Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/108

 

 2024          01          24                                       2024/ШЦТ/108

 

-          

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.М даргалж,

нарийн бичгийн дарга Б.Н

улсын яллагч М.Б

шүүгдэгч Б.Х, П.А, П.У, М.У нарын өмгөөлөгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Х, П.А,  П.У, М.У нарт холбогдох эрүүгийн  дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн нарын биеийн байцаалт: 

 

1.Монгол Улсын иргэн,  оны  сарын -ны өдөр  төрсөн,  настай, эрэгтэй боловсролтой,  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ,  Б.Х 

 

2.Монгол Улсын иргэн,  оны  дугаар сарын -ны өдөр  төрсөн,  настай, эрэгтэй, боловсролгүй,  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , П.А 

 

             3.Монгол Улсын иргэн,  оны  сарын -ний өдөр  төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл П.У

.

 4.Монгол Улсын иргэн,  оны  сарын -ний өдөр  төрсөн,   настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй,  ам бүл эхнэр хүүхдийн хамт М.У 

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

 

Яллагдагч П.У нь Б.Х, М.У П.А нартай бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал болох Сибирийн нарс Хушны үр буюу самар 158.6 кг-ыг түүсэн үйлдлийн улмаас байгаль орчинд 84.026.280 төгрөгийн хохирол учирсан. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/282 дугаар тушаалын хавсралтаар “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журамаар иргэн ахуйн зориулалтаар 1 удаа 50кг Хуш модны үр болох самрыг түүж, бэлтгэхийг зөвшөөрсөн хэмжээнээс их 65 кг Хуш модны үр болох самрыг түүсэн, 09 сарын 20-ны өдрөөс дараа оны 02 сарын 01-ний өдрийн хооронд түүж бэлтгэхээр заасан хугацаанаас өмнө буюу 09 сарын 14-нөөс 16-ны өдрийн хооронд тусгай хамгаалалттай газрын зөвшөөрөгдөөгүй бүсээс түүж, тээвэрлэсэн,

Яллагдагч Б.Х нь П.У, М.У П.А нартай бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал болох Сибирийн нарс хушны үр буюу самар 158.6 кг-ыг түүсэн үйлдлийн улмаас байгаль орчинд 84.026.280 төгрөгийн хохирол учирсан, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 08 сарын 22-ны өдрийн А/282 дугаар тушаалын хавсралтаар “ Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журмаар иргэн ахуйн зориулалтаар 1 удаа 50кг Хуш модны үр болох самрыг түүж, бэлтгэхийг зөвшөөрсөн хэмжээнээс их 65кг Хуш модны үр болох самрыг түүсэн, 09 сарын 20-ны өдрөөс дараа оны 02 сарын 01-ний өдрийн хооронд түүж, бэлтгэхээр заасан хугацаанаас өмнө буюу 09 сарын 14-нөөс 16-ны хооронд тусгай хамгаалалттай газрын зөвшөөрөгдөөгүй бүсээс түүж, тээвэрлэсэн,

Яллагдагч М.У нь П.У, Б.Х П.А нартай бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал болох Сибирийн нарс Хушны үр буюу самар 158.6 кг түүсэн үйлдлийн улмаас байгаль орчинд 84.026.280 төгрөгийн хохирол учирсан, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 08 сарын 22-ны өдрийн А/282 дугаар тушаалын хавсралтаар “ Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журмаар иргэн ахуйн зориулалтаар 1 удаа 50кг Хуш модны үр болох самрыг түүж бэлтгэхийг зөвшөөрсөн хэмжээнээс их 65кг Хуш модны үр болох самрыг түүсэн, 09 сарын 20-ны өдрөөс дараа оны 02 сарын 01-ний өдрийн хооронд түүж бэлтгэхээр заасан хугацаанаас өмнө буюу 09 сарын 14-нөөс 16-ны өдрийн хооронд тусгай хамгаалалттай газрын зөвшөөрөгдөөгүй бүсээс түүж, тээвэрлэсэн,

Яллагдагч П.А нь П.У Б.Х М.У нартай бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал болох Сибирийн нарс Хушны үр буюу самар 158.6кг түүсэн үйлдлийн улмаас байгаль орчинд 84.026.280 төгрөгийн хохирол учирсан, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 08 сарын 22-ны өдрийн А/282 дугаар тушаалын хавсралтаар “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журмаар иргэн ахуйн зориулалтаар 1 удаа 50кг Хуш модны үр болох самарыг түүж, бэлтгэхийг зөвшөөрсөн хэмжээнээс их 65кг Хуш модны үр болох самрыг түүсэн, 09 сарын 20-ны өдрөөс дараа оны 02 сарын 01-ний өдрийн хооронд түүж бэлтгэхээр заасан хугацаанаас өмнө буюу 09 сарын 14-нөөс 16-ны өдрийн хооронд тусгай хамгаалалттай газрын зөвшөөрөгдөөгүй бүсээс түүж тээвэрлэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт : Бид 4-ийн түүсэн нийт самрын хэмжээ 158.6 килограмм байгаа үүнийг 4-т хуваах юм бол нэг хүний 38.8 килограмм болж байгаа. Яллах дүгнэлтэд нэг хүний 65 килограмм гэж бичигдсэн байсан гэв.

Шүүгдэгч П.А шүүхийн хэлэлцүүлэгт: “...Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Шүүгдэгч П.У шүүхийн хэлэлцүүлэгт : “...Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Шүүгдэгч М.У шүүхийн хэлэлцүүлэгт: “...Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: Засгийн газрын тусгай сангийн тухай хууль 7.2.3 дахь хэсэгт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд тушаахаар зохицуулсан байдаг. Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2019 оны 04 сарын 17-ны өдрийн А/146 дугаартай журам батлах тушаал байдаг. Уг журмын 8.2 дахь хэсэгт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг болон захиргааны журмаар олсон, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д “байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого” 12.1.6-д заасны дагуу хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийг борлуулсны орлогыг тус тус Төрийн сан банкны Байгаль орчин уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төвлөрүүлнэ гэж заасан байдаг. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг тээврийн хэрэгсэл унаа хөсөг, тоног төхөөрөмж борлуулсны орлого зэргийг манай дансанд тушаах ёстой байдаг. Ойн тухай хуульд зааснаар ойн дагалт баялгийг тухайн жилийн 09 сарын 20-ны өдрөөс дараа оны 02 сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар бэлтгэх боломжтой. Гэвч тухай жилд тус бүс нутгийн хуш модны самрын ургацын байдалд дүн шинжилгээ, судалгаанд үндэслэн төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар хуш модны самрыг бэлтгэх эсэхийг тогтоож өгдөг. 2022 оны Нийслэлийн ногоон бүсээс самар бэлтгэхийг хориглосон учраас Ойн дагалт баялаг бэлтгэлийн зөвшөөрлийг манай байгууллагын зүгээс олгохгүй байгаа. Ойн дагалт баялагийг ашиглах мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрлийг Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 3 жилийн хугацаатайгаар шаардлагад нийцсэн аж ахуйн нэгжүүдэд олгодог. Гэвч хориглосон бүсээс тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж хуш модны самар бэлтгэж болохгүй. Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж ч нийслэлийн ногоон бүст хамаарах газраас бэлтгэхийг хориглосон. Дээрх дурдсан сайдын тушаалд заасан байгаа. Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153-р тогтоолын хавсралтаар баталсан Ховор ургамлын жагсаалтад багтсан Сибирь хуш нь Монгол оронд ургадаг бөгөөд өөр төрөл зүйлийн хуш мод Монгол оронд ургадаггүй. Тиймдээ уг ургамлын үр идээ болох хуш модны самар нь ховор ургамлын үр, идээ болж байгаа юм. Хуш модны самарны үнэлгээг 2022 оны 12 сарын 22-ны өдрийн А/603 дугаартай тушаалаар Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг тооцохоор журамлаж өгсөн байна. Ойн тухай хууль 3.1.12 “ойн дагалт баялаг гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар, эмийн болон хүнс, тэжээл, техникийн ургамал модны холтос, үйс, хусны шүүс, давирхай, ойн хөвд, хөвхөн зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг гэж заасан тул хуш модны самар нь энэ ойлголтод багтаж байна. Мөн самар нь өөрөө Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “ Ховор ургамлын жагсаалтад багтсан Монгол оронд ургаж байгаа Сибирь хушны үр идээ мөн. Одоогоор хууль тогтоомжид заасан ойлголтоор ингэж заасан учраас өөр нэмж хэлэх тайлбар байхгүй. Шинжилгээний дүгнэлтэд тусгагдсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ, байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49-р зүйлд заасны дагуу хохирлыг нэхэмжилж байна “гэх мэдүүлэг, /1хх-ийн 34-37/

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 13/, илтгэх хуудас /1хх-ийн 14/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 15-18/, эд зүйл баримт, бичиг, тээврийн хэрэгсэл ачаа тээш мал, амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх22-25/, байгаль орчин, уур амьсгалын сангийн 2023.08.17-ны өдрийн 103 тоот албан бичиг /1хх-ийн 26/, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мэдүүлэг /1хх-ийн 34-37/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 сарын 17-ны өдрийн 2880 дугаартай –Шинжилгээнд ирүүлсэн зүйл нь Сибирь нарс хуш Pinus sibirica Du Tour нь Засгийн газрын 1995.08.25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралт “Ховор ургамлын жагсаалтад орсон ургамал. Шинжилгээнд ирүүлсэн "Хуш" модны самрын түүж бэлтгэсэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй.

- Сибирь нарс (Хуш)-Pinus sibirica Du Tour нь уулын тайгын бүслүүрийн дээд хэсгээр ургадаг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Алтай гэсэн ургамал-газарзүйн тойрогт тархдаг. Шинжилгээнд ирүүлсэн "Хуш" модны самрын таримал эсвэл байгалийн зэрлэг аль нь болохыг тодорхойлох боломжгүй байна.

Шинжлэгдэж буй самрын чийг 30.6% (±0.3% зөрүүтэй) байх тул нойтон Мэргэшсэн  үнэлгээчин Г.Л 2023 оны 11 сарын 29-ний өдрийн "2022 оны самрын уназаны вдер болох намрын 11 сарын 29-ний цайруулсан 1 кг самрын үнэ зах зээлд дунджаар 5.0-10.0 мянган төгрөг Байсан иймдэг байсан гэсэн уналт 158,8 кг самрын зах зээлийн уналгаа ба10 200 төгрөг байсан баримтууд унэлгээний тайлан /хх-ийн 237-242 хуудас болон бусад бичгийн баримтууд хэрэгт цугларсан байна

Хуш модны самрыг MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын шаардлага хангасан, 70% -иас ихгүй, агаарын харьцангуй чийглэгтэй, 15°С-дээшгүй температуртах агааржуулалттай байранд, шалнаас дээш 20-30 см өндөр нарын шууд тусгалаас хол, хана, халаагуураас 1 м-ээс багагүй зайтай, агаар, чийг челеетэй нэвтрэх шуудай, уутанд 10,025мм болон түүнээс зузаан нийлэг хальсан уут хэрэглэхгүй 1 жил хадгална. Тус стандартад заасны дагуу хадгалаагүй тохиолдолд чанар муудах боломжтой.

Хуш модны 1 кг хуурай самрын үнэлгээ нь 176.600 төгрөг байна. Мөрдөгчийн тогтоолд дурдсан 158.6 кг "Хуш" модны самрын экологи-эдийн засгийн үнэлгээг тооцож үзэхэд 176.600×3×158.6-84.026.280 төгрөг байна.

Сибирь нарс (Хуш)-Pinus sibirica Du Tour -ны цайруулсан самар байна.

Самар нь ургамлын үржлийн эрхтэн буюу ур. Сибирь нарс (Хуш)-Pinus sibirica Du Tour нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын "Ховор ургамлын жагсаалт"-д орсон ургамал.

- Шинжилгээнд ирүүлсэн Сибирь нарс (Хуш)-Pinus sibirica Du Tour самрын түүсэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй.

Сибирь нарс (Хуш)-Pinus sibirica Du Tour нь уулын тайгын бүслүүрийн дээд хэсгээр ургадаг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Алтай гэсэн ургамал-газарзүйн тойрогт тархдаг. Таримал эсвэл байгалийн зэрлэг ургамлын болохыг тогтоох боломжгүй.

Шинжилгээнд ирсэн самрын дундаж чийг нь 8.1% байх тул хуурай байна. Хуш модны самрыг MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын дагуу 1 жил хадгална. Тус стандартад заасны дагуу хадгалаагүй тохиолдолд чанар муудах боломжтой. - Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу 158.6 кг хуш модны хуурай самрын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 28.008.760 төгрөг байна.

- Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг тооцож үзэхэд 176.600x3x158.6-84.026.280 төгрөг байна." гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56-59-р хуудас/,

Мэргэшсэн үнэлгээчин Г.Л 2023 оны 08 дугаар сарын 17- ний өдрийн 2023-8/02 дугаартай "Isuzu Bighorn 3052 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 4.800.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 65-71-р хуудас/ яллагдагч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

            Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан, хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч П. Б.Х М.У, П.А нар нь бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал болох Сибирийн нарс Хушны үр буюу самар 158.6 кг-ыг түүсэн үйлдлийн улмаас байгаль орчинд 84.026.280 төгрөгийн хохирол учирсан. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/282 дугаар тушаалын хавсралтаар “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журамаар иргэн ахуйн зориулалтаар 1 удаа 50кг Хуш модны үр болох самрыг түүж, бэлтгэхийг зөвшөөрсөн хэмжээнээс их Хуш модны үр болох самрыг түүсэн, 09 сарын 20-ны өдрөөс дараа оны 02 сарын 01-ний өдрийн хооронд түүж бэлтгэхээр заасан хугацаанаас өмнө буюу 09 сарын 14-нөөс 16-ны өдрийн хооронд тусгай хамгаалалттай газрын зөвшөөрөгдөөгүй бүсээс түүж, тээвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

 

Гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч шүүгдэгч Б.Х, П.У П.А, М.У нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд заасныг журамлан тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлт гаргасан. Шүүгдэгч нар болон түүний өмгөөлөгч Төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын баталсан хуультай харшилсан тогтоол гарган ойн дагалт баялгийг ховор ургамлын жагсаалтад бие даасан ховор ургамал мэтээр оруулсан Засгийн газрын тогтоолыг үндэслэн ургамал гэж үзэн улмаар ургамлын аймагт хохирол учруулсан гэж хэт өндөр үнэлгээ тогтоох, улмаар гэмт хэрэг гэж ял халдааж байгаа нь бүхэлдээ хуулийг буруу хэрэглэсэн, миний үйлчлүүлэгч нарын эрх ашгийг хохироосон, буруу жишиг тогтоосон хууль бус шийдвэр, үйл ажиллагаа болсон байна мөн шинжээчийн дүгнэлтээр ховор ургамал гэдгийг тогтоосон тэрнээс биш ховор ургамлыг гэмтээсэн тасалсан зүйл байхгүй  гэж гэм буруугийн талаар уг дүгнэлттэй маргаж мэтгэлцсэн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэж “...зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан гэж хуульчилжээ.

           

Байгаль орчныг хамгаалах тухай хууль нь хүрээлэн буй байгаль орчныг бүхэлд нь хамгаалах, нөхөн сэргээх, тэдгээртэй холбогдсон цогц харилцааг зохицуулахаар Улсын Их Хурлаас 1995 онд батлан гаргасан суурь хууль юм.

            Суурь хуулийн хэм хэмжээнд тулгуурлан байгалийн тодорхой төрлийн объектод хамаарах харилцааг холбогдох салбар хууль, эрх зүйн бусад актуудаар нарийвчлан зохицуулдаг онцлогтой.

Тухайлбал, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “ургамал” гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт ургадаг байгалийн болон таримал ой, мод, бүх төрлийн дээд, доод ургамал хамаарна.

Байгалийн ургамлын тухай хуулийн 2дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн: 

1/ "байгалийн ургамал" гэж хүний оролцоогүйгээр байгалийн жамаар ургаж байгаа зүйл ургамлыг; 

2/ "байгалийн ургамлын нөөц" гэж тухайн зүйл ургамлын тархац нутаг дахь нийт хэмжээг тус тус ойлгохыг зааснаас гадна мөн хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ургамлыг түүний нөөц, нөхөн сэргэх чадварыг нь харгалзан нэн ховор, ховор, элбэг гэж ангилсан бөгөөд ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамлыг хамааруулахаар хуульчилжээ.  

Хэдийгээр Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т зааснаар самар нь ойн дагалт баялаг мөн боловч Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ямар ургамлыг ховор ургамалд тооцох талаар тогтоол гаргаж, жагсаалт батлах эрх хэмжээг Монгол Улсын Засгийн газарт хууль тогтоогчоос олгосон байна.

Энэ эрх хэмжээний хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 1995 оны  153 дугаар тогтоолын хавсралтаар “Ховор ургамлын жагсаалт”-ын 355-д “Нарсны төрлийн модны үр” хэмээн баталж, мөн Засгийн газрын 2015 оны 410 дугаар тогтоолоор Нарсны төрлийн модны үр /ойн нарс, одой нарс, сибирь хушны үр, идээ/ болгон өөрчлөлт оруулсныг буюу сибирь хушны үр, идээг ховор ургамалд хамааруулжээ.

            Харин Ойн тухай хууль нь Монгол Улсын ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглах, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлийн:

3.1.1."ой" гэж мод, бут, сөөг болон бусад ургамал, хаг хөвд, амьтан, бичил биетэн шүтэлцэн орших хам бүрдлийн экологи-газарзүйн онцлог нөхцөл бүхий орчныг;

            3.1.2."ойн сан" гэж энэ хуулийн 3.1.1-д заасан ой, ой дотор байгаа ойгоор бүрхэгдээгүй болон ойн тэлэн ургахад шаардлагатай талбай бүхий орчныг;

            3.1.11."ойн баялаг" гэж ойн модны нөөц, түүний дагалт баялгийн нөөцийг;

            3.1.12."ойн дагалт баялаг" гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар ... зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг” гэсэн хуулийн нэр томьёог хуульчилсан нь “самар нь хүний оролцоогүйгээр байгалийн жамаар ургаж буй ховор ургамал” болохыг үгүйсгэх үндэслэл болохгүй байна.

Тодруулбал, Ойн тухайн хуулиар тухайн байгалийн ургамлууд ургаж буй ойн бүсчлэлийг тогтоож улмаар тус бүcчлэлийн хүрээнд ургамлуудыг хэрэглээнийх нь шинж чанараар мод ба бусад дагалдах баялаг хэмээн зөвхөн ойн баялгийн нөөцийг ерөнхийлсөн байдлаар тодорхойлсон байх тул дээрх хууль тогтоомжуудын хооронд зөрчилдөөн байхгүй гэж үзнэ.

 Мөн  шүүгдэгч нар самарыг хуш модонд байхад түүсэн, эргэж дахиж шинээр төлжөж ургаж байхад самарыг түүгээгүй гэж мэдүүлсэн байдаг.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэж “...зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан гэж хуульчилжээ.

 

Өөрөөр хэлбэл “ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэн гэдгийг шинжээч дүгнэлтдээ тайлбарлахдаа:

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 сарын 17-ны өдрийн 2880 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “....Сибирь нарс (Хуш)-Pinus sibirica Du Tour -ны цайруулсан самар байна.

 

Самар нь ургамлын үржлийн эрхтэн буюу үр.

Сибирь нарс (Хуш)-Pinus sibirica Du Tour нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын "Ховор ургамлын жагсаалт"-д орсон ургамал гэж шинжээчийн дүгнэлт гарчээ.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйл заасан Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг нь хохирол хор уршгийн хэмжээ шаардахгүй , ямар нэгэн кг, тоо хэмжээ заахгүй гэж тайлбарласан үндэслэлтэй байна.

Иймд Шүүгдэгч нарыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал болох 158.6 кг хушны самар түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Иймд шүүгдэгч Б.Х, П.А, П.У, М.У  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийг үйлдэхдээ “зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүж бэлтгэсэн тээвэрлэсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Х, П.А, П.У М.У нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Мөн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр, оролцоо, гүйцэтгэсэн үүргийг зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Шүүгдэгч нар нь гэмт хэргийг санаатай үйлдсэн тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл анх Б.Х өөрийн үеэл ах болох А, танил У У нарын хамт самар түүж, түүсэн самраа худалдаж мөнгө олох зорилгоор Баянзүрх дүүргийн 35-р хорооны нутаг дэвсгэр, Улиастайн амруу өгсөж яваад Баянголын ам гэх газар руу өгсөж дөрвүүлээ миний худалдаж авахаар хүнээс зээлээр авсан боловч мөнгийг нь төлөөгүй байсан Isuzu Bighorn 30-52 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслээр явсан. Самар түүх газраа очоод 15-16-ны өдрийн өглөөгүүр самар түүж түүсэн самраа уулнаас олсон хуучин хэрэглэж байгаад хүмүүсийн орхисон байсан төхөөрөмж шигшүүрийг ашиглан самраа боргойцооноос нь салгаж 4 шуудай болохоор нь 16-ны өдөр төлөвлөснийхөө дагуу буцахаар болж дөрвүүлээ түүсэн 4 шуудай самартайгаа машинаараа уулнаас бууж яваад Баянголын ам орчимд явж байгаад цагдаад саатуулагдаж уг гэмт хэргийг хамтран оролцож үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль сануулж авсан мэдүүлгээр тогтоогдож байна.

 

 Улсын яллагч: шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, мөн тус бүр 1 ширхэг мод тарих үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахуулах саналыг гаргасан.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан шүүгдэгч нарыг тус бүр тэнсэн хянан харгалзах саналыг гаргасан

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Х, П.А, П.У нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, М.У нь өмнө өмчлөх эрхийг эсрэг гэмт хэрэгт холбогдож байсан  байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруу дээр маргаж мэтгэлцэж оролцсон байдал, хохирол төлөгдөөгүй байдал, шүүхээс гэм буруутайд тооцож экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон нөхөн төлбөрийг тус бүр хариуцаж 2 жилийн хугацаанд төлөхөөр тогтоосон, улсын яллагчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Х, П.А, П.У М.У нарт тус бүрт 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, шүүгдэгч нарыг зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус 1 ширхэг мод тарих үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэлээ.

           

            Бусад асуудал:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ.” гэж,

 

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж тус тус зааснаар шүүгдэгч Б.Х, П.А П.У М.У нар  нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр 86402280 төгрөгөөр тооцож шүүгдэгч нараас тус бүр 21600570 /хорин нэгэн сая зургаан мянга таван зуун далан /төгрөгийг шүүгдэгч нараас тус бүр гаргуулан улсын орлогод оруулах,

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох Izuzu Bighorn 30-58 улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 4800000 төгрөгийг хувь тэнцүүлэн буюу 1200000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийг шүүгдэгч нараас тус бүр гаргуулж улсын орлогод оруулж тооцох нь хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцэхээр байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 158.6 кг самар Цагдаагийн Ерөнхий газрын хяналт үйлчилгээний хашаанд байрлах тус албаны эд мөрийн баримт хадгалах хөргүүртэй чингэлэгт хадгалагдаж самарыг зохих байгууллагад шилжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.У энэ хэрэгтээ цагдан хоригдсон 16 хоногийг  зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож түүний эдлэх ялаас хасаж тооцож, шүүгдэгч М.У урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгааг гаргах таслан сэргийлэх арга хэмжээ  авах, шүүгдэгч Б.Х, П.А, П.У нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэв.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч  Б.Х,  П.А,  П.У,  М.У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 заалтад заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал тэдгээрийн үр, эрхтэнийг түүж, бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Х, П.А П.У М.У нарт 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч нарыг зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх хугацаанд тус тус 1 ширхэг мод тарих үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар шүүхээс хүлээлгэсэн үүрэг болон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

 

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр 86,402,280 төгрөгөөр тооцож шүүгдэгч нараас тус бүр 21,600,570 /хорин нэгэн сая зургаан мянга таван зуун далан/ төгрөгийг тус тус 2 жилийн хугацаанд гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар тогтоосугай.

 

            6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох Isuzu Bighorn 30-52 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 4,800,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүр 1,200,000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.У цагдан хоригдсон 16 хоногийг  зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож түүний эдлэх ялаас хасаж тооцсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч М.У урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ  авах, шүүгдэгч Б.Х П.А П.У нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, Цагдаагийн Ерөнхий газрын хяналт үйлчилгээний хашаанд байрлах тус албаны эд мөрийн баримт хадгалах хөргүүртэй чингэлэгт хадгалагдаж байгаа 158.6 кг самарыг зохих байгууллагад шилжүүлж улсын орлогод оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

           11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХТУЛГА