| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2024/0064/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/69 |
| Огноо | 2024-02-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Бамбадорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л. даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч М.Бамбадорж
Шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Бамбадоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 06 дугаар сарын 21-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “******* *******” ******* ******* ажилтай, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Гарден тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаатай хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, хянан харгалзаж байсан, ******* овогт ******* ******* /РД: /.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* *******д нь архи ууж согтуурсан үедээ 2023 оны 12 дугаар сарын 25-аас 26 шилжих шөнө Дорнод аймаг Хэрлэн сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Чадангууд төвд хохирогч М. маргалдан зодож түүний биед зүүн хөмсөгт мэс заслын оёдол бүхий шарх, зүүн дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн завжинд шарх, толгойн баруун зүүн чамархай, дагз хэсгийн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, хоншоор, эрүүнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Гэмт хэрэг үйлдсэн гэмт буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэв.
Хохирогч М. мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан тайлбартаа: “...2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ******* сумын Хөдөө аж ахуйн ажилтны шинэ жил Чадангууд төвд болж би тус арга хэмжээнд оролцсон юм. Ингээд Шинэ жилийн арга хэмжээ үргэлжилсэн бөгөөд би тус арга хэмжээн дээр нэлээн архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Улмаар 00 цаг гэхэд арга хэмжээ ерөнхийдөө тарж эхэлсэн бөгөөд хажуу талын ширээн дээр сууж байсан ******* гэх хүн намайг юм ярихаар өлгөж аваад сөрсөн өдсөн байдалтай хандлага гаргаад байсан. Улмаар бид 2 маргалдаж эхэлсэн ба би явах гээд заалнаас гарахад ******* нь араас гарч ирээд бид хоёр үүдэнд барьцалдаж зодолдсон тэгэхэд намайг цохиход нь би газар унасан бөгөөд миний дээрээс толгой руу цохиод өшиглөөд байсан. Миний хамар, зүүн нүд зэргээс цус гарч хөмсөг задарсан юм. Энэ үед хамт байсан хүмүүс бид хоёрыг салгаад намайг заал руу оруулаад доошоо буулгасан. Тэрнээс хойш дахиж зодолдоогүй... гэжээ. /хх-ийн 15-17 тал/,
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Тус арга хэмжээ 00 цагийн орчим тарах үеэр бид хэд юмаа цэгцлээд янзлаад байж байхад үүдний коридорт түр тар хийгээд хүмүүс бахиралдаад явсан тэгэхээр нь “юу болов” гээд яваад очиход ******* нь гээд багийн иргэнтэй зодолдсон байдалтай гийн нүүр хөмсөг хэсгээс цус гарсан газар сууж байсан харин хүмүүс доошоо аваад буусан байсан. ... г Засаг дарга бид хоёр нойл авч ороод цусыг нь угааж байхад “******* намайг цохичихлоо” гээд байсан бөгөөд нэлээн удаан байж байгаад эмнэлэг дээр аваачиж оёдол тавиулахад 5 оёдол тавьсан” гэжээ. /хх-ийн 19 тал/
Гэрч Ж. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Арга хэмжээний үед уяачдын холбооны дэд тэргүүн Ц.*******, нөгөө залууг нь танихгүй хамт сууж байгаа харагдсан тэгээд орой 00 цагийн орчимд арга хэмжээ тарах үеэр би тайзны ард хувцсаа сольж байхад хүмүүс бахираад байсан тэгэхээр нь хувцсаа солиод гарч ирэхэд тус заалны үүдний хэсэгт ******* нэг танихгүй залуутай зууралдсан дээр доороо ороод хажууд нь байсан хүмүүс салгаад байсан... тухайн танихгүй өндөр залуугийн хөмсөгнөөс нь цус гарсан байдалтай хувцас нь цус болсон байсан...” гэжээ. /хх-ийн 21 тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний төвийн шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 37 тоот дүгнэлтэд:
2. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн, шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 37-38 тал/
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 тал
- Ц. яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 44-45 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь согтуурсан үедээ 2023 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дорнод аймаг Хэрлэн сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Чадангууд төвд хохирогч М. маргалдан зодож түүний биед “зүүн хөмсөгт мэс заслын оёдол бүхий шарх, зүүн дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн завжинд шарх, толгойн баруун зүүн чамархай, дагз хэсгийн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, хоншоор, эрүүнд зулгаралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Ц. мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М., гэрч Б., Ж. нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, анхны үзлэгийн тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 37 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.*******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Ц. хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохирол буюу 2,000,000 төгрөг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч Ц. гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй шүүгдэгчид гаргах гомдол санал, одоо болон цаашид нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй” гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 2,000,000 төгрөг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Ц. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц. 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 2,000,000 төгрөг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Ц. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ