| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 178/2024/0045/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/46 |
| Огноо | 2024-03-01 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Б.Хосбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/46
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяр, шүүгдэгч *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн ******* дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн ******* ******* ургийн овогт *******ын *******, оны дугаар сарын -ний өдөр Ховд аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, барилгын засварын ажил хийдэг, ам бүл дөрөв, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн сумын дугаар () багийн тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
- Монгол Улсын иргэн ургийн овогт ын , оны дугаар сарын -ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, сумын торны манаач ажилтай, ам бүл тав, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн сумын багт оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Шүүгдэгч нарын холбогдсон хэрэг: Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяр шүүгдэгч *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс -нд шилжих шөнө Ховд аймгийн сумын Нарийн гол багийн нутаг дэвсгэр Цутгалан гэх улсын тусгай хамгаалалттай газар нутагт нохойд хазуулж үхсэн нас бие гүйцээгүй ховор амьтан болох 1 тооны зэгсний гахайг ийн өмчлөлийн ХОА улсын дугаартай Тоёота приус-20 (Toyota prius-20) загварын автомашинаар тээвэрлэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг гэрэл зургаар бэхжүүлсэн баримт (хавтаст хэргийн 2-9 дүгээр хуудас), хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг гэрэл зургаар аргаар бэхжүүлсэн баримт (хавтаст хэргийн 10-14 дүгээр хуудас), гэрч ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар хуудас), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар хуудас), шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 6-8 дугаар хуудас), Хар-Ус нуур орчмын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дугаартай албан бичиг, гэрэл зураг (хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч *******, ******* нарыг ховор амьтны түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцох үндэслэлтэй.
Шүүгдэгч *******, ******* нар холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдгээрт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалтад зааснаар 2 дахин нэмэгдүүлж, 11’380’000 төгрөгийг Ховд аймгийн Хар ус нуур орчмын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны тоот дансанд шилжүүлсэн нь дансны хуулгаар нотлогдсон (хавтаст хэргийн 118 дугаар хуудас) тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нөхөн төлөгдсөн гэж дүгнэв.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар, мөн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлэхээр тус тус журамласан байна.
Гэтэл шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрийг Ховд аймгийн Хар ус нуур орчмын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны тоот дансанд хийсэн нь дээрх хуулийн заалтуудад нийцээгүй байна. Иймд шүүгдэгч нарын төлсөн 11’380’000 төгрөгийг тоот данснаас буцаан гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан албадлагын арга хэмжээ авах нь Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ оногдуулах шаардлагагүй гэж үзэв. Учир нь шүүгдэгч нар хувиараа хөдөлмөр эрхэлдэг болох нь тэдгээрийн биеийн байцаалт, яллагдагчаар өгсөн мэдүүлгээр нотлогдож байна. Иймд шүүгдэгч нар хөдөлмөрлөх эрхэлдэг тул хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамруулах нь үр нөлөөгүй юм. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч нарт зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч нар тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн ховор амьтан болох нас бие гүйцээгүй зэгсний үхсэн гахайг арилжих боломжгүй тул үзмэр болгох зорилгоор Ховд аймгийн музейд шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ******* ургийн овогт *******ын *******, ургийн овогт ын нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтны түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч *******, ******* тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч *******, ******* тус бүрд тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Тэнссэн хугацаанд шүүгдэгч нар нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
6. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалт, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтыг үндэслэн шүүгдэгч *******, ******* нараас тоот дансанд төлсөн 11’380’000 (арван нэгэн сая гурван зуун наян мянган) төгрөгийг уг данснаас буцаан гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлсүгэй.
7. Шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн ховор амьтан болох нас бие гүйцээгүй зэгсний үхсэн гахайг (бүтэн) шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Ховд аймгийн музейд шилжүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА