| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2023/0194/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/11 |
| Огноо | 2024-01-08 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Э.Уламбаяр |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж, Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир, шүүгч, А.Дөлгөөн нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,
Улсын яллагч Э.Уламбаяр,
Иргэдийн төлөөлөгч Б.Нарангэрэл,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б******* (онлайн),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б*******ийн өмгөөлөгч Ж.Энхжаргал (онлайн), Б.Амаржаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг, Л.Цогтбаяр, Я.Эрдэнэчимэг,
Шүүгдэгч Ө.Т******ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө**********ын Т******шид холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.Т******ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 4 дүгээр багт Б.Д**********тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож биед нарийн гэдэс, нарийн гэдэсний чацархайн урагдал, хэвлийн хөндийн шингэн хуралт, зулай, баруун шилбэнд шарх, хамар, баруун сарвуунд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, баруун шанаа, баруун бугалга шуу, зүүн бугалга шуу, зүүн сарвуу, баруун шилбэ, сарвуунд цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулж хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ө.Т******ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 4 дүгээр багт Б.Д**********тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож биед нарийн гэдэс, нарийн гэдэсний чацархайн урагдал, хэвлийн хөндийн шингэн хуралт, зулай, баруун шилбэнд шарх, хамар, баруун сарвуунд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, баруун шанаа, баруун бугалга шуу, зүүн бугалга шуу, зүүн сарвуу, баруун шилбэ, сарвуунд цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулж хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ********** дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ө.Т******шийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын 16-ны шөнө амарч байхад манайд н.Б*******, н.Цэрэн, н.Төмөрөө гурав нэг шил архи барьж ирсэн. Хүүхэд унтаж байгаа учраас гэрт архи уухгүй гээд тэр хэдийг гэрээсээ гаргасан. Тэгээд танай адууны зүчээ рүү очъё гэхээр нь тэр гурвыг дагаж машинд нь сууж яваад адууны зүчээ рүү очоод 0,75 граммтай эдэн (eden) нэртэй архи хувааж уугаад одоо ах нь гэр рүүгээ харилаа. Намайг хүргээд өг гэхэд та машиныг унаад явчих. Өглөө очиж машинаа авъя гэхээр нь би машиныг нь унаад гэртээ ирээд унтаж амарсан. Тэгээд 2022 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 10, 11 цагийн үед та машиныг минь аваад ирээч гэхээр нь аваачиж өгөхөд тэд нар архи ууж байгаад надад архи өгөхөөр нь би уухгүй гэхэд та ганц татчихаач гэхээр нь нэг татаад архийг нь хувааж уусан. Амь хохирогч Б.Д********** над руу залгаад хаана байгаа юм бэ гэхээр нь машиныг нь хүргэж өгөөд тэд нартай хамт архи ууж байна гэхэд за би очоод авъя гээд намайг ирж авснаар бид хоёр төвөөр дайраад явъя гээд дэлгүүр орж ойр зуурын хүнсний зүйл болон 1 шил 0,75 граммын хэмжээтэй архи аваад тэр архиа хувааж уусан. Тухайн үед охин н.Б******* унтаж байсан. Тэгээд байж байтал н.Цэрэн над руу залгаад хаана байгаа юм бэ хүрээд ирээч гэхээр нь очих гээд машины түлхүүр аваад гарах гэхэд амь хохирогч гаргахгүй гээд түлхүүр булаацалдсан. Мөн тал шил архи байсныг аваад гарах гэтэл гаргахгүй гээд булаацалдаад байхаар нь тал шил архиа хаалганы дээш нь шидэхэд амь хохирогчийн толгой дээр унаснаар толгойноос нь цус гарсан. Тэгээд байж байхад охин н.Б******* сэрээд болиоч та хоёр гэсэн. Би савнаас шанаганд ус хийж аваад толгойг нь угаасан боловч толгойных нь цус тогтохгүй байсан. Тэгээд байж байтал Б.Д********** чи миний үгэнд орохгүй юм байна гээд н.Б*******г дагуулаад машины түлхүүр аваад гараад машинд суугаад явсан. Би тухайн үед газар мэдэхгүй учраас хол явахгүй байх сумын төв ороод хүрээд ирэх байх гэж бодож байсан. Тухайн маргаан 16, 17 цагийн үед болсон. Би 19, 20 цагийн үед унтаж байгаад сэрэхэд эргэж ирээгүй байсан. Тэгээд утас руу нь залгахад утас нь холбогдох боломжгүй байсан...Бид хоёр түлхүүр булаацалдаад давхарлалдаж ор руу ганц нэг удаа унаж би ганц, нэг удаа нүүр рүү нь цохисон...Миний буруутай үйлдлээс үүдэн амь хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учирсан...Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй. Гэхдээ надад хүнийг санаатайгаар алах зорилго байгаагүй...Надад тэр хүнийг алах санаа зорилго байгаагүй учраас зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна...Би өөрийн боломжоороо амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 40,000,000 төгрөг өгсөн...2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 17 цагаас 18 цагийн үед биед нь халдсан...2023 оны 7 дугаар сарын 7, 8-ны өдрийн үеэр ирээд 2023 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хамт амьдарсан... Бид 2021 оны 6 дугаар сард танилцаад утсаар ярьдаг байж байгаад 2022 оны 7 дугаар сард цаашдаа хамт амьдаръя гэж шийдээд би хөрөө рам болон хашаа, байшингаа зараад Ховд аймаг руу явж амьдаръя гэсэн бодолтой байсан. Манай хашаа, байшинг 2022 оны 7 дугаар сарын 20-нд нэг хүн ирж үзэхээр болсон байсан тул тухайн хүнийг хүлээгээд байж байсан...” гэх мэдүүлэг,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний төрсөн дүү Б.Д********** нь 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нэгдсэн эмнэлэгт ирээд нас барсан юм...Тэгээд 2021 оноос хойш Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын харьяат Т******ш гэх залуутай танилцаж хайр сэтгэл, эр эмийн харилцаатай болсон байсан. Тэгээд саяхан Чандмань-Өндөр суманд Улаанб******* хотоос 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ирээд тэрнээс хойш Хөвсгөл аймагт байж байгаад нас барчихсан. Манай дүү 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 17 цаг өнгөрч байхад Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт ухаангүй хүнд байдалтай нэг хагалгаанд орсон байна гэсэн мэдээллийг анх аваад юу болсон талаар судалж үзэхэд хамтран амьдрагч Чандмань-Өндөр сумын харьяат Т******ш гэх залууд зодуулсны улмаас Чандмань-Өндөр сумын эмнэлэгт хүргэгдэж очоод тэндээсээ аймгийн төв буюу Мөрөн сумын Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирээд гэдэс дотрын хагалгаанд ороод ухаангүй байдалтай байсаар байгаад удалгүй нас барсан байсан. Талийгаач маань Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд анх ирэхдээ өөрийн төрсөн охин 5 настай Б*******тай ирсэн байсан. Манай дүүг эмнэлэгт ухаангүй байхад Т******ш гэх залуугийн дүү нь гэх эмэгтэй нэрийг нь мэдэхгүй 5 настай охин Б*******г харж байсан юм байна лээ. Харин тэр үед талийгаач дүүгийн маань найз эмэгтэй болох Хишигбаярын дүү эмэгтэйг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нэгдсэн эмнэлэгт очоод 5 настай охиныг нь авчих гэж хэлээд тухайн эмэгтэйн фейсбүүк чатаар видео бичлэг хийж Б*******тай ярихад Т******ш манай ээж бид хоёрыг зодсон. Ээж машиндаа суугаад зугтах гэсэн чинь машины дугуй, цонхыг хагалсан гэж ярьсан...маш их гомдолтой байна. Талийгаач дүүгийн маань 5-14 насны 4 хүүхэд өнчирч үлдлээ...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 44-46, 49-50-р хуудас),
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б*******ийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр талийгаач Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирээд хагалгаанд ороод ухаангүй байдалтай байгаа гэх хүнд мэдээ авсан. Тэгээд удалгүй цагийн дараа ухаангүй байж байгаад нас барсан гэдгийг сонсоод Ховд аймгийн Жаргалант сумаас Хөвсгөл аймгийн Мөрөн сум руу гараад Хөвсгөл аймгийн Мөрөн суманд очоод шөнө задлан шинжилгээнд орсон. Тэгээд газар дээр нь ямар шарх, сорви үүссэн гэдгийг нүдээрээ харсан...Бүтэн өнчин 4 хүүхэд үлдсэн. Зээлийн талаар ярьж байна. Энэ хүн амьд байсан бол 73,000,000 төгрөгөөр хэмжигдэхгүй байх байсан. Оршуулгын зардал, хүмүүсийн гар цайлгах мөнгө, бусад зардлууд болон зээлүүдийг нэмэхэд нийт 73,000,000 төгрөг болсон. Шүүгдэгчтэй модны наймаа хийх зорилгоор цалингийн зээл авсан байсан. Энэ талаар маргахгүй байх гэж бодож байна. Сэтгэл санаа гуниг харуусал өдөр бүр тохиолдож байна. Надад гэхээсээ илүү 4 хүүхдэд нь харагдаж байна. Хичээлдээ хандах хандлага, найз нөхөд, өөртөө итгэх итгэл зэрэг бүх зүйл дээр сэтгэл санааны хохирол нь харагдаж байгаа. Шүүгдэгч хийсэн хэргээ нуун далдлах гэж оролдсон. Би 5 настай н.Б******* охиныг барьцаалж миний дүүг дарамталж байсан гэж бодож байна. Шүүгдэгч нь 11 жилийн хугацаагаар хорих ял эдлээд суллагдаад удаагүй байхдаа дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэнийг засраагүй байсан гэж харж байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас маш их догшин байсан байх. Хөвсгөл аймгийн Мөрөн сум руу гарах гэхэд харанхуй шөнө та нарыг эрсдэлд оруулахаас айж байна гэж хэлсэн байдаг. Ямар учиртай болоод энэ хүнээс айгаад байсан юм бэ хэргийг хөнгөн зүйлчлэлээр орж ирж байгаа байх гэж бодож байна. Энэ хэргийг хуулийн хүрээнд үнэн зөв шийдэх байх... Том хүү нь 15 настай, удаах хүү болох Г.Даваадаш 12 настай, удаах хүү Г.Төрболд 9 настай, Г.Б******* 6 настай...Нийт 73,945,063 төгрөгийн бодит хохирол учирсныг нэхэмжилж байгаа...Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэж заасан. Гэм хорын хохирол нэхэмжлэхэд тухайн үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөг байсан. 2024 он гарснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөг болж өөрчлөгдсөнөөр сэтгэл санааны хохиролд 85,000,000 төгрөгийг 2 дахин үржүүлж 165,000,000 төгрөг нэхэмжилж байгаа. Миний гэхээсээ илүү өндөр настай аав, ээж, ах, дүү, хүүхдүүдийнх нь сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж байгаа...Анх Инвесткор ББСБ ХХК-иас 8,000,000 төгрөгийн зээл авсан. Сүүлд хүү нь бодогдож 13,000,000 гаран төгрөг болсон гэж ойлгосон. Сүүлд гэрээг шүүх рүү явуулсан...Одоогийн байдлаар зээл нь зогсохгүй байх гэж бодсон учраас Инвесткор ББСБ ХХК-иас авсан зээлийг төлсөн...Машины зээлийг төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг,
2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 19-р хуудас),
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 20-25-р хуудас),
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 28-31-р хуудас),
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 32-37-р хуудас),
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 38-39-р хуудас),
Түргэн тусламжийн явуулын үйлчилгээг бүртгэх бүртгэл, яаралтай тусламжийн хуудас, түргэн тусламжийн дуудлагын хуудас, өвчний түүх (2-р хх-ийн 139-162-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч М.Мягмаржавын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...хэргийн амь хохирогч Б*******хүү овогтой Д********** нь Эрүүл мэндийн даатгалын сангаас эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд мөнгөн дүн нь 4,978,000 төгрөг болсон байна. Уг мөнгөн дүнг буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 53-р хуудас),
Гэрч Б.Чу*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 00 цаг өнгөрч байхад Чандмань-Өндөр сумын Эрүүл мэндийн төвийн машинаар Б*******хүү овогтой Д********** гэх 36 настай, эмэгтэй хэвлийн битүү гэмтэлтэй гэдэс өвдөнө босож явж чадахгүй эвхэрч хэвтэж шаналсан байдалтай ирсэн. Тус өвчтөнөөс та хэзээ яаж гэмтсэн юм бэ гэж асуухад өвчтөн надад 07 сарын 17-ны өдрийн 19 цагт мотоциклоос унасан гэж муухан ярихад хажуугаас нь нөхөр нь гэх залуу би мотоциклоо бариад миний араар эхнэр маань сууж байсан юм. Гүүрэн дээр эргэх үед багтахгүй хазайж эхнэр маань миний дээгүүр даваад уначихсан юм гэж хэлсэн. Би яаралтайгаар өвчтөний шинжилгээг бүрдүүлж оношийг тодорхойлж өвчтөний түүхийг нээлгэж мэс заслын тасагт 04 цаг өнгөрч байхад хэвтүүлсэн. 06 цагт унтуулгын эмч сувилагч болон хагалгааны туслахыг бэлэн байлгаж хагалгаа хийхээр ажлын утсаараа дуудуулсан. Бусад нь ирж унтуулгын эмч Алтанзул цагтаа ирээгүй харин өглөө 09 цаг өнгөрч байхад унтуулгын эмч Б******* ирж хэвлийн хагалгааг эхлүүлж гэмтлээ олж хагалгаа барагцаагаар 4 цаг үргэлжилж өдөр 13 цаг 30 минутын үед хагалгаа дууссан. Хагалгааны дараа биеийн байдал нь хүнд учраас өвчтөнийг шууд сэхээний тасаг руу шилжүүлсэн. Өдөр 15 цаг өнгөрч байхад өвчтөний нөхөр гэх залуу над руу гар утсаар залгаад хагалгаа ямар болов гэж асуухаар нь би хариуд нь маш олон гэмтэл байна. Ганцхан мотоциклоос унаад үүсэх гэмтэл биш байна. Өөр шалтгаантай гэмтэл байна. Хүний биеийн байдал хүнд байна. Нас барах эрсдэл өндөртэй байна. Манайх ийм гэмтлийг заавал цагдаад мэдэгдэх ёстой байдаг юм. Би цагдаад мэдэгдлээ гэж хэлэхэд надад хариуд мотоциклоос унаад гүүрний доошоо уначихсан юм л гээд байсан...Амь хохирогч Б.Д**********ын нарийн гэдэс нь 12 хуруу гэдэснээс доошоо 40-50 см багцаанд чацархай нь хоёр газраа задраад мөн тэр хэсэгтээ нарийн гэдэс нь задарсан байсан. Нарийн гэдэсний чацархай нэлэнхийдээ хавдаж хавагнасан, нарийн гэдэс нэлэнхийдээ хөхөлбөр болж эрээнтсэн. Хэвлийн дотор талын хана хоёр талдаа хөхөрч хүрэнтсэн. Хэвлий дотроо 2 литр орчим баасаар бохирлогдсон цустай байсан. Мөн амь хохирогч Б.Д********** нь шөнө ирэхдээ бэлтгэлийн хувцастай байсан бөгөөд би цээж, хэвлий, нурууг үзсэн хувцсыг тайлж мөчдийг үзээгүй гэмтэл хагалгаа орох үед 4 мөч хөхөрч эрээнтсэн шилбэн дээрээ шархтай зэрэг гэмтлүүд байсан. Мөн нүүрэндээ хөхөрсөн шархтай толгойдоо бас шархтай байсан. Махлаг том биетэй, шаравтар царайтай, богинохон үстэй залуу байсан нэрээ надад хэлээгүй. 99467276 дугаарын утаснаас над руу залгаж өвчтөний биеийн байдлыг асууж байсан. Хагалгаанд орохоос өмнө эмнэлэг дээр өвчтөний хажууд байсан. Хагалгаанд орчхоод гарч ирэхэд байхгүй болсон байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 57-р хуудас),
Гэрч И.Ө*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд хамаатныхаа айлд нөхөр Ц.Пүрэвцэрэнгийн хамт байж байтал 99992705 дугаараас миний 88018837 дугаарын утсанд 16 цаг 51 минутад төрсөн эгч Хишигбаяр эгч манай найз Д********** Хөвсгөл аймгийн эмнэлэгт байгаа юм шиг байна. Энэ талаар тодруулаад өгөөч гэж надаас гуйхаар нь би Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн фейсбүүк хаягаас 75750011 гэсэн дугаарыг олж аваад 17 цаг 04 минутад залгаад энэ талаар асуухад надад хариуд нь та манай ахлах сувилагчийн 89074401 гэсэн дугаар луу залгаад тодруулаарай гэж хэлэхээр нь би энэ дугаар луу нь 3 удаа залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд дахиад би 75750011 дугаар луу холбогдоход ахлах сувилагч хагалгаанд орчихсон байж магадгүй. Би тодруулаад танд хэлье гэж хэлсэн. Ингээд 17 цаг 10 минутад 89074401 дугаараас над руу залгаад залгасан байна хэн бэ гэхээр нь би хариуд нь Д********** гэх хүн танай эмнэлэгт ирсэн үү энэ талаар Ховд аймгаас тодруулах гэж хүссэн учраас залгалаа гэж асуухад хариуд нь надад Д********** гэх эмэгтэй манай эмнэлэгт ирсэн. Өнөөдөр өглөө хагалгаанд ороод биеийн байдал нь хүнд байгаа учраас сэхээнд орсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би эгч Хишигбаяр луу залгаад Д********** гэх хүн Хөвсгөл аймгийн эмнэлэгт ирсэн байгаа гэж байна гэж хэлэхэд манай эгч Хишигбаяр нь Д********** гэх хүний гэр бүлийнхэнтэй хамт байсан. Би Д********** гэх хүний ар гэрийнхэнд нь ахлах сувилагчийн утасны дугаарыг өгсөн. Тэгээд байж байтал 18 цаг 15 минутад манай эгч Хишигбаяр над руу гар утсаар залгаад наад Д********** гэх эмэгтэйн охин нь эмнэлгийн гадаа байгаа юм шиг байна. Миний дүү очоод аваад харж хандаж байгаач жоохон хүүхэд байгаа 99164261 гэсэн утас руу холбогдоод очиж аваарай гэж хэлэхээр нь би нөхрийн хамт эмнэлэг дээр явж очоод уг дугаар луу залгаад уулзахад эрэгтэй, эмэгтэй үл таних хоёр хүн мөнгөлөг өнгийн приус-20 маркийн машинтай эмнэлгийн үүдэнд ирсэн. Тэр хоёр хүн надаас хүүхэд авах хүмүүс мөн үү гэж асуухаар нь би тийм байна гэж хэлээд хүүхдийн ар гэрийнхэн буюу Ховд аймагт байгаа хүмүүстэй фейсбүүкээр дүрс дуудлагаар холбогдоход нөхөр бид хоёрт хандаж бид нарыг очтол охиныг маань хооллож ундлаад харж байгаач ээ наанаасаа аваад явчих гэж гуйсан. Би хариуд нь хажууд нь 2 том хүн байна шдээ би аваад явах нь зөв юм уу гэж хэлэхэд тийм ээ гэж байсан. Бас тэр хүн нөгөө жоохон охинд хандаж Б******* миний охин наад ах, эгч хоёртойгоо хамт байж байгаарай гэж захиж хэлж байсан. Тэндээс дөнгөж хөдлөөд явж байтал Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас холбогдоод цагдаагийн газар дээр хүрээд ир гэж дуудсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 60-р хуудас),
Гэрч Ө.Б*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр байж байтал 13 цаг 52 минутад Ө.Т******ш ах өөрийнхөө 99467276 дугаарын гар утаснаас миний найз хүүхэн П.Уранчимэгийн 99164261 дугаар луу залгаад надтай ярьсан. Ө.Т******ш ах надад яаралтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэхээний тасгийн гадаа очоод байж байгаач манай 33 настай Б.Д********** гээд найз гэмтээд бие нь муу байгаа юм. Ах нь завгүй байна биеийн байдал нь ямар байгааг ахдаа хэлээд өгөөрэй бас Д.Оюун эгчийнд очоод нэг жаахан охиныг аваад хажуудаа хооллож ундлаад байлгаж байгаарай, сайн хараарай гэж хэлсэн юм. ...16 цагийн үед Ө.Т******ш ах П.Уранчимэгийн утас руу залгаж ярихад нь П.Уранчимэг нь Ө.Т******ш ахад хандаж энэ хүн найдваргүй гэж байна шдээ, та эмнэлэг дээр хүрээд ирээч дээ ар гэрийнхнийг нь яаралтай дууд таныг хажууд нь сахь гэж байна гэж хэлэхэд Ө.Т******ш ах хариуд нь өө найдваргүй гэж байна уу, тэгвэл ах нь түрүүлээд үхчихье дээ би хүнийг ийм болгочихсон юм чинь ар гэрийнхэнд нь сая залгаад хэлчихлээ. Ховдоос ярих байх шүү гэж хэлж байгаа сонсогдсон. П.Уранчимэг миний хажууд утсаа чанга яригч дээр нь тавиад ярьсан юм. Удалгүй 19 цагийн үед Б.Д**********ын ар гэрийнхэн нь гэх эмэгтэй хүн 99160870 гэсэн дугаараас П.Уранчимэг бид хоёр луу залгаж юу болоод байгаа талаар мэдээлэл авсан. Мөн бид хоёртой цуг байсан жоохон охинтой ярьсан. Түүнээс хойш Ө.Т******ш ах 19 цагийн үед дахиж залгаад ах нь ханьтайгаа ярья бие нь яаж байна гээд согтуу ярихад нь би уурлаад хурдан ирээч гэж хэлэхэд одоо очлоо л гээд байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 62-63-р хуудас),
Насанд хүрээгүй гэрч Г.Б*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Түүшээ ах ээжийг гэртээ зодсон. Ээжийн толгойг модон шүүрээр, архины шилээр цохиж хагалсан. Бас ээжийн үснээс зулгаагаад халзан болгох гээд байсан. Ээжийн толгойноос цус гарсан. Гэдэс рүү хөлөөрөө удаан өшиглөөд байсан. Би болиоч гэж хэлээд уйлсан. Түүшээ ах ээжийг эмнэлэгт хүргэж өгөөгүй. Эмнэлгийн машин ирээд ээжийг аваад явсан. ...Түүшээ ах ээжийн машины дугуйг хутгаар цоолсон. Түүшээ ах ээж бид хоёрыг хөөсөн. Ээж гүйж чадахгүй, ээжийн хөлийг Түүшээ ах модоор цохисон. Ээж бид хоёр танихгүй айлд алхаад очсон. Тэр айлын хүмүүс ээжийг эмчлэх гээд байсан. Айлын хүмүүс эмч дуудаж өгсөн. Эмч ээжийн хөлд оёдол тавьж өгсөн. ...Түүшээ ах гараараа миний хацар луу нэг удаа цохисон. ...ээж намайг миний охин чи ганцаараа зугт. Мод руу зугт. Модон дотор амьдраарай. Хол яваарай гэж хэлсэн. Намайг гүйгээд явж байхад машинтай хүн таарсан. Би тэр хүнд хандаж зогсоорой намайг аваад яв. Ээжийг Түүшээ ах зодож байгаа гэж хэлсэн. Машин дотор нь хүүхдүүд байсан. Тэр хүн Түүшээ ахын гэрийг мэддэг. Намайг гэртээ хүүхдүүдтэйгээ үлдээгээд ээжийг авч ирсэн. Би ээжийн нүүрийг салфетикаар арчсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 68-69-р хуудас),
Гэрч Б.М*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр миний эгч Б.Д**********, том хүү Баасандорж, бага охин Г.Б******* нарын хамт Ховд аймгаас өөрийн машинаа жолоочоор бариулаад Улаанб******* хотод ирсэн юм. Ирэнгүүтээ над руу гар утсаар залгаад “эгч нь уулзаж чадахааргүй байна. Хөвсгөл явлаа, чи драгон дээр ирээд охин Г.Б*******г минь авчих гэж хэлэхээр нь манай нөхөр ганцаараа явж очиж уулзаад та яаж машинаа барьж явах гэж байгаа юм бэ гэж асуухад хариуд нь Ө.Т******ш Хөвсгөлөөс ирж байгаа гэж хэлсэн байсан. Тэгээд охиныг нь би гэртээ аваад үлдсэн юм. Эгч маань Хөвсгөл рүү Баасандорж, Ө.Т******ш нартай тухайн өдөр машинаараа яваад тэндээ хэд хонож байгаад барагцаагаар 06 сарын 30-ны өдөр Хөвсгөлийн автобусаар Улаанб******* хотод эгч ганцаараа ирсэн. Ирсэн өдрийнхөө маргааш нь байгууллагынхаа машинаар хамт олонтойгоо Ховд аймаг руу буцсан. Ховдод ажлаа хийж байгаад ээлжийн амралтаа авах үед нь Хөвсгөлөөс эгчийн машиныг Ө.Т******шийг жолоодоод эгчийн том хүү Баасандоржтой хамт Ховд аймагт ирээд тэндээсээ Улаанб******* хотод болох манайхны хуримд 07 сарын 05-ны өдөр бөөндөө ирсэн юм. Хуримд 07 сарын 06-ны өдөр оролцоод маргааш нь буюу 07 сарын 07-ны өдөр талийгч эгч маань охин Г.Б******* болон Ө.Т******ш нарын хамт Хөвсгөл аймаг руу өөрийнхөө приус-41 маркийн машинтай яваад өгсөн. Хөвсгөлд очсоноос нь хойш холбоотой байсан. Хамгийн сүүлд 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр талийгаач эгч маань өөрийнхөө гар утаснаас манай нөхрийн дугаар луу залгаж орж ирээд надтай ярьсан юм. Ерөнхийдөө эгч маань над руу шаардлагагүй тохиолдолд залгаж ярьдаггүй. Би л байнгын залгаж ярьдаг юм. Тухайн үед эгчийг гэнэт залгахаар нь би эгчээс яасан зүгээр залгасан уу, зүгээр үү гэж асуухад зүгээр ээ гэж дуу султайхан ойр зуурын юм ярьсан. Би эгчид хандаж фейсбүүк дүрстэй дуудлага хийж Г.Б*******тай ярья гэртээ хариад залгая гэж хэлээд утсаа салгаад гэртээ хариад эгч рүү нэг залгахад утсаа авахгүй байсан. Түүнээс хойш огт холбоо барьж чадаагүй. Манай аав надад хэлэхдээ эгчийн утсыг холбогдохгүй байна гэж байсан. Би бодохдоо хөдөө сүлжээгүй газар амарч байгаа юм байна даа гэж бодоод нээх тоогоогүй. ...Ө.Т******ш рүү хэд хэдэн удаа залгасны эцэст Ө.Т******ш утсаа авсан. Би юу болсон талаар асуухад Ө.Т******ш надад мотоциклтой явж байгаад бид хоёр гүүрнээс нисчихсэн. Би уучихсан байсан юм уучлаарай, одоо надад амьд явах эрх байхгүй гээд согтуу ярихаар нь би согтуу хүнтэй юу ярих вэ дээ гэж бодоод утсаа салгасан юм...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 71-73-р хуудас),
Гэрч Д.Т*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 18 цагийн орчимд гэртээ эхнэр 2 хүүхдийн хамт байхад байшингийн баруун талаар машин ирээд зогсох нь сонсогдсон. Би 20 гаран минут хүн орж ирэхийг хүлээгээд хүн орж ирэхгүй болохоор нь байшингаасаа гартал байшингийн баруун талд цагаан өнгийн Приус-40 юм уу 41 маркийн машин зогсож байсан. Би шууд машин луу очиж хаанаас хаа хүрч явна гээд машин луу өндийж хартал амь хохирогч Б.Д**********ын толгой нь өргөнөөрөө 2 см орчим, уртаараа 5 см орчим хагарсан, баруун талын хацрын доод талаар 3 см орчим зүсэгдсэн, нүүр нь хөх алаг болсон шархтай 5 настай Б******* гээд охинтой хоёулаа явж байсан. Чандмань-Өндөр сумаас Улаанб******* хот руу явж байгаад танай энүүхэнд дугуй хагараад хүрээд ирлээ гэхэд нь би машиныг нь тойрч хартал жолоочийн эсрэг талын урд дугуй хагарсан байсныг харсан. Тэгтэл амь хохирогч ахаа дугуй нөхөөд өг гэхэд нь би гэртээ ороод нэг аяга цай уучхаад гарч ирээд машин луу очтол амь хохирогч сууж явсан жолооч талынхаа суудлыг хойш нь хэвтүүлчихсэн. Цамцныхаа цаагуур баруун гараа оруулсан цээж хэвлий хэсгээр өвдөөд байна. Өвчин намдаах эм өгөөч гэхэд нь би гэр лүү орж гэрт байсан парацитирмоноос 2-г давхарлаж өгөөд ах нь цагдаа дуудъя гэхэд амь хохирогч цагдаад дуудаад хэрэггүй 103 дуудчих гэхэд нь би гэр лүү орж сумын төвийн эмч А******* луу 19 цагийн орчимд дуудлага өгсөн. Дуудлага өгчхөөд байшингаас гарч машин руу очиж та хоёр гэрт орооч гэхэд би халуураад байна гээд машиныхаа паарыг эцэст тавиад бид 2 эндээ байж байя гээд хэвтээд байсан. Би 21 цагийн орчимд үхрээ хашиж байхад эмнэлгийн фургон машин ирж байхаар нь тосож аваад шууд машин луу очсон. Фургон машин приус 40, 41 хажууд зогсоод эмч А******* бууж амь хохирогчийн биеийг үзэж байсан. Би хажууд нь зогсоод харж байсан. Тэгтэл эмч А******* надад хандаж энэ гэрлийг бариад өгөөч гэхэд нь би уг гэрлийг барьж байхад амь хохирогчийн толгойны зулай хэсэг рүү тариа хийж байснаа оёод байсан. Оёж дуусаад амь хохирогчийн гараас тулаад фургондоо суулгаад яваад өгсөн. Би санаа амраад гэртээ орж амарсан. 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн орчимд гэртээ байж байхад Түвшин даргын эхнэр О*******, эмч А*******, амь хохирогч, 5 настай Б******* охин, Т******ш нар гэрийн гадаа ирж зогссон. Зогсоод Т******ш шууд приус-40, 41 лүү явахаар нь би араас дагаж очоод хараад зогсож байтал машин дотроос 3 өмд, өөр хар цүнх гаргаж ирээд дэлгэж үзэнгүүтээ дотроос нь түлхүүр гаргаж надаа өгөөд энэ машиныг түгжчихээрэй гээд буцаад машин луу яваад өгсөн. Би араас нь очтол тэр хэд машиндаа суугаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 78-79-р хуудас),
Гэрч Д.О*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 11 цагийн үед ажил дээрээ ажлаа хийгээд байж байтал нөхөр болох Энхтүвшин над руу залгаад Т******ш /Түүшээ/ машинаа өгчих эмнэлгээс өвчтөн аваад зөөлөн машинаар Мөрөн хүргэж өгөх ажилтай байна гэхэд нь би манай эхнэр Мөрөн сум руу Драмын театрын урлагийн хувцас хүргэж өгнө цуг явчих гээд хэлчихлээ. Чи хамт яваад маргааш машинаа өөрөө бариад аваад ирэх үү гэхэд нь ганцаараа явах гэж байсан би ханьтай хүнтэй боллоо гээд тэгье, тэгье гэсэн. 14 цаг 30 минутын орчимд Т******ш /Түүшээ/ гэрийн гадаа ирээд явах уу гэхэд нь тэгье, тэгье гээд гэрээс гараад машиндаа суутал дугуй хагарсан байхаар нь дугуйгаа нөхүүлэх гэтэл засварын газар цоожтой байсан тул запаас дугуйгаа тавиад эмнэлгээс эмч А*******, амь хохирогч, 5 настай Б******* охиныг суулгаад Т******ш /Түүшээ/ машин бариад шууд хойгуураа Мөрөн сум руу хөдөлсөн. Сумаас гараад 20 орчим километр явж байтал шууд Т*******ийн гэрийн гадаа очоод зогссон. Би машинаас буугаад зогсож байтал А******* эмч мөн адил машинаас буугаад хамт зогссон. Амь хохирогч болон охин хоёр машинаас буугаагүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 82-83-р хуудас),
Гэрч Н.А*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 17-ны орой 19 цаг 20 минутын үед жижүүр сувилагч Л.Мөнхцэцэгт Чандмань-Өндөр сумын 3-р баг хүүшийн гүвээ гэх газар хүнд зодуулж толгойндоо цус алдсан гэх дуудлага ирсэн. ...приус-41 маркийн машины хажууд очиж уг машиныг онгойлгоход жолоочийн үрүүлийн ард хагас хэвтээ байдалтай жолоочийн эсрэг талын урд суудал дээр 5 орчим настай эмэгтэй хүүхэд байсан. Амь хохирогч нь толгойноос нь цус гарч хойд суудал руугаа бөөлжсөн байдалтай байсан ба толгойг нь цэвэрлэж амин үзүүлэлтүүдийг үзэж толгойд нь 2 оёдол тавьсан. Өвчин намдаах тариа хийх гээд баруун гарын ханцуйг нь тайлж үзтэл гар нь хөхөрсөн байсан. Хэвлийгээр базалж өвдөнө хамаг бие хөндүүр байна гэж ярьж байсан. 2 нүд нь хөхөрсөн, хамрын зүүн талд 0.5 см зүсэгдсэн шархтай, нурууны ууц хэсгээр хөхөрсөн, баруун хөлийн шилбээр хавдаж хөхөрч өөх нь гарсан байсныг өвчин намдаах тариа хийж эмнэлгийн фургонд суулгаж 23 цаг 40 минутад Эрүүл мэндийн төвд авчирч Б.Б******* эмчид хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 86-88-р хуудас),
Гэрч Н.А*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Хатгалаас цааш явж байхад Ө.Т******ш жолоогоо сайн барихгүй замаас орж гараад зүүрмэглээд яваад байх шиг байсан. Би бодохдоо урд шөнө унтаагүй юм байх даа гэж бодсон. ...Тэгээд аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр ирээд хүлээн авахад оруулсан. Би биеийн байдлыг нь хүлээн авахын эмч, сувилагчид танилцуулсан, мэс заслын тасгаас Есүжин гэх эмч бууж ирээд амь хохирогчийг ЭХО-д харсан, хэвлийдээ шингэн ихтэй байна. Биеийн тань ил харагдах гэмтэл, шарх юунаас болж ийм болсон бэ гэж асуухад Түүшээ шууд тэр эмчид мотоциклоор хурдтай явж байхад мотоциклоос 20-30 метрийн зайд шидэгдсэн юм гэж хэлсэн. Эмч амь хохирогчоос лавшруулж мотоциклоос унасан юм уу гэж асуухад толгой дохиж байсан. Тэгээд Түүшээ гадаа тамхилах гээд гарсан хойгуур нь амь хохирогч Б.Д********** намайг дуудаад эмчээ та тэр эмчид намайг зодуулсан гэдгийг үнэнээр нь хэлээд өгөөч тэгэхгүй бол миний онош тодорхой болохгүй цаг алдаад байна. Би хурдан хагалгаанд ормоор байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Есүжин гэх эмчтэй коридорт уулзаж байгаад энэ байдлыг хэлж танилцуулсан. ...Тэгээд би гадаа машинд суугаад амь хохирогчийн охин Г.Б*******г унтаж байхыг нь хараад байж байтал Г.Б******* сэрээд надаас эмчээ миний ээж яаж байна гэж асуусан. Би хариуд нь ээж нь тариа хийлгэж байна гэж хэлсэн. Тэгтэл Г.Б******* надад миний ээжийг Түүшээ ах аймар зодсон шдээ өшиглөөд, үстээд, алгадаад гэж хэлж байсан. Тэгээд эмнэлгээс Түүшээ тамхиа татахаар гадаа гарч ирж байхыг нь охин хараад шууд хэвтэж байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 113-114-р хуудас),
Гэрч П.О*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасагт жижүүр бага эмчийн үүрэг гүйцэтгэж байсан. Тус хугацаанд буюу 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд мотоциклоос унасан гэх Б*******хүү овогтой Д********** 36 настай, эмэгтэй толгой, цээж, хэвлий хэсгээр хүчтэй өвдөнө гэсэн зовуурьтай, дотор муухайрна, бөөлжинө, цээжний хэсэгт хөхрөлттэй, толгой, баруун хөлд хоёр оёдолтой, оёдол тавиулсан байдалтай 00 цаг 01 минутад Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт ирсэн. Тухайн өвчтөнд шаардлагатай бүх тусламж үйлчилгээг үзүүлээд мэс заслын тасаг руу 07 дугаар сарын 19-ний өдрийн 05 цагийн үед хэвтүүлсэн. ... Би амь хохирогч Б.Д**********аас юу болсон талаар асуухад хажуугаас нь нөхөр нь гэх залуу суманд мотоциклоос унасан гэж хэлсэн. ...амь хохирогч Б.Д********** нь хэвийн хүн шиг алхаж, гишгэхгүй, бие засах үедээ нөхрөөрөө түшүүлээд нойл руу явж байсан. Ер нь байнгын насилкан дээр байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 96-97-р хуудас),
Гэрч Д.С*******н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...яаралтай түргэн тусламжийн тасагт үйлчлэгчийн ажлын үүрэг гүйцэтгэж байсан. Тус хугацаанд сумын эмчтэй болон нөхрийнхөө хамт нэг үл таних эмэгтэй гаднаас ирээд манай тасгийн их эмч Цогзолмаад үзүүлж байсан. Цогзолмаа эмч тухайн эмэгтэйгээс юу болсон талаар асуухад тэр эмэгтэй мотоциклоос унасан гэж ярьж байсан. Тэгээд би хүлээн авахаас гараад үйлчилгээнийхээ ажлыг хийгээд явж байгаад буцаад орж ирэхэд Цогзолмаа эмч надад энэ эмэгтэйг төрөх тасаг руу үзүүлчхээд хүрээд ир гэж хэлсэн. Би тэр эмэгтэйн нөхөр гэх залуутай нь хамт явж байгаад төрөхийн хүлээн авах дээр үлдээчхээд гараад ирсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа бага эмч О*******ийн хамт насилк авч очоод нөгөө өвчтөнийг нөхрийнх нь хамт болон эмэгтэйчүүдийн эмчтэй хамт хүлээн авах дээр авч ирсэн. Тэгээд удалгүй мэс заслын тасаг руу О******* болон нөхөр нь бид гурав өвчтөнийг гаргаж хэвтүүлсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 99-р хуудас),
Гэрч Б.Ц*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...амь хохирогчийг ЭХО-нд харуулах үед нь нөхөртэй нь цуг явуулсан. Рентген КТГ харуулах үед нь үйлчлэгч С*******г нөхрийнх нь хамт өвчтөнийг насилкаар доош нь лифтээр буулгасан. Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх үед нь 103-аас эмэгтэйчүүдийн тасаг руу нөхөртэй нь хамт алхуулж явуулсан. Яагаад гэвэл насилк тэргэнцэр байгаагүй амин үзүүлэлт нь тогтвортой байсан болохоор Сувд-Эрдэнэ эгчээр замыг нь товчлуулаад нөхөртэй нь хамт явуулсан. Үзүүлээд дууссаных нь дараа даралт нь буурчихлаа гээд манай бага эмч, үйлчлэгч хоёр явж очоод насилкан дээр авч ирсэн. Би 103 дээрээ хүмүүсээ үзэж, эрэмбэлж, дуудлагаа хүлээж авдаг тул өвчтөнтэй хамт явах боломжгүй бага эмч, үйлчлэгчийг хамт явуулдаг. Би тухайн үед Лхамноров эмчийг ирээд үзэх боломж байна уу гэж асуухад шингэнтэй юм бол хатгалт хийж үзэх шаардлагатай юм байна, наан чинь эмэгтэйчүүдийн ор, үзлэгийн өрөө байхгүй юм чинь хатгалт хийж болохгүй тасаг руу явуулах боломж байна уу гэхээр нь амин үзүүлэлтийг нь үзэхэд тогтвортой байсан. Мөн насилк, тэргэнцэр яг тэр үед байхгүй байсан дээш нь тасаг аваад явчихсан байсан тул арын хаалгаар замыг нь дөтлүүлж явуулсан юм. Шингэнийг салгасан биш, хаагаад тасаг руу зөөвөрлөсөн юм...” (1-р хх-ийн 101-102-р хуудас),
Гэрч Б.Б*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 17-нд манай эмнэлэг дээр хүн төрөхөөр өвдөж ирээд эмчлэгч эмч Цэрэнчимэд, эх баригч Мандахаа, сувилагч Мөнхцэцэг нарын хамт хүнээ төрөхийг хүлээгээд хянаад ажил дээрээ байж байсан чинь манай эмч Цэрэнчимэд, сувилагч Мөнхцэцэг хоёр надад 3-р багийн Хүүшийн гүвээ гэдэг газраас хүнд зодуулсан, цус алдсан, машинтайгаа зугтаж явж байгаад айлын гадаа ирсэн байна. Тэр айлын утсаар дуудлага өгүүлсэн байна, дуудлага өгсөн хүний нэр нь Б******* /Т*******ийн эхнэр/, утас 98060507, 19 цаг 20 минутад дуудлагыг хүлээж авлаа гэж хэлсэн. Тэгээд би А******* эмчийг жолоочтой хамт дуудлагад томилоод явуулсан. А******* эмч тухайн хүн дээр очиж үзэхэд зовуурь нь толгой өвдөнө, дотор муухайрна, хэвлийгээр базалж өвдөнө, хамаг бие хөндүүр байна, юу болсон талаар нь асуухад тухайн эмэгтэй 07 сарын 17-нд 18-19 цагийн хооронд гудамд нөхөртөө зодуулсан гэж хэлсэн гэсэн. ...би юу болсон талаар асуухад хариулахгүй, дуугүй юм бодоод л, айдастай байх шиг байсан. ...07 дугаар сарын 17-ны орой дуудлагад явж байх үедээ А******* эмч сумын цагдаад мэдэгдэхэд хэсгийн төлөөлөгч нь аймгийн төвд ажилтай байсан цагдаа Ширэндэв нь ээлжийн амралтаа аваад Мөрөн сум руу явж байсан. Суманд цагдаа байхгүй байсан. Амь хохирогч Б.Д********** өвдөлт ихтэй, сэтгэл санаа тайван бус, их айсан байсан. Амин үзүүлэлтүүд тогтвортой, ухаан санаа эрүүл, өөрөө ярьж байсан. ... хэвлий эмзэглэлтэй байсан. Би тухайн шөнө нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн жижүүр эмчтэй ярьчхаад хугацаа алдалгүй, өвчин намдаах тариа хийж өгөөд аймаг руу хүргэж өгье гэхэд тэр эмэгтэй би харанхуйд явмааргүй байна гэгээ орохоор явъя, би айгаад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би юунд айсан юм бэ гэж асуухад тэр эмэгтэй дугарахгүй байгаад байсан. Тэгэхээр нь би утас аа эгчдээ өгчих, эгч нь тусалъя гэхэд утсаа өгөөгүй нэлээн байж байснаа би нэг жаахан дэмий юм хийчихвүү дээ, та нарт ч, надад ч гэмт халдлагад өртөх аюултай байж магадгүй харанхуйд явахгүй өглөө явъя” гээд байна гэхэд тэгвэл эмчилгээнүүдээ хийгээд гэгээ орохоор зөөвөрлөх эсэхийг шийдье гэж хэлсэн. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авахад оччихоод манай бага эмч А******* над руу 23 цаг 40 минутын үед залгаад тогтвортой хүрээд ирлээ мотоциклоос унасан гээд хамт явж байгаа залуу нь хэлээд байна, Д********** болохоор намайг сэмхэн дуудаад эмчид үнэнийг нь хэлээд өгөөч гэж байна. Одоо яаж ёстой вэ гэхээр нь наад залуугийнхаа хажууд эмчид хэлээд хэрэггүй шүү, эмчдээ сэмхэн хэлчих, эмч нь шийдэх байх гэж хэлсэн. Би бас бага эмчийнхээ аюулгүй байдлыг бодсон...” (1-р хх-ийн 104-107 хуудас),
Гэрч Х.Б*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр найз Цэрэн, Гантөмөр нартай уулзаад Т******шийнд 23 цагийн үед хамт очсон. ...Цэрэн бөөд хандаж ахынх нь ажил төрөл бүтэхгүй байна, үзүүлж харуулмаар байна гэж хэлсэн. ...Маргааш өглөө нь буюу 2022 оны 07 дугаар сарын 17-ны өглөө намайг унтаж байтал Түүшээ ах машиныг нь авч ирж өгөөд мөн манай ширээн дээр байсан 1 литрийн хэмжээтэй Эвок гэх нэртэй архийг Түүшээ ах аваад явчихсан байсан. Гантөмөр үгүй ээ Түүшээ ах аваад явчихсан гэж хэлсэн. ...Тэрнээс өмнө Түүшээ ах машиныг нь жолоодоод хажууд нь хар нүдний шилтэй эмэгтэй суугаад явж байсан. Тэр үед л би эхнэр нь ирчихсэн юм байна даа гэж бодсон...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 109-110-р хуудас),
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 162-163-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 158 дугаартай: “
1. Амь хохирогч Б.Д**********ын цогцост хэвлийд битүү гэмтэл тогтоогдлоо. Хэвлийн хэсэг рүү цохих өшиглөх, дэвслэх зэрэг мохоо зүйлийн үйлчлэлээр дээрх гэмтэл нь үүсгэгдсэн байна. Мөн зүүн нүдний дээд зовхи, баруун шанаа, баруун бугалга, баруун шуу, зүүн бугалга, зүүн шуу, зүүн сарвуу, баруун шилбэ, баруун сарвуунд цус хуралт, зулай болон баруун шилбэнд шарх, хамар, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдсон ба эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.
2. Б.Д**********ын цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
3. Б.Д********** нь шүүх эмнэлгийн задлан шинжилгээ орохоос 24 ба түүнээс дээш цагийн өмнө нас барсан байна.
4. Амь хохирогч Б.Д********** нь нас барах үедээ согтолтгүй байжээ.
5. Амь хохирогч Б.Д********** нь хэвлийн битүү гэмтлийн улмаас үжил үжлийн шоконд орж нас баржээ. Үхлийн шалтгаан нь дээрх онош болон задлан шинжилгээний тэмдэглэл зэргээр батлагдаж байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 164-168-р хуудас),
Шинжээч эмч М.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...яг хэвлийн битүү гэмтэл авсан даруйд мэс заслын эмчилгээг яаралтайгаар хийсэн тохиолдолд амь аврагдах боломжтой байсан. ...гэмтэл авсан даруйдаа гэдэг нь хэдэн минутаас 12 цаг хүртэлх хугацааг хэлнэ. Өөр өөр хэлбэл 12 цагийн дотор хагалгаа хийгдэх ёстой байсан...гэмтэл авснаас хойш 2 хоногийн дараагаар хагалгаа хийвэл амь аврагдах боломж байхгүй...Амь хохирогч Б.Д**********ын цогцост задлан шинжилгээгээр үзэхэд нарийн гэдэсний чацархайн урагдал, нарийн гэдэсний тасарсан хэсгийг залгаж оёж, чацархайн урагдлыг нөхсөн байсан. Тэгэхээр мэс засал бол чадварлаг бөгөөд амжилттай хийгдсэн байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 176-177, 180-р хуудас),
Шүүх сэтгэц эмгэг судлалын нэмэлт дүгнэлт шинжилгээ №43: “
1. Ө.Т******ш нь сэтгэцийн өвчингүй.
2. Ө.Т******ш нь сэтгэцийн хувьд эрүүл.
3. Ө.Т******ш нь гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш сэтгэцийн өвчнөөр өвчлөөгүй.
4. Ө.Т******ш нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, ойлгуулах чадвартай.
5. Ө.Т******ш нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай.
6. Ө.Т******ш нь хэвтэн эмчлүүлж байгаагүй.
7. Ө.Т******шид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 188-190-р хуудас),
Ашид Билгүүн ХХК-ийн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ (1-р хх-ийн 196-197-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Д.Өнөбатын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 62 дугаартай: “...
1.Шинжилгээнд ирүүлсэн дугуйнд гэмтлүүд байна. Уг гэмтлүүд нь цооролт байна.
2. Уг гэмтлүүд нь шинжилгээнд ирүүлсэн хутгаар үүсгэгдсэн байх боломжтой...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 202-205-р хуудас),
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Ш.Пүрэвдуламын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 4592 дугаартай: “...
Шинжилгээнд ирүүлсэн хуруу шилтэй цус нь задарч муудсан. ДНХ шинжилгээгээр үр дүн гараагүй, шинжилгээнд тэнцэхгүй байна.
Шинжилгээнд ирүүлсэн нарны хаалт, суудлын бүрээс, дэрэн дээр цус илэрсэн, ДНХ тогтцыг тогтоов.
Шинжилгээнд ирүүлсэн нарны хаалт, суудлын бүрээс, дэрэн дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо нэг эмэгтэй хүний цус байна...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 211-214-р хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ш.Пүрэвдуламын 2022 оны 11 дугаар сарын 03-ны өдрийн 5184 дугаартай: “...
Шинжилгээнд ирүүлсэн Б.Д**********ын гэх бэхжүүлэн хатаасан цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэж байна. ДНХ тогтцыг тогтоов.
Шинжилгээнд ирүүлсэн Б.Д**********ын гэх цус нь ДНХ-ийн тогтцоороо 4592 дугаартай шинжилгээний объект болох нарны хаалт, суудлын бүрээс, дэрэн дээрээс илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 218-220-р хуудас),
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Ө.Сарангэрэл, Ч.Эрдэмболор, Б.Цолмон нарын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1021 дугаартай: “...
1. 2022 оны 09 дүгээр сарын 05-ны 158 дугаартай дүгнэлтийн 5-р хариултаас бусад нь үндэслэлтэй байна.
2. Амь хохирогчид нарийн гэдэсний чацархайн урагдал, цочмог цус алдалт, зүүн нүдний дээд зовхи, баруун шанаа, баруун бугалга шуу, зүүн бугалга шуу, зүүн сарвуу, баруун шилбэ сарвууны цус хуралт, зулай болон баруун шилбэний шарх, хамар, баруун сарвууны зулгаралт гэмтлүүд учирсан байна. Эдгээр гэмтлүүд мохоо болон ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. Хуйх болон баруун шилбэний шарх зүүн нүдний дээд зовхи, баруун шанаа, баруун бугалга шуу, зүүн бугалга шуу, зүүн сарвуу, баруун шилбэ сарвууны цус хуралт, хамар, баруун сарвууны зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт, нарийн гэдэсний чацархайн урагдал, цочмог цус алдалт нь үхэлд хүргэжээ.
3. Үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
4. Амь хохирогч нь шүүх эмнэлгийн задлан шинжилгээ орохоос 24 ба түүнээс дээш цагийн өмнө нас барсан байна. Гэмтэл авсан даруйд эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь нас аврагдах боломжтой.
5. Талийгаач нь нарийн гэдэсний чацархайн урагдлын улмаас цочмог цус алдаж нас баржээ. Энэ нь өвчний түүх, задлан шинжилгээ, эд эсийн шинжилгээгээр батлагдаж байна.
6. Үжил, үжлийн шокын шинж задлан шинжилгээ, эд эсээр батлагдсангүй.
7. Талийгаач нь нарийн гэдэсний чацархайн урагдлын улмаас цочмог цус алдаж нас баржээ. Уг гэмтлийг авсан даруйд эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь нас аврагдах боломжтой...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 227-233-р хуудас),
Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл (2-р хх-ийн 138-р хуудас),
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээч Ц.Ганболд, Ш.Цэцэгмаа, Ц.Бадрал, Н.Энхцолмон, Э.Б******* нарын 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 312 дугаартай: “...
1. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 158 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.
2. Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 1021 дугаартай дүгнэлтийн 1, 5, 6, 7-р хариултууд үндэслэлгүй байна.
3. Б.Д**********ын цогцост нарийн гэдэс, нарийн гэдэсний чацархайн урагдал, хэвлийн хөндийн шингэн хуралт, зулай, баруун шилбэнд шарх, хамар, баруун сарвуунд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, баруун шанаа, баруун бугалга шуу, зүүн бугалга шуу, зүүн сарвуу, баруун шилбэнд сарвуунд цус хуралт гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нарийн гэдэс, нарийн гэдэсний чацархайн урагдал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зулай, баруун шилбэний шарх, зүүн нүдний дээд зовхины цус хуралт гэмтлүүд нь тус, тусдаа Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус, тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
5. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн 6207 дугаартай өвчний түүхэнд тэмдэглэснээр талийгаач нь 2022 оны 07 дугаар сарын 20-ны 10:00 минутад нас баржээ. Нарийн гэдэс, нарийн гэдэсний чацархайн гэмтэл хэвлийн гялтангийн түгээмэл ялгадаст үрэвсэл үүссэн тохиолдолд аль болох эрт буюу хэдэн цагийн дотор мэс засал хийгдвэл амь насыг аврах боломж их байдаг. Хугацаа алдах тусам амь нас аврах боломж багасдаг.
6. Талийгаач нь нарийн гэдэс, нарийн гэдэсний чацархайн урагдал гэмтлийн улмаас хэвлийн гялтангийн түгээмэл ялгадаст үрэвсэл үүсэж хордлогоор нас баржээ. Дээрх онош нь мэс заслын тэмдэглэл, лабораторийн шинжилгээний хариу болон задлан шинжилгээгээр батлагдаж байна.
7. Тухайн нарийн гэдэс, нарийн гэдэсний чацархайн урагдал гэмтлийг авснаас хойш аймгийн нэгдсэн эмнэлэгт ирэх хүртлээ хугацаа алдсан байсан бөгөөд мэс заслын эмчилгээг зохих ёсоор хийсэн ч амь насыг аврах боломжгүй байжээ...” гэх дүгнэлт (3-р хх-ийн 119-125-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (2-р хх-ийн 99-103-р хуудас), Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1/948 дугаартай : “...эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд өнөөдрийн байдлаар үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй байна...” гэх тодорхойлолт (2-р хх-ийн 104-р хуудас), иргэний үнэмлэхийн лавлагааны (2-р хх-ийн 105-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (2-р хх-ийн 106-р хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (2-р хх-ийн 107-р хуудас), Т******шийн Нандинцэцэг, Энхсувд нарын төрсний бүртгэлийн лавлагаа (2-р хх-ийн 108-109-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн ********** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Иргэдийн төлөөлөгч Б.Нарангэрэл нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ө.Т******ш нь хүний амь насыг хохироосон байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Бусдын амь насыг санаатай хохироосон гэм буруутай байна...” гэжээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Э.Уламбаяр нь гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ө.Т******ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 4 дүгээр багт иргэн Б.Д**********ыг зодож улмаар биед нь нарийн гэдэс, нарийн гэдэсний чамархайн урагдал, хэвлийн хөндийн шингэн хуралт, зулай, баруун шилбэнд шарх, хамар, баруун сарвуунд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, баруун шанаа, баруун бугалга шуу, зүүн бугалга шуу, зүүн сарвуу, баруун шилбэ, сарвуунд цус хуралт бүхий гэмтлүүд учруулж, амь хохирогч Б.Д********** нь нарийн гэдэс, нарийн гэдэсний чацархайн урагдал гэмтлийн улмаас нас барсан байх тул хүнийг санаатай алах гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч н.Б*******ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Ө.Т******шийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, түргэн тусламж үйлчилгээ үзүүлсэн бүртгэл, өвчний түүх, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б*******, иргэний нэхэмжлэгч н.Мягмаржав, гэрч н.О*******, н.Сувд-Эрдэнэ, н.Б*******, насанд хүрээгүй гэрч Г.Б*******, н.Чу*******, н.Ө**********, н.Б*******, н.М*******, н.Т*******, н.О*******, н.А*******гийн 2 удаа өгсөн мэдүүлгүүд, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 158 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт, криминалистикийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар дээрх гэмт хэргийг үйлдсэн нь хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Хуульд заасан журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгч Ө.Т******ш нь 2022 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд амь хохирогч Б.Д**********тай түлхүүр булаацалдсан шалтгаанаар хоорондоо маргалдаж толгой тус газар нь архины шилээр цохисон. Мөн удаа дараа өшиглөж, зодож дээрх үйлдлийн улмаас Б.Д**********ын амь нас хохирсон. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн тухайн үеийн сэтгэл санааны байдал, бусад зүйлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байна. Хүнийг алах гэмт хэрэг нь хохирогч нас барснаар төгсдөг ба хүнийг санаатай алах гэмт хэрэг эсхүл хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан. Түүний улмаас нас барсан гэмт хэрэг нь хоорондоо шалтгаант холбоотой буюу гэмт хэрэг үйлдсэн этгээдийн сэтгэхүйн харьцаа, санаа зорилго, хохирогч уг гэмт хэргийн улмаас нас барсан, гэмтлээс шалтгаан бусад хүндрэлээс шалтгаалан нас барсан зэрэг хоорондоо ялгагдана. Харин үйлдлүүдийг харахад учруулсан гэмтлийн тоо, хэрэгт хандаж буй хандлага, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхгүй байх, тусламж, үйлчилгээ авах хэмжээний зайтай газар бус сум орон нутагт үйлдсэн, тухайн гэмт хэргээ үйлдсэнийхээ дараа шууд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлээгүй нөхцөл байдал зэргийг харгалзан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг биш. Хүнийг алах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэж байна. Дээрх гэмт хэргийг санаатай үйлдлээр үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нийт 73,945,063 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгчийн зүгээс 40,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Сэтгэл санааны хохирлыг Хууль зүй, Дотоод хэргийн сайдын тушаалын дагуу шүүхээс тогтоох боломжтой гэж үзэж байна...” гэв.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “ Улсын яллагчийн зүгээс 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 4 дүгээр багт иргэн Б.Д**********ыг зодож улмаар биед нь нарийн гэдэс, нарийн гэдэсний чацархайн урагдал, хэвлийн хөндийн шингэн хуралт, зулай, баруун шилбэнд шарх, хамар, баруун сарвуунд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, баруун шанаа, баруун бугалга шуу, зүүн бугалга шуу, зүүн сарвуу, баруун шилбэ, сарвуунд цус хуралт бүхий гэмтлүүд учруулж, амь хохирогч Б.Д********** нь нарийн гэдэс, нарийн гэдэсний чацархайн урагдал гэмтлийн улмаас нас барсан. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулахад хангалттай нотлох баримтыг хавтаст хэрэгт цуглуулж оруулж ирсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах улсын яллагчийн саналтай санал нэг байна...” гэв.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ө.Т******ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 4 дүгээр багт иргэн Б.Д**********ыг зодож улмаар биед нь нарийн гэдэс, нарийн гэдэсний чацархайн урагдал, хэвлийн хөндийн шингэн хуралт, зулай, баруун шилбэнд шарх, хамар, баруун сарвуунд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, баруун шанаа, баруун бугалга шуу, зүүн бугалга шуу, зүүн сарвуу, баруун шилбэ, сарвуунд цус хуралт бүхий гэмтлүүд учруулж, амь хохирогч Б.Д********** нь нарийн гэдэс, нарийн гэдэсний чацархайн урагдал гэмтлийн улмаас нас барж “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна. ...Оршуулгын зардал болон бусад зардлын тооцоог гаргаж өгсөн. 3,254,000 төгрөгөөр ном уншуулсан. Монгол Улс шарын шашинтай. Залуу насандаа бусдын гарт амиа алдсан учраас ламаар явахаас өөр аргагүй болж буян ном уншуулсан. Мөн Улаанб******* хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сум руу очоод Ховд аймаг руу ирсэн шатахууны зардлууд, буудал, бензин, замын хоол зэрэг зардлууд гарсныг нэхэмжилсэн. Инвескор ББСБ ХХК-ийн 13,335,452 төгрөгийн зээлийг өнөөдрийн байдлаар төлж барагдуулсан. Төрийн банк ХХК-аас авсан зээлийн үлдэгдэл төлбөр 22,726,477 төгрөгийн баримтуудыг гаргаж өгсөн. Нийт 73,945,063 төгрөгийн бодит хохирол учирсныг нэхэмжилж байгаа. Үүнийг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2-т гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Мөн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3, 4, 6-д зааснаар сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг шүүхээс тогтоож гаргах хууль зүйн үндэслэлтэй байх тул өнчин үлдсэн хүүхдэд төлбөр гаргуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Ө.Т******ш нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлээр зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Гэм буруугийн тал дээр маргаангүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна...Амь хохирогчийн биед хүнд гэмтлийг учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Улсын яллагч болон бусад байр сууриа илэрхийлж байгаа өмгөөлөгч нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчлэх санал оруулж байна...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл, мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн обьектив, субьектив тал нь адилхан. Ганцхан өөр шинж нь субьектив шинж юм. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д обьектив талын шинж болох гэм буруугийн шинжээр ижил боловч субьектив талын нэмэгдэл шинжээр ялгаатай...Гэм хорын хохиролд нийт 73,945,063 төгрөгийг нэхэмжилсэн. Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүгдэгч төлөх үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу 40,000,000 төгрөгийг төлсөн. Харин шууд бус хохирлыг шүүгдэгч төлөх байр суурь байгаа юм уу, өөрөөр хэлбэл өмгөөлөгчийн хөлс, Инвескор ББСБ ХХК-иас авсан зээл. Уг зээлийг хохирогч талаас төлж барагдуулсан байх боловч Инвескор ББСБ ХХК-иас авсан зээлийн үлдэгдэл төлбөр 13,335,452 төгрөг, Төрийн банк ХК-иас авсан зээлийн үлдэгдэл төлбөр 22,726,477 төгрөг төлөгдөх боломжгүй. Өөрөөр хэлбэл энэ нь гэмт хэргийн улмаас учирсан зардал биш учраас шууд бус зардал юм...Харин хоол, хүнс, оршуулгын зардалтай холбоотой гарсан зардлыг төлсөн. Мөн 82,500,000 төгрөгийн нэхэмжилсэн. Шууд сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлөх төлбөрийн жишиг аргачлалыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн тушаалаар баталж тус оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Үүнийг Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.4, 5-д зааснаар шүүх тогтоохоор баталсан. Шууд сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлөх төлбөрийн жишиг аргачлал хэзээ гарсан юм бэ, гэмт хэрэг хэзээ гарсан юм бэ гэдэгт шүүх үнэлэлт дүгнэлт өгөх хэрэгтэй. Иргэний хуулийн 501 дүгээр зүйлд зааснаар шүүх хуулийг буцаан хэрэглэх боломжгүй. Энэ гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш нөхөн төлөх асуудал яригдаж байгаа учраас энэ хохирлыг гаргах боломжгүй...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилж орж ирснийг өмгөөлөгч миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл миний үйлчлүүлэгчид амь хохирогчийн амь насыг хохирооё гэсэн санаа зорилго, элемент байсан юм уу гэдгийг хангалттай нотлон тогтоож чадаагүй. Амь хохирогчийн амь насыг хохирооё гэсэн санаа, зорилго байгаагүй гэдгээ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ нотлон тогтоож чадаж байна...Харин шүүгдэгч амь хохирогчийг зодсоны улмаас амь хохирогчийн эрүүл мэндэд хүнд зэргийн гэмтэл учирсан гэдэг нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 5 шинжээчийн 312 дугаартай дүгнэлтээр нотлогдон тогтоогддог. Тухайлбал амь хохирогч юунаас болж нас барсан юм бэ гэхэд нарийн гэдэс, нарийн гэдэсний чацархайн уригдалт гэмтлээс болж нас барсан гэдэг. Энэ гэмтэл нь гэмтлийн ямар зэрэгт хамаарах юм бэ гэхэд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1 дүгээр зүйлийн 12-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн. Амь хохирогч гэмтлийн хүнд зэргээс хамаарч гэмтэл авсан цаг хугацаанд биш гэмтэл авснаас хойш 3 хоног гаран хугацааны дараа нас барсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдож байна. Хүнийг алах гэмт хэрэг нь хүний амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн хооронд шалтгаант холбоо агуулсан шинжийг байхыг заавал шаарддаг. Мөн гэмт хэрэгтэн өөрийн үйлдлийг нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр байж бусдын амь насыг хохирооход шууд чиглэсэн, хохирогчийн үхлийг хүссэн, санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бол шүүгдэгч Ө.Т******шийн тухайн амь хохирогчийн амь насыг хохироох санаа, зорилго байгаагүй. Харин амь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан хэргийн үйл баримт нотлох баримтуудаар тогтоогддог...энэ байдлыг харгалзан үзэж шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар эрх хэмжээнийхээ хүрээнд нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийг зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. Хохирол, хор уршгийн тухайд шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэгтэй санал нэгтэй байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Өмгөөлөгчийн тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг биш гэж үзэж байна. Хэргийн зүйлчлэл буруу байна. Миний бие мөрдөн байцаалтын шатнаас эхлэн яллагдагчийн өмгөөлөгчөөр энэ хэрэгт оролцож эхэлсэн. Яллагдагч буюу шүүгдэгч Ө.Т******шийн хүсэлтээр хавтаст хэрэгтэй танилцаж эхлэхэд улсын яллагч яллах дүгнэлт үйлдэж, яллагдагчаар татсан хууль зүйн үндэслэл нь хууль болон Улсын дээд шүүхийн тогтоолын шаардлага хангахгүй, хэргийн зүйлчлэл буруу байсан. Хүнийг алах гэмт хэрэг биш харин хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барснаар зүйлчлэх ёстой байхад буруу зүйлчилсэн...Харин хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож биед нь хүнд гэмтэл учруулсан. Хохирогч 4 хоногийн хугацаанд эмнэлгийн үйлчилгээ хангалттай авч чадаагүй учраас хүнд гэмтлийнхээ улмаас нас барсан байх тул шүүгдэгч Ө.Т******шийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү. Хохирлын тухайд Инвескор ББСБ ХХК, Төрийн банк ХК-иас авсан зээлийн үлдэгдэл төлбөрийг хасахад, гэмт хэргийн улмаас учирсан шууд зардал болох 37,477,483 төгрөгийг гарсан байна. Миний үйлчлүүлэгч 40,000,000 төгрөгийн хохирол төлсөн байх тул хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэж байна. Харин сэтгэцийн дүгнэлтийн тухайд Иргэний хуулийг буцаан хэрэглэх боломжгүй байх тул сэтгэцэд учирсан хохирлыг гаргах боломжгүй...” гэв.
Шүүгдэгч Ө.Т******ш, түүний өмгөөлөгч Б.Ганчимэг, Л.Цогтбаяр, Я.Эрдэнэчимэг нар нь шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч Ө.Т******шийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, зүйлчлэлийг зөвтгөж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчлэх ёстой” гэж гэм буруугийн талаар маргаж байх боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл:
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний төрсөн дүү Б.Д********** нь ...Улаанб******* хотоос 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ирээд тэрнээс хойш Хөвсгөл аймагт байж байгаад нас барчихсан. Манай дүү 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 17 цаг өнгөрч байхад Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт ухаангүй хүнд байдалтай нэг хагалгаанд орсон байна гэсэн мэдээллийг анх аваад юу болсон талаар судалж үзэхэд хамтран амьдрагч Чандмань-Өндөр сумын харьяат Т******ш гэх залууд зодуулсны улмаас Чандмань-Өндөр сумын эмнэлэгт хүргэгдэж очоод тэндээсээ аймгийн төв буюу Мөрөн сумын Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирээд гэдэс дотрын хагалгаанд ороод ухаангүй байдалтай байсаар байгаад удалгүй нас барсан байсан. Талийгаач маань Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд анх ирэхдээ өөрийн төрсөн охин 5 настай Б*******тай ирсэн байсан. Манай дүүг эмнэлэгт ухаангүй байхад Т******ш гэх залуугийн дүү нь гэх эмэгтэй нэрийг нь мэдэхгүй, 5 настай охин Б*******г харж байсан юм байна лээ. Харин тэр үед талийгаач дүүгийн маань найз эмэгтэй болох Хишигбаярын дүү эмэгтэйг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нэгдсэн эмнэлэгт очоод 5 настай охиныг нь авчих гэж хэлээд тухайн эмэгтэйн фейсбүүк чатаар видео бичлэг хийж Б*******тай ярихад Т******ш манай ээж бид хоёрыг зодсон ээж машиндаа суугаад зугтах гэсэн чинь машины дугуй, цонхыг хагалсан гэж ярьсан...маш их гомдолтой байна. Талийгаач дүүгийн маань 5-14 насны 4 хүүхэд өнчирч үлдлээ...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 44-46, 49-50-р хуудас),
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ховд аймгийн Жаргалант сумаас Хөвсгөл аймгийн Мөрөн сум руу гараад Хөвсгөл аймгийн Мөрөн суманд очоод шөнө задлан шинжилгээнд орсон. Тэгээд газар дээр нь ямар шарх, сорви үүссэн гэдгийг нүдээрээ харсан. ...Шүүгдэгч хийсэн хэргээ нуун далдлах гэж оролдсон. Би 5 настай н.Б******* охиныг барьцаалж миний дүүг дарамталж байсан гэж бодож байна...Хөвсгөл аймгийн Мөрөн сум руу гарах гэхэд харанхуй шөнө та нарыг эрсдэлд оруулахаас айж байна гэж хэлсэн байдаг. Ямар учиртай болоод энэ хүнээс айгаад байсан юм бэ, хэргийг хөнгөн зүйлчлэлээр орж ирж байгаа байх гэж бодож байна. Энэ хэргийг хуулийн хүрээнд үнэн зөв шийдэх байх...” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 19-р хуудас),
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 20-25-р хуудас),
Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 28-31-р хуудас),
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 32-37-р хуудас),
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 38-39-р хуудас),
Гэрч Б.Чу*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 00 цаг өнгөрч байхад Чандмань-Өндөр сумын Эрүүл мэндийн төвийн машинаар Б*******хүү овогтой Д********** гэх 36 настай, эмэгтэй хэвлийн битүү гэмтэлтэй гэдэс өвдөнө босож явж чадахгүй эвхэрч хэвтэж шаналсан байдалтай ирсэн. Тус өвчтөнөөс та хэзээ яаж гэмтсэн юм бэ гэж асуухад өвчтөн надад 07 сарын 17-ны өдрийн 19 цагт мотоциклоос унасан гэж муухан ярихад хажуугаас нь нөхөр нь гэх залуу би мотоциклоо бариад миний араар эхнэр маань сууж байсан юм. Гүүрэн дээр эргэх үед багтахгүй хазайж эхнэр маань миний дээгүүр даваад уначихсан юм гэж хэлсэн. Би яаралтайгаар өвчтөний шинжилгээг бүрдүүлж оношийг тодорхойлж өвчтөний түүхийг нээлгэж мэс заслын тасагт 04 цаг өнгөрч байхад хэвтүүлсэн. 06 цагт унтуулгын эмч сувилагч болон хагалгааны туслахыг бэлэн байлгаж хагалгаа хийхээр ажлын утсаараа дуудуулсан. Бусад нь ирж унтуулгын эмч Алтанзул цагтаа ирээгүй харин өглөө 09 цаг өнгөрч байхад унтуулгын эмч Б******* ирж хэвлийн хагалгааг эхлүүлж гэмтлээ олж хагалгаа барагцаагаар 4 цаг үргэлжилж өдөр 13 цаг 30 минутын үед хагалгаа дууссан. Хагалгааны дараа биеийн байдал нь хүнд учраас өвчтөнийг шууд сэхээний тасаг руу шилжүүлсэн. Өдөр 15 цаг өнгөрч байхад өвчтөний нөхөр гэх залуу над руу гар утсаар залгаад хагалгаа ямар болов гэж асуухаар нь би хариуд нь маш олон гэмтэл байна. Ганцхан мотоциклоос унаад үүсэх гэмтэл биш байна. Өөр шалтгаантай гэмтэл байна. Хүний биеийн байдал хүнд байна. Нас барах эрсдэл өндөртэй байна. Манайх ийм гэмтлийг заавал цагдаад мэдэгдэх ёстой байдаг юм. Би цагдаад мэдэгдлээ гэж хэлэхэд надад хариуд мотоциклоос унаад гүүрний доошоо уначихсан юм л гээд байсан...Амь хохирогч Б.Д**********ын нарийн гэдэс нь 12 хуруу гэдэснээс доошоо 40-50 см багцаанд чацархай нь хоёр газраа задраад мөн тэр хэсэгтээ нарийн гэдэс нь задарсан байсан. Нарийн гэдэсний чацархай нэлэнхийдээ хавдаж хавагнасан, нарийн гэдэс нэлэнхийдээ хөхөлбөр болж эрээнтсэн. Хэвлийн дотор талын хана хоёр талдаа хөхөрч хүрэнтсэн. Хэвлий дотроо 2 литр орчим баасаар бохирлогдсон цустай байсан. Мөн амь хохирогч Б.Д********** нь шөнө ирэхдээ бэлтгэлийн хувцастай байсан бөгөөд би цээж, хэвлий, нурууг үзсэн хувцсыг тайлж мөчдийг үзээгүй гэмтэл хагалгаа орох үед 4 мөч хөхөрч эрээнтсэн шилбэн дээрээ шархтай зэрэг гэмтлүүд байсан. Мөн нүүрэндээ хөхөрсөн шархтай толгойдоо бас шархтай байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 57-р хуудас),
Гэрч Ө.Б*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр байж байтал 13 цаг 52 минутад Ө.Т******ш ах өөрийнхөө 99467276 дугаарын гар утаснаас миний найз хүүхэн П.Уранчимэгийн 99164261 дугаар луу залгаад надтай ярьсан. Ө.Т******ш ах надад яаралтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэхээний тасгийн гадаа очоод байж байгаач манай 33 настай Б.Д********** гээд найз гэмтээд бие нь муу байгаа юм. Ах нь завгүй байна биеийн байдал нь ямар байгааг ахдаа хэлээд өгөөрэй бас Д.Оюун эгчийнд очоод нэг жаахан охиныг аваад хажуудаа хооллож ундлаад байлгаж байгаарай, сайн хараарай гэж хэлсэн юм. ...16 цагийн үед Ө.Т******ш ах П.Уранчимэгийн утас руу залгаж ярихад нь П.Уранчимэг нь Ө.Т******ш ахад хандаж энэ хүн найдваргүй гэж байна шдээ, та эмнэлэг дээр хүрээд ирээч дээ ар гэрийнхнийг нь яаралтай дууд таныг хажууд нь сахь гэж байна гэж хэлэхэд Ө.Т******ш ах хариуд нь өө найдваргүй гэж байна уу, тэгвэл ах нь түрүүлээд үхчихье дээ би хүнийг ийм болгочихсон юм чинь ар гэрийнхэнд нь сая залгаад хэлчихлээ. Ховдоос ярих байх шүү гэж хэлж байгаа сонсогдсон. П.Уранчимэг миний хажууд утсаа чанга яригч дээр нь тавиад ярьсан юм. Удалгүй 19 цагийн үед Б.Д**********ын ар гэрийнхэн нь гэх эмэгтэй хүн 99160870 гэсэн дугаараас П.Уранчимэг бид хоёр луу залгаж юу болоод байгаа талаар мэдээлэл авсан. Мөн бид хоёртой цуг байсан жоохон охинтой ярьсан. Түүнээс хойш Ө.Т******ш ах 19 цагийн үед дахиж залгаад ах нь ханьтайгаа ярья бие нь яаж байна гээд согтуу ярихад нь би уурлаад хурдан ирээч гэж хэлэхэд одоо очлоо л гээд байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 62-63-р хуудас),
Насанд хүрээгүй гэрч Г.Б*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Түүшээ ах ээжийг гэртээ зодсон. Ээжийн толгойг модон шүүрээр, архины шилээр цохиж хагалсан. Бас ээжийн үснээс зулгаагаад халзан болгох гээд байсан. Ээжийн толгойноос цус гарсан. Гэдэс рүү хөлөөрөө удаан өшиглөөд байсан. Би болиоч гэж хэлээд уйлсан. Түүшээ ах ээжийг эмнэлэгт хүргэж өгөөгүй. Эмнэлгийн машин ирээд ээжийг аваад явсан. ...Түүшээ ах ээжийн машины дугуйг хутгаар цоолсон. Түүшээ ах ээж бид хоёрыг хөөсөн. Ээж гүйж чадахгүй, ээжийн хөлийг Түүшээ ах модоор цохисон. Ээж бид хоёр танихгүй айлд алхаад очсон. Тэр айлын хүмүүс ээжийг эмчлэх гээд байсан. Айлын хүмүүс эмч дуудаж өгсөн. Эмч ээжийн хөлд оёдол тавьж өгсөн. ...Түүшээ ах гараараа миний хацар луу нэг удаа цохисон. ...ээж намайг миний охин чи ганцаараа зугт. Мод руу зугт. Модон дотор амьдраарай. Хол яваарай гэж хэлсэн. Намайг гүйгээд явж байхад машинтай хүн таарсан. Би тэр хүнд хандаж зогсоорой намайг аваад яв. Ээжийг Түүшээ ах зодож байгаа гэж хэлсэн. Машин дотор нь хүүхдүүд байсан. Тэр хүн Түүшээ ахын гэрийг мэддэг. Намайг гэртээ хүүхдүүдтэйгээ үлдээгээд ээжийг авч ирсэн. Би ээжийн нүүрийг салфетикаар арчсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 68-69-р хуудас),
Гэрч Д.Т*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 18 цагийн орчимд гэртээ эхнэр 2 хүүхдийн хамт байхад байшингийн баруун талаар машин ирээд зогсох нь сонсогдсон. Би 20 гаран минут хүн орж ирэхийг хүлээгээд хүн орж ирэхгүй болохоор нь байшингаасаа гартал байшингийн баруун талд цагаан өнгийн Приус-40 юм уу 41 маркийн машин зогсож байсан. Би шууд машин луу очиж хаанаас хаа хүрч явна гээд машин луу өндийж хартал амь хохирогч Б.Д**********ын толгой нь өргөнөөрөө 2 см орчим, уртаараа 5 см орчим хагарсан, баруун талын хацрын доод талаар 3 см орчим зүсэгдсэн, нүүр нь хөх алаг болсон шархтай 5 настай Б******* гээд охинтой хоёулаа явж байсан. Чандмань-Өндөр сумаас Улаанб******* хот руу явж байгаад танай энүүхэнд дугуй хагараад хүрээд ирлээ гэхэд нь би машиныг нь тойрч хартал жолоочийн эсрэг талын урд дугуй хагарсан байсныг харсан. Тэгтэл амь хохирогч ахаа дугуй нөхөөд өг гэхэд нь би гэртээ ороод нэг аяга цай уучхаад гарч ирээд машин луу очтол амь хохирогч сууж явсан жолооч талынхаа суудлыг хойш нь хэвтүүлчихсэн. Цамцныхаа цаагуур баруун гараа оруулсан цээж хэвлий хэсгээр өвдөөд байна. Өвчин намдаах эм өгөөч гэхэд нь би гэр лүү орж гэрт байсан парацитирмоноос 2-г давхарлаж өгөөд ах нь цагдаа дуудъя гэхэд амь хохирогч цагдаад дуудаад хэрэггүй 103 дуудчих гэхэд нь би гэр лүү орж сумын төвийн эмч А******* луу 19 цагийн орчимд дуудлага өгсөн. Дуудлага өгчхөөд байшингаас гарч машин руу очиж та хоёр гэрт орооч гэхэд би халуураад байна гээд машиныхаа паарыг эцэст тавиад бид 2 эндээ байж байя гээд хэвтээд байсан. Би 21 цагийн орчимд үхрээ хашиж байхад эмнэлгийн фургон машин ирж байхаар нь тосож аваад шууд машин луу очсон. Фургон машин приус 40, 41 хажууд зогсоод эмч А******* бууж амь хохирогчийн биеийг үзэж байсан. Би хажууд нь зогсоод харж байсан. Тэгтэл эмч А******* надад хандаж энэ гэрлийг бариад өгөөч гэхэд нь би уг гэрлийг барьж байхад амь хохирогчийн толгойны зулай хэсэг рүү тариа хийж байснаа оёод байсан. Оёж дуусаад амь хохирогчийн гараас тулаад фургондоо суулгаад яваад өгсөн. Би санаа амраад гэртээ орж амарсан. 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн орчимд гэртээ байж байхад Түвшин даргын эхнэр О*******, эмч А*******, амь хохирогч, 5 настай Б******* охин, Т******ш нар гэрийн гадаа ирж зогссон. Зогсоод Т******ш шууд приус-40, 41 лүү явахаар нь би араас дагаж очоод хараад зогсож байтал машин дотроос 3 өмд, өөр хар цүнх гаргаж ирээд дэлгэж үзэнгүүтээ дотроос нь түлхүүр гаргаж надаа өгөөд энэ машиныг түгжчихээрэй гээд буцаад машин луу яваад өгсөн. Би араас нь очтол тэр хэд машиндаа суугаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 78-79-р хуудас),
Гэрч Н.А*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 17-ны орой 19 цаг 20 минутын үед жижүүр сувилагч Л.Мөнхцэцэгт Чандмань-Өндөр сумын 3-р баг хүүшийн гүвээ гэх газар хүнд зодуулж толгойндоо цус алдсан гэх дуудлага ирсэн. ...приус-41 маркийн машины хажууд очиж уг машиныг онгойлгоход жолоочийн үрүүлийн ард хагас хэвтээ байдалтай жолоочийн эсрэг талын урд суудал дээр 5 орчим настай эмэгтэй хүүхэд байсан. Амь хохирогч нь толгойноос нь цус гарч хойд суудал руугаа бөөлжсөн байдалтай байсан ба толгойг нь цэвэрлэж амин үзүүлэлтүүдийг үзэж толгойд нь 2 оёдол тавьсан. Өвчин намдаах тариа хийх гээд баруун гарын ханцуйг нь тайлж үзтэл гар нь хөхөрсөн байсан. Хэвлийгээр базалж өвдөнө хамаг бие хөндүүр байна гэж ярьж байсан. 2 нүд нь хөхөрсөн, хамрын зүүн талд 0.5 см зүсэгдсэн шархтай, нурууны ууц хэсгээр хөхөрсөн, баруун хөлийн шилбээр хавдаж хөхөрч өөх нь гарсан байсныг өвчин намдаах тариа хийж эмнэлгийн фургонд суулгаж 23 цаг 40 минутад Эрүүл мэндийн төвд авчирч Б.Б******* эмчид хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 86-88-р хуудас),
Гэрч Н.А*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Хатгалаас цааш явж байхад Ө.Т******ш жолоогоо сайн барихгүй замаас орж гараад зүүрмэглээд яваад байх шиг байсан. Би бодохдоо урд шөнө унтаагүй юм байх даа гэж бодсон. ...Тэгээд аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр ирээд хүлээн авахад оруулсан. Би биеийн байдлыг нь хүлээн авахын эмч, сувилагчид танилцуулсан, мэс заслын тасгаас Есүжин гэх эмч бууж ирээд амь хохирогчийг ЭХО-д харсан, хэвлийдээ шингэн ихтэй байна. Биеийн тань ил харагдах гэмтэл, шарх юунаас болж ийм болсон бэ гэж асуухад Түүшээ шууд тэр эмчид мотоциклоор хурдтай явж байхад мотоциклоос 20-30 метрийн зайд шидэгдсэн юм гэж хэлсэн. Эмч амь хохирогчоос лавшруулж мотоциклоос унасан юм уу гэж асуухад толгой дохиж байсан. Тэгээд Түүшээ гадаа тамхилах гээд гарсан хойгуур нь амь хохирогч Б.Д********** намайг дуудаад эмчээ та тэр эмчид намайг зодуулсан гэдгийг үнэнээр нь хэлээд өгөөч тэгэхгүй бол миний онош тодорхой болохгүй цаг алдаад байна. Би хурдан хагалгаанд ормоор байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Есүжин гэх эмчтэй коридорт уулзаж байгаад энэ байдлыг хэлж танилцуулсан. ...Тэгээд би гадаа машинд суугаад амь хохирогчийн охин Г.Б*******г унтаж байхыг нь хараад байж байтал Г.Б******* сэрээд надаас эмчээ миний ээж яаж байна гэж асуусан. Би хариуд нь ээж нь тариа хийлгэж байна гэж хэлсэн. Тэгтэл Г.Б******* надад миний ээжийг Түүшээ ах аймар зодсон шдээ өшиглөөд, үстээд, алгадаад гэж хэлж байсан. Тэгээд эмнэлгээс Түүшээ тамхиа татахаар гадаа гарч ирж байхыг нь охин хараад шууд хэвтэж байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 113-114-р хуудас),
Гэрч П.О*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасагт жижүүр бага эмчийн үүрэг гүйцэтгэж байсан. Тус хугацаанд буюу 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд мотоциклоос унасан гэх Б*******хүү овогтой Д********** 36 настай, эмэгтэй толгой, цээж, хэвлий хэсгээр хүчтэй өвдөнө гэсэн зовуурьтай, дотор муухайрна, бөөлжинө, цээжний хэсэгт хөхрөлттэй, толгой, баруун хөлд хоёр оёдолтой, оёдол тавиулсан байдалтай 00 цаг 01 минутад Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт ирсэн. Тухайн өвчтөнд шаардлагатай бүх тусламж үйлчилгээг үзүүлээд мэс заслын тасаг руу 07 дугаар сарын 19-ний өдрийн 05 цагийн үед хэвтүүлсэн. ... Би амь хохирогч Б.Д**********аас юу болсон талаар асуухад хажуугаас нь нөхөр нь гэх залуу суманд мотоциклоос унасан гэж хэлсэн. ...амь хохирогч Б.Д********** нь хэвийн хүн шиг алхаж, гишгэхгүй, бие засах үедээ нөхрөөрөө түшүүлээд нойл руу явж байсан. Ер нь байнгын насилкан дээр байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 96-97-р хуудас),
Гэрч Д.С*******н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...яаралтай түргэн тусламжийн тасагт үйлчлэгчийн ажлын үүрэг гүйцэтгэж байсан. Тус хугацаанд сумын эмчтэй болон нөхрийнхөө хамт нэг үл таних эмэгтэй гаднаас ирээд манай тасгийн их эмч Цогзолмаад үзүүлж байсан. Цогзолмаа эмч тухайн эмэгтэйгээс юу болсон талаар асуухад тэр эмэгтэй мотоциклоос унасан гэж ярьж байсан. Тэгээд би хүлээн авахаас гараад үйлчилгээнийхээ ажлыг хийгээд явж байгаад буцаад орж ирэхэд Цогзолмаа эмч надад энэ эмэгтэйг төрөх тасаг руу үзүүлчхээд хүрээд ир гэж хэлсэн. Би тэр эмэгтэйн нөхөр гэх залуутай нь хамт явж байгаад төрөхийн хүлээн авах дээр үлдээчхээд гараад ирсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа бага эмч О*******ийн хамт насилк авч очоод нөгөө өвчтөнийг нөхрийнх нь хамт болон эмэгтэйчүүдийн эмчтэй хамт хүлээн авах дээр авч ирсэн. Тэгээд удалгүй мэс заслын тасаг руу О******* болон нөхөр нь бид гурав өвчтөнийг гаргаж хэвтүүлсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 99-р хуудас),
Гэрч Б.Ц*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...амь хохирогчийг ЭХО-нд харуулах үед нь нөхөртэй нь цуг явуулсан. Рентген КТГ харуулах үед нь үйлчлэгч С*******г нөхрийнх нь хамт өвчтөнийг насилкаар доош нь лифтээр буулгасан. Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх үед нь 103-аас эмэгтэйчүүдийн тасаг руу нөхөртэй нь хамт алхуулж явуулсан. Яагаад гэвэл насилк тэргэнцэр байгаагүй амин үзүүлэлт нь тогтвортой байсан болохоор Сувд-Эрдэнэ эгчээр замыг нь товчлуулаад нөхөртэй нь хамт явуулсан. Үзүүлээд дууссаных нь дараа даралт нь буурчихлаа гээд манай бага эмч, үйлчлэгч хоёр явж очоод насилкан дээр авч ирсэн. Би 103 дээрээ хүмүүсээ үзэж, эрэмбэлж, дуудлагаа хүлээж авдаг тул өвчтөнтэй хамт явах боломжгүй бага эмч, үйлчлэгчийг хамт явуулдаг. Би тухайн үед Лхамноров эмчийг ирээд үзэх боломж байна уу гэж асуухад шингэнтэй юм бол хатгалт хийж үзэх шаардлагатай юм байна, наан чинь эмэгтэйчүүдийн ор, үзлэгийн өрөө байхгүй юм чинь хатгалт хийж болохгүй тасаг руу явуулах боломж байна уу гэхээр нь амин үзүүлэлтийг нь үзэхэд тогтвортой байсан. Мөн насилк, тэргэнцэр яг тэр үед байхгүй байсан дээш нь тасаг аваад явчихсан байсан тул арын хаалгаар замыг нь дөтлүүлж явуулсан юм. шингэнийг салгасан биш, хаагаад тасаг руу зөөвөрлөсөн юм...” (1-р хх-ийн 101-102-р хуудас),
Гэрч Б.Б*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 17-нд манай эмнэлэг дээр хүн төрөхөөр өвдөж ирээд эмчлэгч эмч Цэрэнчимэд, эх баригч Мандахаа, сувилагч Мөнхцэцэг нарын хамт хүнээ төрөхийг хүлээгээд хянаад ажил дээрээ байж байсан чинь манай эмч Цэрэнчимэд, сувилагч Мөнхцэцэг хоёр надад 3-р багийн Хүүшийн гүвээ гэдэг газраас хүнд зодуулсан, цус алдсан, машинтайгаа зугтаж явж байгаад айлын гадаа ирсэн байна. Тэр айлын утсаар дуудлага өгүүлсэн байна, дуудлага өгсөн хүний нэр нь Б******* /Т*******ийн эхнэр/, утас 98060507, 19 цаг 20 минутад дуудлагыг хүлээж авлаа гэж хэлсэн. Тэгээд би А******* эмчийг жолоочтой хамт дуудлагад томилоод явуулсан. А******* эмч тухайн хүн дээр очиж үзэхэд зовуурь нь толгой өвдөнө, дотор муухайрна, хэвлийгээр базалж өвдөнө, хамаг бие хөндүүр байна, юу болсон талаар нь асуухад тухайн эмэгтэй 07 сарын 17-нд 18-19 цагийн хооронд гудамд нөхөртөө зодуулсан гэж хэлсэн гэсэн. ...би юу болсон талаар асуухад хариулахгүй, дуугүй юм бодоод л, айдастай байх шиг байсан. ...07 дугаар сарын 17-ны орой дуудлагад явж байх үедээ А******* эмч сумын цагдаад мэдэгдэхэд хэсгийн төлөөлөгч нь аймгийн төвд ажилтай байсан цагдаа Ширэндэв нь ээлжийн амралтаа аваад Мөрөн сум руу явж байсан. Суманд цагдаа байхгүй байсан. Амь хохирогч Б.Д********** өвдөлт ихтэй, сэтгэл санаа тайван бус, их айсан байсан. Амин үзүүлэлтүүд тогтвортой, ухаан санаа эрүүл, өөрөө ярьж байсан. ... хэвлий эмзэглэлтэй байсан. Би тухайн шөнө нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн жижүүр эмчтэй ярьчхаад хугацаа алдалгүй, өвчин намдаах тариа хийж өгөөд аймаг руу хүргэж өгье гэхэд тэр эмэгтэй би харанхуйд явмааргүй байна гэгээ орохоор явъя, би айгаад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би юунд айсан юм бэ гэж асуухад тэр эмэгтэй дугарахгүй байгаад байсан. Тэгэхээр нь би утас аа эгчдээ өгчих, эгч нь тусалъя гэхэд утсаа өгөөгүй нэлээн байж байснаа би нэг жаахан дэмий юм хийчихвүү дээ, та нарт ч, надад ч гэмт халдлагад өртөх аюултай байж магадгүй харанхуйд явахгүй өглөө явъя” гээд байна гэхэд тэгвэл эмчилгээнүүдээ хийгээд гэгээ орохоор зөөвөрлөх эсэхийг шийдье гэж хэлсэн. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авахад оччихоод манай бага эмч А******* над руу 23 цаг 40 минутын үед залгаад тогтвортой хүрээд ирлээ мотоциклоос унасан гээд хамт явж байгаа залуу нь хэлээд байна, Д********** болохоор намайг сэмхэн дуудаад эмчид үнэнийг нь хэлээд өгөөч гэж байна. одоо яаж ёстой вэ гэхээр нь наад залуугийнхаа хажууд эмчид хэлээд хэрэггүй шүү, эмчдээ сэмхэн хэлчих, эмч нь шийдэх байх гэж хэлсэн. Би бас бага эмчийнхээ аюулгүй байдлыг бодсон...” (1-р хх-ийн 104-107 хуудас),
Шинжээч эмч М.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...яг хэвлийн битүү гэмтэл авсан даруйд мэс заслын эмчилгээг яаралтайгаар хийсэн тохиолдолд амь аврагдах боломжтой байсан. ...гэмтэл авсан даруйдаа гэдэг нь хэдэн минутаас 12 цаг хүртэлх хугацааг хэлнэ. Өөр өөр хэлбэл 12 цагийн дотор хагалгаа хийгдэх ёстой байсан...гэмтэл авснаас хойш 2 хоногийн дараагаар хагалгаа хийвэл амь аврагдах боломж байхгүй...Амь хохирогч Б.Д**********ын цогцост задлан шинжилгээгээр үзэхэд нарийн гэдэсний чацархайн урагдал, нарийн гэдэсний тасарсан хэсгийг залгаж оёж, чацархайн урагдлыг нөхсөн байсан. Тэгэхээр мэс засал бол чадварлаг бөгөөд амжилттай хийгдсэн байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 176-177, 180-р хуудас),
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 162-163-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 158 дугаартай: “
1. Амь хохирогч Б.Д**********ын цогцост хэвлийд битүү гэмтэл тогтоогдлоо. Хэвлийн хэсэг рүү цохих өшиглөх, дэвслэх зэрэг мохоо зүйлийн үйлчлэлээр дээрх гэмтэл нь үүсгэгдсэн байна. Мөн зүүн нүдний дээд зовхи, баруун шанаа, баруун бугалга, баруун шуу, зүүн бугалга, зүүн шуу, зүүн сарвуу, баруун шилбэ, баруун сарвуунд цус хуралт, зулай болон баруун шилбэнд шарх, хамар, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдсон ба эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.
2. Б.Д**********ын цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
3. Б.Д********** нь шүүх эмнэлгийн задлан шинжилгээ орохоос 24 ба түүнээс дээш цагийн өмнө нас барсан байна.
4. Амь хохирогч Б.Д********** нь нас барах үедээ согтолтгүй байжээ.
5. Амь хохирогч Б.Д********** нь хэвлийн битүү гэмтлийн улмаас үжил үжлийн шоконд орж нас баржээ. Үхлийн шалтгаан нь дээрх онош болон задлан шинжилгээний тэмдэглэл зэргээр батлагдаж байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 164-168-р хуудас),
Шүүх сэтгэц эмгэг судлалын нэмэлт дүгнэлт шинжилгээ: “
1.Ө.Т******ш нь сэтгэцийн өвчингүй.
2. Ө.Т******ш нь сэтгэцийн хувьд эрүүл.
3. Ө.Т******ш нь гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш сэтгэцийн өвчнөөр өвчлөөгүй.
4. Ө.Т******ш нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, ойлгуулах чадвартай.
5. Ө.Т******ш нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай.
6. Ө.Т******ш нь хэвтэн эмчлүүлж байгаагүй.
7. Ө.Т******шид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 188-190-р хуудас),
Ашид Билгүүн ХХК-ийн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ (1-р хх-ийн 196-197-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Д.Өнөбатын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 62 дугаартай: “...
1. Шинжилгээнд ирүүлсэн дугуйнд гэмтлүүд байна. Уг гэмтлүүд нь цооролт байна.
2. Уг гэмтлүүд нь шинжилгээнд ирүүлсэн хутгаар үүсгэгдсэн байх боломжтой...”гэх дүгнэлт (1-р хх-ийн 202-205-р хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ш.Пүрэвдуламын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 4592 дугаартай: “...
1. Шинжилгээнд ирүүлсэн хуруу шилтэй цус нь задарч муудсан. ДНХ шинжилгээгээр үр дүн гараагүй, шинжилгээнд тэнцэхгүй байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн нарны хаалт, суудлын бүрээс, дэрэн дээр цус илэрсэн, ДНХ тогтцыг тогтоов.
3. Шинжилгээнд ирүүлсэн нарны хаалт, суудлын бүрээс, дэрэн дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо нэг эмэгтэй хүний цус байна...”гэх дүгнэлт (1-р хх-ийн 211-214-р хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ш.Пүрэвдуламын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 5184 дугаартай: “...
1. Шинжилгээнд ирүүлсэн Б.Д**********ын гэх бэхжүүлэн хатаасан цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэж байна. ДНХ тогтцыг тогтоов.
2. Шинжилгээнд ирүүлсэн Б.Д**********ын гэх цус нь ДНХ-ийн тогтцоороо 4592 дугаартай шинжилгээний объект болох нарны хаалт, суудлын бүрээс, дэрэн дээрээс илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...”гэх дүгнэлт (1-р хх-ийн 218-220-р хуудас),
Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл (2-р хх-ийн 138-р хуудас),
Түргэн тусламжийн явуулын үйлчилгээг бүртгэх бүртгэл, яаралтай тусламжийн хуудас, түргэн тусламжийн дуудлагын хуудас, өвчний түүх (2-р хх-ийн 139-162-р хуудас),
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээч Ц.Ганболд, Ш.Цэцэгмаа, Ц.Бадрал, Н.Энхцолмон, Э.Б******* нарын 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 312 дугаартай: “...
1. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 158 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.
2. Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 1021 дугаартай дүгнэлтийн 1, 5, 6, 7-р хариултууд үндэслэлгүй байна.
3. Б.Д**********ын цогцост нарийн гэдэс, нарийн гэдэсний чацархайн урагдал, хэвлийн хөндийн шингэн хуралт, зулай, баруун шилбэнд шарх, хамар, баруун сарвуунд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, баруун шанаа, баруун бугалга шуу, зүүн бугалга шуу, зүүн сарвуу, баруун шилбэнд сарвуунд цус хуралт гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нарийн гэдэс, нарийн гэдэсний чацархайн урагдал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12- т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зулай, баруун шилбэний шарх, зүүн нүдний дээд зовхины цус хуралт гэмтлүүд нь тус, тусдаа Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус, тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
5. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн 6207 дугаартай өвчний түүхэнд тэмдэглэснээр талийгаач нь 2022 оны 07 дугаар сарын 20-ны 10:00 минутад нас баржээ. Нарийн гэдэс, нарийн гэдэсний чацархайн гэмтэл хэвлийн гялтангийн түгээмэл ялгадаст үрэвсэл үүссэн тохиолдолд аль болох эрт буюу хэдэн цагийн дотор мэс засал хийгдвэл амь насыг аврах боломж их байдаг. Хугацаа алдах тусам амь нас аврах боломж багасдаг.
6. Талийгаач нь нарийн гэдэс, нарийн гэдэсний чацархайн урагдал гэмтлийн улмаас хэвлийн гялтангийн түгээмэл ялгадаст үрэвсэл үүсэж хордлогоор нас баржээ. Дээрх онош нь мэс заслын тэмдэглэл, лабораторийн шинжилгээний хариу болон задлан шинжилгээгээр батлагдаж байна.
7. Тухайн нарийн гэдэс, нарийн гэдэсний чацархайн урагдал гэмтлийг авснаас хойш аймгийн нэгдсэн эмнэлэгт ирэх хүртлээ хугацаа алдсан байсан бөгөөд мэс заслын эмчилгээг зохих ёсоор хийсэн ч амь насыг аврах боломжгүй байжээ...”гэх дүгнэлт (3-р хх-ийн 119-125-р хуудас) зэргээр шүүгдэгч Ө.Т******ш, түүний өмгөөлөгч Б.Ганчимэг, Л.Цогтбаяр, Я.Эрдэнэчимэг нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “Шүүгдэгч Ө.Т******шийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 болгон өөрчлөх санал гаргасан нь үгүйсгэгдэж байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч Ө.Т******ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 4 дүгээр багт Б.Д**********тай хэрүүл маргаан үүсгэж маргалдан зодож биед нарийн гэдэс, нарийн гэдэсний чацархайн урагдал, хэвлийн хөндийн шингэн хуралт, зулай, баруун шилбэнд шарх, хамар, баруун сарвуунд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, баруун шанаа, баруун бугалга шуу, зүүн бугалга шуу, зүүн сарвуу, баруун шилбэ, сарвуунд цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулж, хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Ө.Т******шийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б*******ийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 44-46, 49-50-р хуудас),
2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 19-р хуудас),
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 20-25-р хуудас),
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 28-31-р хуудас),
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 32-37-р хуудас),
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 38-39-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч М.Мягмаржавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 53-р хуудас),
Гэрч Б.Чу*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 57-р хуудас),
Гэрч И.Ө*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 60-р хуудас),
Гэрч Ө.Б*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 62-63-р хуудас),
Насанд хүрээгүй гэрч Г.Б*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 68-69-р хуудас),
Гэрч Б.М*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 71-73-р хуудас),
Гэрч Д.Т*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 78-79-р хуудас),
Гэрч Д.О*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 82-83-р хуудас),
Гэрч Н.А*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 86-88-р хуудас),
Гэрч Н.А*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 113-114-р хуудас),
Гэрч П.О*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 96-97-р хуудас),
Гэрч Д.С*******н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 99-р хуудас),
Гэрч Б.Ц*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 101-102-р хуудас),
Гэрч Б.Б*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 104-107 хуудас),
Гэрч Х.Б*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 109-110-р хуудас),
Шинжээч эмч М.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 176-177, 180-р хуудас),
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 162-163-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 158 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 164-168-р хуудас),
Шүүх сэтгэц эмгэг судлалын нэмэлт дүгнэлт шинжилгээний 43 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 188-190-р хуудас),
Ашид Билгүүн ХХК-ийн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ (1-р хх-ийн 196-197-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Д.Өнөбатын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 62 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 202-205-р хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ш.Пүрэвдуламын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 4592 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 211-214-р хуудас),
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ш.Пүрэвдуламын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 5184 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 218-220-р хуудас),
Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл (2-р хх-ийн 138-р хуудас),
Түргэн тусламжийн явуулын үйлчилгээг бүртгэх бүртгэл, яаралтай тусламжийн хуудас, түргэн тусламжийн дуудлагын хуудас, өвчний түүх (2-р хх-ийн 139-162-р хуудас),
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээч Ц.Ганболд, Ш.Цэцэгмаа, Ц.Бадрал, Н.Энхцолмон, Э.Б******* нарын 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 312 дугаартай дүгнэлт (3-р хх-ийн 119-125-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.
Шүүгдэгч Ө.Т******ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 4 дүгээр багт Б.Д**********тай хэрүүл маргаан үүсгэж маргалдан зодож биед нарийн гэдэс, нарийн гэдэсний чацархайн урагдал, хэвлийн хөндийн шингэн хуралт, зулай, баруун шилбэнд шарх, хамар, баруун сарвуунд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, баруун шанаа, баруун бугалга шуу, зүүн бугалга шуу, зүүн сарвуу, баруун шилбэ, сарвуунд цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулсан бөгөөд үйлдэл хохирол шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Ө.Т******ш нь амь хохирогчийн бие махбодод гар болон хөлөөрөө олон удаагийн үйлдлээр халдахад үхэлд хүргэх гэмтэл учирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлаж ойлгох боломжтой бөгөөд тэрхүү гэмтлийг учруулах үйлдлийг шууд санаатай хийснээрээ ухамсарласан үр дагавартаа өөрийн хүслээр хүргэж, уг үр дагаврын улмаас хохирогчийн амь нас хохирсон нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэл болсон болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч нь хүнийг алах гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний амь насыг хохироон хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ө.Т******шийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Иргэдийн төлөөлөгч Б.Нарангэрэлийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүнийг алах гэмт хэргийг шүүгдэгч Ө.Т******ш нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Ө.Т******ш нь Б.Д**********ын амь насыг хохироосон бөгөөд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б******* оршуулгатай холбоотой зардалд 73,945,063 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 82,500,000 төгрөгийг хуульд зааснаар хоёр дахин нэмэгдүүлж 165,000,000 төгрөг нийт 238,945,063 төгрөгийг нэхэмжилсэн байна.
Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын Ховд аймгийн хүн амын дундаж наслалтыг 2022 оны байдлаар тооцоолж гаргахдаа эмэгтэй хүний дундаж наслалтыг 75 нас гэж тооцоолсон бөгөөд амь хохирогч нас барах үедээ 35 настай байсан нь тогтоогдож байна. Уг насны зөрүү 40 нас байх бөгөөд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж заасан байх тул амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б*******ийн сэтгэцэд учирсан хохирол 165,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хохирогчид аль ашигтайгаар илүү тооцож олгох нь зүйтэй байна.
Иймд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар сэтгэцэд учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлэн насны зөрүүгээр /40 нас/ үржүүлэн тооцоход 110,000,000 төгрөг болж байна. Тооцоолол: (75-35=40 550,000х5х40=110,000,000).
Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “бүтэн өнчин хүүхэд” гэж ... гэр бүл салсны улмаас асрамждаа авсан эх /эцэг/ нь нас барсан 18 хүртэлх насны хүүхдийг хэлнэ гэж заасан байна.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д “Гэмт хэргийн улмаас бүтэн өнчин болсон бага насны хүүхдийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг насанд хүрсэн хүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж тогтооно.” гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 110,000,000 төгрөгийг 2 дахин нэмэгдүүлж 220,000,000 төгрөгийг шүүгдэгч Б.Т******шээс гаргах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд шүүгдэгч Ө.Т******шээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д зааснаар сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 220,000,000 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б*******эд олгуулахаар шийдвэрлэв.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б******* нь бусад гэм хорын хохирол болон оршуулгатай холбогдон гарсан зардалд нийт 73,945,065 төгрөгийг нэхэмжилснээс хэрэгт авагдсан баримтаар 32,164,062 төгрөгийн хохирол тогтоогдож байна.
Нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн зардал 1,500,000 төгрөгийг гаргах хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч заавал өмгөөлөгч сонгон авсан байх талаар хуулийн шаардлага байхгүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь өөрийн эрхийг хамгаалуулах зорилгоор өмгөөлөгчөөр үйлчлүүлсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д заасанд хамаарахгүй юм. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Засгийн газар батлахаар хуульчилсан байх ба амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч, сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын хоорондоо харилцан тохиролцсон төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцогдохгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зайлшгүй зардалд хамаарахгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн үлдэх нэхэмжлэлийн шаардлагаас төрийн банкны цалингийн зээл 22,726,477 төгрөг, Инвескор ББСБ-ын зээлийн үлдэгдэл 13,335,452 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байх боловч хэрэгт авагдсан Монгол банкны зээлийн үлдэгдлийн лавлагаагаар зээлийн үлдэгдэл зөрүүтэй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь дээрх 2 зээлийн үлдэгдлийг төлсөн гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх боловч хэдэн төгрөг төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул дээрх нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжгүй байна.
Мөн оршуулгын зардал 4,219,074 төгрөг нь хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдохгүй байна. Тодруулбал: 2 дугаар хх-ийн 221 дүгээр талд авагдсан ном хуруулсны зардал 3.254.000 төгрөг, 2-р хх-ийн 234 дүгээр талд авагдсан / 1.800, 1.700, 1.850, 8.000, 1.700/ =15.050 төгрөг, 2-р хх-ийн 235 дугаар талд авагдсан /1.000, 1.100, 27.900, 106.730/=136.730 төгрөг, 2-р хх-ийн 236 дугаар талд авагдсан / 6.200, 18.500, 10.200, 750, 22.300/=57.950 төгрөг, 2-р хх-ийн 237 дугаар талд авагдсан /9.200, 25.000, 12.000, 8.000, 6.000/= 60.200 төгрөг, 2-р хх-ийн 238 дугаар талд авагдсан /5.400, 5.700, 3.600/=14.700 төгрөг, 2-р хх-ийн 239 дүгээр талд авагдсан /34.200, 10.000, 20.800, 3.500/=68.500 төгрөг, 2-р хх-ийн 240 дүгээр талд авагдсан / 188.051, 12.800, 27.000/=227.851 төгрөг, 2-р хх-ийн 241 дүгээр талд авагдсан /3.904, 31.700, 3.800, 18.089, 14.100/=71.593 төгрөг, 2-р хх-ийн 242 дугаар талд авагдсан /13.000, 112.000, 47.800/= 172.800 төгрөг, 2-р хх-ийн 243 дугаар талд авагдсан /2.700, 4.900, 4.000, 2.400, 4.000/=18.000 төгрөг, 2-р хх-ийн 244 дүгээр талд авагдсан /2.800, 4.000, 4.700, 20.000, 77.200/=108.700 төгрөг, 2-р хх-ийн 245 дугаар талд авагдсан /13.000/=13.000 төгрөг, нийт 4,219,074 төгрөгийн баримт нь цаг хугацааны хувьд зөрүүтэй, банкны посс уншуулсан баримт нь юунд зарцуулсан нь тодорхойгүй, оршуулгын зардалтай холбоотой баримт болох нь тодорхойгүй байх тул шүүхээс нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.
Иймд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б******* нь төрийн банкны цалингийн зээл 22,726,477 төгрөг, Инвескор ББСБ-ын зээлийн үлдэгдэл 13,335,452 төгрөг, оршуулгын зардал 4,219,074 төгрөг нийт гэм хорын хохирол 40,281,003 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Т******шээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Т******ш нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 40,000,000 төгрөгийг төлсөн байх тул баримтаар тогтоогдсон оршуулгын зардал 32,164,062 төгрөгийн хохирол, сэтгэцэд учирсан хохирол 220,000,000 төгрөг нийт 252,164,062 төгрөгийн хохирлоос хасаж тооцож, шүүгдэгч Ө.Т******шээс сэтгэцэд учирсан хохирол 212,164,062 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б*******эд олгох нь зүйтэй байна.
Мөн иргэний нэхэмжлэгч М.Мягмаржав нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 4,978,000 төгрөгийг нэхэмжилсэн ба Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн хохирогч Б.Д**********т 4,978,000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай лавлагаа (1 дүгээр хх-ийн 54-55-р хуудас)-гаар тогтоогдож байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Ө.Т******шээс 4,978,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Э.Уламбаяр нь эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ө.Т******шийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна...Шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирлын хор уршиг, хохирлын хэмжээ зэрэг бусад нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, дээрх хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэв.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэх шударга ёсны зарчимд нийцэх ёстой. Эрүүгийн хариуцлагын үндсэн зорилго нь хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тухайн гэмт хэргийн хэр хэмжээ, хор уршиг, гэм буруугийн хэлбэрт тохирсон ял шийтгэл оногдуулаасай гэж хүсэж байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэдгийг ял шийтгэл оногдуулахдаа анхаарч шийдвэрлээсэй гэж хүсэж байна...” гэв.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлыг үндэслэн улсын яллагчийн гаргасан 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг хаалттай дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг дэмжиж байна...”гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн зүгээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа 15 жилийн хугацаагаар хорих ял эдлүүлж, хорих ялыг хаалттай дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэх санал оруулж байна. Тус зүйл анги нь 8 жилээс 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санкицтай. Үүнийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хамгийн олон жилээр 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Харин зүйл ангийг хүлээн зөвшөөрөөгүй. Яагаад зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар гэм буруугийн шүүх хуралдаанаар хангалттай тайлбарласан. Хохирол 40,000,000 төгрөгийг төлсөн...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн...хохирол төлбөр нийт 40,000,000 төгрөгийг сайн дураараа төлсөн...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна гэх заалтыг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 8 жилийн хорих ялыг 5 жил 4 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгчийн тухайд гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Харин зүйлчлэл дээр маргадаг. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг хэрэглэх үндэслэлтэй гэж үзэж байгаа тул өмгөөлөгч Б.Ганчимэгийн саналыг дэмжиж байна...Өмнөх шийдэгдэж байсныг хамааруулан ял халдаах үндэслэлгүй тул 8 жилийн хорих ял оногдуулах байсныг доошлуулж 5 жил, 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ө.Т******шийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ө.Т******ш нь урьд ял шийтгэгдэж байсан болох нь ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд (2-р хх-ийн 99-103-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Ө.Т******шид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн ********** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн автомашины урд талын суудлын бүрээс тус бүр нэг ширхэг, нийт 2 ширхэг бүрээс (цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон) суудлын дэрний бүрээс 2 ширхэг (цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон), жолооч талын суудлын дэр 1 ширхэг (цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон), жолооны хүрдний дээд талын нарны хаалт 1 ширхэг (цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон), бариулгүй төмөр хутга 1 ширхэг, 225/60R17 хэмжээтэй, хоёр хэсэг газарт зах ирмэг тэгш бус цооролттой дугуй 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн цагдан хоригдсон 256 хоногийг эдлэх ялд оруулан тооцлоо.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Өвөг овогт Ө**********ын Т******шийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө**********ын Т******шийг 13 (арван гурав) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Т******шид оногдуулсан 13 (арван гурав) жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Т******шийн цагдан хоригдсон 256 (хоёр зуун тавин зургаа) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.5, 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5 дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Б.Т******шээс эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 4,978,000 (дөрвөн сая есөн зуун далан найман мянга) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд, сэтгэцэд учирсан хохирол 212,164,062 (хоёр зуун арван хоёр сая нэг зуун жаран дөрвөн мянга жаран хоёр) төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б*******эд тус тус олгож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б*******ийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн зардал 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б******* нь төрийн банкны цалингийн зээл 22,726,477 (хорин хоёр сая долоон зуун хорин зургаан мянга дөрвөн зуун далан долоо) төгрөг, Инвесткор ББСБ-ын зээлийн үлдэгдэл 13,335,452 (арван гурван сая гурван зуун гучин таван мянга дөрвөн зуун тавин хоёр) төгрөгийн хохирол, оршуулгын зардал 4,219,074 (дөрвөн сая хоёр зуун арван есөн мянга далан дөрөв) төгрөг нийт гэм хорын хохирол 40,281,003 (дөчин сая хоёр зуун наян нэгэн мянга гурав) төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ө.Т******шээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн ********** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн автомашины урд талын суудлын бүрээс тус бүр нэг ширхэг, нийт 2 ширхэг бүрээс (цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон) суудлын дэрний бүрээс 2 ширхэг (цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон), жолооч талын суудлын дэр 1 ширхэг (цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон), жолооны хүрдний дээд талын нарны хаалт 1 ширхэг (цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон), бариулгүй төмөр хутга 1 ширхэг, 225/60R17 хэмжээтэй, хоёр хэсэг газарт зах ирмэг тэгш бус цооролттой дугуй 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
7. Эрүүгийн ********** дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Т******шид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР
ШҮҮГЧИД М.ЭРДЭНЭ-ОЧИР
А.ДӨЛГӨӨН