Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 97

 

                                                                                                                                                                                      

                              

 

 

 

 

 

                                 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

иргэдийн төлөөлөгч Д.Эрдэнэмөнх,

улсын яллагч Г.Золзаяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сарнайцэцэг, Х.Үүрцайх

шинжээч Б.Ариунзул,

шүүгдэгч Б.Төмөрчөдөр, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин /ҮД:1824/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Боржигон овогт Бадарчийн Төмөрчөдөрт холбогдох 201626011717 дугаартай, 188/2017/104/Э индекстэй эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Бурхантын 16-262 тоотод оршин суудаг гэх,

-1995 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 56 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

-1997 оны  04 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 71 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 5 жил хорих, 1231 дүгээр зүйлийн 2-т зааснаар 4 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4-д зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ял дээр 1231 дүгээр зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялаас 1 жилийг нэмж нэгтгэн нийт 6 жилийн хорих ял дээр өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 7 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Багануур дүүргийн шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 210 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 8 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

-2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 558 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551дугаар зүйлийн 551-д заасныг журамлан тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх-Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 192-а дугаартай шүүгчийн захирамжаар “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 19 хоногийн хорих ялыг өршөөн хасч, суллагдсан, Боржигон овогт Бадарчийн Төмөрчөдөр /РД:УБ78042815/

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Төмөрчөдөр нь урьд хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялтай байдал нь арилаагүй байхдаа согтуугаар 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 60 дугаар гудамжны 63 тоотод хамт архи ууж согтуурсан Б.Болдбаатарыг “эхнэр Д.Дуламсүрэнг янхны хүүхэд гэлээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан, танхай сэдэлтээр хэвлийн тус газарт нь шургааг модоор цохиж, бие махбодид нь “нарийн гэдэсний урагдал, чацархайн цус хуралт” бүхий гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Төмөрчөдөр-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би 1978 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Бадарчийн том хүү болж Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, эцэг, эхээс дөрөвүүлээ, эхнэр Дэлгэрмөрөнгийн Дуламсүрэнтэй 2002 оноос хамт амьдарсан, албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй, бид хоёр 3 хүүхэдтэй. Том хүүхэд 13 настай, эрэгтэй, Дуламсүрэнгийн Данзандаржаа, дунд хүүхэд 10 настай, эмэгтэй Дуламсүрэнгийн Мөнхзул, бага хүүхэд 8 настай, эмэгтэй Дуламсүрэнгийн Отгонзул. Би багадаа Улаанбаатар хотод ТЗ-ын 20 дугаар дунд сургуульд 3 дугаар анги хүртэл сурч байгаад сургуулиас гарсан. Эзэмшсэн мэргэжилгүй, барилгын ажил хувиараа хийдэг. 2007 онд Дарханы зам дээр машинд зорчиж явж байгаад аваарт орж шүд унасан дух цөмөрсөн. 2013 оноос хойш элэгний циреоз өвчнөөр өвчилсөн, хориход байнга эмчлүүлж байсан. Одоо биеийн байдал хэвээрээ. Хорихоос гарч ирээд тогтсон эмнэлгийн хяналтад байгаагүй, хурууны хээ өгч бүртгүүлээгүй, төрсний гэрчилгээ байхгүй, эрүүл мэндийн даатгалын дэвтэр хорихоос өгсөн.

…2016 оны 07 дугаар сарын 07-ны өглөө 11 цагийн үед ганцаараа гараад гэрт нь юу болж байгаа бол гээд очиход Жаямаа, Шараа, талийгаач Болдбаатар, эхнэр Үүрээ нар бүгд байсан. Өмнөх өдөр нь буюу 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хамт ууж байхдаа 17-18 цагийн үед Болдбаатар эхнэр Үүрээгээ гадаа зодоод байсан. Манай эхнэр Дуламсүрэн салгасан чинь янхнууд гэж хэл амаар доромжилсон тэгэхээр нь эхнэрээ өмөөрөөд мод аваад Болдбаатарыг хэвлийн тус газар нь нэг л удаа цохисон. Намайг цохисны дараа хэвтээд өгсөн. Маргааш нь авгайгаас /Дуламсүрэн/ мөнгө аваад очиж уулзахад талийгаач үхлээ гээд хэвтэж байсан. Шараа, Жаямаа, Үүрээ нар одоо талийгаач үхлээ гэхээр нь 9000 төгрөг өгөөд нэг шил архи авчруулсан. Тэрийгээ хувааж ууцгаасан, талийгаач архинаас нэг л татаад бараг уугаагүй, уухгүй, хэвтэхээр хэвлий тус газар өвдөөд байна гэж хэлж байсан. Бас түмпэнд шар ногоон юмаар бөөлжөөд байхаар нь чи шартсан юм биш үү ганц татчихаач гэхэд үгүй гээд байсан. Тэр өдрөө би тэднийд хамт хоноод 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр бие нь муудаад байхаар нь 14 цагийн үед түргэн дуудаад үзүүлсэн чинь гэмтлийн эмнэлэгт очоод ЭХО-д харуул гэхээр нь гэмтлийн эмнэлэг рүү авгай нь дагуулаад явсан. Би гэрийг нь хараад үлдсэн. Орой 18 цагийн үед Үүрээ гэртээ ирээд хэвтүүлчихлээ одоо ор хөнжлийн даавуу, памперс хэрэгтэй гэхээр нь за за харилаа гээд гэртээ харисан. …Амь хохирогч 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 16-17 цагийн үед надад цохиулснаас хойш зүгээр бид нартай юм яриад орон дээрээ хэвтчихээд гарч бие засаад хэвлий рүүгээ энд жаахан өвдөөд байна гээд заагаад байсан. …Талийгаач намайг цохиогүй хэл амаар доромжлоод эхнэрийг янхан, намайг банди минь гэж доромжилсон. …Бид нар 5-6 шил архи хувааж ууцгаасан, болсон үйл явдлыг санаж байгаа, бүгд л адилхан согтуу байсан. …Талийгаач миний ээж Янжмаагийн төрсөн эгч Нэмэхбаярын охин Чимэдээтэй нь сууж байсан, эхнэр нь нас барсан. Түүнээс хойш Үүрээтэй суусан. Залуугийн бие биенээ мэддэг, өмнө нь өс хонзон, өр авлага, гэр бүл, эр эмийн хардалт сэрдэлтийн маргаан байхгүй.

…Талийгаач эмнэлэг явахаасаа өмнө хөөрхий амьтан хоёрын хооронд шалих шалихгүй юманд Төмөрөөг цохисон гэж хэлээд яах вэ гэж Жаямаа, Шараа, Үүрцайх бид нарт хэлж байсан. Өөрөө тийм юм ярих нь ярьж байсан.

…Би талийгаач Болдбаатарын мөрөн тус газар нь л шургааг модоор 1 удаа цохисон бөгөөд гэдэс рүү нь цохиогүй. Тийм болохоор миний үйлдлээс болж талийгаач нас барсан гэж бодохгүй байна. …” гэсэн мэдүүлэг /1хх- 73-74, 77, 2хх-30 х/,

 

Шүүгдэгч Б.Төмөрчөдөрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдөр талийгаач Болдбаатартай утсаар ярихад “Улиастайд барилга дээр ажиллаж байна” гэж хэлсэн. 7 дугаар сарын 4-ний өдөр талийгаач Болдбаатарын гэрт очиход талийгаачийн эхнэр Үүрцайх, талийгаач Болдбаатар, Жаямаа, Батцогт нар байсан. Намайг гэрт нь очиход талийгаач хэвтэж байсан. Би талийгаачаас “яасан бэ” гэж асуухад талийгаач “бие өвдөөд байна” гэж хэлж байсан. Би “яагаад бие чинь өвдөөд байгаа юм бэ” гэж асуухад “Жаямаа 7 дугаар сарын 3-ны өдөр зодсон гэж хэлж” байсан. Талийгаачийн гэрт байж байгаад гэр рүүгээ яваад 7 дугаар сарын 6-ны өдөр талийгаачийн гэрт дахиад ирэхэд 7 дугаар сарын 4-ний өдөр Жаямаа талийгаачийг дахиад зодсон байсан. 7 дугаар сарын 6-ны өдөр би эхнэртэйгээ талийгаачийн гэрт ирээд бид нар эх орны хишиг 300.000 төгрөгөө авахаар таван шарын Төрийн банк руу явсан. Манай эхнэрийн эх орны хишиг мөнгө нь 100.000 төгрөг орсон, Үүрцайх, талийгаач Болдбаатар, Жаямаа, Батцогтын мөнгө ороогүй байсан. Манай эхнэр эх орны хишгээсээ 50.000 төгрөг аваад бид нар автобусны мөнгөтэй болоод буцаад талийгаачийн гэрт ирэх замдаа 2 шил архи авсан. Талийгаачийн гэрт ирээд хоол хийхээр болж мод хагалах болсон. Жаямаа, Батцогт хоёр мод хагалахаас болж муудалцаж зодолдож эхэлсэн. Би гарч мод хагалсан. Би мод хагалчихаад орж ирээд сууж байтал талийгаач Болдбаатар, эхнэр Үүрцайхтай муудалцаж тэр хоёр гэрээс гарч талийгаач, Үүрцайхыг зодсон. Энэ үед Жаямаа, Батцогт хоёр талийгаач, Үүрцайх хоёрыг салгаагүй, манай эхнэр Дуламсүрэн салгасан. Би тухайн үед талийгаач Болдбаатартай хэрүүл маргаан хийгээгүй. Би талийгаачийг гэрт орж ирэхээр нь “чи яагаад эмэгтэй хүнийг ингэж байдаг юм бэ” гэж хэлсэн. Тэгээд Жаямаа ширээний хажууд сууж байгаад босоод ирэхэд нь би Жаямааг зүүн мөрөн тус газар  руу нь модоор цохисон. Цонхны урд байдаг орон дээр сууж байсан Батцогт босч ирэхээр нь цохих гэж байхад талийгаач урдуур нь орсон. Би талийгаачийн хэвлий тус газар нь цохиогүй, баруун мөр тус газар нь цохисон. Лувсан-Эрдэнэ гэх хүн хэрэг гарах үед байгаагүй, сүүлд орж ирсэн. Би мэдүүлэг өгөхдөө тухайн үед байгаагүй хүнийг яриагүй. Цагдаагийн газар байцаагдаж байхад олон цагдаа нар байсан. Би талийгаачийн мөр тус газар нь цохисон гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн ахлах гэх хүн “энэ хүн цохисон, чи харсан за юу” гэж Лувсан-Эрдэнэд хэлж байсан. Тэгээд Лувсан-Эрдэнэ мэдүүлэг өгөхдөө намайг талийгаачийн “хэвлий тус газар нь цохисон” гэж мэдүүлсэн байдаг. Би анх Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн цагдаагийн ахмад Түвшинтөгс гэх хүнд байцаалт өгөхдөө талийгаачийн хэвлий тус газар цохиогүй, мөр тус газар нь цохисон гэдгээ удаа дараа хэлсэн. Миний өгсөн мэдүүлэгт мөр тус газар цохисон гэдэг үг байхгүй бичигдээгүй байсан. Би 7 дугаар сарын 9-ний өдөр хорих 461-р ангид хоригдсон. Түүнээс хойш байцаагч над дээр 8 дугаар сарын 19-ний өдөр, дараа нь 2 удаа ирж уулзсан. Тухайн байцаалт авах үед би өмгөөлөгчгүй байцаалт өгсөн. Би өмгөөлөгч авмаар байна гэж хорих ангийн удирдлагуудаар дамжуулан хүсэлт гаргаж байсан, надад хариу өгөөгүй. Шүүх хуралдааны өмнө энэ өмгөөлөгчтэй уулзаж өмгөөлөгчтэй болсон. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сарнайцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний төрсөн ах Батаа овогтой Болдбаатар 1971 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймаг Баянбулаг суманд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой хүн байсан. Үүрцайхтай 2014 оны сүүлээс хамт амьдарч байсан. Өмнө нь Мөнгөнцэцэг гэдэг эмэгтэйтэй гэрлэж байгаад салсан, төрсөн 1 охин нь ээж дээрээ амьдардаг. Ял шийтгэл эдэлж байсан, сэтгэл санаа эрүүл, архаг хууч өвчтэй байсан талаар сайн мэдэхгүй байна, өвдлөө гэж юм ярьдаггүй байсан. ...Надад Үүрцайх 2016 оны 07 дугаар сарын 08-ны орой 22 цагийн үед гэмтлийн эмнэлэг дээр байхад Төмөрөөд зодуулсан гэж хэлж байсан. Үүрцайх эхлээд барилга дээрээс унасан гэж эмч нарт хэлсэн гэсэн сүүлд талийгаач өөрөө тэгж хэлээрэй гээд байхаар нь эмч нарт тэгж хэлж байсан гэсэн. Төмөрөө модоор гэдэс рүү нь цохисон гэж хэлсэн. ...Үүрцайхтай хамт хөлсний байраар амьдарч байсан, нэг хүүхэд төрсөн, 8 сартай. Зан байдлын хувьд дуугүй, архи уусан үед нь хамт байж байгаагүй болохоор ямар зан авир гаргадаг болохыг тодорхой мэдэхгүй. ...Би оршуулгын зардал нэхэмжлэхгүй ах дүү нар маань дундаасаа гаргаж ажил явдлыг нь хийсэн. Төмөрчөдөрөөс энэ хэрэгтэй холбогдуулж ямар нэг мөнгө зардал нэхэмжлэхгүй, тооцоо хийсэн баримт байхгүй.  

…Талийгаач Болдбаатар Үүрцайхтай хамт амьдрахаасаа өмнө 2006 онд надад зүүн талынхаа хавиргаа гэмтээчихлээ, унаад гэмтээсэн гэж хэлж байсан. ...” гэсэн мэдүүлэг /1хх-18-19 х, 2хх-02 х/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сарнайцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Шүүгдэгч хэргээ хүлээчихвэл гомдол санал байхгүй. Худал мэдүүлээд байна. Талийлгаач тухайн хэрэг гардаг өдөр орон дээр дээшээ хараад хэвтэж байхад Төмөрчөдөр, Жаямаатай маргалдаад цохисон байна лээ. ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Үүрцайхын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “...Б.Болдбаатар бид хоёр 2013 оноос хойш айлын хашаанд гэр бариад амьдарч байсан. 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс талийгаачийн хуурай дүү Батцогт /Шараа хочтой/-н гэрт амьдарч байсан. 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 10-11 цагийн үед Шараагийн гэрт Төмөрчөдөр эхнэр Дуламсүрэнтэй хамт нэг шил 0.750 граммын Их Монгол гэдэг архи авч эрүүл орж ирээд нэг шил архиа Шараа, Жаямаа, Төмөрчөдөр, Сүнжидмаа, талийгаач бид нар хувааж уусан. Дуламсүрэн хувьцааны 100,000 төгрөг орчихлоо гээд Жаямаа, Сүнжидмаа, Дуламсүрэн, Төмөрчөдөр нарын хамт банк орцгоосон. Гэрт Болдбаатар, Шараа бид гурав үлдсэн. Эд нар 16-17 цагийн үед 50,000 төгрөг авчихлаа гээд 0.750 граммын нэг шил Хараа архи авч орж ирсэн. Сүнжидмаа банкнаас салаад явсан байсан, дахиж ирээгүй. Бид нар авч ирсэн архинаас ууж байх үед Жаямаа, Төмөрчөдөр хоёр маргалдаад байсан, юунаас болж маргалдсаныг нь мэдэхгүй, шоронд хамт ял эдэлж байсан юм байна лээ шорон яриад маргалдаад байсан. Тэгээд 19-20 цагийн орчим Жаямааг Төмөрчөдөр зүүн гар руу нь гэр дотор байсан шургааг модоор нэг удаа цохисон. Талийгаач орон дээрээ Батцогтын хөлд дээшээ хараад хэвтэж байхад нь нөгөө шургааг модоороо гэдэс рүү нь нэг л удаа цохисон чинь эвхрээд цаашаа эргэж хараад хэвтээд өгсөн.  Дараа нь Батцогтын хөл рүү нь нөгөө модоороо ална шүү гээд цохисон. ...Талийгаач зүүн талын цонхны бадуушка дээр дээшээ хараад хөндлөн буюу толгой нь зүүн тийшээ цонхруугаа харсан Батцогтын хөлөн талд хэвтэж байсан чинь ертөнцийн зүгээр Төмөрчөдөр хойд талаас шургааг мод аваад дээрээс нь саваад цохисон. Мод байшин дотор бадуушкны хойд талд хажууд нь хураалттай байсан. ...Би баруун талд орон дээр өөдөөс нь хараад хүүхэдтэй /8 сартай, эмэгтэй/-гээ сууж байсан, Жаямаа миний сууж байсан орны хажуу талд буюу хойд талд зэргэлдээ сууж байсан,  Дуламсүрэн өрөөний хойд талд пийшингийн хажууд усны саван дээр сууж байсан. ...Талийгаач намайг тухайн үед хэл амаар янхан архичин гэх мэтээр доромжлоод бөөр рүү гараараа цохиод, Төмөрчөдөрийг янхны хүүхэд гэж доромжилсон. Дуламсүрэнг тухайн үед доромжлоогүй байхаа салгасан чинь юм хэлэхгүй больсон. Тэгээд орон дээрээ хэвтсэн, тэгэхэд Жаямаа, Төмөрчөдөр хоёр хэрэлдэж эхэлсэн, Төмөрчөдөр Жаямааг чи эртхэн Сүнжидмаагаас сал боль гээд байсан. …2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр үдээс хойш 19-20 цагийн үед Шараагийн гэрт Жаямаатай талийгаач маргалдаад зодолдсон, тухайн үед Жаямаа түлхэж унагаагаад цээж рүү 1-2 удаа өшиглөсөн, хавирга хөндүүрлээд байна гэж байсан. …Төмөрчөдөр 2016 оны 07 сарын 07-ны өглөө орж ирэхдээ нэг шил архи барьчихсан, та гурвыг гурвууланг чинь цохисон гайгүй юу гээд уучлалт гуйж байсан. Тэр архинаас нь талийгаач ууж чадаагүй гэдэс занхаагаад өвдөөд байна гээд ууж чадаагүй. Тэгээд 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 12 цагийн үед Сорогзон гэдэг хувийн эмнэлэгт очоод ЭХО-д харуулахад Гэмтлийн эмнэлэгт 15 цагийн үед очиж үзүүлж цагдаа тайлбар авахад талийгаач барилгаас унасан гэж хэлсэн. Өөрөө Төмөрчөдөрийг хэлээд яахав цагдаа сэргийлэх болоод унана барилгаас унасан гэж хэлээрэй гэхээр нь эмч нарт барилгаас унасан гэж хэлсэн. …2016 оны  07 дугаар сарын 06-ны өдөр модоор цохиулснаас хойш хоол идэж чадахгүй, архи ч ууж чадахгүй хэвлийгээр занхаагаад өвдөөд байна гэж байсан. 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр бие засч чадахгүй байна гэж байсан. Түргэн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өглөө дуудсан. Надад талийгаачид цохиулснаас болж гэмтэж бэртсэн зүйл байхгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, Төмөрчөдөрт гомдол санал байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 29-30 х/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Үүрцайхын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Талийгаач гэрээ тэжээж байсан хүн байхгүй болохоор хэцүү байна. Охинтойгоо хоёулханаараа үлдсэндээ гомдолтой байна. ...” гэсэн мэдүүлэг /шүүх хурлалдааны тэмдэглэлээс/

 

Гэрч Л.Лувсан-Эрдэнэ-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 15-16 цагийн орчим, цагийг нь сайн санахгүй байна, Шараа гэж танил ахын гэрт тамхи асуухаар очиход Шараа, Жаямаа, Төмөрөө, Болдбаатар, Болдбаатарын эхнэр Үүрээ, Болдбаатар ахын 8-9 сартай хүүхэд, Төмөрөөгийн эхнэр Дулмаа эгч нар архи уучихсан нилээн согтуу байсан. Ороод харахад Төмөрөө ах гартаа бүдүүн урт шургааг мод барьчихсан Жаямаа ахын дал мөр гар хэсгийг нь хамруулж цохисон, би айгаад зайгаа бариад та болиоч гэж хэлээд алсаас хараад зогсож байтал Болдбаатар орон дээр дээшээ хараад хэвтэж байхад дээрээс нь Төмөрөө ах гартаа барьсан шургааг бүдүүн модоороо Болдбаатарын гэдсэн дээр цохисон, тэгэхэд Болдбаатар ах ёо ёо гэж 2 гараараа гэдсээ бариад эвхрээд атиралдахад Төмөрөө ах Болдбаатар ахын цаана хэвтэж байсан Шараа ахын хөл рүү нь гартаа барьсан шургааг модоороо, гартаа барьсан модоо хаяад Шараа ахын толгой, дух хэсэг рүү өвдөглөж цус гаргасан. …Би Шараа ахын гэрт очиж тамхи асуух гэж орсон. …Зодоон болоод дууссаны дараа Болдбаатар ах Шараагийн гэрээс гараад ганцаараа жалганы хажууд явж байхыг нь би харсан. Хоол унд идэж уусан болон бие засаж бөөлжсөнийг нь би мэдэхгүй, ганцаараа алхаад явж байхыг нь харсан. … Үүрээ эгч, Дулмаа эгч нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би хэр зэргийн согтолттой байсныг анзаараагүй яагаад гэвэл намайг ороход л зодоон эхэлж байсан болохоор бужигнаад дууссан тэгээд би гэртээ харьсан. …” гэсэн мэдүүлэг /1хх-21-22 х/

 

Гэрч Д.Дуламсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би Бадарч овогтой Төмөрчөдөртэй 2002 онд танилцаад хамт амьдарсан, бид хоёр 4 хүүхэдтэй нэг хүүхдээ хүнд өргүүлсэн. Том хүүхэд 15 настай, эрэгтэй Л.Данзандаржаа, дунд хүүхэд 10 настай, эмэгтэй Д.Мөнхзул, бага хүүхэд 7 настай Д.Отгонзул, хүнд өргүүлсэн хүүхэд 3 настай, эмэгтэй Нандин-Эрдэнэ гэдэг. Төмөрчөдөр Монгол хэл бичгээр уншиж чаддаг, бичиж чаддаггүй, ухаан санаа эрүүл, 2 дүү нь 345 дугаар тоочигт амьдардаг, нэг дүү нь Баянхошуунд амьдардаг. Өмнө нь нөхөр маань гэр бүл болж байгаагүй, цэрэгт яваагүй, мэргэжилгүй, 2013 онд ял шийтгүүлж байгаад 2015 онд суллагдсан. Ааш зангийн хувьд гайгүй уур уцаар байхгүй архи уухаараа орилоод байдаг, хүнтэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй. Архи их уудаг, тамхи татдаг, элэг муутай, ажилд сайн, гол төлөв хувиараа барилгын ажил хийдэг. Би 2 дүүгийнхээ халамжаар амьдардаг, манай хүн ажил байхгүй, хүүхдүүд маань бид хоёрын төрсөн хүүхдүүд Төмөрчөдөр иргэний үнэмлэх авч байгаагүй болохоор хүүхдүүд маань надаар овоглосон. …Би нөхөр Төмөрчөдөрийн хамт 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр өглөө 09 цагийн үед Шараагийн гэрт очиход Шараа, талийгаач Болдбаатар, эхнэр Үүрээ, Жаямаа нар эрүүл байсан. Бүгдээрээ мөнгөө нийлүүлж байгаад 1 шил 0.750 граммын архи авсан тэгээд дахин 4 шил архи авч уусан бүгдээрээ их согтсон байсан. Тэгтэл талийгаач эхнэртэйгээ хэрэлдээд байхаар нь манай нөхөр яах гэж ингэж байгаа юм чи гэсэн чинь Үүрээ гараад явсан хойноос нь талийгаач гараад эхнэрээ зодоод дээр нь гарчихаад цохиод байхаар нь би гарч салгасан чинь намайг янхан минь гичий минь чи зайл гээд байсан. Төмөрчөдөр намайг өмөөрөөд гэрт нь хураасан байсан бөөрөнхий шургааг мод аваад талийгаачийг гэр дотор нь орон дээрээ хэвтэж байхад нь нэг удаа цохисон хаашаа цохисныг нь хараагүй тэр үед талийгаач орон дээрээ сонин дуугараад ёо ёо гээд байсан. Дараа нь Жаямаа, Шараа хоёр талийгаачийг өмөөрөөд Төмөрчөдөртэй маргалдаад барилцаж авсан. Тэгээд бид хоёр 18 цагийн үед гарч яваад гэртээ хариад унтаж амарсан. 2016 оны 07 дугаар сарын 07-ны өглөө 06 цагийн үед сэрээд Төмөрчөдөр би Толгойт руу яваад ирье гэж хэлээд 10000 / арван мянга/ төгрөг авч яваад өдөр 14 цагийн үед гэртээ ирээд Болдбаатарын бие муу байна гэж хэлээд буцаад явсан тэр өдрөө ирж хоноогүй надтай утсаар яриагүй. Маргааш нь буюу 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 22 цагийн үед согтуу ирээд Болдоог эмнэлэгт хэвтүүлчихээд ирлээ гэж хэлээд унтсан. Өнөөдөр 2016 оны 07 дугаар сарын 09-ний өглөө 06 цагийн үед цагдаа нар ирээд бариад явсан. …Болдбаатарыг модоор цохисны дараа уурлаад Жаямаа, Шараа нарыг барьж аваад цохих шиг болсон, юугаар цохисныг нь мэдээгүй. 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр анх ирэхэд Болдбаатар эрүүл саруул, зүгээр хамт архи уугаад явж байсан. …” гэсэн мэдүүлэг /1хх-23-24 х/

 

Гэрч Д.Батцогтын /хоч Шараа/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр найз Жаямаа, Болдбаатар ах болон эхнэр Үүрцайх нарын хамт би гэрт байж байхад 13.00 цагийн үед байх гэж санаж байна гаднаас Төмөрчөдөр ах эхнэр Дуламсүрэнгийн хамт нэг шил 0.75 граммын Чингис архитай ирээд бид архийг хувааж уусан. Төмөрчөдөр ах гаднаас ирэхдээ өмнө нь архи уучихсан байсан. Бид хэд ч Төмөрчөдөр ахыг ирэхээс өмнө нь 1 шил архи уучихсан халамцуу байсан. Тэгээд нөгөө Чингис архи дууссан чинь хоёр дахь архийг Үүрцайх бид нар мөнгө гаргаж байгаад би дэлгүүр орж нэг шил 0.75 граммын чингис архи аваад бүгдээрээ манай гэрт хувааж уусан. Тэгээд Төмөрчөдөр ах Жаямаатай хамт гарч яваад 50.000 /тавин мянга/ банкнаас авлаа гээд 2 шил 0.5 граммын хараа архи аваад манай урд айлын залуу Тулгаа гэх хүнийд ороод нөгөө архиа уух гэж байна гээд намайг Жаямаа дуудсан, тэгэхээр нь би ганцаараа араас нь ороод авсан архийг нь Төмөрчөдөр ах, эхнэр нь Дуламсүрэн, би Жаямаа гэрийн эзэн Тулгаа тэдний гэрт байсан нэрийг нь мэдэхгүй зүс таних нэг залуу бид хэд хувааж уугаад дуусгасан. Болдбаатар эхнэртэйгээ манай гэрт үлдсэн байсан болохоор сүүлийн 2 шил архинаас уугаагүй. Сүүлд авсан архиа ууж дуусаад Төмөрчөдөр ах түүний эхнэр Дуламсүрэн Жаямаа бид 4 буцаад манай гэрт орсон. Тэгтэл Төмөрчөдөр ах манай байшингийн дотор талд үүдэнд хураасан байсан бөөрөнхий хэлбэртэй 1 метр гарангийн урттай шургааг модноос нэгийг нь аваад эхлээд Жаямааг үүдэнд шалан дээр сууж байхад нь нуруунд нь 2-3 удаа, дараа нь Болдбаатар ах матраасан дээр дээшээ хараад хэвтэж байхад нь хэвлийд нь 2 удаа цохиод авсан намайг цохиж аваагүй. Лувсан-Эрдэнэ гэдэг хүүхэд тэр үед Төмөрчөдөрийг болиулж салгасан. Лувсан-эрдэнэ, Төмөрчөдөр ахыг анх маргаан хийгээд байж байхад манай гэрт гаднаас орж ирсэн байсан юм. Лувсан-эрдэнэ архи уугаагүй эрүүл байсан болохоор бүгдийг нь харж байсан. Миний хувьд Жаямааг болон Болдбаатар ах хоёрыг Төмөрчөдөр модоор цохиж байхыг нь харсан. Болдбаатар ах тэр үед яг миний хөл дээр хэвтэж байсан юм. Тухайн үед Дуламсүрэн эгч сандал дээр сууж байсан, Үүрээ эгч охинтойгоо өөр орон дээр хэвтэж байсан ба Төмөрчөдөрийн модоор цохиж авсан гэдгийг харж байсан, мэдэж байгаа. Тэр үед цагдаад дуудалгүй Төмөрчөдөр ах эхнэртэйгээ яваад өгсөн. …Бүгдээрээ архи ууж байхад Болдбаатар ах эхнэр Үүрээтэй маргалдсан юунаас болсон гэдгийг нь мэдээгүй тэр үед Дуламсүрэн эгч очиж салгаж байсан. Тэгсэн чинь Болдбаатар ах Төмөрчөдөр ахын эхнэр Дуламсүрэнг янхны хүүхэд гээд хэлчихсэн чинь Төмөрчөдөр уурлаад мод аваад бид нарыг цохиж авсан. Болдбаатар ах архи уугаад согтчихоороо дандаа янхны хүүхэд гэж хэлдэг юм. Өөр маргаан хэрүүл ерөөсөө болоогүй. …Бид нарын дунд миний мэдэхээр ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй маргаж муудаж байгаагүй. …Миний хувьд нилээн согтуу байсан ба нөгөө хэд ерөнхийдөө бөөндөө нилээн согтсон муудсан байсан байх гэж бодож байна гэхдээ болсон үйл явдлыг бүгдийг нь санаж байгаа. …Тухайн үед гаднаас орж ирсэн архи уугаагүй эрүүл байсан Лувсан-Эрдэнэ болсон явдлыг эхнээс нь харж байсан салгасан хүн. Тэгээд хамт архи уусан Төмөрчөдөр, Болдбаатар, Жаямаа, Үүрээ, Дуламсүрэн бид нар байсан өөр хүн байгаагүй. Миний хувьд гомдол санал байхгүй. …Болдбаатар ах модоор цохиулчихаад хэвтэж байсан газраасаа босохгүй хэвтээд байсан ба хэвлий /гэдсэндээ/ орчмоор цохиулсан газар өвдөөд байна гэж байсан. Болдбаатар ах байнгын барилгын ажил хийдэг ба Улиастайд ажил хийж байгаад 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр манай гэрт ирсэн.

…Болдбаатар талийгаач намайг дэрлээд матраас дээр миний хөлийг дэрлээд хэвтэж байхад Төмөрчөдөр ах Жаямааг хальт модоор цохиод дараа нь талийгаачийг хэвтэж байхад модоор савж гэдсэн дээр нь цохиод намайг хэвтэж байхад барьж байсан модоороо хальт цохиод толгой руу өвдөглөсөн дараа нь эхнэрээ дагуулаад гараад явсан. Би Жаямаа, Болдбаатар хоёрыг маргалдах үед унтаж байсан. Харанхуй болсон байсан болохоор би унтсан. Намайг унтсан хойгуур Үүрцайх, Болдбаатар, Жаямаа нар маргалдсан гэсэн би хараагүй. Бид дөрөвөөс / Болдбаатар, Жаямаа, Үүрцайх / өөр хүн энэ үед байгаагүй. …” гэсэн мэдүүлэг /1хх-25-26, 42 х/

 

Гэрч Б.Жаямаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Төмөрчөдөр ах эхнэр Дулмаатай хамт өглөө Батцогтын гэрт намайг эхнэртэйгээ хамт байхад ирсэн ба ирсэн цагийг нь сайн санахгүй байна.  ирэхдээ хувьцааны мөнгө орсон байж магадгүй мөн Батцогтын мөнгө орсон байж магадгүй гээд утсаар Төрийн банк руу залгаад асуусан чинь 1-дэхь 2 дахь өдрийн мөнгө орсон гэж хэлэхээр нь Болдбаатар ахын эхнэр Үүрцайх, Төмөрчөдөр ах эхнэр нь, мөн Батцогт, тэгээд би манай эхнэр Сүнжидмаа бид хэд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг Толгойтын Цэнхэр дэлгүүрийн тэнд байдаг Батцогтын гэрээс гараад таван шарын тэнд байдаг төрийн банкин дээр ирээд номер аваад хүлээгээд сууж байсан чинь манай эхнэр ээжийнх нь бие нь тааруу байна гээд түрүүлээд яваад өгсөн юм. Гэтэл Батцогтын мөнгө нь ороогүй манай гээд Дулмаа эгчийн мөнгө л орсон байхаар нь тэр мөнгөнөөс нь 50,000 төгрөг аваад буцаад Толгойт руу Батцогтын гэр лүү явах замаараа дэлгүүрээс эзэн чингис гээд 0,75 л 2 шил архи аваад Батцогтын урд талд байх нэрийг нь мэдэхгүй нэг айлд орж уусан ба тэдний гэрээс нөгөө архиа уучихаад гараад Батцогтын гэрт орсон ба Болдбаатар ах Батцогтын гэрт орж ирээд муудаад тасраад унасан ба бид хэд дэлгүүрээс эхлээд архи аваад айлд уухдаа Болдбаатар ахыг дуудаад хамт уусан юм. Тэр үед Батцогт Болдбаатар ахын цээжин талд хэвтэж байсан би цаана сандал дээр ширээний хажууд сууж байсан мөн Болдбаатар ахын эхнэр Үүрээ эгч хүүхдээ хөхүүлээд орон дээр сууж байсан чинь тэр үед гаднаас Лук гээд бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй залуу орж ирсэн ба бид нартай инээж хөхрөөд юм яриад зогсож байсан, энэ үед Төмөрчөдөр үүдэнд шар өнгийн усны саван дээр сууж байснаа л гэнэт юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байшингийн үүдний хэсэгт хураасан байсан модноос хашааны шонгийн гэмээр өргөнтэй уртаараа 1 метр гаруй см урттай шургааг аваад байшингийн цонхны доод талын матраас дээр хэвтэж байсан Болдбаатар ахын гэдэс хавь руу нь нөгөө шургаагаар дээрээс даллаж ирээд нэг удаа хүчтэй цохисон чинь Болдбаатар ах ёолоод эвхрээд яваад өгсөн чинь хажуугаас нь Лук та боль хүн аллаа ш дээ гэж хэлээд нөгөө гартаа барьсан байсан шургаагийг нь булааж авсан юм. Тэгээд Төмөрчөдөр ах хэсэг уурлаж сууж байгаад ах нь явлаа гээд байшингийн үүдний хэсэгт байсан банз шургаагнаас 2 ширхэгийг аваад эхнэртэйгээ Батцогтыг гэрээс гараад гэр лүүгээ явсан юм. Тэгтэл Болдбаатар ах миний хажуугаар ороод хэвтэж байгаад шөнө Үүрээ эгч Болдбаатар ахыг орон дээр гараад хэвт гэсэн чинь гарч чадахгүй байна Жаямаагийн хажууд унтчихъя гээд миний хажуугаар унтаад өгсөн юм. Тэгээд маргааш өглөө нь 11 цагийн орчим бид нар босчихоод байж байсан чинь Болдбаатар ах босож чадахгүй байна миний гэдэс өвдөөд байна гээд хэвтээд байсан ба удалгүй энэ үед гаднаас Төмөрчөдөр ах орж ирсэн ба би өчигдөрийн болсон зүйлээс та нараас уучлалт гуйж байна гэж хэлээд Болдбаатар ахыг тэврээд авсан чинь би өндийж чадахгүй, хөдөлж чадахгүй байна гэж хэлсэн чинь Төмөрчөдөр ах гэрээс гарч яваад 1 шил архи авч ирээд тэр архийг нь Батцогт , Үүрээ эгч, Төмөрчөдөр ах бид хэд хувааж уугаад сууж байсан чинь урд өдөр нь Батцогтын урд айлд орж архи уух үед тэнд байсан эхнэр нь гээд нэг эмэгтэй орж ирээд та нар наад Болдоо ахыг түргэн дуудаж үзүүлээч гэж хэлсэн чинь Болдбаатар ах яах юм яах юм түргэн дуудвал цагдаа ирнэ гээд байсан юм. Удалгүй Болдоо ах шар ногоон юмаар бөөлжөөд байхаар нь Үүрээ эгч түргэн дуудсан. Тэгээд удалгүй түргэн ирээд даралт нь хэвийн байна гэдэс нь хатуурсан байна наад хүнээ хэвлийн ЭХО-д харуул гэж хэлээд орхиод явсан. Тэгээд Үүрээ эгч бид хоёр таван шарын Капитал банкнаас хүүхдийнх нь 40,000 төгрөгийг очиж аваад эргэж ирээд Батцогтыг мөнгө чинь орсон байна чи очоод мөнгөө аваад ир гэж хэлсэн чинь Батцогт намайг хоёулаа хамт яваад ирье гэхлээр нь дахиад банк руу хамт явсан ба Батцогт бид хоёрыг эргээл гэрт ирсэн чинь Үүрээ эгч Болдбаатар ах 2 байхгүй гэмтлийн эмнэлэг рүү явсан гээд Төмөрчөдөр ах гэрт нь байж байсан. …Үүрээ эгч гаднаас орж ирээд Болдбаатарыг гэмтлийн эмнэлэгт хэвтүүлчихлээ одоо хагалгаанд орох юм шиг байна ор хөнжлийн даавуу хэрэгтэй байна гээд ирсэн. …Нэг мэдсэн мод бариад Болдбаатар ахын гэдэс рүү цохиод авсан юм. Миний сонссоноор урд нь янхны хүүхэд гэж хэлсэн юм шиг байна лээ. …Тухайн үед Төмөрчөдөр ах эхлээд миний хавирга руу цохиж авсан, дараа нь Болдбаатар ахыг хэвтэж байх үед нь цохиж авсан.

… Болдбаатар ах эхнэрээ Үүрцайхыг барьж аваад агсам тавьж алгадаж унагаагаад “янхны хүүхэд” гээд байхаар нь та болио унтаж амар гэж хэлэхэд надтай боолцоод ноцолдсон тэгээд би цээж рүү нь хальт жийсэн тэр үед Үүрцайх салгасан. Болдбаатар тухайн үед гэмтэж бэртээгүй. Тэгээд л хоёр тийшээгээ салаад амарсан. Маргааш өглөө нь босоод хоол ундаа хийж идээд дахиад архи уусан. Нөгөөдөр нь бас дахиад уусан, бас л 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр дахиад л Төмөрчөдөр ахыг ирэх үед ууцгаасан. Энэ үед Болдбаатар ах бид хоёр ахин маргалдаагүй эвтэй түнжинтэй идэж уугаад байж байсан. Би Болдбаатар ахтай 2016 оны 07 дугаар сарын 03-ны 23 цаг өнгөрч байхад л жаахан маргалдаад барилцаж аваад тонгойхоор нь цээж рүү нь жийсэн тэр үед Үүрцайх сэрүүн харж байсан. Шараа /Батцогт/ унтаж байсан өөр хүн байгаагүй. Манай найз хүүхэн Сүнжидмаа өдөр нь 12 цагийн үед намайг дагаж ирээд хамт архи уугаагүй байж байгаад 13 цагийн үед буцаад ганцаараа гэр лүү гээ харьлаа гээд явсан. Үүнээс хойш Болдбаатар ахын гэрт ирээгүй....” гэсэн мэдүүлэг /1хх-27-28, 41 х/

 

Гэрч Р.Ганбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Батаа овогтой Болдбаатарыг 2004 оноос хойш мэддэг нэг айлын базууд байгаа юм. Эхнэр нь 2009 онд нас барсан. Үүрцайх гэдэг хүнтэй суугаад удаагүй байгаа. Хамт барилгын ажил хийдэг байсан юм. Би Чинбат, талийгаачийн хамт Улиастай Заяа гэдэг хүний барилга дээр 2016 оны 05 дугаар сарын 25-с эхэлж ажилласан.  Талийгаач 2016 оны 07 дугаар сарын 03-ныг хүртэл ирэн очин ажиллаж байгаад 2016 оны 07 дугаар сарын 04-ний өглөө ажил дээр ирчихээд бие өвдөөд байна хавирга хөндүүр байна гэж хэлээд ажилдаа гараагүй хэвтэж хэвтэж байгаад орой явсан.Түүнээс хойш уулзаагүй утсаар 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ярихад бие өвдөөд байна очиж чадахгүй гэж хэлж байсан. Утсаар ярихдаа эрүүл байсан. 2016 оны 07 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө хамт байсан Жаямаатайгаа гэртээ зодолдсон гэсэн гэхдээ өглөө нь ажилдаа Толгойтоос Улиастайд зүгээр яваад хүрээд ирсэн. Хавиргаар хөндүүрлээд байна гэж байсан Жаямаатай юунаас бол маргалдсан талаараа хэлээгүй. …2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ажилдаа ирэхгүй юм уу гэж ярисан түүнээс хойш яриагүй. …Бадарч овогтой Төмөрчөдөр нь талийгаач Болдбаатарын нас барсан эхнэрийн ээжийнх / хадам ээж / нь төрсөн дүүгийнх нь хүүхэд байгаа юм. Энэ хоёр бие биенээ 1990 оноос хойш мэддэг хүмүүс. Би хамт барилга дээр ажиллаж байсан зан аашийн хувьд гайгүй ааш зантай, ажилд гайгүй л хүн, архи хааяа, хааяа уудаг байсан. Өмнө нь ял эдэлж байсан. Талийгаач Болдбаатар өмнө нь бас ял эдэлж байсан зан аашийн хувьд ёстой дажгүй хүнтэй эвтэй, архи уусан үедээ жаахан үгээр иддэг зантай хүн. Болдбаатар Үүрцайхтай нийлснээс хойш архинд дуртай болсон, түүнээс өмнө нь хамт олноороо баяр ёслолоор хэрэглэдэг байсан нээх архинд дурлаад байдаг хүн биш. …Талийгаач худлаа ярьсан байна, 2016 оны 06 дугаар сарын 25-аас 2016 оны 07 дугаар сарын 03-ныг хүртэл ажиллахдаа ямар нэг зүйлээс унаж бэртэж, гэмтэж байгаагүй. ...” гэсэн мэдүүлэг /1хх-31 х/

 

Гэрч Ш.Наранцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гарах гээд байж байтал эрэгтэй, эмэгтэй 2 хүн ЭХО-д харуулъя гэж орж ирсэн. …Би тэр эрэгтэйгээс юу болсон талаар яагаад өвдсөн талаар асуухад хамт явсан эмэгтэй нь өмнөөс нь банз мод нураад гэдсэн дээр нь уначихсан нэг хонож байгаа өвчин намдаах эм уугаад хэвтсэн гэж хэлж байсан. ЭХО-ны шинжилгээнд элэг, бөөр бүтэн, хэвлийгээр дүүрэн хий шингэн өтгөн дүүрсэн байсан. Тэгэхээр нь би гэмтлийн улмаас ямар нэг эд эрхтэн хагарсан байна, унаа байгаа юу түргэн дуудах уу гэж асуухад эмэгтэй нь унаа байгаа гэж хэлсэн. Энэ хүнийг бүртгэл журнал дээр албан ёсоор бүртгэж аваагүй. ...” гэсэн мэдүүлэг /1хх-33-34 х/

 

Гэрч Г.Алтанчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр уг дуудлагыг 10:51-д хүлээж аваад айлдаа 11.00-д очиход Батаа овогтой Болдбаатар нь орондоо хэвтсэн байсан, намайг очих үед шилэн хүзүү хөшөөд байна гэж хэлж байсан. Дуудлага нь таталт өгөөд байна гэж орж ирсэн юм. Тэгээд үзлэг хийхэд даралт нь 140x90 тэй байсан, өөрөөс нь хэвийн даралтыг нь асуухад мэдэхгүй гэж хэлж байсан. Тухайн үед архи уугаагүй, асуусан асуултанд өөрөө хариулж байсан. ...” гэсэн мэдүүлэг /1хх-35 х/

 

Гэрч Я.Ганбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Бадарч овогтой Төмөрчөдөр миний том ах байгаа юм бид нар эцэг эхээс дөрвүүлээ. Ах 1972 онд төрсөн гэж ярьдаг, төрсний гэрчилгээ авч байсан тэр гэрчилгээн дээр байсан регистрын дугаарыг нь мэдэхгүй 1978 онд төрсөн гэж гэрчилгээ авч байсан гэсэн. Одоо манай аав, ээж нас барсан болохоор яаж гэрчилгээ авсныг нь мэдэхгүй. Би иргэний үнэмлэхийг нь авч өгөх гээд зөндөө хөөцөлдсөн ямар ч төрсөн бүртгэл байдаггүй юм байна лээ, ахаас бусад дүү нарынх нь бүртгэл бүртгэгдсэн байсан. Улсаас ямар нэг тэтгэвэр, тэтгэмж авч байгаагүй. Сургууль соёл төгсөөгүй, мэргэжилгүй, өмнө нь албан ёсоор гэр бүл болж байгаагүй, 2002 оноос хойш Д.Дуламсүрэнтэй хамт амьдарч байгаа 3 хүүхэдтэй, хүүхдүүд нь ахын төрсөн хүүхдүүд. Ээжээрээ овоглодог юм. Хувиараа барилгын ажил хийж явдаг байсан тогтсон ажил байгаагүй, өмнө нь нэг удаа ял эдэлж байгаад 2015 оны 11 дүгээр сард суллагдсан. Элэг муутай гэж хорихын эмнэлэгт оношлогдсон, бичиг баримтгүй болохоор албан ёсоор эмнэлэгт хандаж байгаагүй. Зан харьцааны хувьд энгийн, архи уудаг амьдралын боломж тааруу хэцүү. Өөрийн гэсэн гэр орон байхгүй. Айлын хашаанд амьдардаг. Цэрэгт алба хааж байгаагүй....” гэсэн мэдүүлэг /1хх-36 х/

 

Шинжээч эмч Б.Ариунзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Нарийн гэдэсний урагдал, чацархайн цус хуралт гэмтэл нь шинэ гэмтэл байна. Энэ гэмтэл нь нэг цаг хугацаанд нэг удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 10, 11, 12-р хавирганы хуучин хугарал гэмтэл нь хуучин гэмтэл байна. Хавирганы ясанд бороо үүссэн учраас 1 сараас дээш хугацаанд үүсгэдсэн байна. Хохирогчийн биед учирсан нарийн гэдэс урагдан хэвлийн хөндийд гэдэсний агууламж гарснаас хэвлийн гялтангийн тархмал идээт үрэвсэл үүсч баасны хордлогод орсон тохиолдолд 24 дээш 72 цагийн хугацаанд амьдрах боломжтой. Нас барсан шалтгаан нь 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хэвлий хэсэгт цохиулснаас болж нарийн гэдэс урагдаж, хэвлийн гялтангийн тархмал идээт үрэвсэл үүсч баасны хордлогод орж нас барсан байх боломжтой. …10, 11, 12-р хавирга хоорондын булчинд үүссэн цус хуралт гэмтэл нь шинэ гэмтэл харин 2016 оны 07 дугаар сарын 03, 06-ны өдөр алинд нь үүссэнийг тогтоох боломжгүй.  ...” гэсэн мэдүүлэг /1хх-56-58 х/

 

Шинжээчийн ¹6122 тоот дүгнэлт:

1.Талийгаачид хэвлийн битүү гэмтэл: нарийн гэдэсний урагдал, чацархайн цус хуралт, зүүн 10,11,12-р хавирганы хуучин хугарал гэмтэл тогтоогдов.

2.Нарийн гэдэсний урагдал, чацархайн цус хуралт гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Талийгаачийн нарийн гэдэс урагдан хэвлийн хөндийд гэдэсний агууламж гарснаас хэвлийн гялтангийн тархмал идээт үрэвсэл үүсч баасны болон идээт хордлогод орж нас баржээ.

4.Нас барах үедээ согтолтгүй байжээ.

5.Цус нь 2-р бүлгийн харьяалалтай байна. Шинжээч эмч Б.Ариунзул /1хх-52-53 х/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт ¹750

1.Б.Төмөрчөдөр нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгээр өвдөж байсан гэсэн баримт байхгүй байна.

2.Б.Төмөрчөдөр нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

3.Б.Төмөрчөдөр нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4.Б.Төмөрчөдөр нь хэрэг хариуцах чадвартай байна. Эмч О.Баатаржав, Я.Ганхүү, С.Мөнхтуяа /1хх-ийн 48-49 х/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 8-9 х/

Гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 10 х/

Хэргийн газрын нөхөн үззлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 11-12 х/

Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 13-15 х/

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1хх-ийн 16 х/

Б.Болдбаатарын өвчний түүхийн хуулбар /1хх-ийн 93-101 х/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 121 х/

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1995 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 56 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /1хх-ийн 125 х/

Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1997 оны  04 дүгээр сарын 17-ны өдрийн 71 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /1хх-ийн 130-132 х/

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 558 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 126-128 х/

Б.Төмөрчөдөрийн 401 дүгээр хорих анги-нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэн тухай баримт /1хх-ийн 136 х/

Б.Төмөрчөдөрийн өвчний түүхийн хуулбар /1хх-ийн 137-147 х/

2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ял нэмж сонсгосон тухай тогтоол /2хх-ийн 27-28 х/ гэх зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

 

Шүүгдэгч Б.Төмөрчөдөр нь 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 60 дугаар гудамжны 63 тоотод оршин суух Батцогтын гэрт архидан согтуурсан үедээ Б.Болдбаатарыг “эхнэр Д.Дуламсүрэнг янхны хүүхэд гэлээ” гэх зүйлээр шалтаглан, түүний хэвлийн тус газарт нь шургааг модоор цохиж, бие махбодид нь “нарийн гэдэсний урагдал, чацархайн цус хуралт” бүхий гэмтэл учруулан, талийгаач нь нарийн гэдэс урагдсанаас болж хэвлийн хөндийд гэдэсний агууламж гарснаас хэвлийн гялтангийн тархмал идээт үрэвсэл үүсч баасны болон идээт хордлогод орж 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр нас барж, бусдыг санаатай алах гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч Б.Төмөрчөдөр-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: … 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хамт ууж байхдаа 17-18 цагийн үед Болдбаатар эхнэр Үүрээгээ гадаа зодоод байсан. Манай эхнэр Дуламсүрэн салгасан чинь янхнууд гэж хэл амаар доромжилсон тэгэхээр нь эхнэрээ өмөөрөөд мод аваад Болдбаатарыг хэвлийн тус газар нь нэг л удаа цохисон. Намайг цохисны дараа хэвтээд өгсөн. Маргааш нь авгайгаас /Дуламсүрэн/ мөнгө аваад очиж уулзахад талийгаач үхлээ гээд хэвтэж байсан. …Талийгаач эмнэлэг явахаасаа өмнө хоёрын хооронд шалих шалихгүй юманд Төмөрөөг цохисон гэж хэлээд яах вэ гэж Жаямаа, Шараа, Үүрцайх бид нарт хэлж байсан. …” гэсэн мэдүүлэг /1хх- 73-74, 77, 2хх-30 х/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сарнайцэцэгийн: “...Надад Үүрцайх 2016 оны 07 дугаар сарын 08-ны орой 22 цагийн үед гэмтлийн эмнэлэг дээр байхад Төмөрөөд зодуулсан гэж хэлж байсан. ... Төмөрөө модоор гэдэс рүү нь цохисон гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг /1хх-18-19 х, 2хх-02 х/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Үүрцайхын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “... 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 10-11 цагийн үед Шараагийн гэрт Төмөрчөдөр эхнэр Дуламсүрэнтэй хамт ... архидсан ... талийгаач орон дээрээ Батцогтын хөлд дээшээ хараад хэвтэж байхад нь нөгөө шургааг модоороо гэдэс рүү нь нэг л удаа цохисон чинь эвхрээд цаашаа эргэж хараад хэвтээд өгсөн.  ...Талийгаач зүүн талын цонхны бадуушка дээр дээшээ хараад хөндлөн буюу толгой нь зүүн тийшээ цонхруугаа харсан Батцогтын хөлөн талд хэвтэж байсан чинь ертөнцийн зүгээр Төмөрчөдөр хойд талаас шургааг мод аваад дээрээс нь саваад цохисон. Мод байшин дотор бадуушкны хойд талд түүний хажууд хураалттай байсан. ...Би баруун талд орон дээр өөдөөс нь хараад хүүхэдтэй /8 сартай, эмэгтэй/-гээ сууж байсан, Жаямаа миний сууж байсан орны хажуу талд буюу хойд талд зэргэлдээ сууж байсан,  Дуламсүрэн өрөөний хойд талд пийшингийн хажууд усны саван дээр сууж байсан. …2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр үдээс хойш 19-20 цагийн үед Шараагийн гэрт Жаямаатай талийгаач маргалдаад зодолдсон, тухайн үед Жаямаа түлхэж унагаагаад цээж рүү 1-2 удаа өшиглөсөн, хавирга хөндүүрлээд байна гэж байсан. … талийгаач өөрөө Төмөрчөдөрийг хэлээд яахав цагдаа сэргийлэх болоод унана барилгаас унасан гэж хэлээрэй гэхээр нь эмч нарт барилгаас унасан гэж хэлсэн. …2016 оны  07 дугаар сарын 06-ны өдөр модоор цохиулснаас хойш хоол идэж чадахгүй, архи ч ууж чадахгүй хэвлийгээр занхаагаад өвдөөд байна гэж байсан. 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр бие засч чадахгүй байна гэж байсан....” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 29-30 х/

 

Гэрч Л.Лувсан-Эрдэнэ-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 15-16 цагийн орчим, цагийг нь сайн санахгүй байна, Шараа гэж танил ахын гэрт тамхи асуухаар очиход Шараа, Жаямаа, Төмөрөө, Болдбаатар, Болдбаатарын эхнэр Үүрээ, Болдбаатар ахын 8-9 сартай хүүхэд, Төмөрөөгийн эхнэр Дулмаа эгч нар архи уучихсан нилээн согтуу байсан. Ороод харахад Төмөрөө ах гартаа бүдүүн урт шургааг мод барьчихсан Жаямаа ахын дал мөр гар хэсгийг нь хамруулж цохисон, би айгаад зайгаа бариад та болиоч гэж хэлээд алсаас хараад зогсож байтал Болдбаатар орон дээр дээшээ хараад хэвтэж байхад дээрээс нь Төмөрөө ах гартаа барьсан шургааг бүдүүн модоороо Болдбаатарын гэдсэн дээр цохисон, тэгэхэд Болдбаатар ах ёо ёо гэж 2 гараараа гэдсээ бариад эвхрээд атиралдсан…” гэсэн мэдүүлэг /1хх-21-22 х/

 

Гэрч Д.Дуламсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Үүрээ гараад явсан хойноос нь талийгаач гараад эхнэрээ зодоод дээр нь гарчихаад цохиод байхаар нь би гарч салгасан чинь намайг янхан минь гичий минь чи зайл гээд байсан. Төмөрчөдөр намайг өмөөрөөд гэрт нь хураасан байсан бөөрөнхий шургааг мод аваад талийгаачийг гэр дотор нь орон дээрээ хэвтэж байхад нь нэг удаа цохисон хаашаа цохисныг нь хараагүй тэр үед талийгаач орон дээрээ сонин дуугараад ёо ёо гээд байсан. ... 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр анх ирэхэд Болдбаатар эрүүл саруул, зүгээр хамт архи уугаад явж байсан. …” гэсэн мэдүүлэг /1хх-23-24 х/

 

Гэрч Д.Батцогтын /хоч Шараа/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр найз Жаямаа, Болдбаатар ах болон эхнэр Үүрцайх нарын хамт би гэрт байж байхад 13.00 цагийн үед байх гэж санаж байна гаднаас Төмөрчөдөр ах эхнэр Дуламсүрэнгийн хамт нэг шил 0.75 граммын Чингис архитай ирээд бид архийг хувааж уусан. ... архидсан ... Төмөрчөдөр ах манай байшингийн дотор талд үүдэнд хураасан байсан бөөрөнхий хэлбэртэй 1 метр гарангийн урттай шургааг модноос нэгийг нь аваад эхлээд Жаямааг үүдэнд шалан дээр сууж байхад нь нуруунд нь 2-3 удаа, дараа нь Болдбаатар ах матраасан дээр дээшээ хараад хэвтэж байхад нь хэвлийд нь 2 удаа цохиод авсан намайг цохиж аваагүй. Лувсан-Эрдэнэ гэдэг хүүхэд тэр үед Төмөрчөдөрийг болиулж салгасан. Лувсан-эрдэнэ, Төмөрчөдөр ахыг анх маргаан хийгээд байж байхад манай гэрт гаднаас орж ирсэн байсан юм. Лувсан-эрдэнэ архи уугаагүй эрүүл байсан болохоор бүгдийг нь харж байсан. …Болдбаатар талийгаач намайг дэрлээд матраас дээр миний хөлийг дэрлээд хэвтэж байхад Төмөрчөдөр ах Жаямааг хальт модоор цохиод дараа нь талийгаачийг хэвтэж байхад модоор савж гэдсэн дээр нь цохисон…” гэсэн мэдүүлэг /1хх-25-26, 42 х/

 

Гэрч Б.Жаямаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “… гаднаас Лук гээд бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй залуу орж ирсэн ба бид нартай инээж хөхрөөд юм яриад зогсож байсан, энэ үед Төмөрчөдөр үүдэнд шар өнгийн усны саван дээр сууж байснаа л гэнэт юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байшингийн үүдний хэсэгт хураасан байсан модноос хашааны шонгийн гэмээр өргөнтэй уртаараа 1 метр гаруй см урттай шургааг аваад байшингийн цонхны доод талын матраас дээр хэвтэж байсан Болдбаатар ахын гэдэс хавь руу нь нөгөө шургаагаар дээрээс даллаж ирээд нэг удаа хүчтэй цохисон чинь Болдбаатар ах ёолоод эвхрээд яваад өгсөн чинь хажуугаас нь Лук та боль хүн аллаа шүү дээ гэж хэлээд нөгөө гартаа барьсан байсан шургаагийг нь булааж авсан юм.....” гэсэн мэдүүлэг /1хх-27-28, 41 х/

 

Шинжээч эмч Б.Ариунзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Нарийн гэдэсний ургадал, чацархайн цус хуралт гэмтэл нь шинэ гэмтэл байна. Энэ гэмтэл нь нэг цаг хугацаанд нэг удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 10, 11, 12-р хавирганы хуучин хугарал гэмтэл нь хуучин гэмтэл байна. Хавирганы ясанд бороо үүссэн учраас 1 сараас дээш хугацаанд үүсгэдсэн байна. Хохирогчийн биед учирсан нарийн гэдэс урагдан хэвлийн хөндийд гэдэсний агууламж гарснаас хэвлийн гялтангийн тархмал идээт үрэвсэл үүсч баасны хордлогод орсон тохиолдолд 24-өөс дээш 72 цагийн хугацаанд амьдрах боломжтой. Нас барсан шалтгаан нь 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хэвлий хэсэгт цохиулснаас болж нарийн гэдэс урагдаж, хэвлийн гялтангийн тархмал идээт үрэвсэл үүсч баасны хордлогод орж нас барсан байх боломжтой. …10, 11, 12-р хавирга хоорондын булчинд үүссэн цус хуралт нь шинэ харин 2016 оны 07 дугаар сарын 03, 06-ны өдөр алинд нь үүссэнийг тогтоох боломжгүй.  ...” гэсэн мэдүүлэг /1хх-56-58 х/

 

Шинжээчийн ¹6122 тоот дүгнэлт:

1.Талийгаачид хэвлийн битүү гэмтэл: нарийн гэдэсний урагдал, чацархайн цус хуралт, зүүн 10,11,12-р хавирганы хуучин хугарал гэмтэл тогтоогдов.

2.Нарийн гэдэсний урагдал, чацархайн цус хуралт гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Талийгаачийн нарийн гэдэс урагдан хэвлийн хөндийд гэдэсний агууламж гарснаас хэвлийн гялтангийн тархмал идээт үрэвсэл үүсч баасны болон идээт хордлогод орж нас баржээ.

4.Нас барах үедээ согтолтгүй байжээ.

5.Цус нь 2-р бүлгийн харьяалалтай байна. Шинжээч эмч Б.Ариунзул /1хх-52-53 х/ гэсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин: Б.Төмөрчөдөр нь талийгаач түүний эхнэр Б.Дуламсүрэнг “янхны хүүхэд” гэж доромжилсноос болсон асуудлыг танхайн сэдэлттэй гэж үзэх боломжгүй гэсэн тайлбар гаргасныг шүүх үндэслэлгүй гэж үзсэн. Үүнд:Гэрч Х.Үүрцайх /талийгаачийн хамтран амьдрагч/-ын “... намайг хэл амаараа янхан, архичин ...” гэх мэтээр доромжлоод гараараа цохиод байсан мөн Төмөрчөдөрийг “янхны хүүхэд” гэсэн. Дуламсүрэн /Төмөрчөдөрийн эхнэр/-г тухайн үед доромжлоогүй, гэрч Д.Дуламсүрэнгийн “... талийгаач эхнэртэйгээ хэрэлдээд байхаар нь манай нөхөр яах гэж ингэж байдгийн гэсэн чинь Үүрцайх гараад явахад хойноос нь талийгаач гараад эхнэрээ зодоод байхаар нь би салгасан. Төмөрчөдөр намайг өмөөрөөд гэрт хураалгаатай байсан модоор нэг удаа цохисон ...” гэсэн мэдүүлгүүдээр талийгаач эхнэрээ зодож байсныг салгах гэж очисон хүмүүсийг хэл амаар доромжилсон асуудал гаргасан болох нь тогтоогддог бөгөөд дээрх асуудал болоод өнгөрсний дараа хэрэг явдал гэрт гарсан Тухайлбал: шүүгдэгч Б.Төмөрчөдөр болон бусад хүмүүс талийгаачийг гадаа эхнэрээ зодож байхад салгаад талийгаач гэрт орж ирээд орон дээр хэвтэж байхад нь түүнийг модоор цохисон, мөн бусад хүмүүсийг модоор цохих /гэрч Батцогт, Жаямаа нарт гэмтэл учруулаагүй/ зэргээр авирласан нь үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлттэйгээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.  

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын ¹750 тоот дүгнэлт /1хх-ийн 48-49 х/-ээр Б.Төмөрчөдөр сэтгэцийн хувьд эрүүл хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдсон.

 

Б.Төмөрчөдөр-н үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байх тул Б.Төмөрчөдөр-г танхайн сэдэлтээр  хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 Шүүгдэгч Б.Төмөрчөдөр шүүхийн хэлэлцүүлэгт: “... талийгаачийг 7 дугаар сарын 03-ны өдөр Жаямаа тийрч унагаад, 2-3 дэвссэн гэдэг, би зүүн мөрөнд нь модоор хальт цохисон, гэдсэнд нь цохиогүй, гэрч Лувсан-Эрдэнэ хэрэг болоход байгаагүй, цагдаа дээр ирээд намайг хэвлийд нь цохисон гэж над руу дайрсан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн мод миний барьж байсан мод биш байна ...” гэх тайлбарууд гаргасан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар няцаагдаж байгаа болно. Үүнд:

Шүүгдэгч Б.Төмөрчөдөр-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “… 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хамт ууж байхдаа 17-18 цагийн үед Болдбаатар эхнэр Үүрээгээ гадаа зодоод байсан. Манай эхнэр Дуламсүрэн салгасан чинь янхнууд гэж хэл амаар доромжилсон тэгэхээр нь эхнэрээ өмөөрөөд мод аваад Болдбаатарыг хэвлийн тус газар нь нэг л удаа цохисон. Намайг цохисны дараа хэвтээд өгсөн. …” гэсэн мэдүүлэг /1хх- 73-74, 77, 2хх-30 х/ нь

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сарнайцэцэгийн “...Надад Үүрцайх 2016 оны 07 дугаар сарын 08-ны орой 22 цагийн үед гэмтлийн эмнэлэг дээр байхад Төмөрөөд зодуулсан гэж хэлж байсан. ... Төмөрөө модоор гэдэс рүү нь цохисон гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг /1хх-18-19 х, 2хх-02 х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Үүрцайхын гэрчээр өгсөн: “...талийгаач намайг янхан, архичин гээд гараар цохисон ...Талийгаач орон дээрээ Батцогтын хөлд дээшээ хараад хэвтэж байхад нь шургааг модоороо гэдэс рүү нь нэг л удаа цохисон чинь эвхрээд цаашаа эргэж хараад хэвтээд өгсөн. ...Талийгаач зүүн талын цонхны бадуушка дээр дээшээ хараад хөндлөн буюу толгой нь зүүн тийшээ цонхруугаа харсан Батцогтын хөлөн талд хэвтэж байсан чинь ертөнцийн зүгээр Төмөрчөдөр хойд талаас шургааг мод аваад дээрээс нь саваад цохисон. Мод байшин дотор бадуушкны хойд талд хажууд нь хураалттай байсан. ...Би баруун талд орон дээр өөдөөс нь хараад хүүхэдтэй /8 сартай, эмэгтэй/-гээ сууж байсан, ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 29-30 х, шүүх хурлалдааны тэмдэглэлээс/

 

Гэрч Л.Лувсан-Эрдэнэ-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “… алсаас хараад зогсож байтал Болдбаатар орон дээр дээшээ хараад хэвтэж байхад дээрээс нь Төмөрөө ах гартаа барьсан шургааг бүдүүн модоороо Болдбаатарын гэдсэн дээр цохисон, тэгэхэд Болдбаатар ах ёо ёо гэж 2 гараараа гэдсээ бариад эвхрээд атиралдахад ... намайг ороход л зодоон эхэлж байсан болохоор бужигнаад дууссан тэгээд би гэртээ харьсан. …” гэсэн мэдүүлэг /1хх-21-22 х/

 

Гэрч Д.Дуламсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “… талийгаач эхнэртэйгээ хэрэлдээд байхаар нь манай нөхөр яах гэж ингэж байгаа юм чи гэсэн чинь Үүрээ гараад явсан хойноос нь талийгаач гараад эхнэрээ зодоод дээр нь гарчихаад цохиод байхаар нь би гарч салгасан чинь намайг янхан минь гичий минь чи зайл гээд байсан. Төмөрчөдөр намайг өмөөрөөд гэрт нь хураасан байсан бөөрөнхий шургааг мод аваад талийгаачийг гэрт орон дээрээ хэвтэж байхад нь нэг удаа цохисон хаашаа цохисныг нь хараагүй тэр үед талийгаач орон дээрээ сонин дуугараад ёо ёо гээд байсан. ... 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр анх ирэхэд Болдбаатар эрүүл саруул, зүгээр хамт архи уугаад явж байсан. …” гэсэн мэдүүлэг /1хх-23-24 х/

 

Гэрч Д.Батцогтын /хоч Шараа/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Төмөрчөдөр ах манай байшингийн дотор талд үүдэнд хураасан байсан бөөрөнхий хэлбэртэй 1 метр гарангийн урттай шургааг модноос нэгийг нь аваад ... Болдбаатар ах матраасан дээр дээшээ хараад хэвтэж байхад нь хэвлийд нь 2 удаа цохиод авсан намайг цохиж аваагүй. ... Лувсан-эрдэнэ, Төмөрчөдөр ахыг анх маргаан хийгээд байж байхад манай гэрт гаднаас орж ирсэн байсан юм. Лувсан-эрдэнэ архи уугаагүй эрүүл байсан болохоор бүгдийг нь харж байсан. ... Тухайн үед Дуламсүрэн эгч сандал дээр сууж байсан, Үүрээ эгч охинтойгоо өөр орон дээр хэвтэж байсан ба Төмөрчөдөрийн модоор цохиж авсан гэдгийг харж байсан, мэдэж байгаа. …Болдбаатар ах модоор цохиулчихаад хэвтэж байсан газраасаа босохгүй хэвтээд байсан ба хэвлий /гэдсэндээ/ орчмоор цохиулсан газар өвдөөд байна гэж байсан. Болдбаатар ах байнгын барилгын ажил хийдэг ба Улиастайд ажил хийж байгаад 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр манай гэрт ирсэн. …” гэсэн мэдүүлэг /1хх-25-26, 42 х/

 

Гэрч Б.Жаямаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “… Болдбаатар ах Батцогтын гэрт орж ирээд муудаад тасраад унасан ба ... Төмөрчөдөр үүдэнд шар өнгийн усны саван дээр сууж байснаа л гэнэт юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байшингийн үүдний хэсэгт хураасан байсан модноос хашааны шонгийн гэмээр өргөнтэй уртаараа 1 метр гаруй см урттай шургааг аваад байшингийн цонхны доод талын матраас дээр хэвтэж байсан Болдбаатар ахын гэдэс хавь руу нь нөгөө шургаагаар дээрээс даллаж ирээд нэг удаа хүчтэй цохисон чинь Болдбаатар ах ёолоод эвхрээд яваад өгсөн чинь хажуугаас нь Лук та боль хүн аллаа шүү дээ гэж хэлээд нөгөө гартаа барьсан байсан шургаагийг нь булааж авсан юм. … 7 сарын 3-ны өдөр Болдбаатар ах эхнэр Үүрцайхыг барьж аваад агсам тавьж алгадаж унагаагаад “янхны хүүхэд” гээд байхаар нь та болио унтаж амар гэж хэлэхэд надтай боолцоод ноцолдсон тэгээд би цээж рүү нь хальт жийсэн тэр үед Үүрцайх салгасан. Болдбаатар тухайн үед гэмтэж бэртээгүй. Тэгээд л хоёр тийшээгээ салаад амарсан. Маргааш өглөө нь босоод хоол ундаа хийж идээд дахиад архи уусан. Нөгөөдөр нь бас дахиад уусан, бас л 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр дахиад л Төмөрчөдөр ахыг ирэх үед ууцгаасан. ...” гэсэн мэдүүлэг /1хх-27-28, 41 х/

 

Гэрч Р.Ганбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... утсаар 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ярихад бие өвдөөд байна очиж чадахгүй гэж хэлж байсан. Утсаар ярихдаа эрүүл байсан. 2016 оны 07 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө хамт байсан Жаямаатайгаа гэртээ зодолдсон гэсэн гэхдээ өглөө нь ажилдаа Толгойтоос Улиастайд зүгээр яваад хүрээд ирсэн. Хавиргаар хөндүүрлээд байна гэж байсан Жаямаатай юунаас болж маргалдсан талаараа хэлээгүй. …2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ажилдаа ирэхгүй юм уу гэж ярисан түүнээс хойш яриагүй. ...” гэсэн мэдүүлэг /1хх-31 х/

 

Шинжээч эмч Б.Ариунзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Нарийн гэдэсний урагдал, чацархайн цус хуралт гэмтэл нь шинэ гэмтэл байна. Энэ гэмтэл нь нэг цаг хугацаанд нэг удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 10, 11, 12-р хавирганы хугарал гэмтэл нь хуучин гэмтэл байна. Хавирганы ясанд бороо үүссэн учраас 1 сараас дээш хугацаанд үүсгэгдсэн байна. Хохирогчийн биед учирсан нарийн гэдэс урагдан хэвлийн хөндийд гэдэсний агууламж гарснаас хэвлийн гялтангийн тархмал идээт үрэвсэл үүсч баасны хордлогод орсон тохиолдолд 24-өөс дээш 72 цагийн хугацаанд амьдрах боломжтой. Нас барсан шалтгаан нь 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хэвлий хэсэгт цохиулснаас болж нарийн гэдэс урагдаж, хэвлийн гялтангийн тархмал идээт үрэвсэл үүсч баасны хордлогод орж нас барсан байх боломжтой. …10, 11, 12-р хавирга хоорондын булчинд үүссэн цус хуралт гэмтэл нь шинэ гэмтэл харин 2016 оны 07 дугаар сарын 03, 06-ны өдрийн алинд нь үүссэнийг тогтоох боломжгүй.  ... дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй ...” гэсэн мэдүүлэг /1хх-56-58 х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Шинжээчийн ¹6122 тоот дүгнэлт: Цогцосны гадна үзлэгээр. Биед ил гэмтэлгүй. Цээж хэвлийн хөндийн эрхтнүүдийг нээж үзэхэд. ... зүүн 10,11,12-р хавирга хоорондын булчинд цус хуралт үүссэн, уг хавирганууд суганы дунд шугамаар хугарч бороо үүссэн байв /1хх-52-53 х/ гэсэн нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд:

 

Талийгаач Болдбаатар 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Б.Төмөрчөдөрт зодуулахаас өмнө өөрийн эхнэр Үүрцайхыг хэл амаар доромжилж гадаа гарсан хойно гараараа зодсон болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог, үүний дараа шүүгдэгч Б.Төмөрчөдөр талийгаачийн хэвлийн тус газар нэг удаа модоор цохисон цаг хугацаанаас хойш босч явах, архи уух, хоол унд идэх зэрэг элдэв үйл хөдөлгөөн хийх боломж муутай байсан болох нь: гэрч Б.Жаямаагийн “... Болдбаатар ах миний хажуугаар ороод хэвтэж байгаад шөнө Үүрээ эгч Болдбаатар ахыг орон дээр гараад хэвт гэсэн чинь гарч чадахгүй байна Жаямаагийн хажууд унтчихъя гээд миний хажуугаар унтаад өгсөн юм. Тэгээд маргааш өглөө нь 11 цагийн орчим бид нар босчихоод байж байсан чинь Болдбаатар ах босож чадахгүй байна миний гэдэс өвдөөд байна гээд хэвтээд байсан ба удалгүй энэ үед гаднаас Төмөрчөдөр ах орж ирсэн ба би өчигдөрийн болсон зүйлээс та нараас уучлалт гуйж байна гэж хэлээд Болдбаатар ахыг тэврээд авсан чинь би өндийж чадахгүй, хөдөлж чадахгүй байна гэж хэлсэн...”, гэрч Б.Үүрцайхын “... Төмөрчөдөр 2016 оны 07 сарын 07-ны өглөө орж ирэхдээ нэг шил архи барьчихсан, та гурвыг гурвууланг чинь цохисон гайгүй юу гээд уучлалт гуйж байсан. Тэр архинаас нь талийгаач ууж чадаагүй гэдэс занхаагаад өвдөөд байна гээд ууж чадаагүй. Тэгээд эмнэлэгт очсон ...” гэх мэдүүлэг, шинжээч эмчийн тайлбар, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон.

Хэргийн газарт гэрч Лувсан-Эрдэнэ байсан мөн шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... хэвлийн тус газар нь нэг удаа модоор цохисон ..” гэсэн мэдүүлэг зэрэг нь гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогдсон, харин шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан “ ... би талигаачийн мөрөн тус газар хальт цохисон, хэвлийд нь цохиогүй ...” гэх мэдүүлгийг дангаар нь нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй бусад нотлох баримтуудаар давхар нотлогдоогүй харин ч үгүйсгэгдэж байгаа болно.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шургааг мод шүүгдэгч Б.Төмөрчөдөрийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан мод мөн болохыг гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Үүрцайх мөн гэдгийг давхар нотолсон болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин: Гэрч Чинбатын “маргааш нь очиход ажил дээрээ бие өвдөөд байна гээд хоолонд дургүй байдалтай байсан” гэх мэдүүлэг, мөн хавирганы хоорондох цус хуралт, нарийн гэдэсний урагдал гэмтлүүд нэг цаг хугацаанд үүсэх боломжгүй, архи уугаад байхад өвчин мэдрэхгүй 72 цаг хүртэл явна гэсэн, мөн Жаямаад 7 дугаар сарын 03-нд зодуулсан зэргээс үзэхэд уг үхэлд хүргэсэн гэмтлийг хэзээ авсан болохыг тогтоож чадаагүй, магадгүй Жаямаад зодуулснаас болж нас барсан байхыг үгүйсгэхгүй учраас дахин дүгнэлт гаргуулахаар мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэснийг шүүх дараах үндэслэлээр хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн. Үүнд:

Гэрч П.Чинбат “... 7 сарын 04-ний өглөө очоод ... машинаар хамт ажил дээр очсон ... тэр өдөр бие өвдөөд байна ... Жаямаа миний хавирга руу өшиглөсөн  гэж хэлж байсан ...” гэсэн мэдүүлгийг гаргасан бөгөөд Жаямаатай 7 дугаар сарын 3-ны өдөр зодолдож хавирга хавьцаа нь жийсэн талаар гэрч нар мэдүүлсэн уг хавирганы цус хуралтыг Жаямаа учруулсан байхыг үгүйсгэхгүй, мөн үхэлд хүргэсэн гэмтлээс тусдаа цаг хугацаанд үүссэн эсэхийг шинжээч тогтоох боломжгүй гэсэн бөгөөд түүний үхэлд хүргэсэн гэмтэл бол нарийн гэдэсний урагдлын улмаас хэвлийн хөндийд гэдэсний агууламж гарснаас хэвлийн гялтангийн тархмал идээт үрэвсэл үүсч баасны болон идээт хордлогод орж нас барсан болохыг шинжээч эмч тогтоосон.

Шинжээч эмчийн “... Дээрх гэмтлийг аваад дээд тал нь 24-72 цагийн хугацаанд амьд явах боломжтой, өвчний шинж тэмдгүүд тэр даруйдаа илэрч, өвдөлт зовиур өгнө, нас барсан цаг хугацаанаас үзэхэд 7 дугаар сарын 06-ны өдөр хэвлийд цохиулсан гэмтлээс үүссэн байх магадлал илүү ...” гэсэн тайлбар.  

Уг гэмт хэрэг нь хажуудаа гэрчүүдтэй үйлдэгдсэн бөгөөд гэрч нарын өгсөн мэдүүлгүүдэд хэргийн талаар зөрүүтэй байдал тогтоогдоогүй, Б.Төмөрчөдөрийг модоор цохисноос хойш шинжээч эмчийн тайлбартаа хэлсэн өвдөлт, зовиурын анхны шинж тэмдгүүд илэрч байсан болох нь хамт байсан гэрч нарын мэдүүлгээр давхар тогтоогдсон зэргээс үзэхэд талийгаачид учруулсан үхэлд хүргэсэн гэмтлийг хэн учруулсан болон цаг хугацааны талаар эргэлзээтэй гэх зүйл байхгүй, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаанууд бүрэн хийгдсэн тул өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

 

            Б.Төмөрчөдөр нь ялтай байхдаа, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.1.12 дахь хэсгүүдэд зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.

 

            Б.Төмөрчөдөр 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 558 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551дугаар зүйлийн 551-д заасныг журамлан тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх-Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 192-а дугаартай шүүгчийн захирамжаар “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 19 хоногийн хорих ялыг өршөөн хасч суллагдсан учраас түүний дээрх гэмт хэрэгт ялтай байдал хэвээр үргэлжилж байгаа. Дээрх ял шийтгүүлсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т зааснаар суллагдсанаас хойш 8 жилийн хугацаанд ялтайд тооцогдоно.

            Б.Төмөрчөдөрийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.5-д зааснаар онц хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар “урьд хүнд буюу онц хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ялаар шийтгүүлж, ... ялаа эдэлсний дараа дахин онц хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн этгээд”-ийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцно гэж зааснаас үзэхэд Б.Төмөрчөдөрийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцох хуульд заасан шаардлагыг хангаж байна гэж шүүх үзсэн.

 

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сарнайцэцэгийн зүгээс амь хохирогчийн оршуулгын зардалтай холбоотой гарсан хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр давхар тогтоогдсон Б.Үүрцайх нь гэр бүлийн баталгаагүй хэдий ч хамтран амьдарч байхдаа талийгаачийн хүүхдийг төрүүлсэн, одоо 1 нас гарантай эцэг Болдбаатараар овоглосон хүүхэд байгаа бөгөөд тус хүүхдэд тэжээгчээ алдсны тэтгэврийн зөрүү тогтоолгох эрхтэй хэдий ч эрх бүхий байгууллагадаа хандаж тэтгэвэрээ тогтоолгоогүй учраас уг асуудлыг шүүх эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэх боломжгүй тул уг асуудлаа шийдвэрлүүлсний дараа тэжээгчээ алдсны тэтгэмжийн зөрүүг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тогтоолд дурьдах нь зүйтэй байна.

 

          Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон 251 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 99 см урттай, 7.5 см өргөн диаметрын хэмжээтэй шургааг мод 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгахыг тус тус шийтгэх тогтоолд тусгах  нь зүйтэй байна.

 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Бадарчийн Төмөрчөдөр-г хүнийг санаатай алах гэмт хэргийг  танхайн сэдэлтээр  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар Б.Төмөрчөдөр-г 18 /арван найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар Б.Төмөрчөдөр-г онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7-д зааснаар Б.Төмөрчөдөрт оногдуулсан 18 /арван найм/ жилийн хугацаагаар хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Б.Төмөрчөдөр-н цагдан хоригдсон 251 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6.Б.Төмөрчөдөрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сарнайцэцэг оршуулгын зардалтай холбоотой төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Үүрцайх тэжээгчээ алдсны тэтгэмжийн зөрүү болон бусад шаардлагатай хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

7.Ялтан Б.Төмөрчөдөрийн иргэний үнэмлэхийг буцаан олгосугай.

 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 99 см урттай, 7.5 см өргөн диаметрын хэмжээтэй шургааг мод 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

9.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Төмөрчөдөр-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялын хугацааг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ДАШДОНДОВ

 

 

 

       ШҮҮГЧИД                                 Г.АЛТАНЦЭЦЭГ

 

 

 

                                                Г.ГАНБААТАР