| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2024/0097/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/117 |
| Огноо | 2024-01-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Сайнхүү |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/117
2024 01 29 2024/ШЦТ/117
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Түмэннаст даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал,
улсын яллагч Ц.Сайнхүү,
шүүгдэгч Т.Х , түүний өмгөөлөгч Ю.Нямсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т.Х д холбогдох 2406 00000 0043 дугаар хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Т.Х , Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Х нь 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутагт байрлах 0 дугаар байрын 0 тоотод эхнэр Б.С “гадуур хонолоо” гэх шалтгаанаар маргалдаж, түүний биед нь халдаж, хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.Х г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Х шүүхийн хэлэлцүүлэгт: “2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр манай эхнэрийн шинэ жил болсон. Тухайн өдөр 4 цагийн үед шинэ жилд явлаа гээд гэрээсээ гараад явсан. Манай эхнэр шөнө 1 өнгөрч байхад над руу залгасан бас 3 цаг 40 минутын үед залгасан тэгсэн манай эхнэр “би шилдэг ажилтан” болсон гэсэн. Тэгэхээр нь би баяр хүргэе гээд би очиж авах уу гэхэд “үгүй” хэрэггүй би хамт олонтойгоо 1 цаг караокед орчоод очно гэсэн тэгэхээр нь би “чи их уусан байна шүү тааруулаад уугаарай” гэж хэлээд би унтсан байсан. Тэгсэн өглөө 6 цагийн үед би сэрээд харсан чинь манай эхнэр ирээгүй байхаар нь эхнэр лүүгээ залгасан чинь утсаа авахгүй байсан. Тэгэхлээр нь нөгөө шинэ жил болсон газар луу нь очсон чинь машин нь гадаа нь байсан. Миний санаа зовоод цагдаад дуудлага өгсөн чинь цагдаа орой нь над руу залгаад та шинэ жил болсон газрын мэдэж байна уу гэхэд би мэднэ гэсэн. Тэгсэн шинэ жил болсон газрын камер шүүсэн чинь 3 цаг 29 минутын үед манай эхнэр 3 залуутай хамт гараад явсан байсан. Тэгээд манай эхнэрийн утас бүр холбогдохгүй байсан. Би бүүр сүүлдээ энхрийнхээ ажлын газрын дарга руу нь яриад цуг явсан 3 залуугийн дугаарыг нь авсан байсан. Тэгээд манай эхнэр хагас сайн өдөр гараад нэг дэх өдрийн өглөө ирсэн. Тэгэхээр нь би уурлаад хаагуур юу хийж явсан талаар яриач гэсэн. Тэгсэн хаашаа ч яваагүй гээд тэгсэн би “хоёр өдөр хаагуур юу хийж явсан бэ” гэсэн чинь “би хэнтэй ч яваагүй хэлэхгүй” гэд байсан бас тухайн үед манай эхнэр согтуу байсан. Би тэгээд өөрийгөө барьж чадалгүй хоёр удаа алгадсан, мөр лүү цохисон, гуя руу нь 2 удаа цохисон. Тэгээд сүүлдээ манай эхнэр яаж явснаа хэлсэн. Би тухайн 3 хүнтэй нь ярьсан чинь өөрөө явахгүй гэсэн гэж надад хэлсэн. Тэгээд маргааш нь эгч нь ирээд намайг цагдаад өгсөн.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Хохирогч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгууллагын шинэ жилийн арга хэмжээ болоод байгууллагын шилдэг ажилтан болсон. Тэгээд би ажлын хамт олонтойгоо хамт караоке ороод машин дээрээ очоод машинаа асаагаад байж байсан. Тэгээд би хамт ажилдаг Дашзэвэг, Төмөрбаатар, Отгонбаяр нарт залгаж хаана байгаагаа хэлсэн. Тэр үед би 3325-д орсон. Тэгээд тухайн газраасаа гараад хаана, ямар нэртэй буудал гэдгийг мэдэхгүй, нэг буудал руу бид дөрөв орсон. Ороод том пиво уугаад ярьж сууж байгаад тасраад унтсан. Тэгээд 2023 оны 12 дугаар сарын 10-ны 14 цагийн орчим сэрсэн. Тэгээд утсаа асаах гэсэн чинь цэнэг байхгүй байсан. Тэгээд манай ажлын залуу гараад хоёр том пиво аваад ороод ирсэн. Тэгээд тэрийг нь уусан. 2023 оны 12 дугаар сарын 11-ний өглөө 05 цагийн үед төрсөн эх Уранбилгийн гэрт очсон. Тэгээд ээжийн гэрт очсон чинь миний гар утас руу манай нөхөр залгаад би хаана байгаагаа хэлсэн. Тэгээд манай нөхөр Х ээжийн гэрт ирээд намайг үстээд өшиглөж унгаасан. Намайг зодож байх үед манай ээж миний урдуур орсон манай ээжийг түлхэж унагаасан. Тэгээд манай ээжийн найз гэх эрэгтэй хүн Х г болиулсан. Тэгээд ээжийг дагуулж гэртээ орсон. Гэрт ирэх үед манай дунд охин Б гэрт байсан 30-40 минутын дараа ээж гэртээ харьсан. Тэгээд ээжийг явуулаад удаагүй миний хоолойноос багалзуурдаж байгаад хананд саваад нүүрэн хэсэг рүү баруун зүүн гараараа алгадаад байсан. Тэгээд намайг газар унах үед миний дээрээс хөшиглөөд дэвсэж байсан. Тэгээд удалгүй гал тогооны хэсгээс хар бариултай нарийн жижиг хутга бариад ална гэж хэлээд дайрсан. Тэгээд ширээн дээр байсан хар өнгийн бариултай аяга миний толгой хэсэг рүү шидсэн. Х надад “чи бүх хувцсаа тайлаад миний өмнө сөхөр” гээд миний өмсөж байсан бүх хувцсыг хүчээр тайлаад хутга бариад би чамайг нохой шиг амьдруулах болно гэж хэлсэн. Тэгээд толгой хэсэг рүү дэвсэж, гараараа цохисон. Тэгээд миний хоносон гэх буудал дээр очиж ажилтантай уулзсан. Тэгээд гэртээ орж ирээд байж байсан чинь 14-15 цагийн орчим манай ээж залгаад хүүхэд хараад өг гэж хэлсэн ... Миний баруун талын хавирга маш их зовуурьтай байгаа мөн нүүрэн хэсэг хөхөрсөн, толгой баруун дээд талдаа маш их өвдөж байна. Өмнө намайг зодож байсан.Тэр үед цагдаагийн байгууллагад дуудлага өгч байгаагүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас),
Гэрч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 9 цагийн үед би төрсөн дүү С гийн гэрт ирэхэд С нь баруун, зүүн бугалга, ар нуруу хэсэг нь хөхрөлттэй, хавирга хэсэг нь зулгаралттай, нүүр нь битүү хавдартай байхаар нь С гаас асуухад нөхөр Х нь зодсон талаар хэлсэн болохоор би цагдаад хандсан. ...нөхөр болох Х нь манай дүүг гадуур хоносон гэх шалтгаанаар хардаж зодсон үйлдэл болсон байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас),
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 388 дугаар: “... 1. Б.С биед баруун 5-р хавирганы зөрүүгүй хугарал, зүүн шуу, зүүн гуянд зулгаралт, баруун хөмсөг, баруун зовхи, хацрын төвгөр, зүүн чамархай, зүүн хацрын төвгөр, хүзүү, баруун эгэм, баруун бугалга, шуу, сарвуу, баруун дал, баруун гуя, зүүн бугалган, тохой, шуу, сарвуунд цус хуралт, баруун чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 23-25 дугаар хуудас),
Шүүгдэгч Т.Х мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Өвдөг тохой нь бага зэрэг хөхрөлттэй байсан бодвол согтуудаа унасан байх гэж бодсон бусад гэмтлүүдийг миний буруутай үйлдлээс болж учирсан гэж бодож байна. Би эхнэр С г А зочид буудлаас ажлынхаа гурван залуучуудтай гарч байгаа бичлэгийг нь өөрт нь үзүүлээд байхад үнэнээ хэлэхгүй худлаа яриад байхаар нь уур хүрээд биеэ барьж чадалгүй гар хүрсэн нь үнэн. Би гэм буруугаа ойлгож маш их гэмшиж байна. Эхнэртээ гар хүрсэндээ харамсаж байна эхнэрээсээ удаа дараа уучлалт гуйсан дахиж эхнэртээ гар хүрэхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас),
Гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас),
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, санал (хавтаст хэргийн 92-94, 95, 96 дугаар хуудас),
Шүүгдэгч ийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас),
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 57 дугаар хуудас),
Баянзүрх дүүргийн 16 дугаар хоооны Зсааг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 73 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Х нь 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутагт байрлах 18 дугаар байрын 136 тоотод эхнэр Б.С “гадуур хонолоо” гэх шалтгаанаар маргалдаж, түүний биед нь халдаж, хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас), гэрч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас), Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 388 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 23-25 дугаар хуудас), шүүгдэгч Т.Х мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас), Гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Хохирогч Б.С нь мөрдөн шалгах ажиллагаанд баримтаар 318.586 хохиролд төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч Т.Х төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Т.Х д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, Т.Х д уг саналыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Т.Х д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Х нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Бусад асуудлаар
Хэрэгт хавсаргасан нэг ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Х нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Т.Х д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Х ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Т.Х нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт хавсаргасан нэг ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Х нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Х д урьд ав
2024 01 29 2024/ШЦТ/117
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Түмэннаст даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал,
улсын яллагч Ц.Сайнхүү,
шүүгдэгч Т.Х , түүний өмгөөлөгч Ю.Нямсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т.Х д холбогдох 2406 00000 0043 дугаар хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Т.Х , Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Х нь 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутагт байрлах 18 дугаар байрын 136 тоотод эхнэр Б.С “гадуур хонолоо” гэх шалтгаанаар маргалдаж, түүний биед нь халдаж, хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.Х г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Х шүүхийн хэлэлцүүлэгт: “2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр манай эхнэрийн шинэ жил болсон. Тухайн өдөр 4 цагийн үед шинэ жилд явлаа гээд гэрээсээ гараад явсан. Манай эхнэр шөнө 1 өнгөрч байхад над руу залгасан бас 3 цаг 40 минутын үед залгасан тэгсэн манай эхнэр “би шилдэг ажилтан” болсон гэсэн. Тэгэхээр нь би баяр хүргэе гээд би очиж авах уу гэхэд “үгүй” хэрэггүй би хамт олонтойгоо 1 цаг караокед орчоод очно гэсэн тэгэхээр нь би “чи их уусан байна шүү тааруулаад уугаарай” гэж хэлээд би унтсан байсан. Тэгсэн өглөө 6 цагийн үед би сэрээд харсан чинь манай эхнэр ирээгүй байхаар нь эхнэр лүүгээ залгасан чинь утсаа авахгүй байсан. Тэгэхлээр нь нөгөө шинэ жил болсон газар луу нь очсон чинь машин нь гадаа нь байсан. Миний санаа зовоод цагдаад дуудлага өгсөн чинь цагдаа орой нь над руу залгаад та шинэ жил болсон газрын мэдэж байна уу гэхэд би мэднэ гэсэн. Тэгсэн шинэ жил болсон газрын камер шүүсэн чинь 3 цаг 29 минутын үед манай эхнэр 3 залуутай хамт гараад явсан байсан. Тэгээд манай эхнэрийн утас бүр холбогдохгүй байсан. Би бүүр сүүлдээ энхрийнхээ ажлын газрын дарга руу нь яриад цуг явсан 3 залуугийн дугаарыг нь авсан байсан. Тэгээд манай эхнэр хагас сайн өдөр гараад нэг дэх өдрийн өглөө ирсэн. Тэгэхээр нь би уурлаад хаагуур юу хийж явсан талаар яриач гэсэн. Тэгсэн хаашаа ч яваагүй гээд тэгсэн би “хоёр өдөр хаагуур юу хийж явсан бэ” гэсэн чинь “би хэнтэй ч яваагүй хэлэхгүй” гэд байсан бас тухайн үед манай эхнэр согтуу байсан. Би тэгээд өөрийгөө барьж чадалгүй хоёр удаа алгадсан, мөр лүү цохисон, гуя руу нь 2 удаа цохисон. Тэгээд сүүлдээ манай эхнэр яаж явснаа хэлсэн. Би тухайн 3 хүнтэй нь ярьсан чинь өөрөө явахгүй гэсэн гэж надад хэлсэн. Тэгээд маргааш нь эгч нь ирээд намайг цагдаад өгсөн.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Хохирогч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгууллагын шинэ жилийн арга хэмжээ болоод байгууллагын шилдэг ажилтан болсон. Тэгээд би ажлын хамт олонтойгоо хамт караоке ороод машин дээрээ очоод машинаа асаагаад байж байсан. Тэгээд би хамт ажилдаг Дашзэвэг, Төмөрбаатар, Отгонбаяр нарт залгаж хаана байгаагаа хэлсэн. Тэр үед би 3325-д орсон. Тэгээд тухайн газраасаа гараад хаана, ямар нэртэй буудал гэдгийг мэдэхгүй, нэг буудал руу бид дөрөв орсон. Ороод том пиво уугаад ярьж сууж байгаад тасраад унтсан. Тэгээд 2023 оны 12 дугаар сарын 10-ны 14 цагийн орчим сэрсэн. Тэгээд утсаа асаах гэсэн чинь цэнэг байхгүй байсан. Тэгээд манай ажлын залуу гараад хоёр том пиво аваад ороод ирсэн. Тэгээд тэрийг нь уусан. 2023 оны 12 дугаар сарын 11-ний өглөө 05 цагийн үед төрсөн эх Уранбилгийн гэрт очсон. Тэгээд ээжийн гэрт очсон чинь миний гар утас руу манай нөхөр залгаад би хаана байгаагаа хэлсэн. Тэгээд манай нөхөр Х ээжийн гэрт ирээд намайг үстээд өшиглөж унгаасан. Намайг зодож байх үед манай ээж миний урдуур орсон манай ээжийг түлхэж унагаасан. Тэгээд манай ээжийн найз гэх эрэгтэй хүн Х г болиулсан. Тэгээд ээжийг дагуулж гэртээ орсон. Гэрт ирэх үед манай дунд охин Бадамцэцэг гэрт байсан 30-40 минутын дараа ээж гэртээ харьсан. Тэгээд ээжийг явуулаад удаагүй миний хоолойноос багалзуурдаж байгаад хананд саваад нүүрэн хэсэг рүү баруун зүүн гараараа алгадаад байсан. Тэгээд намайг газар унах үед миний дээрээс хөшиглөөд дэвсэж байсан. Тэгээд удалгүй гал тогооны хэсгээс хар бариултай нарийн жижиг хутга бариад ална гэж хэлээд дайрсан. Тэгээд ширээн дээр байсан хар өнгийн бариултай аяга миний толгой хэсэг рүү шидсэн. Х надад “чи бүх хувцсаа тайлаад миний өмнө сөхөр” гээд миний өмсөж байсан бүх хувцсыг хүчээр тайлаад хутга бариад би чамайг нохой шиг амьдруулах болно гэж хэлсэн. Тэгээд толгой хэсэг рүү дэвсэж, гараараа цохисон. Тэгээд миний хоносон гэх буудал дээр очиж ажилтантай уулзсан. Тэгээд гэртээ орж ирээд байж байсан чинь 14-15 цагийн орчим манай ээж залгаад хүүхэд хараад өг гэж хэлсэн ... Миний баруун талын хавирга маш их зовуурьтай байгаа мөн нүүрэн хэсэг хөхөрсөн, толгой баруун дээд талдаа маш их өвдөж байна. Өмнө намайг зодож байсан.Тэр үед цагдаагийн байгууллагад дуудлага өгч байгаагүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас),
Гэрч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 9 цагийн үед би төрсөн дүү С гийн гэрт ирэхэд С нь баруун, зүүн бугалга, ар нуруу хэсэг нь хөхрөлттэй, хавирга хэсэг нь зулгаралттай, нүүр нь битүү хавдартай байхаар нь С гаас асуухад нөхөр Х нь зодсон талаар хэлсэн болохоор би цагдаад хандсан. ...нөхөр болох Х нь манай дүүг гадуур хоносон гэх шалтгаанаар хардаж зодсон үйлдэл болсон байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас),
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 388 дугаар: “... 1. Б.С биед баруун 5-р хавирганы зөрүүгүй хугарал, зүүн шуу, зүүн гуянд зулгаралт, баруун хөмсөг, баруун зовхи, хацрын төвгөр, зүүн чамархай, зүүн хацрын төвгөр, хүзүү, баруун эгэм, баруун бугалга, шуу, сарвуу, баруун дал, баруун гуя, зүүн бугалган, тохой, шуу, сарвуунд цус хуралт, баруун чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 23-25 дугаар хуудас),
Шүүгдэгч Т.Х мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Өвдөг тохой нь бага зэрэг хөхрөлттэй байсан бодвол согтуудаа унасан байх гэж бодсон бусад гэмтлүүдийг миний буруутай үйлдлээс болж учирсан гэж бодож байна. Би эхнэр С г Амар зочид буудлаас ажлынхаа гурван залуучуудтай гарч байгаа бичлэгийг нь өөрт нь үзүүлээд байхад үнэнээ хэлэхгүй худлаа яриад байхаар нь уур хүрээд биеэ барьж чадалгүй гар хүрсэн нь үнэн. Би гэм буруугаа ойлгож маш их гэмшиж байна. Эхнэртээ гар хүрсэндээ харамсаж байна эхнэрээсээ удаа дараа уучлалт гуйсан дахиж эхнэртээ гар хүрэхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас),
Гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас),
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, санал (хавтаст хэргийн 92-94, 95, 96 дугаар хуудас),
Шүүгдэгч ийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас),
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 57 дугаар хуудас),
Баянзүрх дүүргийн 16 дугаар хоооны Зсааг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 73 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Х нь 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутагт байрлах 18 дугаар байрын 136 тоотод эхнэр Б.С “гадуур хонолоо” гэх шалтгаанаар маргалдаж, түүний биед нь халдаж, хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас), гэрч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас), Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 388 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 23-25 дугаар хуудас), шүүгдэгч Т.Х мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас), Гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Хохирогч Б.С нь мөрдөн шалгах ажиллагаанд баримтаар 318.586 хохиролд төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч Т.Х төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Т.Х д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, Т.Х д уг саналыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Т.Х д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Х нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Бусад асуудлаар
Хэрэгт хавсаргасан нэг ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Х нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Т.Х д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Х ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Т.Х нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт хавсаргасан нэг ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Х нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Х д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ
сан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ