Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/47

 

   2024       01            08                                          2024/ШЦТ/47

                                                                                                       

                                               

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чаминчулуун,

улсын яллагч Г.Билгүүн,

шүүгдэгч Д.Ш нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Ш ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2302 00561 0377 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Д.Ш , Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Ш нь 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 0  байрны гадна өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 Тетрагидроканнабинол” бодисын агууламжтай Fuzze tea гэсэн бичиглэлтэй хуванцар савтай цайвар ногоон өнгийн шингэн зүйл, мөн өдөр Баянзүрх дүүргийн 0  байрны 12 тоот гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 Тетрагидроканнабинол” бодисын агууламжтай цайвар ногоон өнгийн шингэн зүйл, цэнхэр өнгийн гялгар ууттай, 17.7 грамм цэвэр жин бүхий ургамал мэт зүйл, цагаан өнгийн гялгар ууттай, 906.2 грамм ургамал мэт зүйлсийг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Ш шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Миний гаргасан алдаанаас ийм зүйл болсон. Цагдан хоригдож байх хугацаандаа гэм буруугаа илүү сайн ойлгосон. Би эмээ өвөө дээрээ өссөн, эхнэр хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Эмээгийн маань бие өвдсөн өнөө маргаашгүй болсон тул хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар

Д.Ш-ийн биед 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр үзлэг хийж үзлэгээр “№1 гэж дугаарлан Fuzze tea гэсэн бичиглэлтэй хуванцар савтай цайвар ногоон өнгийн шингэнтэй зүйл хураан авсан” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 15-17 дугаар хуудас),

Баянзүрх дүүргийн 0  байрны 12 тоотод 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр нэгжлэг хийж нэгжлэгээр “№2 гэж дугаарлан цэнхэр өнгийн гялгар ууттай өвс гэх зүйл, №3 гэж дугаарлан цагаан өнгийн гялгар ууттай нойтон ногоон өнгийн өвс гэх зүйл, №4 гэж дугаарлан Jacobs нэртэй шилэнд цайвар ногоон өнгийн шингэн зүйл хураан авсан” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10-13 дугаар хуудас),

Д.Ш-ийн биеэс биологийн дээж авч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тест ашигласан “...5 дугаар багана буюу ТНС  (Марихуан) илэрсэн тул биологийн дээж Д.Ш-ийн шээсийг хаяглаж, битүүмжлэн, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илрэх эсэхийг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний ерөнхий газарт шинжээч томилж хүргүүлэхээр тогтов” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас),

Э.Н биеэс биологийн дээж авч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тест ашигласан “...ТНС, хэсэгт 1 улаан зураас тодорч эерэг буюу тухайн төрлийн бодисыг хэрэглэсэн гэсэн утгыг зааж байгаа болохыг тэмдэглэлд тусган шээсийг хаяглан, битүүмжилж шинжилгээнд хүргүүлэхээр тогтов” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 25-27 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжээчийн №3575 дугаартай дүгнэлтээр “...2. №1 гэж дугаарласан “Fuze tea” гэсэн бичиглэлтэй хуванцар савтай шаргал өнгийн шингэн зүйл, №2 гэж дугаарласан цэнхэр өнгийн гялгар ууттай  ургамал мэт зүйл, №3 гэж дугаарласан Jacobs гэсэн бичиглэлтэй шилэн савтай шаргал өнгийн шингэн зүйл, №4 гэж дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай эргэмэл мэт зүйлээс  Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahidrocannabinol/ илэрсэн. 3.Шинжилгээнд илэрсэн Дельта-9 тетрагидроканнабинол/ delta-9 tetrahidrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарна, 5. №2 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 31,9 грамм, цэвэр жин нь 17.7 грамм болов, №4 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 982.2 грамм, цэвэр жин нь 906,2 грамм болов гэсэн дүгнэлт, гэрэлт зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 47-50 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3576 дугаартай дүгнэлтээр  1. Шинжилгээнд “Д.Ш ЕЮ98111918 2023.08.04” гэж хаягласан шээс, “Э.Н ВЮ03250107 2023.08.04” гэж хаягласан шээс тус бүр нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн “Д.Ш ЕЮ98111918 2023.08.04” гэж хаягласан шээс, “Э.Н ВЮ03250107 2023.08.04” гэж хаягласан  шээс тус бүрээс Тетрагидроканнабинол /Tetrahidrocannabinol/ илрэв. 3. Шинжилгээнд илэрсэн Тетрагидроканнабинол /Tetrahidrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарна .....” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 53-55 дугаар хуудас),

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 881 дугаартай “...Д.Ш нь мансууруулах сэтгэцэд идэвхт эм бодисын хамааралтай (донтой) гэх шинж тэмдэг илрээгүй байна. Д.Ш нь болсон явдлыг зөв тусган авч мэдүүлэг өгөх чадвартай байна. Д.Ш нь хэрэг хариуцах чадвартай байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас),

Гэрч Э.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ш  найзтайгаа буцалгасан сүүгээ хөөргөж байгаад аяганд хийж  уусан. Би тэр үед нь уугаагүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дугаар хуудас),

Д.Ш-ийн биеэс биологийн дээж авч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тест ашигласан “...6 гэж дугаарласан бодис илэрч байсныг тэмдэглэлд тусгаж “Даваахүүгийн Ш , 2023.10.19 РД:ЕЮ98111918” гэж биологийн дээж шээсийг хаяглаж, ...шинжээч томилж хүргүүлэхээр тогтов” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 113-114 дүгээр хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 5120 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн гялгар уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг зүйлээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 151-153 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 5119 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “Даваахүүгийн Ш  ЕЮ98111918 2023.10.19” гэж хаягласан шээсний дээжээс Тетрагидроканнабинол (Tetrahidrocannabinol) илэрсэн. Тетрагидроканнабинол (Tetrahidrocannabinol) нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад хамаарна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 156-158 дугаар хуудас),

Сэжигтнийг баривчилсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 17-20 дугаар хуудас),

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 504 дугаартай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 115-116 дугаар хуудас),

2023 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас),

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 350 дугаартай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 7-9 дүгээр хуудас),

Гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас),

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 879-с “Сэжигтнийг баривчлах зөвшөөрөл олгох тухай” захирамж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай захирамжууд (хавтаст хэргийн 125-126, 141-142, 160-162, 187-188 дугаар хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 63 дугаар хуудас),

Шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 66-69 дүгээр хуудас),

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 04/15255 дугаар албан тоот (хавтаст хэргийн 71 дүгээр хуудас),

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 74 дүгээр хуудас),

Байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 75 дугаар хуудас) баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас “Шүүгдэгч Д.Ш нь 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 0  байрны гадна өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 Тетрагидроканнабинол” бодисын агууламжтай Fuzze tea гэсэн бичиглэлтэй хуванцар савтай цайвар ногоон өнгийн шингэн зүйл, мөн өдөр Баянзүрх дүүргийн 0  байрны 12 тоот гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 Тетрагидроканнабинол” бодисын агууламжтай цайвар ногоон өнгийн шингэн зүйл, цэнхэр өнгийн гялгар ууттай, 17.7 грамм цэвэр жин бүхий ургамал мэт зүйл, цагаан өнгийн гялгар ууттай, 906.2 грамм ургамал мэт зүйлсийг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Үйл баримтын талаарх дүгнэлт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Д.Ш нь 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 0  байрны гадна өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 Тетрагидроканнабинол” бодисын агууламжтай Fuzze tea гэсэн бичиглэлтэй хуванцар савтай цайвар ногоон өнгийн шингэн зүйл,

мөн өдөр Баянзүрх дүүргийн 0  байрны 12 тоот гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 Тетрагидроканнабинол” бодисын агууламжтай цайвар ногоон өнгийн шингэн зүйл, цэнхэр өнгийн гялгар ууттай, 17.7 грамм цэвэр жин бүхий ургамал мэт зүйл, цагаан өнгийн гялгар ууттай, 906.2 грамм ургамал мэт зүйлсийг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан байна.

Дээрх “Fuzze tea гэсэн бичиглэлтэй хуванцар савтай цайвар ногоон өнгийн шингэн зүйл, цайвар ногоон өнгийн шингэн зүйл, цэнхэр өнгийн гялгар ууттай, 17.7 грамм цэвэр жин бүхий ургамал мэт зүйл, цагаан өнгийн гялгар ууттай, 906.2 грамм ургамал зэргээс дельта 9 тетрагидроканнабинол /delta-9-tethrahydrocannabinol/ илэрсэн байх ба илэрсэн бодисууд нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтдаг болно гэх Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 3575 дугаар дүгнэлт,

мөн шүүгдэгч Д.Ш-ийн шээснээс авсан дээжнээс Тетрагидроканнабинол (Tetrahidrocannabinol) илэрсэн, уг бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтдаг болно гэх Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 519 дугаар дүгнэлт гарчээ.

Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Д.Ш-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан” гэж уг гэмт хэргийн шинжийг зааж өгсөн.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3.1.1-д “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенци, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгодог.

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 3575 дугаар дугаар дүгнэлтээр Д.Ш-ийн бие болон гэрээс илрэсэн Fuzze tea гэсэн бичиглэлтэй хуванцар савтай цайвар ногоон өнгийн шингэн зүйл, цайвар ногоон өнгийн шингэн зүйл, цэнхэр өнгийн гялгар ууттай, 17.7 грамм цэвэр жин бүхий ургамал мэт зүйл, цагаан өнгийн гялгар ууттай, 906.2 грамм ургамал мэт зүйлс нь дельта 9 тетрагидроканнабинол /delta-9-tethrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд хамаарч байна.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар эмчийн заалтаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм хэрэглэх жор авсан өвчтөн уг эмийг хэрэглэж болох бөгөөд бусад тохиолдолд  иргэний хувьд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг ашиглахыг хориглодог.

Хууль бусаар олж авсан” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаж авах, хулгайлах, дээрэмдэмх, залилах болон бусад хууль бус аргаар өөрийн эзэмшилд авсан үйлдлийг, “Хууль бусаар олж бэлтгэсэн” гэж зохих байгууллагын зөвшөөрөлгүй байгальд ургадаг мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг түүж цуглуулах, тарьж ургуулах, хураан авахыг, “Хадгалсан” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг биедээ авч явах, эсхүл орон байр, агуулах сав, тусгайлан бэлтгэсэн газар зэрэгт байлгахыг тус тус ойлгоно.

Шүүгдэгч Д.Ш нь 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 0  байрны гадна өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 Тетрагидроканнабинол” бодисын агууламжтай Fuzze tea гэсэн бичиглэлтэй хуванцар савтай цайвар ногоон өнгийн шингэн зүйл, мөн өдөр Баянзүрх дүүргийн 0  байрны 12 тоот гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 Тетрагидроканнабинол” бодисын агууламжтай цайвар ногоон өнгийн шингэн зүйл, цэнхэр өнгийн гялгар ууттай, 17.7 грамм цэвэр жин бүхий ургамал мэт зүйл, цагаан өнгийн гялгар ууттай, 906.2 грамм ургамал мэт зүйлсийг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан” гэх шинжийг бүрэн хангаж байна.

Мөн шүүгдэгч нь дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хууль бусаар хадгалсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар худалдаалах зорилгогүй болох нь тогтоогджээ.  

Иймд шүүгдэгч Д.Ш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Ш нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг нь хохирогчгүй гэмт хэрэг тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах”  гэмт хэрэг нь хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засаг, хүний удмын генийн санд хор уршиг учруулдаг, нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь мэдрэлийн системийг гэмтээж, уураг тархины хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, хараат байдлыг бий байдлыг бий болгож, улмаар үнэт зүйлсийн тухай үнэлэмжийг өөрчилж, ёс суртахуунгүй, оюун санааны эрхэм дээд зорилго, амьдралын үнэт зүйлгүй болгож, хэрэгцээгээ хангахын тулд хууль бус үйлдэл хийж, олон нийтийн аюулгүй байдалд асар их хор уршиг, хохирол учруулдаг болохын дурдах нь зүйтэй байна.    

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Д.Ш нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч Д.Ш эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдаж 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Иймд шүүгдэгчийн цагдан хоригдсон өдрийг эдлэх ялд оролцуулан тооцох. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийг хавтаст хэрэгт хадгалуулах саналтай байна” гэх саналыг гаргав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Ш-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн шинж болох мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан гэсэн нэг гэмт хэргийн шинжтэй хоёр удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагаанд оргон зайлсан, LCD гэх мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн зэргийг харгалзан үзэж, эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, цаашид мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбогдохгүй байх, дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилах сэргийлэх, нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Шүүгдэгч Д.Ш-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш-ийн цагдан хоригдсон 81 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.

Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий Газрийн Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “1” гэж дугаарласан “Fuze tea” гэсэн бичиглэлтэй хуванцар савтай шаргал өнгийн шингэн зүйл, “2” гэж дугаарласан цэнхэр өнгийн гялгар ууттай 17.7 грамм цэвэр жинтэй ургамал мэт зүйл, “3” гэж дугаарласан “Jacobs” гэсэн бичиглэлтэй шилэн савтай шаргал өнгийн шингэн зүйл, “4” гэж дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай, 906.2 грамм цэвэр жинтэй ургамал мэт зүйл зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгав.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Д.Ш-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Ш ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Шүүгдэгч Д.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Д.Ш-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш-ийн цагдан хоригдсон 81 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсунай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий Газрийн Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “1” гэж дугаарласан “Fuze tea” гэсэн бичиглэлтэй хуванцар савтай шаргал өнгийн шингэн зүйл, “2” гэж дугаарласан цэнхэр өнгийн гялгар ууттай 17.7 грамм цэвэр жинтэй ургамал мэт зүйл, “3” гэж дугаарласан “Jacobs” гэсэн бичиглэлтэй шилэн савтай шаргал өнгийн шингэн зүйл, “4” гэж дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай, 906.2 грамм цэвэр жинтэй ургамал мэт зүйл зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох ба шүүгдэгч Д.Ш-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Ш-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ

 ШҮҮГЧ                           М.ТҮМЭННАСТ