Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 146/ШШ2020/00551

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж, шүүгч Б.Сарантуяа, шүүгч Г.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан иргэний шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 1974 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 46 настай, эмэгтэй, Өвөрхангай аймаг, Хужирт сум, 4 дүгээр баг, ******* тоотод оршин суух, **** регистрийн дугаартай, ******* овогт *******ийн*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймаг, Хужирт суманд байрлах, *******ьд холбогдох эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 2,672,956 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунцэцэг, хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* /цахимаар/, иргэдийн төлөөлөгч З.Наранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ишээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний хүү нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр сургууль дээр хичээлтэй байх үедээ ангийн хүүхэд нь бал шидсэнээс болж зүүн нүд 90% хараагүй болж гэмтсэн. Түүнээс хойш одоог хүртэл байнгын эмчилгээтэй ба сая нүдний хагалгаанд орсон. 2518300 төгрөгийг *******иас гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...Лазерийн хагалгаанд орж нийт 143950 төгрөгийн зардал гарсан. 143950 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. ******* нь 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүү нь 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын дунд сургуульд хичээллэж байх хугацаандаа ангийн хүүхэд н. нь руу бал шидсэнээс болж зүүн нүдний эвэрлэг бүрхүүл гэмтсэн. Энэ гэмтлээс болж 2016 оны 11 дүгээр сарын 30-наас өнөөдрийг хүртэл эмчилгээ хийлгээд явж байгаа юм. 318.000 төгрөгийг Хужирт сумын сургуулийн захиргаа өгсөн. Тэрээс хойш мөнгө өгөөгүй. ******* нь ам бүл 6, ээж, 2 хүүхэд, 2 дүүгийн хамт амьдардаг. Хөдөлмөр эрхэлдэг хүн байхгүй. Ээжийнхээ тэтгэвэрээр амьдардаг. Амьдралын боломжгүйгээс болж эмчилгээгээ бүрэн гүйцэт хийлгэх боломжгүй явсаар байгаад 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүү нь хагалгаанд орсон. Эвэрлэг бүрхүүл дээрээ наалданг салгаж болор суулгуулсан. Хараа 90 хувийн алдагдалтай байсан. Нүдэндээ болор суулгуулсанаас хойш харааны 50 хувьтай болох байх. Хариуцагч хохирлыг сургууль төлөх үндэслэлгүй, тухайн хүүхдийн эцэг эх төлөх ёстой гэж үзэж байгаа юм. Нэхэмжлэгч яагаад сургуулиас шаардаад байгаа юм бэ? гэхээр Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.2 дахь хэсэгт 7-14 хүртэлх насны иргэн сургууль, хүүхэд хүмүүжүүлэх болон эрүүл мэндийн байгууллагын шууд хяналтын дор байхдаа бусдад учруулсан гэм хорыг эдгээр хуулийн этгээд хариуцан арилгана гэж хуулинд тодорхой зааж өгсөн байгаа юм. *******гийн нэхэмжилж байгаа хохирол нь 2.672.956 төгрөгийн хохирол нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа юм. Эмчилгээний зардал 2.672.956 төгрөгийг *******иас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч хохиролд 2.672.956 төгрөг нэхэмжлэж байгаа юм байна. нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. 2021 оны төсөвт тусгуулж байж л төлнө. Төсвийн байгууллага тул шууд төлөх боломж байхгүй гэв.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* хариуцагч *******ьд холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 2,672,956 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.

хүүгийн эрүүл мэндэд гэм хор учирсаныг хариуцагч маргахгүй бөгөөд хариуцагч хэрэгт гаргаж өгсөн баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна, төсвийн байгууллага тул төлөх хугацааг нь хойшлуулмаар байна гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байна.

2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн *******ийн 7 дугаар ангийн сурагч *******ийн ******* нь ангид хичээл орж байхад хамт сурдаг*******гийн Содном руу унасан үзгийг нь авч өгөхөөр өөдөөс нь шидсэний улмаас ын зүүн нүдэн тус газарт онож зүүн нүдний эвэрлэгийг гэмтээсэн үйл баримт хэрэгт авагдсан 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 78 дугаартай прокурорын тогтоол, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

ын эмчилгээний зардал 385000 төгрөгийг *******иас гаргуулж шийдвэрлэсэн тус шүүхийн 2019 оны 12 дугар сарын 16-ны өдрийн 354 дугаартай шийдвэр хэрэгт авагджээ.

Нэхэмжлэгч ******* нь 2020 оны 08 дугаар сараас хойшхи эмчилгээний баримт болох Сондра эмнэлэгт ын нүдний хагалгааны төлбөр 2,310,000 төгрөгийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн баримт, Сондра эмнэлгийн кассын орлогын ордер, 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Хужиртаас Улаанбаатар луу , ээж ******* нарын явсан 39200 төгрөгийн тээврийн зорчих тасалбар, 2020 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн Царамтэнгэр эмийн сангийн 38200 төгрөгийн баримт, Сайн мэлмий эмнэлгийн 35000 төгрөгийн үзлэгийн баримт, Болор мэлмий эмнэлгийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн үзлэгийн 20000 төгрөгийн баримт, Сайн мэлмий нүдний эмнэлгийн үзлэгийн карт, ын болор солих мэс засал хийлгэсэн 9 дэх хоногийн зураг, 29100 төгрөгийн шунхлайн шатахууны баримт /, ээжийн хамт унаагаар буцсан гэх/, 36350 төгрөгийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ний өдрийн Хужирт эмийн сангийн баримт, Сайн мэлмий эмнэлэгт 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр лазерийн хагалгаанд орсон төлбөрийн 120000 төгрөгийн баримт, 14000 төгрөгийн Хужирт эмийн сангийн баримт, Царамтэнгэр эмийн сангийн 9950 төгрөгийн баримт, эм бичсэн жорын баримтуудаар ын эмчилгээний зардалд зарцуулсан 2662250 төгрөгийн баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргаж өгсөн баримтаа дутуу тооцсон байсан, гаргаж өгсөн баримтын хүрээнд 2,672,956 төгрөг нэхэмжилж байна гэхэд хариуцагч гаргаж өгсөн баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргасан.

Хужирт сумын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн 5 дугаар ангид сурч байсан сурагч 10 настай ангидаа хичээл орж байхад ангийн сурагч М.*******ын буруутай үйлдлийн улмаас зүүн нүдэндээ гэмтэл авч эмчилгээ хийлгэсэн одоо ч бүрэн эдгээгүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар д учирсан гэм хорын хохиролыг гэм хор учруулсан этгээд хариуцан арилгах үүрэгтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 503 дугаар зүйлийн 503.2-т зааснаар 7-14 хүртэлх насны иргэн сургуулийн шууд хяналтан дор байхдаа бусдад учруулсан гэм хорыг хуулийн этгээд хариуцан арилгахаар заасан байх тул д учирсан гэм хорын хохиролыг *******иас шаардах эрхтэй байна.

Иймд сурагч д учруулсан гэм хорын хохирол 2,662,250 төгрөгийг *******иас гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтгүй 10,706 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүхээс чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагч байгууллага төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.2, 506 дугаар зүйлийн 506.1-д заасныг баримтлан Өвөрхангай аймгийн *******иас эмчилгээний зардалд 2,662,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,706 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн, хариуцагч байгууллага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар  шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Э.ДУЛМАА

 

ШҮҮГЧИД Б.САРАНТУЯА

 

Г.ЭНХ-АМГАЛАН