгийн яллаглагчаар өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад гэрчүүдийн мэдүүлгээр давхар нотлогдсон тул нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

2. Шүүгдэгч Б.Д нь Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Хөөтийн бандгар" гэх газраас 2021 оны 12 дугаар сард хохирогч Я.Тын 2 настай хоо даага, Ч.Цын сар тамгатай 12, 13 настай хээр зүсмийн хоёр тооны адууг хулгайлсан гэм буруутайд тоцох үндэслэлийн талаар:

Мал /Адуу/-д 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр үзлэг хийж, хүлээлгэж өгсөн “Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг За гэх газарт иргэн Ч.Цын хотонд явуулав.  Сүрэг адуун дотроос хохирогч Ч.Ц хоо /хонгор/ зүстэй, морийг зөв гуяндаа дэгрээ /Зуузай "S"/ тамгатай, буруу гуяндаа  сар тамгатай, 2-3 настай адууг энэ манай адуунаас алг болсон 3 тооны адууны нэг мөн байна. Алга болохдоо тамгагүй байсан, тамга дарсан байна гэж заав. Уг адууг Ч.Цт хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн II-р хавтасны 17-18 дахь тал),

Хохирогч Ч.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багт мал маллаж амьдардаг бөгөөд 2022 оны 01 сарын 10-нд "Хөөтийн бандгар" гэх нэртэй газарт очиж адуугаа бүртгэхэд манай адуунаас 2 тооны хээр зүсмийн буруу гуяндаа хоёулаа сар тамгатай, дэлтэй 12-13 насны 2 тооны морийг хайгаад олоогүй, мөн миний алга болсон 2 хээр морьтой хамт манай найз Я.Т гэх хүний тамгагүй, 2 настай даага бас хулгайлагдсан байсан. Я.Тын алдсан 1 морийг би 2022 оны 03 сард тус багийн Улаан худаг нэртэй газарт байх Б Б, Б нарын адуунаас авсан, тэдгээр нь  Б.Дгийн төрсөн ах дүү нар байгаа юм. Хоо морийг хэн тамгалсан талаар асуухад Б.Б буюу М нь тухайн хоо морийг өвөл манай төрсөн ах Б.Дд Б.Н буюу Хожгор гэх залуу өгсөн, тэгээд Б.Д ах тамгалж авсан гэж надад хэлсэн. Хоо морийг зөв гуянд "S" тамга, буруу гуянд сар тамга дарчихсан, дэлийг нь засчихсан байсан. 2022 оны 10 дугаар сарын 20-ны үед би гэртээ эхнэрийн хамт байж байхад миний адууг хулгайлж авсан гэх манай сумын Б.Д нь Одгоо гэх хүнтэй хамт мотоциклиор ирээд “танай морийг авсанд уучлаарай, муухай юм боллоо” гэж хэлээд надад тамхи нэрж уучлалт гуйж морины хохирол гэж нэг сая төгрөгийг бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 44-47, 49, 51 дэх тал),

Хохирогч Я.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 09 дүгээр сард манай адуунаас нэг тооны, хул зүсмийн, 2 настай эм даага иргэн Ч.Цын адуунд орсон, өөрөөр хэлбэл тэдний азарга нь оруулж авсан байсан. Тэгээд л тэдний адуунд явсаар байгаад 2022 оны 01 сарын 15-нд Ч.Ц нь адуугаа харах үеэр манай дээрх эм даага болон түүний хоёр адуутай цуг сүрэгт байхгүй, алга болчихсон байсныг Ч.Ц надад тухайн үед утсаар мэдэгдэж байсан. Би 2022 оны 04 дүгээр сарын 10-ны үеэр  нэг тооны морио иргэн Б.Д гэх хүний адуун сүрэг дотор тэр хүний им тамгыг дарчихсан явж байхад нь олж авсан. Уг нь бол манайх дээрх эм дааганд ямар нэгэн им, тамга тавиагүй байсан. Гэтэл Б.Д гэх хүн нь өөрийнхөө тамгыг дарчихсан байсан.Тухайн үед би Б.Д гэх хүнээс манай даагыг хэн авчирч өгсөн, яагаад тамга дарсан талаар асуухад тухайн үед Хожгор гэх хүн надад авчирч өгөхөөр нь тамга дарж авсан, уг нь бол таны даага гэдгийг мэдсэн, тэгээд алж нядлаагүй, танай азарга хурдан удмынх болохоор сүрэгтээ тавьчихсан гэхээр нь би хоо даагаа аваад буцааж Ч.Цын адуунд нийлүүлсэн. Санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 54 дэх тал),

Гэрч Б.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Б.Д тухайн 1 тооны морийг хүнээс худалдаж авсан гэж хэлсэн бөгөөд хаанаас хэзээ авсныг мэдэхгүй. 1 тооны хоо зүсмийн даага манай адуунд ирэхдээ тамгагүй байсан бөгөөд манай ах дүү нар адуугаа тамгалахад Б.Д ирж хоо даагыг тамгалсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 59-61 дэх тал),

Гэрч У.Згийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай авга ах Б.Д ганцаараа нэг тооны, хоо зүсмийн, тамгагүй даага хөтөлж авч ирээд энэ даагыг миний мал хариулж өгдөг айлын эзэн Ц.Х гэх хүн манай хүүхдийн үсний өрлөг /даахь үргээх/-т заасан даага байгаа юм. Танай адуунд байж байг гэж хэлчихээд яваад өгсөн бөгөөд тухайн нэг тооны хоо даагыг нь манай багийн Ч.Ц гэх хүн 2022 оны 03 дугаар сард манайх “Улаан худаг” нэртэй газарт байхад энэ даагыг би өөрийнхөө адуунаас 2022 оны 01 дүгээр сард хулгайд алдсан морь мөн байна. Энэ хоо дааганы эзэн нь Я.Т гэж хүн байгаа юм гэж хэлээд надаар бариулж аваад өөрийнхөө адуунд нийлүүлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 63-65 дахь тал);

Гэрч Ц.Хны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Б.Дд 2021-2022 онд ямар нэгэн морь өгөөгүй бөгөөд мөн хүүхдийнх нь үсний найранд хоо зүсмийн даага өгсөн зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 70-71 дэх тал);

Гэрч Б.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Бөхмөрөн сумын 2 дугаар багийн иргэн Б.Дг сайн танина, бид нар нэг багт мал маллаж амьдардаг бөгөөд Б.Д бид хоёр өвөлдөө 2 дугаар багийн Ташгаа, Шарилжит гээд ойролцоо газарт мал малладаг. Манай багийн Ч.Ц буюу М гэх хүний 1 тооны хоо даага алга болсон талаар сонссон бөгөөд сүүлд нь 3 тооны морь хулгайд алдагдсан талаар би 2022 оны 03 сарын орчимд сонссон. Хулгайд алдагдсан 1 тооны хоо даагыг нь Б.Д ах хулгайлж аваад өөрийн төрсөн ах Б.Бгийн адуунд нийлүүлчихсэн байсан чинь Ч.Цгэх эзэн нь таниад хоо даагыг авсан талаар сонссон юм. Мөн Б.Д ах энэ хоо даагыг Б.Н надад өгсөн юм гэж хэлсэн байсан талаар би хүмүүсээс сонсчихоод Б.Дгийн утас руу залгахаар утсаа авахгүй болохоор нь Б.Дгийн гэрт 2022 оны 03 сарын дундуур байх очиж уулзаад та надаас ямар хоо зүсмийн даага авсан юм бэ? манай багийн хүмүүс чи Б.Дд хаанаас ямар даага өгсөн юм бэ гээд асуугаад байна гэж асуухад Б.Д ах хэлэхдээ би манай багийн Ч.Цгэх хүний адуунаас 1 тооны ямар нэгэн тамгагүй 1 тооны хоо даага байхаар мал хийхээр хулгайлж авсан юм, тэгээд хүмүүс надаас хаанаас авсан морь бэ? гээд байхаар нь Хожгороос авсан хоо даага байгаа юм гээд худлаа хэлчихсэн юмаа. Одоо хүмүүс чамаас энэ морины талаар асуувал чи надад өгсөн гээд худлаа хэлээд өгөөрэй гэж Б.Д ах хэлэхээр нь би өөрийнхөө алдсан морийг таньдаггүй малчин хүн байхгүй ш дээ гэж хэлсэн чинь Б.Д ах надад би хулгайлж авсан хоо даагыг "S" дэгрээ тамга дараад тамгалчихсан болохоор хүмүүс мэдэхгүй гэж хэлсэн. Түүнээс хойш дахин Б.Дтой уулзаагүй байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 73-74, 95 дахь тал),

Гэрч Б.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай дүү Б.Д цагдаагийн хэсгийн байранд очоод би Ч.Цын 3 тооны морийг аваад хоо даагыг өөрөө авч тамгалж аваад нөгөө 2 хээр морийг Баян-Өлгий аймагт байдаг М.Ргэх хүнд өгсөн гэж хэлсэн. Б.Дгийн М.Ргэх хүнд өгсөн 2 морийг асуух зорилгоор М.Рийн дугаар луу олон удаа өөрийнхөө 94.........45 дугаарын утаснаас залгасан боловч утсаа авахгүй байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 82-83 дахь тал);

Шүүгдэгч Б.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 20-21-ний үед би Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг Шанагын хэв газраас адуу харж яваад Ц.Хны адууг тухайн газраас буцаж гэрлүүгээ дөхүүлэхдээ адууны хажууд Ч.Цын хоо зүсмийн, им тамгагүй даага байхаар нь Ц.Хны адуунд нийлүүлээд тууж явж байгаад адуугаа орхиод уг даагыг барьж аваад гэрлүүгээ авч явсан. Гэртээ 2-3 хонуулчихаад төрсөн ах Б.Бгийн адуунд хүргэж тавиад хүнээс авсан тул мал хийнэ гэж худал хэлээд хадгалуулсан. Түүний дараа дахин би урьд өмнө Бөхмөрөн суманд амьдарч байгаад шилжсэн М.Р гэх хүнтэй утсаар холбогдож надад мөнгөний хэрэг гараад хоёр адуу зармаар байна гэж хэлэхэд М.Р нь худалдаж авна адууг чинь үзэж байгаад болно гэж хэлэхээр нь би надад нэг утас бас аваад ирээрэй гэж хэлсэн. Тэгчихээд би Шангын хэв газар Ч.Цын адуу бэлчиж байхаар нь би морьтой яваад хээр зүсмийн хоёр адууг бариад гэрийн ойролцоо байх зуухны аманд уясан. Учир нь уулын ам учраас хүн хардаггүй. Маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 24-25-ны шөнө М.Рнь цагаан портер машинтай манай өвөлжөөний ойролцоо ирсэн байхаар нь би өөрийн мотоциклиор тосож авсан. Манай гэрт ирэхэд М.Р үл таних хүний хамт ирсэн бөгөөд манай эхнэр аймгийн төв рүү явсан байсан тул хоол унд идээд архи задалж ууж байхад манай сумын Б.Н, Д.Г хоёр ирээд хамт архи уусан. Архи ууж дуусаад Б.Н, Д.Гхоёр буцасны дараа М.Р түүнтэй хамт явсан үл таних хүний хамт машиныг нь морь уясан байсан жалганд оруулаад хоёр адууг ачсан. М.Р нь хоёр адууг хараад бид хоёр нэгийг нь сая төгрөгөөр тохирч наймаа хийсэн. Надад 1.800.000 орчим төгрөг бэлнээр өгөөд 110.000 төгрөгийн утас өгсөн. Би утсаар ярихад өөрийн адуу гэдгээ хэлсэн, харин манайд ирээд наймаа хийж ачиж байхад нь би мөнгөний хэрэг гарсан тул хүний адуу хулгайлаад зарж байгаа гэдгээ хэлэхэд М.Р нь би өөрөө зохицуулаад зарна гэж хэлээд шөнө ачаад явсан. М.Р намайг таних бөгөөд намайг өөрийн гэсэн адуу малгүйг мэднэ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 142-143 дахь тал)-үүдээр шүүгдэгч Б.Д нь Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Хөөтийн бандгар" гэх газраас 2021 оны 12 дугаар сард хохирогч Я.Тын хоо /хонгор/ зүстэй, эм даага, Ч.Цын сар тамгатай 12, 13 настай хээр зүсмийн хоёр тооны морь, нийт 3 тооны адууг бэлчээрээс нь нууц далд аргаар авсан үйл баримт тогтоогдож байна.

Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар үнэ төлбөргүй авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг онцлогтой гэмт хэрэг юм. 

Шүүгдэгч Б.Дгийн Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Хөөтийн бандгар" гэх газраас 2021 оны 12 дугаар сард хохирогч Я.Тын хоо /хонгор/ зүстэй, эм даага, Ч.Цын сар тамгатай ,хээр зүсмийн хоёр тооны морь, нийт 3 тооны адууг бэлчээрээс нь нууц далд аргаар авсан үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “олон тооны мал хулгайлж” гэж хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбар: “Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна”,  “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэж тус тус тодорхойлсон тул 8 тооны адуу нь олон тооны мал болно.

Иймд шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

3. Шүүгдэгч М.Рийг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн II-р хавтасны 19-21 дэх тал),

Гар утсанд үзлэг хийсэн “ Б.Угийн Samsung загварын гар утсанд үзлэг хийхэд 2021 оын 12 дугаар сарын 14-ний өдөр 02:43 минутанд Х, Д нар хүрэн болон хүрэн халзан морь унасан зураг дарсан байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн V-р хавтасны 31-40 дэх тал),

Хохирогч Ч.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 01 сарын 10-нд "Хөөтийн бандгар" гэх нэртэй газарт очиж адуугаа бүртгэхэд манай адуунаас 2 тооны хээр зүсмийн буруу гуяндаа хоёулаа сар тамгатай, дэлтэй 12-13 насны 2 тооны морийг хайгаад олоогүй, мөн миний алга болсон 2 хээр морьтой хамт манай найз Я.Т гэх хүний тамгагүй, 2 настай даага бас хулгайлагдсан байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 44-47, 49, 51 дэх тал),

Гэрч Ц.Хны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 03-ны үеэр өөрийн хүнсээ авахаар Дгийнд очсон, Д гэртээ ганцаараа байсан. Тэр үед Д 6 анстай буурал морь унаж байсан. Дгийн гэрт 3-4 хоноод хүнсээ цэгцэлж аваад сум төв рүү буцсан. 2021 оны 12 дугаар сарын 12-нд эхнэрийн хамт мал муудаж байна гэсэн тул Дгийн гэрт өвс хүргэж өгсөн. Д гэртээ ганцаараа байсан. 14 хүртэл Дгийн гэрт байсан. Анх өвөлжөөн дээр очиход Д буурал морьтой учиж улаан унасан тул буцах үедээ төөл /сар/-тэй хүрэн буюу галзан /халзан/ азарга барьж өгч, буурал морийг тавьсан. Тэр үед эхнэр зураг дарсан. Манай  хүнсээ авсны дараа аймгийн төв  рүү хүнд адуу явуулахаар болж Дд хэлж хул гүү бариулсан, тэр хүнсний адууг Н гэх залуу барилцаж, нядалж  явуулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн V-р хавтасны 42-44 дэх тал);

Гэрч Б.Угийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Б.Д нь 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 08 дугаар сар хүртэл өөрийн гэр бүлийн хамт ташгайд өвөлжиж манай мал малласан. 2 сараас хойш манай гэртээ хамт бууж 8 сар хүртэл малласан. Урьд өмнө 2012 оноос хойш 5 жил бас малласан. 2021 оны 12 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сар хүртэл Б.Д галзан зүсмийн азарга унаж мал хариулдаг байсан. Мөн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Б.Дд галзан зүсмийн азаргыг барьж өгсөн бөгөөд тухайн үед би зургийг дарж авч байсан, одоо миний утсан дээр байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 102-104,  V-р хавтасны 45 дахь тал);

Гэрч Б.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Бөхмөрөн сумын 2 дугаар багийн иргэн Б.Дг сайн танина, бид нар нэг багт мал маллаж амьдардаг бөгөөд Б.Д бид хоёр өвөлдөө 2 дугаар багийн Ташгаа, Шарилжит гээд ойролцоо газарт мал малладаг. Харин Баян-Өлгий аймгийн харъяат М.Рнэртэй хүн урьд өмнө манай багаар адуу худалдаж авч явж байхад нь харж байсан. 2021 оны 12 дугаар сарын 05-нд миний төрсөн өдөр учраас ганцараа байсан тул Дтой утсаар холбогдож гэр хүрээд ир гэж хэлэхэд  Х хүнсээ авахаар ирсэн байгаа тул ажилтай очиж чадахгүй гэдэг зйүлийг хэлсэн. Дахин 2021 оны 12 дугаар сарын 15-ны орой адуугаа авахаар ирсэн Агийн хамт Дгийн гэрт очиж архи ууж хоносон. Тэгэхэд Д энхэрийн хамт байсан. Маргааш өглөө нь Д нь Хны адуунаас  хүний хүнсэнд явуулах гүү барихаар явна гэхээр нь би Агийн адуу хайж байсан учраас хамт мориор Цалгар гэх газар луу явсан. Хөндий хаг гэх газарт З, Ц нар мотоцикльтой Ц гэх хүний адуунаас уналгын морь барих гэж байхад нь хад руу шахаж байгаад 2 морь барилцаж өгсөн. Бид хоёр цаашаа явж Хны адуунаас гүүг бариад ирэхэд А дөнгөж босож байсан. Удалгүй Ц энхэрийн хамт, В эхнэр болон М гэх хүний хамт ирж гүүг нядлаж дуусаад явсан. 2-3 хоногийн дараа буюу 2021 оны 12 дугаар сарын 20-ны орчим байх, манай сумын Д.Г гэх залуутай Б.Дгийн өвөлжиж байсан “Ташгаа” нэртэй газарт очиход Б.Дгийн гэрт М.Р гэх хүн зүс танихгүй адууны ченж гэх залуутай архи ууж байхаар нь Д.Г бид хоёр танилцаж бид М.Р дахин 2 шил архи задлаж өгч танилцаж байсан. М.Рнь тухайн үед надад зундаа Улаанбаатар хотод барилга дээр ажилладаг. Өвөл болохоор Баян-Өлгий, Увс хооронд таарсан ажлаа хийдэг гэж хэлсэн. Б.Дгийнд очиход М.Р үл таних хүний хамт ирээд хоол унд идээд архи ууж байхаар нь хамт ярилцаж дахин нэг шил архи ууж дуусаад Д.Г бид хоёр 11 цагийн үед гэртээ харьсан. Гэртээ хариад шууд унтаад маргааш өглөө нь Д.Гийн бух хайхаар явж байхад мотоциклийн урд дугуй хагарсан тул Б.Днд очиж ноцасс асуухад байхгүй гэж хэлсэн. Урьд орой нь ирсэн байсан М.Р явчихсан байсан. Би 2022 оны 12 дугаар сарын сүүлээр би хонь хариулж яваад Б.Дтой таарч, утсаа эвдсэний улмаас утасгүй хэцүү байна гэхэд Б.Д нь надад нэг илүү утас байгаа, манай найз надад өгсөн тул чи түр барьж бай гэхээр нь би гэрээс нь очиж авахад ногоон өнгөтэй товчлууртай гэрэл асдаг утас өгөхөөр нь би хэсэг барьж байгаад малд явж байхдаа гээчихсэн. Түүнээс хойш дахин Б.Дтой уулзаагүй байгаа. М.Р надад чамаас мэдүүлэг авбал 12 дугаар сарын 06-нд гэдгээрээ мэдүүлэг өгөөрэй чиний урьд өгсөн мэдүүлэг 12 дугаар сарын 06-нд уулзсан гэсэн байгаа тул тэрийгээрэй тэгээд өгөөд өөр юм ярьж болохгүй шүү. Чи мэдүүлэг өгөхөөс өмнө манай өмгөөлөгчтэй очоод уулзчих гэж хэлэхээр нь би танай өмгөөлөгчийг танихгүй гэхэд 94.......11 гэсэн дугаар хэлэхээр нь өөрийн утсан дээр тэмдэглэж авсан боловч залгаж ярих болон биеэр уулзаагүй. Тэгэхдээ монгол хэлээр ярьж ойлголцсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 73-74, 95, V-р хавтасны 74 дэх тал),

Гэрч Д.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Дгийн гэрийн доод зуухад цагаан өнгийн портер машин зогсож байсан бөгөөд гэрт нь очиход Баян-Өлгий аймгийн гаралтай 2 хүн байсан. Тухайн 2 хүний нэг нь Р гэх хүн байсан бөгөөд 2021 оны намар адуу авахаар Бөхмөрөн суманд явж байхад нь таарч таньдаг болсон. 2021 оны намар М.Рнь адуу худалдаж авахаар ирчихсэн байсан бөгөөд тухайн үед М.Р хүнсний адуу авч байна, зарах адуу байвал авна гэж монголоор хэлэхэд нь би надад зарах адуу байхгүй, харин 1 дүгээр багийн айлуудаар зарах адуу байгаа гэж хэлэхэд М.Рнь ойлгоод уг багийн айлуудаар орохоор явсан. Дахин Дгийн гэрт таарч 2 цаг орчим хамт хоол унд идэж, архи ууж байхдаа мөн монголоор ярьж хэвийн ойлголцож байсан. Тухайн орой Дгийнд яг ямар ажлаар ирснээ бол хэлээгүй. Архи ууж байх үеэр Н нь миний төрсөн өдөр болоод өнгөрсөн тул тэмдэглэж явна  гэж хэлэхэд Р дахин архи гаргаж ирж  уугаад хоорондоо юм ярьж сууж байгаад Нэргүй бид хоёр Нгийн гэрт очиж хоносон. Нгийн төрсөн өдөр 12 дугаар сарын 05-нд болдогийг мэддэг бөгөөд тухайн үед болоод 10 гаруй хонож байсан  учраас яагаад тэгж хэлснийг мэдэхгүй байна. Хөдөө зав муутай тул айлд очсон үедээ нөхөж төрсөн өдрийн архи гэж задлуулдаг тохиолдол байдаг. 2021 онд найз Нгийн төрсөн өдрийг тэмдэглээгүй, би Нгийн ойролцоо 2 хоног үхэр хайж байгаад Нэргүйгийн хамт Дгийнд очсон. Тухайн өдрийг нарийн хэлж мэдэхгүй ч 12 дугаар сарын 14-өөс хойш очсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн V-р хавтасны 72 дахь тал);

Гэрч Б.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Дгийнд 2021 оны 12 дугаар сард Нгийн хамт очиж хоол идээд, архи ууж хоносон. Маргааш өглөө нь Н, Д нар гүү барьж ирэхээр яваад үд гээд ирсэн. Д тухайн үед цагаан өсгийтэй, галзан /халзан/ азарга унаж байсан. Адуу гаргаж дуусаад Нгийн гэрт ирж хоноод маргааш нь адуугаа олоод төв рүү оруулсан. Адуу оруулсны дараа 3-4 хоногийн дараа буюу 2021 оны 12 дугаар сарын 20-ны үед би Улаанбаатар хот явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн V-р хавтасны 69-70 дахь тал);

Гэрч Б.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай дүү Б.Д цагдаагийн хэсгийн байранд очоод би Ч.Цын 3 тооны морийг аваад хоо даагыг өөрөө авч тамгалж аваад нөгөө 2 хээр морийг Баян-Өлгий аймагт байдаг М.Р гэх хүнд өгсөн гэж хэлсэн. Б.Дгийн М.Р гэх хүнд өгсөн 2 морийг асуух зорилгоор М.Рийн дугаар луу олон удаа өөрийнхөө 94........45 дугаарын утаснаас залгасан боловч утсаа авахгүй байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 82-83 дахь тал);

Гэрч М.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би өөрийн төрсөн дүү М.Рээс 2021 оны 12 дугаар сард 1 тооны, бор зүсмийн адууг 1.200.000 төгрөгөөр худалдаж авсан. Ямар им тамгатайг нь сайн санахгүй байна, би малын зүс, им, тамга сайн мэддэггүй юм. Тухайн адууг 1.200.000 төгрөгөөр буюу бэлэн мөнгөөр худалдан аваад  арьсыг нь зах дээр ченжүүдэд худалдсан, хэн гэдэг ямар ченжид өгснөө санахгүй байна. Миний дүү М. Р надад тухайн адууг хаанаас болон хэнээс авсан талаараа яриагүй. Намайг өнгөрсөн жил идэшний адуу сураглаж байхад тэр өөрөө би танд идэшний адуу авчирч өгье гэж уг адууг авчирч өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 110 дахь тал);

Гэрч Ө.Кны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 12 дугаар сард хүргэн ах М.Р намайг хөдөө Ногоон нуур руу яваад ирье гээд 30 литр байх сайн санахгүй байна, түлш хийгээд Цагааннуур сумаар дамжаад Ногоон нуур сум руу очсон. Тэндээс хойшоо нэг айлаас очиж 2 тооны адуу худалдаж авна гээд сумаас хойшоо яг хэдэн км гэдгийг нь сайн санахгүй байна, нэг айлын гэрийн ойролцоо очоод М.Рмашинаас буугаад тухайн айл руу орсон. Түүнийг уг айл руу орсны дараагаар 1 мотоциклиор 2 залуу ирээд нэг нь М.Рийг суулгаад нөгөө хамт явсан залуугийн нэг нь алхаад явсан. Тэгээд тэр гурав 2 тооны адуу тууж ирээд уг адууг миний 09-84 БӨУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр ачсан. Би тухайн газрыг сайн мэдэхгүй, тэр хүмүүстэй уулзаагүй учраас хэн гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Уг 2 тооны адууг ачиж аймгийн төвд ирээд хадам ах М.Дид хүрэн зүсмийн адууг 1.200.000 төгрөгөөр худалдаж мөнгийг нь өөрөө авсан. Харин том биетэй хар хээр зүсмийн адууг малын зах руу ачиж явж байгаад үл таних нэг хүн тохироод авсан. Би тухайн газарт нь адууг буулгаж өгөөд явсан хэдэн төгрөгөөр хэн гэдэг хүнд өгсөн талаар мэдэхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 113-115, 117-119 дэх тал);

Шүүгдэгч Б.Дгийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би урьд өмнө Бөхмөрөн суманд амьдарч байгаад шилжсэн М.Р гэх хүнтэй утсаар холбогдож надад мөнгөний хэрэг гараад хоёр адуу зармаар байна гэж хэлэхэд М.Р нь худалдаж авна адууг чинь үзэж байгаад болно гэж хэлэхээр нь би надад нэг утас бас аваад ирээрэй гэж хэлсэн. Тэгчихээд би морьтой яваад Шангын хэв газар бэлчиж байсан Ч.Цын адуунаас хээр зүсмийн хоёр адууг бариад гэрийн ойролцоо байх зуухны аманд уясан. Учир нь уулын ам учраас хүн хардаггүй. Маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 24-25-ны шөнө М.Рнь цагаан портер машинтай манай өвөлжөөний ойролцоо ирсэн байхаар нь би өөрийн мотоциклиор тосож авсан. Манай гэрт ирэхэд М.Р үл таних хүний хамт ирсэн бөгөөд манай эхнэр аймгийн төв рүү явсан байсан тул хоол унд идээд архи задалж ууж байхад манай сумын Б.Н, Д.Г хоёр ирээд хамт архи уусан. Архи ууж дуусаад Б.Н, Д.Гхоёр буцасны дараа М.Р түүнтэй хамт явсан үл таних хүний хамт машиныг нь морь уясан байсан жалганд оруулаад хоёр адууг ачсан. М.Рнь хоёр адууг хараад бид хоёр нэгийг нь сая төгрөгөөр тохирч наймаа хийсэн. Надад 1.800.000 орчим төгрөг бэлнээр өгөөд 110.000 төгрөгийн утас өгсөн. Би утсаар ярихад өөрийн адуу гэж хэлсэн, харин манайд ирээд наймаа хийж, адууг ачиж байхад нь би мөнгөний хэрэг гарсан тул хүний адуу хулгайлаад зарж байгаа гэдгээ хэлэхэд М.Рнь би өөрөө зохицуулаад зарна гэж хэлээд шөнө ачаад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 142-143 дахь тал),

Шүүгдэгч Б.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Ч.Цын адуунаас хулгай хийхдээ Б.Хны хүрэн халзан азаргыг унаж явсан” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч М.Рнь 2021 оны 12 дугаар сарын 20-ны үед  шүүгдэгч Б.Дгийн хулгайлсан, хоёр тооны адууг хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон мал болохыг мэдсээр байж авсан үйл баримт тогтоогдож байна.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “мөнгө угаах” гэж гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг ойлгоно” гэж мөнгө угаах үйлдлийн шинжийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан бол” гэж мөнгө угаах гэмт хэргийн шинжийг тус тус тодорхойлсон байна.

Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг зориуд санаатай авч ашигласан, өөрийн эзэмшилд оруулсан байхыг мөнгө угаасан гэж ойлгоно.

Шүүгдэгч М.Рнь Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай 8 дугаар зүйлийн 8.2-т “Тээврийн хэрэгслийн жолооч нь мах бэлтгэлийн зориулалттай мал, махыг тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээтэй эсэхийг нь шалгасны үндсэн дээр тээвэрлэнэ” гэж  заасан үүргээ зориуд зөрчиж, шүүгдэгч Б.Дгоос гарал үүслийн бичиггүй 2 тооны адууг худалдан авч, Увс аймгаас Баян-Өлгий аймаг руу дамжуулан тээвэрлэж байгаа нь гэмт хэрэг үйлдэж олсон мал гэдгийг мэдсэн гэж үзэх үндэслэл болно.

Гэрч Ц.Х, Б.У нарын “2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Б.Дд галзан /халзан/ зүсмийн азаргыг барьж өгсөн” гэх мэдүүлгүүд нь гар утсанд үзлэг хийсэн “ Б.Угийн Samsung загварын гар утсанд үзлэг хийхэд 2021 оын 12 дугаар сарын 14-ний өдөр 02:43 минутанд Х, Д нар хүрэн болон хүрэн халзан морь унасан зураг дарсан байв” гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг гэрэл зургаар бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүдээр давхар нотлогдож байна.  

Гэрч Б.Нгийн “2021 оны 12 дугаар сарын 15-ны орой адуугаа авахаар ирсэн Агийн хамт Дгийн гэрт очиж архи ууж хоносон. Тэгэхэд Д энхэрийн хамт байсан. Маргааш өглөө нь Д нь Хны адуунаас  хүний хүнсэнд явуулах гүү барихаар явна гэхээр нь би Агийн адуу хайж байсан учраас хамт мориор Цалгар гэх газар луу явсан. Хөндий хаг гэх газарт З, Ц нар мотоцикльтой Ч.Цгэх хүний адуунаас уналгын морь барих гэж байхад нь хад руу шахаж байгаад 2 морь барилцаж өгсөн” гэх мэдүүлгээс дүгнэхэд 2021 оны 12 дугаар сарын 16-нд хохирогч Ч.Цын адуунаас шүүгдэгч Б.Д 3 тооны адууг хулгайлж аваагүй байсан болох нь тогтоогдож байна.

Учир нь 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс өмнө хохирогч Ч.Цын адуунаас шүүгдэгч Б.Д 3 тооны адууг хулгайлж авсан байсан бол З, Ц нар мэдэж, хайж эхлэх байсан, хохирогч 2022 оны 01 дүгээр сарын 10-нд "Хөөтийн бандгар" гэх нэртэй газарт очиж адуугаа бүртгэхэд л 3 тооны адуу алга болсныг мэдсэн байдлаас дүгнэхэд шүүгдэгч Б.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би Цын адуунаас хулгай хийхдээ Б.Хны хүрэн халзан азаргыг унаж явсан” гэх мэдүүлэг нь үндэслэлтэй байна.

Мөн гэрч Д.Гантөгс, Б.А нарын тухайн цаг үед болсон үйл явдлаар баримжаалан өгсөн мэдүүлгүүдээр хохирогч Ч.Цын адуунаас 3 тооны адуу хулгайлсан шүүгдэгч Б.Дгийн үйлдэл 2021 оны 12 дугаар сарын 20 орчим болсон гэдэг нь тогтоогдож байгаа тул шүүгдэгч М.Рийн гэмт хэрэг үйлдэж олсон мал гэдгийг мэдсээр авсан, эзэмшсэн, ашигласан үйлдэл нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны үед хийгдсэн гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч М.Р нь гэмт хэрэг үйлдэж олсон мал гэдгийг мэдсээр байж 2 тооны адууг худалдан авсан, эзэмшсэн, ашигласан үйлдэл нь мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Рийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны үед үйлдсэн мөнгө угаах гэмт хэрэгт нь 2022 оны 01 дүгээр сарын 07-нд яллагдагчаар татсан байх тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзнэ.

Шүүгдэгч М.Рийн “Би гэмт хэрэг үйлдээгүй, тухайн 2 тооны адууг хулгайлж авсан гэдгийг мэдээгүй” гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдсэн тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Харин шүүгдэгч Б.Дгийн яллаглагчаар өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад гэрчүүдийн мэдүүлгээр давхар нотлогдсон тул нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Шүүгдэгч М.Рнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй болно.

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Г.Д, Б.Э, Б.Д нар нь хохирогч Г.Эны 8 тооны адууг хулгайлж, түүнд 9.900.000 төгрөгийн хохирол, хохирогч И.Тны 1 тооны адууг бүлэглэн хулгайлж, түүнд 1.500.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан нь тогтоогдож байх бөгөөд эрх бүхий шинжээчээс дээрх 8 тооны бод малыг 9.900.000 төгрөгийн, 1 тооны бод малыг 1.500.000 төгрөгийн үнэ үнэтэй болохыг тогтоожээ. (хавтаст хэргийн I-р хавтасны 68,202 дахь тал)

Хохирогч Г.Э мөрдөн байцаалтын шатанд: “би өөрийн 8 тооны морийг зүсээр нь буцаан авсан тул надад нэхэмжлэх зүйл байхгүй, ямар нэгэн гомдолгүй” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн I-р хавтасны 153 дахь тал), хохирогч И.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “нэг тооны морийг зүсээр нь буцаан авсан тул надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн I-р хавтасны 32 дахь тал), Хохирогч Я.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Даага аваад буцааж Ч.Цын адуунд нийлүүлсэн. Одоо Ч.Цын адуун сүрэгт байгаа. Санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн II-р хавтасны 54 дэх тал)-үүдийг тус тус үнэлээд шүүгдэгч Б.Д, Б.Э, Г.Д нараас шийтгэх тогтоолоор гаргуулж хохирогч И.Тын, Г.Э, Я.Т нарт олгох хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.

Хохирогч Ч.Цмөрдөн байцаалтын шатанд: “Б.Д морины хохиролд 2.000.000 сая төгрөг авсан үнэн болно. Одоо үлдэгдэл 400.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байгаа. Хэрэв энэ хохирлыг төлж өгвөл, цаашид нэхэмжлэх хохиролгүй болно.” гэх тодорхойлолт ( хавтаст хэргийн III-р хавтасны 144 дэх тал), хохирогч Ч.Цын өмгөөлөгч Д.Б мөрдөн байцаалтын шатанд “Хохирогч Ч.Цт 2022 оны 12 дугаар сарын 15-нд 1 морины үнэ 1 сая төгрөг өмгөөлөгч Д.Бд бэлнээр өгсөн болно. Хохиролд нийт 2 сая төгрөг төлсөн үнэн болно.” гэх тодорхойлолтыг гараар бичиж, нотариатчаар гэрчлүүлж хэрэгт хавсаргасан баримт ( хавтаст хэргийн III-р хавтасны 143 дахь тал)-ууд тус тус авагдсан байна.

Хохирогч Ч.Цын өмгөөлөгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт “Б.Д миний үйлчлүүлэгч Ч.Цт хохирол төлсөн тул цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэх тайлбар мөн хавтас хэрэгт авагдсан баримтуудыг тус тус үнэлээд шүүгдэгч Б.Дгоос шийтгэх тогтоолоор гаргуулж хохирогч Ч.Цт олгох хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.

Шүүгдэгч М.Рээс гаргуулах хохиролгүй болно. 

II. Шүүгдэгч Б.Э, Б.Д, Г.Д, М.Р нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Б.Э, Б.Д, Г.Д нар нь бусдын олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан эрүүгийн хариуцлага,  

Шүүгдэгч М.Рнь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, малыг мэдсээр байж худалдан авсан, эзэмшсэн, ашигласан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх үндэслэлтэй  байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Э нь урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 258 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжээр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол (хавтаст хэргийн II-р хавтасны 158, 171 дэх тал)-уудаар тус тус тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Э нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Д нь урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 120 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 1 сар хорих ял, Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсгэт зааснаар 1 жил 4 сар 4 хоног хорих ялаар, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасанаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол (хавтаст хэргийн II-р хавтасны 159, 162-168 дахь тал)-уудаар тус тус тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Д нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Г.Д, М.Рнар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн II-р хавтасны 172, 189 дэх тал)-аар тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Э нь хувийн байдлын хувьд 1979 онд төрсөн, 43 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлт нуурын ....... тоотод оршин суух хаягтай,  хувьдаа улсын бүртгэлийн Ү22.........16 дугаартай 225м.кв  үйлчилгээ агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Hyundai Verna загварын 1 ширхэг тээврийн хэрэгсэл зэрэг эд хөрөнгөтэй гэх нөхцөл байдлууд ( хавтаст  хэргийн II-р хавтасны 174, 176-177, 184 дахь тал),

Шүүгдэгч Б.Д нь хувийн байдлын хувьд 1981 онд төрсөн, 41 настай, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, өрхийн амьжиргааны түвшин дунджаас доогуур байгаа (оноо 409-ээс доош), хувьдаа Хурд-150 загварын 1 ширхэг, мотоциклиос өөр эд хөрөнгөгүй, хөлсөөр мал маллаж амьдардаг гэх нөхцөл байдлууд ( хавтаст  хэргийн II-р хавтасны 175, 182, 184, 219-221 дэх тал),

Шүүгдэгч Г.Д нь хувийн байдлын хувьд 1979 онд төрсөн, 43 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Түргэн сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, өрхийн амьжиргааны түвшин дунджаас доогуур (оноо 409-ээс доош) үзүүлэлттэй, хувьдаа улсын бүртгэлийн Ү15...........94 дугаартай 1156 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 154 толгой мал зэрэг эд хөрөнгөтэй гэх нөхцөл байдлууд( хавтаст  хэргийн II-р хавтасны 174, 178-179, 181, 203-217 дахь тал),

Шүүгдэгч Г.Дын хувийн зан байдлын талаар: Гэрч Б.Згийн өгсөн: “Эдийн засгийн хувьд гэвэл дундаж орлоготой мал аж ахуйгаар л амьдардаг. Д хөлсөөр морь уядаг. Эдийн засгийн хувьд гэвэл би хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг. Мөн хадгаламж байхгүй бөгөөд би өөрөө цалингийн зээлтэй” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн I-р хавтасны 59 дэх тал), Гэрч Ц.Гын өгсөн: “Аж амьдарлын хувьд гэвэл дундаж орлоготой мал аж ахуйгаар амьдардаг. Д хөлсөөр морь уядаг. Хүн бүрд тусархаг, нийтэч харилцаатай, элдэв янзын зан ааш байхгүй бөгөөд нутаг усандаа нэр нүүртэй, хүн гэж хэлж болно” гэх мэдүүлэг ( хавтаст  хэргийн II-р хавтасны 02 дахь тал)-үүд тус тус хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч Б.Дгийн хувийн зан байдлын талаар: Гэрч Б.Лын өгсөн: “Тусархаг, нийтэч харилцаатай, хөлсөөр болон тусламж хэрэгтэй хүнд байнга тусалж явдаг амьдрах гэж ядарч яваа хүний нэг” гэх мэдүүлэг ( хавтаст  хэргийн I-р хавтасны 53 дахь тал), Гэрч А.Цийн өгсөн: “Аж амьдарлын хувьд тогтсон орлого байхгүй, би толгой өвддөг, татаж унадаг гэх шалтгаанаар групп авдаг. Өөрийн гэсэн мал байхгүй бөгөөд айлын мал малладаг” гэх мэдүүлэг ( хавтаст  хэргийн I-р хавтасны 55 дахь тал)-үүд тус тус хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч Б.Эгийн хувийн зан байдлын талаар: Гэрч Б.Зын өгсөн: “Манай ах Б.Э нь Улаанбаатар хот руу шилжээд 20 гаруй жил болж байна. Одоогоор Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг 32 хороонд эхнэр 2 хүүхдийн хамтаар оршин суудаг. 2022 оны 06, 07 сард Увс аймгийн Түргэн суманд ирж тус сумын малчин иргэдээс малын ноос цуглуулан ачиж Улаанбаатарт буцаж явсан.” гэх мэдүүлэг ( хавтаст  хэргийн I-р хавтасны 36-37 дахь тал), Гэрч Г.Эгийн өгсөн: “Б.Э нь хурдан морь сонирхдог бөгөөд урдаас хурдан удмын адуу авч ирж Увс аймагт уралдуулж байгаад зарж борлуулчаад буцдаг. Эхнэр нь одоо цайны газраа ажиллуулдаг. Төлөв даруу нийтэч харилцаатай архи хааяа хэрэглэдэг. Элдэв зан ааш байхгүй” гэх мэдүүлэг ( хавтаст  хэргийн I-р хавтасны 57 дахь тал)-үүд тус тус хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч М.Ргийн хувийн зан байдлын талаар: Гэрч М.Дийн өгсөн: “Архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг гэхдээ элдэв зан ааш байхгүй, зан харилцааны хувьд нийтэч харилцаатай. Эзэмшсэн мэргэжил байхгүй учраас барилга дээр туслах ажилтан хийдэг бөгөөд өөрийн гэсэн орлого бүрдүүлж явдаг чухал үүрэгтэй. Баян-Өлгий аймгийн Өлгий суманд хашаа байшинд амьдардаг. Хувиараа хөдөлмөр эрхэлж орлого залгуулдаг тогтсон цалин гэж байдаггүй. Өөрийн эзэмшлийн жийп машинтай” гэх мэдүүлэг ( хавтаст  хэргийн II-р хавтасны 117 дахь тал), Гэрч Ө.Кны өгсөн: “Өлгий суманд өөрийн гэсэн хашаа байшинд амьдардаг дундаж амьдралтай айл өрх гэж хэлж болно. Архи хааяа уудаг гэхдээ гэм хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Зан байдлын хувьд төлөв даруу нийтэч зантай” гэх мэдүүлэг ( хавтаст  хэргийн II-р хавтасны 119 дэх тал)-үүд тус тус хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч Б.Д, Б.Э, Г.Д нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Б.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч энэ гэмт хэргийг давтан үйлдсэн нөхцөл, шүүгдэгч Г.Д, Б.Э нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, шүүгдэгч нарын хэрэгт оролцсон оролцоо, хохирол төлсөн байдал, тэдний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т  заасан хорих ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т  зааснаар шүүгдэгч Б.Дд 3 /гурав/ жил 8 /найм/ сар хорих ял, шүүгдэгч Г.Дт 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих ял, Б.Эд 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Д, Б.Э, Г.Д нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч М.Рд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, түүний хувийн байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.Рд 10 /арав/ сар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан М.Р зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн түр оршин суух Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс  гарахыг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан  М.Рнь зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж зааснаар энэ хэрэгт цагдан хоригдсон шүүгдэгч Б.Дгийн 108, шүүгдэгч Г.Дын 108, Б.Эы 97 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Рд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж, шүүгдэгч Б.Д, Г.Д, Б.Э нарт энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан үед хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

            Шүүгдэгч М.Рнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хор уршиггүйг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Орчуулагчид төлөх зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд орно”, мөн хуулийн 11.5 дугаар зүйлийн 1-д “Шүүхэд орчуулагчаар дуудагдсан хүн дуудагдаж ирсэнтэй холбогдож гарсан зардлаа нөхөн төлүүлж авах эрхтэй” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын  2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 161 дугаар тогтоолоор батлагдсан "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам"-ын  2 дугаар зүйлийн 2.4-т “Орчуулагчид олгох урамшууллын зардлыг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно” гэж заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орчуулагчаар оролцсон Н.С, С.Ж нар нь хөдөлмөрийн хөлсөө гаргуулж авах эрхтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зйүлийн 1-т “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж заасны дагуу орчуулагчийн хөлсийг шүүгдэгч М.Рээс гаргуулах үндэслэлтэй байна.

Орчуулагч Н.С нь 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 09:00 цагаас 16:00 цаг хүртэл 7 цаг шүүх хуралдаанд орчуулагчаар оролцсон байна. Тухайн үед мөрдөгдөж байсан 1 цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 3.273 төгрөг (7цагх3.273 төгрөг= 22.911төгрөг. 22.911х10= 229.110 төгрөг)-өөр тооцож, 229.110 төгрөгийг шүүгдэгч М.Ргээс гаргуулж орчуулагч Н.С (Увс аймаг Улаангом сум, 3 дугаар багийн 13-1 тоот. РД:БД...................)-т,

Орчуулагч С.Ж нь 2024 оны 01 дүгээр сарын 14, 2024 оны 02 дугаар сарын 01, 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдрүүдийн шүүх хуралдаанд нийт 18 цаг орчуулагчаар оролцсон байна. Тухайн үед мөрдөгдөж байсан 1 цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 3.929 төгрөг (18цагх3.929 төгрөг= 70.722 төгрөг. 70.722х10= 707.220 төгрөг)-өөр тооцож, 707.220 төгрөгийг шүүгдэгч М.Ргээс гаргуулж орчуулагч С.Ж (Увс аймаг, Улаангом сум, 9 дүгээр багийн 212-2 тоот. РД:..............)-т тус тус олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,

Мөн зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, 3-т “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 4-т “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж  тус тус заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Г.Д, Б.Э нараас гэмт хэрэг үйлдэхэд уналга болгож ашигласан И.Тын 1 тооны, 8 настай адууны үнэ 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөг, шүүгдэгч Б.Дгийн эзэмшлийн, Мустанг-5 маркийн мотоциклийн үнэ 250.000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийг хувь тэнцүүлэн, шүүгдэгч Б.Д, Г.Д, Б.Э нараас тус бүрээс нь 583.340 (таван зуун наян гурван мянга гурван зуун дөчин) төгрөг гаргуулж улсын орлогод, мөн шүүгдэгч Г.Дын эзэмшлийн LXYPCKL06H0253346 арлын дугаартай, Мустанг-150 маркийн, улсын дугааргүй, 250.000 төгрөгийн үнэлгээ бүхий ногоон өнгийн мотоциклийг шүүгдэгч Г.Даас хураан авч, улсын орлогод,

Мөн шүүгдэгч Б.Дгийн гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан 5 настай азарга иргэн Б.Хны өмч болох нь тогтоогдсон тул түүний үнэ 1.200.000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон 2 тооны морийг шүүгдэч М.Рд худалдаж олсон ашиг болох 1.800.000 төгрөг, гар утасны үнэ 120.000 төгрөгийг тус тус гэмт хэрэг үйлдэж олсон ашигт тооцон  1.920.000 (нэг сая есөн зуун хорин мянга) төгрөгийг түүний хувьд ногдох эд хөрөнгөөс албадан гаргуулж, улсын орлогод,

Шүүгдэгч М.Рийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 2 тооны морины үнэ 2.400.000 төгрөг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Ө.Кны  өмчлөлийн Hyundai Porter-1 авто машины үнэ 3.500.000 төгрөгийг тус тус түүний хувьд ногдох эд хөрөнгөөс хурааж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу орчуулагчийн хөлс 936.330 төгрөг төлөхөд зарцуулж үлдэх хэсгийг улсын орлогод тус тус оруулахаар шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн шүүгдэгч Б.Дгийн эзэмшлийн цэрэг эмээл 1 ширхэг, тохом 1 ширхэг,  сур аргамж 1 ширхэг, суран хазаар 1 ширхэг нь  эд мөрийн баримт шинжлэн судлах явцад хуучирч муудсан тул улсын орлогод оруулах боломжгүй болох нь тогтоогдсон тул шийтгэх тогтоол хүчин төгөлддөр болмогц битүүмжилсэн Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын  2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 168 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Дд буцаан олгож, бусад эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Бийн Д, Д овогт Бийн Э, И овогт Ггийн Д нарыг “Бүлэглэж, машин механизм ашиглан бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-  шүүгдэгч Ж овогт Мны Рийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгө угаах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар шүүгдэгч Б.Дд 3 /гурав/ жил 8 /найм/ сар хорих ял, шүүгдэгч Г.Дт 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих ял, Б.Эд 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих ял,

 - шүүгдэгч М.Рд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ сар зорчих эрх хязгаарлах ял тус тус  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Д, Г.Д, Б.Э нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан М.Рд зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд  эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн түр оршин суух Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс  гарахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан М.Рнь зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар энэ хэрэгт цагдан хоригдсон шүүгдэгч Б.Дгийн 108, шүүгдэгч Г.Дын 108, Б.Эы 97 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

7. Шүүгдэгч М.Рд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж, шүүгдэгч Б.Д, Г.Д, Б.Э нарт энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан үед хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шүүгдэгч М.Рнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хор уршиггүйг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.5, 11.6 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч М.Ргээс орчуулагчийн хөлс 229.110 төгрөг гаргуулж орчуулагч Н.С, 707.220 төгрөг гаргуулж орчуулагч С.Ж тус тус олгосугай.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Г.Д, Б.Э нараас гэмт хэрэг үйлдэхэд уналга болгож ашигласан И.Тын 1 тооны, 8 настай адууны үнэ 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөг, шүүгдэгч Б.Дгийн эзэмшлийн, Мустанг-5 маркийн мотоциклийн үнэ 250.000 (хоёр зуун тавин мянга) төгрөгийг хувь тэнцүүлэн, шүүгдэгч Б.Д, Г.Д, Б.Э нараас тус бүрээс 83.340 (наян гурван мянга гурван зуун дөчин) төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 583.340 (таван зуун наян гурван мянга гурван зуун дөчин) төгрөг гаргуулж улсын орлогод, мөн шүүгдэгч Г.Дын эзэмшлийн LXYPCKL06H0253346 арлын дугаартай, Мустанг-150 маркийн, улсын дугааргүй, 250.000 төгрөгийн үнэлгээ бүхий ногоон өнгийн мотоциклийг шүүгдэгч Г.Даас хураан авч, улсын орлогод,

- Шүүгдэгч Б.Дгийн гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан 5 настай азарганы үнэ 1.200.000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 1.920.000 (нэг сая есөн зуун хорин мянга) төгрөгийг тус тус түүний хувьд ногдох эд хөрөнгөөс албадан гаргуулж, улсын орлогод,

- Шүүгдэгч М.Рийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан авто машины үнэ 3.500.000 төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийн үнэ 2.400.000 төгрөгийг тус тус түүний хувьд ногдох эд хөрөнгөөс хурааж,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 936.330 төгрөг төлөхөд зарцуулж үлдэх хэсгийг улсын орлогод тус тус оруулсугай.

11. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн шүүгдэгч Б.Дгийн эзэмшлийн цэрэг эмээл 1 ширхэг, тохом 1 ширхэг,  сур аргамж 1 ширхэг, суран хазаар 1 ширхэг шийтгэх тогтоол хүчин төгөлддөр болмогц битүүмжилсэн Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын  2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 168 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Дд буцаан олгож, бусад эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                     ДАРГАЛАГЧ,

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.ГАНСҮХ