Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/24

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга П.Энхбат,

улсын яллагч Б.Доржханд,

шүүгдэгч Т.Ж нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Т Ж холбогдох эрүүгийн 2417000000008 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, О овогт Т Ж /РД/, Д.. аймгийн С.. суманд 19... оны ...дугаар сарын ...ний өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, 72 дугаар байрны 4 тоотод оршин суух,

Урьд Дорноговь аймгийн шүүхийн 1991 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Чойр хотын шүүхийн 1994 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар,

Чойр дахь сумын шүүхийн 1994 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 29 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4, 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ял дээр Чойр хотын шүүхийн 1994 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялын эдлээгүй үйлдсэн 3 жил 11 сар 18 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 8 жил 11 сар 18 хоногийн хугацаагаар хорих ялаар,

Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1995 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 136 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ял дээр Чойр дахь сумын шүүхийн 1994 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 29 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 8 жил 11 сар 18 хоногийн хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 7 жил 9 сар 24 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 8 жил 9 сар 24 хоногийн хугацаагаар хорих ялаар,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 56 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ял дээр Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 289 дугаартай захирамжаар тэнсэн суллагдсан 2 жил 7 сар 25 хоногийн ялын зарим буюу 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 5 жилийн хугацаагаар хорих ялаар,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 45/а дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 147 дугаар зүйлийн 147.2, 99 дүгээр зүйлийн 99.2-т тус тус зааснаар 10 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ял дээр Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 56 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан 1 жил 6 сар 2 хоногийн хугацаагаар хорих ялын зарим болох 8 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 11 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 285 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 50 000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 477 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж гэх,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч Т.Жнь 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 19 цагийн орчимд Г аймгийн С. сумын .... дүгээр баг, Т... з... ... дугаар байрны ... тоотод хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан иргэн Б.И шалтаг шалтгаангүйгээр нүүр болон цээжин тус газар нь гараараа удаа дараа цохиж биед нь халдан зодсоны улмаас Б.И биед уруулын зүүн талд няцарсан шарх, зүүн хацрын эдэд цус хуралт, зүүн нүдний зовхинд, зүүн хацарт, эрүүний зүүн талаар, дээд уруулын дотор салстанд цус хуралт, цээжинд баруун 6, 7, 8 дугаар хавирга орчмын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирч, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

            1. Шүүгдэгч Т.Жшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэртээ унтаж байхад үүрийн 04 цагийн үед манай цонхыг О гэх эмэгтэй нүдээд манай гэрт хүний утас алга болчихлоо залгаад өгөөч гэсэн. Хэний утас юм бэ гэхэд И утас алга болоод заазуур бариад агсам тавиад байна гЭр нь залгатал холбогдохгүй боломжгүй байсан. Өглөө 09 цагийн үед О гэрт очиход И, Э, О, Д нар хоносон архи ууж байсан. Би ууж байсан архинаас нь цуг уусан. Би Ит яагаад агсам тавиад байгаа юм бэ гэхэд утсаа олсон Оюунбилэг багшийнд орхисон байна лээ гэсэн. Тэгээд архи ууж байтал И хажуу өрөөнөөс гудас аваад нөгөө өрөө рүү Э гээд хүүхэнтэй орсон. Цаг харахад 09 цаг болж байсан. Тэр хоёр унтах гэж байхаар нь би ганц бие эмэгтэй хүнийг дээрэлхээд байгаа юм уу, гэгээн цагаан өдрөөр айлд унтах гээд байгаа юм уу гэтэл чи хардаад байгаа юм уу гээд над руу ирЭр нь цээж рүү нь тийрч унагасан. Тэгээд заамдалцаад зогсож байтал гаднаас Ө орж ирээд салгасан. И чиний гарт үхээгүй амьд гарлаа гэж хэлээд гэрээс гараад явсан. Орой нь Э манайд ирээд Э, Ө бид гурав О гэр лүү явсан. Гэрт нь очиход маажиг С, И, О гурав байж байсан. Ширээний баруун талд И газар суучихсан шал согтуу амандаа үглээд байсан. БатС гэдэг залуу гэнэт над руу дайраад барьцалдаж авсан. Бид хоёр ноцолдоод газар унахад бид хоёрыг салгасан. Гэрээс Э, Ө, бид гурав яваад замаараа дэлгүүр ортол таньдаг дүү нэг шил архи авч өгсөн. Гэртээ ирээд Этай хувааж уусан. Өийг явангуут цагдаа ирээд намайг бариад би эрүүлжүүлэхэд хоноод маргааш орой нь гарсан. Тэр орой би Ит ганц ч гар хүрээгүй. Өглөө нь айлд унтах гэлээ гээд 2 удаа тийрсэн. Орой нь харахад нүүр ам нь зүв зүгээр байсан. Нүд нь хөхөрсөн эсэхийг анзаараагүй. Би И биед гэмтэл учруулаагүй. Намайг гарсны дараа хүнтэй муудалцсан байж магадгүй. Хүмүүс намайг нуруу нь амарчихжээ буцаагаад шоронд хийнэ гэж ярьсан. Энэ хүмүүс ингэж ярьж байгаа бол бүгдээрээ нийлж намайг буруутгах байх, би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлье, олон удаагийн гэмт хэрэгт холбогдсон гэдгээр нь намайг буруутгах байх гэж бодоод зүйл ангийг хүлээн зөвшөөрсөн гэв.

2. Хохирогч Б.И мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би гэртээ ганцаараа 100 граммын Хараа нэртэй архи уугаад 15 цагийн орчимд Төмөр замын 96 дугаар байранд О гэрт ирэх Э, О нар 0.75 литрийн Хараа нэртэй архи уугаад талдаа орсон байсныг бид нар үргэлжлүүлж хувааж уусан. Би согтоод зочны өрөөний орны хажууд газарт гудас дэвсээд хэвтэж байтал гаднаас Ж орж ирээд үгийн зөрөөгүй намайг цохиж зодоод эхэлсэн. Би нэлээн согтуу байсан учир юу болсон талаар сайн санахгүй байна. Нэг мэдэхэд эмнэлэгт ирсэн байсан. Өмнө 1 удаа цуг архи ууж байгаад намайг боож ухаан алдуулж байсан. Миний зүүн шанаа хэсэг хөхөрч хавдсан. Дээд доод уруул нь дээр 8 ширхэг оёдол тавиулсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 18 хуудас/

            3. Иргэний нэхэмжлэгч Б.Оюунцэцэг мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон Б.И нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт дуудлагаар ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсанд эрүүл мэндийн даатгалын сангаас 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 168 000 төгрөг нийгмийн даатгалын сангаас гарсан учир нэхэмжилнэ. Эрүүл мэндийн ерөнхий газрын төрийн сангийн 100900020080 тоот дансаар эргүүлэн авна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 21-22 хуудас/

4. Гэрч Ц.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би тухайн өдөр И, О, Э нарын хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Төмөр замын 96 тоот байранд архи уусан. Үүрээр 03 цагийн үед И гар утсаа алга болгочихлоо гээд шөнөжин унтуулахгүй агсраад байсан. Өглөө болоод үргэлжлүүлээд архи уугаад сууж байхад гаднаас Ж 1 залуугийн хамт орж ирсэн. Би нэлээн согтуу байсан учир сайн санахгүй байна. Би Ж ахад шөнө И гар утсаа өөрөө нуугаад шөнөжингөө унтуулсангүй гэж хэлтэл Жажа ах И руу уурлаад байсан. Тэгтэл И Жажа ахад хандаад чи намайг Этэй хардаад байгаа юм уу гээд маргалдаад гарсан. Өөр мэдэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 26 хуудас/ 

5. Гэрч Ц.Ө мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2023 оны 12 дугаар сарын сүүлээр 28, 29-ний үеэр өглөө 10 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Төмөр замын байранд байрлах О гэрт байж байхад Э тэдний гэрт тамхи татаж бага зэрэг согтуурхаж тэр гэрт байсан үл таних охиныг оролдох гээд байгаа бололтой байсан. Ж ах Эг чи наад хүүхэд яагаад байгаа юм айл гэр доромжлоод байна уу гэтэл Э Ж руу салаавч гаргаад Ж Э нар хоорондоо муудалцсан. Ж ах Эг баруун гарынхаа бугуйн хэсгээр орон дээр боомилох гээд байхад нь би тэр хоёрыг салгаад Ж ахыг тэр гэрээс дагуулж гарсан. Э, Ж руу салаавч гаргаад тэнд байсан үл таних эмэгтэйг дагуулан мухрын өрөөнд орсон. Ж ах уурлаад араас нь ороод өрөөндөө түжигнээд байсан. Тухайн өрөөнд орох үед Ж, Эг боомилох гээд байхаар би салгасан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 29-30 хуудас/ 

6. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 28 дугаар дүгнэлтэнд: “Б.И биед уруулын зүүн талд няцарсан шарх, зүүн хацрын эдэд цус хуралт, зүүн нүдний зовхинд, зүүн хацарт, эрүүний зүүн талаар, дээд уруулын дотор салстанд цус хуралт, цээжинд баруун 6,7,8-р хавирга орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Уруулын зүүн талд няцарсан шарх, зүүн хацрын эдэд цус хуралт, зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн хацарт цус хуралт, эрүүний зүүн талаар цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ “Шүүхийн эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээд уруулын дотор салстанд цус хуралт, цээжинд баруун 6,7,8-р хавирга орчмын зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус бүрдээ “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 33-34 хуудас/

7. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн зардлын түүх /х.х-ийн 1, 3-7, 8-12, 94 хуудас/

8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /х.х-ийн 36, 49-87 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

НЭГ. Гэм буруугийн талаар:

Шүүхээс шүүгдэгч Т.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Төмөр замын 96 дугаар байрны 1 тоотод Б.Иохин татаж чангаасан гэх шалтгаанаар нүүр, цээжинд нь цохиж бие махбодид нь уруулын зүүн талд няцарсан шарх, зүүн хацрын эдэд цус хуралт, зүүн нүдний зовхинд, зүүн хацарт, эрүүний зүүн талаар цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Т.Жы дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул гэм буруутай гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Жнь өөрийгөө өмгөөлж шүүхэд хуралдаанд оролцох хүсэлт гаргасан ба гэм буруугийн шүүх хуралдаанд: Б.Итай маргалдаж цээж рүү 2 удаа тийрсэн нь үнэн. И мэдүүлэгтээ нэг худлаа зүйл хэлснийг залруулмаар байна. Хөнжил гудас зөөж байхад нүүр лүү өшиглөсөн гэсэн байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй. Б.Инүүрэнд гэмтэл учруулаагүй гэснийг шүүхээс хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь: шүүгдэгч Т.Жнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.И, гэрч Ц.Э, Ц.Ө нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 28 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.

 

Мөн прокуророос шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт түүний үйлдэлд тохирсон ба шүүгдэгч Т.Жнь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдэж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж шүүхээс дүгнэлээ.

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч, хохирогч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ харилцан хэрүүл маргаан үүсгэснээс үүдэлтэй байна.

ХОЁР. Шүүгдэгч Т.Ж эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч Б.Доржханд шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа: Шүүгдэгч Т.Ж эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэж шүүгдэгч Т.Ж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт эдлүүлэх гэсэн саналыг,

шүүгдэгч Т.Жшүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа: Би 2023 онд 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлээд өөрийн хүсэлтээр хорих ял болгон өөрчлүүлж эдлэсэн. Учир нь хувийн таарамжгүй харилцаанаас болж хот тохижуулахын албан хаагчтай маргалдсан. Тэр албан хаагчийн гэрт нь хулгай ороход хүмүүст намайг хулгай хийсэн гэж яриад байсан. Иймд нийтэд тустай ажил хийлгэх ялаас өөр ялаар сольж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргажээ.

Шүүгдэгч Т.Ж эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Т.Ж эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, шүүгдэгчээс эрүүгийн хариуцлагын талаар шүүх хуралдаанд гаргасан санал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Т.Жыг зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Иэрүүл мэндэд хөнгөн хохирол  учиржээ.

Шүүгдэгч Т.Жнь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй боловч хохирогч Б.И нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ хохирол нэхэмжлэхгүй болохоо илэрхийлсэн учир шүүгдэгч Т.Жыг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж тогтоолоо.

Харин иргэний нэхэмжлэгчээс хохирогч Б.Игэмт хэргийн улмаас эмнэлгийн байгууллагын тусламж, үйлчилгээ авч эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 168 000 төгрөг зарцуулсан нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн зардлын түүхийн баримтаар тогтоогдож байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Т.Жаас 168 000 төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгох зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Жнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Т Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Жыг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ж шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Т.Жнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Т.Жаас 168 000 /нэг зуун жаран найман мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгосугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ж урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТТУЛГА