| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/202/0028/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/38 |
| Огноо | 2024-02-26 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/38
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго, шүүгдэгч П.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Берикболоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 2336000260349 дугаартай, 178/2024/0028/Э/ индекстэй хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Мон******* улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой,мэргэн буудагч мэргэжилтэй, ******* аймгийн “Таван дорж” ХХК-нд туслах ажилтан, ам бүл-5, аав, ээж, дүү нарын хамт ******* аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суух хаягтай, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 645 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, ******* ургийн овогт *******гийн *******т
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.******* нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 20-ны хооронд “Бүрэгтэй” ХХК-нд борлуулалтын ажилтнаар ажиллаж байхдаа түгээлтийн 6,303,100 төгрөгийг авч бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1.1 Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 9-р хуудас);
1.2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ Манай компани 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс түгээлт хариуцсан эд хариуцагчаар *******гийн ******* гэх залууг авч ажиллуусан. 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс үндсэн ажилтнаар авч хөдөлмөрийн гэрээ байгуулсан. П.******* нь талх нарийн боорцогийг аймгийн төвийн дэлгүүрүүдээр тарааж, орлого цуглуулах, зарим шаардлагатай үед цехэд шаардлагатай түүхий эд материалуудыг хамтран ажилладаг байгууллагуудаас авчирч өгч төлбөр тооцоо хийх зэрэг ажил хийдэг байсан.Мөн борлуулалтын орлогыг өдөр бүр цуглуулж мөнгөө касст хийдэг байсан. Тэгтэл 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс орлого багасаад масло зээлээр авч эхэлсэн.Би тооцоо нийлэхээр очиход Арвин төв 60кг буюу 660,000 төгрөг, Хишиг төв 40кг буюу 440,000 төгрөг нэхсэн. Тэгээд П.******* луу ярихад “надад тооцоо байхгүй” гээд 2022 оны 11 дүгээр сарын 17-ноос ажлаа хаяад явсан.Мөн ногооны 3,316,100 төгрөг, дэлгүүрүүдэд зээлээр өгсөн гэж худлаа хэлж тооцоо хийсэн 2,987,000 төгрөг үүнээс Б.ын 660,000 төгрөгийг хасаад нийт 5,643,100 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-14,35,138х/
1.3. Иргэний нэхэмжлэгч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний бие эхнэр С.Өлзийбаярын хамт “Ариун” худалдааны төвд хүнсний дэлгүүр ажиллуудаг. Гэтэл Голден бейкерей төвийн түгээгч П.******* гэх залуу 2022 оны 11 дүгээр сарын 08-нд 20кг, мөн сарын 23-нд 40кг масло зээлээр аваад явсан.Дараа нь асуухад П.*******т өгөөд явсан гэж хэлсэн.Тэгээд эхнэр асуухаар эхлээд танайд өгчихсөн гэж хэлж байгаад дараа нь аавын тэтгэврийн зээл аваад төлнө гэж хэлсэн байна лээ. Одоо хүртэл төлөөгүй байгаа гэх мэдүүлэг /хх-37,140х/
1.4.Гэрч П.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ 2022 оны 10 дугаар сарын 30-ний өдөр миний бие “Бүрэгтэй” ХХК-ны борлуулагч байсан П.*******тай хамт гэх хүнээс 2023 оны 03 дугаар сар хүртэл хэрэглэгдэх хүнсний ногооны мөнгө 4,700,000 төгрөгийг гийн ХААН банкны 58,,,,,21 дугаартай данс руу шилжүүлээд 1,383,900 төгрөгийг зээлээр авсан. Тэгтэл ногоо дуусаад дахин авах гэтэл танай түгээгч П.*******т буцааж өгсөн гэсэн.П.*******аас асуухад эгч над руу яриад ногоо муудсан мөнгийг чинь буцааж өгий гэхээр нь өөрийнхөө дансаар авсан гэж хэлсэн.Одоо 3,316,100 төгрөгийг нэхэмжилж байна.
1.5. Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажилллагаанд өгсөн: “2022 оны 10 дугаар сард П.Ууганабяр гэх залуу ногоо авий гээд нийт 1,383,900 төгрөгийн ногоо авч яваад дараа нь миний ХААН банкны 58,,,,,21 данс руу 4 сая төгрөг хийсэн байсан. Тэгээд түүнээс хойш 20 хоногийн дараа П.******* луу залгаад манай зооринд байсан ногоо муудсан байна үлдэгдэл мөнгөө ирж аваарай гэж хэлсэн чинь дансаа явуулахаар нь үлдэгдэл 2,576100 төгрөгийг шилжүүлсэн”.гэх мэдүүлэг /хх-41х/
1.6.Шүүгдэгч П.*******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.******* нарын тооцоо нийлсэн тухай баримт, шүүгдэгч П.*******ын ХААН банкны 54....64 тоот, гэрч Б.гийн ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулгууд/хх102х/
1.7. Вендо-ХХК-ны хөрөнгийн үнэлгээгээр “100 кг масло 920,000” төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан/хх-88х/
1.8. Шүүгдэгч П.*******ын хувийн байдлыг тогтоосон тухай баримтууд хэргийн 147-150 дугаар талд тус тус авагдсан байна.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол... шийтгэнэ” гэж заасан байна.
Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгохоор тодорхойлсон ба шүүгдэгч П.******* нь "Бүрэгтэй" ХХК-ны тухайн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцуулж хүлээлгэсэн нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон бичгийн бусад баримтаар тогтоогдсон болно.
Бусдын өмчлөх эрхийг зөрчиж хууль бусаар завшсан үйлдлээр төгсдөг гэмт хэрэг. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь “Бүрэгтэй ХХК-ны борлуулагчаар ажиллаж байхдаа бараа бүтээгдэхүүн тарааж орсон орлогыг хурааж, шаардлагатай түүхий эд материалыг авч уг байгууллагаас олгогдсон эрх хэмжээний хүрээнд ажил үүргээ гүйцэтгэх явцдаа уг байгууллагын эд хөрөнгийг мэдсээр байж хууль бусаар өөрийн дансаар авч, өр зээл тавьж өөртөө завшсан гэж үзнэ.
Шүүгдэгч П.******* нь хохирогчийн эд хөрөнгийг хариуцан борлуулах, цуглуулах үүрэг хүлээсэн бөгөөд бараа бүтээгдэхүүн зарж, борлуулсан орлогыг өөрийн өмчийн нэгэн адил хууль бусаар ашиглаж завшсан үйлдэл нь шунахайн сэдэлттэй, санаатай гэмт хэрэгт тооцогдоно.
Иймд шүүгдэгч П.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч П.*******ын хууль бус үйлдлээс “Бүрэгтэй” ХХК-нд 5,643,100 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Б.т 660.000 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон бөгөөд уг хохирлоос 300,000 төгрөгийг төлсөн баримтыг шүүхэд ирүүлсэн байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч П.*******аас 5,643,100 төгрөг гаргуулж “Бүрэгтэй” ХХК-нд, 360,000 төгрөг гаргуулж Б.т олгуулахаар шийдвэрлэв.
Б. Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч П.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 36 дугаар хуудас),шийтгэх тогтоолын хуулбар(хавтаст хэргийн 38 дугаар хуудас), шүүгдэгч П.*******ын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 56-р хуудас) иргэний үнэмлэхний лавлагаа (хавтаст хэргийн 57-р хуудас), авто тээврийн хэрэгслийн эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 58 дугаар хуудас),төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 59 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч П.*******ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчид 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, 5,643,100 төгрөгийг хохирогчид олгуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдаж байна гэх дүгнэлт,тайлбар,
Шүүгдэгч П.*******аас: ”Би үйлдвэрт ажил хийж хохиролоо барагдуулах тул мөнгөн торгууль оногдуулж өгнө үү” гэх тайлбрыг тус тус гаргасан болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч П.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан хэдий ч хохирлоо бүрэн төлөөгүй, эцэг, эх дүү нарын хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлж амьдардаг гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй зэрэг хувийн байдал тогтоогдож байна.
Иймд шүүхээс шүүгдэгч П.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497,1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгчээс 5,643,100 төгрөг гаргуулж “Бүрэгтэй” ХХК-нд, 360,000 төгрөг гаргуулж Б.т олгуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******ыг 450 /дөрвөн зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч П.*******т мэдэгдсүгэй.
4.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч П.*******т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэнд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч П.*******аас 5,643,100 төгрөг гаргуулж “Бүрэгтэй” ХХК-нд, 360,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.т тус тус олгосугай.
6.Эрүүгийн 2336000260349 дугаартай хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.*******т цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч П.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС