| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2020/01471/И |
| Дугаар | 101/ШШ2020/04051 |
| Огноо | 2020-12-14 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 101/ШШ2020/04051
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, **** хаягт байрлах М*** д******* ХК /рд:*******/-ийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *** тоот хаягт оршин суух Т******* овогт Д*******ийн Б******* /рд:/-д холбогдох,
25,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.О, өмгөөлөгч Э.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
М** ******* ХК 2018 оны 05 дугаар сарын 10-ны едер Н ******* ХХК-тай зээлийн эрсдэлийн даатталын гэрээ байгуулж, хариуцагч Д.Б*******ий зээлийн төлбөр төлөгдөхгүй байх эрсдэлийг даатгасан. Зээлдэгч тал Н ******* ХХК-тай 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээг байгуулан 46,000,000.00 төгрөгийг 25 сарын хугацаатайгаар зээлсэн бөгөөд 2010 онд үйлдвэрлэгдсэн арлын дугаартай улсын дугаартай хар өнгийн Toyoto Tundra О маркийн тээврийн хэрэгслийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүулэх гэрээг /фидуци/ байгуулан барьцаа хөрөнгө болгон барьцаалсан байна.
Гэвч зээлдэгч 2018 оны 9, 10, 11 дүгээр саруудад зээлийн хүүг төлсөн бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн зээл төлөх хуваарийн дагуу зээлээ төлөөгүйн улмаас төлбөрийн тасалдал үүсч, д*******ын тохиолдол бий болсон тул даатгагч манай компани 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр даатгуулагч Н ******* ХХК-нд тус зээлийн гэрээг хэвийн ангилалд оруулах хэмжээнд хувь тэнцүүлэн тооцоолж, 46,000,000.00 төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон ба Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ гэсний дагуу нэхэмжлэлийг гаргасан.
Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөгдөнө гэж, мөн *******ын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт д*******ын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэгч даатгуулагчийн эрх нь д*******аар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ" гэж тус тус заасныг үндэслэн даатгуулагчийн гэм буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх эрх 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Н ******* ХХК-иас М*** ******* ХХК-нд нөхөн төлбөр олгосон хэмжээнд хуулийн дагуу шилжүүлсэн боловч одоог хүртэл зээлийн барьцааны зүйл болох Toyoto Tundra О маркийн тээврийн хэрэгсэл нь Монгол д******* ХК-ийн өмчлөлд бүрэн хэмжээгээр шилжиж ирээгүй байсан.
Улмаар зээлийн гэрээний 4-д ........зээлдэгч энэхүү гэрээнд заасан үүргээ 45 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд зээлдүүлэгч зээлийг энэхүү гэрээний 2 дахь заалтад дурьдагдсан зээлийн барьцаа хөрөнгийн хамт гуравдагч этгээдэд шилжүүлэх эсвэл зах зээлд зарж борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулна мөн фидуцийн гэрээний 5.1-д зээлдүүлэгч хөрөнгийн өмчлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж биет байдлаар шилжүүлэн авч худалдан борлуулж, зээлийн гэрээний үүргийг хангуулахаар... тус тус заасны дагуу зээлийн барьцаа хөрөнгө болох Toyoto Tundra О маркийн тээврийн хэрэгслийг М*** д******* ХХК-нд шилжүүлэн авч, хөрөнгийн үнэлгээ, үл хөдлөх хөренгө зуучлалын Б имэйт ХХК-аар зээлийн барьцааны зүйлийг үнэлүүлэхэд 21,080,000.00 төгрөгөөр үнэлэгдсэн.
Тухайн зээлийн барьцаа хөрөнгийг зээлийн гэрээнд заасны дагуу, үнэлгээний байгууллагаас тогтоосон үнэ болох 21,080,000.00 төгрөгийн хэмжээнд дуудлага худалдаагаар борлуулах тухай мэдэгдэж, үлдэгдэл зөрүү төлбөрийг төлж барагдуулах талаар хариуцагч Д.Б*******д удаа дараа 2019 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр, 2019 онь 10 дугаар сарын 18-ны өдөр, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрүүдэд мэдэгдлийг хүргүүлсэн боловч үнэлгээтэй санал нийлэхгүй гэдгээ илэрхийлснээс өөрөөр төлбөр төлөхийн тулд ямар нэг байдлаар санаачлага гаргахгүй байгаа нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэхэд саад учруулж байна.
Манай компанийн зүгээс зээлдэгч Д.Б*******д зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж буй талаар сануулж, зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх бодит боломжийг олгон, хугацаа өгсөн хэдий ч тэрээр өгөгдсөн хугацаанд зээл, хүүг төлж барагдуулалгүй, гэрээг ноцтой зөрчсөн. Иргэний хуулийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээнд эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасныг үндэслэн нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд хариуцагч нь зээлийн үлдэгдлийг төлж барагдуулах үүрэгтэй.
Иймд, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 443 дугаар зүйлийн 443.7-д, *******ын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, зээлийн гэрээний 4 дүгээр зүйлд тус тус зааснаар зээлийн гэрээг цуцалж, М*** д******* ХК-иас даатгуулагч Н ******* ХХК-нд олгосон зээлийн эрсдлийн д*******ын нөхөн төлбөр болох 46,000,000.00 төгрөгөөс 25,000,000.00 төгрөгийг хариуцагч Д.Б*******ээс гаргуулж, үлдэгдэл 21,000,000.00 төгрөгийг улсын дугаартай хар өнгийн Toyoto Tundra O маркийн тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасан.
Гэвч бид автомашиныг 21,000,000.00 төгрөгт тооцож авсан тул хариуцагчаас 25,000,000.00 төгрөгийг нэхэмжилж байна гэв
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. М*** д******* ХХК нь 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Н ******* ХХК-тай зээлийн эрсдэлийн д*******ын гэрээ байгуулсан.
Хавтаст хэргийн 7 дугаар талд М*** ******* ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний арын нүүрэнд тус компанийн гүйцэтгэх захирлаар *******г томилсон. Тухайн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг тусгаж өгсөн байхад 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Н ******* ХХК-тай байгуулсан зээлийн эрсдэлийн д*******ын гэрээг байгуулахдаа М*** д******* ХК-ийг төлөөлж д******* хариуцсан дэд захирал н.Ганчимэг, д*******ын газрын менежер н.Саруул даатгагчийг төлөөлж тухайн гэрээг байгуулсан байна.
Иргэний хуулийн 62 дугаар зүйл болон 64 дүгээр зүйлд заасан төлөөлөх бүрэн эрхийг олгоогүй байхад энэ гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн болон нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэлд хамаарах учир энэхүү хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна.
Энэхүү хэлцлийг үндэслэж М*** д******* ХК-иас Д.Б*******д холбогдуулан 25,000,000.00 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Учир нь, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Н ******* ХХК нь Д.Б*******тэй 180820303 дугаартай зээлийн гэрээг байгуулсан байдаг. Энэхүү гэрээний хавсралт хэсэг нь хавтаст хэргийн 17 дугаар талд авагдсанаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах, эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг Д.Б*******тэй байгуулсан байдаг.
Фидуцийн гэрээг байгуулахдаа маргааны зүйл болох тээврийн хэрэгслийг 70,000,000.00 төгрөгөөр үнэлсэн. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай тусгасан. Ийнхүү тусгахдаа дараах тохиолдолд зээлдүүлэгч хөрөнгийн өмчлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх биет байдлаар шилжүүлэн авч үүргийн гүйцэтгэл хангуулан гэж 5.1.1, 5.1.2, 5.1.3 дах хэсэгт тус тус тусгасан.
Гэтэл 70,000,000.00 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг Н ******* ХХК нь Д.Б*******ээс эрхийн доголдолгүй биет байдлаар хураан авч, өмчлөлдөө шилжүүлж үүргийн гүйцэтгэлийг хангуулсан. Зээлийн гэрээний үүрэг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасны дагуу дуусгавар болсон. Гэтэл нэхэмжлэгч М*** д******* ХК нь зээлийн эрсдэлийн д*******ын гэрээг үндэслэж Д.Б*******ээс 25,000,000.00 төгрөг нэхэмжилж байгаа нь хууль зөрчсөн хэлцэл гэж үзэж байна.
Тухайн тээврийн хэрэгслийг үнэлүүлсэн гэх боловч тээврийн хэрэгслийг үнэлүүлэх асуудал зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө шилжүүлэх фидуцийн гэрээнд ч байхгүй. Тухайн үнэлгээтэй холбоотой асуудал тусдаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны журмаар зохицуулагдах өөр харилцаа гэж үзэж байна. 25,000,000.00 төгрөгийг хэрхэн тооцож байгаа нь үндэслэл бүхий байх гэх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Зээлийн гэрээний үүргийг Д.Б******* биет байдлаар хөрөнгө шилжүүлж өгснөөр дуусгавар болсон.
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангасан гэж үзэх шалтгаан нь дээр дурдсан гэрээний заалтуудаас тодорхой харагдаж байна. Гэтэл М*** д******* ХХК төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн хэлцлийн үр дагаврын хариуцлагыг тодорхойлоогүй б******* нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Д.Б******* хариуцагч биш М*** д******* ХК-ийн эрх бүхий этгээдүүд нь тухайн хэлцлийн үр дагаврыг хариуцах ёстой.
Санхүүгийн түрээс буюу *******ийн тухай 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт Түрээслүүлэгч түрээслэгчид урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр гэрээнд заасан бусад этгээдэд бүхэлд нь болон хэсэгчлэн шилжүүлж болно гэж заасан байдаг. Гэтэл энэ заалтын дагуу Д.Б*******д энэ тухай мэдэгдэл бичиг баримтыг гардуулаагүй. Тухайн хөрөнгийг хурааж авсны дараагаар мэдэгдэж байгаа нь учир дутагдалтай байна гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М*** д******* ХК-иас хариуцагч Д.Б*******д холбогдуулан 46,000,000.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хариуцагчаас 25,000,000.00 төгрөгийг мөнгөөр, үлдэх 21,000,000.00 төгрөгийг тоот улсын дугаартай тоёото тундра О маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж өөрчилсөн бол нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа автомашиныг 21,000,000.00 төгрөгт тооцож авсан тул хариуцагчаас 25,000,000.00 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчаас 46,000,000.00 төгрөгийг нэхэмжилсэн боловч 21,000,000.00 төгрөгт автомашиныг тооцож авсан гэсэн үндэслэлээр 25,000,000.00 төгрөгийг нэхэмжилсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгасан гэж үзнэ.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Гэвч шүүх, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Д.Б******* 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Н ******* ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 46,000,000.00 төгрөгийг сарын 2.89 хувийн хүүтэй 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл зээлэхээр харилцан тохиролцсон ба талууд үүргийн гүйцэтгэлийг хангахуулахаар эд хөрөнгө өмчлөлд /фидуци/ шилжүүлэх гэрээ байгуулж, хариуцагч нь 70,000,000.00 төгрөгийн үнэлгээтэй тоот улсын дугаартай тоёото тундра О маркийн автомашиныг тус компанийн өмчлөлд шилжүүлсэн байна /х.х-ийн 16, 17 хуудас/.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заажээ. Өөрөөр хэлбэл, хэдийгээр талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан байх боловч гэрээний зүйл болох мөнгө буюу эд хөрөнгийг бодитоор зээлдэгчид шилжүүлээгүй тохиолдолд түүнд зээлийг буцаан төлөх үүрэг үүсэхгүй юм.
Тайлбарлавал, тус хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасны дагуу тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч Д.Б******* 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний зүйл 46,000,000.00 төгрөгийг Н ******* ХХК-иас хүлээн авсан эсэх талаар маргаагүй ба тэрээр тээврийн хэрэгслийн гэрчилгээг өмчлөх эрхийн хамт тухайн компанид шилжүүлэн өгсөн байна.
Гэвч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Д.Б******* гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлсэн тул нэхэмжлэгч М*** д******* ХК-иас 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр зээлдүүлэгч Н ******* ХХК-нд д*******ын нөхөн төлбөр гэж 46,000,000.00 төгрөгийг төлсөн байна /х.х-ийн 7, 8, 20, 21 хуудас/.
Тодруулбал, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар М*** д******* ХК болон Н ******* ХХК нар 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр зээлийн эрсдэлийн д*******ын гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь тус компанийн муу зээл /чанаргүй зээл/-ийг даатгахаар тохирчээ /х.х-ийн 9-12 хуудас/.
Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д *******ын гэрээгээр даатгагч нь д*******ын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон д*******ын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь д*******ын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 431.2-т *******ын зүйл нь эд хөрөнгө, иргэдийн амь нас, эрүүл мэнд, түүнчлэн хуульд харшлаагүй эдийн бус ашиг сонирхол байна гэж, 431.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол д*******ын гэрээг бичгээр хийх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан.
Түүнчлэн *******ын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д д*******ын үйл ажиллагаа гэж д*******ын гэрээний дагуу даатгагч нь д*******ын тохиолдол үүсэхэд учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон д*******ын нөхөн төлбөрийг төлөх үүргийг тодорхой этгээдийн өмнө хүлээж буй үйл ажиллагааг хэлнэ гэж, мөн 4.1.2-т даатгагч гэж энэ хуулийн дагуу д*******ын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан компанийг хэлнэ гэж, 4.1.3-д даатгуулагч гэж өөрийн ашиг сонирхлын төлөө д*******ын зүйлээ даатгуулж, даатгагчтай гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээдийг хэлнэ гэж заажээ.
Дээрх хуулиудын эдгээр зохицуулалтын хүрээнд авч үзвэл д*******ын үйлчилгээ эрхэлдэг даатгагч М*** д******* ХК-ийн зүгээс даатгуулагч Н ******* ХХК-иас зээл авсан боловч буцаан төлөөгүй зээлдэгч иргэн, хуулийн этгээдийн чанаргүй /төлөгдөөгүй/ зээлийг нөхөн төлөхөөр ийнхүү тохиролцож, д*******ын гэрээг бичгээр байгуулсан байна.
Өөрөөр хэлбэл, Н ******* ХХК нь зээлдүүлэгчийн хувьд 46,000,000.00 төгрөгийг зээлийн гэрээний дагуу хариуцагч Д.Б*******ээс шаардах эрхтэй байхын сацуу даатгуулагчийн хувиар даатгагч Монгол д******* ХК-иас д*******ын тохиолдол бий болвол мөн адил шаардах сонгох эрхтэй байсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШЗ2020/11605 тоот захирамжийн дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос ирүүлсэн баримтаар нэхэмжлэгч М**** д******* ХК-нд д*******ын үйл ажиллагаа үүн дотор төлбөрийн тасалдлын д*******ын бүтээгдэхүүнийг эрхлэн явуулах тусгай зөвшөөрлийг олгосон байна /х.х-ийн 74-78 хуудас/.
Тодруулбал, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д Хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ ............ гэж, мөн 189 дүгээр зүйлийн 189.2-т Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно гэж тус тус зааснаар зохигчид энэ талаар маргаагүй тул нэхэмжлэгчийг төрийн эрх бүхий байгууллагаас д*******ын үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн байна.
*******ын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т д*******ын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг хэлнэ гэж, мөн 4.1.6-д д*******ын нөхөн төлбөр гэж гэрээний дагуу д*******ын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ гэж тус тус заасан бөгөөд талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч Д.Б******* нь Н ******* ХХК-иас авсан зээлээ төлөөгүй тул тийнхүү нэхэмжлэгч М**** д******* ХК нь д*******ын гэрээний дагуу тус компанид нийт 46,000,000.00 төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон ажээ.
Тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д *******ын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь д*******аар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж заасан.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123 дугаар зүйлийн 123.2-т Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно гэж, мөн 443 дугаар зүйлийн 443.7-д Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ............. гэж /хэдийгээр гэм хорын гэсэн байгаа ч д*******ын регресийн зохицуулалт юм/ зааснаар даатгуулагч буюу зээлдүүлэгч Н ******* ХХК нь зээлдэгч болох хариуцагч Д.Б*******ээс зээлийн төлбөрийг буцаан шаардах эрхээ нэхэмжлэгч М**** д******* ХК-нд шилжүүлэх хэдий ч гагцхүү өөрт байсан шаардах эрх буюу д*******ын нөхөн төлбөрөөр авсан хөрөнгө, зардлын хэмжээгээр шилжих учиртай.
Үүнийг тодруулан хэлбэл, зээлдүүлэгч Н ******* ХХК нь зээлдэгч Д.Б*******ээс зээлийн гэрээний дагуу зээлийг буцаан шаардах эрхтэй байх, тухайн эрх дуусгавар болоогүй бодитоор оршин байх үед нэхэмжлэгч болох даатгагч М*** д******* ХК-иас төлсөн д*******ын нөхөн төлбөрийн хэмжээгээр зээлийн гэрээний шаардах эрх нэхэмжлэгчид шилжинэ
Гэтэл нэхэмжлэгч М*** д******* ХК-иас хариуцагч Д.Б*******ий төлөөгүй зээлийг д*******ын нөхөн төлбөр хэлбэрээр 46,000,000.00 төгрөгийг Н ******* ХХК-нд шилжүүлэхээс өмнө зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон б*******ээ
Учир нь, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Н ******* ХХК-иас М*** д******* ХК-нд 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүргүүлсэн 117-02 тоот албан бичигт дурдсанаар хариуцагч Д.Б*******ийг зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйг үндэслэн тус компани фидуцийн зүйлийг бодитоор гаргуулан авч, тэрхүү цагаас хойш өөрийн эзэмшилд байлгаж байгаад даатгагч компанид хүлээлгэн өгч, тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлсэн байна /х.х-ийн 14 хуудас/.
Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн нь Н ******* ХХК нь тоот улсын дугаартай тоёото тундра О маркийн автомашиныг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч Д.Б*******ээс хураан авч явсан, хариуцагч нь уг өдрөөс хойш автомашиныг эзэмшин ашиглаагүй, хожим нэхэмжлэгч компаниас тухайн автомашиныг 31,000,000.00 төгрөгөөр үнэлснийг зөвшөөрөөгүй гэж тайлбарласныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үгүйсгээгүй.
Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар зохигчид фидуцийн зүйлийг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээлгэн өгсөн, хүлээн авсан талаар маргаагүй тул энэхүү үйл баримтыг нотлох шаардлагагүй.
Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид фидуци гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 235.4-т Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж тус тус заасан.
Тайлбарлавал, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний дагуу үүрэг хүлээгч этгээд мөнгө төлөх үүргээ хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлдэг, улмаар үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хугацаандаа гүйцэтгэсэн тохиолдолд шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авах эрхтэй бол, харин тэрээр мөнгө төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч этгээд өөртөө бодитоор авснаар тухайн гэрээ дуусгавар болдог онцлогтой.
Тиймээс зээлдүүлэгч Н ******* ХХК-ийн зүгээс хариуцагч Д.Б*******тэй байгуулсан үүргийн гүйцэтгэлийг хангахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний зүйл болох тоот улсын дугаартай тоёото тундра О маркийн автомашиныг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр бодитоор гаргуулан авсан байх тул Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д хууль буюу гэрээнд заасан бусад үндэслэл-ээр тэрхүү гэрээний үүрэг дуусгавар болсон байна.
Үүнийг тус шийдвэрт ...........Н ******* ХХК нь зээлдүүлэгчийн хувьд 46,000,000.00 төгрөгийг зээлийн гэрээний дагуу хариуцагч Д.Б*******ээс шаардах эрхтэй байхын сацуу даатгуулагчийн хувиар даатгагч Монгол д******* ХК-иас д*******ын тохиолдол бий болвол мөн адил шаардах сонгох эрхтэй б*******ээ гэж тодруулсны дагуу авч үзвэл зээлдүүлэгч тус компани зээлийн болон фидуцийн гэрээний шаардах эрхийг хэрэгжүүлэх замаар автомашиныг тийнхүү бодитоор гаргуулан авч, үүргийг дуусгавар болгосон ажээ.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, *******ын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч М*** д******* ХК-ийн гаргасан хариуцагч Д.Б*******д холбогдох 25,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 458,150.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг үүгээр дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР