| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2024/0006/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/07 |
| Огноо | 2023-12-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Тунгалаг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/07
2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 20*******/ШЦТ/07 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр
Улсын яллагч Г.Тунгалаг
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.*******т холбогдох 2332000000168 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
******* Улсын иргэн, оны 05 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “******* Со” ХХК-д борлуулалтын менежер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хотын ******* дүүргийн ******* дүгээр хороо *******-******* тоотод оршин суух хаягтай, Ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* ******* *******.
Холбогдсон хэргийн талаар:
Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс Улаанбаатар хотын чиглэлд тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 21 цагийн орчимд тээврийн хэрэгсэл дотор хохирогч нүүрэн тус газарт 3 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс Улаанбаатар хотын чиглэлд тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 21 цагийн орчимд тээврийн хэрэгсэл дотор хохирогч нүүрэн тус газарт 3 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Би “******* Со” ХХК-д борлуулалт хариуцсан ажилтан. 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотоос ажлын хүн болох ******* /861139*******/ Энх-Амгалан /88076135/, Бавуусүрэн /888866*******/, Даш /88985857/, Цэрэнзундуй нарын хамтаар Сэлэнгэ аймгийн Мандал суманд үйл ажиллагаа явуулах худалдаа үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагын хүмүүстэй ажил журмын дагуу уулзсан. Уг өдрийн орой 19 цагийн үед ажил дуусмагц манай ажлын хүмүүс бага зэргийн архи согтууруулах ундааны зүйл оройн хоол идэж байх үедээ ууж хэрэглэсэн. Улаанбаатар хот руу буцахаар болоод орой 21 цаг өнгөрч байхад Сэлэнгэ аймгийн Мандал сумаас ирсэн хүмүүсийн хамтаар хөдөлсөн. Би тухайн үед бага зэргийн архи уусан байсан учир бид нар машинд юм яриад явж байх үед “Би нохой яриад уйлаад” байсан гэдгээ санаж байна. Тухайн үед манай ажлын Цэрэнзундуй надад “Чи яагаад мангар юм шиг нохой яриад уйлаад байгаа юм” гэж хэлэхээр нь би уурлаад чамд ямар хамаатай юм гээд хойшоо харах гэтэл ард суудалд сууж явсан Энх-Амгалан араас үснээс татаад намайг суулгасан. Тэгээд би уурлаад түүнийг үсэдсэн. Тэр мөн адил намайг үсдэж бид хоёр бага зэрэг маргалдаж байтал Энх-Амгалангийн хажууд сууж байсан Б.******* миний энгэр хэсгээс гараараа заамдаад ямар нэгэн зүйл хэлэхгүйгээр “Миний ам, хамар, нүд орчим гараараа 3 удаа” цохисон. Би Б.*******тод хандаж “Энх-Амгалан араас үсдэхээр нь би зөрүүлээд үсдээд маргалдаж байхад чи яахаараа хажуугаар нь орж ирж намайг цохиж байгаа юм” гээд машин дотор бага зэргийн орилсон юм. Машин зогсоод урд суудалд сууж явсан Бавуусүрэн бид хоёр байраа сольж суугаад цааш Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотод 2023 оны 12 дугаар сарын 02-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчим очиход манай нөхөр Б.Бат-Эрдэнэ намайг тоссон. Мандал сумаас хөдлөөд ойролцоогоор 20-30 минут орчим явж байсан. Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн төв замтай нийлээгүй байсан. 7 хүний суудалтай тээврийн хэрэгсэл. Би өөрийгөө хянах чадвартай байсан. Манай жолоочоос бусад нь бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Миний баруун нүдний орчим хөхөрч хавдсан. Хамар бага зэрэг мурийсан, үүдэн 1 шүд цохилтын улмаас унасан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 07-р тал/,
Гэрч Д.Бат-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Эхнэр Д.Солонго нь “******* Со” ХХК-ийн борлуулалт хариуцсан ажилтан учир гэрээ байгуулсан орон нутгаар томилолтоор ажилладаг. 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Мандал сум руу ажлын хүмүүсийн хамтаар явлаа гээд явсан. Орой 21 цаг өнгөрч байсан шиг санагдаж байна над руу Д.Солонго залгаад “Зүүнхараагаас гарах гэж байна тосоорой гэж” хэлсэн. 2023 оны 12 дугаар сарын 02-ны шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад Улаанбаатар хот руу орж ирж байна гэж хэлэхээр нь би Улаанбаатар хот руу орж ирэх замд нь буюу “Монос”-ын уулзвар дээрээс тоссон. Д.Солонго машинаас бууж ирэх үед бага зэрэг архи үнэртэж байсан. Мөн зодуулсан нүүр, хамар хэсэг нь хавдсан байхаар нь юу болсон юм гэж асуутал машин дотор ажлын Б.******* миний нүүр лүү гараараа хэд хэдэн удаа цохисон гэж хэлсэн. Би ажлынх нь хүмүүс гээд 4-5 хүн байсан учир юу болсон юм гээд Б.*******оос асуухад “Би зодоогүй гээд” гүрийгээд байсан. Архи уусан тасарсан байдалтай харагдаж байсан. Машинд нь Д.Солонгоос гадна 5-6 хүн байсан шиг санагдаж байна гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 9-р тал/
Гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Ажлаа дуусаад орой 18-19 цагийн үед ажлын хүмүүсийн хамтаар хоол унд идэж, Зүүнхараагийн харилцагч байгууллагын хүмүүстэй бага зэргийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Орой 21 цагийн үед байх ажлын Д.Солонго, Бавуусүрэн, Даш, Б.Энх-Амгалан, Б.******* бид нар Улаанбаатар хот руу 21 цагийн үед хөдөлсөн. Зүүнхараагаас хөдлөөд удаагүй машин дотор Б.Энх-Амгалан, Д.Солонго нар хоорондоо бага зэрэг хэрэлдээд байсан. Хэсэг явж байтал машин дотор Б.Энх-Амгалан, Д.Солонго нар хоорондоо маргалдаж, муудалцаж бие биеэ үсдээд эхэлсэн. Тэгээд машин түр зогсоод хоёр эмэгтэй хоорондоо маргалдаад муудалцаад явахгүй юм байна гэж бодоод Д.Солонгыг тээврийн хэрэгслийн урд суудалд Бавуусүрэн ахын оронд суулгаад цааш Улаанбаатар чиглэлтэй хөдөлсөн. ... Машин дотор харанхуй байсан. Ямар ч байсан тээврийн хэрэгсэл дотор Д.Солонго, Б.Энх-Амгалан нар хоорондоо маргалдаад хэрэлдээд байсан. Би тухайн үед архи уусан байсан учир юунаас болж хэрэлдээд байгааг нь мэдээгүй. үүдэн шүд хугарсан, унасан байсан. Тухайн үед Б.******* согтуу байсан учир надаас асуухдаа “би сая Д.Солонгыг цохисон уу, үгүй юу гээд” надаас асуугаад байсан. Би хараагүй учир мэдэхгүй гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 11-12-р тал/
Гэрч Б.Энх-Амгалангийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Мандал суманд ажлаа зохицуулаад орой 18-19 цагийн үед Зүүнхараагийн харилцагч байгууллагын ажилтан нартай хоол унд идэж бага зэргийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Зүүнхараад айлд архи уугаад хоол идээд сууж байтал Б.Солонго согтоод агсан согтуу тавиад орилоод айлын хоёр нохой тэвэрч уйлаад байсан. Бид бүгд согтсон байна гэж бодоод эрхтэн явъя гээд 21 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумаас Улаанбаатар хот руу хөдлөхөөр болсон. Хөдлөөд удаагүй Д.Солонго тээврийн хэрэгсэл дотор орилоод айлын тэврээд байсан нохойг яриад уйлаад, агсан тавих гээд байхаар нь би хойд суудал дээр нь сууж байсан тул түүнийг суудлаас нь босгохгүйн тулд куртикны малгайнаас нь хойноос нь доош дараад сууж байтал, тавиач чи муу яах гээд байгаа” янхан, гэчий” вэ гэж хэлээд хойшоо хараад миний хацар руу гараараа 1 удаа цохиод түрүүлж намайг үсэдсэн. Тэгээд би түүнийг зөрүүлээд үснээс нь үсдэж бид хоёр тээврийн хэрэгслийн шалан дээр унасан. Тухайн үед Э.Цэрэнзундуй түүнийг тайвшир гээд дэргэд нь суугаад тэвэрч байтал урд нь байсан Б.*******ийг хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд машин зогсоод Д.Солонго тээврийн хэрэгслийн урд суудалд суусан. ... Д.Солонго миний нүүрэн тус газар эхэлж нэг удаа цохих үед би түүнийг үсэдсэн. Тэгээд Д.Солонго намайг зөрүүлж үсдээд бид хоёр машины шалан дээр унасан. Тэгээд Д.Солонго намайг зөрүүлж үсдээд бид хоёр машины шалан дээр унасан. Унах үед бид хоёр бие биеэ цохиогүй, үсэдсэн байсан учир Д.Солонго нь “Б.******* руу хандаад чи Баатарван амралтын газар Янжаатай нэг хөнжил дотор” унтаж байсан биз дээ гэж хэлэхээр нь Б.******* уурлаад мөн түүнийг агсан тавиад байхаар нь заамдаад утсаар цохисон байх гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 14-15-р тал/,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт: ...
1. “ биед хамрын зүүн хажуу хананд зөрүүгүй хугарал, хамрын таславчийн хугарал, зүүн 1-р шүдний хугарал, баруун нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, зүүн гарын тохойнд цус хуралт, зүүн гарын шууны дотор хэсэгт зулгаралт, баруун нүдний дээд доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь учрал болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /ХХ-ийн 20-21-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь:
Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс Улаанбаатар хотын чиглэлд тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 21 цагийн орчимд тээврийн хэрэгсэл дотор хохирогч нүүрэн тус газарт 3 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Б.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.******* нь хохирогч Д.Солонгод 5,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд Хохирогчоос нотлох баримттай өөр зардал байхгүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 төгрөгийн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 450 нэгж буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.*******ийг торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй зэргийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол эсэргүүцлийг хуульд заасны дагуу гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.АЛТА