| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 05/2024/0074/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/134 |
| Огноо | 2024-02-05 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Ц.Ц |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/134
2024 02 05 2024/ШЦТ/134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.М даргалж,
Нарийн бичгийн дарга Д.А
Улсын яллагч Ц.Ц
Хохирогч Ц.Г түүний өмгөөлөгч Н.Б
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний хариуцагч Б.Б
Өсвөр насны шүүгдэгч Б.И түүний өмгөөлөгч Д.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.И холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2023 оны 12 сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны сарын -ны өдөр төрсөн, настай, эрэгтэй бүрэн бус дунд боловсролтой, шийтгэлгүй, Б.И
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Өсвөр насны шүүгдэгч Б.И нь гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.И мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Г мэдүүлэхдээ: “Би тухайн үед гэр рүүгээ харих замд Жуковын автобусны буудал дээр буугаад, эхний замаар гарахдаа гарцаар гарсан. Тэгээд явган хүний голын замаар явж байгаад хойшоо зам гарах гэтэл ногоон гэрэл ассан. Машинууд цаана байсан тул гарч амжина гэж бодоод хойшоо гарцгүй газраар гарсан. Тухайн үед мотоцикл ирж байгааг мэдээгүй, хажуу талаас нэг юм мөргөсөн. Би шокт орсон байсан. Тэгээд гэнэт ухаан сэрээд юу болсныг мэдсэн. Биеийн байдлын хувьд хүндэвтэр, биеийн хүчний ажил хийж чадахгүй байгаа. Гүйж болохгүй дэглэмтэй байгаа. Би төгсөх курсын оюутан учир сүүлийн хэдэн сар хичээлдээ явж чадаагүй тул хичээлээс хоцорсон тул тэтгэлэг авч чадаагүй, сургалтын төлбөрийн асуудалд орсон. Эрүүл мэндийн хувьд ойрын хугацаанд төрж болохгүй гэсэн эмчийн зөвлөгөө өгсөн байгаа. Сэтгэл санааны хохирлын хувьд хэвтэрт байхад сэтгэл санааны хувьд гутралд орж, хүнд байсан. Хэвтэрт бие засаж чадахгүй, төгсөн курс байсан. Хичээлдээ явж чадахгүй, тэтгэлэг авч чадаагүй гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 10/, хохирогч Ц.Г мэдүүлэг /хх-ийн 23/, иргэний хариуцагч Б.Б мэдүүлэг /хх-ийн 23/, иргэний нэхэмжлэгч Д.Г мэдүүлэг /хх-ийн 14/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Э.Б 2023.11.01-ний №13585 дугаартай дүгнэлт /хх-ийн 41-42/, Автотээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2023.12.06-ны өдрийн 934790 дугаартай дүгнэлт /хх-ийн 67-70/, жолоочийн нэгдсэн сан, автотээврийн хэрэгслийн нэгдсэн сангийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 102/, тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн лавлагаа /хх-ийн 67-70/, яллагдагч Б.И мэдүүлэг /хх-ийн 95/, Б.И төрсөний гэрчилгээний хуулбар /хх-ийн 36/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 104-105/ мөрдөгчийн магадлагаа нас тоолсон /хх-ийн 51/ шинээр нийгмийн даатгалын сангаас зардал гарсныг хохирогчид төлсөн баримт, хохирогчийн эмчилгээний зардалд төлсөн баримт, 31-р сургуулиас өгсөн зан байдлын тодорхойлолт, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар, мөн шинээр гаргаж өгсөн шалгалтад унаснаас үүдэн “Сувилахуйн сан”, “Этүгэн сан”-аас тэтгэлэг авдаг байсан. Нэг улирал хичээлд суугаагүй тул 1944000 төгрөгийн тэтгэлэг авч чадаагүй, өөрөө хувиасаа төлбөр төлөх болсон зэрэг нотлох баримтуудыг судлав.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Өсвөр насны шүүгдэгч Б.И нь учруулсан
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023.11.01 №13585 тоот дүгнэлтэд: Ц.Г биед баруун умдаг ясны бяцарсан зөрүүтэй хугарал, баруун шуу, гуянд цус хуралт, баруун гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Учирсан гэмтэл нь тухай осол гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэсэн шинжээч эмчийн дүгнэлт гарчээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан
Өсвөр насны шүүгдэгч Б.И нь Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.7 Жолоочид дараахь зүйлийг хориглоно:а/ тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.2.Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн идэвхтэй үйлдэл хийж, энэхүү үйлдлийн улмаас хохирогч Ц.Г эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан хоёрын хооронд шалтгаант холбоотой байна гэж үзэв.
Өсвөр насны шүүгдэгч Б.И үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу өсвөр насны шүүгдэгч Б.И нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Улсын яллагч: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, Эрүүгийн хуулийн 8.4 дүгээр зүйлд зааснаар эдлэх ялыг хоёр дахин багасгаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг саналыг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Гэм буруу дээр маргаагүй, анх удаа анхаарал болгоомжгүй байдлаас болж уг гэмт хэрэгт холбогдсон байгаа. Энэ хүүхдийн хувьд заавал ял оногдуулах шаардлагагүй байна. Хохирогч тал маань энэ дээр татгалзсан зүйлгүй байна. Тиймээс 1-3 жил хүртэл хугацаагаар тэнсэж, мөн давхар албадлагын арга хэмжээг авч өгнө үү гэв.
Хохирогчийн өмгөөлөгч: Энэ хүүхдийн амьдралд хор толбо суулгахгүйгээр Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэв.
Шүүх өсвөр насны шүүгдэгч Б.И эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Харин өсвөр насны шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлсөн хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байна. Мөн тэрээр одоо цаашид сурч боловсрох шаардлагатай, шүүх хуралдаанд гаргасан талуудын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.И эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Бусад асуудлаар
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.И нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба улсын яллагчийн яллах дүгнэлтийн хавсралтад эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 418000 төгрөг нэхэмжилсэн, шүүгдэгч Б.И төлөөгүй гэж дурдсан бөгөөд өсвөр насны шүүгдэгч Б.И хууль ёсны төлөөлөгч Б.Б нь 2024 оны 01 сарын 22-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд тушаасан байна.
Өсвөр насны шүүгдэгч Б.И хохирогч Ц.Г шүүхийн хэлэлцүүлэгт энэ гэмт хэргийн улмаас хохирогч болж хичээлдээ явж чадахгүйд хүрч шалгалтад унаснаас үүдэн “Сувилахуйн сан”, “Этүгэн сан”-аас тэтгэлэг авдаг байсан. Нэг улирал хичээлд суугаагүй тул 1944000 төгрөгийн тэтгэлэг авч чадаагүй, өөрөө хувиасаа төлбөр төлөх болсон тул дээрх зардлыг, мөн сэтгэцэд учирсан гэм хохирлын тус тус нэхэмжилсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцно... 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заажээ.
Өөрөөр хэлбэл хохирол шууд учирсан үр дагавар буюу хохирогч Ц.Г эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, үүнээс шалтгаалж гарсан үр дагавар буюу сэтгэл гутралд орсон, эдийн болон эдийн бус хохирлыг хохиролд тооцдог байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлд Шийдвэр гаргахаар зөвлөлдөх
5.2.тухайн гэмт хэрэгт шүүгдэгч гэм буруутайд эсэх,
5.3.шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасны дагуу зүйлчлэгдэх,
5.4. гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, шүүгдэгч тус бүрээс ямар хэмжээгээр гаргуулах...шүүх танилцуулсны дараа эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр хуульчилсан байна.
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт хохирол хор уршгийн асуудлыг эрүүгийн хариуцлага дээр ярина гэж тайлбарлаж байгаа хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд улсын яллагчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хохирол хор уршгийг тооцож гаргуулах санал бол үндэслэлтэй байна.
Шүүх Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын хавсралтын 3.6-д Шинжилгээний байгууллага, Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд эрүүгийн гэмт хэргээс Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг хамаарч байх бөгөөд энэ гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ гэж заасан байна. Иймд нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтийн 3 дугаар зэрэглэл буюу хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг: хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-аас 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл заасан тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 х 13= 7,150,000 төгрөгийг иргэний хариуцагч Б.Б гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Харин хохирогч Ц.Г эмчилгээ, сувилгааны болон сургалтын тэтгэлэг зэрэг хор уршигтай холбоотой бусад гэм хорын хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч Б.И нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Өсвөр насны шүүгдэгч Б.И урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Б.И Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.И эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц иргэний хариуцагч Б.Б /ЛЮ79052007/-с 7.150.000 /долоон сая нэг зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Г /РД:НН02261605/-д олгуулсугай.
4. Хохирогч Ц.Г нь хор уршигтай холбоотой бусад хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэйг дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч Б.И нь энэ шүүх хуралдаанаар цагдан хоригдсон хоноггүй бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Б.И урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА