| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2021/02282/И |
| Дугаар | 155/ШШ2021/00142 |
| Огноо | 2021-01-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 155/ШШ2021/00142
| 2021 оны 01 сарын 21 өдөр | Дугаар 155/ШШ2021/00142 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 5 дугаар багийн Цагааннуурын 2-04 тоотод оршин суух, Бөмбөгөр овогт Дагвадоржийн Мөнхзаяа /РП93120201/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 5 дугаар багт оршин суух, Сангийндалайхан овогт Лхагважавын Балдангомбо /РП96020511/ -д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ, нэхэмжлэгч Д.Мөнхзаяа, хариуцагч Л.Балдангомбо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Мөнхзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Мөнхзаяа нь Л.Балдангомботой 2017 оны 8сарын 24 гэр бүл болон 2017оны 10 сарын 27-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн билээ. Энэ үеэс эхлэн бид хамтран амьдарсан бөгөөд хамтын амьдралын явцад охин Б.Гэрэлт-Од 2018оны 1 сарын 20-ны өдөр төрсөн. Хамт амьдарсан эхний жил үзэл бодол зан байдлын хувьд гаарч тохирохгүй болж үргэлж маргалдан хэрэлдэх болсон. Насан туршдаа сайхан амьдрах хань минь гэж итгэл дүүрэн очсон боловч овилгогүй харгис ааш авираас нь шантран салж төрсөн гзртээ ирээд 1жил 8сар болж байна. Айл болсноос хойш Л.Балдангомбо нь архи уухдаа бусдыг зоддог, аав, ээжийнхээ үгийг үл тоомсорлон, баашилж жүжиглэн аргадуулдаг худал хэлж бусдыг гүтгэдэг зэрэг мэдэгдэж эхэлсэн.
Хүчирхийлэлийн үйлдэлээс дурьдвал:
Араас тэврэн өрц рүү нухаж багтраан дээр суун толгой руу хэд хэдэн удаа цохисон
Өнгөрсөн зун хурд хэтрүүлэн давхиж яваад хоёулаа унаад үүрч явсан цүнхээрээ толгой руу савж гэртээ ирээд дээлийн захнаас хоолой боож хойш татан давхар үсдэж чирсэн бөгөөд нуруу уун руу өшиглөсөн.
Хэрэлдэхдээ нуруу гар руу цохидог
Архи уухдаа хутга барин амиа хорлоно гэж гүйн хэл амаар доромжилдог Найз нөхөд болон бусад хүмүүстэй харьцуулах дургүй байдаг Төрсөн охиноо үхүүлчихгүй яасан юм гэж хэлсэн
Хүүхдээ орхиод яв гэж уурлан гэрээсээ хөөсөн мөн өөрийнхөө бурууг ойлгосон мэтээр ярьж ирсэн боловч төрсөн гэрт минь ирж пиво ууж аав, ээжийг үл тоомсорлон агсам тавьсан. Охин Б. Гэрэлт-Одыг ханиад хүрч эмнэлгээр үзүүлээд ирэхэд хүүхэд авч хэсэж яваад ирлээ гэж уурлан хэл амаар доромжилдог. Төрснөөс хойш даралт ихдэж, зүрх өвдөн эмнэлгээр явахад баашиллаа хэмээн үл тоомсорлодог. Хүүхдийн эмчийн бичсэн эмийг авахын тулд нэг төлөг өгөхөөр хүнээс 50000 төгрөг зээлэхэд хулгайч минь чиний мэддэг юм байхгүй гэж уурласан Автобус дотор Л.Балдангомбын нагац эгч нь хэл амаар доромжилж цохисон. Ээж, аав. ах, дүү нараа өмөөрч байнга даарч давшлан уурлаж сэтгэлийн дарамт үзүүлдэг. Хавар мал төллөх үеэр Л.Балдангомбо бид 2 сүлжээнд гарч охиныг түр хугацаанд харж өгөхийг аав ээж хоёроос гуйхад зөвшөөрснийг салгаж аваад явсан мэтээр гүтгэсэн. 9-р ангийн эмэгтэй дүү нь 1 настай охины хацрыг хөх ором гартал чимхсэн. Салснаас хойш хадам ээж болох Насанбат охиноо явуулж аавын гэрт ээжийн яриаг утсан дээр нууцаар хурааж охины зургийг дарсан байсан.
Аав Л.Балдангомбын ааш авир охины минь хүмүүжилд муугаар нөлөөлөх нь тодорхой болсон учраас цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй боллоо.Иймд 2017 оны 67522000021 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би охин Гэрэлт-Одыг өөрийн асрамжид авч хуульд заасны дагуу эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулан авахыг хүсэж байгаа бөгөөд бидний хооронд эд хөрөнгийн талаар ямар ч маргаан байхгүй болно гэжээ.
Нэхэмжлэгч Д.Мөнхзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нөхөртэйгөө 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гэр бүл болж 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр охин маань төрсөн. Төрснөөс хойш бие өвдөөд даралт ихэддэг болсон юм. Сэтгэл санааны маш их дарамттай байсан. Хөдөө хадмынхтай цуг амьдардаг. Архи уудаг, намайг ганцаардуулдаг, ааш зангийн хувьд тогтворгүй, байнга надтай уурлаж харьцдаг, ээж аавдаа ч ингэж харьцдаг, хүнийг хүндлэх гэж мэдэхгүй, харгис ааш авиртай байх гэж боддог. Хэл амаар маш их доромжилдог, намайг гэрээс хөөдөг, эрүүл согтуудаа ч хамаагүй олон удаа намайг зодож байсан. Зун гэрт байхад араас барьж аваад унагаагаад толгой руу 2-3 удаа цохисон. Тэгээд хадам ээж аавд хэлэхэд чи ор чи ор гэж байснаа удалгүй манайд орж ирээд эмэгтэй хүнээс болж эр хүн архи уудаг, ааш нь эвдэрдэг гээд хүүхдээ өмөөрөөд байсан. Эрүүлдээ ч гэсэн хэрүүл хийдэг. Согтуудаа бүр муухай ааш гаргадаг. Архи уугаад баашлаад зүрх өвдөөд байна үхлээ гэхээр нь итгэдэг байсан, харин одоо бол худал байсан юм байна гэж бодох болсон. Хүүхдийн хүмүүжилд маш муугаар нөлөөлж байгаа тул шүүхэд гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэл гаргасан. Хүүхдийн бие муудаад мөнгөгүй болохоор төлөг зарсан гэтэл чиний мэддэг юм гэж юу байдаг юм гэж уурласан. Хайр халамж муутай. Манай нөхөр ээж, аавтайгаа байх сонирхол ихтэй, намайг эхнэрээ гэж үздэггүй. Уг нь хоёр биедээ итгэж, нэг нэгнийхээ төлөө явбал амьдрал болж бүтнэ гэж бодсон. Л.Балдангомбын хувьд ер нь тогтворгүй ааштай, итгээд байхад өөр ааш авир гаргадаг. ...гэхдээ Л.Балдангомбо ирээгүй. Анхнаасаа надтай гэр бүл болох бодолгүй байсныг нь ойлгосон. Охиноо харах гэж л ирдэг, эвлэрэх цаашид хамт амьдрах талаар ярьдаггүй.... гэв.
Хариуцагч Л.Балдангомбо шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Л.Балдангомбо нь Д.Мөнхзаяагийн гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Миний бие нь Д.Мөнхзаяатай 2017 онд танилцан үерхэж байгаад 8 дугаар сарын 24-нд хуримаа хийж гэр бүл болж улмаар 10 дугаар сард гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас Б.Гэрэлт-Од нь 2018 оны 01 дүгээр сарын 20-ны төрсөн. Бид хамт амьдрах хугацаанд хоорондын зан харьцааны таарамжгүй байдлаас болоод хэрэлдэх, маргалдах зүйлүүд гардаг байсан ба эхнэр маань 2019 оны хавар салаад өөрийнхөө гэрт очсон цагаасаа хойш бид хоёр тусдаа амьдарч байгаа юм. Би эхнэртэйгээ эвлэрэх гээд 1 жилийн хугацаанд ирж, очиж, тус тусдаа байсан бөгөөд эхнэр маань сална гэдгээрээ зүтгээд, бид хоёр хоорондоо ойлголцохгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Одоо нэгэнт эхнэр маань надтай цаашид хамт амьдарч чадахгүй, хамтын амьдралаа үргэлжлүүлэх хүсэлтгүй байгааг мэдлээ. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд би Д.Мөнхзаяагийн Л.Балдангомбо надаас гэрлэлтээ цуцлуулахыг, мөн охин Б.Гэрэлт-Одыг эх Д.Мөнхзаяагийн асрамжид үлдээхийг, охиндоо хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Л.Балдангомбо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Би Мөнхзаяатай 2017 оны 07 сарын 24-ний өдөр гэр бүл болсон. Охиноо төрсний дараа гэртээ хариад цагаан сар болохоос өмнө аймгийн төв рүү эхнэрээ хүргэж өгөөд би өөрөө малаа маллахаар үлдсэн юм. 2018 оны 5 дугаар сард эхнэртэйгээ хөдөө байж байтал охины бие муудаж буцаад аймгийн төв рүү явсан. 2018 оны 7 дугаар сард ажил хийхээр явах болж эхнэрээ аймгийн төвд үлдээсэн. Хүн зүгээр байвал би ч мөн зүгээр л байна. Аль аль талдаа асуудал байгаа. Намайг түрүүлж цохидог, танай гэрийнхэн ингэдэг тэгдэг гэж ярьдаг. Миний хувьд амьдралаа бүтээе, босгоё гээд хичээдэг. Д.Мөнхзаяа тайлбартаа малын тухай ярьж байна, намайг нүүгээд хээр явж байхад утсаар залгаад хоёр төлөг зарсан шүү гэхээр нь яагаад зарсан юм бэ гэхэд ганц төлөг зарахад буруу юу байна гээд хэрүүл маргаан үүсгэж байсан. ... гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Мөнхзаяа нь хариуцагч Л.Балдангомбод холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Д.Мөнхзаяа, хариуцагч Л.Балдангомбо нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас охин Б.Гэрэлт-Од төрсөн болох нь;
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ирүүлсэн Монгол улсын иргэн, РП96020511, Сангийндалайхан овогт Лхагважавын Балдангомбо, Монгол улсын иргэн, РП93120201, Бөмбөгөр овогт Дагвадоржийн Мөнхзаяа нарын 2017 оны 8 дугаар сарын 24-нд гэр бүл болсныг Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 6752000021-рт 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов. гэх 115/008463 дугаартай Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,
Хөвсгөл аймгийн Тариалан сумаас олгосон Сангийндалайнхан овогт Лхагважавын Балдангомбо / РП96020511/, Бөмбөгөр овогт Дагвадоржийн Мөнхзаяа / РП93120201/ нарын гэр бүлд 2018 оны 01 дүгээр сарын 20-нд төрүүлсэн охин Сангийндалайнхан овогт Балдангомбын Гэрэлт-Од /РП1822003/ -г 2018 оны 02 дугаар сарын 08-нд бүртгэж гэрчилгээ олгов. гэх бичилт бүхий 6752000011 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар баримт 1 хуудас / нотариатчаар гэрчлүүлсэн/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Гэрлэгчдийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан баримт хэрэгт авагдаагүй хэдий ч Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний ... нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ. гэж заасан байх тул гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжинд үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заасан байх ба зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй хариуцагч Л.Балдангомбо нь охин Б.Гэрэлт-Одыг эх Д.Мөнхзаяагийн асрамжинд үлдээхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх тул охин Б.Гэрэлт-Одыг эх Д.Мөнхзаяагийн асрамжинд үлдээж,
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Эцэг эх дараахь үүрэг хүлээнэ: ... 26.2.2-т Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх гэж,
Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж, 38 дугаар зүйлийн 38.3-т Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасан байх тул эцэг Л.Балдангомбоос хуульд заасан хэмжээгээр охин Б.Гэрэлт-Одод сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж тус тус шийдвэрлэв.
Хэрэгт хүү охин Б.Гэрэлт-Од нь эрүүл бойжиж байгаа болон эх Д.Мөнхзаяагийн асрамжинд байгаа талаар: Хүний их эмч М.Энхцэцэгийн Цагаан-Уул сумын 5 дугаар багийн Балдангомбо овогтой Гэрэлт-Од нь 2018 оны 01 дүгээр сарын 20-нд төрсөн. Одоо эрүүл бойжиж байгаа нь үнэн болно. гэх эмнэлэгийн тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөн дээр маргаангүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлд нэхэмжлэгч Д.Мөнхзаяагийн төлсөн 104.414 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Балдангомбоос 104.414 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Сангийндалайхан овогт Лхагважавын Балдангомбо /РП96020511/, Бөмбөгөр овогт Дагвадоржийн Мөнхзаяа /РП93120201/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2018 оны 01 дүгээр сарын 20-нд төрүүлсэн охин Сангийндалайхан овогт Балдангомбын Гэрэлт-Од /РП1822003/-г эх Бөмбөгөр овогт Дагвадоржийн Мөнхзаяа /РП93120201/-гийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 40.1.1, 40.1.2-д зааснаар 2018 оны 01 дүгээр сарын 20-нд төрүүлсэн охин Сангийндалайнхан овогт Балдангомбын Гэрэлт-Од /РП1822003/-д 11-н настай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Сангийндалайхан овогт Лхагважавын Балдангомбо /РП96020511/-оос сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Мөнхзаяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104.414 /нэг зуун дөрвөн мянга дөрвөн зуун арван дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Балдангомбоос нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104.414 /нэг зуун дөрвөн мянга дөрвөн зуун арван дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Мөнхзаяад олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Батхишиг-т даалгасугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт зохигчид тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Л.Балдангомбод, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Д.Мөнхзаяад тус тус даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА