Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/157

 

 

 

 

 

 

 

 

  2024          02            28                                      2024/ШЦТ/157     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ,                

улсын яллагч Г.Онон,

шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч А.Золзаяа,

хохирогч М.*******, түүний өмгөөлөгч А.Ариунболд,

хохирогч Б.*******, түүний өмгөөлөгч Т.Багахүү,

хохирогч О.*******ын өмгөөлөгч О.Билгүүн,

иргэний нэхэмжлэгч Б.*******э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Баянгол дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ын *******өд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 20500489******* дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 6 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл , эхнэр, хүүхдийн хамт дүүрэг, 0 дугаар хороо, Ривер стоун хотхоны 26/6 байрны 1024 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд

202 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, ******* овогт *******ын ******* /РД:ТГ8711075/,

 

Холбогдсон хэргийн талаар

  

  Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сайн Моторс" төвд хохирогч М.*******гийн эзэмшлийн "Тоёота Хайлукс" маркийн 5-60 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг бусдад 50.000.000 төгрөгт зарж, худалдан борлуулсан мөнгийг “...араас чинь шилжүүлнэ...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч М.*******д 46.550.000 төгрөгийн хохирол,

2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 0/1 дүгээр байранд үйл ажиллагаа явуулах "Хүслэн" авто худалдааны төвийн гаднаас хохирогч Б.*******ийн эзэмшлийн УНВ улсын дугаартай "Лексус Ай Эс 00” маркийн тээврийн хэрэгслийг "...5.000.000 төгрөгт худалдан авна, 202 оны 01 дүгээр сард төлбөр тооцоог хийнэ..." гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж авч яваад, өөрийн өглөгтэй хүнд өгч барьцаалан, хохирогч Б.*******т 4.515.000 төгрөгийн хохирол,

Мөн 202 оны дугаар сарын 10-ны өдрөөс 202 оны 4 дүгээр сарын 06- ны өдрийн хооронд “...Япон улсаас машин захиалж өгнө...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их шавь спорт цогцолбор сургуульд байсан хохирогч О.*******аас 6 удаагийн үйлдлээр нийт 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 104.065.000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ:  “...Хохирогч М.******* нь манай эхнэрийн хадам аавын төрсөн дүү, охинтой нь хамтарч машин зарж ашгаа хувааж авна гэж анх 42.000.000 төгрөгөөр Хайч Люкс гэх машиныг авсан. Тэгээд Сайн моторс дээр аваачиж зарж лексус H 47-70 дугаартай машиныг 26.000.000 төгрөгөөр авч т жижиг машин шилжүүлж өгөхдөө араас нь мөнгийг чинь шилжүүлж өгье гээд аас 2.966.000 төгрөг авсан. Тухайн үед араас нь шилжүүлэх гэж байгаад өөрийн хэрэгцээнд зарцуулсан. Хохирогч Б.*******ийн хувьд Хүслэн авто теллер гэх 10 хорооллын авто салон дээр очиж уулзаад УНВ улсын дугаартай Lexus HS маркийн машиныг нь авсан. Инвес кросс банк бусад 15.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй, өөрт нь 20.000.00 төгрөг өгнө гэж тохиролцож авсан. Сар болгон банк бусад 1.000.000 төгрөг төлдөг гэхээр нь сар хүртэл төлөлт хийсэн. Авчихаад өөрийн хэрэгцээнд мөнгийг зарцуулсан байхдаа М.******* эгчийн нөхөр Самбуу ахтай гэрийнх нь доор очиж уулзахад Самбуу ах Б.*******ийн машиныг надаас авсан. Авахдаа энэ машиныг чинь Б.*******эд өгсөн машины оронд авлаа, сольж өгтөл энэ машиныг өгөхгүй гээд аваад үлдсэн. 12 дугаар сард Б.*******ээс машиныг нь авахдаа үнэн бодит бүх зүйлээ хэлж авсан. Тэгээд төлбөр тооцооны асуудлаа нэг мөр дуусгаад шилжүүлж авъя тэр болтол сар болгон банк бусыг нь төлж байя гэж тохирсны дагуу өөрийн данснаас Б.*******ийн данс руу банк бусын мөнгийг нь шилжүүлдэг байсан. Хохирогч *******ын хувьд би Япон улсын IH компанитай хамтран ажиллаж өөрийн аккаунтаараа дуудлага худалдаанаас машин худалдаж авдаг ажил хийдэг. Өөрийн аккаунтаараа дугаар сард авсан машин Япон улсаас наашаа ачигдаад замдаа явж байсан. *******ын машиныг дугаар сард аваад -аас 4 сарын хооронд мөнгө шилжүүлж авч байсан. Дуудлага худалдаагаар машин худалдаж авахаар бол урьдчилгаа 0 хувийг хийгээд гааль дээр ирсний дараа үлдэгдэл 70 хувийг нь төлж машинаа авдаг. *******ын машины урьдчилгааг хийгээд машин наашаа ачигдаж ирэх хүртэл 1-2 сарын хугацаа зарцуулдаг учир анхнаасаа *******ад цаад хугацаа нь 7 дугаар сард ирнэ гэж хэлээд 04 дүгээр сарын 06-ны өдөр сүүлийн мөнгийг нь авсан. Тэгтэл 04 дүгээр сарын 11-ний өдөр ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 1 жилийн хорих ял авч хоригдсон. Хоригдсоны дараа Япон дахь компани замд явж байсан Бямбабаатар Даваасамбуу гэх хүний 2 машины үлдэгдэл 70 хувийг *******ын машин захиалсан мөнгөнөөс хасаад авсан байсан. Манай эхнэртэй холбогдоход нь эхнэр 1 жилийн хорих ял авсан талаар хэлсэн чинь замд явж байсан машинуудын төлбөрт авсан аккаунт одоо хүртэл нээлттэй байгаа. Миний аккунтад байдаг машиныг өөр Монгол талыг хариуцдаг ченжид зарж борлуулсан байсан... ”  /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.******* мэдүүлэхдээ: “...Миний Lexus HS-00 маркийн гэсэн дугаартай машиныг 12 дугаар сард ах нь өөрөө унах гэж байгаа юм, тоглохоо больж мөнгө төгрөгтэй болсон ахынхаа сүүлийн сарын дансны хуулгыг хар гээд хартал 160 гаруй сая төгрөг байсан. Ах нь 1 дүгээр сарын дундуур 15.000.000 төгрөгийн банк бусыг чинь хаагаад үлдэгдэл мөнгийг чинь 01 дүгээр сарын 20-оор өгье гэхээр нь өгөөд явуулсан. Тэгээд 2 сарын эхээр миний машиныг яасан бэ гэтэл ийм газар байгаа хоёулаа Натур явъя, тэнд байгаа гаражнаас очоод авчих гэхээр нь М.******* гэх хүний гэр болох Home Land гэх хотхоны гараж дээр очиход тэнд нь байгаагүй. Тэгтэл хоёулаа лагер дээр нь очоод үзье гээд Хайлааст явж үзэхэд миний машин бас байгаагүй. Тэр үед 9929-тэй дугаар өгөөд энэ хүнд чиний машин байгаа ярьчих гэхээр нь ярьсан чинь ах нь хулхидуулсан байгаа, чиний машиныг оронд нь өгсөн би Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр өргөдөл өгсөн байгаа чи тийшээ очоод мэдүүлэг өгчих гэж хэлэхэд нь 2 дугаар сард залилуулсан гэдгээ мэдсэн. Банк бус нь нэхэгдээд байсан болохоор нь сарын банк бусын мөнгө авсан...” /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.******* мэдүүлэхдээ: “...Прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсантай ижил байгаа. Машины мөнгө болох 42.000.000 төгрөг болон машинд засвар үйлчилгээ хийсэн мөнгийг нэхэж байгаа. Машин авах гэж охиныхоо машиныг зарж дээр нь банкнаас зээл авч нийт 42.000.000 төгрөг болгож өгсөн байсан. Үүнээс үүссэн хор хохирол их гарсан...” /шүүх хуралдааны тэмдэглэл/,

.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.*******э мэдүүлэхдээ: “...Б.*******өөс Lexus HS 250 маркийн машины нэрийг шилжүүлж өгөөч гэж нэхэмжилж байгаа...” /шүүх хуралдааны тэмдэглэл/,

мөрдөн байцаалтад хохирогч М.*******гийн өгсөн:

 

“...2022 оны 11 дүгээр сарын эхээр миний төрсөн ахын охины нөхөр ******* нь манай охин д автомашин борлуулаад ашгаа хувааж авах талаар санал тавьсан. Тэгээд манай гэр бүлийнхэн ярилцаж байгаад *******ийн саналыг зөвшөөрсөн бөгөөд 2022 оны 11 сарын 04-ний өдөр ******* манайд ирээд "Hilux маркийн машин байна авах уу авахаар бол одоо та надтай хамт яваад авчих" гэхээр нь би зөвшөөрөөд *******тэй хамт яваад Наадам центрийн хажууд Тэмүүхэй гэх үл таних залуутай уулзаад Hilux машиныг нь авахаар болж Наадам центрийн нотариатаар ороод Тэмүүхэй гэх эрэгтэйд би бэлнээр 42 сая төгрөг өгөөд машиныхаа нэрийг өөр дээрээ шилжүүлэн авсан. Тэгээд уг машиныг нь хэсэг хугацаанд унаж байгаад манайх худалдаад авчихъя гэтэл ******* "үгүй бид 2 наад машиныг чинь өөр хүнд арай өндөр үнээр зарж байж дундаас нь ашгаа олж авна" гээд байхаар нь уг машиныг нь авхаа больсон. Тэгээд 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ******* манайд ирээд "Hilux машиныг зарахаар болчихлоо та маргааш Сайн моторс дээр хүрээд ирээрэй, 25 сая төгрөг танд бэлнээр өгөөд Lexus XS 250 маркийн машиныг зөрүүнд нь танд өгнө" гэсэн. Тэгээд маргааш нь би охин ын хамт Баянгол дүүргийн 20-р хороо Сайн моторс дээр ирэхэд ******* ирчихсэн байсан бөгөөд намайг бичиг баримтаа өгчих гэхээр нь би өөрийн иргэний үнэмлэх бичиг баримтаа Сайн моторсын туслах гэх эрэгтэйд өгсөн. Тэгээд тухайн эрэгтэй намайг дагуулж яваад Авто тээврийн үндэсний төв ороод Hilux маркийн машиныг миний нэр дээрээс Бат-Эрдэний гэх хүний нэр дээр шилжүүлүүлсэн. Тэгээд нэр шилжүүлчихээд буцаад Сайн моторс дээр очиход ******* мөнгийг чинь данс руу чинь хийчихнэ дансны дугаараа надад өгчихөөд яв гэхээр нь би нөхрийнхөө дансны дугаарыг *******өд өгчихөөд явсан. Тэгээд мөнгө нь хэзээ орох бол гэтэл захирал 2, цагийн дараа мөнгийг чинь хийнэ гэсэн удахгүй хийчих байх гэж хэлээд л салцгаасан.

Тэгээд хэдэн өдөр мөнгө төгрөгөө өгөхгүй байхаар нь гэрт нь явж очиход та нарт өгөх гэж байсан мөнгөөрөө тоглоом тоглочихсон, найздаа өгчихсөн, харин машиныг өөр хүнд зарчихсан гэсэн зүйл яриад худлаа хэлээд алга болсон... Тэгээд 2022 оны 12 сарын 10-ны өдөр уг машиныг ******* Сайн моторсын захирал гэх хүнд зарах гэж байна бичиг баримтаа солиод өгөх хэрэгтэй байна гэж хэлээд намайг Сайн моторс дээр дуудсан. Тэгээд би охины хамт Сайн моторс дээр очоод үл таних эрэгтэйтэй хамт Автотээврийн үндэсний төв дээр очиж Хайлюкс машиныхаа нэрийг шилжүүлсэн. *******, 2 уг машиныг 42 сая төгрөгнөөс дээш үнээр зараад дундаас нь ашиг олно гэсэн тул би машинаа заруулахаар өгсөн. Тухайн өдөр Авто тээврийн үндэсний төв дээр очиход Lexus XS 250 маркийн машиныг миний дээр шилжүүлэн өгсөн. Гэхдээ ******* уг машиныг надад өгөөгүй, машины бичиг баримтыг ч өгөөгүй, өөр хүнд зарчихаад надад мөнгийг нь өгнө гэсэн. Одоо би *******өөс 42,000,000 төгрөг авах ёстой...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 14-16 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.*******ийн өгсөн:

“...Би Баянгол дүүргийн 6-р хороо 10-р хорооллын 0/1-р байранд Хүслэн нэртэй авто худалдааны төвд машин зарж борлуулдаг ажил эрхэлдэг. 2022 оны 6 дугаар сараас хойш ******* гэх эрэгтэй манай авто худалдааны төвөөр орж гарч машин сонирхож явдаг болсон бөгөөд тэрнээс хойш бие биенийгээ зүс мэддэг болсон. Тэгээд 2022 оны 12 дугаар сарын 20-ны үеэр ******* манай авто худалдааны төв дээр ирээд "миний Lexus IS00 загварын машиныг худалдан авъя 202 оны 01 дүгээр сарын эхээр уг машиныг банк бусаас нь чөлөөлөөд 202 оны 01 дүгээр сарын сүүлээр үлдсэн мөнгийг нь өгөөд нэрийг нь шилжүүлж авъя гэж хэлсэн. Тухайн үед би *******өд миний УНВ улсын дугаартай машинаа Lexus IS00 загварын машин Инвескор ББСБ-д 11,000,000 төгрөгийн өртэй байгаа талаар хэлсэн байсан. Тэгээд би УНВ улсын дугаартай машинаа Lexus IS00 загварын цагаан өнгийн машинаа *******өд 5,000,000 төгрөгөөр зарж борлуулсан бөгөөд ******* машиныг унаад явсан. Тэгээд 202 оны 01 дүгээр сард холбогдоод *******ийг банк бусын 11,000,000 төгрөгөө төлөхгүй юм уу гэхэд би машиныг чинь өөр хүнд аваачаад өгчихсөн байгаа удахгүй мөнгийг нь өгнө гэж хэлсэн....******* надад 992225 гэсэн утасны дугаар өгөөд "наад хүн рүүгээ яриад машинаа асуучих" гэхээр нь би тухайн дугаар луу залгахад үл таних эрэгтэй утас авсан бөгөөд би өөрийн машины дугаар загварыг хэлээд машинаа авах гэсэн юм аа гэтэл ах нь машиныг чинь өгч чадахгүй, наад ******* гэх хүн чинь намайг залилаад миний машиныг авч явчихаад чиний машиныг авч ирж өгсөн байгаа, чи Баянголын цагдаагийн газарт хандаарай би тэнд өргөдлөө өгсөн байгаа" гэж хэлсэн. Тэгээд ******* намайг цагдаад хандаад машинаа аваарай гэсэн.

УНВ улсын дугаартай машинаа Lexus IS00 загварын машин одоо ББСБ-д 11,000,000 төгрөгийн өртэй тул Инвескор ББСБ-н нэр дээр бүртгэлтэй байгаа...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 108-109 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч О.*******ын өгсөн:

“...Би 2018 оны үед 10-р хороололд байдаг Экспресс гээд нэртэй авто угаалга дээр машин угаалгаж байгаад ******* гэж залуутай танилцсан тухайн үед надад Япон улсаас машин авч бусдад зардаг гэж байсан. Тэр үедээ намайг фэйсбүүк групп чатандаа "94440111" гэсэн хаягтай групп чатанд намайг нэмээд би тэр үеэс тэр групп-д байж байгаад 202 оны дугаар сарын 09-ний өдөр би Хан- Уул дүүрэг 4 дүгээр хороо 155-125 тоотод байх үед фэйсбүүк групп дээр ******* нь Lexus CT200H маркийн машин зарна гэсэн байхаар нь би хувь чатаар холбогдоод энэ машин байгаа юу би авъя гэсэн чинь урьдчилгаа хэдийг хийх вэ гэсэн чинь байгаа урьдчилгаа 4,000,000 төгрөг өгөөд захиалж болно гэхээр нь би маргааш мөнгийг нь шилжүүлье гээд би маргааш нь буюу 202 оны дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо 59-29 тоотод байх үедээ Хаан банкны 5045612109 дугаарын *******ийн данс руу 4,000,000 төгрөг шилжүүлсэн. 202 оны дугаар сарын 16-ны өдөр би Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үед ******* нь хувь чатаар болон миний 94005889 дугаар луу 95187979 гэсэн дугаараас холбогдоод хүнээс мөнгө авсан байсан юм аа мөнгөө нэхээд байгаа тул 1,000,000 төгрөг шилжүүлээч орж ирж байгаа машины төлбөр дээрээсээ суутгая гэхээр нь би мөн данс руу өөрийн Хаан банкны 506768676 дугаарын данснаас 1,000,000 төгрөг шилжүүлсэн. 202 оны дугаар сарын 2-ны өдөр Хувь чатаар ******* холбогдоод хямдхан машин захиалах хүн байна уу приус 41 маркийн машин байна нийт үнэ нь 26,500,000 төгрөг урьдчилгаа 4,500,000 төгрөг шилжүүлээд захиалж болно гэхээр нь би 4,500,000 төгрөг шилжүүлээд би наад машиныг чинь захиалсан шүү гэсэн чинь мөнгийг чинь аваад Япон улсаас хөдөлнө гэж надад хэлж байсан. Тэр өдрөө мөн Lexus CT200H маркийн сувдан цагаан өнгөтэй машин байна урьдчилгаа 4,500,000 төгрөг өгөөд авах байна уу гэхээр нь би 4,500,000 төгрөгийг *******ийн данс руу шилжүүлсэн.

202 оны дугаар сарын 29-ний өдөр дахин ******* нь чатаар холбогдоод надад жоорны хоёр приус 41 байна нэг нь болохоороо 2011 оны хар өнгөтэй приус 41 байсан, нөгөө нь 201 оны хар өнгөтэй приус 41 байсан тэр хоёрийг 2011 оны машиныг болохоороо урьдчилгаа 4,500,000 төгрөг шижлүүлээд авч болно, 201 оных нь мөн адил 4,500,000 шилжүүлээд авч болно гэж хэлэхээр нь би 4,500,000 төгрөг *******ийн данс руу шилжүүлсэн. Нөгөө 201 оны приус 41-г болохоороо *******ийн данс руу 4,500,000 төгрөг мөн шилжүүлсэн. Тухайн тээврийн хэрэгсэлүүд 4 дүгээр сарын эхээр наашаа ачигдах байсан. 04 дүгээр сарын дунд үед ачигдсан талаар холбогдох гэсэн чинь фэйсбүүк чат нь хариу байхгүй, утсаа авахгүй байхаар нь утас руу нь залгаад байсан чинь эхнэр нь гээд эмэгтэй хүн аваад та ямар учиртай хүн болоод манай нөхрийн утас руу залгаад байгаа юм бэ гэхээр нь би *******өөс 5 машин захиалсан юм аа наашаа машин нь ачигдсан юм болов уу гээд лавлах гэсэн юм гэсэн чинь ******* нь залилангийн хэргээр 461 дүгээр хорих ангид байгаа гэж хэлэхээр нь би *******ийн ордог дуудлага худалдаанаас нь асуугаад өгөөч гэсэн чинь эхнэр нь дуудлага худалдаанаас нь ямар ч машин ачигдаагүй байна гэхээр нь би өөрөө “AAJAPAN” гэж хаягтай дуудлага худалдааны компанитай холбогдсон чинь миний захиал бүх машин ачигдаагүй өөр хүмүүс худалдаад авсан байсан. Надад нийт 2,000,000 төгрөгийн хохирол учирсан барагдуулж өгнө үү.

Анх надад ченжүүдийн групп чат байдаг тэр чатан дээр ******* LХ CT200h машиныг ченжилж хямдхан зарна гэсэн зүйл бичсэн байхаар нь би худалдаж авъя урьдчилгаа хэд вэ гэж асуусан. Тэгсэн чинь ******* урьдчилгаа 4,500,000 төгрөг гэж хэлсэн. Тэгээд би маргааш нь ажил дээрээ буюу Баянгол дүүргийн 17 дугаар хороо их шавь сургууль дээр очоод урьдчилгаа мөнгө болох 4,500,000 төгрөгийг СТ200 урьдчилгаа гэх утгатай шилжүүлэг хийсэн. Тэгээд дараа дараагийнх дээр миний фэйсбүүк мессенжэр хувь чатаар орж ирээд ийм ийм машин байна авах уу зараад өгөөч гэж хэлдэг байсан. Би заруулахаар санал болгосон машинуудыг нь таньдаг хүмүүстээ хэлээд зарж өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 182-184 дүгээр хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 70 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Б.*******ий өгсөн:

“...Би 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 10-р хороололд байрлалтай Хүслэн авто деллерийн газарт очиж машин сонирхож байгаад *******тэй тааралдаж танилцсан. Тэгээд машин сонирхож байгаад Lexus HS загварын 47-70 УЕЕ улсын дугаартай машиныг сонирхоод үнийг нь асуутал ******* наадхыг чинь зарахгүй, унаж байгаа юм гэж байгаад чи өнөөдөр авах юм бол бэлэн 20,000,000 төгрөг өгөөд ав, надад мөнгөний хэрэг гарчихлаа гэсэн. Тэгээд би Lexus HS загварын 47-70 УЕЕ улсын дугаартай машиныг унаж үзээд авахаар болсон. Машинаа авах гэтэл би гадуур явж байгаад орой байгаа газарт чинь хүргээд өгье гэсэн. Тэгээд орой нь манай гэрийн гадна буюу ******* дүүргийн офицеруудын тойргийн хойд талд ******* машинтайгаа ирээд надад машинаа өгөхөөр нь би машиныхаа нэрийг хэзээ шилжүүлж өгөх юм гэтэл "манай хадам эгчийн нэр дээр байгаа, 2- хоногоос ярьж байгаад нэрийг нь шилжүүлээд өгье" гэсэн. Ингэж хэлэхээр нь би өөрийнхөө Хаан банкны 5551117 дугаарын данснаас *******ийн 5045612109 дугаарын данс руу 19,900,000 төгрөг шилжүүлсэн. 100,000 төгрөгийг нь нэр шилжсэний дараа өгөхөөр тохиролцсон. 202 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ******* өөрийнхөө 94440111 дугаараас эгчтэй маргалдсан орой яръя, дансаа явуулчихаарай, орой хийе гэсэн. Би орой нь залгахад утсаа авахгүй, маргааш нь мөн адил залгахад утсаа авахгүй байж байснаа 7 хоногийн дараа буюу 27-ны өдөр над руу залгаад Lexus маркийн машины оронд чи энэ машиныг авчих, чи надаа хар машинаа өгчих би буцааж эзэнд нь өгчихье гэж хэлэхээр нь би ******* гэх залуугийн дугаар луу нь залгасан. /Одоо дугаарыг нь мэдэхгүй/ ******* надад ******* надаас Lexus маркийн машин зээлээр авсан, 15 хоногийн дараа мөнгөө авч чадахгүй бол машинаа буцааж авчих нь гэж хэлсэн. Би *******өд эхний авна гэсэн машинаа авна чи энэ асуудлаа шийдэж өг гэж *******өд хэлэхэд би шийдэж өгнө гэсээр байгаад өдийг хүрсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч С.ын өгсөн:

“...2022 оны 11 дүгээр сарын үед манай үеэлийн нөхөр ******* намайг хамтран ажиллаад автомашин худалдан аваад буцааж борлуулаад дундаас нь ашиг олъё гэсэн санал тавихаар нь би зөвшөөрсөн. Тэгээд би ээж, аав 2-оос мөнгө авахаар болоод ээж ******* нь 42 сая төгрөг бэлдээд бид 2 хамт яваад *******ийн найз гэх эрэгтэйгээс Хайлюкс машиныг худалдан авсан. Тэгээд уг машиныг манай аав, ээж 2 эхний 2 өдөр уначихаад *******өд гэрийнхээ гаднаас өгөөд явуулсан. Тухайн үед уг машиныг ******* унаж байсан бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр машинаа зарах гэж байна Сайн моторс дээр хүрээд ир гэсэн. Тэгээд ээж бид 2 Сайн моторс дээр очиход ******* уг машиныг Сайн моторсын захирал Хүрлээ гэх хүнд зарах гэж байгаа, 25 сая төгрөг бэлнээр нь өгөөд үлдэгдэл мөнгөнд нь Lexus XS 250 маркийн машиныг өгнө гэхээр нь ээж бид 2 ярилцаад зөвшөөрсөн. Тэгээд ээж бид 2 Автотээврийн үндэсний төв ороод гэх эрэгтэйн нэр дээр Хайлюкс маркийн машиныг шилжүүлэн өгч, өөрийнхөө нэр дээр Lexus XS 250 маркийн машиныг шилжүүлэн авсан. Тэгээд 25 сая төгрөгөө авъя гээд Сайн моторс дээр буцаж очоод *******тэй уулзахад та 2 дансаа үлдээгээд явж бай 25 сая төгрөr чинь хойноос нь данс руу чинь орчихно, Lexus XS 250 маркийн машиныг бас эндээ үлдээчихээ би угаалгаад зар тавиад зарж байгаад та нарт мөнгийг нь өгнө гэсэн. Тэгээд ээж бид 2 *******өд итгээд гэртээ харьсан боловч тухайн өдрөөс хойш мөнгөө өгөөгүй, машинаа ч өгөөгүй, утсаа авхаа больсон. 

Би өөрийн Тоёота Сай маркийн машинаа 22,500,000 төгрөгөөр зарсан бэлэн мөнгөтэй байсан. Гэтэл ******* над руу залгаад би хямдхан үнээр боломжийн машин олчихлоо энэ машиныг худалдаад авчихъя 42 сая төгрөг гэж байна, буцаагаад гайгүй өндөр үнээр зараад дундаас нь ашиг олох боломжтой юм байна, чи өөрийнхөө мөнгөн дээр нэмээд ээж, ааваасаа мөнгө авчихаач, тэгээд Hilux загварын машиныг боломжийн үнээр авчихъя гэхээр нь би зөвшөөрөөд ээжээр зээл авхуулаад өөртөө байсан 22,500,000 төгрөгийг нэмээд *******ийн хэлсэн газарт нь очиж Тэмүүхэй гэх хүнээс Hilux загварын машиныг нь 42 сая төгрөгөөр худалдан аваад ээжийн нэр дээр уг машиныг шилжүүлсэн байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.ын өгсөн:

“...******* надад хааяа хааяа "машин авах уу" гэсэн санал тавьж байдаг бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ******* над руу залгаад "Тоёота Хайлукс загварын машин аваад оронд нь зөрүү авчихаар машин байна уу" гэж асуухаар нь би *******ийг Сайн моторс дээр ирээд машинууд үзэж байгаад бол гэж хэлсэн. Тэгээд өдөр дунд ******* Тоёота Хайлукс загварын машинаа унаж ирээд манай дээрээс машинууд үзэж байгаад Лексус Эйс Эс 250 загварын машиныг зөрүүнд нь авахаар болсон байсан. Тэгээд би Тоёота Хайлукс загварын машиныг нь 50,000,000 төгрөгөнд худалдан авахаар болоод Лексус Эйч эс загварын машинаа *******өд 26,000,000 төгрөгөнд бодож өгсөн. Тэгээд зөрүү мөнгө болох 2,960,000 төгрөгийг би өөрийн Хаан банкны 500776821 тоот данснаасаа *******ийн 5045612109 тоот данс руу нь шилжүүлэн өгсөн. Тэгээд хажуугийн авто тээвэр рүү ороод 2 машиныхаа нэрийг шилжүүлэн солиулсан. Тухайн үед би өөрөө байгаагүй тул Сайн моторс ХХК-ны борлуулагч Эрдэнэцогтыг явуулаад машины нэрсийг шилжүүлүүлсэн. Тухайн үед би уг машиныг *******ийн машин л гэж бодож байсан. Гэтэл ******* гэсэн хүний нэр дээрээс миний нэр рүү уг машиныг шилжүүлж өгсөн байсан. Би тухайн үед ажилтай байсан тул *******тэй утсаар ярьж тохиролцоод ажилтнаа явуулж машины нэрийг шилжүүлээд өөрийн данснаасаа машины зөрүү мөнгийг *******ийн өгсөн данс руу шилжүүлэн өгсөн. ******* бид хоёрт өр авлага байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 1-2 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.ын өгсөн:

“...Манай эхнэр *******гийн төрсөн ахынх нь охин Өлзийнямын нөхөр *******ын ******* гэх эрэгтэй манай эхнэр *******, охин нартай ярилцаж тохиролцоод "охин ыг гадагшаа явахад нь тус больё, ганц нэг машин зараад ашгийг нь өгье" гэж тохиролцсон байсан. Тэгээд манай гэр бүлийн зүгээс 42 сая төгрөгийг гаргаад 5-60 УАХ улсын дугаартай Тоёото Хайлюкс загварын машиныг *******ийн хэлсний дагуу 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр худалдан авсан. Тухайн тээврийн хэрэгслийг манай эхнэр *******гийн нэр дээр шилжүүлсэн байсан бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ******* манай эхнэр лүү залгаад "Сайн моторс худалдааны төв дээр хүрээд ир" гэхээр нь манай эхнэр охин 2 явсан. Тэгтэл ******* нь уг 5-60 УАХ улсын дугаартай Тоёота Хайлюкс загварын машиныг хүнд зараад бэлнээр 25 сая төгрөг өгөөд зөрүүнд нь Эйс эс 250 загварын тээврийн хэрэгсэл өгнө, одоо 5-60 УАХ улсын дугаартай Тоёота Хайлюкс загварын машиныг Сайн моторс худалдааны төвийн захирал ын нэр дээр шилжүүлээд өг гэсний дагуу манай эхнэр *******өд итгээд 5-60 УАХ улсын дугаартай Тоёота Хайлюкс загварын машиныг гэх хүний нэр дээр шилжүүлэн өгсөн байгаа юм. Тэгээд *******өөс мөнгөө ч машинаа ч авалгүй гэртээ ирсэн бөгөөд ******* хойноос чинь мөнгийг нь хийнэ. Хүрлээ хүүхэд нь өвдөөд лагер дээрээ байгаа, орой шилжүүлнэ гэсэн байсан. Түүнээс хойш ******* бидэнд ямар ч мөнгө өгөөгүй бөгөөд бид нарт сольж өгөхөөр болсон Эйс эс 250 загварын машин ч хаана хэнд байгаа нь мэдэгдэхгүй болсон. Тухайн үед ******* манай эхнэрт хэлэхдээ Эйс эс 250 загварын машиныг авч яваад хэрэггүй би маргааш хүнд зарахаар болсон, өнөөдөр угаалгаад маргааш үзүүлнэ" гэж хэлээд аваад үлдсэн байсан.

Тэгээд үүнээс хойш ******* бидний утсыг авахаа больсон бөгөөд мөнгө ч байхгүй, машин ч байхгүй болсон. Тэгээд би ******* рүү байнга залгаад мөнгөө нэхэхээр одоо удахгүй гэдэг байсан бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 2-ны өдөр ярихад ******* "би хүнтэй уулзаж байна, одоо тань дээр очлоо, Эйс эс 250 загварын хар машиныг буцааж авахаар боллоо, оронд нь өөр машин өгөхөөр болчихлоо" гэж хэлсэн. Тэгээд өдөр нь ******* манай байрны грашт ирчихлээ гээд намайг дуудахаар нь би гарч очиход цагаан өнгийн УНВ улсын дугаартай Лексус Ай Эс 00 загварын машиныг авч ирсэн байсан. Тэгээд ******* надад хандаж "би энэ машиныг нөгөө хүнд өгөөд оронд нь нөгөө ******* эгчийн нэр дээр шилжүүлсэн байгаа хар Эйс эс 250 загварын машиныг авахаар боллоо, тэгээд та намайг хэлэхээр ярьж байгаад энэ машиныг нь хүргэж өгөөд оронд нь Эйс эс 250 загварын хар машиныг аваарай" гэж хэлээд цагаан машиныхаа түлхүүрийг үлдээгээд машиныг нь манай байрны зогсоолд тавиад явсан. Тэгээд би удалгүй *******ийн хойноос залгасан боловч утсаа авахгүй байж байгаад над руу мессежээр утасны дугаар явуулаад та энэ хүнтэй ярьж байгаад наад машинаа аваачиж өгөөд хар машинаа авчих" гэсэн байсан. Тэгээд би уг мессежээр ирсэн дугаар руу залгаад "******* намайг чам руу яриад машин аваачиж өгөөд өөр машин аваатах" гэсэн гэтэл тухайн хүн нь "за би завгүй байна, цагийн дараа залгаатах" гэсэн. Тэгээд би цагийн дараа тухайн дугаар луу дахин залгаад "хаана уулзах вэ, яасан бэ" гэтэл тухайн хүн "за би *******тэй яриад учраа олъё" гэж хэлээд утсаа тасалчихсан. Тэгээд би ******* рүү хэд хэдэн удаа залгасан боловч утсаа аваагүй бөгөөд мессеж бичээд болсон асуудлыг хэлэхэд хариу өгөөгүй алга болчихсон.

Тэгээд ******* надад эргээд ямар ч хариу хэлээгүй тул одоог хүртэл уг цагаан өнгийн УНВ улсын дугаартай Лексус Ай Эс 00 загварын машин манай байрны грашт байж байгаа...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 4-6 дугаар хуудас/,

 

- Депозит дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 71-80, 124, 194-199 дүгээр хуудас/,

- Дамно ХХК-ийн авто тээврийн үнэлгээний баримт /1 дүгээр хавтаст хэргийн 4-47, 48-52 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:        

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 69 дүгээр хуудас/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 125 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

   Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.******* нь 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сайн Моторс" төвд хохирогч М.*******гийн эзэмшлийн "Тоёота Хайлукс" маркийн 5-60 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг бусдад 50.000.000 төгрөгт зарж, худалдан борлуулсан мөнгийг “...араас чинь шилжүүлнэ...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч М.*******д 46.550.000 төгрөгийн хохирол,

2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 0/1 дүгээр байранд үйл ажиллагаа явуулах "Хүслэн" авто худалдааны төвийн гаднаас хохирогч Б.*******ийн эзэмшлийн УНВ улсын дугаартай "Лексус Ай Эс 00” маркийн тээврийн хэрэгслийг "...5.000.000 төгрөгт худалдан авна, 202 оны 01 дүгээр сард төлбөр тооцоог хийнэ..." гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж авч яваад, өөрийн өглөгтэй хүнд өгч барьцаалан, хохирогч Б.*******т 4.515.000 төгрөгийн хохирол,

Мөн 202 оны дугаар сарын 10-ны өдрөөс 202 оны 04 дүгээр сарын 06- ны өдрийн хооронд “...Япон улсаас машин захиалж өгнө...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их шавь спорт цогцолбор сургуульд байсан хохирогч О.*******аас 6 удаагийн үйлдлээр нийт 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 104.065.000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцуулж, М.*******гийн нэр дээр бүртгэлтэй байгаа Lexus 250 маркийн машиныг үнэлгээний газраас 18,000,000 төгрөг гэж үнэлсэн тул нийт учирсан хохирол болох 46,550,000 төгрөгөөс уг үнэлгээг хасаж машиныг биет байдлаар олгох, Б.******* нь машинаа биет байдлаар авна гэдэг тул М.*******д хариуцуулж битүүмжилсэн хохирогч Б.*******ийн өмчлөлийн машины битүүмжлэлийг цуцалж Б.*******т шилжүүлэн өгөх, шүүгдэгч нь Б.*******т ямар нэгэн хохирол байхгүй. Банк бус санхүүгийн байгууллагын мөнгө гэж төлж байсан ,400,000 төгрөгийг нэхэмжлэхээр бол иргэний журмаар шийдүүлэх боломжтой гэж үзэж байна. Хохирогч *******ын хувьд биет байдлаар 2,000,000 төгрөг авсан тул уг мөнийг гаргуулж буцаан олгуулах саналтай байна. Хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг шүүхээс хүчингүй болгож хууль ёсны эзэмшигч нар нь буцаан олгох...” гэх дүгнэлт,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд: “...хэрэгт авагдсан баримтуудаар Б.******* нь хохирогчийг залилах буюу зохиомол байдлыг бий болгож хуурч мэхлэх аргаар залилсан гэж үзэх эргэлзээгүй тогтоосон баримтууд эцсийн байдлаар цуглараагүй байх тул миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү...” гэх дүгнэлт,

 

Хохирогч Б.*******ийн өмгөөлөгч Т.Багахүү шүүх хуралдаанд: Улсын яллагчтай байр суурь нэг байна. Б.*******т учирсан хохирол болох Lexus HS-00 маркийн УБВ  улсын дугаартай машиныг хохирогч Б.*******т олгож өгнө үү..” гэх дүгнэлт,

 

Хохирогч О.*******ын өмгөөлөгч О.Билгүүн шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч Б.*******ийн үйлдэл нь зохиомол байдлыг зориудаар бий болгосон буюу тээврийн хэрэгслийн захиалга авна гэх нэрийн доор аккаунт эзэмшдэг гэж хэд хэдэн удаа холбогдож миний үйлчлүүлэгчид зах зээл дээр эрэлт ихтэй байдаг машинуудыг санал болгож 6 удаагийн үйлдлээр мөнгө шилжүүлэн авсан байгаа нь залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэсэн прокурорын саналтай санал нэг байна. Өнөөдрийн байдлаар миний үйлчлүүлэгчид ямар нэгэн хохирол төлсөн болон авто машин хүлээлгэж өгсөн зүйл байхгүй тул *******ад учирсан бодит хохирол болох 2.000.000 төгрөгийг шүүгдэгч Б.*******өөс гаргуулж өгнө үү...” гэх дүгнэлт,

 

Хохирогч М.*******гийн өмгөөлөгч А.Ариунболд шүүх хуралдаанд: “...Үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн гэдэг прокурорын саналтай санал нэг байна. Миний үйлчлүүлэгчид учирсан хохирлыг 46.000.000 төгрөг гэж тогтоосон. Үүнээс Lexus авто машины үнэлгээ 18.000.000 төгрөг гэж гарсан. Энэ машин нь *******ийн эзэмшилд байгаа учир Б.*******ийн эзэмшлээс авч хууль ёсны өмчлөгч болох М.Төмөртогтоод шилжүүлж үлдэгдэл 28.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

   Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сайн Моторс" төвд хохирогч М.*******гийн эзэмшлийн "Тоёота Хайлукс" маркийн 5-60 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг бусдад 50.000.000 төгрөгт зарж, худалдан борлуулсан мөнгийг “...араас чинь шилжүүлнэ...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч М.*******д 46.550.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

хохирогч М.*******гийн өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын эхээр миний төрсөн ахын охины нөхөр ******* нь манай охин д автомашин борлуулаад ашгаа хувааж авах талаар санал тавьсан. Тэгээд манай гэр бүлийнхэн ярилцаж байгаад *******ийн саналыг зөвшөөрсөн бөгөөд 2022 оны 11 сарын 04-ний өдөр ******* манайд ирээд "Hilux маркийн машин байна авах уу авахаар бол одоо та надтай хамт яваад авчих" гэхээр нь би зөвшөөрөөд *******тэй хамт яваад Наадам центрийн хажууд Тэмүүхэй гэх үл таних залуутай уулзаад Hilux машиныг нь авахаар болж Наадам центрийн нотариатаар ороод Тэмүүхэй гэх эрэгтэйд би бэлнээр 42 сая төгрөг өгөөд машиныхаа нэрийг өөр дээрээ шилжүүлэн авсан...Тэгээд 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ******* манайд ирээд "Hilux машиныг зарахаар болчихлоо та маргааш Сайн моторс дээр хүрээд ирээрэй, 25 сая төгрөг танд бэлнээр өгөөд Lexus XS 250 маркийн машиныг зөрүүнд нь танд өгнө" гэсэн. Тэгээд маргааш нь би охин ын хамт Баянгол дүүргийн 20-р хороо Сайн моторс дээр ирэхэд ******* ирчихсэн байсан бөгөөд намайг бичиг баримтаа өгчих гэхээр нь би өөрийн иргэний үнэмлэх бичиг баримтаа Сайн моторсын туслах гэх эрэгтэйд өгсөн. Тэгээд тухайн эрэгтэй намайг дагуулж яваад Авто тээврийн үндэсний төв ороод Hilux маркийн машиныг миний нэр дээрээс Бат-Эрдэний гэх хүний нэр дээр шилжүүлгэсэн. Тэгээд нэр шилжүүлчихээд буцаад Сайн моторс дээр очиход ******* мөнгийг чинь данс руу чинь хийчихнэ дансны дугаараа надад өгчихөөд яв гэхээр нь би нөхрийнхөө дансны дугаарыг *******өд өгчихөөд явсан...Тэгээд хэдэн өдөр мөнгө төгрөгөө өгөхгүй байхаар нь гэрт нь явж очиход та нарт өгөх гэж байсан мөнгөөрөө тоглоом тоглочихсон, найздаа өгчихсөн, харин машиныг өөр хүнд зарчихсан гэсэн зүйл яриад худлаа хэлээд алга болсон...” гэх мэдүүлгээс /1 дүгээр хавтаст хэргийн 14-16 дугаар хуудас/ дүгнэхэд шүүгдэгч Б.******* нь хохирогч М. *******гийн 42,000,000 төгрөгөөр Hilux маркийн машин авч өгсөн боловч түүний өмчлөлийн 5-60 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зарж өгч ашиг өгнө гэж итгэл төрүүлэн залилах гэмт хэрэг үйлдэх субьектив санаа зорилгоор тус тээврийн хэрэгсэлийг ын нэр дээр шилжүүлсэн гэмт үйлдэл хийсэн нь залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангажээ.  Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Hilux маркийн 5-60 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээгээр тооцож тогтоосон нь үндэслэлтэй байна. Хохирогчийн мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******:  “...Хохирогч М.******* нь манай эхнэрийн хадам аавын төрсөн дүү, охинтой нь хамтарч машин зарж ашгаа хувааж авна гэж анх 42.000.000 төгрөгөөр Хайч Люкс гэх машиныг авсан. Тэгээд Сайн моторс дээр аваачиж зарж лексус H 47-70 дугаартай машиныг 26.000.000 төгрөгөөр авч т жижиг машин шилжүүлж өгөхдөө араас нь мөнгийг чинь шилжүүлж өгье гээд аас 2.966.000 төгрөг авсан. Тухайн үед араас нь шилжүүлэх гэж байгаад өөрийн хэрэгцээнд зарцуулсан...” гэх мэдүүлгээр нотлогдсон болно.

Мөн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 0/1 дүгээр байранд үйл ажиллагаа явуулах "Хүслэн" авто худалдааны төвийн гаднаас хохирогч Б.*******ийн эзэмшлийн УНВ улсын дугаартай "Лексус Ай Эс 00” маркийн тээврийн хэрэгслийг "...5.000.000 төгрөгт худалдан авна, 202 оны 01 дүгээр сард төлбөр тооцоог хийнэ..." гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж авч яваад, өөрийн өглөгтэй хүнд өгч барьцаалан, хохирогч Б.*******т 4.515.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

хохирогч Б.*******ийн өгсөн: “...Би Баянгол дүүргийн 6-р хороо 10-р хорооллын 0/1-р байранд Хүслэн нэртэй авто худалдааны төвд машин зарж борлуулдаг ажил эрхэлдэг. 2022 оны 6 дугаар сараас хойш ******* гэх эрэгтэй манай авто худалдааны төвөөр орж гарч машин сонирхож явдаг болсон бөгөөд тэрнээс хойш бие биенийгээ зүс мэддэг болсон. Тэгээд 2022 оны 12 дугаар сарын 20-ны үеэр ******* манай авто худалдааны төв дээр ирээд "миний Lexus IS00 загварын машиныг худалдан авъя 202 оны 01 дүгээр сарын эхээр уг машиныг банк бусаас нь чөлөөлөөд 202 оны 01 дүгээр сарын сүүлээр үлдсэн мөнгийг нь өгөөд нэрийг нь шилжүүлж авъя гэж хэлсэн. Тухайн үед би *******өд миний УНВ улсын дугаартай машинаа Lexus IS00 загварын машин Инвескор ББСБ-д 11,000,000 төгрөгийн өртэй байгаа талаар хэлсэн байсан. Тэгээд би УНВ улсын дугаартай машинаа Lexus IS00 загварын цагаан өнгийн машинаа *******өд 5,000,000 төгрөгөөр зарж борлуулсан бөгөөд ******* машиныг унаад явсан. Тэгээд 202 оны 01 дүгээр сард холбогдоод *******ийг банк бусын 11,000,000 төгрөгөө төлөхгүй юм уу гэхэд би машиныг чинь өөр хүнд аваачаад өгчихсөн байгаа удахгүй мөнгийг нь өгнө гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 108-109 дүгээр хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ийн өгсөн “Хохирогч Б.*******ийн хувьд Хүслэн авто теллер гэх 10 хорооллын авто салон дээр очиж уулзаад УНВ улсын дугаартай Lexus IS маркийн машиныг нь авсан. Инвес кросс банк бусад 15.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй, өөрт нь 20.000.00 төгрөг өгнө гэж тохиролцож авсан. Сар болгон банк бусад 1.000.000 төгрөг төлдөг гэхээр нь сар хүртэл төлөлт хийсэн. Авчихаад өөрийн хэрэгцээнд мөнгийг зарцуулсан байхдаа М.******* эгчийн нөхөр Самбуу ахтай гэрийнх нь доор очиж уулзахад Самбуу ах Б.*******ийн машиныг надаас авсан. Авахдаа энэ машиныг чинь Б.*******эд өгсөн машины оронд авлаа, сольж өгтөл энэ машиныг өгөхгүй гээд аваад үлдсэн. 12 дугаар сард Б.*******ээс машиныг нь авахдаа үнэн бодит бүх зүйлээ хэлж авсан. Тэгээд төлбөр тооцооны асуудлаа нэг мөр дуусгаад шилжүүлж авъя тэр болтол сар болгон банк бусыг нь төлж байя гэж тохирсны дагуу өөрийн данснаас Б.*******ийн данс руу банк бусын мөнгийг нь шилжүүлдэг байсан.” гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд шүүгдэгч нь хохирогчийн итгэлийг төрүүлж залилах субьектив санаа зорилгоо хэрэгжүүлэх зорилгоор УНВ улсын дугаартай Lexus IS маркийн тээврийн хэрэгсэлийн зээлийн төлбөр хэмээн ,400,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд улмаар тус  тээврийн хэрэгсэлийг хохирогч М.*******гийн эзэмшилд шилжүүлж анхаасаа худалдан авах санаа зорилгогүйгээр залилах гэмт хэргийг үйлджээ.

Мөн 202 оны дугаар сарын 10-ны өдрөөс 202 оны 04 дүгээр сарын 06- ны өдрийн хооронд “...Япон улсаас машин захиалж өгнө...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их шавь спорт цогцолбор сургуульд байсан хохирогч О.*******аас 6 удаагийн үйлдлээр нийт 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь,

хохирогч О.*******ын өгсөн: “...Би 2018 оны үед 10-р хороололд байдаг Экспресс гээд нэртэй авто угаалга дээр машин угаалгаж байгаад ******* гэж залуутай танилцсан тухайн үед надад Япон улсаас машин авч бусдад зардаг гэж байсан. Тэр үедээ намайг фэйсбүүк групп чатандаа "94440111" гэсэн хаягтай групп чатанд намайг нэмээд би тэр үеэс тэр групп-д байж байгаад 202 оны дугаар сарын 09-ний өдөр би дүүрэг 4 дүгээр хороо 155-125 тоотод байх үед фэйсбүүк групп дээр ******* нь Lexus CT200H маркийн машин зарна гэсэн байхаар нь би хувь чатаар холбогдоод энэ машин байгаа юу би авъя гэсэн чинь урьдчилгаа хэдийг хийх вэ гэсэн чинь байгаа урьдчилгаа 4,000,000 төгрөг өгөөд захиалж болно гэхээр нь би маргааш мөнгийг нь шилжүүлье гээд би маргааш нь буюу 202 оны дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо 59-29 тоотод байх үедээ Хаан банкны 5045612109 дугаарын *******ийн данс руу 4,000,000 төгрөг шилжүүлсэн. 202 оны дугаар сарын 16-ны өдөр би Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үед ******* нь хувь чатаар болон миний 94005889 дугаар луу 95187979 гэсэн дугаараас холбогдоод хүнээс мөнгө авсан байсан юм аа мөнгөө нэхээд байгаа тул 1,000,000 төгрөг шилжүүлээч орж ирж байгаа машины төлбөр дээрээсээ суутгая гэхээр нь би мөн данс руу өөрийн Хаан банкны 506768676 дугаарын данснаас 1,000,000 төгрөг шилжүүлсэн. 202 оны дугаар сарын 2-ны өдөр Хувь чатаар ******* холбогдоод хямдхан машин захиалах хүн байна уу приус 41 маркийн машин байна нийт үнэ нь 26,500,000 төгрөг урьдчилгаа 4,500,000 төгрөг шилжүүлээд захиалж болно гэхээр нь би 4,500,000 төгрөг шилжүүлээд би наад машиныг чинь захиалсан шүү гэсэн чинь мөнгийг чинь аваад Япон улсаас хөдөлнө гэж надад хэлж байсан. Тэр өдрөө мөн Lexus CT200H маркийн сувдан цагаан өнгөтэй машин байна урьдчилгаа 4,500,000 төгрөг өгөөд авах байна уу гэхээр нь би 4,500,000 төгрөгийг *******ийн данс руу шилжүүлсэн.

 

202 оны дугаар сарын 29-ний өдөр дахин ******* нь чатаар холбогдоод надад жоорны хоёр приус 41 байна нэг нь болохоороо 2011 оны хар өнгөтэй приус 41 байсан, нөгөө нь 201 оны хар өнгөтэй приус 41 байсан тэр хоёрийг 2011 оны машиныг болохоороо урьдчилгаа 4,500,000 төгрөг шижлүүлээд авч болно, 201 оных нь мөн адил 4,500,000 шилжүүлээд авч болно гэж хэлэхээр нь би 4,500,000 төгрөг *******ийн данс руу шилжүүлсэн. Нөгөө 201 оны приус 41-г болохоороо *******ийн данс руу 4,500,000 төгрөг мөн шилжүүлсэн. Тухайн тээврийн хэрэгслүүд 4 дүгээр сарын эхээр наашаа ачигдах байсан. 04 дүгээр сарын дунд үед ачигдсан талаар холбогдох гэсэн чинь фэйсбүүк чат нь хариу байхгүй, утсаа авахгүй байхаар нь утас руу нь залгаад байсан чинь эхнэр нь гээд эмэгтэй хүн аваад та ямар учиртай хүн болоод манай нөхрийн утас руу залгаад байгаа юм бэ гэхээр нь би *******өөс 5 машин захиалсан юм аа наашаа машин нь ачигдсан юм болов уу гээд лавлах гэсэн юм гэсэн чинь ******* нь залилангийн хэргээр 461 дүгээр хорих ангид байгаа гэж хэлэхээр нь би *******ийн ордог дуудлага худалдаанаас нь асуугаад өгөөч гэсэн чинь эхнэр нь дуудлага худалдаанаас нь ямар ч машин ачигдаагүй байна гэхээр нь би өөрөө “AAJAPAN” гэж хаягтай дуудлага худалдааны компанитай холбогдсон чинь миний захиалсан бүх машин ачигдаагүй өөр хүмүүс худалдаад авсан байсан. Надад нийт 2,000,000 төгрөгийн хохирол учирсан барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 182-184 дүгээр хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 70 дугаар хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ийн өгсөн “...Хохирогч *******ын хувьд би Япон улсын IH компанитай хамтран ажиллаж өөрийн аккаунтаараа дуудлага худалдаанаас машин худалдаж авдаг ажил хийдэг. Өөрийн аккаунтаараа дугаар сард авсан машин Япон улсаас наашаа ачигдаад замдаа явж байсан. *******ын машиныг дугаар сард аваад -аас 4 сарын хооронд мөнгө шилжүүлж авч байсан. Дуудлага худалдаагаар машин худалдаж авахаар бол урьдчилгаа 0 хувийг хийгээд гааль дээр ирсний дараа үлдэгдэл 70 хувийг нь төлж машинаа авдаг. *******ын машины урьдчилгааг хийгээд машин наашаа ачигдаж ирэх хүртэл 1-2 сарын хугацаа зарцуулдаг учир анхнаасаа *******ад цаад хугацаа нь 7 дугаар сард ирнэ гэж хэлээд 04 дүгээр сарын 06-ны өдөр сүүлийн мөнгийг нь авсан...” гэх мэдүүлгээр тус тус нотлогдох бөгөөд шүүгдэгч Б.******* нь үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 104.065.000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна.

Иргэний нэхэмжлэгч Б.*******ий өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 10-р хороололд байрлалтай Хүслэн авто деллерийн газарт очиж машин сонирхож байгаад *******тэй тааралдаж танилцсан. Тэгээд машин сонирхож байгаад Lexus HS загварын 47-70 УЕЕ улсын дугаартай машиныг сонирхоод үнийг нь асуутал ******* наадхыг чинь зарахгүй, унаж байгаа юм гэж байгаад чи өнөөдөр авах юм бол бэлэн 20,000,000 төгрөг өгөөд ав, надад мөнгөний хэрэг гарчихлаа гэсэн. Тэгээд би Lexus HS загварын 47-70 УЕЕ улсын дугаартай машиныг унаж үзээд авахаар болсон. Машинаа авах гэтэл би гадуур явж байгаад орой байгаа газарт чинь хүргээд өгье гэсэн. Тэгээд орой нь манай гэрийн гадна буюу ******* дүүргийн офицеруудын тойргийн хойд талд ******* машинтайгаа ирээд надад машинаа өгөхөөр нь би машиныхаа нэрийг хэзээ шилжүүлж өгөх юм гэтэл "манай хадам эгчийн нэр дээр байгаа, 2- хоногоос ярьж байгаад нэрийг нь шилжүүлээд өгье" гэсэн. Ингэж хэлэхээр нь би өөрийнхөө Хаан банкны 5551117 дугаарын данснаас *******ийн 5045612109 дугаарын данс руу 19,900,000 төгрөг шилжүүлсэн. 100,000 төгрөгийг нь нэр шилжсэний дараа өгөхөөр тохиролцсон. 202 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ******* өөрийнхөө 94440111 дугаараас эгчтэй маргалдсан орой яръя, дансаа явуулчихаарай, орой хийе гэсэн. Би орой нь залгахад утсаа авахгүй, маргааш нь мөн адил залгахад утсаа авахгүй байж байснаа 7 хоногийн дараа буюу 27-ны өдөр над руу залгаад Lexus маркийн машины оронд чи энэ машиныг авчих, чи надаа хар машинаа өгчих би буцааж эзэнд нь өгчихье гэж хэлэхээр нь би ******* гэх залуугийн дугаар луу нь залгасан. /Одоо дугаарыг нь мэдэхгүй/ ******* надад ******* надаас Lexus маркийн машин зээлээр авсан, 15 хоногийн дараа мөнгөө авч чадахгүй бол машинаа буцааж авчих нь гэж хэлсэн. Би *******өд эхний авна гэсэн машинаа авна чи энэ асуудлаа шийдэж өг гэж *******өд хэлэхэд би шийдэж өгнө гэсээр байгаад өдийг хүрсэн...” гэх мэдүүлгээс дүгнэхэд Түүнчлэн залилах гэмт хэргийг үйлдэх явцдаа иргэний нэхэмжлэгч Б.*******эд өөрийн хадам эгч болох М.*******гийн өмчлөлийн Lexus HS загварын 47-70 УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг худалдан борлуулах талаар тохиролцсон боловч тус тээврийн хэрэгсэлийн өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй болсон талаар мэдэгдсэн зэрэг үйл баримтаас үзэхэд дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй учир иргэний нэхэмжлэгчээр тогтоож иргэний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. /1 дүгээр хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,

 

Прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн байх тул шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийг цагаатгах санал гаргасан боловч хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн баримтаас авч үзвэл шүүгдэгч Б.*******ийн үйлдсэн үйлдэл, учруулсан хохирол зэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан шүүгдэгчийг цагаатгах тухай хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

   Хохирлын талаар

  Прокурорын 202 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 01, 02 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг хүчингүй болгож, УНВ улсын дугаартай Лексус Эйч Эс-00 маркийн тээврийн хэрэгслийг Б.*******т, 47-70 УЕЕ улсын дугаартай Лексус Эйч Эс-250 маркийн тээврийн хэрэгслийг хохирогч М.*******д тус тус олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.*******өөс 28.496.000 төгрөг гаргуулж хохирогч М.*******д, 19,900,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.*******эд, 2,000,000 төгрөг гаргуулж хохирогч О.*******ад тус тус олгож шийдвэрлэлээ.  

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

            Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жил 6 сар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх. Өмнөх шийтгэх тогтоолоор биечлэн хорих ял эдэлж байхад нь ялтны дуудлагаар авч ирсэн. Энэ хэрэгт 202 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон тул цагдан хоригдсон хугацааг 2 жил 06 сарын хорих ялд оруулан тооцож өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн хугацаа болох 7 сар 10 хоногийг нэмж нэгтгэж нийт эдлэх ялыг жил 1 сар 10 хоногоор тогтоох...” гэх санал,

   Хохирогч Б.*******ийн өмгөөлөгч Т.Багахүү: “...хуульд заасан хамгийн бага хорих ялаар шийтгэж өгнө үү..” гэх санал,

   Хохирогч М.*******гийн өмгөөлөгч А.Ариунболд: “...Санал байхгүй...” гэх санал,

   Хохирогч *******ын өмгөөлөгч О.Билгүүн: “...Тусгайлан гарах санал байхгүй...” гэх санал,

   Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...миний үйлчлүүлэгчид торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Б.*******өд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар 202 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 10 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 02 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг  2 жил 7 сар 10 хоногоор тогтоож шийдвэрлэлээ.

 

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийн цагдан хоригдсон 181 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2, 6.6, 6.7, 6.8, 6.10, 6.1, 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.*******өд 02 жил хорих ял шийтгэсүгэй.

 

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар 202 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 10 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 02 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 7 сар 10 хоногоор тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн , 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.*******өд оногдуулсан 2 жил 7 сар 10 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, прокурорын 202 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 01, 02 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг хүчингүй болгож, УНВ улсын дугаартай Лексус Эйч Эс-00 маркийн тээврийн хэрэгслийг Б.*******т, 47-70 УЕЕ улсын дугаартай Лексус Эйч Эс-250 маркийн тээврийн хэрэгслийг хохирогч М.*******д тус тус олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.*******өөс 28.496.000 төгрөг гаргуулж хохирогч М.*******д, 19,900,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.*******эд, 2,000,000 төгрөг гаргуулж хохирогч О.*******ад тус тус олгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийн цагдан хоригдсон 181 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ