| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2020/03763/И |
| Дугаар | 101/ШШ2020/04099 |
| Огноо | 2020-12-17 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 101/ШШ2020/04099
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, *** -д байрлах Чингэлтэй дүүргийн Н******* д******* х******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *** байранд байрлах, Т******* ө******* б*******, з******* г**** холбогдох,
3,800,625 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц*******, Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Н******* д******* х******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тус х*******тэй харилцагч Б х т* Т-т Т******* ө******* хорооны 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/20 дугаар Комисс томилох тухай 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/32 дугаар тушаалаар татан буулгасан. Татан буугдах үедээ Б х т* Т нь 2.533,750 төгрөгийн н******* д******* шимтгэлийн өртэй байсан. Уг өр 2015 оны 01 дүгээр сараас 2015 оны 03 дугаар сар хүртэлх хугацааны өрийг төлж барагдуулаагүй бөгөөд нийт 2.533,750 төгрөгийн үнийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд Н******* д******* тухай хуулийн 20 дугаар зүйл 20.1.2-т заасан Дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэснийг үндэслэн хугацаа хэтрүүлсэн хоног тутам алданги тооцож 1.266.875 төгрөг нийт 3.800.625 төгрөгийн шимтгэлийн өр үүсгэсэн. Татан буугдсан Б х т* Т-ын н******* д******* шимтгэлийн өрийг Т******* ө******* б******* з******* газарт 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1244 дугаар Н******* д******* өр шимтгэлийг барагдуулах тухай албан тоотоор мэдэгдсэн боловч Т******* ө******* б******* з******* газрын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А-5/246 тоот албан бичгээр шимтгэлийн өрийг төлөх боломжгүй гэж мэдэгдсэн. Энэхүү зөрчлийн улмаас тус байгууллагын даатгуулагчдын Н******* д******* сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан Хөдөлм******* чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Дээрх н******* д******* шимтгэлийн өрийг төлж барагдуулахаар Б х т* Т-т Чингэлтэй дүүргийн н******* д******* хэлтсийн Улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Н******* д******* шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай 158 тоот албан шаардлага, тус х*******т бүртгэлтэй Хаан банкны тоот дансны зарлагын гүйлгээг хаасан 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 237 тоот мэдэгдэл мөн хариуцагч Т******* ө******* б******* з******* газарт 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Н******* д******* шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай албан бичгийг тус тус хүргүүлсэн боловч одоог хүртэл төлөлгүй Н******* д******* тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Н******* д******* шимтгэл төлөх журам, 17 дугаар зүйл 17.1.1, 17.1.4 Ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүрэг-ийг тус тус зөрчиж байна. Н******* д******* шимтгэлийн өр болох 2.533.750 / төгрөгт хугацаа хэтрүүлсэн хоног тутам алданги тооцож 1.266.875 төгрөг нийт 3.800.625 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү.
Дэлгэрэнгүй бүртгэл тооцооны үлдэгдлийн баталгаа болдог. 2015 оны 03 сарын эцсийн үлдэгдлийг өөрсдөө хүлээн зшөөрөөд баталгаажуулаад тамга дараад гарын үсгээ зурсан. Нягтлан бодогч татан буугдаж байгаа гээд н******* даатгалд тайлангаа авч ирж өгсөн. Ажиллаж байсан байцаагч нь өр авлага барагдуулаарай гэж хэлээд шимтгэлийг программ дээр зогсоосон байгаа. Тухайн үед хариуцаж байсан байцаагч нар өр авлага барагдуулах талаар дарга захирал нарт нь хэлээд шаардлага тавихад комисс шийдвэрлэнэ гэж явсаар өдий хүрсэн байна. Жишээ нь Д.О гэдэг даатгуулагч 2017 онд Н******* д******* сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн тэтгэвэр тогтоолгосон. Тэтгэвэр тогтоолтод 2014, 2015 оны Б х тд ажиллаж байсан цалин хөлс тооцогдсон. Шимтгэлийг төлөхгүй бол Д.О гуайн н******* д******* сангаас авч байгаа тэтгэврийг зогсоохоос өөр аргагүй болсон. Даатгуулагчдыг дуудаж н******* д******* шимтгэлийн дэвтрийн баталгаажилтыг хүчингүй болгох арга хэмжээ авах хуультай. 15 даатгуулагчийн эрх ашиг хохирч байна даатгуулагчдыг чирэгдүүлж байна. Шимтгэл барагдахгүй тохиолдолд т******* ө******* б******* з******* газрын дансыг хаах арга хэмжээ авна. Н******* д******* сангийн хохирлыг барагдуулах шаардлагатай. Т******* ө******* б******* з******* газар ажлаа ямар байдалтай хийж байгаа нь харагдаж байна. Бид хувийн компаниас н******* д******* шимтгэл нэхэмжлээгүй т******* байгууллагаас нэхэмжилж байгаа. Татан буулгаж байгаа комисс хариуцлагатай хандах ёстой. Хөөн хэлэлцэх хугацаа гэдэг шалтгаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зшөөрөхгүй байх үндэслэлгүй... гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа:... Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 181 дүгээр тогтоолоор Б х т* аж ахуйн тооцоотой т******* өмчит үйлдвэрийн газрыг байгуулж, 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 401 дүгээр тогтоолоор татан буулгахаар шийдвэрлэсэн. Н******* д******* тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар даатгуулагч болон ажил олгогч нь хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр н******* д******* шимтгэл төлөх үүрэгтэй бөгөөд н******* д******* шимтгэл төлөлтөд хяналт тавих, төлүүлэхийг шаардах эрх, үүргийг н******* д******* байгууллага, ажилтан уг хуульд заасны дагуу хэрэгжүүлдэг. Чингэлтэй дүүргийн Н******* д******* хэлтсээс 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр татан буугдсан Б х т* т******* өмчит үйлдвэрийн газрын н******* д******* шимтгэлийн өр, алдангийг 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэл гарган шаардсан байна. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг зайлшгүй анхаар ч үзэх нь зүйтэй юм. Иргэний хуулийн 75.2.3-т Тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан байна. Хуулийн дээрх заалтаас үзэхэд Чингэлтэй дүүргийн Н******* д******* х******* нь Б х т* т******* өмчит үйлдвэрийн газрын н******* д******* шимтгэлийн өр, алдангийг2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлүүлэхээр шаардах эрхтэй байсан байна. Н******* д******* шимтгэл өр барагдуулалт төлөлтөд хяналт тавих үндсэн байгууллага бол н******* д******* байгууллага. Н******* д******* байгууллага өөрсдөө хариуцлагагүй хандсан. Шимтгэлээ сар бүр төлүүлэх хэрэгтэй. Татан буугдаж байгаа байгууллага өөрөө татан буугдах үедээ өрөө төлсөн байх ёстой. Н******* д******* шимтгэлийн тооцоог шаардаж 2015-04-01-ний өдрийн албан бичиг ирүүлсэн байдаг. Хуульд зааснаар 3 жилийн хугацаанд шүүхэд хандаж эрх ашгаа сэргээлгэх байсан. Хойшдоо ч гэсэн энэ байдалдаа анхааралтай хандаасай гэдэг үүднээсээ хөөн хэлэлцэх хугацаанаас шалтгаалж шимтгэл төлөхгүй байх боломж байдаг гэдгийг мэдрүүлээсэй гэж бодож байна. Тэтгэвэр тэтгэмж авч байгаа хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж байгаа нь н******* д******* байцаагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж байна. Эрсдэлийн сангаас даатгуулагчдын шимтгэлийг төлж хохирлыг барагдуулах ёстой. Тийм учраас хөөн хэлэлцэх хугацааг баримтлах ёстой.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Н******* д******* х******* хариуцагч Т******* ө******* б*******, з******* газарт холбогдуулан н******* д******* шимтгэлд 2,533,750 төгрөг, алдангид 1,266,875 төгрөг, нийт 3,800,625 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, тухайн байгууллагаар нь төлүүлэх арга хэмжээ аваагүй гэх үндэслэл зааж нэхэмжлэлийн шаардлагыг зшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2014 оны 6 сарын 7-ны өдөр Б х т* аж ахуйн тооцоотой т******* өмчит үйлдвэрийн газрыг байгуулж, 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр татан буулгасан болох нь Монгол Улсын Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 6 сарын 7-ны өдрийн 181 дүгээр тогтоол, 2014 оны 12 сарын 30-ны өдрийн 401 дүгээр тогтоол, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Б х т* аж ахуйн тооцоотой т******* өмчит үйлдвэрийн газар Н******* д******* тухай хуульд зааснаар 2014 оны 7 сараас 2014 оны 12 сарыг дуусталх хугацаанд 10,743,204.97 төгрөгийн шимтгэл төлөхөөр тайлагнаж, 2014 онд 10,193,037.82 төгрөг, 2015 оны 1 сарын 10-нд 550,167 төгрөг, нийт 10,743,204.82 төгрөг төлсөн болох нь нэхэмжлэгч талын тайлбар, Чингэлтэй дүүргийн Н******* д******* хэлтсийн санхүүгийн гүйлгээний жагсаалтаар тогтоогдож байх ба энэ талаар зохигч маргаагүй.
Б х т* аж ахуйн тооцоотой т******* өмчит үйлдвэрийн газар Н******* д******* тухай хуульд зааснаар 2015 оны 1 сард 2,323,749.98 төгрөг, 2015 оны 2 сард 105,000 төгрөг, 2015 оны 3 сард 105,000 төгрөг, нийт 2,533,750 төгрөгийг тус тус төлөхөөр тайлагнасан болох нь нэхэмжлэгч талын тайлбар, Улсын н******* д******* ерөнхий газрын н******* д******* шимтгэлийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл, н******* д******* шимтгэл төлөлтийн 2015 оны 1, 2, 3 сарын тайлан зэргээр тогтоогдож байх ба уг өр төлбөрийг төлөөгүй гэж нэхэмжилж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 сарын 30-ны өдрийн 401 дүгээр тогтоолын 2 дугаар заалтаар 401 дүгээр тогтоолыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Т******* ө******* хороонд даалгасан байх ба уг тогтоолын дагуу Т******* ө******* хорооны даргын 2 тушаалаар Б х т* аж ахуйн тооцоотой т******* өмчит үйлдвэрийн газрыг татан буулгах комиссыг байгуулсан болох нь хэрэгт авагдсан Т******* ө******* хорооны даргын 2015 оны 01 сарын 21-ний өдрийн А/20, 2015 оны 01 сарын 27-ны өдрийн А/32 дугаартай тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тушаал зэргээр тогтоогдож байна.
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 сарын 30-ны өдрийн 401 дүгээр тогтоолын 3 дугаар заалтаар хилийн боомтууд дээр байгуулагдсан 26 б захиргаадын ажилтнуудын цалин, н******* д******* шимтгэлийн зардлын 261,144,700 төгрөгийг Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд тусган санхүүжүүлэхийг Сангийн сайдад даалгажээ.
Монгол Улсын Үндсэн Хуулийн 38 дугаар зүйлд зааснаар Засгийн газар т******* хуулийг биелүүлж, Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж, хангах үүрэгтэй.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 3, 5 дугаар зүйлд Засгийн газрын чиг үүрэг, үйл ажиллагааны үндсэн зарчмыг тодорхойлж Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн зарчим бол ... хууль дээдлэх явдал .. гэж заасан ба мөн хуулийн 20 дугаар зүйлийн 4-т зааснаар Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд ....т******* ө******* б*******... хамаарахаар байна.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Т******* ө******* хорооны даргын тушаалаар томилогдсон комисс Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 сарын 30-ны өдрийн 401 дүгээр тогтоолын 3 дугаар заалтыг болон Т******* ө******* хорооны даргын 2015 оны 01 сарын 21-ний өдрийн А/20, 2015 оны 01 сарын 27-ны өдрийн А/32 дугаар тушаалыг биелүүлж, Б х т* аж ахуйн тооцоотой т******* өмчит үйлдвэрийн газрын н******* д******* шимтгэл болох 2,533,750 төгрөгийг 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэхээр Сангийн яаманд хүргүүлж, шийдвэрлүүлэн, төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч талын ...н******* даатгалаас тэтгэвэр тогтоолгосон, тогтоолгох иргэдийн эрх ашиг зөрчигдөх нөхцөл байдал үүссэн... гэх тайлбар үндэслэлтэй байна.
Засгийн газрын 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 5 дугаар тогтоолоор Т******* ө******* хороо татан буугдсан, Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 04 дүгээр тогтоолын дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Т******* ө******* б*******, з******* газрыг байгуулсан болох нь нийтэд илэрхий үйл баримт тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хариуцах үндэслэлтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан ... гэх тайлбараар н******* д******* тухай хуульд заасны дагуу тайлагнасан н******* д******* шимтгэл төлөх үүргээс чөлөөлөх үндэслэлгүй бөгөөд н******* д******* шимтгэл төлөх үүргийг тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэг гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Н******* д******* тухай хуулийн 25 дугаар зүйлийн 3-т н******* д******* байцаагчаас тавьсан актад заасан шимтгэл, алданги, хүү, торгуулийг хугацаанд нь төлөөгүй бол уг шимтгэл, алданги, хүү, торгуультай тэнцэх хэмжээний хөрөнгийг зохих хууль тогтоомжийн дагуу гаргуулах гэж заасны дагуу нэхэмжлэгч байгууллага алданги шаардах эрхтэй байна.
Гэвч Б х т аж ахуйн тооцоотой т******* өмчит үйлдвэрийн газар 2014 оны 12 сарын 31-нд татан буугдсан, татан буугдсан байгууллагад алданги ногдуулах үндэслэлгүй, алданги ногдуулсан байцаагчийн актгүй байх тул алданги 1,266,875 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгч тал төлөөгүй дүнгийн 50 хувиар тооцож алданги нэхэмжилсэн нь хуульд нийцээгүй байна.
Дээр дурдсанаас дүгнэж, хариуцагч Т******* ө******* б*******, з******* газраас Б х т аж ахуйн тооцоотой т******* өмчит үйлдвэрийн газрын тайлагнасан 2015 оны 1-3 сарын хугацааны н******* д******* шимтгэлд 2,533,750 төгрөгийг гаргуулан Чингэлтэй дүүргийн Н******* д******* х*******т олгож, нэхэмжлэлээс алдангид нэхэмжилсэн 1,266,875 төгрөгт холбогдох хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 55,490 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Н******* д******* тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 2, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 6 дугаар зүйлийн 6.1, 183 дугаар зүйлийн 1, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т******* ө******* б*******, з******* газраас 2,533,750 /хоёр сая таван зуун гучин гурван мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулан Чингэлтэй дүүргийн Н******* д******* х*******т олгож, нэхэмжлэлээс 1,266,875 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Т******* ө******* б*******, з******* газраас улсын тэмдэгтийн хураамжид 55,490 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ