| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтансүхийн Батмандах |
| Хэргийн индекс | 105/2024/0193/Э |
| Дугаар | 217 |
| Огноо | 2024-03-04 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Г.Билгүүн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 217
2024 03 04 2024/ШЦТ/217
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Батмандах даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,
Улсын яллагч Г.Билүүн,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан эрүүгийн 2302 00758 0019 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн *******, 1997 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин, тогооч мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн Тэнгэр плазагийн гадна зогсоолын ажилтан ажилтай, ам бүл 2, найз охины хамт Улаанбаатар хот, Багануур дүүргийн 5 дугаар хороо Залуус 26 дугаар гудамжны 2 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 37 дугаар хороо 2 дугаар гудамж 32 тоот нийтийн байрны 6 тоотод оршин суух, урьд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар тэнссэн, РД: / /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвгэрээс дельта-9 тетрагидроканнабинол (дельта-9 Tetrahydrocannabinol)-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, улмаар 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 37 дугаар хороо Чулуутын 2 дугаар гудамжны 32 тоотод байрлах нийтийн байрны 2 дугаар давхрын 6 тоот өрөөнд 3 ширхэг шавар мэт зүйлд бохирлогдсон тугалган цаас, шавар мэт зүйлд бохирлогдсон зиплок түгжээтэй тунгалаг өнгийн гялгар уут болон “Хужирт” гэсэн бичиглэлтэй тунгалаг өнгийн хуванцар савтай, 251.5 грамм цэвэр жинтэй, мөн өөрийн биедээ “Р” гэсэн бичиглэлтэй дугуй хуванцар савтай, савны хамт жин нь 3.2121 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвгэрээс дельта-9 тетрагидроканнабинол (дельта-9 Tetrahydrocannabinol)-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, улмаар 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 37 дугаар хороо Чулуутын 2 дугаар гудамжны 32 тоотод байрлах нийтийн байрны 2 дугаар давхрын 6 тоот өрөөнд 3 ширхэг шавар мэт зүйлд бохирлогдсон тугалган цаас, шавар мэт зүйлд бохирлогдсон зиплок түгжээтэй тунгалаг өнгийн гялгар уут болон “Хужирт” гэсэн бичиглэлтэй тунгалаг өнгийн хуванцар савтай, 251.5 грамм цэвэр жинтэй, мөн өөрийн биедээ “Р” гэсэн бичиглэлтэй дугуй хуванцар савтай, савны хамт жин нь 3.2121 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих зүйлийг нотолсон, мөн хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай гэж шүүх үзэв.
Гэм буруугийн дүгнэлт:
Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримт, эд мөрийн баримтууд болон оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвгэрээс дельта-9 тетрагидроканнабинол (дельта-9 Tetrahydrocannabinol)-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, улмаар 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 37 дугаар хороо Чулуутын 2 дугаар гудамжны 32 тоотод байрлах нийтийн байрны 2 дугаар давхрын 6 тоот өрөөнд 3 ширхэг шавар мэт зүйлд бохирлогдсон тугалган цаас, шавар мэт зүйлд бохирлогдсон зиплок түгжээтэй тунгалаг өнгийн гялгар уут болон “Хужирт” гэсэн бичиглэлтэй тунгалаг өнгийн хуванцар савтай, 251.5 грамм цэвэр жинтэй, мөн өөрийн биедээ “Р” гэсэн бичиглэлтэй дугуй хуванцар савтай, савны хамт жин нь 3.2121 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэгтээ: “...хууль бус гэдгийг мэднэ миний буруу бага ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг,
- Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцсан. Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, дахин ийм асуудалд холбогдохгүй гэдгээ амлаж байна. Мөн энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 154-155/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн №5774 дугаартай дүгнэлт:
2. Шинжилгээнд ирүүлсэн “В" гэсэн бичиглэлтэй дугуй хуванцар савтай бор өнгийн наалдамхай дээжийн савны хамт жин нь 3,2121 грамм, “2” гэж дугаарласан зиплокууттай “Тебантин” гэх бичиглэлтэй 30 ширхэг дээжийн капсулын хамтжин нь 14.3015 грамм байна. гэх дүгнэлт /хх-ийн 71-74/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шинжээчийн №5789 дугаартай дүгнэлт:
1. Шинжилгээнд ирүүлсэн “******* (РД: УЮ97012733) 2023.11.21” гэж хаягласан шээс, “М.Энхмаа (РД: НУ06240106) 2023.11.21” гэж хаягласан шээс зэргээс Тетрагидроканнбинол (Tetrahydrocannabinol) илэрч байна.
Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад хамаарна” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт. гэх дүгнэлт /хх-ийн 78-81/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шинжээчийн №5777 дугаартай дүгнэлт:
1. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Г-208 а/Даргалагчаас: Б.Жаргал 2023..1.20” гэж хаягласан зиплок ууттай бараан өнгийн нойтон зүйлээр бохирлогдсон зиплок уут, 3 ширхэг бараан өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас, “2” гэж дугаарласан “Хужирт” гэх шошготой хуванцар савтай бор өнгийн ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол (дельта-9 Tetrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг болно.
2. Шинжилгээнд ирүүлсэн 2 гэж дугаарласан “Хужирт” гэх шошготой хуванцар савтай бор өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 251.5 грамм байна. гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 84-87/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №989 дугаартай дүгнэлт:
1. ******* нь сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. ******* нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
2. ******* нь мансуурах сэтгэц идэвхт эм бодисын хамааралтай (донтой) гэх шинж тэмдэг илрээгүй байна.
3. ******* нь болсон явдлыг зөв тусган авч мэдүүлэг өгөх чадвартай байна.
4. ******* нь хэрэг хариуцах чадвартай байна. гэх дүгнэлт /хх-ийн 93-94/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.
Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.
Хяналтын прокуророос *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүгдэгч *******ыг “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болохыг тэмдэглэж байна.
Иймд шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвгэрээс дельта-9 тетрагидроканнабинол (дельта-9 Tetrahydrocannabinol)-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, улмаар 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 37 дугаар хороо Чулуутын 2 дугаар гудамжны 32 тоотод байрлах нийтийн байрны 2 дугаар давхрын 6 тоот өрөөнд 3 ширхэг шавар мэт зүйлд бохирлогдсон тугалган цаас, шавар мэт зүйлд бохирлогдсон зиплок түгжээтэй тунгалаг өнгийн гялгар уут болон “Хужирт” гэсэн бичиглэлтэй тунгалаг өнгийн хуванцар савтай, 251.5 грамм цэвэр жинтэй, мөн өөрийн биедээ “Р” гэсэн бичиглэлтэй дугуй хуванцар савтай, савны хамт жин нь 3.2121 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *******ыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2 /хоёр/ хугацаагаар хорих ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргаж оролцлоо.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй.
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах сэтгэцийн өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм.
Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, олон нийтийн аюулгүй байдалд нөхөн төлөх боломжгүй хохирол, хор уршиг учруулах аюултай.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэсэн хоёр төрлийн ялаас гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын болон хор уршгийн шинж чанарыг харгалзан хорих ялыг сонгож, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.
Шүүгдэгч *******т шүүхээс оногдуулсан хорих ялыг үйлдсэн гэмт хэргийнхээ талаар шударгаар мэдүүлж, гэмшиж байгаа хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлөх төлбөргүй байна.
Эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж буй “№1 гэж дугаарласан гялгар уутанд хийсэн 3 ширхэг шавар мэт зүйлээр бохирлогдсон тугалган цаас, №2 гэж дугаарласан Хужирт гэх бичиглэлтэй хуванцар савтай, бор өнгийн ургамал мэт зүйл Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн цэвэр жингээр 251.5 грамм каннабис, №1 гэж дугаарласан зиплок ууттай R гэсэн бичиглэлтэй дугуй хуванцар савтай, бор өнгийн наалдамхай дээжийн савны хамт Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн цэвэр жингээр 3.2121 грамм, №2 гэж дугаарласан зиплок ууттай 30 ширхэг “Тебантин” гэх бичиглэлтэй, капсултай эмийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, устгасан талаарх баримтыг тус шүүхэд ирүүлэхийг даалгаж тус тус шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *******ыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа “№1 гэж дугаарласан гялгар уутанд хийсэн 3 ширхэг шавар мэт зүйлээр бохирлогдсон тугалган цаас, №2 гэж дугаарласан Хужирт гэх бичиглэлтэй хуванцар савтай, бор өнгийн ургамал мэт зүйл Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн цэвэр жингээр 251.5 грамм каннабис, №1 гэж дугаарласан зиплок ууттай R гэсэн бичиглэлтэй дугуй хуванцар савтай, бор өнгийн наалдамхай дээжийн савны хамт Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн цэвэр жингээр 3.2121 грамм, №2 гэж дугаарласан зиплок ууттай 30 ширхэг “Тебантин” гэх бичиглэлтэй, капсултай эмийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, устгасан талаарх баримтыг тус шүүхэд ирүүлэхийг мэдэгдсүгэй.
5. Уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.БАТМАНДАХ