Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/05

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                              2019/

  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

  Улсын яллагч Ц.Чингүүн,

  Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл,

  Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.А-т холбогдох эрүүгийн ************дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

  Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.А нь 2023 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ....... дугаар багийн .........оршин суух Ц.Д-н эзэмшлийн монгол гэрийн тооноор нэвтрэн орж, гоёлын бөгж, хөгжим, цахилгаан индүү, гоо сайхны нүүрний ком зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 220,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/, Б.Д-н Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандан гаргасан өргөдөл /хх-ийн 7 тал/,  хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-13 тал/, Эд мөрийн баримтыг хураан авах тухай  Прокурорын зөвшөөрөл /хх-ийн 15 тал/,  Эд  мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 16 тал/, Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-18 тал/,  хохирогч Ц.Д-н  мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/, гэрч Х.Ган-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 35 тал/, гэрч Н.Амартайваны мэдүүлэг /хх-ийн 32 тал/, гэрч  П.Эрдэнэмөнхийн мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/,  гэрч  Т.Батмөнхийн мэдүүлэг /хх-ийн 50-51 тал/, Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ТХҮ-923/8245 дугаартай дүгнэлт /хх-ийн 52-53 тал/,  шүүгдэгч Б.А хохирогч Ц.Д нарын хооронд 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 88-89 тал/ зэрэг бичгийн нотлох баримаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.

  Энэ хэргийн улмаас шүүгдэгч Б.А-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Д-д 220.000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч Ц.Д нь учирсан хохирлыг төлж барагдуулсан гомдол саналгүй гэх хүсэлт /хх-ийн 76 тал/, 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 544 дугаартай  “...Б.А нь  Ц.Д-д хохирол болох 220.000  төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 05-ны  өдөр төлж хохирлыг бүрэн барагдуулж, талууд эвлэрсэн...” гэх /хх-ийн 88 тал/ эвлэрлийн гэрээ  тус тус  хэрэгт авагдсан  байх тул шүүгдэгч Б.А-ыг энэ шийтгэх тогтоолоор  хохирогч Ц.Д-д төлөх төлбөргүй гэж үзэв.

  Эрүүгийн хариуцлагын талаар:

   Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил  хугацаагаар хорих ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

   Иймд шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

  Шүүгдэгч Б.А-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.А нь  цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Б.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв. 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаргал өнгийн гуулин бөгж, BIOAOUA гэсэн бичигтэй, хайрцагтай гоо сайхны бүтээгдэхүүн зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ц.Д-д буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүлийн 1, 2, 3, 4 дэх заасныг  тус  тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  **** овогт Б.А-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-т оногдуулсан 1 /нэг/ жилийн  хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаргал өнгийн гуулин бөгж, BIOAOUA гэсэн бичигтэй, хайрцагтай гоо сайхны бүтээгдэхүүн зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ц.Д-д буцаан олгохыг шүүгчийн туслах Д.Сонинбаярт даалгасугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.Д-д  төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН