Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/42

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн ******* дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн ******* ургийн овогт *******ы *******, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, Ховд үйлдвэрт оператор ажилтай, ам бүл гурав, эцэг, дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын дугаар () багийн задгайд оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар: Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын З.Алтансолонго “шүүгдэгч ******* 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 17 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сум Баатархайрхан багийн тоотод байх гэрт хохирогч ыг “хөзрийн тоглоомд хожигдлоо” гэх шалтгаанаар духаараа нүүрэн хэсэгт нь хоёр удаа мөргөж, гараараа хоёроос гурван удаа цохиж зүүн нүдний доод зовхи болон дээд уруулын дотор салстад цус хуралт, дээд эгнээний баруун 1-р /1.1/ шүдний бүрэн сулралт, дээд эгнээний баруун 2, доод эгнээний баруун 1-р шүдний сулрал бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдсон” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан “...аас гаргасан “Ховд аймаг, Жаргалант сум, Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 17 цагийн үед ******* гэх залуу намайг зодлоо” гэх гэмт хэргийн талаарх гомдлыг 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 19 цаг 31 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдэв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас);

- Хохирогч ын “...Би Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн тоот хашаанд байх гэрт 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр , *******, , , нарын хамт хөзөр тоглож байгаад *******т “томхон хөзөр тавиад тат” гэж хэлэхэд том хөзрөө тавилгүй бага хөзрөөр яваад манайх хожигдсон. Би 17 цагийн үед гэрээс гараад тамхилах зуураа *******т “чи томхон хөзөр тавьчихгүй яав аа” гэж хэлтэл тэр уурлаад намайг барьж аваад миний нүүр уруу духаараа хоёр удаа мөргөөд, гараараа хоёроос гурван удаа нүүр уруу цохисон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дүгээр хуудас);

- Гэрч ийн “...Би Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн тоот хашаанд байх гэрт 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр , , *******, , нарын хамт хөзөр тоглосон. Хөзөр тоглоод *******, , гурав хожигдсон. 17 цагийн үед “******* чи ганц шил юм авчхаач, хоёулаа гаръя” гээд *******ыг гэрээс дагуулаад гарсан. Тэгтэл гадна хүмүүс хоорондоо ноцолдох чимээ гарахаар нь гараад хартал , ******* нар хоорондоо заамдалцаад зогсож байхаар нь салгаад *******ыг гэр рүү нь явуулсан. Тухайн үед ын хамраас цус гарсан байдалтай байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар хуудас);

- Гэрч ийн “...Би Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн тоот хашаанд байх гэрт 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр , , *******, , нарын хамт хөзөр тоглосон. *******, бид гурав нэг баг болж тоглоод хожигдоод нэг шил архи авахаар болоод бид гурав гэрээс гарсан. Тэгтэл *******ыг “1 шил архи авчих” гэтэл “би өглөө архи авсан шүү дээ” гэсэн. “чи одоо ганц юм авчхаач, писда минь” гээд *******ыг бариад автал нүүр уруу гараараа нэг удаа цохиход буцаагаад нүүр рүү нь гараараа нэг удаа цохихоор нь салгаад, , ******* нарыг гэр гэр рүү нь явуулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар хуудас);

- Гэрч гийн “...Би Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн тоот хашаанд байх гэрт 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр , , *******, , нарын хамт хөзөр тоглосон. Хөзөр тоглоод *******, , гурав хожигдоод 1 шил архи авахаар болоод гэрээс гарсан. Тэгтэл 17 цагийн үед гэрийн гадна хүмүүс хоорондоо маргалдах чимээ гарахаар нь гэрээс гараад хартал , ******* хоёр хоорондоо заамдалцаад зогсож байсан. Очоод салгах хооронд хэрэлдээд байхаар нь гэр уруу орчхоод буцаад гараад иртэл ын хамраас цус гарчихсан байдалтай ******* намайг цохичихлоо гэж хэлж байхаар нь гэр рүү нь явуулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас);

- Шүүгдэгч *******ын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 133 дугаартай “...*******ын биед доод уруулын зүүн гадна хэсгийн зулгаралт, зүүн талын 1 дүгээр хурууны гадна хэсгийн цус хуралт, зүүн гарын 1 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. *******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь үзлэг хийсэн өдрөөс 3-4 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. ...*******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас);

- Гэрч гийн “...Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн тоот хашаанд байх манай гэрт 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр , *******, , , бид зургаа хөзөр тоглосон. Хөзөр тоглоод *******, , гурав хожигдоод 1 шил архи авахаар болоод гэрээс гарсан. Тэгтэл 17 цагийн үед гэрийн гадна хүмүүс хоорондоо маргалдах чимээ гарахаар нь гэрээс гартал , ******* нар хоорондоо заамдалцаад зогсож байхаар нь би “больцгоо, гэр орондоо харьцгаа” гээд явуулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн ******* дугаар хуудас) зэргээр 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 17 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сум Баатархайрхан багийн тоотод байх гэрийн гадна хохирогч шүүгдэгч *******ыг “чи одоо ганц юм авчхаач, писда минь” гэж хэлсний улмаас маргалдаж, шүүгдэгч хохирогчийг мөргөх, гараараа цохих, хохирогч шүүгдэгчийг гараараа цохих зэргээр харилцан зодолдсон үйл баримт тогтоогдож байна.

1.2. Хохирогч ын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 131 дугаартай “...ын биед гэмтэл учирсан байна. ын зүүн нүдний доод зовхи болон дээд уруулын дотор салстад цус хуралт, дээд эгнээний баруун 1-р /1.1/ шүдний бүрэн сулралт, дээд эгнээний баруун 2, доод эгнээний баруун 1-р шүдний сулрал гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь цаг хугацааны хувьд шинэ гэмтлүүд байна. ын биед учирсан дээд эгнээний баруун 1-р /1.1/ шүдний бүрэн сулралт гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд 5 хувь нөлөөлнө. Бусад гэмтлүүд нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. ын биед учирсан дээд эгнээний баруун 1-р /1.1/ шүдний бүрэн сулралт гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгт 11.51.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ын биед учирсан зүүн нүдний доод зовхи болон дээд уруулын дотор салстад цус хуралт, дээд эгнээний баруун 2, доод эгнээний баруун 1-р шүдний сулрал гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 37- дугаар хуудас)-ээр хэрэг болсон цаг хугацаанд хохирогч дээрх гэмтлийг авсан байх ба уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байна.

1.3. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 17 цагийн үед Ховд аймгийн Жаргалант сум Баатархайрхан багийн тоотод байх гэрийн гадна хохирогч шүүгдэгч *******ыг “чи одоо ганц юм авчхаач, писда минь” гэж хэлсний улмаас маргалдаж, шүүгдэгч хохирогчийг мөргөх, гараараа цохих, хохирогч шүүгдэгчийг гараараа цохих зэргээр харилцан зодолдсон. Уг харилцан зодооны улмаас хохирогч ын зүүн нүдний доод зовхи болон дээд уруулын дотор салстад цус хуралт, дээд эгнээний баруун 1-р /1.1/ шүдний бүрэн сулралт, дээд эгнээний баруун 2, доод эгнээний баруун 1-р шүдний сулрал бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч *******ын биед доод уруулын зүүн гадна хэсгийн зулгаралт, зүүн талын 1 дүгээр хурууны гадна хэсгийн цус хуралт, зүүн гарын 1 дүгээр хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Бусдын биед хүч хэрэглэж халдах нь ёс суртахууны болон хуулийн хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй үйлдэл юм. Уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.

2.2. Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж хохирогчийн биед халдсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

2.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул уг гэмт хэргийн үндсэн шинж бүрэн хангагдсан гэж үзнэ.

2.4. Шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжтэй гэж үзэх үндэслэлгүй, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон. Хохирогч ын шүүгчийн туслахтай утсаар ярьсан “...Миний хувьд *******тай харилцан тохиролцсон бөгөөд цагаан сарын өмнө 300’000 төгрөгийг бэлнээр авсан, одоо 3 сард 200’000 төгрөгийг надад өгөхөөр болсон. Одоо надад *******аас нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй гэв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 73 дугаар хуудас) хэрэгт авагджээ.

Дээрх баримтаар шүүгдэгч, хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар харилцан тохиролцсон гэх боловч бичгээр тохиролцоогоо бэхжүүлээгүй байх тул нэг талын мэдэгдлээр тохиролцоог нь баталж шийтгэх тогтоолд тусгах үндэслэлгүй юм. Нөгөөтэйгөөр шүүгдэгч тохиролцоондоо хүрээгүй тохиолдолд хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нь зөрчигдөх нөхцөл байдал үүсэж байна.  Иймд хохирогч ын гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 50 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 47 дугаар хуудас), гэрч гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтуудаар болон түүний биеийн байцаалт зэргээр шүүгдэгч ******* нь Ховд үйлдвэрт оператор ажилтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

2.2. Хэрэгт авагдсан баримтаар хохирогч нь шүүгдэгч *******ыг архи авч өгөөгүй гэх шалтгаанаар “чи одоо ганц юм авчхаач, писда минь” гэж зүй бус үгээр доромжилсны улмаас шүүгдэгч, хохирогч нар харилцан зодолдсон нь тогтоогджээ. Иймд энэхүү нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцно. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3. Улсын яллагч “...шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1’000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1’000’000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэх санал гаргасан, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаар санал гаргаагүй болно.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, эсхүл нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын аль нэгийг нь сонгож оногдуулахаар заажээ.

Шүүгдэгч *******д торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ. Шүүгдэгч тодорхой эрхэлсэн ажилтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хохирогч хөдөлмөрийн чадвараа 5 хувиар алдсан гэх учирсан хохирлын шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 800 (найман зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800’000 (найман зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй. Мөн тус зүйлийн 160.2 дахь хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаа дуусгавар болоход шүүгдэгч торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, шүүгдэгчийн саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болохоор журамласан.

Тодруулбал шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т зааснаар торгох ялыг 120 хоногийн хугацаанд төлөх боломжтой бөгөөд тус зүйлийн 160.3-т зааснаар уг хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан торгох ялыг хорих ялаар солих тухай сануулан тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлдэг журамтай бие даасан процесс болохыг дурдах нь зүйтэй.

3.2. Мөрдөгч 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шүүгдэгч *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас) авсан байна. Шүүгдэгчийг энэхүү хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүйгээр баривчлаагүй, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.

4. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 800 (найман зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800’000 (найман зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

4. Хохирогч ын гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

5. Шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.МӨНХЗАЯА