Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2026/0706

Б.Х-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч О.Оюунгэрэл  

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Ц.Сайхантуяа  

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, Г.Ү

Нэхэмжлэгч: Б.Х

Хариуцагч: Хууль зүй, дотоод хэргийн сайд     

Нэхэмжлэлийн шаардлага: “Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1/2499 дүгээр албан бичгээр өгсөн захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, нотариатын мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэн Б.Х надад нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгах” тухай,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 0723 дүгээр шийдвэртэй,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Чулуунцэцэг  

Хэргийн индекс: 128/2026/0588/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Б.Х-аас Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдуулан “Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1/2499 дүгээр албан бичгээр өгсөн захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, нотариатын мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэн Б.Х надад нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 0723 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Нотариатын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/-ийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг, 13.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1, 16 дугаар зүйлийн 16.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Х-аас Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдуулан гаргасан гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтад заасан агуулгад нийцүүлэн хангаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1/2499 дугаартай албан бичиг буюу татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, нотариатын мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэн Б.Х-д нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгаж,

2 дахь заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дах хэсэгт зааснаар хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайд нь энэ шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор нэхэмжлэгч Б.Х-аас Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандан гаргасан 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хүсэлтийг шийдвэрлэж, нэхэмжлэгчид бичгээр хариу өгөх замаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх” гэж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга:

3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, Г.Ү нар нь дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч 2026 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “... Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасан “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2 дахь хэсэгт заасан “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг зөрчсөн.

Нэхэмжлэгч Б.Х нь 2021 онд зарласан нотариатын мэргэшлийн шалгалтад оролцож, онооны эрэмбээр нотариатчийн зарласан сул орон тоонд багтаагүй боловч босго оноо давсан тул “Нотариатчийн нөөцөд бүртгэх тухай” Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/290 дүгээр тушаалаар нотариатчийн нөөцийн “нийслэл” дэх хэсгийн “31” дүгээрт бүртгэсэн бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр нөөцийн хугацаа дуусгавар болсон төдийгүй нөөцөд байх хугацаандаа ч онооны дарааллаараа сул орон тоонд томилогдоогүй болно.

Б.Х нь 2021 онд нотариатын шалгалтад тэнцсэн тул нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохыг хүссэн агуулга бүхий хүсэлтийг 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандаж ирүүлсэн бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1/2499 дугаартай албан бичгээр “нотариатчийн нөөцөд бүртгэлтэй хугацаа дууссан, маргаан бүхий хэм хэмжээний актын нөөцөд бүртгэхтэй холбоотой заалтыг шүүхээс хүчингүй болгосон нь түүнийг буцаан хэрэглэх үндэслэл болохгүй тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар хариу өгсөн.

Тодруулбал иргэн Б.Х нарын нэхэмжлэлтэй Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдуулан гаргасан маргаан бүхий журмын 4.14, 7.2 дахь заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчаас хүлээн зөвшөөрч, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 221/ШШ2026/0003 дугаар шийдвэрээр “Нотариатчийн мэргэшлийн хорооны ажиллах журам”-ын 4.14-т “Нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, нотариатын тойрог шилжихтэй холбогдох шалгалтад тэнцсэн иргэний шалгалтын дүн 3 жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд уг хугацаанд тойрогтоо нөөцөд байна” гэж, 7.2-т “Шалгалтад тэнцсэн боловч зарласан тойргийн орон тоонд багтаагүй, нөөцөд байгаа иргэнийг бусад тойргийн зарласан сул орон тоонд тусгай зөвшөөрөл олгох, тойрог шилжүүлэх эсэх асуудлыг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ” гэсэн хэсгийг хүчингүй болгосон.

Гэтэл Б.Х нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын захиргааны акт гаргахаас татгалзсан нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзээд “Нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд тус шүүхээс “нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг олгох эсэх асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгасугай” гэж шийдвэрлэсэн.

Нотариатын тухай хуулийн 6.1-д “... Мэргэшлийн хорооны саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилох” заалтын дагуу Мэргэшлийн хорооноос Б.Х-г томилуулахаар санал ирүүлээгүй, хуульд нотариатчийн нөөцөөс томилох зохицуулалт байхгүй байхад “хуульд заасны дагуу томилох эсэх асуудлыг шийдвэрлэхийг даалгасугай” гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн Нотариатчийн мэргэшлийн шалгалтын босго оноог давж, шалгалтад тэнцсэн хүн бүрд нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох нь бодит нөхцөл байдалд нийцэхгүй шийдвэр юм.

Тодруулбал, Нотариатын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Нотариатч тогтоосон тойрогт үйл ажиллагаагаа явуулах бөгөөд тойрог сольж ажиллахыг хориглоно” гэж, 7.2-т “Нотариатын тойрог, түүнд ажиллах нотариатчийн тоог энэ хуулийн 8.1-д заасан Монголын Нотариатчдын  Танхимын саналыг харгалзан хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно” гэж, Нотариатын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д “Мэргэшлийн шалгалтыг нотариатын тойрог, нотариатчийн орон тоо, хэрэгцээг харгалзан улсын хэмжээнд гурван жил тутам явуулах бөгөөд нотариатч ажиллаагүй тухайн тойрогт мэргэшлийн шалгалт явуулах эсэхийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухай бүр шийдвэрлэнэ” гэж, 16.1-д “Энэ хуулийн 6.1-д заасан шаардлагыг хангасан иргэнд Мэргэшлийн хорооны саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоно” гэж тус тус хуульчилсан.

Энэ нь нотариатч зөвхөн тогтоосон тойрогт тооны хязгаартайгаар ажиллах, нотариатын сул орон тоо гарсны улмаас нотариатын үйлчилгээний хэрэгцээ шаардлага үүссэн тохиолдолд нотариатчийн мэргэшлийн шалгалт зарлах, тус шалгалтаар дүнгээр буюу онооны эрэмбээр зарласан сул орон тоонд багтсан хүнд нотариатчийн зөвшөөрөл олгох саналыг Мэргэшлийн хорооноос ирүүлснийг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилох агуулга бүхий зохицуулалт юм.

Гэтэл шүүх шийдвэр гаргахдаа Нотариатын тухай хуулийн дээр дурдсан заалтууд хэрхэн холбогдож байгаад дүгнэлт хийх ёстой байтал шүүх энэ талаар дүгнэлт хийхгүйгээр зөвхөн шалгалтад тэнцсэн л бол томилох байсан гэж бодит нөхцөл байдалд нийцэхгүй шийдвэр гаргасан.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд процессын хуулийн тодорхой заалтыг илэрхий буруу хэрэгжүүлж, алдаатай шийдвэр гаргасан.

Тодруулбал, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 221/ШШ2026/0003 дугаар шийдвэрээр Нотариатчдын мэргэжлийн холбооны ажиллах журмын 4.14-т “Нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, нотариатын тойрог шилжихтэй холбогдох шалгалтад тэнцсэн иргэний шалгалтын дүн 3 жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд уг хугацаанд тойрогтоо нөөцөд байна” гэж, 7.2-т “Шалгалтад тэнцсэн боловч зарласан тойргийн орон тоонд багтаагүй, нөөцөд байгаа иргэнийг бусад тойргийн зарласан сул орон тоонд тусгай зөвшөөрөл олгох, тойрог шилжүүлэх эсэх асуудлыг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ” гэсэн хэсгийг хүчингүй болгосон. Мөн шүүхийн шийдвэрт уг журмыг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх талаар дурдсан бөгөөд журмын холбогдох заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Дээрх шүүхийн шийдвэрт талууд шүүхэд гомдол гаргаагүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110.1.1-д зааснаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болсон.

Гэтэл Нэхэмжлэгч “нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох”-ыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлэн, хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар буюу нэгэнт хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг буруу байсан гэж дүгнэлт хийж, уг дүгнэлтдээ үндэслэн шийдвэр гаргасан.

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д "Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй" гэж заасныг зөрчсөн бөгөөд нэгэнт маргаан бүхий хэм хэмжээний актын холбогдох заалтыг “хүчингүй болгосон” хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхад “хүчин төгөлдөр бус болохыг тогтоох байсан” гэж дүгнэлт хийж, уг дүгнэлтдээ үндэслэн шийдвэр гаргасан нь процессын хуулийн тодорхой заалтыг илэрхий буруу хэрэгжүүлсэн алдаатай юм. Энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.

“Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрэхгүй, хэргийн оролцогчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийхгүй байх гэсэн хуулийн зохицуулалт нь ne ultra petita rэх эрх зүйн зарчим, ухагдахуунаас улбаатай. Энэ нь шүүхэд хандсан этгээдийн гаргасан хүсэлтээс хэтэрсэн шийдвэр гаргахыг шүүхэд хориглосон агуулгатай бөгөөд субьектив эрхийн маргааны хувьд хөдөлбөргүй мөрдөнө” гэж “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтын тайлбарлах тухай” Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 30 дугаар тогтоолд заасныг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэргийн шүүхэд олгосон “хууль тогтоомжийг хянах” эрхийн хүрээг шүүхээс дэлгэрүүлэн тайлбарлах замаар нэмэгдүүлж болохгүй.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтыг дүгнэхдээ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 221/ШШ2026/0003 дугаар магадлалын дээрх заалтуудыг эрх зүйн үйлчлэлийн хувьд хэзээнээс үйлчлэхийг гол асуудлаа болгосон ч тайлбарлахдаа Монгол Улсын дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 001/XT2019/295 тогтоолыг үндэслэсэн.
Дээрх шүүхийн тогтоолоор тухайн харилцаа нь “ex tunc” буюу анхнаасаа эрх зүйн үр дагаваргүй байсан гэдгийг тогтоож, тайлбарлах боломжгүй байхад хэргийг шийдвэрлэхэд гол үндэслэл болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.5-д заасан шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж тайлбарласан байна.

Маргаан бүхий хэм хэмжээний актын заалтыг “хүчингүй болгосон” нь түүнийг буцаан хэрэглэх үндэслэл болохгүй бөгөөд хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 60.4-т “хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг буцаан хэрэглэхгүй” гэж заасныг дурдаж маргасан байхад шүүх уг асуудалд эрх зүйн дүгнэлт өгөөгүй нь алдаатай юм.

Захиргааны актыг хүчингүй болгох шийдвэр нь өнгөрсөн рүү буцаж үйлчлэхгүй, (ех nunc буюу ирээдүйд чиглэсэн байх) түүнээс өмнөх харилцаанд нөхөж үйлчлэхгүй бөгөөд энэ нь эрх зүйн тодорхой байдал, тогтвортой байдлыг хангахад чиглэсэн захиргааны эрх зүйн суурь зарчимд нийцэх бөгөөд шүүх хэрэг маргааны бодит нөхцөл байдал бүрд хуулийг бие даан зөв хэрэглэх үүрэгтэй.

Гэтэл шүүх хэргийн үйл баримтад алдаатай дүгнэлт хийж, бодит нөхцөл байдалд нийцэхгүй, үндэслэлгүй, хэрэгжих боломжгүй шийдвэр гаргасан ба тухайн хэргийг шийдвэрлэхдээ процессын алдаа гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.    

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад, дараахь үндэслэлээр хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Б.Х-аас Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдуулан “Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1/2499 дүгээр албан бичгээр өгсөн захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, нотариатын мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэн Б.Х-д нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

3. Хэрэгт авагдсан баримтаар, нэхэмжлэгч Б.Ха нь нотариатчийн үйл ажиллагаа эрхлэх мэргэшлийн шалгалтад тэнцэж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/290 дүгээр тушаал, түүний хавсралтаар батлагдсан нөөцөд бүртгэгдсэн хуульчдын нэрсийн 31-д бүртгэгджээ.

Улмаар Б.Х-аас Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандаж нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан боловч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1/2499 дүгээр албан бичгээр “... 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр нөөцийн хугацаа дуусгавар болсон бөгөөд нөөцөд байх хугацаанд онооны дарааллаар сул орон тоонуудад багтаагүй тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байсан.

Таны нэхэмжлэлтэй Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдуулан гаргасан маргаан бүхий журмын 4.14, 7.2 дахь заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчаас хүлээн зөвшөөрсөн бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 221/ШШ2026/0003 дугаар шийдвэрээр уг заалтуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь түүнийг буцаан хэрэглэх үндэслэл болохгүй” гэжээ.

4. Нэхэмжлэгчээс “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 0003 дугаар шийдвэрээр Нотариатчийн мэргэшлийн хорооны ажиллах журам”-д 2017 онд нэмэлтээр орсон 4.14, 7.2 дахь заалтыг холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон. Ийнхүү хүчингүй болгосны дараа Хууль зүй, дотоод хэргийн сайдад нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг хүсэж өргөдөл гаргасан боловч олгохоос татгалзсан нь Б.Х надад хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна” гэж,

Хариуцагчаас “... Нотариатчийн мэргэшлийн хорооны ажиллах журмын 7.2-т зааснаар Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нотариатчийн нөөцөд байгаа иргэнийг сул орон тоонд томилох эсэхийг шийдвэрлэх бөгөөд энэ нь нотариатын сул орон тоонд нөөцөөс заавал томилох зохицуулалт биш. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар маргаан бүхий журмын 4.14, 7.2 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн, шүүх дээрх тогтоолдоо “захиргааны хэм хэмжээ тогтоосон уг журмыг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн бөгөөд тус маргаан бүхий заалтыг хүчингүй болгосон нь түүнийг буцаан хэрэглэх үндэслэл болохгүй” гэж тайлбарлан маргаж байна.

5. Нотариатын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Хууль зүйн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн нотариатын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 13.1.5-д “Нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох”, 14 дүгээр зүйлийн 14.1-т “Нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг энэ хуульд заасан журмын дагуу зохион байгуулсан мэргэшлийн шалгалтад тэнцсэн тохиолдолд олгоно”, 16 дугаар зүйлийн 16.1-т “Энэ хуулийн 6.1-д заасан шаардлагыг хангасан иргэнд Мэргэшлийн хорооны саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоно” гэж,

 Мөн Нотариатчийн мэргэшлийн хорооны ажиллах журмын 4 дүгээр зүйлийн 4.14-т “Нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, нотариатын тойрог шилжихтэй холбогдсон шалгалтад тэнцсэн иргэний шалгалтын дүн 3 жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд уг хугацаанд тухайн тойрогтоо нөөцөд байна”, 7 дугаар зүйлийн 7.2-т “Шалгалтад тэнцсэн боловч зарласан тойргийн орон тоонд багтаагүй, нөөцөд байгаа иргэнийг бусад тойргийн зарласан сул орон тоонд тусгай зөвшөөрөл олгох, тойрог шилжүүлэх эсэх асуудлыг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.

6. Тодруулбал, нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг энэ хуульд заасан журмын дагуу зохион байгуулсан мэргэшлийн шалгалтад тэнцсэн тохиолдолд Хууль зүйн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн зөвшөөрлийг олгохоор зохицуулсан байх боловч хариуцагчаас хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэлгүйгээр татгалзсан хариу хүргүүлсэн нь хууль бус гэж үзэхээр байна.  

7. Хэдийгээр хариуцагчийн тайлбарлаж байгаачлан маргаан бүхий журмын зохицуулалтыг шүүх хүчингүй болгон шийдвэрлэсэн байх боловч хуульд заагаагүй зохицуулалтыг журмаар зохицуулж, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж буй энэ тохиолдолд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан зарчмыг зөрчсөн гэж үзэхээр байна.  

8. Анхан шатны шүүхээс “... Нотариатын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж, нотариатын мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг олгохоор шууд заасан байх бөгөөд энэхүү хэм хэмжээнд ямар нэг нэмэлт нөхцөл, шаардлага, тухайлбал шалгалтын дүн 3 жилийн хугацаанд хүчинтэй байх талаар ... ямар нэг зохицуулалт хуульд байхгүй, мөн ийнхүү зохицуулахыг ямар нэг байдлаар зөвшөөрч эрх олгосон шинжтэй зохицуулалт байхгүй байна” гэж хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

9. Хариуцагчаас “... нотариатчийн мэргэшлийн шалгалтын босго оноог давж шалгалтад тэнцсэн хүн бүр нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох нь бодит байдалд нийцэхгүй, нотариатч зөвхөн тогтоосон тойрогт тооны хязгаартайгаар ажиллах, нотариатын сул орон тоо гарсан тохиолдолд шалгалт зарлах, шалгалтын дүнгээр сул орон тоонд багтсан хүнд зөвшөөрөл олгох саналыг Мэргэшлийн хорооноос ирүүлснийг үндэслэн Хууль зүйн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн томилох зохицуулалттай” гэж маргажээ.  

10. Нэгэнт маргаан бүхий акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдох тул 106.3.4-д зааснаар даалгах нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэгчээс нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүхээс шийдвэрийн үндэслэн хэсгийн 19-т зааснаар хэргийн нөхцөл байдлыг дүгнэн “... Хууль зүй, дотоод хэргийн сайдад хуульд заасан журмын дагуу зохих шийдвэр гаргахыг даалгаж шийдвэрлэсэн” нь зөв байна.  

11. Түүнчлэн тус захиргааны хэргийн хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Э.Н, Т.Ч, Г.Ү нарыг томилсон, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс шүүх хуралдааны товыг 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр мэдэгдсэн.

12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ү-ээс Т.Ч-ийг шүүх хуралд оролцохгүй гэж тухайн өдөр мэдэгдсэн, Э.Н-аас тус шүүхэд 2026 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт болон холбогдох баримт хавсарган ирүүлсэн боловч Г.Ү-ээс ямар нэгэн хүсэлт ирүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй болно.  Хууль зүй, дотоод хэргийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дээр дурдсан 3 хүнийг томилсон тул зөвхөн Э.Н-ийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түргэн шуурхай явуулах үүднээс болон бусад хэргийн оролцогчдын шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтийг харгалзан үзэж хариуцагчийн тус шүүхэд бичгээр гаргасан давж заалдах гомдлыг илтгэгч шүүгчээс шүүх хуралдаанд танилцуулан хэргийг шийдвэрлэснийг тэмдэглэж байна.    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2026/0723 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангагүй орхисугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

      ШҮҮГЧ                                                    О.ОЮУНГЭРЭЛ    

        ШҮҮГЧ                                                      Ц.САЙХАНТУЯА   

        ШҮҮГЧ                                                     Н.ДОЛГОРСҮРЭН